Home Өгүүллэг “АМИН ЗЭРЭГЛЭЭ” роман “11-Р ХЭСЭГ”

“АМИН ЗЭРЭГЛЭЭ” роман “11-Р ХЭСЭГ”

1 second read
0
0
907

…Надмид хөгшнийг гэртээ авчирснаас хойш хүү нь ганцаардахгүй болсон тул Нацаг хоёр газар дамнан ажиллах болов. Надмид хөгшний араас яав, ийв гэж хүү Золбоот нь ч ирсэнгүй. Нас дээр гарсан ч

Надмид хөгшин ойр зуур хөдлөхтэйгөө тулд чанасан цай, хийсэн хоол нь цаанаа л эхийн сэтгэл шингээстэй тул талийгаач эхийгээ ихэд санагалзан өнчирч байсан Болд хүү ч эмэг эхийн хайр энэрэлд нүд нь

очтон, хацарт нь эрүүл цус хураад ирэв. Хүний хорвоогийн зовлон зүдгүүрийг өөр өөрийнхөөрөө л үзсэн нялх балчир, идэр залуу өтөл буурал ийн гурван хүн нэгдсээр бүтэн дөрвөн сарыг ардаа орхив. Нэг

өдөр Нацаг ажилдаа явахаар гарах гэтэл ард нь эмгэний зөөлөн дуу сонсдож – Хүү минь ажилдаа явахна уу? гэхэд Нацаг –Тиймээ. Хүү жаахан унтаг даа. Хүү минь таныг ирснээс хойш их тогтвортой болсон

шүү. Ингээд хэн хэнийхээ түшгэнд гурвуулаа амьдраад байнаа гэв. Эмгэн Нацагийн бугуйнаас зөөлөн атгаж –Хүү минь. Битгий муу юм бодоорой. Хүү чамайг түшснээс хойш өнөө муу талийгаач хүүгийхээ

дэргэд ирчихсэн юм шиг л жаргалтай байх боллоо. Гэсэн ч жаргалтай газар хүн тогтдоггүй гэж. Өнөө муу үлдсэн ганц хүүдээ санаа зовоод болох биш. Тэр минь зүүднээс гарахаа болилоо. Адаглаж архинд дурлах болсон золиг л доо. Нацаг эмгэн өөд гөлрөн харж –Та тэгээд яах гэсэн юм бэ? Буцаад гэртээ харих гэж үү? Гэтэл миний хүү таньд дасчихаад байдаг. Би хүүгээ дахиж сэтгэлийн зовлонд унагаамааргүй байна. Ер нь ч тэгээд тэнд очоод таньд бас хэцүү шүү дээ. Эмгэний номхон бор нүд ойр ойрхон анивчиж –Үгүй хүү минь. Яалаа гэж та хоёрыгоо эмээ нь орхих билээ дээ. Зүгээр л хүүтэйгээ уулзчихаад ирэх гэсэн юм. Өнөө муу хоёр ачаа ч санаадаа. – Тийм бол та өнөөдөр яваад яах вэ би маргааш ажлаасаа чөлөө авчихъя.Тэгээд хоёулаа хамт очъё тэгэх үү? – Яах юм бэ эмээ нь бас ч гэж та хоёрынхоо буянд бие сайн байна. Өөрөө аажуу, уужуухан майтарч яваад хүйтэйгээ уулзчихаад

ирье. – Та тэгвэл ингэ. Болдыгоо хичээлээс ирэхээр нь хамт оччихоод ир. Май энэ хэдэн төгрөг. Явган явж болохгүй шүү. Такси бариад яваарай. Ирэхдээ ч мөн адил таксигаар ирээрэй. За юу. – За миний хүү. Эмээ нь их баярлалаа. Ганц сайн хүүгээ алдсан ч бурхан надад ийм сайн хүү өгсөнд бурхан бодьсадваад дандаа баярладаг шүү. Өөрийн үрээс нь илүү халамж тавигч хүүд баярласан Надмид хөгшний хуурай зовхи дорхиноо л чийгтээд ирэв. Хөгшинд бас л чамгүй дассан Нацагийн цээж хүндэрч уярлын нулимс хоолой өөд нь огшиход хөгшний мөрийг зөөлөн илж –Тээр та ингээд л хямраад ирэх юм. Болохгүй шүү. Тайван бай! Даралт чинь ихэсвэл бүр баларсан юм болно. Эм байгаа биз дээ. Хүүгээ Болдыг дагуулж яваарай! Юмыг яаж мэдэх вэ толгой тархи чинь эргэх вий гэж захихад хөөрхий хөгшин толгой дохиж, хүний сайхан сэтгэлт хүүд хязгааргүй баярлахдаа

хоолой нь зангиран байлаа. – За та тэгээд биеэ бодоод тайван байгаарай! Бэр чинь их муухай ааштай юм байна лээ ш дээ. Юу ч гэж хэлсэн битгий тоогоорой! Яах вэ нэг тиймэрхүү хүмүүс байдаг ш дээ. Цаг болохоо болилоо би явъя даа. Нацаг эх шигээ дассан сайхан сэтгэлт хөгшнийг өрөвдөж байлаа. Түүнийг үүдэнд очиж хаалга онгойлгоход ард нь эмгэний аргадангуй дуун гарч –Нацагаа хүү минь хүлээ дээ. Хүүгээ үнсэе гэж чичирхийлсэн хоолойгоор шивнэхэд хөлд нь хэдэн жингийн туухай зүүчихсэн юм шиг Нацаг дороо зог тусав.Эмгэний түмэн үрчлээ бүхий нүүрний арьс татвалзан чичирхийлж, жалх нь харьсан нүднээс нь ганц дусал нулимс бөмбөрсөөр Нацагийн гар дээр унахад Нацаг цочин давхийв. Эмгэн чичирхийлсэн гараараа Нацагийн тэргүүнийг тэмтчин энхрийлэн илбэж духан дээр нь халуун дотноор үнэрлээд – За хүү минь явдаа хэмээн мөн л дуулдахтай үгүйтэй шивнэв. Нацагийн зүрхээр ёгхийтэл хатгуулж бие нь сулран зогсосноо хаалга онгойлгон гарав. Надмид

эмгэний сэтгэл ихэд хөдөлсөн бололтой уймраад нэг л хачин байгааг мэдсэн ч хүүхдүүдээ сэтгэл нь зовоод, бас тэдэндээ гомдож хямраад л ингэж байгаа байх даа гэхчилэн бодож эмгэнийг өрөвдсөн ч дахиад эмгэнтэй уулзахгүй юм шиг хачин совин төрөөд байв. Нацаг тэр өдрийг айж цочсон юм шиг дав дувхийн өнгөрөөхдөө яагаад ч юм бэ тувт л Надмид эмгэнийг бодсоор байлаа. Ер яагаад байгаагаа ч сүүлдээ ойлгохоо болив. Хоёр чих нь шуугин хэн нэгний тавлан хөхрөх ч сонсогдох шиг. Тэгснээ хэн нэгэн түүнийг тачигнатал загнаад ч байх шиг санагдана. Гэнэт хүү нь нүднийх нь өмнө тодорч ирэхэд өглөө гэрээсээ гарахдаа хүүгээ үнсээгүй гарснаа санаж маш их харамсав. Ер нь юу болоод байнаа. Яршиг цаашаа эртхэн харих минь гэж бодсон ч ар араасаа засвартай машинууд нэмэгдэх тул орхиод явж түвдэхгүй байлаа. Нацагийг ажилдаа явсны дараа Надмид нэг хэсэгхэн уймран суув. Болд хүү унтсаар л. Өдөр хүүг ирсний дараа дагуулаад Золбоот хүүгийнхрүүгээ явдаг юмуу гэж бодсоноо бэрийнхээ араншинг гэнэт санан “Ер нь болъё. Хашгичиж загнаад хүүхэд айлгачихна. Хүүгээ хичээлд нь явуулчихаад тэр хооронд нь хүүгийнх үрүү очоод ирье!

Нацаг хүүгийн өгсөн мөнгөөр хоёр хүүдээ амттан аваад очих минь. Эвий миний хоёр ач ялангуяа Хатнаа минь эмээгээ санаад сүйд байгаа. Дуртай юмыг нь аваад очъё” хэмээн ганцаараа ярих аж.Энэ үед Болд хүү нь их их хачин зүүд зүүдлэх бөгөөд Надмид эмээ нь тэнгэрийн өнгөтэй цэнхэр торгон дээл өмсчихсөн том шувууны далавчин дээр суугаад нисээд явчихав. Надмид эмээгээ дуудан араас нь даллахад тэртээ тэнгэр дээрээс атга атгаар хүүд чихэр цацан хүүд өгснөө тэр чигээрээ алга болоход хүү ихээхэн давчдаж – Эмээ, эмээ гэж орилоод сэрчихэв. Хүүгийн орлих дуунаар сандчин орсон эмгэн хэдэн мойниг хуруугаа ачийнхаа духан дээр тавьж –Хүүе миний хүү сэрчихсэн юмуу? Яасан бэ? Миний хүү цочсон юмуу? хурай хурай хэмээн уруулаа өмөлзүүлж хүүг энхрийлэн үнсээд –Ингэсхийгээд миний хү босоорой. Сургуульдаа явах цаг нь дөхөж байна шүү. – Эмээ аав ажилдаа явчихсан юмуу? – Аав нь эртээ босоод ажилдаа явчихсан. – Эмээ би таныг зүүдлээд. Та битгий намайг хаяж яваарай? – Юу боллоо гэж эмээ нь хөөрхөн хүүгээ арайхийж олж авчихаад орхиод явах билээ. – Та намайг орхиод том шувууны далавчин дээр суугаад

явчихлаа гэж би зүүдэлсэн. – Өө миний хүү л тэгэж зүүдэлж л дээ. Эмээ нь хүүгээ орхихгүй ээ. – Эмээ та гоё эмээ тиймээ. Бүдүүн эмээ муухай. Би бүдүүн эмээгээс айдаг. – Битгий тэгээ миний хүү. Бүдүүн эмээ нь ч миний хүүд хайртай. – Үгүй ээ. Бүдүүн эмээ надад хайргүй. Аавд ч бас. Харин ээжид л хайртай байсан юм. – Тэгэлгүй яахав хөөрхий минь. – Эмээ та уйлсан юмуу? – Яалаа гэж эмээ нь уйлах вэ. – Та битгий уйлаарай! Аав таныг сайн харж туслаарай гэсэн шүү. – Миний хүүгийн аав сайн хүн шүү дээ. За алив цаг боллоо. Миний хүү босоорой! Надмид эмгэн бяцхан хүүгийн шулганасан яриаг сонсон жигтэйхэн баярлаад байлаа. Болд хүүг цайгаа уугаад хичээлдээ явсны дараа эмгэн уут сав бэлдэн хүү Золбоотындоо очихоор гартал гэнэт дотор нь муухайрч хамаг бие нь дайвалзаад явчихад даралтынхаа эмнээс хоёр ширхэгийг давхарлаж уучихаад гарав. Сэтгэл дагаад ч тэр үү эм уусны дараа нүднийх нь харц цэлмэн онгойж, толгойных нь өвчин намдан, өвдгөөр нь хатгуулан өвддөг ч юм шиг санагдахад таягаа тулан майтран алхав. Надмид эмгэнийг очиход хүү Золбоот нь өмнөө түмпэн тавьчихсан шартчихлаа гэсэн өлбийсөн юм угтаж хоёр ач нь эмээгээ жигтэйхэн саначихсан тул бөөн баяр болох нь тэр.

“Даанч тэгнээ тэр. Энэ золигт сэтгэл зовоод байсийм. Архи л уугаад байгаа юм байна. Ямар тус байх вэ дээ. Ийм байхад чинь, хань нь уурлахаас ч биш яах билээ. ” –Эмээ таны гэрийг ээж зарчихсан. Та одоо манайд байх юмуу? Учир мэдэхгүй ач нь ийн шивнэхэд ихээхэн цочсон эмгэн “За ингээд муу өвгөний минь голомт байхгүй болж. Яая гэх вэ? Би гэж ийм амьтан, Энэ хүү гэж урагш нь цэхийсэн хүн.” Цөхрөн бодсон эмгэн юу ч дуугарсангүй. Өдрийн бодол шөнийн зүүдийг нь эзэгнэгч хүүгийнх нь сөөнгө дуун сонсдон –Ашгүй дээ. Та тэр айлдаа л байгаад байна уу?Айлаас асрамж нь дээр юм биш үү? Хүний царай харах ч бас хэцүү дээ. Хүүгийхээ энэ үгийг сонссон эх голдоо ортол гомдов. Санаж сарвайх ганц хүү нь ядаж эхийнхээ биеийг нь ч асуусангүй. Гэрт нь буцаад ирэх вий гэж айсан бололтой өнөөх асрамжиндаа очих хэрэгтэйг сануулах аж. Яагаад ч юм бэ эх хүүдээ гомдоод байлаа. – Өө яах вэ хүү минь. Ээж нь хаана ч байсан адилхан л хүний царай хархаас хойш. Харин Нацаг хүү намайг эх шигээ асардаг юмаа. Ингэхэд бэр хаачаа вэ? – Цаадахи чинь одоо ингээд ирнэ. Таныг харвал бөөн уур болно шүү. – Ай хөөрхий. Эх

өөрөөс нь өчнөөн алсарсан хүүгээ их л гомдолтойгоор харж зүрхний угаас гүнзгий гэгч нь их л санаа алдав. “Үгүй ер нь өөрөөс унасан ганц хүү минь хүртэл намайг тээршээж адладаг юм байна. Гэтэл би энэ хүүд зовдоггүй цаг минут гэж байхгүй юм даа.” Эхийн ийн гаслантайяа өөртөө дуун алдав. – Ааваа эмээд хоол хийж өгөхгүй юмуу? – Аав нь шартчихаад хөдөлж чадахгүй байна ш дээ. Чи яасан зовлон мэддэггүй хүүхэд вэ? Харин Хатнаа чи эмээдээ аяга бантан хийгээд өгчихөөч! Харин ээждээ хэлж болохгүй шүү. “Пээ иймч хүүхэд байх гэж. Муу хүү минь их зовж байгаа юм байна даа. Төрсөн эхдээ аяга хоол ч хийгээд өгөх мэдэлгүй. Үүнийг би зовоогоод яах вэ. Би насаараа хүүдээ хань болох биш. Муу хүүдээ гай болоогүй дээрээ явж үзье!” Эх дотроо ийн бодож гол зогоогч ганц хүүгээ өрөвдсөн ч бас хүүдээ гомдоод байлаа. “Зарим хүмүүс мөн ч сайхан жаргалтайяа. Бурхан хувь тавиланг хүн болгонд аз жаргалтайгаар өгдөггүй нь тоогүй. Би энэ хүүг гээд ирж байдаг. Энэ хүүгийн байж байгаа царай энэ. Бээлийн чинээхэн хоёр хүүхдээсээ дор гэдэг нь.” Хүүдээ гомдсон эх хэсэгхэн суув. Хурдхан босоод явчихмаар байсан ч хүүдээ гомдсон хирнээ түүндээ хорогдон суугаад байлаа. – Эмээ ээж ирлээ гэх хүүхдийн шивнээ зүрх зүсэхэд эмгэний хоёр чих шуугиад явчихав. “За

дүүрчээ дүүрч яавал ч яаг. Би төрсөн үр дээрээ ирсэн эх хүн . Үр хүүхэдтэйгээ уулзахаа харин хэнээр ч заалгахгүй шүү.” Аргаа барсан эх ийн өөртөө шазруун бодол өвөртлөв. Өсгийтэй гутлын өсгий шал хотолзуулан орж ирж айж уймарсан эмгэнийг бэрийн ууртай харц тас хийн шилбүүрдсэн ч хий хоосон инээд нүүрэнд нь цухалзаж –Өө та байсан юмуу? Тэгээд бие чинь гайгүй юу? Нөгөө айлдаа л байна уу? – Тиймээ хүүхээ. Хүүтэйгээ нэг уулзах гэж ирлээ. – Тиймүү. Царай чинь сайхан байна. Манай энэ гэж хэрэг алгаа алга. Өдөр шөнөгүй архидаад би гэдэг хүн шар махтайгаа хатаж байнаа, хатаж байна. – Хэй зайлуул. Яалаа ч гэж хар устай ханилаад байдаг хүн юм болдоо. Би ч мөн үйлтэй амьтан байхаа даа. Эхийн энэ үгийг сонссон Золбоот гөлрөн сууж арзайн хэдэн тийш сэгсийсэн үсээ базлана. “Та ер нь заяа муутай амьтан ш дээ” гэх шиг бэр нь түүнийг адалж тавласан харцаар ширвэнэ. – Хм байж байгааг нь. Архи гудраад л хамаг юм цөлмөн зараад, түүнийгээ гудраад байгаагүй бол өдийд эхдээ аяга шөл хийгээд өгчихгүй юу.Заяагүй амьтан. Эхнэр нь түүнээс ийн хэрүүл өдөхөд Золбоот гөлрөн суусан чигтээ эхнэртээ хэдэрлэж – Хөргөгчинд хоолны мах байгаа биз дээ гэв. – Үгүй ер чиний олж ирсэн юм гэж юу байдаг юм. – Тэгж ярих юм бол чи миний эхийн голомтыг зарж цуслаа биз

дээ. – Битгий хуц. Архинд өгчихсөн гэрээ надаас нэхэхдээ яадаг юм. Зайлаарай муу зуугуул архичин минь. Хүү,бэрийхээ хэрүүлийг сонссон эмгэн голдоо ортол гомдож хоёр чих нь шуугиад ирэхэд чимээгүйхэн өндийж таягаа түшсээр хүүгийн гэрээс өөрт байгаа хамаг хүчээ дайчилан холдохыг хичээв. Чиний заяа муутай эх хаана ч үхсэн яадаг юм бэ гэх бэрийн зэвүүн дуун чихнээ сонсогдоход зүрхээр нь часхийтэл хатгуулах аж. Болд хүүг орой хичээлээсээ ирэхэд нь Надмид эмээгийнх нь нүүр хөхөрчихсөн их л өвдсөн бололтой хэвтэж байлаа. Бяцхан хүү цог шиг төөнөх бяцхан гараараа эмгэний духыг дарж үзэв. Эмгэн нүдээ арайхийн нээж –Аа миний хүү юү гээд чимээгүйхэн болж ахиад л нүдээ аньчихав. – Эмээ эмээ та яасан бэ? Эмээ таны бие чинь өвдсөн юмуу? гэсэн Болдыг асуултаньд эмээ нь хариулсангүй. Гэнэт Болд хүүд урьд шөнийнх нь зүүд санагдаж дотор нь пал хийгээд явчихав. “Яадаг билээ. Эмээгийн бие муудчихсан байна. Эмээ намайг орхиж явахгүй л гэсэн дээ. Ээж ч бас тэгж л байсан. Намайг орхиод явчихсан. Урьд шөнө эмээ минь том шувууны далавчин дээр суугаад нисчихсэн шүү дээ. Одоохон Учрал эгчдээ хэлэх минь. Эмээ урьд нь

зүгээр байсан. Ээж шиг бие нь муудаагүй л байх ёстой. Учрал эгч эмч юм чинь одоохон эмээг эмчилчихнэ.” хэмээсэн хүү хаалгаа онгорхой хэвээр нь орхиж шат өгсөн харайлгав. Болд хүү Учралын хаалгыг зөндөөн их цохисон боловч хаалга нь нээгдсэнгүй. Учрал эгч нь ажлаасаа ирээгүй байлаа. Хүү цөхөрсөн харцаар хаалга өөд харж –Учрал эгчээ гэж хэлээд хэд хашгираад гэр өөдөө шат уруудан гүйв. Надмид хөгшин юу ч дуугарч чадахгүй хэл нь хөшчихсөн юм шиг давчдаад байлаа. Зүрх нь ойр ойрхон хүчтэй цохилсноо бүр цохилохоо больчих шиг анир чимээгүй нам гүм болоход амьсгалж болохгүй болж дотор нь давчидна. Яагаад ч юм бэ эмгэний бүх бие хөнгөрч даараад байлаа. Хэрэв хэл нь хөшчихсөн юм шиг гозойж хуурайшаагүй бол эмгэн Болд хүүдээ их зүйлийг хэлмээр байлаа. Хамгийн наад зах нь “Миний хүү эмээгээсээ битгий айгаарай. Айж болдоггүй юм шүү. Эмээд нь одоо эмч хэрэгтэй байна.Бас аавыгаа дуудах хэрэгтэй.” гэж хэлмээр байлаа. Эмгэний аль хэдийн жалх нь харьсан бор нүд тээр цаана ёртолзоно. Айж сандарсан жаал хүү нэг амьсгаа авах шиг болж эмгэний дэрийг ухан шуухитнаснаа уудаг эмнээс нь нэг ширхэгийг тасдан авч халбаганд нухаснаа бүлээн цайнд найруулж эмгэний зуурж эхлээд байгаа ам уруу нь арайхийж

сарвуулан хийв. Эмгэн тун ч их цангасан бололтой хоолой нь ихэд аргасан байлаа. Хоолойг нь чийглэн орох шингэн эмгэнд амьдрал хайрлах юм шиг тунч таатайхан гулган ороход нүдээ нээхийг хичээв. Гэсэн ч хөгшний нүдийг хүнд зовхи хөдөлгөөнгүй дарах тул юу ч харж чадахгүй, чимээ сонсохоо бас болив. “Ай хөөрхий ингээд дуусдаг байж гэсэн бачуурал” хоолой өөд нь цоролзовч тулаад ирсэн хорвоогийн жаягыг өөрчлөх, эсэргүүцэх чадал хөөрхий эмгэнд яахан байх билээ. Эмгэний амьдралын сүүлчийн жилүүдэд хорвоо ээж баахан хатуурхаж хүнд лантуу удаа дараалан буулгаж, өнчрөл цөхрөл, хатуурхал, ганцаардлыг харамгүй өгсөнч, хүний энэ орчлон хагацан одохын цагт бас хорогдоод барамгүй сайхан орчлон аж. Хүний сайхан хүүд хайрлуулж,хүний сайхан хүүг хайрлаж, жаргаж, цэнгэж, дарвиж даварч явсан цаг эмгэнд бас бий. Нэгэн цагт өлгийд үнэгчилж ирсэн жаахан охин, үрчлээнд дарагдсан өтөл буурал болоод буцаж буй нь энэ. Үртэй хүний ам нойтон гэж яасан үнэн үг билээ. Дэргэд нь бүлтэлзэх бяцхан хүү Надмид эмгэний үргэлжлэл болж хүний орчлонд үлдэж байгаа нь энэ. Нүгэлтэй ч гэсэн энэ орчлонд мөрөө, үрээ үлдээгээд буцаж буй эмгэнд ийнхүүхэл үйлчилж эхлэв. Эмгэний

зовхи нь нээгдэхээ больсон нүдэнд гэнэт их гэрэл цэлсхийн асах нь тэр. Эмгэний хөрж буй цогцосных нь дэргэд бяцхан хүүгийн уйлах бас сонсогдоно. “Эвий минь дээ. Миний муу хүү уйлж байна. Битгий айгаасайдаа” Энэ бодол эмгэний үрдээ зовнисон эцсийн бодол байлаа. Хүний орчлонд уйлж ирээд, уйлуулж буцдаг хүмүүний заяа төөргөөр Надмид эмгэн ийн орчлонгийн жамыг дагалаа. Өдрийн турш гэрлүүгээ яарсан Нацаг сүлчийн машиныг засч дуусчихаад бушуухан гэрээ зүглэв. Нацагийг орц уруугаа ороход хүүгийнх нь уруу дорой төрх угтаж үг дуу ч үгүй эцгийн элгэнд наалдаад уйлж гарах нь тэр. Болд хүүгийн нулимстай нүдэнд гүн цөхрөл эргэлдэнэ. – Ааваа эмээ явчихсан. Манай.. эмээ . ийн . ийн . – Өө. Миний хүү битгий уйл эмээ нь маргааш эргээд ирнэ. – Үгүй. Үгүй.. Эмээ ирэхгүй. Эмээ ээжийн хойноос явчихсан. Энэ үгийг сонсонгуут давхийн цочсон Нацаг хүүгээ тэврээстэй хэвээр гэрлүүгээ харайн ороход талийгаачийн цогцос хөрчихсөн байлаа. Талийгаач эмгэний хойдохь ажил төрлийг сайн санаат хүмүүсийн тус дэмээр сайхан зохицуулсан Нацаг талийгаачийн хүү Золбоот, түүний эхнэр Долгор нарыг эхийг хөдөөлүүлэх ажилд оролцох ёстой гол хүмүүс гэж бодсон тул гаргахынх нь урьд өдөр тэднийд очив. Эмгэний хүү Золбоот мөн л согтуу, эхнэртэйгээ хэрүүлийн салхи дэгдээж суухад Нацагийг гол

харлаад ирэв. “Иш чааваас даа. Тийм сайхан ээжээс ийм ч олхиогүй амьтан төрөх гэж. Эд ер нь хэрүүлээс өөр юм мэддэг боловуу” гэх гомдолт бодолд эзлэгдсэн Нацаг хөгшин эхийнх нь өнгөрснийг хэлэхээ больдог ч юмуу гэснээ. “Үгүй энэ чинь би өвчин тусах нь шив дээ. Төрсөн хүүд нь хэлэхгүй бол өөр хэнд хэлэх юм” гэж өөрийгөө зэмлээд Золбоот уруу өрөвдөнгүй, цөхрөнгүй нүдээр зөөлөн харж –Муу хөгшин эх маань бурхан болчихлоо хөө гэв. Золбоот энэ үгийг сонсоод өрөөсөн хөл дээрээ догонцон босч ирэв. Аргагүй л хүний төрсөн үр юм гэж Золбоот ширэлдэж даахирсан үсээ базлан эхэр татан орилоход учрыг сайн ойлгоогүй хоёр хүүхэд нь дагалдан уйлав.Золбоотыг элдвээр харааж суусан Долгорын нүд нь томрон босоод ирлээ. – Ээ зайлуул даа миний муу ээж минь. Ингээд л та намайг орхиод явчихлаа гэж үү. Даанч дээ ээж минь. Ганцааранг нь хүүгээ үлдээчихээд явчихдаг. Оройн харуй бүрийг цочроон харамсан орилох Золбоотыг харсан Нацаг “Хайрлах цагтаа хайрлаж чадаагүй байж одоо ингээд ч яах билээ!” гэж бодсоноо төдөлгүй өөрийгөө зэмлэж “Би чинь одоо эхийгээ алдчихаад гутарч байгаа нэгийгээ гоочлоод” гэхчүү юм бодож суув. –

Алтан савыг нь нээлгэсэн. Хойдохь ажил төрөл нь санаа зоволтгүй бүтэж байна.Шинжээнд нь маргааш өглөө 7 цагт гарга гэж буусан л даа. Тэгээд л та нарт хэлж явна. Нацагийг ийн өөриймсөг ярихад Золбоот газар ширтээд дуугарсангүй. Харин Долгор нүд нь гялалзаж нэг зүйлийг нухацтай бодсоноо гэнэт инээд алдан сайхан аашилж –За за бид хөдөөлөх ажилд амжиж очиноо. Та хаягаа өгчих гээд Нацагийн гэрийн хаягыг бичиж авсан мөртлөө буяны ажилд нэмэрлэ гэж таван төгрөг ч өгсөнгүй. Маргааш өглөө нь Надмид хөгшнийг хөдөөлүүлэх ажилд Нацагийн ойр дотны цөөхөн хэдхэн хүн оролцсон ч буяны ажилд дутагдах зүйл байсангүй. Хамгийн гол нь эмгэний шарилыг баруун мөрөндөө үүрч эцсийн замд нь үдэх цорын ганц хүү Золбоотнь ирсэнгүйд Нацагийн сэтгэл гонсгор байлаа. Одоо яая гэх вэ эмгэнийг хөдөөлүүлэх ёслол цагтай нартай, хүндэтгэлийн зан үйл тул Нацаг эмгэний шарилыг мөрөн дээрээ байрлуулсаар эцсийн замд нь үдэв. Хөөрхий эх буянтай хүн болохоор хүний сайхан сэтгэлт хүүгээр ийн үдүүлж хорвоотой салах ёс хийж буй энэ үед эмгэний хүү Золбоот өнөө л архиа ууж түүндээ хордчихсон эхнэртэйгээ тохилцож суулаа. – Шөнөжин гудраад байхаар эхийнхээ ажил явдалд оролцохгүй яасан юм бэ? Уусандаа шартаж нүд нь улайсан Золбоот эхнэр өөдөө

гомдолтой гэгч нь харж – Муу ээжийн минь сүнс намайг уучилнаа. Таван төгрөг байхгүй би тэнд очоод яаж хүний нүүр харах юм бэ? – Тэр гайхуулаад байгаа олигор хөх юм чинь бүх ажлыг зохицуулсан гээ биз дээ. – Тэглээ ч гэсэн дээ би чинь хүн юм байгаа биз дээ. Би тэр хүний төрхийг ийм төрхтэй яаж харах юм бэ? – За хэн мэдлээ. Тэр гайхуулаад байгаа хар юм эхийг чинь алчихсан ч юмуу хэн мэдлээ. Энэ үгийг сонсоод Золбоот хирдхийн цочиж эхнэрээ айж хирдхийтэл муухай харав. Түүний амьсгаа нь ихсэж ирэв. – За Долгор минь. Наад дарвагар амаа татаарай чи. Чиний хөөж гудамжинд гаргасан миний эхийг тэр хүн өргөж асарсаар өөд болголоо. Чи наад шуналт толгойдоо битгий нүгэл буцалгаад байгаарай! Ална шүү чамайг. – Намайг алах ч яах вэ. Ахын чинь хүүхдийг тэр олигор хөх үрчилж аваад, эхийг чинь очоод салахгүй болохоор адлахдаа алаа биз. Золбоот эхнэрээ дүйнгэ нүдээр харж –Арай ч дээ. Тэр арайч тийм хүн биш байхаа зайлуул гэхэд Долгор түүнд дөхөж суугаад –Тэр Нацагийн эхнэр нь үхээд удаагүй гэсэн. Хүмүүс түүнийг эхнэрээ зодсоор байгаад зүрхний өвчтэй болгочихоод үхүүлчихсэн гэж ярьдаг юм байна лээ. Муу ээж юу байх вэ дээ зайлуул. Ганц түлхэхэд л тэгээд л болоо ш дээ. Маргааш цагдаад

гомдол гаргаж шалгуулах хэрэгтэй. – Дэмий юм бишүү дээ. Талийгаач ахаас минь үлдсэн тэр жаахан амьтныг өнчрүүлээд юу хийх вэ. Гай болоод хорьж морьчихвол тэр муу хүү сүйд болно. Долгор минь чи миний зовлонг том болгоод бай! Би л ганцаараа зовсноороо зовъё! Мах цусны минь тасархай тэр хүүг бүү зовоо за юу. – Би шалгуулахаа л шалгуулна. Тэр хүүд чи юунд нь зовдог юм бэ? Тэр хүүхдийн хууль ёсны асрамжлагч нь чи, Нацаг шоронд орчихвол. Хүүхэд хоёр өрөө байртайгаа манайх. – Дуу чи,Муу шулам. Чамайг тэр хүүгээр оролдох юм бол би чамайг алж орхино шүү. Хэдийгээр архинд гүн орсон ч ачит эхээсээ хагацаж, зүрхэндээ уйлж шаналж суусан Золбоот жигтэйхэн бачуурч эхнэрээ хэд дараалан цохиод орхив. – Аллаа таминь. Амь аваарай! Тэнэг архичин минь Ухаараач! Байртай болох юм бол манайд хэрэгтэй биз дээ. Ёо ёо ёо цагдаа дуудаач. Хатнаа. Эцэг чинь намайг аллаа. – Дуу чи. Шуналт хар шулам минь. Ганц зул асаахын оронд нүгэл хураагаад. Золбоот, Долгор хоёрыг ийн их дуун гарган орилолдож нүгэлд живэхэд бяцхан хүү, охин хоёр нь чихээ даран зугтацгаав… …Нойрон дунд эхнэр нь хөнжлөөс нь татан

сэрээхэд Бөмбөг давхийн цочив. – Яаваа чи чинь хүн цочоогоод. Хар өглөөгүүр.. – Хэн мэдэх вэ дээ. Босс чинь гээд нэг ширүүн дуутай хүн яриул гээд байна ш дээ. Бие хаа тэгш, царай зүс тунгалаг эхнэрээ ийн өмнө нь гунхалзахад Бөмбөг гарт нь байгаа утсыг шүүрэн авав. Харилцуурын цаанаас Ядамын баргил ширүүн дуун цууриалж –За залуу унтаад л байна уу? Нойрноос морио гэдэг үгийг санаарай! Ажил ямар байна вэ? – Уучлаарай Боссоо. Би жаахан ядраад унтчихаж. Цэгүүдийн ажил хэвийн явагдаж байгаа. Ноён Качалькинаас удирдамж хүлээж байна. – Качалькин биш би удирдамжийг өгнө. Качалькин бол бидний зөвхөн ажил хэргийн түнш ойлговуу? – Ойлголоо. Ноён боссоо. Гэхдээ.. – Ямарч гэхдээ байхгүй. Качалькинд би хэн болохоо үзүүлнэ. Ядамын гар урт гэдгийг мэдрүүлнэ. Качалькины Монгол охинтой жаргаж хоносон зургууд байгаа биз дээ. – Тиймээ байгаа. – За сайн байна. Энэ талаар би удахгүй удирдамж өгнө. Харин чиний Операц1-г амжилттай гүйцэтгэсэнд зориулж чамайг, эхнэрийн чинь хамт цайллаганд урьж байна. Өнөөдөртөө гэртээ амраад оройн

хорин цагт цайллаганд ирээрэй гээд утас тасрав. Сүүлийн үес Бөмбөгийг эзэмдэх болсон битүү санаашрал түүнийг бүрч хүчтэй эзэмдэж айдас болон дээшлэхэд тэрээр нүдээ анин дэрэн дээрээ ойчив. Тэгснээ ухасхийн босч хий цохилт хэд удаа хийснээ эхнэрийнхээ өмнө очин хоёр мөрнөөс нь барьж гөлрөн ширтэнэ. –Босс өнөө орой чи бид хоёрыг цайллаганд урилаа гэхэд эхнэр нь сайхан инээмсэглэж –Тэгээд. Чи яагаад сандраад байгаа юм бэ? Босс чинь чамайг тоогоод л цайллаганд урьсан биз гэв. Юунд нь ингэтлээ юм бодоод байдаг юм бэ? гэх Эхнэрийнхээ баясгалантай сайхан төрхийг гөлрөн ширтсэн Бөмбөг муухан инээхчүү аядан – За мэдэхгүй дээ хө. Ноёдын үхэл чуулганд гэгчээр юу л болоод Босс маань биднийг гэнэт цайллаганд урьдаг юм болдоо. Бөмбөгийн санаашрангуй ингэж хэлэхэд эхнэр нь мөн л баясгалантай хөхөрч –За сүртэйш дээ. Боссууд туслахаа аль цайллаганд урихыг тэр гэдэг юм гээд эргэв. Операц -1 амжилттай хэрэгжсэнд зориулсан цайллага яаг цагтаа эхлэв. Уг цайллаганд Ядамтай ажил хэргийн холбогдолтой нилээд олон хүн ирсэн байлаа. Операц 1 үйл ажиллагаа нууцлагдмал учир Ядам байдлыг эвтэйхэн өөрчилж өөрийн сайн ажилтан Бөмбөгийн төрсөн өдөр болгон

хувиргаж, Бөмбөг эхнэрийн хамт цайллагын хүндэт суудалд хүндэтгэгдэн сууж Боссоосоо гурван өрөө байрын түлхүүр гардан авч магнайгаа хагартал баярлав. Шилдэг ажилтны төрсөн өдөрт баяр хүргэсэн хундаганууд ар араасаа цэлэлцсээр Бөмбөг нилээд халамцаж эхлэв. Тэрээр боссыгоо буруугаар ойлгож явсан нүглээ дотроо наминчлан түүнээ дарах гэж өмнөх хундагаа хэд дараалан хөнтөрснөө нэгэн зүйлд гэнэт анхаарал нь төвлөрөв. Ноён Ядамын бас л нэг нууцлаг ажиллагааны холбоотон ямарч хөмсөггүй дотор арзайм хүйтэн харцтай нэгэн эрийн харц эхнэрийг нь тэмтчин буйг олж үзээд овоо тайвширч баярлаад байсан дотор нь палхийв. Харваас муу юманд гаршсан энэ этгээд юу л бол хийж чадна гэдгийг Бөмбөг ойлгож байлаа. Адаглаж түүний эхнэр энд ирсэн бүсгүйчүүдээс гоо үзэсгэлэнгээрээ үнэндээ л ялгарч байдаг. Ядаж байхад бүр тэгэхээс тэгэх гэсэн юм шиг эхнэр нь туяхан бэлхүүсээ тас барьсан ягаан торгон даашинз өмссөн нь ямарч эрийн хүслийг өдөөм сэргэр хөх, ар хонгон дээр нь үл мэдэг тонтойх бөгс эм биеийн бүхий л үзэсгэлэнг бүрдүүлэх аж. Усны долгио шиг үелзэн долгилох хархан үс, хасын цагаан царай, мэлмэрээ алаг нүд нь яахын аргагүй л бүхний анхаарлыг татаад байлаа. Бөмбөгийн энэ байдлыг Ядамын гярхай

харц төвөггүй олж мэдмэгц өмнөх хундагатайгаа барихыг хүсээд Бөмбөгийг магтаж эхлэв. Байртай болсондоо баярлаж хөөрөх, эргэлзэх, самгардах зэрэгцсэн Бөмбөг хэд дараалан догшин сархад хүртсний эцэст согтож эхлэв. Цайллага шөнө оройхон тарахын үест эхнэрээ түшиж найгалзсан Бөмбөгийг, түүнийг харж хамгаалах үүрэгтэй нөгөөх залуугийн машинд оруулж арынх нь суудалд эхнэртэйгээ зэрэгцэн суугаад тэр унтаж орхив. Нэг мэдэхнээ нь хажуунаасаа хүчтэй ёврох эхнэрийхээ уулга алдалтаар цочин сэрэх нь тэр. Айж цочсондоо түүний нүд аяганаасаа бүлтрэх нь үү гэмээр томорч ирээд гараа зангидан өндийв. Машины урд талын хоёр хаалга цэл хийтэл онгойж уг машиныг барьж явсан Бөмбөгийг хамгаалах ёстой залууг нэг нь цохиж унагаав. Бөмбөг хэдийгээр эргэж хургасан аймхай зантай ч овоо зодолдчихдог тул түүндээ найдан босохоос өөр аргагүй байдалд оров. Адаглаж эхнэр нь хажууд нь хярсан туулай шиг бөмбөгнөн чичирч байдаг. Гарын байдлыг ажиглавал хотоос нилээд зайдуу бололтой. Хүн амьтангүй эл хуль газар харагдана. Бөмбөгийг хотын төвийн хороололд хүргэх тушаалтай жолооч нь ямар үлийгээ

хийж энд ирдэг байнаа. Айж бөмбөгнөх зүрхээ дарж эр хүний хувьд эхнэрээ үнэн голоосоо харамласан Бөмбөг машинаас гарангуут нэгнийг нь цохиж өнхрүүлэв. Яг тулсан цэгт адгуус хүртэл амиа хамгаалах зөнгөөрөө өөрөөсөө хэтэрсэн хүч гаргадаг шиг хоёр амиа хамгаалж, харамласан Бөмбөг дахиж нэгэнд нь хүчтэй цохилт хийтэл араас нь хүнд юмаар хэн нэгэн нь хүчтэй цохиход үхэтхийн сөхөрч унав. Бөмбөгийн сууж явсан машинтай тулан алдаж нэгэн том Ланд жип зогсож байлаа. Ухаан нь балартаж нүд нь эрээлжилсэн түүнийг дөрөв, таван бадриун эрс тойрч элэг, хэвлий үрүү нь өшигчсөөр чирэн босгож Ланд уруу авч оров. Бөмбөгийг хамгаалах ёстой жолооч залуу хаашаа ч юм бэ нэг тийш нь аваад явчихсан байлаа. Ландад цайллаган дээр байсан хүйтэн харцат нөхөр инээчихсэн сууж байлаа. – Оройн мэнд хүргэе! Эрхэм мистер ноёнтонминь. Өнөөх эр мушийн инээж – Чиний эхнэр. – Ганцхан тэрийг л бүү оролд. Би чамд хэрэгтэй бүгдийг чинь өгье! Тохиролцъё л доо. – Би авах гэснээ авч байж л салдаг аавын хүү. Чамаас авах гэснээ л би авна. Эхнэрээ өгөх юмуу? Амиа өгөх юмуу? өөрөө шууд сонго. Бөмбөгийн зүрх хүчтэй гэгч нь цохилж хамаг цус минь дээшээ юүлэгдэхнэ үү гэлтэй огшиж ирэв.

Тэрээр шүд зуун байж –Ноён Ядам чамайг үүний чинь хариуд яахыг чи мэдэж байна уу? Би чамд эхнэрээ өгөхгүй. Нөгөөх эр хүйтнээр дээрэнгүй инээн хэн нэгэнд дохио өгөхөд нэг нь Бөмбөгийг үедэн авч гэдийлгэн дарахад тэрээр амьсгалж чадахаа больж ар нурууных нь яс шажигнаж эхлэв. –Болиоч дээ гэх эмэгтэй хүний арга барагдангуй дуун хадаж Бөмбөгийг тарчилгаж байсан гар сулраад явчихад амьсгал авахтайгаа болж ирэв. Эхнэр нь машинд ороод ирчихсэн мөнөөхөн ширүүн дориун эрийн өмнө сөхөрч эр нөхрөө амьд үлдээгээч намайг яавал яа гэж нулимс дуслуулан гуйхад хар аяндаа л Бөмбөгийн хоолой зангираад ирэв. Дарангуйлагч эр Бөмбөгийг муухай харж –наашаа харуул гэхэд нэг нь түүнийг үедэж муухай харцат өөд харуулан суулгав. Муухай харцат Бөмбөгийн эхнэрийн цагаан царайруу тас хийтэл алгадаж –Чи надад хэрэггүй. Битгий их юманд өөрийгөө сана. Би сайхан хүүхний шимийг эхэлж хүртдэг юм. Чам шиг шимээ өөр хүнд зориулсан янхан эмийн шимэлдэгийг иддэг нь би биш. Гэхэд хацраа даран тонгойсон эхнэр нь мэгшин уйлав. – Юундаа орилсон новш вэ чи. Тайл наад хувцасаа. Өнөө эрийн ийн зандрахад эхнэр нь Бөмбөгийг өрөвдөлтэйеэ харж уруул өмөлзүүлэн түр зогсосхийгэд тэр

том хутга гарган Бөмбөгийг үедэн дарагчид өгч –Май наадахийгаа хоолойг хэрччих гэхэд эхнэр нь хирдхийн цочиж гоёмсог даашинзаа тайлахад ганган цагаан бие нь цайвалзана. Хүчирхийлэгч эр сандлыг авч зайчилсан арын зайнд хүүхнийг түлхэн унагаахад хүүхэн часхийн орилж өндөлзөв. Бахаа ханатал инээсэн хүчирхийлэгч эр хүүхний дор тааран шуудай хаяхад, нэгэн булиа эр өмдөө шувталж, Бөмбөгийн хайрлан энхрийлдэг, эхнэрийнх нь ягаахан эрхтнийг талхилж гарах нь тэр. Эхнэрийнх нь гил хархан үс машины шороотой шалыг шүүрдэж, ширүүн харцат эр өмдөө тайлж хаяснаа, эхнэрийнх нь толгойн тушаа өвдөглөж суун, том эрхтнээ аманд нь чихэхэд Бөмбөг нүдээ аничихав. Хэдий удаан ийн тарчилгасныг ч мэдэх сөхөөгүй ямарч л байсан эхнэрийнхээ даарч хүв хүйтэн болсон ухаан алдсан биеийг тэвэрсэн Бөмбөг харанхуй шөнө хээр хаягдан амьд үлдсэнээ л мэдэв. Эхнэр нь олон хүнд доромжлуулж айж цочирдсоноос ухаан алдсан байлаа. Адаглаж хүний үнэргүй новшнууд эхнэрийнх нь даашинзыг ч үлдээхгүй явчихсан байлаа. Бөмбөг аз таарч амьд гарсандаа л баярлаж байлаа. Тиймээ эхнэрийнх нь өнөө

оройны үзсэн дарамтлал ,доромжлолыг, Бөмбөгийн харь газар аваачиж зарсан цэцэг шиг охид өдөртөө л хэд дахин үзэж байгаа даа гэх бодол толгойд нь эргэлдэхэд цээжийг нь нэгэн хүчтэн базаад авах шиг болж эхнэрээ тэвэрсэн чигтээ бүхий л биеийнхээ жингээр хүйтэн газарт лаг хийн суусан Бөмбөг гашуунаар цурхиран уйлав. Сайн санаатай хүмүүстэй таарч үүрээр арайхийн гэртээ ирсэн хоёр бие биенийхээ хөхөрсөн булдруу болтлоо хавдсан царай зүсээ харцгаан уруу доройхон санаа алдацгаав. Бараг явж чадахгүй болтлоо сульдсан эхнэр нь арайхийн усанд орогчуу болчихоод гуниж гутарсандаа чив чимээгүй хэвтэхэд Бөмбөг өөрийн хийсэн хар үйлэндээ багтран хэлэх үг, хийх үйлээ олж ядна. – Бөмбөгөө цагдаад хэлэхгүй юмуу? Тэд дээрэмчид байсан байхаа. – Тэгж болохгүй шүү дээ. Тэгвэл бид амиа алдана. – Бурхан минь. Ийм их өш хонзон өвөрлүүлэхээр чи юу хийж орхисон юм бэ? – Чи минь надаас салсан нь дээр байхаа даа. Энэ явдал бидний зовлогын зөвхөн эхлэл ч байж магад. – Юу? Чи чинь юу яриад байгаа юм бэ? Миний ханиа. Яршиг цаашаа ажлаасаа гарч орхи. – Одоо оройтсон. Би гарах гарцгүй болсон байна. – Юу? Бурхан минь. Чи чинь.. – Тиймээ. Намайг уучлахгүй ч байж болно. Бүх юманд би

буруутай. Үнэнийг хэлэхэд би сайхан хүүхэнтэй сууя. Өнгөтэй, мөнгөтэй амьдрая гэж л “Баян Хайрханд” ажилд орсон. Одоо эдийн засагч биш эргүү мал шиг болчихоод байна. – Бөмбөг минь. Би үүнийг чинь юу гэж ойлгох юм бэ? Ядаж нэг ойлгогдохоор хэлээд өгөөч! Яах учраа ч олохгүй ярилцаж суусан хоёр утсаа дуугарахад жигтэйхэн цочив. Тийм гэж хэлэхийн аргагтүй айдас түгшүүр, хар зөнд хөтлөгдсөн Бөмбөг утсаа дэлгэн харвал босс нь байлаа. Ядамын дуу тийм ч таатай биш аж. – Хөөе юу болоод байнаа. Биеэ ч аваад явчихаж чадахгүй яачихсан мал шиг улс вэ та нар чинь. Та хоёр амьд мэнд үү? Бөмбөг хэдийгээр дотроо дургүй нь хүрсэн ч –Амьд гарах нь ч амьд л гарлаа. Их л доромжлууллаа. Бас эхнэр маань. – Эхнэр чинь зүгээр биз? – Их л айж цочирдон, хохирлоодоо. – Жолооч чинь амь гарчих дөхсөн юм гуйвалж ирсэн байна. Өнөөдөр байрандаа нүүж орно биз. Амьд мэндээс хойш яая гэх вэ. Эр улсын тоглоом хатуу. Эхнэр чинь тэр золигт таалагдахгүй юу золиг гэж. – Гэхдээ л тэд миний эхнэрээр тоглож, доромжиллоо шүү дээ. – Нөхөөр чи. Эр хүн шиг байна шүү. Ганц чиний эхнэр биш өшөө олон сайхан охид, эмс ийм тоглоомонд

үргэлж тарчилж байгаа шүү дээ. Үүнийг ямагт санаж, юм үзсэн эр хүн шиг хаттай бай. Би тэр нөхдөд миний хүмүүсээр оролдсоных нь төлөө хатуухан юм амсуулна. Одоо цагийн дараа ажлын шинэ удирдамж авахад биеэ бэлдэж ир. Утас тасрах нь тэр. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэдэг энэ аж. Одоо Бөмбөг ухрах замгүй болсноо бүрэн мэдэв. Бөмбөгт байгаа ганц амьд эрдэнэ бол түүний эхнэр. Хөгшин эх дээр нь өдрөөс өдөрт өсөн томрон бяцхан охин нь. Эднийгээ бодох бүр Бөмбөгийн гол харлана. Боссын энэ хууль бус нууц ажиллагааг цагдаад хэлээд бүрч нэмэргүй. Цагдаа, хуулийнхан тэр чигээрээ Ядамын халаасанд багтчихсан. Хэрэв тэрүүн дээрээ тулах юм бол Бөмбөг өөрөө л торны цаана суух болно. Тэнд бас амиа ч алдаж болохоор барахгүй энэ нууц ажиллагааг бусдад задруулах юм бол эхнэр хүүхэд нь ч гай зовлон нөмрөх нь дамжиггүй. Операц1,2 шиг нууц ажиллагааг хэдийг хийж чадах, хүнээ байчихсан араатангууд захаас аван олдоно. Бас ч гэж хүний байр түрээслэж амьтан царайчлахаас ангижирлаа. Ер нь боссын итгэлт хүн болж чадах юм бол тэр намайг хамгаалах зайлшгүй шаардлагатай болно. Хүн чанар

гаргалаа. Тэр хэдэн хүүхнийг өрөвдлөө гээд надад ямар ашиг гарах юм бэ? Эхнэр хүүхдээ ч тэжээж чадахгүй лааз өшиглөсөн гуйлгачин л гарна биз гэж шийдсэн Бөмбөг утсаа шүүрэн авч шууд Ядамын утсанд залгав. – Боссоо би эхнэрээ эмнэлэгт хүргэж өгөөд шууд ажилдаа орлоо. Би таны төлөө юуг ч хийхэд бэлэн. Нэг ч үг миний амнаас гарахгүй. Сонсвоос Бөмбөгийн дуу түрүүчийнхээс шал өөр. Шийдсэн зоримог төрхийг агуулах тул санасандаа хүрсэн Ядам хүд хүд хөхөрч –Тэг тэг. Эхнэрээ сайн эмчлүүл. Эмчилгээний зардалд гар татах хэрэггүй. Би чамд мөнгө өг гэж тушаал өгнө.Өнөөдөр бүх ажлаа зохицуул. Орой ажилдаа ирнэ биз. – Баярлалаа Боссоо. Бөмбөгийн ярианаас түүнийг атгандаа бүрэн атгаснаа мэдсэн Ядам инээд алдан утсаа шидэж –Муу нохойн гөлөг уснаас сэлж гарч чадлаа шүү. Муу гуйлгачин тэгэхгүй ч гээд яах юм бэ. Тэгэхгүй бол гудамжны буланд нохойн үхэл хүлээж

байгаа юм чинь гэж ганцаараа ярив… …Талийгаач хөгшнөөс хойш эртхэн харихыг хичээх болсон Нацаг гэртээ яг оройн арван найман цагтай уралдаж ирвэл, хүү нь хараахан ирээгүй тул хүүтэйгээ сайхан хоол хийж идэхээр гал тогооруугаа яаран оров. Төдөлгүй хүү нь ч хүрээд ирэв.Талийгаач хөгшнийг өнгөрснөөс хойш хүү нь нэг л дуу муутай, гунигтай явах болсныг мэдсэн Нацаг хамаг анхаарлаа хүүдээ тавьж хэлж, ярих, хийж хөдөлмөрлөхөө хүртэл хүүдээ зориулж байлаа. Үеийнхэнтэй тоглож шуугисан бололтой хүүгийнх нь царай улайчихсан орж ирэхэд үүдээ тайлж өгсөн Нацаг хүүгээ дээр өргөж эргүүлснээ –За таминь өнөө айхтар бөх чинь ороод ирлээ. Баригдсан дээр нь одоо л нэг унагах минь гэсээр өрөөндөө орж хүүтэйгээ баахан шуугиж тоглов. Болд хүүгийн зүггүй нь хөдөлсөн бололтой аавыгаа хүзүүдэн авч жаал гижигдснээ эцгийнхээ элгэнд наалдаж –Ааваа та

өнөөдөр ядраагүй юмуу? гэхэд Нацаг хүүгийнхээ зулайг энхрийлэн үнсч –Аав нь ядраагүй ээ. Аав нь ер нь хүүтэйгээ цуг байх үедээ ядардаггүй юм шүү дээ гээд толгойг нь илбэж – Өө миний хүү, хоёулаа хоолоо идье. Аав нь ёстой гоё банштай ногоотой шөл хийчихсэн гэсээр тэр хоёр гал тогоо уруугаа шуугин оров.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…