Нүүр Өгүүллэг “АМИН ЗЭРЭГЛЭЭ” роман “10-Р ХЭСЭГ”

“АМИН ЗЭРЭГЛЭЭ” роман “10-Р ХЭСЭГ”

2 секунд уншина
0
0
452

Зүгээр дээ. Зүгээр. Би юу гэж таньд нэр гутаасан хүн өгөх билээ. Харин цаад золиг чинь галруу ч үсрээд ороход бэлэн цөс ихтэй золиг шүү. Миний дүүг хамгаалж байгаарай генерал минь. – Тэгэлгүй яах вэ. Дүү

чинь “Үндэсний мэдээлэл” сонинд гарсан шүү. – За баярлалаа. Таньд, та нарт амжилт хүсье! генералаа. – Таньд ч бас эрүүл энхийн хүсье! Утас тасарсны дараа Ядамын ширүүн харц зөөлөрч “Tэр шүү муу

золиг. Аргагүй л нэг миний дүү байхаар босоо сөөсгөр дөө. Муу аав минь энэ сөөсгөрийг л дэндүү эрхлүүлдэгсэн. Алс нь сүнсийг нь баярлуулж надад хань болох эр хүнийг л таньж дээ муу эцэг минь.

Бусад нь ч яах вэ өөр өөрсдийн мөрөө л хөөг. Нас ахиад байгаа юм байхдаа. Сүүлийн үед тэр бага сөөсгөрийг л бодох болж. Жаргаж байна даа. Жаргаж байна. Мөнхийн ганц хүү дүүгээрээ нүүр тахалж уснаас

хуурай гарах цаг ирэх ч юмуу хэн мэдлээ. Үгүй ингэхэд тэр сөөсгөрийн гарах цаг ирэх ч юмуу хэн мэдлээ. Үгүй ингэхэд тэр сөөсгөрийн гарсан сонинг үзье” гэх бодол төрмөгц туслахаа дуудах товчлуурыг дарав.Би

бэлэн гэх шиг нүд дүүрэн сэтгэл цэлмээх сайхан хүүхэн ороод ирэхэд Ядам мөн л хөөрч баярлаад ирэх аж. Тэрээр хүүхэн өөд харж –Чи хөөе “Үндэсний мэдээлэл” гэдэг сонинг тун яаралтай олоод ирэхгүй юу. Даргынхаа их л эелдэг байдалд баярласан хүүхэн мөн л баярлаж байгаа бололтой сайхан инээмсэглэж – Юу гишүүнээ. Аль дугаар нь юм бол. Сүүлчийн дугаар нь надад байгаа л даа. – За харин түүнийг нь ёстой мэдэхгүй юмаа. Нэг мөрдөн байцаагч залуугийн тухай бичсэн байгаа юм. – Аан за за. Би ойлголоо . “Ноёд” бугшмал хэргийг илрүүлсэн залуу юу? – За тийм тийм. Тэр сонингоо аваад ир. Тэр чухам ямар хэрэг юм бэ? – Дөрвөн жилийн өмнө “Ноёд” банкны хамгаалалтын албанд халдан гурван хүний амь хохироон их хэмжээний мөнгө луйвардсан хэрэг. Эзэн холбогдогч нь олдохгүй байна л гээд байсан. Сая олдсон гэнээ. – Тэр мөрдөн байцаагч миний дүү юм л даа. Туслах хүүхэн дуу алдан гарч гүйгээд нэгэн сонин

авчран дэлгэтэл эхний нүүр дүүрэн Тулгаагийн зураг гарч ирэв. – Хүүе энэ залуу таньтай жигтэйхэн адилхан юм байна ш дээ. – Тэгэлгүй яах билээ. Миний дүү юм чинь. – За их баярлалаа. Сайн хүүхэн. Дараа чамайг нэг баярлуулна. Туслах хүүхнээ ийн урамшуулсан Ядам хүүхний гоолиг бэлхүүсээр нь тэвэрч хонгыг нь зөөлөн илхэд хүүхэн тийм ч дургүй биш бололтой инээмсэглэн гарав. – Байна уу? Баяр хүргэе залуу минь. Цол ахиснаа ахдаа хэлдэггүй юм уу? Харилцуурын цаанаас Тулгаагийн цовоо цолгиун дуу гарч – Ёстой уучлаарай ахаа. Ажлын зав гардаггүй. Өнөө орой л нэг таньтай уулзах санаатай байна. – Ах нь дүүгээ генералаас чинь магтуулахыг сонсч, сонингоос уншаад баярлаад л ганцаараа хундага хоослож сууна. – Ахаа та генералтай ярьсан юмуу? Та битгий генералтай миний талаар ярьж байл даа. Би ичээд байна. – Дүүгээ гэх ахын сэтгэлийг чи мэдэхгүй л дээ сөөсгөр минь. Чи одоо хаана байна? – Ажил дээрээ. Гурав хоног амраагүй гэртээ хариагүй. – За тэр шүү. Тэр чинь ёстой болохгүй муу хар

залуугаараа ядаргааны туйл болох гээгүй бол нөхөр минь ажил, амралтаа зохицуул. Тэгэхгүй бол би генерал байтугай уруу чинь ярина шүү. Ямар миний дүүг ажлын машин болго гэж би хэлсэн биш. – Ахаа битгий тэгээрэй. Би амралтаа зохицуулнаа. – Хөөе чи гурав хоног хариагүй гээд сагсуураад байх юм. Өнөө муу эх юу болж байгаа бол. Эхийн талаар би чамд л найдаж байгаа шүү. Энэ янзаараа бол чи л сөхрөөх нь. Энэ үгийг сонсоод ээжид нь санаа тавьсан ахдаа Тулгаа хязгааргүй баярлаж, дуунд нь хүртэл баясал дүүрээд явьчихав.Тулгаагийн дууны энэ баяр хөөрч Ядамд аштайхан санагдаж орой “Маргадад” уулзахаар тохиролцов. Жаргаж байна даа. Жаргаж байна. Мөнхийн ганц хүү жаргаж л байна. Аавтай минь, бас надтай усны дусал шиг ижилхэн энэ сөөсгөр явж явж миний хань,түших дүү минь болох бололтой. Цаашид юу ч болоо билээ. Энэ суудлыг ашиглан энэ нөхрийг Цагдаагийн өндөрлөгт гаргах хэрэгтэй.Тэгээд энэ нөхөр миний өөдөөс нэг ч үг дуугарахааргүй болтол өвөртөө хийх минь

чухал. Одончимэг тэргүүтэй тэр хэдэн эм эргэж ирж хэл ам дэгдээхгүй бол одоогийн операцийн үхдлүүдээс хэн нь Ядамтай тэрсэлдэх билээ. Ер нь бодоод байхнээ операци нэг шиг амьд бараа л хамгийн осолтой юм. Гэсэн ч Ядам хэн билээ дээ. Намайг яаж ч чадахгүй. Ер нь өнөө орой Тулгааг ирэх үеэр Учралыг байлгуулъя гэсэн бодолд хөтлөгдөн эхнэр үрүүгээ залгав. – Яасан бэ? Би ажил ихтэй байна. – Би ч мөн адил. Гэсэн ч ажлаа завчлах ёстой нэг ажил гараад байна. – Яасан бэ?Өлзий эхийн бие гайгүй биз. – Зүгээр л байлгүй. Ямар нэгэн таагүй зүйл болбол хэлэх д биз. Харин өнөөх бага сөөсгөр. – Тулгаа юу? Тулгаа яасан гэж? – Үгүй чи хүний үг сонсохгүй яасан яршигтай юм бэ? Манай өнөөх бага сөөсгөр ноцтой хүнд гэмт хэрэг илрүүлсэн л гэнэ. Цол ахисан юм байхаа. Ингэхэд чи чинь сонин уншдаггүй юмуу? “Үндэсний мэдэлэл” гэдэг сонин дээр цаадахь чинь зураг хөрөгтэйгөө гарчихсан байна. За чи тэгээд ажлаа завчлах юмуу, яах юм бэ? – Тэгэлгүй яах юм бэ? Харин хэдэн цагт вэ? Ажил хэрэгч залуу мөрдөн

байцаагчийн цол ахисанд баяр хүргэлгүй яах вэ. – Цаадахийг чинь яаж баярлуулах вэ? Машиныг нь сольдог юмуу? Хэдэн юм хаядаг юмуу? – Мэдэхгүй дээ хөө. Чи ах нь юм чинь өөрөө л мэд. Харин дөнгөж амьдралд хөл тавьж буй залуу хүний нүдийг эд мөнгөөр битгий таглачихаарай. – Би ч бас бодож л байна. Тэгээд одоо яадаг хэрэг вэ? Зүгээр л хоолонд оруулаад баяр хүргэе гээд үнсэлтэй нь биш дээ. Ер нь ч тэгээд Цагдаагийн гуяа ганзгалсан гуйлгачингууд Тулгааг хэний дүү болохыг мэдэж аваг. – Чи дандаа л өөрийгөө өргөж, бусдыг гоочилж, муучилж байх юм. Тэр Цагдаагийн албаныхан чинь чиний жолоодож буй төрийн албан хаагчид. – За за чи ингээд л хүнтэй ярьж чадахгүй номчирхох юм. Тэгээд яах юм бэ? Тулгаад хоосон байх юмуу? – Өөрөө л мэд гэсэн ш дээ. Харин би баяртай байна. Миний нөхөр гэр бүлээ дээдэлж дүүдээ сэтгэл тавьж байгаад бас миний саналыг асуусанд. Миний өвгөн дүүдээ амьдралд нь хэрэгтэй л бэлэг өг. Ингэхэд Өлзий эхийг оройн цайллаганд урих юм байгаа биз дээ. – Харин наадахийг

чинь бодоогүй юм байна шүү. Эхэд хэрэгтэй юмыг нь л өгөөд явуулчихъя. – Алтыг нь аваад авдрыг нь хаяна гэж арайч болохгүй байхаа. – За тэгвэл Тулгааг эхийг аваад ир л гэе! – Чи өөрөө жолооч явуулж эхийг уривал яасан юм бэ? – Чи ер намайг бүхэлд нь захиран тушаах болжээ дээ. – Зөвхөн гэр бүлийн хүрээнд. Эхнэрийн чинь хувьд. – За за. Би чамтай өнөөдөр зөрөлдмөөргүй байна.Эхийг авчруулахаас. Оройжингийн л юм болно доо. Гэтэл би нэг ажил, хэргийн уулзалттай байдаг. – Тэгвэл аль нэгийг нь хойш тавихаас. – Тэр сөөсгөрийг урьчихаад ямар болилоо гэлтэй нь биш. Өөрийнхөө ажлыг л хойшлуулахаас. – Чухал юмуу? – Чухал нь ч чухал л. Чухал гээд төрсөн дүүгээс илүү чухал юу байх вэ дээ. – Яг үнэн одоо л чи минь гэр бүлээ хайхардаг болж байна. – Харин тэр олны танил болоод байгаа сөөсгөрт юу өгөх билээ. Миний цус судсаар нь гүйсэн юм гэж бас л босоо золиг шүү. – Миний өвгөөн. Тэр олны танил болж яваа мөрдөгч чинь орон байргүй л яваа амьтан шүү дээ. – Яг зөв. За Учрал минь чи яг зөв юм хэллээ. Энэ чинь хэнч харсан Ядамын ганц дүү гэр холоололд борчуудын эгнээнд амьдарч болохгүй хүн шүү дээ. – Чи ч

гэсэн тэнд л хүн болоо биз дээ. Хэлсэн үг болгон өөрчилөх юм.Орой 19 цагт бэлэн байгаарай! Эхнэртээ үл мэдэг унтууцан утсаа тасалсан Ядам эхнэрээ бодож өөртөө жуумалзав. “Хм энэ Учрал уу. Бас л босоо хүүхэн дээ. Үгүй тэгээд Ядамын эхнэр нэг ийм ч байлгүй яах вэ. Хир барагтай бол бууж өгөхгүй шүү. Бас ч гэж дандаа зөв юмыг наддаа хэлдэг. Тэр нь надад хэрэг болдог юм. Харин Ху намын хэнхэг өвгөний хүүхэд болохоороо надад хэнхэглэж уур хүргээд байх юм. Нэг голомт залгах хүү төрүүлээд өгчих юм бол болох нь тэр дээ. За тэр хүүхэд ч яах вэ. Болохгүй бол нэг залуухан хүүхнээр хүүхэд төрүүлүүлчихнэ. Мандухай цэцэн хатан төрийг авч явсан бол манай Учал намайг авч яваа юм” хэмээн хөхүүлэн бодсоор түрүүнээс хойш сэтгэлийг нь гижигдсэн туслах хүүхнээ дуудав. Чухамдаа л сүүлийн үед сэтгэлийнх нь гүнд торолзох тэр л үнэнийг батлах мэт туялзан ирэх хүүхэн цаанаа л нэг өнгөлөг. – За хө чи цаад хаалгаа түгжчихээд ороод ирээч. – Яанаа хүн ороод ирвэл юу гэж бодох юм бэ? – Хүн байна гэж мэдэгдэх нь албуу. Би чамайг бүхнийг ойлгож байгаа гэж бодож байна шүү. Хүүхний жиг жиг хийх инээд түүний сэтгэлийг улам улмаар татаж

байлаа… …Юу юугүй харуй бүрий болж орчны юмс бүрэг бараг болох үес гадаа машины дуун сонсдоход Өлзий эх шархиран өвдөх өвдгөө барилсаар үүд өөдөө майтыхад Баавгай нэрт нохой нь хаалга өөд цоролзон хуцах нь Тулгаа биш бололтой. Байшингийн өмнөх шон дээр байрлуулсан ёлтгор гэрлийн дор сүүтэгнэсээр хашааны хаалганы өмнө очиж нохойгоо зандран холдуулж,хаалгаа нээвэл урт хар пальто бүхий албаны бололтой хүн нахилзан угтаж – Сайн байна уу? Таны бие сайнуу? Намайг захирал явууллаа гэх нь Ядамын жолооч залуугийн дуу байлаа. – Сайн байна уу? хүү минь. Эмээ нь хүүгээ таньсангүй ордоо хүү минь. Цаадуул чинь бүгд сайнуу? – Өө бүгд сайн. Захирал таныг аваад ир гэсэн. – Хүүе яах нь вэ? хүүгийн бие сайн биз? – Сайн сайн. Таныг л хурдан аваад ир л гэсэн. – За даа яадаг шүү юм билээ дээ. Гэр эзгүй. Нөгөө бага хүү гурав хоног ирсэнгүй. Ажил ихтэй гэнэ. Тиймээс эмээ нь хүүгээ ирэхэд нь эзгүй байлтай биш. Эмээ та явсан нь дээрээ. Бага хүү чинь захиралтай хамт байгаа. Энэ үг эмгэний сэтгэлийг ихэд хүчтэй тогших шиг болов. “За яамайдаа. Муу хүү минь

ахтайгаа хамт байгаа юм байна. Ашгүй ашгүй Ядам минь одоо л нэг ухаарч ойлгож хэдэн дүү нараа гэх болж. Дүү нар ч байхдаа яах вэ дээ. Намайг ч ямар газардуулсан биш дээ. Явъя даа” Хүүгийн сэтгэлд юм хийчихвий хэмээн бодсон эх жолоочид хандан – За хүү минь эмээ нь одоохон хувцсаа солиод орхиё! гээд муу хөлөөч үл хайхран залуу хүн шиг сэвэлзтэл алхав. Гадны хороололын энхэл донхолтой зам шувтарч өдөр шиг саруулхан хотын гудамжаар хурдалсан машин төдхөнөө “Маргад” хэмээх гоёмсог хаягтай шил толь шиг гялалзсан гоё байшингийн өмнө ирж зогсов. Жолооч эмгэнийг түшсээр ,эмгэний энэ насандаа ч гишгэж үзээгүй ганган хээнцэр байшинд хөтлөн оруулахад саарал минжин дээлтэй Учрал тэднийг угтан зогсож байлаа. Үнэнийг хэлэхэд Ядамыг төрсөнтэй нь холбоо тогтоон ойртуулж байгаа ганц хүн бол Учрал тул түүнийг охиноо гэж хайрлан бодож явдаг Өлзий эх ус бүрхсэн нүдээр бүсгүйг харж ягаахан хацрыг нь энхрийлэн үнсэв. – Ижий минь бие чинь сайн уу? – Сайн байлгүй яах вэ миний охин жаахан цонхигор байх чинь ядраад байна уу? Бие нь сайн биз? – Ажил ихээ ижий минь. Ойрд таныг ч эргэж чаддаггүй. – Хир шүү дээ охин минь. Ижийдээ санаа зовох юмгүй. Миний хүүхдүүд дор бүрнээ л сайн

байвал болох нь тэр. – Дээр Ядам,Тулгаа хоёр хүлээж байгаа явъя даа ижий минь. Тэднийг ороход хүлээн авалтын том өрөөний хойморт эмгэний насандаа үзээгүй төрөл бүрийн амттан өрсөн ширээний ард улаа бутарсан Ядам ханхалзан сууж Тулгаатай их л чухалчлан ямар нэгэн зүйлийг ярьж байснаа эхийг харж анхаарлаа сарниулав. Түүний дуун үл мэдэг хөлчүүдүү сонсдоно. – Өө эх за тавтай морил. Энэ оройн эзэн бол та.Та яагаад гэвэл төр түшилцсэн хоёр эр хүн, таны хүү гээд л таныг хүлээгээд сууж байна даа. Хөөрхий дөө муу аав минь амьд мэндсэн бол .Та хоёр минь ширээ голлоод суухсандаа. Ядамын хөлчүүрхэн байж хэлсэн энэ үг Өлзий эхийн сэтгэлийг тэр чигт нь базалж хоромхон зуур нүдэнд нь ус хуруулж, Учрал,Тулгаа хоёрын сэтгэлийн утсыг хөглөж чадсныг Ядам мэдэрч байлаа. “Ай бурхан минь. Хорвоо давчуу юм даа.” гэж санааширсан Өлзий эх чичирч мойнийсон хэдэн хуруугаараа Ядамын махлаг том толгойг энхрийлэн илбэж омголтож хуйрайшсан уруулаараа дагавар хүүгээ үнэн сэтгэлээсээ хайрлаж үнслээ. – Миний хүү биеэ бодож л яваарай ижий нь бурхандаа залбирч л суух юм. – Яах вэ эх минь. Юунд ч санаа зоволт байхгүй. Мөнх эцгийн минь сүнс намайг дандаа л дагаж тусалж явдаг юм.Энэ Тулгааг ч мөн адил юм шиг. Та бусад хэдийхээ төлөө л

залбирна биз. – Үгүй ер нь. Чи чинь одоо бас юугаа яриад унав даа. Эх хүн юм чинь үр хүүхдийнхээ төлөө бурхандаа сүжиглэн залбиралгүй яадаг юм бэ Учралын унтууцан муухай харахад “Үгүй ернь ингээд л ингээд л цэцэрхээд унадаг юм.” хэмээн унтууцсан Ядам ямагт өөрийгөө зөвтгөдөг зангаараа – Биднийг төр хамгаалдаг. Тэрнээс бурхан, буг хоёр хамгаалдаггүй юм гэж дуугаа өндөрсгөхөд бүхний өмнө тэргүүн бөхийж суусан буурал эх маргааныг дуусгахын мөн болж –Тэгэлгүй яах вэ Төрийн сүлд хүүг минь өршөөж байхад би л илүү байхгүй юу гээд зөөлөн санаа алдахад Тулгаа эхийгээ өрөвдөнгүй харж – Энэ ах ингээд л зөрүүдлээд эхэлдэг юм хэмээн өөртөө бухимдав. Учралын дөлгөөн бор нүд баяслаар дүүрэн гэрэлтэж – За ээж минь бидэнд баярт үйл явдал тохиолдоод байна. Манай Тулгаа эзэн нь олдохгүй байсан аймшигт гэмт хэрэгтэнг илрүүлж цол нэмсэн байна. Тэгээд ах нь дүүдээ баяр хүргэж энэ цайллагыг хийж, хүндэт зочин нь та бид хоёр боллоо. Алив Ядам минь хундаганы үг хэл гэхэд бүгдийн царай гэрэлтээд ирэв. Өлзий эх амь шигээ хайртай,отгон хүүдээ баярлан бахархаж хоолой өөд нь гашуун огшоод ирэхэд Тулгаа эвгүй

байдлыг эвдэж халуун уур амьсгалыг бий болгож, уран бэрийн ухаан гаргасан Учралд баярлаж суулаа. Түрүүчийн байдал үргэлжилж ах нь ээжийг нь үл тоох, доромжлох хандлага дахин гаргасан бол Тулгаа ахдаа өөрийн бодлоо шууд хэлчихээд эхийгээ хөтлөөд гарахад бэлхэн байлаа. Харин Учрал энэ таагүй байдлыг зөөлрүүлж чадав. – Алив миний хүү чинь дахиад дарга болоо юу? Даанч зав болохгүй байна гээд харихгүй байсан юм. Ахын нь л ач даа. Ээж нь үнсэе! Тулгаа өөрөөсөө өчнөөн жаахан ижийдээ бөхийн байж үнсүүлэв. – Хэ хэ энэ нөхөр чинь бас нэг хэнэггүй гар гарах нь.Үгүй тэр цол нэмсэнээ эхдээ хэлээгүй байдаг. Яг л би гэсэн үг дээ. Би л нэг ийм хэнэггүй явсан юм. Бас болоогүй ээ эх минь таны энэ хэнэггүй хүү сонины том нүүр эзэлж магтуулаад. – Хэ тиймүү хүүхээ. Тэгээд миний хүү ээждээ хэлдэггүй. Яг л ах шигээ. Ядам минь ийм л хүүхэд байж билээ. Ядам эхийн энэ үгэнд хөөрөн баярлаж – Эх та энэ сонинг нь хар л даа.Таны хүү мундаг байгаа биз. – Пээ бурхан минь. Тийм байна. Миний хүү овоо доо. Төрийн сүлд хүүхдүүдийг минь ивээж байна. Учрал инээмсэглэн сууснаа тэдний ярианд оролцон –Ээж та хар даа. Энэ хоёр мөн адилхан байгаа биз гэхэд Өлзий эх чийгтсэн нүдээ арчин –Нүгэлгүй адилхан. Усны дусал шиг адилхан амьтад. Муу эцэг нь амьд сэрүүндээ энэ

хоёрыгоо л гэдэгсэн. Хөөрхий минь Бурханы орноос хүүхдүүдээ харж байгаа бий . Эх дахин баярлаж, баярласандаа урссан нулимсаа ханцуйгаараа шудран орчиход Учрал, Ядамын хажуугаас зөөлөн ёворч – Алив ах гуай хундаганыхаа үгийг хэлээч гэхэд Ядам хүд хүд хөхөрч – Нээрэн тийм л дээ. Эхний хундагыг Монголын төрийн шинэхэн шилдэг мөрдөгчийн төлөө ууцгаая! Тэд цөм хундагатайгаа ууцгаан араас нь хүйтэн нойтон юм сэрээдэцгээв. Болор хундаганууд дахиад мэлтэлзтэл дүүрэв. – Харин энэ хундагын эзэн бол яалт ч үгүй Өлзий эхийнхээ сайн сайхны урт удаан наслахын төлөө ууцгаая! гэх Ядамын үгс гэнэн цайлган Тулгаа, хал зовлон олонтаа үзэж Ядамын өмнө нь хар нялхаас нь бөхөлзөгч Өлзий эх хоёрын сэтгэлийг татсаар байлаа. “Энэ ах мөн ч өөрчлөгдөж байнаа. Бас ч гэж ах маань их уян зөөлөн хүн байна ш дээ. Би ахыгаа одоо хүртэл таниагүй явж” хэмээн Тулгаа бодож, “Хөөрхий муу хүү минь насаа дагаад ухаажиж байна. Муу эцгийнх нь сүнс баярлах байгаа. Санааад ч ороогүй байтал энэ муу дүүгээ гараасаа салгахгүй хөтөлчихдөг байна. Амьд яваагийн минь хэрэг бүтлээ.” Эх ийн уяран нулимсаа урсгахад “Энэ маань овоо

ш дээ. Одоо эрхбиш нэгийг бодож ураг төрлөө хардаг болж. Үгүй тэгэлгүй яах билээ дээ. Эрэгнээс төрчихсөн юм шиг хэдэн дүү нараа ч тоохгүй энэ муу эхийгээ нэг нүдээрээ харахгүй байснаа бодоход овоо ш дээ. Эр хүн чинь нэг ийм л байдаг ш дээ.” гэж бодож суулаа. Харин цээж хаялан ханхалзаж Ядам –Энэ муусайнтай ингэж л харъцахгүй бол хоосноо мэдэхгүй их зантай гуйлгачингууд. Яалт ч үгүй нэг мах цусны тасархай юм хойно. Энэ Тулгааг би өөртөө л авах нь зөв. Энэ цус ч нэг судсыг нь барьчихвал чоно шиг л үнэнч амьтан даа хэмээн бодол хэлхэж байлаа. – За тэгэхээр одоо яах билээ Учрал минь. Энэ залуу мөрдөгчийг гэр хороололд нүүрс үүрүүлээд байх уу? Энэ залуу аягүй бол ажил,ажил гэж явж муу эхийг унагаана шүү. – Одоо тэгэхээр том ах л шийдэх болж дээ. – Зүгээр ахаа би машинтай юм чинь юундаа түүртэх билээ. Нүүрс түлээ бүх юм бэлэн. – Тийм ч биш дээ хө. Би чамайг сайн мэдэж байна. Чи ажил, ажил гэж улайраад. Үе мөч нь өвчинд баригдсан энэ муу эх бүр сүйд болно. Тэгээд ч залуу явж үзээгүй биш. Дур сонирхолтой ажилдаа зүтгэхээр хүн бүхнээ мартдаг юм. Би ч тийм л явсан. Чи ч мөн тийм л биз. Одоохондоо би шийдвэр гаргах эрхтэй хүн хэвээрээ байна. Маргааш шинэ хороололд шинэ

байранд нүүж ор. Эцгийн голомтыг нэгэнд нь өгчих. Өнөөх хэн. Ядам энэ бүх шийдвэрийг Тулгааг өөртөө үг дуугүй зүтгүүлэх санааг агуулан гаргахдаа зориуд эхийг татан өгүүлсэн учир Тулгаа эсэргүүцэж чадсангүй. – Шинэ байшинд орох ч сайхан л даа. Ээжид нь ч одоо голомтоо орхих хэцүү байна. Муу нохой минь. – Иш эх минь. Та энэ хорвоогоос буцахдаа юу авч буцах юм бэ? Аав минь хүртэл хэдэн хүүхдээ улаан нялхад нь л орхиод одсондог. Тэр нохой ямар хамаатай юм бэ? Байшин хашаандаа өнөө хэнийг оруулчих. Хадмын царай хараад амьдардаг гээ биз дээ. Ядам эцэг нэгтэй бүсгүй дүүгийхээ нэрийг хэлэх гээд чадсангүй. Эхийн нүд түүнийг асуунгуй ширтэнэ. – Яагаав дээ. Өнөө манай хэн. Энэний дээд талын охин дүү. Нэр нь орж ирэхгүй яачихаа юм бэ? – Аа манай Туяа юу. Нээрэн тийм шүү. Хөөрхий минь. Айлд толгой хорогдсон амьтан. – Тийм Туяад өг.Тэр эцгийн голомтыг сахиж өнөө муу нохойг ч хооллоод байг.Харин та хоёр маргааш шинэ байрандаа ор. Ер нь би таныг нэг амраая гэж бодсон юм. Ах нь дүүгээ цол нэмсэнд нь шагнал өгч байгаа шүү. Алив нэг үнсэе! Яавдаа гэмээр номхорсон ахынхаа өмнө Тулгаа хацраа өгч үнсүүлэв. Урьд нь ахдаа хааяа нэг ёсын төдий үнсүүлсэн болоод

хацраа арччихдаг байсан Тулгаа энэ удаа ахдаа үнсүүлчихээд нялхраад ирэв. Ер нь хүний хорвоод үнсүүлэх ахтай хүн сайхан ажээ. Ахтай байна гэдэг үнэхээр сайхан юмсанж. – За тэгээд тохирвуу. Ахынхаа бэлгийг хүлээн авав уу гэж эцэст нь Ядам мухарлан асуув. – Ахаа би маргааш их ажилтай. Маргаашдаа амжихгүй байхаа. Гэхдээ ахаа таньдаа баярлалаа. Таныг ойлгоогүй муухай зан заримдаа гаргадаг байсанд дүүгээ уучлаарай! – Хэ хэ чи бид хоёр адилхан зантай болоод л тэр. Харин чи үнэнээсээ тэр айхавтар рецедив хулгайч нартай хөөцөлдөөд байж болохгүй шүү.Эрүүгийн тэр айхавтар томчууд чинь шоронгоос гарчихаад чамайг ирээд нударчихаа нэг их тоохгүй шүү. – Пээ базарваань. Тийм айхтар ажил хийгээд яваа хүүхдүү. Миний хүү зодолдож байгаа улс дээр битгий очиж бай л даа. Эхийн аймсан сандарсан үгс тэднийг хөхрөлдөхөд хүргэв. Ядам урьдах хундагатайгаа хүд хийтэл залгилчихаад эхийн туранхай шуунаас атгаж – Та сонс. Таны энэ зөрүүд хүү зодоон хийгч танхайчуудтай биш хүн алж, банк талдаг алуурчдыг барьж тэдэнтэй хөөцөлддөг болсон гэхэд эхийн нүд томорч дуугарч ч чадсангүй. Ядам цааш нь яриагаа үргэлжлүүлж – Тэгээд л би та хоёрыг байранд оруулах гэж яараад

зовоод байна ш дээ. Ингэхэд та бэлэн үү? Эхийн амьсгаа ихсэж ирснээ гүнзгий амьсгаалж – Бурхан минь хүүг минь төрийн сүлд өршөөг! Ижий нь юундаа татгалзах билээ. Харин насныхаа ихэнхийг хамт өнгөрүүлсэн гэр хороололын хэдэн хөгшчүүддээ цай уулгаад нүүвэл зүгээрсэн. Өнөө охин ч өөрийн гэр оронтой болог хэмээн чинь сэтгэлээсээ баясаж хэлэв. Учрал Ядам өөд харан инээвхийлж – Тэгэхээр маргааш айлынхныг нь цайлъя! Нөгөөдөр нүүдэл хийлгэе! гэхэд Ядам толгой дохингоо “Ер нь эхийн тэр цайллаганд би өөрөө очих нь зөв юм байна. Тэр тойргынхон намайг сонгосон. Намайг хойд эхээ яаж асарч тойлж байгааг хараг. Бас жаахан гарын бэлэгтэй очиж борчуудыг баярлуулах нь зөв. Нэг сумаар хоёр туулай буудна гэж энэ” Ийнхүү бодсоноо эхнэрээсээ хүртэл нууцлан Тулгаагийн мөрөн дээр хүнд гараа тавьж – Тэгэхээр чи ажлаа хийснээрээ хий. Энэ удаагын нүүдэл, бас цайллагыг ах нь зохицуулъягэж эх, дүү хоёроо баярлуулав. Гэр хороололын энхэл донхолтой замаар сажилж явсан Тулгаа эхийгээ харж инэмсгэлээд –Ээжээ ингээд хоёулаа нүүдэг байжээ. Ах маань жинхэнэ том хүүгийн үүргээ биелүүлдэг болжээ гэхэд эхийн нүдийг ус бүрхэж –Хөөрхий минь дээ. Ах чинь насаа дагаад ухаажиж байна даа. Миний хүү ахыгаа хайрлаж яваарай! Ах нь ганцаардмал шүү. Харин

бурхан сайн хань хайрласан юм. Ахынхаа буянг дага хүү минь. Сайхан ажил төрөл,сайн машин, шинэ орон байр. Ахын буянд миний хүүд дутах юм ч алга даа. – Харин тиймээ. Би ахыг гайхдаг юм. Би ч ахыг хараад л зугатчихдаг байсан. Өөрөөс нь зугтаад бүр заримдаа үзэн ядаад байхад л миний хойноос хөөцөлдөөд. Сургууль төгсөхөд ч, ажилд ороход дургүй байхад хүчлээд л. Унаа машин, орон байраар хангаад. Заримдаа муухай ааштай ахыгаа өрөвдөх шиг ч болох юм. Тэгээд л нэг жаахан хүүхэд байгаа юм шиг генералтай хүртэл яриад л заримдаа ичиж, уур хүрэх юм. – За цөгөө. Ахаасаа ичихдээ яадаг юм бэ. Чамайг нялх балчир гэж санаад л тэр биз. Ээж хүү хоёр ийнхүү хөөрөлдөж их сэтгэл хангалуун гэртээ ирэв. Хойд эх,дүү хоёроо явуулчихаад юунд ч юм бэ бодлогширсон Ядамыг Учрал гайхан харж –Яасан бэ? Толгой чинь өвдөө юу? Чи жаахан хэтрүүлээд байна шүү. Ажлын ачаалал их үед энэ архи ч нэг их сайн юм болохгүй байх шүү гэхэд Ядам гараа савчин –Ойрд өвгөн чинь уугаагүй шүү. Энэ улс төрч балай золиг байна. – Улс төр ч бохир нь бохир л доо. Гэхдээ одоо яалтай билээ. Нэгэнт л дээд эрхийг барьчихсан юм чинь хийж чадах юу л байна түүнийгээ л түмний тусын тулд хийх хэрэгтэй. Хөөрхий Өлзий

эх тунч баяртай байна шүү. Чамайг эх дүү хоёртоо ийм шийдвэр гаргасанд би бахархсан шүү. Учралын хөөрхөн алаг нүд баяслаар дүүрэн гялалзахад Ядам өөртөө татан ойртуулж цээжиндээ наагаад –Мэдэхгүй дээ. Чи баярлаж байгаа хойно зөв л юм байлгүй . Ийм эхнэртэй дээ би баярлаж явдаг юм. Чи дандаа л зөв юман дээр инээдэг юм чинь. Өнөөдөр дүүдээ байр бэлэглэсэн нь миний зөв л байх. Харин хүн тэжээвэл толгой цусдана гэж. Энэ сөөсгөрийг би их л өөд нь татлаа. Надад замын хань болж чадах ч юм уу бүү мэд дээ. Уг тэр нөхрийн судсаар миний цус гүйж байгаа нь үнэн л дээ. – Ядам минь дээ. Яагаад ингэтлээ санааширна вэ, дүүгийн хувьд л чи түүнд байр бэлэглэсэн ш дээ. Энд өөр ямар зорилго байх юм бэ? – Тиймээ тийм, Ахын хувьд дүүдээ санаа тавьж тусалсан юм. Тэдний хувьд энэ хангалттай харин миний хувьд үгүй юм. Би дэлхийг бүхэлд нь биш ч хагаст нь эзлэхийг хүсч байна. Би эзэн хаан. Чи тэргүүн хатан нь байх ёстой. Тийм байр суурийг эзэлтлээ би тайван байж чадахгүй. Тиймээ би хийж чадах бүхнээ хийх л болно. – Ядам минь чи битгий ингэ. Бидэнд бүх юм байна. Бурхан ганц үр хайрлавал тэгээд л боллоо. –

Тиймээс үс ихт ухаан богино эм хүн чи үр хүсэх нь зөв. Учралаа чи надад хүү гаргаад өг л дөө хэмээн Ядам эхнэрээ агдлан хаа таарсан газраа үнсч эхлэхэд Учралын амьсгаа бачуурч цээж дүүрэн гуниг ундраад ирэв. Тэрээр нөхрийхөө тэврэлтээс зөөлөн түлхэж мултран гараад зүрхний угаас гүн сүүрс алдав. “Тиймээ тийм. Эр хүн үр хүсэмжлэх нь зүй. Нийгэмд эзэлсэн байр суурьтай. Улс төрийн зүтгэлтэн, өдий насны эр хүнд үр хүүхдээс илүү чухал юусан билээ.” Өөрийн бодолдоо хөтлөгдсөн бүсгүй эр нөхрийн өмнө өөрийгөө буруутган уйлчих гээд байлаа. Сэтгэл нь хачин уймарна. – Тэгээд л хүн юм хэлэхээр хачин болчих юм. Хүүхдийн тухай ярьсан нь чамайг зовоочих шиг боллоо. Битгий зов. Мөнгө байхад бидэнд байхгүй юм гэж юу ч байхгүй. – Хүүхдийг ч бас мөнгөөр авна гэж үү? – Ер нь бол болно ш дээ. – Чамд ч тийм л байх даа. – Маргааш эхийн цайллага хийнэ.Чи хамт очоорой. – Өө чи өөрөө очих юмуу? – Тэгэхээс. Чи түрүүлээд харьж бай даа. Би Бөмбөгийг дуудчихсан нэг ажил зохицуулах хэрэгтэй байна. – Чи удах юм уу? – Нэг их удахгүй ээ. Чи хариад унтаж бай. Надад битгий муу юм бодоорой! Надад хүүхэн

шуухантай орооцолдох зав ч алга. Хүсэл ч алга. – Чи яагаад ингэж хэлж байгаа юм. Би чамайг хэн нэгэнтэй хардаагүй биз дээ? – Чамайг буруугаар ойлгох вий л гэж хэлж байгаа юм. – Ер нь чиний хийж байгаа ажил тийм нууц юмуу? – Нууцлаад байх ч юу байх вэ дээ Корпорацын л ажил шүү дээ. – Тийм үү. Миний хувьд бол чи л миний эр нөхөр. Би нөхөртэйгөө хамт байхыг хүсдэг. Харин миний нөхөр мөнгөний хойноос дөрлүүлсэн үхэр шиг зүтгэж өөрийгөө зовоохын би хармааргүй байна. – Би хэзээ ч алдаж байгаагүйг чи мэднэ дээ. – За би хариад байж байя. Нэг их битгий оройтоорой! Чи харих юм байгаа биз дээ. – Харинаа харина. Өнөөдөр их ядарсан шүү. – За уулзатлаа баяртай. Эхнэрийхээ гутлын өсгийний товшилтыг холдон холдтол нь чагнан суусан Ядам харилцуурт хэдэн тоо эргэдэн хэн нэгнийг захирч – Чи одоохон ороод ир гэж тушаал буулгав. Одончимэг тэргүүтэй охидыг харь газар аваачиж зарсан өндөр залуу гулсах мэт чимээгүй орж ирээд Ядамын өмнө номхон зогсов. – Ажлаа цаг хугацаанд нь амжилттай хийж дуусгасанд чинь баяр хүргэе! Ноён Бхуттогоос ирсэн захидал хаана байна. – Эрхэмээ.Ноён Бхутто ямарч захидал өгөөгүй. Түүний

төлөөний хүмүүсээс таны захидлын хариуг хүсэхэд “Элчийн аманд захидал бий л” гэж хэлээрэй гэсэн. – Өө айхтар нохойнууд юм. Тэгээд чамд юу хэлэв. – Операц 2-ыг эхэл. Нууц захирамжийг бие хүнээр хүргүүлнэ гэсэн. – Операц 1 хэрхэн биелэв. – Маш амжилттай. Ноён Бхуттогын төлөөний хүн Бээжинд биднийг угтаж улмаар Макаод аваачсан. Замаа төөрүүлэх л гэж Бээжин очсон хэрэг шүү дээ. – Ямарч сүүл, сүүдэр дагаагүй биз? – Сэжиглэх зүйл тохиолдоогүй. Охид өөрсдөө ч мэдэлгүйгээр хэдэн хэсэгт хуваагдан борлогдсон. – Боломжийн үнэ хүрсэн үү? – Хүрсэн 50%ийг нь нь бэлнээр, 50%ийг нь бэлэн бараагаар. – Бэлэн бараа хуурамч биш биз. Туршилт явуулсан уу? – Нарийн шинжилгээгээр “Хар тамхи” гэдэг нь нотлогдсон. Үйлчилгээний ажилтнуудад туршиж үзсэн. Мансууралт хугацаандаа явагдаж эхэлсэн. – Борлуулалтыг маш нарийн цэгт. Байнгын ажиглалт хяналтын дор хийнэ шүү. – “Сарнай” төвд нууц цэг байгуулагдаад одоо борлолт эхэлсэн. – Үйлчилгээнд ямар хүмүүс байна? – Ихэвчлэн залуучууд. Рок хамтлагынхан ч бас байна. – Маш хянуур хүрээгээ үргэлжлүүл. Дархан, Эрдэнэт,Ховд, Чойбалсан зэрэг том хотуудад цэг

нээ. – Мэдлээ. – Орос уруу Төрийн Думын гишүүн нөхөр Кочалькинтай холбоод орхи. Барааныхаа хагасыг Орос уруу Кочалькинд шахахыг бод.Төд удалгүй Кочалькины баргил дуун нүргэлж эхлэв. – Өө ноён Ядам. Та нар амжилт хүсье! Та одоо Монголын төрийн нэг хаан болсон. Би таньтай түншлэх их дуртай байна. Бидний хамтын ажиллагаа амжилтаньд хүрнэ гэдэгт итгэж байна. Таньтай хамтран ажиллахад таатай байна. – Ноён Кочалькин таньд амжилт хүсье! Манай операц 1 ажиллагаанд таны тус хэрэгтэй байна. – Өө ноёнтоон та санаа зоволтгүй. Таны амьд бараа борлосонд би баяртай байна.Таны амьд операц 1 барааны борлолтонд би санаа тавъя. Цаашид ч олз омгын үүд таны хувьд нээлттэй. Орос орон өргөн уудам шүү. – Таатай байна. Ноёнтоон.Өчүүхэн Монголын төрийн түшээ би таны тусын тулд юу хийх вэ? – Баярлалаа. Ноёнтон. Монгол газрын хөрсөнд нуугдсан шар эрдэнэ л байхад л болно. Би Монголд алтны хаант засаглалыг тогтоох санаархалтай. Танай сөрөг хүчнүүд муу ажиллаж байна. Коммунистуудыг ширээнээс нь түлхэн унагаах хэрэгтэй. – Бид ихийг хийх болно. Би таньд нэг санаа хэлэх байна. Баянхонгор аймгийн “Нарийний хөндийн” орд газрыг би өөрийн эзэмшлийнх болгосон. Эрэл хайгуул хийгдсэн. Ашиглалтын эрх авсан. Энэ газрыг би таньд санал болгоё! – Их баярлалаа. Ноён Ядам. Та

Монголын нэг хаан хүн. Та хүссэн цагтаа боломжийн орд газрыг эзэмших эрхтэй. Харин “Нарийний хөндийн” орд газар хэдэн жилийн настай вэ? – Хорин жилийн нөөцтэй. Өнгөлөн хуулалт 80см-ын гүнд хийгээд л ашигт малтмал уруугаа орно. Манай улсад газрыг зөвхөн Монгол улсын иргэнд хувьчилах ёстой.Тиймээс хамтарсан компани байгуулах ёстой. – Хамтарсан компаны захирал Орос талаас байх ёстой. Удирдлагын зөвлөлд Монголчуудыг оролцуулна. Оролгын хорин хувийг таньд. Би таны хүссэн мөнгийг шилжүүлэх болно. – Газрын талыг бэлнээр. Талыг нь бэлэн бараагаар. Операц 2-д оролцох амьд бараагаар. Энэ талаар… – Болж байна. Ноён Ядам. Цэвэр үүлдрийн нас залуу бүсгүйчүүд хоёр зуу байвал болох уу? – Би энэ талаар бас өмнөх түнштэй ярилцах хэрэгтэй. – Зөвшөөрч байна. Би “Нарийний хөндийд” үйлдвэр байгуулна. Олон Монгол гуйлгачин амьдралтайгаа залгах болно. – Би өөрийнхөө хэмжээнд дэмжих болно. – Баярлалаа .Ноён Ядам. Таны операци1 үйл ажиллагаа их осолтой шүү. Одоо дэлхий энэ чиглэлд сөрөг зогсох болсон. – Ойлгож байна. Хамгаалалт сайтай. Казино Макао хоёр энэ талд их хөшүүрэг болж байна. Манай түншүүд нууцлалыг сайн хийж байгаа. – Окей. Таньд

амжилт хүсье! Ноён Ядам. – Баярлалаа. Ноён Кочалькин таньд эрүүл энх, олз омог хүсье! Шөнө орой болжээ. Цонхоор одод яралзаж хэрэгт дуртай саран орой дээр нь цэлэлзэж хүмүүний нүгэлд хотолзоно. Зүй бус бүхий л үйлдэлдээ сэтгэл ханамжтай байгаа Ядам өмнөх хундагаа дүүргэж –Хөөе чи бас нэг барьчих. Би хүн шиг байвал хүнээс илүү байна. Харин хүн надад нохой шиг хандвал чоно шиг хүүлэх болно. Миний өмнө тээглэсэн хэнийг боловч би өршөөхгүй няц гишгэх болно гэдгийг чи бас мэдэж ав. Операц 1,2 ажиллагааг ганцхан чи л мэднэ. Чи урвах хандлага гаргадаг л юм бол хэдхэн мөчийн дотор чи мөчлөгдөөд борлогдох болно.Чиний эхнэр, хүүхэд ч мөн адил мэдэж ав. Чи миний хатуу харгалзаанд байх болно.Энэ бол сануулга. За өмнөхөө барьчих. Амжилт хүсье гээд ширүүн хар нүдээрээ өрөмдөн ширтэхэд голдоо хүртэл хүйт даан бөмбөлзтөл чичирсэн Бөмбөг өөрийн эрхгүй татагдаж оролцсон нүгэлт үйлдээ шаналж, айж чичирхийлсэн Бөмбөгийг Ядамын өрөөнөөс гарахад үл танимхан бядлаг эр цус хурсан нүдээр цоо ширтэхэд Бөмбөгийн нурууруу хүйтэн

ус асгах шиг цочин давхийв. – Хөгшөөн би чамайг хамгаалах тушаалтай. Хамт явъя. Бөмбөг мөнөөх залуугийн хүйтэн харцнаас айн татгалзаж чадсангүй үг дуугүй дагалдан гарав. Бөмбөгийг гармагц Ядамын хамгийн итгэлт хүн зөрөн орж ирээд үүдэнд зогсоход – За Гарьд минь саяны нөхрийг сайн хянана шүү. Туршуул байнга дагалдуул. Утас, байнга өмсдөг хувцсанд нь чагнах төхөөрөмж байрлуул. Маргааш бяцхан цайллага зохиож эхнэртэй нь хамт урь. Замд нь голд нь ортол айлгаж эхнэрээр нь нүдэн дээр нь тогло. Замаас гажихгүй болтол нь айлга. Тэр сайхан эхнэртэй гэсэн. Лав хайртай биз. Ямарч оролдлого хийж чадахааргүй болго. Тэр зөвхөн урьдах замаас өөр юм харахгүй байх болно. Их аймхай юм билээ. Аймхай хүн мянга үхдэг. Ийм хүн хэнийг яаж ч худалдаж идэхээс сийхгүй. Аа тийм Гарьд чи Макао руу Жоржтой холбоо барь. Одончимэг аюултай

шүү. Түүнийг устгах тушаал өг. Жолооч бэлэн биз? Би харих ёстой. – Мэдлээ эрхэмээ. Таны бүх зүйл бэлэн. Тушаалыг ойлголоо. Ядамыг гарч ирэхэд жолооч нь тосон гүйж хаалгаа нээхэд хамгаалагч нь араас нь дагах аж. Гүн нойронд умбасан их хот нүгэл хилэнцийг мартсан мэт үй түмэн гэрлийн дор цайвалзана…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *