Нүүр Өгүүллэг “АМИН ЗЭРЭГЛЭЭ” роман “15-Р ХЭСЭГ”

“АМИН ЗЭРЭГЛЭЭ” роман “15-Р ХЭСЭГ”

3 секунд уншина
0
1
398

Баасан гариг Дашнямтай их сайн өдөр гэнэ. Тэр өдөр дүүгийн чинь угаалгыг хийнэ. Нөлөө бүхий улс ирнэ. Чи байна биз. – Ахаа харин яадаг бол. Би нэг хэргийн хойноос… – Ямар хэрэг юм бэ? Яасан төвөгтэй

юм бэ? – Харин тиймээ ахаа. Одоогоос нлиээд хэдэн сарын өмнө дөчөөд эмэгтэй гэнэт алга болсон. Одоо эрэн сурвалжилж байна. Тэр хэргийн мөрөөр мөрдөлт явагдаж байна. Ядам том шилтэй архинаас болор

жүнзэнд хийж тэр чигт нь ууснаа том махлаг гараа Тулгаагийн мөрөн дээр түсхийтэл тавьж – Хм. Завхарсан юм. Тэгээд тэр хүүхнүүд чинь хаачдаг байнаа. – Яалт ч үгүй хүний наймааны золиос болчихоод

байгаа юм шиг санагдаад. Дандаа оюутан голдуу залуу сайхан бүсгүйчүүд л дээ. – Энэ нийгэм мөн ч буцалж байна даа. Тэд тэгээд олдох юм уу? – Бид олох л гэж ингэж ар гэртээ хүртэл загнуулаад

зүтгэж байна даа. “Айхтар муу адтай золиг. Энэ ер нь босоо гөлөг шүү. Зорьсондоо хүрэх гэж зүтгэсэн. Ядаж байхад надтай адилхан гэдэг нь. Бүр зан ааш нь хүртэл. Гэсэн ч миний сөөсгөх дүү. Арай л хождож дээ.

За яах вэ. Зүтгэ зүтгэ. Хэдэн сарын дараа хоосон гуяаа л ганзагалж санаа алдаад генералдаа загнуулаад эзэнгүй хавтаст хэргийн бүртгэл нэгээр нэмэгдэх биз гэж тоймлон бодсоноо дүүгийнхээ мөрөн дээр тавьсан хүнд гараа авч – Миний дүү болгоомжтой байна шүү. Ийм том хэргийн цаана аюултай чононууд байдаг юм. Үнэнийг хэлэхэд чамд зовохгүй байхын арга алга. Энэ хэргийн үнэнийг олчих юм бол амь насанд чинь аюул учирч болно. Ер нь дүүдээ л гэж хэлэхэд ийм хэргийн араас нэг их хөөцөлдөөд хэрэггүй шүү. – Хэн нэг нь заавал тэр аюултай гэмт хэрэгтнийг илрүүлэхгүй бол манай улсын хүн ам дайсагнал бий болоод байгаа шүү дээ ах минь. “Үгүй ер айхтар муу босоо ороолон гарах нээ энэ чинь. Хүхэд юм гээд тоохгүй байж болохгүй нь. Эцсийн эцэст энэ нөхөр. Мөнх эцгийн минь сүнс нь шингэсэн мэт зүрхийг минь өөртөө татсан хайртай дүү минь миний дайсан болох юм биш биз. Гэхдээ Мөнхийн ганц хүүгийн аз нь харих

арай ч болоогүй бизээ” хэмээн бодлогоширсон Ядам – Гэхдээ тэр энхийг сахиулагч, үндэсний баатар нь чи биш. Хэрэв чамайг ийм хэргийн хойноос хөөцөлдөөд байх юм бол би чамайг ажлаас чинь гаргана. Ийн догшин ширүүн хэлсэн ахыгаа Тулгаа гайхан харж – Яагаад, яагаад би биш гэж ахаа. Би тушаал хүлээсэн цэрэг хүн ш дээ гэхэд Ядам дүүгээ догширсон барын нүдээр харж – Юу яагаад гэж. Чи миний дүү болоод л тэр. Болохгүй ойлгов уу чи. – Та инээд л тэнэгтдэг байхгүй юу. Би явлаа. Ахынхаа хэлсэн тэнэг үгэнд дургүйцэн ширүүн авирт түүнээс дутахгүй уурлаад явчихсан Тулгаа хаалгыг нь чанга хаагаад гараад явчихав. “Хараач тэр уурлаж байна гээч. Үхсэндээ уурладаг муу гөлөг вэ. Оодрох нь шив дээ муу новш чинь. Өөдөөс олон үг хуцдаг болж. За гайгүй муу гуйлгачин чамайг ажлаас чинь хөөлгөөд орох оронгүй, хөл дүүжлэх унаагүй болгоод өгье л дөө. Тэрүүн шиг амархан юм байхгүй. Тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ гэж” гэхчилэн учиргүй уурласан Ядам өмнөх шилтэй архиа аваад хаалга

уруугаа шидэж орхиход хаалганд хүчтэй цохигдсон архи хагарч доторхи шингэн нь асгарав. Хаалга зөөлөн онгойж айсан туслахынх нь эмээнгүй царай үзэгдэн шилний бутархайг түүж эхэлхэд хар аяндаа уур нь дүрэлзээд явчихсан Ядам – Зайл гэж муухай орхилоход сандарсан туслах нь бушуухан гарч гүйв. “Муусайн гуйлгачингууд. Юу гэнээ чи. Миний өмнө хөндлөн гишгэсэн хэнийг ч няц гишгэнэ. Гишгих ч болно гөлөг минь.” Учир начиргүй уурлах Ядам урьдах шилтэйг шүүрэн авч шил аяганд хөнтрөөд уух гэтэл нүдэнд нь ус дүүрээд ирэв. “Үгүй энэ чинь юу ч билээ. Ус байх шив дээ. Түй чёрт. Үхсэндээ гөлөгөөс болж усан нүдлээ вээ. Барам чинь ингэтэл нь хүн бухимдууна гэнээ чи. Гайгүй ээ муу гуйлгачин минь. Мөчийг чинь санжуулаад өгье л дөө. Юу амархан тэр л амархан.” Уурлаж өмгөрхөж дүүгээ дотроо хичнээн харааж зүхсэн ч Ядамын нүднээс нулимс урссаар байлаа. Уур омог ихтэй, бүхнийг эзэрхийлэгч Ядам ийнхүү дүүдээ гомдон уйлж байгаагаа өөрөө ч мэдэхгүй жаал уйлав. “Яана гэнээ. Яасан буянгүй новш вэ? сургууль соёл төгслөө. Орох орон, унах

унаа, ажил төрөл, албан тушаал цөмийг нь би түүнд өгсөн. Тэгээд байхад чинь л үгэнд орохгүй урьдаас зөрөөдзаавал миний мууг үзэх гээд. Үхсэн хойноо ийм дүү гэж байдаг юмуу.” Ийн гоморхон бодсон Ядам цасан цагаан алчуур гаргаж нулимсаа арчаад хүн харчих вий гэж ийш тийш сэмхэн хараад санаа нь амарсан ч дахиад л нүдийг нь ус бүрхээд ирэв. Дахиад л арчлаа. Дахиад л нойт оргино. Дахиад арчина. Дахиад л нойт оргиход бүр уур нь хүрч – Үгүй ер. Ямар цусандаа усан нүдлээд байгаа шаар вэ? ганцаараа өөрийгөө ийн хараасан Ядам өөртөө гэнэт ихээхэн уурсч махлаг зузаан хацар уруугаа тасхийтэл алгадаад өөрөө түүнээсээ цочин давхийв. – Аа золиг гэж. Солиорох нь шив дээ. Муу сөөсгөр новшоос болж өөрийгөө хүртэл нүдээд. Мөн л ганцаараа ярьсан Ядам өөрийгөө шоолох шиг мушилзан урьтах аягатайг авсан ч сэтгэл нь хүндэрч зөрүүд зантай дүүгээ бодсоор байлаа. Бодоод байх тусам уурлах нь багасч дүүдээ өширхөж байсан нь ул мөргүй арилж харин ч өхөөрдөх шиг болж толгой сэгсрэн – Хар золиг. Энэ золиг уур барсан нөхөр гарах нь дээ. Энэ сөөсгөрт арай ч нэг миний мууг үзэх муу чанар байхгүй л дээ. Тэрийг нь ч харин мэднэ. Бүр нэг зөрүүд золиг. Яг над шиг

өөрийнхөөрөө зүтгэчих юм. Арга ч үгүй юм даа. Миний цус дээр Мөнх эцгийн цус гүйж байгаа юм чинь. Муу эцгийн минь бусад хэдэн хүүхэд бол намайг ганц дуугарахад л дээлийнх нь хормой чичирч, нүдээр нь нулимс нь гүйлгэнээд миний хэлснээр болно. Энэ золиг яг над шиг өөрийнхөөрөө зөрөн урьдаас хэрэлдэнэ. Томоо их том золиг байгаа юм. Байраа суллаж, машинаа өмнө чинь авчирч хаячихаад хөл нүцгэн таваргахаас ч сийхгүй босоо золиг. Өнөөх тэнэг чинь арай уурандаа машинаа гадаа хаячихаад арилаад өгсөн юм биш биз. Чадах л сөөсгөр. Ядамын сэтгэл ер нь ихээхэн хямарч ганцаараа яриад байгаагаа ч мэдэхгүй гэнэт Тулгааг машинаа хаячихаад явчихсан байх гэхээс жигтэйхэн айж босч цонхоор харвал Тулгаагийн машин байсангүйд санаа нь амарч суудалдаа буцан суув. Өмнөх аягатай архиа уух гэснээ очихоор хүүхэд айчихаж магад хэмээн болгоомжлол төрж аягатайгаа цааш нь түлхэж орхив. Бүхий л зүйлийг эд мөнгө, эрх тушаалаар зохицуулж сурсан Ядамд дийлддэггүй хоёр хүн гарч ирж сэтгэлийг нь зовоож зарим зүйлд удирдах боломж Тулгаа мөнөөхөн

нялх хүү Хубилай хоёр байлаа. Хүний хорвоод хүний л тавиланд заяасан энэ сүр ихт хүн, ах хүний эцэг хүний эдлэх ёстой далд ухамсартай ийн хөтлөгдөн байлаа. Цагаа болохоор сайн ч саарыг ч зохицуулахад төвөгтэй ургийн хэлхээ ийн Ядамыг зовоож байлаа. Гэсэн ч түүний уур хүрч утсаа шүүрэн авч “Яадаг юм. Дахиад надад үзэгдэхгүй бол тэр л биз. Хохь чинь. Муу гуйлгачин. Сайн загнаад авъя” гэж бодож Тулгаагийн утсанд залгав. Хэсэг дуудуулсны эцэст Тулгаа утсаа авч – Яасан бэ ахаа. Би ажил ихтэй байна гэж ер юу ч болоогүй, ахдаа хэдэрлэж уурлаагүй юм шиг цангинуулахад Ядамын уур унтуу арилж хар аяндаа л сэтгэлд нь хөөр баясал төрж инээмсэглээд – Юу яасан бэ гэж. Тэнэг минь. Нөгөө л ажлаа хийгээд байгаа юм уу? Ямар ч авцалдаагүй ийн үгээ зөөн хэлсэн ахынх нь дуу зөөлөн их л дотно аястай сонсдоход. Ах минь их өөр болж байна даа. Түрүүн уурлаад л сүйд болоод байсан. Одоо больчихож. Надад л зовоод байгаа байх гэхчилэн бодсон Тулгаа – Би зүгээрээ ахаа. Та дүүдээ итгэ. Дүү нь хэзээ ч таныг зовоохгүй. Бас ямар ч үед таныг гомдоох муу юм хийхгүй за. Та дүүдээ итгээрэй. Дүүгийнх нь шулуухан хирнээ аргадангуй хэлсэн эдгээр үгс Ядамын сэтгэлийг ихээхэн догдлуулж хоромхон зуур нүдээр нь ус дүүрээд ирэхэд “Үгүй ер юм л бол нулимс

гаргадаг болох нь шив дээ” гэж өөртөө уурсах шиг болсон Ядам дүүдээ түүнийгээ мэдэгдэхгүйг хичээн – Чи тэгээд Баасан гаригт дүүгийнхээ угаалганд байх хүнүү үгүй юу хэмээн зандрах аядахад Тулгаа ер юм бодсон ч шинжгүй – Ахаа би амжихгүй юм шиг байнаа. Сая хурандаагаар томилолт бичүүлчихлээ. Архангай явах хэрэг гарчихлаа. – Хм нөгөө л ажлаар уу? Чи ингээд л миний үгэнд ордоггүй ш дээ. Би тэр томилгоог чинь болиулчих уу? – Яах юм бэ ахаа. Би заримдаа ичих юм. Жаахан хүүхэд шиг юм л бол ах нь оролцоод. Гэрт орохоор ээж үглээд. – Мөөн. Муу ээж, бид хоёр ч чамд их ад болж байнаа даа. – за юу гэж ад болох билээ дээ. Ээж та хоёр байхгүй бол би хэнсэн билээ. Би та хоёртоо хайртай. Даанч та хоёр намайг жаахан хүүхэд шиг санаад байх юм. Ахаа би таниараа бахархдаг шүү. – За чи сайхан мэдээрэй. Том толгой гаргаад л байгаарай. Алганы амт үзүүлнэ шүү. Нэг их урьдаас зөрөөд л байж гэнэ. Нэгэнт чи байхгүй юм чинь тав дахь өдөр дүүгийн чинь найрыг хийх ч үгүй. – Ахаа та миний ажлын онцлогыг ойлгол доо. Дүүгийн найрыг хийдгээрээ л хийчих. Та өөрөө харин битгий зөрүүдлээд бай л даа. Эгч өдөр судрыг нь хараад хүн амьтаньд зар тараачихсан байхад чинь. Би дүүдээ гоё бэлэг авчихсан. Орой аваачиж өгнө. Ингэхэд ахаа Хубилай таньтай их адилхан шүү. – Ха ха.

Харин тийм. Хувь тавилан юм даа дүү минь. Ингэхэд хөөе. Сөөсгөр минь чи тэгээл явах юм бол ямар машинаар явах юм бэ? машин чинь зүгээр биз. Ахынхаа анд унадаг Хаммертай яв. Ойлгов уу? Бие хамгаалагч аваад яв за юу нөхөөр. – Ахаа… – Зөрөөд үзээрэй чи. Зөрөх юм бол би генерал уруу чинь яриад болиулчихна шүү. – Үнэнийг хэлэхэд ах минь би хүн амьтнаас ичээд байх юм байна ш дээ. – Үхсэнээсээ ичдэг юм чи. Надаас л ичээгүй бол. – Юу гэж дээ. Ах ингээд л … – Үгэнд ор мэдэв үү чи. – За. Ядам утсаа утсаа тасалчихаад гүн санаа алдаж бодлогошрон суув. “Үгүй ер энэ муу сөөсгөрт би чинь одоо ингэж бууж өгөөд байгаа юмуу хаашаа юм бэ? Хаширтал нь олигтойхон загнаад орхихын оронд аргадаж хошуу дэвсээд л . Бас ч гэж хүн муухай аашлахын аргагүй золиг шүү. Хөөрхөн золиг. За яая гэх вэ? хүн тэжээвэл толгой цусдана гэж. Төрсөн эцгийн минь цус бид хоёрыг холбосон юм даа. Яалт ч үгүй цус нэгтэй болоод ч тэр үү. Энэ зөрүүд сөөсгөр намайг яг дууриачихсан юм даа. Яая гэхэв дээ хар туучий. Муу талийгаач эцэг минв их эрхлүүлдэг байсан юм одоо надад эрхлээд байх болж. Бас минийх гэсэн хүүтэй ч боллоо. Энэ Учрал бас их дураараа золиг юм. Хэнийнх ч мэдэгдэхгүй нэг тэнэмэл юмны

хүүхэд аваад ирсэн. За тэр шинэ хүн ч ёстой нэг заяа зургаар ирсэн нөхөрдөгөө. Миний өвөр дээр ирэхээрээ л чимээгүй болоод унтаад өгнө шүү. Бадриун чийрэг. Дуу чангатайг нь яана гээч. Үгүй тэр хамрыг нь. Сонин шүү яг л миний хамар даа” ийн бодолд автсан Ядам ширээн дээрээс толь авч өөрийгөө сайтар харав. Нялх хүүд яалт ч үгүй түүний төс байх шиг санаглан зүрх нь хүчтэй цохилон догдлов. Утас нь дуугарч байв. Гар дахь толио яаран бараг л чулуудах шахам тавьсан Ядам эхнэрийнхээ дугаарыг харангаа сонсох товчлуурыг дарав. – Ажил ихтэй байна уу? -Ажил гайгүй уу? Хүү яаж байна? Үгүй хөө би өөрийгөө толинд жаал харлаа. Нээрэн хүү бид хоёр их адилхан юм байна шүү. Нөхрөө өрөвдөх шиг болсон Учрал – Бурханы өгсөн заяа төөрөг шүү дээ Ядам минь. Хүү зүгээрээ. Жаал тарвалзаж байснаа сүүгээ хөхчихөөд унтаад өглөө. – Хамаагүй тарвалзуулж байж дааруулчихав даа. Хэзээ тэгэж жаахан хэдхэн хоногтой хүүхдийг нүцгэлж байсан юм. Учралын хөхрөх сонсдон – За зүгээр дээ. Аав гуай минь. Орой ямар хоол идэх вэ? ингэхэд хэдэн цагт ирэх юм бэ? – Эртхэн харихыг бодноо хө. Манай өнөөх дураараа сөөсгөр жаахан асуудал гаргаад? Түүнийг нь зохицуулчихаад харина. – Тулгаа зүгээр

биз дээ. Манай Тулгаа ч харин ямар ч юманд хий гаргахгүй шүү. – Та хоёр байнга л амь нэгтэй юм чинь. – Ядамаа миний хөгшин. Нөгөө Болд хүүгийн аав Нацагийн талаар асуусан уу? – Хөөх. Харин ёстой мартчихсан байна шүү. Би одоохон ярьчихаад орой хариуг нь аваад очъё. – Би харин чамайг мартчихсан гэдгийг мэдээд л сануулж байна. – Тэр нөхөр одоо тэгээд хүн алчихсан л юм байх даа. – Мэдэхгүй ш дээ хөө. Би энэ муу өнчин хүүг л өрөвдөөд… – За тийм ч биз. Хөөе чи наад нөхрөө хүүгээс хол байлгаарай. Ханиад нус халдаачих вий. – За за. Утас тасрахад Ядам өнөөх толио авч бас өөрийгөө харав. Нүд нь л лав хүүтэй адилхан юм. Эрүү. Эрүүн доор нь байдаг нууцхан хүрэн мэнгэ хүүд байгаа болов уу. Арай ч Ядамын мэнгэ хүүд байхгүй байлгүй дээ гээд юмыг яаж мэдэх вэ? байх ч юм билүү. Ядам утсаа авч Сугардорж генералын утсанд залгав. – Байна уу? гэх генералын дуу чихэн дээр нь цууриалахад – Ядам байна хэмээн их л эрхэмсэг хариулав. – Өө амрыг эрье! Эрхэм гишүүн. Юуны өмнө таньд баяр хүргэе хүүтэй болсонд тань! Тэгээд таны бие сайн, ажил өндөр биз дээ? – Баярлалаа

генералаа. Миний бүх юм сайн байгаа. Генерал таньтай ярих хоёр асуудал гараад. Тэгээд л таньтай холбогдож байна. Таны ажил төрөл бүх юм сайн биз? – Сайн сайн. Эрхэм гишүүн таны хүсэлтийг биелүүлэхэд би бэлэн байна. – Зааг. Ядамын эрхэмсэг сүрлэг дуу хэсэг тасалдсанаа – Манай мөнөөх сөөсгөр нилээд хүнд хэрэг дээр ажиллаж байгаа юм аа даа. – Хэлтсийн дарга нь надад танилцуулсан л даа. Гэхдээ юу л даа эрхэм гишүүнээ. Хэрэв таныг татгалзвал өөр хүн… – Энэ удаад өөр хүн гээд хэрэггүй л дээ. Архайнгай явна ч гэх шиг. Цаадахзолигийг чинь би жаахан зэмлээд гаргасан. Би ер нь дүүгээ гэмт хэргийн ямар нэгэн золиос болгохыг хүсэхгүй байна. Ер нь ч тэгээд та нар юм л бол аль болохгүй хүнд хэрэг дээр миний дүүг тавиад байх юм. Тавьж болно л доо. Хамгаалалт ерөөсөө алга. Миний дүүгийн амь нас юугаарч нөхөхдөхгүй. Хэрэв муу юм миний дүүд тохиох юм бол би та нартай тооцоо бодно гэдгээ л хэлэх гэсэн юм генералаа. Генералын дуу сандрангуй болж – Эрхэм гишүүн минь. Үнэнийг хэлсэнд тань баярлалаа. Ерөөсөө энэ томилгоог таны дүүгээс цуцалчихъя. – Хм. Миний дүүг та арай л буруу таньж дээ. Миний дүү зорьсноосоо буцдаг аавын хүү биш. Тэр ажилд нь явуул. Харин танай

хамгаалалт муу байна. – Тэгвэл ингэе л дээ. Эрхэм гишүүн минь. Таны дүүтэй хамт хамгаалалтын цагдаа явуулъя. – Энэ удаа хэрэггүй танай тэр хэдэн нойрмог, аймхай юмнуудад би итгэхгүй байна. Би энэ удаа дүүдээ өөрийнхөө хөдөө замын хуягласан машин, шилдэг бие хамгаалалгчаа хамт явуулна. Ер нь тусгай хэргийн мөрдөн байцаагч нарын чинь хамгаалалт, цалин хангамж муу байна шүү. Энэ талаар таныг төсөл боловсруулж их хуралд оруулах юм бол би дэмжинэ шүү. Энэ санаачлага газрын дарга таньд байх ёстой шүү нөхөр минь. – Баярлалаа эрхэм гишүүн минь. Таны энэ хэлснийг би заавал ажил болгоно. – Тэгэж үз Генерал минь. Өөр нэг асуудал байна. Танай хүн амины 2-р хэлтсийн мөрдөн байцаагч дэслэгч Ганхүү гэгч дээр байгаа тэр Нацагийг даруйхан сулуулчихаач. – За бичээд авъя эрхэм гишүүнээ. Хэлтсийн даргыг нь дуудуулж хавтаст хэрэгтэй нь танилцаад таньд хариу өгч болох уу? – Би таньд тушааж байна генералаа. Гэхдээ нөхөр журмын ёсоор шүү. Нацагийн ард нэг муу өнчин хүү нь бэтгэрч байна. Ямарч байсан та түүнийг гаргачих генералаа. Та нарт бол энэ хүндрэл биш шүү дээ. – За за ойлголоо.

Ёсоор болгоё эрхэм гишүүнээ. – Тэгээд хэзээ гаргах юм бэ? Өнөөдөр амжих уу? Прокурорын нөхдүүдтэй ярилцая. Тэнд л хүндрэл гарахгүй бол… – Ямар хүндрэл… Та нар энэ байтугай юмыг… Ядамын дуу ийн ууртай болж ирэхэд сандарсан Сугардорж – Эрхэм гишүүнээ. Одоо 16 цаг болж байна. Тэгэхээр прокурор нь тараад явчихсан ч юм уу. Шүүх хуралтай бол амжихгүй шүү дээ. Үүнийг л… – За яах вэ? Маргааш өдийд тэр нөхрийг гаргана шүү. -Мэдлээ, гүйцэтгэе нөхөр гишүүнээ. “Та муусайнууд ингэхгүй гээд яах вэ дээ.” Өөртөө бардан ганцаараа ярьсан Ядамыг туслахынх нь хөлийн чимээ сатааруулав. – Эрхэм гишүүнээ таныг Төрийн ордонд хуралдаанд ирэхгүй юмуу гэж таны туслах асууж байна. Ядам түүнийг хялайн муухай харахад туслах залуу айсандаа дороо займчив. – Намайг өнөөдөр хуралдаанд очихгүй, тойрог дээрээ ажилтай гэж хэл. Одоо хүртэл Их хурлын даргад хэлээгүй байгаа мануухай юу. Цаад нэг юм чинь. Дараа нь чи намайг Орос руу Бөмбөгтэй холбоод орхи. Урагшгүй новш чинь хэл сураггүй алга болчих чинь. Аашилж архирах шахуу хэлсэн Ядамын тушаалыг

биелүүлэхээр туслах нь бөндгөсхийн гарч одов. Хэдэн минутын дараа Бөмбөгийн дуу их л бөглүүт сонсдох нь тэр. Ядам түүний айж түгдэчсэн дууг сонсуут л хашгичин гарах нь тэр. – Хөөш чи яагаад чимээгүй болчихдог мануухай вэ? Качалькин яасан бэ? Операц 2 юу болж байна. Новш минь ажил унагаагаад байгаа юм биш биз. Одоохон илтгээд орхи. – Ноён Качалькинтай тохиролцсон. Барааны борлолт сайн байна. Ноён Качалькин сарын дараа таньтай очиж уулзана гэсэн. Барааны тавин хувийн борлуулалтыг бэлэн мөнгөөр, тавин хувьд нь амьд бараа авсан. Амьд бараанд шилжилгээ хийлгэсэн. Ноён Качалькины тусламжтайгаар би өнөө орой бараагаа аваад Бээжин рүү усан замаар гарах гэж байна. Бэлэн мөнгө Качалькины дансанд шилжсэн. Энэ Бөмбөг овоо туршлагажиж байна даа гэж болсон Ядам инээмсэглэхчүү аядан – Ямар нэг туршуул энэ тэр сайн ажиглаарай. Гэрээнд зааснаар бол Качалькины хүмүүс барааг Макао хүргэх ёстой. Хийгүй цэвэрхэн хийнэ шүү. Манай хүмүүс эхнэрийг чинь хамгаалалтаньд авсан. Иймд чамаас хариуцлагатай байхыг сануулъя. Ээж охин хоёр чинь бидний хамгаалалтаньд байгаа. Нөхөр минь сайн ажилла. Ерөнхий боссын заналхийлсэн эдгээр үгс Бөмбөгийн айдас, түгшүүрийг нэмэгдүүлж байлаа. “Хэрэв чи дампуурах юм уу,

бүтэлгүйтэж баригдах юм бол чи өөрөө бүхнийг даа. Тэгэхгүй бол эхнэр чинь, ээж охин хоёр чинь бидний гарт шүү” гэх сүрдүүлэг, заналхийлэлийг Ядам шуудхан л хэлж байлаа. Ноён Качалькины явуулсан түүний ажилд туслах ёстой дөрвөн хүдэр эр нүдний том хар шилнийхээ цаанаас Бөмбөгийг ширтэн татсан тамхиныхаа ишийг хаа таарсан газраа хаяна. Японд очиж их мөнгөтэй ажил хийж мөнгөжихөөр яваа Оросын бөглүү тосгоноос ирсэн залуухан орос бүсгүйчүүд хоорондоо танилцан баяр хөөртэйгөөр чанга чанга ярилцан хөхрөлдөнө. Бас нэгэн хүмүүнлэгийн байгууллагын шугамаар хөгжмийн сургуульд явж байгаа эд эрхтэн нь наймаалагдах ёстой хориод хүүхэд шаагилдана. Баяр баясгалантай ганган хээнцэр бүсгүйчүүд, өдрөөс өдөрт өсөн томрох хөөрхөн хүүхдүүдийн эрлэгийн илч нь Бөмбөг болчихоод байгаагаа мэдрэн ар нурууг нь даган хүйтэн ус асгарах шиг болж бие нь заралзана. … Ах нь тушаал өгчихсөн. Ердөө маргааш л гараад ирнэ гэсэн үгс Болд хүүг жигтэйхэн

баярлуулав. Хүү гэртээ яаран орж гэрээ цэвэрлэн аавынхаа хувцаснуудыг гарган цэмцийтэл индүүдээд өлгүүрт хийж аавдаа өмсүүлэх хувцасыг нь бэлдэж тавиад унтахаар хэвтэв. Учрал эгч нь Болдоог гэртээ хонуулахыг хүссэн ч хүү гэртээ унтахыг хүсч аавыгаа хүлээж авах бэлтгэлээ хийв. Хүү өглөө эртлэн босч гараа гарган сайхан цай чанаж, мах татан бууз чимхээд, хөргөгчинд хийж хөлдөөгөөд аав минь их л ядарсан байгаа даа гэж бодон хоёр лааз пиво авчран ширээн дээр тавив. Учрал эгч нь цагдаа руу залгасан боловч мөрдөн байцаагч нь аавыг нь авчрах гээд явчихсан байлаа. Хичээлийн цаг нэгэнт болчихсон тул аавыгаа хүлээсэн хүү хичээлдээ явахаар цүнхээ савчин гарч ирээд орцны шатан дээр цонхийж цайран өчнөөн турчихсан аавтайгаа яг таарчихав. Өөрийн эрхгүй хоолой нь сааралтан суун тусчихсан Нацаг хоёр гараа сарвайлган – Миний хүү өө хэмээн цахиртан дуун алдахад хоёр хацрыг нь дагаад халуун нулимс сад тавин урсч өмнөөс нь цахилж ирсэн хүүгээ элгэндээ тас тэврээд нүдээ аньчихав. “Иш үр минь. Хайртай ганц хүү минь. Аав нь хүрээд ирлээ. Миний хүү аавыгаа мөнчиг их санаа байлгүй. Уярал, хайрын бодол ийнхүү хөвөрч санаж бэтгэрэхээ шахсан хүүгээ чанга тэвэрсэн

Нацаг гуйвчин алхсаар гэртээ орж ирэв. Аав хүү хоёрын танил үнэр шингэсэн дулаахан гэр орон. Гэр орны халуун дулаан уур амьсгал төөнөж аав хүү хоёр халуун дулаахан харцаар биесээ ширтсээр ширээнээ сууцгаав. – Ааваа, таныг Ядам ах гаргасан. Ах нь тушаал өгчихсөн. Аав нь маргааш гарч ирнэ гэсэн яг байна шүү. – Харин тиймээ. Энэ сайн хүмүүсйн ачийг яаж хариулах билээ дээ хүү минь. – Ааваа май цайгаа уу. Би ээжийг дууриан чанасан юм. Бууз хийсэн. Одоохон би жигнээд өгнө за ааваа. – За миний хүү аавыгаа их санасан уу? Жаахан цонхийчихсон байна. – Би зүгээрээ ааваа. Таныг л их санасан. Учрал эгч, Ядам ах хоёр жаахан хүүхэдтэй болсон. Учрал эгч ч яах вэ? Ядам ах муухай ааштай болохоор намайг жаахан хүүхэддээ ойртуулдаггүй юм. Гэхдээ Ядам ах сайн хүн. Надад мөнгө өгсөн. Бүр зуун доллар. Таныг шоронгоос гаргасан. Май энэ байна. Та ав за. Бид хоёрт одоо хэрэг болно. – Миний хүү өөртөө хэрэглэ дээ. Аав нь маргааш ажилдаа оръё. – Үгүй ээ ааваа та их ядарчихаж. Хэд хоног амар май энэ мөнгө. -Миний хүү одоо хичээлтэй биз дээ. Хичээлдээ яв даа. – Би өнөөдөр хичээлдээ явахгүй ээ. Аавтайгаа хамт баймаар байна.

Би таныг их санасаан. – Нээрээ ч тийм дээ. За яах вэ ганц өдрийн хичээл. Аав нь маргааш багштай нь очиж уулзая. – Ааваа пиво уучих. Чийгэнд сайн гэсэн шүү. Хүүгийн гарт хоёр лааз пиво үзэгдэж царай нь баярласнаас улаа бутарна. “Иш миний муу хүү. Муу хүүгээ, ганц муу хүүгээ би ч их л зовоож байна даа. Дарь минь чи минь амьд, мэндч болоосой. Тэгвэл ийм сайн, ухаантай хүүгээ харж хоёулаа хамт баярлахгүй юу гэх бодол цээжинд нь эргэлдэхэд Нацаг өчнөөн их санасан хүүгээ тэвэрч аван үнсч гарав. Хүү нь эцгийнхээ цээжинд харин наалдах нь одоо л нэг ааваасаа салахгүй юм сан гэж бодож байгаа аятай. – Ааваа Надмид эмээг хэрэггүй л авчирсан юм. Тэр эмээгээс болж л та их зовлоо доо. Нацаг хүүгээ лавшруулан тэвэрч үнсээд гүн санаа алдаж – Миний хүү Надмид эмээдээ гомдож, муу санахын хэрэггүй шүү. Надмид эмээ нь сайн хүн байсан юм. – Тэр эмээгээс болоод та хоригдсон биз дээ. – Эмээгийн буруугаас биш шүү дээ. Харин хүүхдүүд нь. – Түүний хүхдүүд нь муу хүмүүс гэж үү?Нацаг хүүгийнхээ түнжин толгойг үнэрлэн нэгийг бодож сууснаа – Миний хүү өө. Эмээгийнхээ хүүхдүүдэд ямар ч үед муу санаж болохгүй. Эвтэй найртай явдаг юм шүү. Болд хүү аавынхаа хэлснийг сонсоод огло харайн босч – Юу? Тэд нар миний аавыг шоронд хийсэн. Ёстой муу хүмүүс. Би тэд нарлуу нулимна. Тэд нар, бас бүдүүн эмээ манай байрыг булууцалдаж манай үүдэнд баахан хэрэлдэж зодолдсон.

Ерөөсөө тэд нар манай байрыг л авах гэж таныг шоронд хийсэн юм билээ. өмгөөлөг эгч, Учрал эгчид тэгэж хэлж байсан. Би хэзээ ч тийм хүмүүстэй ах дүү болохгүй. Надад ганцхан аав минь л байвал тэгээд л боллоо. Хүүгийнх нь нүд ууртайгаар гялалзан ийн хэлэхэд Нацаг хүүгээ татан биедээ ойртуулаад энхрийлэн үнсч хар аяндаа л зангираад байгаа хоолойгоо засан – Миний хүү ч ухаантай том эр болж байна даа. өөрөө мэд дээ хүү минь. Гэхдээ миний хүү арай л жаахан байна. Том болоод бүхнийг өөрийнхөө ухаанаар л шийд. Харин тэр хүмүүс хэдий муухай зан гаргасан ч бүр муу юм хийсэн ч тэдэнтэй муудалцаад хэрэггүй. Холхон байхыг л хичээгээрэй. Нацаг ийн хэлээд согтуу юм шиг тэмтчин алхахад булбарайхан халуун жижигхэн гар түүний алгыг төөнөн хажуугаас нь түшиж байлаа. Гэнэт Нацаг гомдоод явчихав. “Үгүй ер. Энэ хорвоо чинь тэр чигээрээ ийм харалган болчихсон юм уу. Үр хүүхдээсээ өнчирч хагацсан, бэрдээ адлуулсан, ядарсан сайхан сэтгэлт эмгэнд тусалсны төлөө надад өгч байгаа хариу нь энэ. Хорвоо нь ийм харалган юм уу. Хүн нь ийм өөдгүй, хуншгүй юм уу.” Ийм нэгэн гомдол бүтэн зургаан сарын турш Нацагийг эзэмдэж байлаа. – Ааваа та ядарчихаж. Сайхан унтаад өг. Өөдсийн чинээхэн жаахан үр нь түүнийг ийн бөөцийлнө. Хүний хорвоод үртэй хүн гэдэг ийм баян өөдрөг аж. – Аав нь сайхан усанд

орчихлоо. Миний хүү аавтайгаа унтахгүй юмуу? – Унтанаа. Харин ч нэг аавтайгаа унтана шүү гэх мөртлөө Болд хүү эцгийнхээ өвөрт үсрэн орж тэвэрсэн чигтээ унтаж орхив. Эрүүлжүүлэгдсэн Золбооыг гаргаад ирээч гэх ээлжийн ахлагчийн дуунаар харгалзагч цагдаа үс нь өрвийж, царай нь хөрзийсөн Золбоотыг гаргаж ирэв. Цагдаагийн заасан өрөөнд орвол Ганхүүгийн оронд томилогдсон мөрдөн байцаагч Цэдэв, өмгөөлөгч Энхээ нар түүнийг угтаж суу хэмээн дохив. Мөрдөн байцаагч Цэдэв туршлагатай хүний хянамгай нүдээр Золбоотыг ширтэн – За архи гарав уу? Та ер нь яахаараа ингэж ямар ч зорилгогүй архидаад байдаг юм бэ? Мөрдөн байцаагчийг ийн ширүүлэхэд Золбоот өрвийсөн үсээ илж, газар ширтэн – Яая гэх вэ? хувь заяа минь эцсийн эцэст архи л байж. -Яагаад уугаад байдаг юм бэ? – Гутраад л – Яагаад. Таньд эхнэр хүүхэд өөрийн гэсэн амьдрал байна ш дээ. Юугаар дутаад байгаа юм бэ? – Эрх чөлөөгөөр – Та чинь эрх чөлөөтэй иргэн хүн шүү дээ. Ээждээ харамсах юм уу? – Харамсалгүй яах вэ дээ. Миний ээж хүний хайлан байлаа. Даанч би жаргааж чадаагүй юм. Миний эхнэр шулам. Би хүнтэй биш шуламтай ханилж муу ижийгээ, өөрийгөө зовоож ээжээс хойш, хойш ч гэж дээ архитай ханилах болсон юм даа.

Хир тоос болж ийш тийшээ сөрвийсөн үсээ базлан суух саахь эрийг анхааралтай ширтсэн мөрдөн байцаагч тамхи авч өгөөл – Май хө. Тамхи татчих. Тэгээд жаахан уужраад орхи. Тэгээд жаахан ярилцаал орхиё. Золбоот тамхи баагиулж хэсэг сууснаа мөрдөн байцаагчийг харж мушийн инээхчээн алдаад – Та ч яах вэ? Мөрөөрөө архи уугаад гэлдэрч байдаг. Таниас шалтгаалж нэг хүн хэрэгтэн болж, нэг хүүхэд өнчирч байгааг мэдэж байгаа биз дээ. Өөрөөр хэлбэл та дэндүү хувиа бодож, хар амиа хичээгээд байгаа юм бишүү. Золбоот мөрдөн байцаагчийг дүйнгэ, гөлгөр нүдээр ширтэхэд – Иргэн Золбоот таны гомдол гаргаснаар Нацаг гэдэг хүнд Эрүүгийн хуулийн тусгай зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Нацагийн амьдралын аргагүй байдлыг харгалзан түүнийг батлан даалтаар гаргасан. – Тиймээ. Уг нь би Нацагт баярлалаа гэж хэлэх ч багадна л даа. Даанч … – Баярлалаа гэж хэлэх багадана гэнээ. Гэтэл та түүнд гомдол гаргасан шүү дээ. – Жинхэнэ жудаггүй юм болсон доо. Би ээжийгээ оршуулж ч чадаагүй. Манай эхнэр надад мөнгө өгөөгүй юм. Долгор шулам шиг аашлан ээжийг минь хөөчихсөн. Нацаг ээжийг минь өргөж байгаад өнгөрүүлсэн. Бас оршуулсан. – Нацаг яагаад ээжийг чинь өргөж ачлах болсон юм. – Нацагийн хүү бол миний ахын хүүхэд. Ах минь эхнэртэйгээ өнгөрчихсэн юм. Хүүг асрамжаас Нацаг үрчилсэн юм. – Тэгэхээр Нацагийг ээжийнхээ үхэлд буруутган та гомдол гаргасан шүү дээ. – Манай эхнэрийн санаа. Нацагийг шоронд орчихвол хүүхэд

миний цусан төрөл учир асрамжиндаа аваад байрыг нь авах л гэсэн санаа. – Өөрөөр хэлбэл та нарын шунахайн сэдэлтийн золиос Нацаг болж таараад байнаа даа. – Би анхнаасаа л Долгорт хэлээд байсан юм. Тэр тоохгүй байсан юм л даа. Мөрдөн байцаагч хуруугаа инчдэн өмгөөлөгч эмэгтэй өөд харж – За нэг иймэрхүү. Үдээс хойш прокурорт танилцуулга бичье дээ гээд бичгийн машинаа гарган Золбоотоос мэдүүлэг авч эхлэв. Хэн хэнийгээ ихэд санаж уулзсандаа сэтгэл нь тэнийсэн эцэг хүү хоёр нэг хэсэгтээ л таг унтаж орхив. Хаврын илч тааруухан наран жаргах үес Болд хүү норйноос сэрсэн дороо босч суниагаад унтаж буй аавыгаа өрөвдөнгүй харснаа – Аав минь ямарч их тураа вэ дээ гэж ганцаараа ярьснаа аавдаа сайхан хоол хийж өгөхөөр гал тогооруугаа оров. “За байз ямар хоол хийх вэ? Аав их ядарсан байна. Ядаргаа гаргах сайхан хоол чинь юу билээ. Банштай цай. Долоон ширхэг банштай цай ядаргаа сайн гаргадаг гэдэг. Гэхдээ яах юм бэ? Долоон ширхэг баншинд аав цадахгүй байх. Зүгээр л банштай цай чаначихъя.” Болд хүү жаахан мах татаж, гурил зуурчихаад сүү авахаар бидон барин гарав. Хавар цагийн урин салхи нүүр өөд нь сэвэлзсэн ч цаанаа л нэг жихүүн хүйтэн байлаа. Хүү

сүүгээ авахаар булан тойртол өмнө нь таяг тулсан эмгэн үл мэдэг хайлмагтан хөлдсөн гөлгөр цасыг таягаараа тэмтчин уначихгүйг хичээн майжигнах нь үзэгдэнэ. “Манай Надмид эмээ л ингэж явдагсан” гэсэн бодол төрсөн хүү таяг тулсан эмгэн өөд гүйн очиж хажуугаас нь түшин – Эмээ та хаашаа явах юм э? Би хүргээд өгье гэхэд эмгэн хүүг сүрхий шинжин хараад их л дуртай бололтой толгой дохин – Ээ ашгүй мин. Яасан сайхан юм бэ? эмээ нь уначих гээд явж чаддаггүй. Тэр эмгэний заасан зүгт хүү харвал жижиг хар машин зогсч байлаа. – Хүү минь тэр машиныг харж байна уу? Эмээгээ тэр машинд л хүргээд өгчих. – За за тэгье эмээ. Би таныг хүргээд өгье. Болд хүү эмгэнийг хальтирч унахаас хамгаалан түшсээр машинд ойртон очиход машинаас нилээд том биетэй залуу буун ирээд эмгэнийг машинд түшин суулгаад эргэж Болд хүүг сэвхийтэл өргөн машины арын суудалд хаяхад машин асан хөдлөв. – Үгүй ээ би явахгүй ээ. Зөвхөн эмээг л хүргэж ирсэн юм. Эмээ халтирч уначих гээд байсан юм. Ха Ха гэж эрчүүдийн хөхрөлдөхсонсогдон урьд суудалд суусан эмгэн эргэж харан хулгавчилж боосон алчуураа тайлан хаяж тачигнатал хөхрөн – Аа цус гэж. Би ч жүжигчин болсон бол гавъяат болох байж л дээ гэв. Болдруу настай эмгэн биш залуухан эр хүн түшин машинд

авчирсанаа гэнэт ухаарч – Ахаа би бууяа гэж орилоход өнөөх эмгэний дүрд хувилагч эр ханцуйгаа шамлан эргэж тариур зүү гарган – Алив наад нусгайгаа нааш нь. Одоохон чимээгүй болгон чихээ амраах минь гэхэд хоёр талд суугч залуус бяцхан хүүг элээнд шүүрэгдсэн болжмор шиг базан авч гарынх нь шууг ил гаргахад мөнөөх эр хүүгийн судсанд нэгэн шингэнийг шахан айж бачимдсан хүү өөрийн эрхгүй нүдээ анин унтаж орхив. Нэг сэрээд харахнаа өрөөнд нь харанхуй болсон байх бөгөөд өвөрт нь хүү нь байхгүй тул хүүгээ гал зууханд байгаа юм болов уу гэж санасан Нацаг – Миний хүү өө. Болдоо. Арай чанга ийн дуудахад бас л таг чиг. Гэнэт эвгүйрхэж зүрхээр нь хатгуулаад явчихсан Нацаг огло харайн босч бүх өрөө тасалгаагаараа үзээд ч хүү нь байсангүй. Харин гадаа хаалга нь онгорхой тул “ойр зуур хүү минь гарсан юм болов уу” гэсэн бодолд хөтлөгдсөн ч зүрх нь амаараа гартлаа цохилон хамаг бие нь салгалаад явчих нь тэр. Хүү нь хоол хийх гэсэн бололтой мах татаад, гурил зуураад тавьчихсан байлаа. Муу муухай зөв совинд автсан Нацаг хүүгээ хүлээн гучаад минут холхив. Миний хүү ийм удаанч явахгүй дээ. Нацаг аргаа барахдаа байн байн цагаа харна. Оройн арван найман цаг. Арван найман цаг гучин минут. Арван есөн цаг. Арван есөн цаг гучин минут. Бурхан минь одоо яах билээ. Миний хүү ингэж их удахгүй шүү дээ. Аа тийм миний хүү дээд айлд орсон юм болов уу. Ийн бодсон Нацагшат

алгасан харайсаар дээш гарч жаран найман тоотыг тогшвол төдий удалгүй хүүг нь асрамжилж байсан эмэгтэйн сайхан царай үзэгдэж – Өө та юу ор ор. Бие нь гайгүй юу хэмээн элгэмсэв. Нацаг эг маг хийж – Юу би сайн л даа. Таньд их баярлалаа. Харин хүү минь. Хүү минь танайд байна уу? – Үгүй Болдоо орж ирээгүй. Таныг ирсэн болохоор Болдоог гэртээ байгаа л гэж бодсон юм хэмээн бүсгүйн царай хувирахад – Харин тийм. Уг нь би хүүгээ тэврээд л унтсан юм. Сэрсэн хүү алга. Хоёр цаг хүлээлээ. Эмэгтэй толгой сэгсрэн – Хаачсан юм болоо? Манай Болд тэгж удах хүүхэд биш дээ. Тэгээд ч аав нь ирчихээд байхад. Юу ч болсон та жаахан харзнаад ирэхгүй бол цагдаад мэдэгдсэн нь дээр байх. Тэгээд яаснаа надад хэлээрэй. Болдыг ирвэл хамт ороод ирээрэй. Даанч би нялх хүүхэдтэй байна л даа. Энэ үед цаад өрөөнөөс нь нялх хүүхэд уйлагнаж Учралыг эргэхэд Нацаг ч шат уруудав. Нацагийн өмнөөс нэгэн сүр ихт хүн урьд хойноо дагуултай мацсаар дээшлэхэд яагаад ч юм Нацаг хойноос нь дагуулан харвал тэр хүн мөнөөх жаран найман тоотод орчихов. Хүүхний нөхөр нь ирж байгаа ажээ. Ядам орж ирэнгээ дагуулуудаа буцаан хаалгаа сайтар түгжээд хүүхдийн өрөөнд орвол бяцхан хүү угжаа хөхөж байв. Учрал түүнийг аягүйхэн харж – Хувцасаа тайлахгүй яасан юм бэ? Хүү айчих вий дээ гэхэд Ядам дуулгавартай гэгч нь өлмий дээрээ гишгэлэн гарч

хувцсаа тайлж, нүүр гараа угаачихаад эргэж орж ирэн хүүг авч угжин эхлэхэд нөхөртөө хоол авчрахаар Учрал гарав. Ядам хүүгийн эрүүг зөөлөн өргөсхийн харвал яг өөрийнх шиг нь хүрэн мэнгэ байх ажээ. “Ямар сонин тохиолдолд вэ?” Ихэд олзуурхсан Ядам хүүг энхрийлэн үнсээд угжийг нь авч хүүгийн хэлийг харахад хэлэн дээр нь түүнд байдаг шиг жижигхэн мэнгэ бас үзэгдэв. Ядам хүүг энхрийлэн тэвэрч, элгэндээ наагаад “Төөрч ирсэн хүү минь дээ. Бурхан л чамайг надад өгч дээ” гэж ихэд уяран бодоод энхрийлэн үнсэв. – Алив хөө. Хүүг нааш нь өгчих. Аяга сайхан шөл уучих. – Тэгье хө. Миний хүү ч мундаг эр гарна даа. Үгүй тэр дандаа л надад тэврүүлж байх санаатайгий нь яана. Ингэхэд Учрал аа хөө. Хүүхэд асрагч энэ тэр авахгүй шүү. Хүүгээ өөрсдөө л хүн хийе. Эхнэрийнх нь сайхан царайд баясал төрөн нөхрөө зөөлөн харж – Тэгэлгүй яах вэ дэ хө. Алив наад шөлөө уучихаад, хэвтэж

амар. – За одоохон. Харин чамд нэг юм хэлье. Хүү та хоёр одоо надаас тусгаарлахгүй шүү. Дан хивсээр унтлагын өрөөндөө ор зас. Гурвуулаа хамт унтанаа. Эр хүн чинь аавтайгаа хамт унталгүй яадаг юм бэ. Тэгээд ч хүүгээр далимдуулаад чи надад олдохгүй юм. Өнөөдөр нилээд ядарлаа байна. Чи нөхөр минь ядарга тайлж өгнө шүү. – Өө за. Тэгээд л хүүхдийн дэргэд элдэв эсийн юм яриад бай.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *