Нүүр Өгүүллэг “АМИН ЗЭРЭГЛЭЭ” роман “9-Р ХЭСЭГ”

“АМИН ЗЭРЭГЛЭЭ” роман “9-Р ХЭСЭГ”

4 секунд уншина
0
1
423

Харин ах нэг сонин юм яриад байх юмаа. Улсын Мөрдөн байцаах газрын 2-р хэлтэст ажилд ор. Гэхдээ бүр мөрдөн байцаагчаар ор гэх юм. – Ах чинь хүн амьтнаас асууж ярилцсан юм байгаа биз дээ. Миний

хүү яваад л оч. – Би нэг л юмыг ойлгохгүй юм. Мань мэтийн дөнгөж төгссөн жулдрайнууд байтугай мэргэжлээрээ тодорхой хугацаанд ажилласан шилдэг мөрдөн байцаагч нарыг шалгаруулж авдаг юм

гэсэн. – Ах чинь мэдэж байгаа байлгүй дээ. Миний хүү тэр газар нь яваад л оч. Ахынхаа нэрийг хөөдөж итгэлийг нь алдав даа хүү минь. Хичээж л үзээрэй! “Тэр том газар ажилд орчихвол би ажиллаж чадах

боловуу. Ах хүнтэй л ярьж дээ. Энэ ахад чадахгүй ч юм гэж алга даа. За яах вэ. Тэр ажил бүтвэл үзээд л алдана даа. Хүн хийж байгаа ажлыг би яагаад хийж чаддаггүй юм бэ” гэсэн бодол цээжийг нь базалж хоносон

Тулгаа өглөө эртлэн босч ахынхаа хэлсэн газар найман цагтай уралдан очив. Газрын жижүүрийн албаныхан Тулгаагаас хэнтэй уулзахыг нь лавлахад – 2-р хэлтэс гэж товчхон бөгөөд тодорхой

хариулахад жижүүр нэг утсанд залгаад – Таньтай уулзах гэж нэг залуу ирлээ гэж илтгээд хариултыг нь сонссоноо Тулгааг ихэд тоосон байдалтай харж – Та Мөнхийн Тулга мөн үү? Тийм бол 3-р давхарт хэлтсийн дарга хурандаа Бадамын өрөөнд оч доохэмээн эелдэгхэн өгүүлэв. Тулгаа гурван давхарт гарч хурандаа Бадам гэсэн хаалганы өмнө очиж түр зүрхшээн зогссоноо хаалга зориггүйхэн тогшив. – За ор ор. Хурандаагийн сүрлэг баргил дуун ийн хүнгэнэхэд сүрдэж өвдөг нь чичирхийлсэн Тулгаа зөөлөн гишгэлэн оров. Хүнгэнэсэн бүдүүн дуу шигээ ханхар өргөн цээжтэй хурандаа түүнийг инээмсэглэн угтаж ширээнээ урин суулгаад – Ядам гишүүний явуулсан хүнүү? Та түр хүлээж бай. Би гишүүнрүү залгаад орхиё хэмээн утсаа авч эргэдээд – Амрыг эрье! эрхэм гишүүн. Таны явуулсан залуу ирээд байна. – Аа

тиймүү. Миний дүү байгаа юм. Сургуулиа онц төгссөн залуу даа. Ажилд орох асуудлыг нь нэг их төвөг удалгүй шийдчих юм байгаа биз дээ. – Өө тэгэлгүй яах вэ эрхэм гишүүн. Та бүү санаа зов. Үдийн хоол гэхэд бүх асуудал шийдвэрлэгдчихнэ. Тэгээд дүүгийн чинь хувцас цол гэх мэт жижиг асуудал шийдвэрлэгдэнэ. – Ойлгомжтой. Би Генерал Сугардоржтой ярьчихсан байгаа. Сургуулиа онц төгссөн юм шүү. Шууд мөрдөн байцаагчаар ажиллах юм байгаа биз дээ. – Тийм тийм. Энэ шижигнэсэн залуусыг одоо л сургаж хатуужуулах нь зөв гэж би бодож байна. – Би генералд сануулаад орхиё! Асуудлыг шийдээд над уруу залгаарай. – Ойлголоо. Эрхэм гишүүн. Эргээд би таньд илтгэе! Хурандаа их л сэтгэл хангалуун утсаа таслаад Тулгааруу бүх биеийнхээ жингээр эргэж – Алив залуу минь юу хийгээд байгаа юм бэ?

Бичиг баримтаа гаргаад нааш нь өг. Май энэ маягтыг бөглөөд, энэ цаасан дээр ажилд орох өргөдөл, гурван үеийн түүхээ бичээд одоо өгөөдөхгэж шамдуулах нь тэр. Хурандаа хэлсэн бүгдээ бэлэн болгоод янцаглан босч – Миний араас алхаад марш залуу минь одоо хоёулаа генерал дээр орно. Тушаал гаргуулаад тэгээд л болох нь тэр. Намхан пагдгар биеэндээ зохицсон тэвхэлзсэн алхаатай цагаан толгойтой генерал Сугардорж тэднийг мөн л найрсгаар угтах нь тэр. – Нөхөр генерал энэ залууг Ядам гишүүн нааш нь явуулсан байна. – За за, Алив наашаа сууцгаа. Генерал тэдний бичиг баримтыг нэг бүрчлэн хянамгай гэгч нь үзснээ. Нарийн бичгээ дуудаж – Тушаал төлөвлө хэмээн тушаагаад – За дэслэгч минь. Хичээж зүтгээрэй! Маргаашнаас эхлээд гялалзуулаад өгөөрэй! Аа харин хурандаа та шинэ ажилынхаа хувцсанд санаа тавиарай. – Мэдлээ. Гүйцэтгэе нөхөр генерал. Харин дэслэгч та нярваас хувцсаа аваад өглөө ажилдаа ир дээ. Аа бас тийм

ахтайгаа холбогдоно биз. Тулгаа шинэ удирдлагадаа талархалаа илэрхийлээд гарахад үдийн арван хоёр цаг болж байлаа. Тулгааг машиндаа орохыг харж зогссон генерал хурандааруу харж үл мэдэг жуумалзан – Хурандаа та харж байна уу? Их хурлын гишүүний бас Монголдоо толгой цохих баяны дүү гэж цаанаа л нэг өөр байна шүү. Дөнгөж хорин хоёр настай сөөсгөр ийм машин унаж явна гэдэг. Мөн айхтар байгаа биз. Яая гэх вэ баян хүмүүс ингэж л байхаас биш. Энэ жулдрай тэгээд таныг хир зовоодог юм бол доо. – Харин тиймээ, Үнэнийг хэлэхэд нөхөр генерал. Миний санаа зовж л байна. Энэ жулдрайг ийм ээдрээтэй чухал албанд ажиллаж чаднаа гэдэгт би нэг л эргэлзээд байна шүү. Манай ах ч аргагүй тасархай юмаа. Ахынхаа нэрийг би хөөдөхгүй ээ. Би хичээж ажиллах болноо хэмээн ганцаараа ярьж явсан Тулгаа утсаа дуугарч байгааг эхлээд мэдсэнгүй. Авч үзвэл Ядам ах нь байх тул замаа чөлөөлөн зогсоод тухтайхан ярихад

бэлтгэв. – Байна уу? – За яав ажилд орчихвуу дүү минь? – Ахаа та үнэн тасархай юмаа. Би таниар бахархаж байна. Баярлалаа ахаа. – Ха . ха . ха. За чи ямар ахтайгаа ойлговуу. Дэслэгч минь ирж ахтайгаа хоолонд орох юм бишүү? – Та хаана байгаа юм бэ? – Хаана байдаг юм бэ? “Маргад” зочид буудлынхаа хүлээн авалтын том танхимд чамайг хүлээж байна. Чиний дээд сургуулиа амжилттай төгссөн бас шинэ ажил, шинэ албан тушаал, шинэ цол гээд л чиний бүх баярыг нийлүүлж тэмдэглэх гээд хүлээж байна даг.Учрал одоо ингээд ирнэ биз. Ахын энэ үгэнд Тулгаа ихэд хөөрөн баярлажээ. – Ахаа би одоохон очлоо. – Тэгэлгүй дээ. Дүү бол дүү л байх ёстой. Утас тасарч Тулгаа ахын зүгт жолоогоо залав… …Одончимэг догдлосон сэтгэлээ барьж ядан өндөлзөж хамт яваа охидоо тэдний баясгалант царай төрхийг хараад үл мэдэг сүүрс алдан суудалдаа тухлан сууж нүдээ анисхийн бодолд автав. Онгоц, Бээжингээс Японы зүгт нисч байлаа. Энэ бол

Одончимэгийн болон хамт яваа охидын ойлголт. Сайн ажилллана. Их мөнгө олно. Сайхан амьдрана. Зөвхөн ийм л бодолд хөтлөгдөн баяссан ч ямар нэгэн айдас түгшүүрт автах нь хачин. Их адаггүй үргэлжлэх далай тэнгисээс ургасан уул толгод далай хаа нэгтэй цайвалзах ганц нэг хөлөг онгоц хөх тэнгэр дээр орхисон сувд адил харагдана. Олон зуун жилийн өмнө энэ газар орныг Монголчууд эзэгнэж мөнөөх Хубилай хаан их цэргээ удирдан олон олон дайнд оролцож явсан Масаны арал боомтууд энэ хавьд л байдаг байхдаа хэмээн огт хамааралгүй зүйлд сатаарч явсан Одончимэг онгоц газардах болсныг мэдээд ихэд гайхав. Цагаа харвал онгоц агаарт хөөрснөөс хойш ердөө л нэг цаг шахам хугацаа өнгөрч байлаа. Уг нь тэдний суусан онгоц Японы “Нарита” Олон Улсын нисэх буудалд Токиогын цагаар 19 цаг 10 минутаньд газардах ёстой. Гэтэл цаг яагаа ч үгүй байдаг. Уг нь Бээжин Токиогын шууд нислэг байсан шүү дээ.Ямар нэгэн агаарын саатал гарав уу гэтэл агаар тув тунгалаг. Цэв цэлмэг байлаа. “Энэ чинь одоо

юу болоод байна даа.” Ихэд гайхаж цочиж балмагдсан Одончимэг “Гэрэл” компанийг төлөөлөн тэднийг авч явсан өндөр залууг нүдээрээ эрэлхийлэн харвал ашгүй тэр залуу нүднийх нь өмнө урах шиг гарч ирэн ажил хэрэг нь бүтсэн хүний сэтгэл ханамжтай инээмсэглэлээр шагнаж – Гайхах юмгүй охидоо. Бидний явах маршрут жаахан өөрчлөгдлөө. Өнөөдөр энд хоноод маргааш очих газар уруугаа явна. Та нарын очиж ажиллах компаны төлөөний хүмүүс өнөөдөр энд ирж та нарыг хүлээн авна. За тэр эхний ноёд ирэв бололтой. Гэсээр эргэхэд тэдний өмнө гэрэл гялбуулсан хоёр гоё машин ирж зогсон хээнцэр ганган хувцасласан хэдэн хүн гарч ирэхэд охид тэднийг тэргүүн бөхийлгөн угтав. Монгол талаас төлөөлөн яваа өндөр залуутай ихэд найрсгаар инээд алдан уулзсан тэдгээр харийн ноёд охидыг хар шилний цаанаас цоо ширтэнэ. – Залуу ноёнтон аян замдаа сайн явж ирэв үү? Таны авчирсан бараа миний анхаарлыг гойд их татаж байна. Бүгд борлогдоогүй шинэ бараа шив дээ. Мөхөс миний сэтгэлд ихэд

тааламжтай байна. Ноён Ядамд бидний талархлыг дамжуулна биз. – Баярлалаа ноёдоо. Ноён Бхуттод бас манай эзний мэндийг дамжуулахыг хүсье! Цаашдын бидны ажиллагаа бүтэмжтэй үргэлжлэнэ гэдэгт би итгэлтэй байна. Шинэ ирсэн барааны талыг бэлнээр харин тавин хувьд танайхаас шинэ бараа солилцох саналтай байна. – Эрхэм залуу ноёнтон. Танайхаас ирсэн шинэ барааны үнэ болон шинээр солилцох барааг бид урьдчилан бэлтгэсэн. Иймд санаа бүү зов. Манай хүмүүс одоо таныг дагуулж явсан барааг найдвартайгаар хил давуулж өгнө.Харин та манайхаас ирсэн барааг бид одоо авч явах болно. Дараагын манай захиалгын барааг төвлөсөн цаг хугацаанаас хэтрэхгүй байхыг хүсье! Тэд найрсгаар гар барилцан салахыг харсан охид тэдгээр ноёдын ярианаас юу ч ойлгож чадсангүй: Хацар зөөлөн үнслэх сэвшээ салхи сэвэлзэвч орой болох тутам улам бөгчим оргих тул охид хөнгөн нимгэн хувцаслаж байлаа. Чийглэг уур

амьсгалтай энэ хот үзэсгэлэнтэй ч охидын сэтгэл ихэд гунигтай байлаа. Харийн нутаг гэж тийм ч амаргүй бололтой. Хэзээ ч Японд очиж сайн сайхан ажиллаж их мөнгө олох юм билээ. Цаашдын хувь тавилан ямраар ч эргэх юм бэ? Халуун залуу нас. Хайр сэтгэл, халамжит аав, ээж хайртай бүхнээ ардаа орхисон тэдгээр охид бүсгүйчүүд ер нь л нэг л түгшээд байлаа. Хайртай бүхнийг нь алгандаа атгах мэт багтаасан эх орон нь тэднийг үгүйлж байгаа боловуу. Харь газрын энэ буйдхан гоёмсог хотод ирсэн анхны цаг мөчөөс л тэд Монгол эх орноо санагалзан бие биенээсээ нуух мэт сэм сэмхэн сүүрс алдацгаана. Гэнэт Одончимэгийн хажуунаас хэн нэгэн нь огцом ширүүн нудраад авав. Тэр охины сайхан цагаан царай зэвхийн сааралтаж хархан нүдээр нь нулимс мэлтэгнэнэ. – Хүүе чи биднийг хаана дагуулаад ирэх нь энэ вэ? Энэ чинь Макао гэж байна ш дээ. Яах гэж биднийг энд авчирсан юм чи. Макаод юу байдгыг мэдэх үү чи? Энэ чинь Казиногын орон гэсэн шүү дээ. Бурхан минь. Хэлээд өгөөч. Бид

хэзээ Япон явах юм бэ? Энэ үг Одончимэгийг цохиод авах шиг л болох нь тэр. Цохих цохихдоо бүр лантуугаар нам цохих шиг болж дотор нь муухайраад ирэв.Одоо яах билээ. Биднийг яах гэж энд авчрах нь энэ вэ? Үгүй ээ үгүй. Сандрах хэрэгггүй. Энд бид нар түр л буудалласан шүү дээ . гэж бодсон Одончимэг часхийн хатгуулах зүрхэн тушаагаа зөөлөн дарж нөгөө охиныг аргадангуй харж – Санаа зоволтгүй дээ.Одоо ингээд шөнө ч юмуу эсвэл маргааш Токио уруу ниснэ гэсэн шүү дээ хэмээн аргадангуй өгүүлэв. – Бурхан минь тэгээсэй л билээ. Үнэнийг хэлэхэд би айгаад байнаа. Бурхан бидэнд тусалж эндээс л явах юмсан. Тэгвэл л миний санаа амрах гээд байна. Тэр охины үнэн сэтгэлээсээ шивнэн хэлсэн үгс Одончимэгийг түгшээсээр л байлаа. Гэтэл харь ноёд охидыг эгнүүлэн зогсоож цүнх савыг нь авхуулж хэд хэдээр нь хуваан битүү машинд суулгаж эхлэв. Хатуу чанга дуутай хурц ширүүн харцтай тэдгээр ноёд охидыг хүний урманд зөөлөн нүдээр нэг ч харсангүйгээр үл барам хазгай муруй Монгол хэлээр хаа нэг хараал урсгах нь зэвүүн. Одончимэг нас бие ойролцоо гурван охины хамт араасаа түлхүүлсээр орж машины зөөлөн суудалд суусан

ч ихэд түгшснээс бөмбөлзтөл чичирсээр байлаа. Тэднийг суулгасан машин цардмал замаар хурдалсаар модот гудамжуудыг сүлжин битүү гудамжны харанхуй буланд очиж зогсоход охидын зүрхээр часхийтэл хатгуулж биеэр нь зарсхийсэн хүйтэн гүйх шиг болов. – Алив . алив эмсээ бууцгаа. Гэртээ ирэх чинь энэ. Монол хэлээр хазгай муруй хальтчин ярих хууз сахалтай, том хар шилээр нүүрнийхээ ихэнхи хэсгийг тагласан, урт хар пальтотой өндөр эрийг ийн зандчихад охидын зүрх зогсох шиг болж газарт наалдсан мэт хөдөлгөөнгүй болж нулимс хурсан нүдээр биесээ харан гөлрөв. – Юу? Гэртээ ирэхээ? Бидний очих газар энэ биш. – Битгий хуц. Тэнэг үхэр Монгол. Мөнгөний хүүхэн хэмээн авцалдаагүй гонгиносон мөнөөх солиот охидыг нудчин ар талруу нь нударганы хүчтэй цохилт үзүүлсээр навтгар өнгө үзэмж муутай байшинруу хөөн оруулав. – Арай ч дээ, Одончимэгээ. Чи юу хийж байгаа нь энэ вэ? Биднийг хааш нь авчрах нь энэ вэ? Бид энэ ёрын газраас гарч чадна гэж үү? Ээ бурхан минь! Би одоо яана. Аргаа барж арчаагүйдсэн хос нүднүүд Одончимэгийг ийн адалж бас царайчлангуй ширтэнэ. “Ээ тэнгэр минь. Би чинь юу хийж

орхих нь энэ вэ! Би өөрөө ч дүүрч. Аль ч учрыг нь мэдэхгүй Ядамын үгэнд хууртан сайхан юм амлаж дагуулж ирсэн энэ олон охидыг одоо яах билээ. Бурхан минь зөвхөн намайг, намайг гэсгээ. Эд нар буруугүй. Эд нарын өмнө би л нүгэлтэй. Одоо яах билээ. Эд нар сайн хүмүүс биш!” Одончимэгийн дотор нь давчдан нүд нь бүрэлзэж эхлэв. Навтгар байшингийн дотор гаднах шигээ үзэмж муутай биш ч хүйт оргим жиндүүлнэ. Монгол хэлээр хазгай муруй яригч хууз эр Монгол охидыг түлхэж, хараал тавин, ташаа тулан таахалзаж хар шилнийхээ цаанаас ширтэнэ. Одончимэгийн бухимдал дээд цэгтээ хүрч амьсгалж ч чадахаа болих мэт бачуураад байлаа.Тэрээр яаж байгаагаа ч мэдэхгүй нэг л мэдэхэд хууз сахалтын дэргэд гүйн очиж дугтчин -Та чинь юу яриад байнаа? Одоохон биднийг Монголтой холбоод өг. Ядам гуайтай яриулаад өг. Биднийг Монголын элчин сайдын консультай уулзуул гэж хашгирав. Хууз сахалт Одончимэгийн турьхан гарыг

энгэрээсээ түргэхэн холдуулж хийсч унатал нь түлхэж -Муу янхан. Чи юу гэж хуцна вэ. Үхсэний чинь Монгол. Тэр Монгол чинь байхгүй. Мөнгөөр худалдагдаж бараа болсноо мэдэхгүй хар үхэр. Хохь чинь. Юуны чинь Ядам. Чиний тэр Ядам чөтгөрлүүгээ тонилог гэж харааж эхлэв. Одончимэг хир удаан хэвтснээ ч үл мэдэн хуурай мэгшин хэвтсээр байв. Хэний ч юм хүчирхэг хоёр гар түүний хоёр мөрнөөс сэвхийтэл өргөн босгов. Хамт ирсэн гурван охин ч алга. Өнөөх Монгол хэлээр хазгай яригч хууз эр ч алга. Түүний өмнө том өндөр биетэй хүйтэн гөлгөр харцтай өндөр хамартай толгой дээрээ ширхэгч үсгүй гялаан толгой тавь эргэм насны эр муухай харж зогсоно. Түүний цаана ихэд амгалан дөлгөөн гэж хэлмээр махлаг цагаан царайтай дунд зэргийн нуруундаа хэт ихэдсэн тарган биетэй эмэгтэй Одончимэгийн дөлгөөхөн бор нүдээр ширтэн сууна. Бүдүүн эхнэр харваас эрх мэдэл давуу бололтой. Том махлаг бэлцгэр хуруунууддаа том том бөгж хийж хэд давхралдсан махлаг цагаан хүзүүндээ том алтан зүүлт зүүсэн нь их л зохимжгүй харагдана. Авгайн том биеийг

далдалсан торгон нөмрөг хөдлөх тоолон шаржигнан дуугарна.Энэ эхнэр цаанаа л нэг хүйтэн санагдахад “Одончимэг дүүрчээ” гэх бодол төрж Одончимэг нүдээ аньчихав. – Наадхаа өрөөнд нь оруул. Хувцасыг нь солиул. Зургийг нь альбомонд хий. Хоолло. Хоёр хоног амраа. Тайвшруул. Миний зөвшөөрөлгүй гар хүрч болохгүй шүү. Яагаад ч юм бэ бүдүүн эхнэр ийн Монголоор ярихад Одончимэг түүнийг гөлрөн ширтэв. Өнөөх хүйтэн гөлгөр эр бүдүүн эхнэрийг их л хүндэтгэн мэхэлзэж – Мэдлээ ахайтаан гэж мөн л Монголоор үгүйлээд Одончимэгийг бахь шиг хатуу гараараа базаж – За яв. Өрөөндөө ор хэмээн тушааж хүчлэх мэт түлхэхэд Одончимэг бүдүүн эхнэрийн зүг нулимс тунарсан нүдээр харж -Эгчээ. Та Монгол хүн байна ш дээ гэж шивнэв. Бүдүүн эхнэр түүнийг ямарч сэтгэлийн хөдөлгөөнгүй дөлгөөн ширтэж – Тиймээ. Би Монгол хүн. Харин чи Монгол уу? гэж хариу асуув. – Тиймээ би Монгол охин. Монгол охин та мэдэж байна уу? Эгчээ би хаана ирчихээд байнаа? Надтай хамт ирсэн охид хаачсан юм бэ? Бүдүүн эхнэрийн дөлгөөн бор нүд огтхон ч анивчсангүй. – Тийм л байна. Монгол охин байна. Яаж яваад энд ирчихсэн юм бэ? Чи хаана

байна гэж үү! “Веверли” нэртэй миний эзэмшлийн “Зочид” буудалд байна. Бусдыг чинь би яаж мэдэх билээ дээ. Чамтай хамт ирсэн гурав чинь дээр өөр өөрийн өрөөндөө орсон. Одоо зочдоо хүлээж байгаа. – Эгчээ бид явна биз дээ Маргааш явна тиймүү? – Хаашаа явах гэж? – Бид ялон уруу гэрээгээр ажиллах гэж яваа юм шүү дээ. – Тэнэг охин. Тэр мөрөөдлөө март. Яахаараа тийм юманд итгэдэг байнаа. – Эгч минь та харваас сайн хүн бололтой. Бид муу хүмүүст хууртагдчихсан байна. Та бидэнд тусла л даа. Хм. Сайн хүн хаана ч байхгүй. Муу хүн муу хүндээ л тусладаг юм. Та нарыг надад мөнгөөр худалдсан. Тиймээс надтай энэ цаг мөчөөс хойш зөвхөн за гэдэг үгээр харьцаж бай! Аваад яв наадахаа. Харь холын буйд зайдын энэ хотын бүгчим агаар, сараалжин төмөртэй цонхны завсраар орж ирэхэд Одончимэг шуналтай гэгч нь үнэртэв. Далайн шуугин түрхрэх чимээ сонсдож төрөлх нутгынх нь Туул,Тамирын голыг санагдуулна.Чийглэг агаар шөнөдөө хүйт даах тул Одончимэг хүйтэн гөлгөр эрийн өгсөн ноосон нөмрөгийг авч нөмрөв. Нойр нь хүрэх шинж даанч алга. Өөрөө ч

дүүрч гэж өөрийгөө хөсөр орхин цуг ирсэн охидоо нэг бүрчлэн бодож тэдний гашуун хувь тавиланд шаналаж байлаа. Хааш хаашаа хэдхэн квадрат талбайтай жижиг өрөөнд охиныг бодол зовлонгоор дүүрнэ. Оюунчимэг яг л тийм болчоод байлаа. – Миний нойр яаж хүрэх билээ дээ. – Чамайг ойлгож байнаа. Гэсэн ч хүн хувь заяатайгаа эвлэрэх ёстой. Сайхан бүсгүй минь амьд явах хэрэгтэй ш дээ. Амьд явбал алтан аяганаас ус ууна гэж. – Тэгээд та намайг яах гэж байгаа юм бэ? – Миний хэлснийг ёсчлон хий. – Яах гэж. Хэнд ч хамаагүй биеэ үнэлэх гэж үү? Би чадахгүй ээ. Муу амьд явснаас үхсэн минь дээр. Үгүй та нарь чинь Монгол хүмүүс байна даа. Ийм ч муухай юм хийх гэж дээ. – Мууг хийсэн нь ганц бид бишээ. Угаасаа л та нар муу хүмүүсийн гараар ороод энд ирсэн. Тиймээс хувь тавилангаа дага. – Би чадахгүй ээ. – Монгол хүн харьд нохойн үхлээр үхдэггүй юм. Чамайг нохойн үхэл хүлээж байна. Чи ойлгож байна уу. Бас. Чөрийсөн туранхай биетэй хятад эхнэр түүнийг яах ийхийн зуурдгүй тайчин гоёмсог дотоож өмсгөн мөр, хүзүү нь ил гарсан ганган хээнцэр торгомсог хувцас өмсгөхөд гаднаас дахиад нэг залуухан хүүхэн орж ирэн үсийг

нь гоёмсогоор самнан, нүүрийг нь будаж эхлэв. Ийнхүү Одончимэг яах ийхийн зуурдгүй шал өөр хүн болж хувирснаа өөрөө ч мэдсэнгүй. Түүнийг цоо ширтсэн хүйтэн гөлгөр эрийн муухай харц зөөлрөн –Хоолоо ид. Амьд л байх хэрэгтэй. Амьдрах гэж тэмцсэн хүнд хүн тусалдаг л юм гэчихээд хөгшин залуу хоёр эмэгтэйгээ дагуулаад гараад явчихав.Ийнхүү долоо хоног өнгөрөхөд Одончимэг хэн нэгэнтэй уулзсангүй. Өглөөд орж ирж нүүр, үсийг нь гоёдог Хятад хүүхнүүд, хоол цайг нь зөөдөг хүйтэн гөлгөр хүнээс өөр хүний бараа харсангүй. Далайн эргийн энэ хот жижиг хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн ч манай Улаанбаатарыг хэд нийлүүлсний дайтай том хот болохыг бүсгүй барагцаалж харийн энэ хотод усанд шидэгдсэн чулуу адил ор сураггүй болсон үе тэнгийн, хамт ирсэн охидоо бодохоос хоолойруу нь юу ч орохгүй зовоож байлаа. Хаалга торхийх чимээнээр цочин сэрсэн Одончимэг ухасхийн өндийж мөнөөх зузаан нөмрөгөө шүүрэн авбал гэрэл мэлтэсхийн асч мөнөөхөн түүнд үйлчилдэг хижээл эрийн хүйтэн царай өмнө нь тулж ирэв. – Чи унтаагүй байсан юмуу? Одончимэг үг дуугүй л толгой дохив. – Хувь

заяатайгаа эвлэрэх хэрэгтэй ш дээ. Бүсгүй бас л дуугарсангүй. Мөнөөх эр түүнийг ширүүн харцаараа зөөлөн харж буйг жаал бүсгүй, бүсгүй хүнийхээ зөн совингоор мэдэж байлаа. – Чи ингэж тарчилж байхаар надтай энэ шөнийн цэнгээнийг хар л даа. – Юу байдаг юм бэ тэр чинь… – Чи өөрөө хараад л мэднэ. Их гоё шүү. Амьдралаас өрсөх гэсэн хүмүүс л тэгж нааддаг юм. – Надад амьдралаас өрсөх хүсэл алга. – Чиний ард хэн нэгэн байхгүй гэж үү. – Мэдээж миний аав байгаа л даа. Гэсэн ч үртэй хүний ам нойтон гэж Монгол үг байдаг даа. Ядаж бидний сургыг гаргаж өгөөч! – Би Монголыг мартаад удаж байна. – Өөдгүй амьтан.. – Яг үнэн. За алив бос. Би их муу хүн шүү. Миний уурыг битгий хүргээрэй! Мөнөөх эр Одончимэгийг голд нь хуртал муухай харахад бүсгүй өөрийн эрхгүй цочин давхийв. Чичирч салгалсан бүсгүй арайхийн хувцаслах шуу аядаад зэрлэг балмад эрийг даган гарав. Ханийн энгээр нэг байрлуулсан хянах самбартай тохилог нь аргагүй авсаархан өрөөнд орж ирсэн хойноо Одончимэг цочин уулга алдав. Олон салаалсан утас,радио холбоо бүхий орчин үеийн төхөөрөмжөөр тоноглогдсон хянах самбарын өмнө тухлан суусан

харгис эр , булчин шөрмөс нь хөвчирсөн муна шиг хатуу гараар бүсгүйн мөрнөөс доош нь дарж дугтарахад бүсгүй түүний дэргэд бараг л унаад ирэв. – Намайг Жорж гэж дуудаж болно. Ойлговуу? – За. – Би харин чамайг зовоохгүй байгаа шүү. Яах вэ чи надад таалагдсан болоод тэр. Тэрнээс биш чи ирсэн өдрөө л ийм болох байсан хар . гээд нэгэн товчлуурыг дарахад хянах дэлгэцийн нэгэн нээгдэж Одончимэгтэй цуг ирсэн Сувд хэмээх охины нүцгэн дүр тодроод ирэх нь тэр. Сувдыг харсан Одончимэгийн хамаг бие чичирхийлэн дагжихад Жорж түүний мөрөн дээр хүнд гараа тавьж хүндээр амьсгаадан –Тэр өнөө орой зочинтой байгаа юм гээд өмнөх шилтэйгээс шил аяганд хийж хөнтрөв. Хэн нэгэн хүн биш араатны цэвдэг гарт үнгэгдэж байгаа залуухан бүсгүйг өрөвдөх шинж Монгол цуст Жорж гэгчид үгүй бололтой. Дэлгэцнээ нэгэн том биетэй хүний хууз сахалтай нүүр тодорч төд удалгүй Сувдруу шунаглан дайрч үнсч үнгэлж эхэлхэд жигтэйхэн сандарсан Одончимэг нүдээ тас аньчихав. Одончимэгийн үгэнд итгэн дагаж ирсэн сайхан Монголбүсгүйчүүдийн хувь заяа нэгэнт тодорхой болсныг харсан хөөрхий бүсгүй өөртөө ч ер

хэн нэгэнд жигтэйхэн гомдож сүүлийн үед ганц чадах юм нь болсон нулимсаа урсган бүр мэгшиж ирээд уйлж гарах нь тэр . Бүсгүй хүний иймэрхүү зовлонг өч төчнөөр нь үзсэн Жорж гэгч жаал бүсгүйн зовлонг огтхон ч тоосон шинжгүй бүсгүйг нудчин –Хөөш чи энийг хараач! Мөн овоо эрээ хэмээн хахаж цацан хөхрөв. Бүсгүй нүдээ нээн харвал өнөөх бядлаг эр хөөрхий Сувдын хамаг хувцасыг урж тасчин шидэлж дээрээс нь даран унахад араатан шиг эрээс өөрийгөө хамгаалах санаатай өөрт байгаа хамаг хүчээ дайчлан сарвалзсан бүсгүйн нүүр өөд гарынхаа хамаг тэнхээгээр буулгаж орхисон харь эр балартан унасан эмэгтэйг огтхон ч тоосон шинжгүй, хоёр хөлийг нь түрэмгийгээр угз татан алцайлгаад улангассан бухын үйлдлээр сайхан Монгол охиныг бузардаж эхлэх нь тэр. – Бас нэг хамтрагчаа хар. Монгол охид их гоё болжээ. Та нар надад нэг л таалагдаад байна шүү гэхэд Одончимэг түүнийг их л зэвүүн арга тасарсан нүдээр харахад Жорж дахид нэг товчлуурыг дарав. Дахиад л нүцгэн эр ,эм хоёр. Ерөөс энэ газар нүглийн үүр уурхай бололтой. Алимаагын

хүүхдээрээ царайг будаж янзалж улам ч гоё болгожээ. Харин хүчтэний өмнө хүчгүй нь буруутайг ойлгосон юм шиг Алимаа энэ нүгэлт Жоржын хэлснээр хувь тавилантайгаа эвлэрсэн бололтой. Түүний хөөрхөн алаг нүд нь гүн цөхрөлөөр дүүрсэн ч аав шигээ санчигандаа цагаан сор суусан бүдүүн эрийн цамцны товчийг салгалсан гараараа тэмтчин тайлахад мөнөөх нь түүний турьхан биеийг шуналтай гэгч нь тэвэрч ягаахан уруулыг нь озож гарав. – Одоо яанаа. Бузар юмаа наадахаа хаа л даа гэж бүсгүйг арга барагдангуй гуйхад Жорж хүд хүд инээж тэсч ядсан байдлаар бүсгүйг биедээ шахан тэвэрч –Гоё ш дээ. Чи ингэхийг хүсч байна уу? гэв. – Үгүй ээ. Үхлээ гээд надаа алдах юм үгүй. – Би чамайг үхэхээс чинь өмнө хүчиндэж чадна. Миний дургүйг хүргэлгүй шиг цааш нь дуугүй хар. Би ажлаа хийж байна. Энэ доод ажилдаа сайн бүсгүй байна лээ. Ээ чи сайн хар. Дэлгэцнээ Алимаагын нүцгэн дүр дахиад л гарахад Одончимэг зөөлхөн санаа алдав. Нүцгэн бүдүүн эр дээшээ харан хэвтэхэд Алимаа түүний эрхтнийг зөөлөн илсээр ягаахан уруулаараа үнслэн хөхөж эхлэв. Бүдүүн эрийн тачаал дээд цэгтээ хүрч байгаа бололтой бүсгүйн хатуулдан төмбийх ягаахан хөхийг үмх оволзож байснаа ухасхийн турьхан эмэгтэйг татан биедээ ойртуулж дээш нь харуулан хэвтүүлснээ зүрхэн хэлбэрээр зассан

умдагны үсийг нь хэдэнтэй илбэж ягаахан эрхтнийг нь шуналтай гэгч нь сорон үнсч байснаа хөвчрөн зангирч ирсэн том эрхтнээ бүсгүйн эмзэгхэн эрхтэнт шургуулан хөдөлж эхлэв. Харь холын энэ газар байгалиас заяасан хүйсээрээ амь гал залгуулах болж буйг ойлгож бусаддаа харамсаж, гутарсан Одончимэг дэмий л өмнөх шалаа ширтэн гөлрөнө. Өөрийнхөө хэн байсныг нууцлан Жорж хэмээн нэрлэгч эр л энэ хорвоогийн хамгийн жаргалтай хүний сэтгэл хангалуун байдлаар хянах самбар ширтэнэ. – Чи өөрийгөө яагаад үйлчилгээнд гарахгүй байгаагаа мэдэж байна уу? – Би юугаа мэдэх билээ дээ. Надад үхэх ч багадана. – Яагаад өөрийгөө яллаад байгаа юм бэ? – Би энэ хүүхнүүдийг тэр хүний ятгалганд орж дагуулан ирсэн юмаа. – Яая гэх вэ? Тийм л заяа муутай улс байж дээ. – Таньд хүн сэтгэл гэж огтхон ч алгаа. – Байхгүй гэдгээ чамд хэлсэн ш дээ. Харин чамд би хүн шиг хандаж байгаа шүү. Миний ажил бол та нарыг үйлчлүүлэгчид өгч оронд нь хөлсийг нь авч авхайд тоо ёсоор нь тушаах үүрэгтэй. Чамайг ч мөн адил. – Тэгээд яагаад.. – Чи хүсч байна уу? – Үгүй ээ үгүй аймшигтай юм. Би үхмээр байна. Эд нар ингэж зовж

байхад. – Магадгүй жаргаж байгаа ч юмуу. Чи яаж мэдэх юм бэ? Чи надад таалагдаж байгаа учраас л би чамайг бусдад өгөхгүй нууж байгаа юм. Чиний олох ёстой мөнгийг чамтай цуг ирсэн охидоос гаргаж байгаа юм. Энэ нь тэднийг өдөрт хоёр дахин үйлчилгээнд гаргана гэсэн үг. – Юу? надаас болж тэд дахиад нэг бас нэг хүнд ачааг үүрдэг хэрэг үү? – Одоо яая гэх вэ? Тэд сайхан мөртлөө заяа муутай охид юм. Би чамтай тохиролцож болно шүү. – Хэзээ ч үгүй. Адгийн шаарнууд. – Чамайг, миний дургүйг хүргэх юм бол маргаашнаас үйлчилгээнд гаргана. – Би үхлийг сонгох болно. Үхэх ч багадана. – Өөрөө л мэд. Харин чамайг үйлчилгээнд гаргахын өмнө би өөрөө.. Саахь эрийн бах таваа ханган шүлсээ үсчүүлэн хөхрөх тусам Одончимэг шүдээ тас зуун, гараа чанга атгаж байлаа. Хаалга ширүүхэн тогших чимээнээр Одончимэг цочин бондгосхийв. Жоржийн хүйтэн гөлгөр нүд түүнийг баясалтайяа ширтэнэ. – Та яасан бэ? Би таниас цочоод.. – Чи босох хэрэгтэй байна. Эрэгтэй чамайг авч явах болсон. – Хаашаа – Тэр казиногын том төвтэй. Чи түүнтэй хамт тэнд очино. – Яах гэж – Эзэгтэй ажлаа хийх хэрэгтэй биз дээ харин чи түүний үйлчлэгч болсон. Энэ чиний хувьд маш чухал. Чи түүнд

таалагдсан. Чамд хэн ч халдахгүй. Би цагийн дараа ирсэн. Энэ хувцсыг өмс. Биеэ бэлд. Хаалга зөөлөн хаагдаж Жоржийн хөлийн чимээ холдоход шармал том толинд өөрийгөө харсан Одончимэг гүнзгий сүүрс алдан өөрийгөө ширтсээр байлаа. Турж шанааных нь яс товойсон том алаг нүд гүн цөхрөлөөр дүүрэн дүрэлзэнэ. Цээжинд нь хүчтэйгээр лугшин нүдчих зүрхний цохилох тоолон – Одоо яах билээ. Яаж, яаж бусдыгаа олох билээ гэсэн ганцхан бодол л эргэлдэнэ. Эзэгтэйн амгалан цагаан царай ямарч хөдөлгөөнгүй мэлтэлзэн махлаг бүдүүн биеэ хүчтэй гэгч нь хайвалзуулан алхахдаа мөрөн дээрээ эргэж Одончимэгийг гүймэг ажаад үл мэдэг инээвхийлж – Сайхан охин. Нөгөө турк эрийг энэ охиноор л дэгээднэ дээ. Одоо яах вэ? Өнгийг нүгэл дагадаг хойно. Яана гэнээ. Манайхыг сүйрлийн эрмэгт тулгачихдаг овоо нохой юмаа. Гайгүй ээ чамайг үзэсгэлэнт эмийн өвөрт насаа гээхийг чинь харахдаа л нэг харах болно хэмээн нүглийн үрэл бодолдоо хэлхсэнээ нуух аядан – Монгол охин минь хурдхан явж үз. Биднийг шинэ ирээдүй хүлээж байна гэх эзэгтэй Одончимэгт их л дулаахан санагдав. Эзэгтэйн араас өнөөх Жорж мэхэсхийн бөхийсөөр

гарч ирэв… Засгийн газрын ээлжит хуралдаан эв түнжин муутайхан үргэлжиллээ. Ядамын намаас Их хуралд гарсан шинэхэн гишүүн Лутхүүгийн баргил дуун үе үе тасалдан хөрөнгөтний намаас санаачлан боловсруулсан “Татвараас” чөлөөлөх хуулийн төслийг хэлэлцэж байлаа. Сонгуульд ялахын тулд ихээхэн мөнгө цацаж үлэмжхэн хэмжээний татвар нууж дарагдуулсан Ядам өөрийн намаас дэвшүүлсэн уг хуулийн төслийг ихээхэн дэмжиж байлаа. Ардчилсан намаас гарсан Улаанхүү гишүүн уг хуулийн төслийг дэмжиж –Таминь нэг юм бодохгүй бол ард түмний амьдрал сүйрлээ. Манай улсад үндэсний үйлдвэрлэл цөөхөн байна. Ард түмэн ганзгын наймаагаар голоо зогоож байна. Гэтэл гаалийн татвар нэмэгдлээ. Олж ирсэн жаахных нь дал, наян хувийг гаалийн татварт хамчихдаг. Үлдсэн жаахан нь амжиргаанд нь хүрэхгүй шахам байна. Бага орлоготой аж ахуй нэгж, хувийн хэвшлийг татвараас чөлөөлөөд үзье! Татвар нууж дарагдуулсан хэргээр олон компаны захирал ял эдэлж байна.Энэ нь хүний эрхийг уландаа гишгэсэн нэг хэлбэр. Тэр нөхдийг өршөөе! гэхэд Ху намын хашир бурхийн нэг Ялалт халзан толгойгоо ойр ойрхон илж – Та нөхдийн энэ тавиад байгаа асуудлыг би ойлгохгүй байна. Төр оршин байгаа цагт татвар зайлшгүй оршино. Татвар байж байж төр

оршдог. Төр татвар хоёр зайлшгүй холбоотой. Хоорондоо уялдах ёстой. Өнөөдөр иргэд, байгууллагыг хохироосон этгээдүүд хариуцлага хүлээх тодорхой хэмжээний шийтгэл хүлэээж байна. Тэгвэл төр хохироосон этгээдүүдийн толгойг илээд орхих уу? Энэ бол төрт ёсны ёс зүйд нийцэхгүй гэснээс болж улс төрийн намууд санал зөрөлдөн ямарч шийдэлд хүрч чадсангүйгээр үл барам Ардчилсан намын ажлын хэсгийнхэн хуралдааныг орхин гарснаар үдээс хойшхи хуралдаан болсонгүй. – Түй Ху намын гуйлгачингууд. Дэндүү хэнхэг хар новшнууд. Муу халзан Ялалт. Муу халзан гуйлгачин. Татвараас чөлөөлөх хуулийг батлуулахгүй гээд хөндлөн зогсчихдог байна ш дээ. Муу халзан новш саад хийгээгүй, тус хуулийг баталчихсан бол миний тэрбум гаруй төгрөгний татварын өр цайрчихгүй юу. За гайгүй ээ муу коммунистуудтай нэгийгээ үзэж л таараа хэмээн эрх баригч намыг хараан зүхсэн Ядам өрөөндөө ортол утас нь дуугарч байв. – За – Эрхэмээ. Ноён Бхуттогоос ирсэн бараа гаалиар саадгүй орж ирлээ. Ядамын нүүр цэлцэгнэн хар аяндаа л инээд тунараад ирэх нь тэр. – За мэдлээ. Ноён Бхуттод миний мэндийг дамжуул! Ирсэн барааг найдвартай хамгаалалтаньд ав. – Ойлголоо эрхэмээ. Ирсэн барааг

найдвартай хамгаалтаньд авчихсан. Таны тушаалыг хүлээж байна. Барааг борлуулах цэгүүдэд тарааж эхлэх үү? – За байз. Бараа хэдийд гол объёктод татагдсан бэ? – Урьд шөнө. – Вот. Хэн нэгэнд үнэр авхуулчихаагүй биз. Ямартаа ч хэд хоног байдлыг ажигла. Бөмбөгийг өнөө орой хорин цагт “Маргад” зочид буудалд ирүүл! Утас тасарсний дараа ихэд тааламжтайхан мишээсэн Ядам хэд сунайгчуу аядаад –Хм ядарсан Монголоос ямар их ашиг олж болохыг харж байна уу? Мөнхийн ганц хүү жаргаж байна даа. Жаргаж байна. Жаргах замд минь саад болсон муу сайн новшнуудыг хэнийг ч өршөөхгүй няц гишгэх юм шүү.Ер нь Мөнхийн ганц хүү тэгж чадаж л байгаа. Ашгүй үдээс хойш хуралдаангүй юм байна. Макаогоос бараа саадгүй ирж Ингэхэд тэр Бхутто овоо гар нийлж болмоор л нөхөр юм. Гэхдээ л болгоомжтой хандах хэрэгтэй! Лалын шашинтнууд. Тэр дундаасаа хэт даврах үзэлтнүүд осолтой. Анхаарал болгоомж илүүдэхгүй. Саяын хэдэн хүүхнүүд овоо л үнэ хүрч халаасыг минь зузаатгалаа. Надад итгэлтэй хүн л хэрэгтэй байна.Хэн байж болох вэ? Өнөөх сөөсгөр дүү юу. Тэрүүнд чонын цус гүйсэн юм шиг шазруун амьтан. Бас тэр жаахан биед байхааргүй дайчин золиг. Миний нүдний харц,гарын

хөдөлгөөнөөр хөдлөөд далалсан газар ил гарч далайсан газар далд ордог салбадай арай л биш. Тэр сөөсгөрийн ажил нэг ямар байгааг нэг мэдээд орхиё. Овоо ч хэдэн сар ажилчихлаа хэмээн бодосноо эргэдэг зөөлөн намбагар сандал дээрээ тэрхийн хэвтсээр туслахаа дуудав. Түүний туслах нас бие,царай зүс ,биеийн хэлбэр нь аятайхан зохицсон дунд насны эмэгтэйг орж ирэхэд Ядам дүйнгэ юм шиг гөлөрсөн хэвээр – Чи Сугардорж генералтай намайг холбоод орхиоч гэж тушаав. – Май эрхэмээ. Сугардорж генералтай холбогдчихлоо. – Байна уу? – Байна. Байна. Эрхэм гишүүний амрыг эрье! – Ажил сайн уу Генералаа? – Ажил хэвийн үргэлжилж байна даа.Таний ажил сайн? Бие данги уу? – Сайн даа. Ингэхэд манай нөхөр /Тулгааг хэлж байна/. Таныг хир зовоож байна даа? – Өө. Эрхэм гишүүн. Та дүүдээ санаа зоволтгүй. Сайн боловсон хүчин. Сайн мөрдөгч. Үнэнийг хэлэхэд би бас тэр хүүг хараад айж л байсан шүү. Таныг л бодож ажилд авсан хэрэг шүү дээ. Гэтэл дөрвөн жил шахуу эзэн холбогдогчгүй дарагдсан

“Ноёд” банкны хэргийг илрүүлчихлээ шүү дээ. Тиймээс урамшуулан цагаас өмнө цол нэмсэн байгаа. Хэрэг илрүүлснийг нь мэдээгүй байгаа юм биш биз. Ядам хүд хүд хөхөрч – Үнэнийг хэлэхэд одоо л таниас сонсч байна. Цаад нөхөр чинь бас л гозгор нөхөр шүү. Таньд баярлалаа. Нөхөр генералаа. – Надад баярлах юу байх вэ. Тэр залуу мөрдөгч аргагүй л таны дүү мөн юм байна. Ийм шилдэг мөрдөгчтэй болгосонд таньд баярлалаа эрхэм гишүүнээ.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *