
Тийм байна. Энэ орой болсон хойно манайд хэн ирдэг юм бол? – Аав аа, бүдүүн эмээ юм болов уу? Тэгвэл битгий тайлж огөөрэй. Хүүгээ ингэж хэлэхэд хадам эхдээ гомдох гомдол нь улам нэмэгдэж, бас дээр
нь түүнээс жигтэйхэн айх хүүгээ өрөвдөн хаалга руу ууртай дөхсөн Нацаг, хаалганы дурангаар сэмээрхэн харвал хүзүүнээсээ томоо гэгчийн эрхи зүүсэн настай эмгэн зогсож байв. «Бас юун эмгэн яах гэж
ирдэг юм бол доо. Лав айл л андуураа биз» гэж бодсон Нацаг хаалганыхаа түгжээг тайлав. – Сайн байна уу? Энэ Нацагийнх мөн үү? гэсээр нэг эмгэн үгийн солио ч сонсолгүй түрэмгий гэгч нь дотогш
яваад орчих нь тэр. – За эмээ минь, надтай уулзах ямар хэргээр явна вэ? Арай манай хамаатан садны хүн биш биз? Өнөөх эмгэн Нацагийн асуултад хариулахыг яарсангүй. Үл мэдэг инээвхийлж, хоймроос
тэднийг ивээнгүй ширтэх талийгч Дарийн зургийг харж: – Ээ хөөрхий дөө! Ум маани бадми хум пад… хэмээн үглэнгээ нулимс мэлтгэнэсэн нүдээр Болд хүүг ширтэж, уруул нь өмөлзөнө. Бяцхан хүүг нь үгийн

солиогүй ширтэх эмгэнд эвгүйцэж дургүйцсэн Нацаг, эмгэн рүү ууртай харж хариу хүлээнэ. – Ай хөөрхий, хувь тавилан минь. Овоо л болчхож дээ. Нүд нь дүрэлгэнээд, яг даа яг. – Юу? Та хэнийг хэлээд байгаа юм бэ! Би таныг ерөөсөө танихгүй юм байна. Юу болоод байгааг, бас та яах гэж манайд ирснээ надад тайлбарлаад хэлээд өгөөч! Нацагийн ширүүхэн хэлсэн үгийн хариун эмгэн бас л юу ч дуугарсангүй хүүг л харж, өмөлзөнө. – Болд оо, миний хүү өрөөндөө очоод тоглож бай. Аав нь энэ эмээтэй нь ярилцах хэрэгтэй байна. Хүү дуугүйхэн гараад явчхав. Эмгэн мөн л хэлгүй юм шиг ажин түжин оргин нулимстай нүдээр хана руу ширтэнэ. – Хүүхээ. Намайг Надмид гэдэг юм аа. Би танайд ирэх гэж мөн ч их бодлоо. Өнөөдөр л нэг зориглон ирж байгаа нь энэ. Эмгэн дахиад л чимээгүй болов. – Та тэгээд манайд ямар ажлаар ирээ вэ? Яагаад чимээгүй суугаад байгаа
юм бэ? гэж эцэст нь Нацаг тэсэж чадалгүй бухимдан асуухад эмгэн түүн рүү хүлцэнгүй харж толгой дохиод: – За за. битгий уурла. Эмээ нь ирэх хэрэгтэй болоод л танайд ирсэн юм гээд тэрээр дахиад л газар ширтэв. – Үгүй та тэгээд хэл л дээ. Би бүр гайхаж хоцорлоо. – Тэгэлгүй дээ, хүүхээ. Гайхалгүй ч яах вэ. Энэ хүүхэд… – Юу миний хүү юу? – Тийм ээ, энэ хүү бол миний ач байгаа юм. – Юу? Та чинь юу яриад байиа вэ? Ийм настай тохитой хүн байж битгий надаар тоглоод байгаарай! Энэ чинь миний ганц хүү. – Тийм л дээ. Би ойлгож байна. Хүүгийн талийгаач төрсөн эцэг нь миний том хүү байсан юм. Тэгээд л би ирж байна. Эмгэний энэ үг Нацагийг том лантуугаар толгой руу нь тоншоод авах шиг болов. – Үгүй ээ, үгүй. Тэр чинь зөвхөн миний хүү шүү дээ гээд юу болоод байгааг ч мэдэхээ больж зөвхөн энэ бөгтөр эмгэнээс хүүгээ харамлах зөн совинд автсан Нацагийн хоёр чих нь шуугин хараа нь бүдгэрээд ирэв. Хэлж байгаа үт нь дуулдахтай
үгүйтэй бөвтнөх эмгэнийг ширтэн Нацаг юу ч ойлгохгүй шахам алмайрна. – Хүүхээ, үнэний өмнө юу ч гээд нэмэргүй. Энэ хүү миний хүүгийн хүүхэд мөн. Ачаа би ахтай нь танилцуулмаар байна. – Битгий дэмий донгос. Би хүүгээ та нарт өгөхгүй. Та тийм л сайн юм бол яах гэж миний хүүг тэнд өгсөн юм бэ? Ёстой тийм юм байхгүй. Та одоо яв. Зайл. Бидний зовлон багадаагүй. Битгий манайд дахиж ирээрэй. Нацагийг’ ийнхүү хашхичихад эмгэн өрөвдөлтэйеэ бөртөлзөн үүд чиглэв. Эмгэнийг гарсны дараа Болд хүү яаран очиж хаалгаа түгжив. Тэрээр маш их цочролд орон, толгойгоо базлан суугаа аавынхаа дэргэд очин тохойноос нь зөөлөн татав. – Ааваа, би таны хүүхэд тийм ээ? Би танд хайртай. Дахиад та энэ эмээг битгий гэртээ оруулаарай! – Тэгэлгүй яах вэ дээ, хүү минь хайртай ганц үр минь гэхээс өөрийг хэлж чадаагүй Нацаг хорвоогийн бүхий л хүн зоноос хүүгээ харамлах мэт чанга тэвэрч авав. Зовоож л байвал бах нь ханадаг юм шиг сохор орчлонгийн энэ харанхуй шөнө шиг Нацагийн сэтгэл хав харанхуй байв. Хүзүүнээсээ томоо гэгчийн зандан эрхи зүүж, өглөөнөөс шөнийн
түнэр харанхуй хүртэл маани бувтнах нь Надмид хөгшний хийдэг цор ганц ажил нь болоод байлаа. Хөгшний энэ ажил том хүү нь эхнэртэйгээ машины осолд орж, эхийгээ тохой хүрэхгүй нялх үртэйгээ орхиод бурхны орон бараадсан цагаас эхэлжээ. Хүүгээс үлдсэн тэр нялх амьтныг харах тусам элэг нь эмтрэвч «Эцэг эхийнхээ толгойг идсэн өөдгүй амьтан» гэх бодол дотоод сэтгэлд нь эргэлдэж, тэр нялх хүүг өнчин хүүхэд асрах газарт өгснөөс хойш эдүгээ нэгэнт арав гаруй жил өнгөрчээ. Цагаас эрт орчлонг орхиж одсон хүүгийнхээ араас харамссан дэндүү их харамсал эхийн сэтгэлийг цалгиан, өичирч хоцорсон нялх үрийг нь бусдын асрамжид өгсөндөө өөрийгөө үл буруутгавч «Үхсэнээс үлдсэн юм даа, хөөрхий. Царайг нь нэг харах юмсан» гэх бодол өрц нухалсаар шөнөөс шөнийн зүүдэнд эрээн баривчтай, тас хар даахитай жаахан хүү үзэгдсээр өнөөг хүрчээ. «Ай бурхан минь. Яг даа. Яг хүүгийн минь багын төрх. Инээж байгаа нь хүртэл эцгийгээ өвчөөд төрчхөж. Ээ хувь тавилан минь. Яах гэж тэр
жаахан амьтныг би хайрлах сэтгэлгүй хүнд өгөв өө. Энэ буурал толгой юу. Мөн ч их нүгэлд буцалжээ дээ. Ингэж зовохоос ч биш яах вэ зовох нь ч аргагүй биз. Заяа муутай амьтан ингэж л явахаас яах вэ!» Өвлийн шөнийн харанхуйд энхэл донхол бүхий гудамжаар бүдчин алхах хөгшний бодол энэ. Чухам л талийгаач хүүгийнхээ амьд дүрийг харж сэтгэл нь шимширч цалгиад явчихсан буурал эх, хүний болж холдсон тэр бяцхан хүүгийн ягаахан хацрыг үнэрлэж чадаагүйдээ гутран, өөртөө гомдсоор гэрийн бараа харав. Хашааны хойд талыг нэлд нь эзэлсэн улаан тоосгоор өнгөлөн барьсан байшингийн яндангаар хар утаа олгойдон шөнийн тэнгэрийг буртаглана. Энэ бол одоо Надмид хөгшний голыг дэвтээж буй ганц хүү Золбоотынх. Золбоот уг нь хөгшний бага хүү аж. Хашааны зүүн буланд цомцойх дөрвөн ханат бол Надмид хөгшний цэл залуудаа галыг нь асаасан голомт. Эмгэн бөртөлзсөөр гэртээ орж, малгай дээлээ тайлаад нэг сүрхий шүүрс алдсанаа зуухныхаа өмнө суун галаа төнхөж эхлэв. Уг нь нүүрс хийсэн бололтой. Тэр нь унтарчихжээ. Гадаа хөлийн чимээ гарч, хүү Золбоот
нь орж ирэв. Хүүгээс нь архины эхүүн үнэр ханхийхэд эхийн сэтгэл улам ч харанхуйлав. «Бас л уучхаж. Муу ахаасаа хойш архитай л ханьсах болж дээ. Муу хүү минь» хөгшин сэтгэлдээ архи үнэртүүлсэн хүүдээ бухимдаж 6айснаа өөрөөсөө ийн өмөөрөв. – Хүү минь, бас л уучхаа юу? Мөн ч хэцүү юм даа. Бага ууж бай л даа. – Эхнэр шүү юм дургүй хүргээд. Тэгээд хүү нь жаахан уучихсан юм. Эр ганц хүн яах вэ дээ, ээж минь. Өөрөө л өөрийгөө өмөөрч явахаас. Хүний олон хүнээ барьдаггүй юм. «Ай чааваас, нээрээ л миний муу хүү ганцаардаж яваа даа» эх дотроо ийн бодоод, – Хадмууд чинь ирээд хэрүүл хийгээ юу? Эцгийи чинь босгож өгсөн голомт шүү. Битгий хэрүүлийн бузар болгоод бай! Эр би ганцаараа гээд битгий дэмий юм бод. Олон гэдэг оломгүй далай түмэн олныхоо дунд хүн ганцаардахгүй. Тэгээд ч хүний удам угсаа тасардаггүй юм. Золбоот үнс бужигнуулах ээжийнхээ өмнө явган сууж, – Би уг нь нүүрс хийсэн шүү дээ, ээж ээ. – Ингэж хийхээр яаж асах вэ дээ. Өдий болчхоод гал ч түлчхэж чадахгүй. Яана даа хүү
минь. – Та хаачаад ирсэн юм бэ? Халтирч унав аа! Битгий харанхуй шөнө айл хэсээд бай л даа! – Ээж нь айл ч хэсээгүй ээ. Харин чи архи битгий уугаад бай. Хөлдчихнө шүү. – Та хаачаад ирэв ээ? – Ээж нь үү? Эх хүүгээ баярлаж догдолсон халуун дулаан харцаар ширтэв. Эмгэн инээж байгаа хэр нь түүний бор нүдэнд нь нулимс цийлгэнэсээр зам татуулан доош урсах нь тэр. Халамцуу нүдээр эхийгээ гайхан харсан Золбоот эхийнхээ судас нь бүдүүрч хөхөлбийтсөн хэдэн мойног хурууг нь атгалан – За за, ээжээ. Та тайван бай л даа. Хүү нь архи уухаа багасгана аа гэж сэтгэлийг нь засах аятай хэлээд босов. Хүнд хөл хөлдүү газрыг алгадсаар холдоход эх нулимсаа арчиж «Иш хөөрхий минь. Энэ ахтайгаа ч жигтэйхэн адилхан юм байна шүү дээ» гэж ганцаараа ярив. Тэгтэл хаалга сэвхийн нээгдэж, уур савссан жижиг цагаан савтай юм барьсан жаахан охин зогсож байв. – Өө миний жаахан охин. За нааш ир. Эмээдээ ир. Жаал охин савтай юмаа э»мээдээ өгчхөөд үг дуу ч үгүй эргээд ухасхийв. Ач охиноо үнсэх гэж хошуу цорвойсон хөгшин тэр чигтээ хөшиж хоцроод хэнгэнэтэл санаа алдаад тооно өөдөө мэлрэн ширтэв. – Яав чи, цаад чавганцдаа шөлийг
нь өгөв үү? Гар хөлөө түлчхээгүй биз. Лайтай чавганцын хоол цайг бэлдэх гэж ядаргаатай юм. Эхийн уур унтуутай үгийг сонсож толгой дохисон жаал охин мөн л үг дуугүй цаад өрөө үрүү орохдоо нүдэнд нь нулимс цийлгэнэж гараа өргөн зогсох ахыгаа өрөвдөнгүй харав. Жаал охиныг Ану гэх бөгеөд Анугийн ах Хатанболд, Надмид эмээтэйгээ аминчхан байдаг тул ээжээсээ ийн гэсгээл хүртэж байгаа ажээ. Охин аавынхаа өмнө очин хэсэгхэн зогсохдоо «Ээж аавыг яагаад дандаа загнадаг юм бол доо. Аавыг загнахаараа л эмээг муулах юм. гэж гайхан зогсов. Гал зуухны өрөөнд ээжийнх нь дуу хангинасаар л байлаа. – Эмээ чинь, чамд юу гэж хэллээ? Энэ нь Анугийн ээж Долгор өөрийнхөө ээжийг хэлж байгаа нь тэр. – Тэр заяа муутай эмгэнийд битгий орж бай! Бузартана. Тэр эмгэний аяганаас битгий цай хоол амсаж бай. Заяа буян чинь арилна гээ биз дээ? Дахиад чамайг тэр Надмид чавганцынд орох юм бол хөлийг чинь хуга цохино шүү. Чиний тэр хайртай Надмид эмгэн чинь заяа муутай амьтан. Чи аавыгаа хар. Хар архичин. Бас нэг хүүгийнхээ толгойг идчихсэн. Удахгүй аавын чинь толгойг залгина. Дахиад чи тэр эмгэнд ажил
хийж өгөөд үзээрэй! Чи дүүгээ хараач! Дүүгээсээ дор гэхчлэн загнаад ар дал руу нь хэд хэд нударч авав. Энэ үед Надмид хөгшний гэрийн тооноор багир хар утаа дээш олгойдон гэр нь овоо бүлээцэж эхлэв. Ач охин нь өөрөөс нь дайжин зугтахыг харсан хөгшний хоол хоолойгоор нь давахгүй шаналан байлаа. Тоонон дээр нь одод яралзаж, бэрдээ адлагдан ач нар нь дайжин зугтах хөгшнийг өрөвдөх мэт дайвалзана. «Одоо яая гэх вэ. Үйлийн үрийг үүрч гарахаас биш яалтай билээ. Үр ачдаа ад болсон үйлт хар толгой эртхэн хадан гэрээ бараадвал таарна». Нэг талаар ингэж бодовч нөгөө талаар үлдэх ганц хүүгээ өрөвдөж, өнөөдөр л барааг нь анх харсан хүүтэй нь усны дусал шиг адилхан жаал хүүг бодон ганц нэг дусал нулимс бөмбөрүүлэв. Эмгэн хаалгаа ч оньсолсонгүй. Ороо ч зассангүй. Дээлээ өрөөлдөн нөмөрч бүхлээрээ хажуулав. Түүнд бодох юм их байлаа. Олон жилийн өмнө талийж одсон ханиа, эхнэртээ адлуулж түүнд гомдож ганцаардаж архитай ханьсах болсон хүүгээ, дөнгөж саяхан барааг нь харсан жаахан ач зэргийг бодон хэвтсэнээ зүүрмэглэчихжээ. Хажууд нь хэн нэгэн шуухитнах шиг болоход эмгэн багагүй цочиж, ухасхийн өндийв. Нүүрс цогшин гэр нь сайхан дулаахан байлаа. Орных нь өмнө хайртай ач хүү нь бөртөлзөн зогсоно. Хүүгийн туниа муутайхан дуу
нь уруу доройхон сонстоно. – Эмээ та унтаж байсан юм уу? Яагаад ороо засаагүй юм бэ? – Хатанаа минь. Эвий минь миний муу бор хүү. Яагаа вэ? Алив эмээдээ ир. Хүү тун ч их гомдсон бололтой эмээгийнхээ чээжинд ирж наалдан чимээгүйхэн мэгшинэ. – Миний хүү яагаа вэ? Ээждээ загнуулсан юм уу? гэж асуухад хүү толгой дохив. Эмгэн хүүгийн түнжин толгойг илж энхрийлэн үнсэв. – Эмээ, ээж Ану бид хоёрыг зөндөө загнасан. Намайг гар өргүүлж зогсоосон. Миний гар зөндөө их өвдсөн. – Ээ хөөрхий. Бурхан тэнгэр минь. Миний хүүг яалаа гэж тэгж байгаа юм бэ? – Танд хайртай байлаа гэж. Бид хоёрыг танд үнсүүлж болохгүй. Таны аяганаас юм идэж болохгүй гэсэн. Бас ганган эмээ ирж аавыг зөндөө загнасан. Ганган эмээ гэж хүү ээжийнхээ ээжийг хэлж байгаа нь тэр. Надмид хөгшин ач хүүгийнхээ ярианаас бүхнийг ойлгож бэрдээ голдоо ортлоо гомдон хүүгээ, ач нараа өрөвдөж золгүй хувь тавилантайгаа эвлэрэн ихэд гутрав. – Миний хүү, одоо гэртээ ор доо. Ээж нь мэдвэл хүүг минь дахиад зодно. Миний хоёр хүү эмээ дээрээ битгий орж ирж бай даа гэтэл ээждээ гомдож эмээгээ өмөөрсөн ач нь чээжинд нь нүүрээ наан эрхэлж, – Эмээ, ээж одоо нам унтаж байгаа сэрэхгүй ээ. Та хоолоо идэхгүй яасан юм бэ? Би халаагаад өгье гээд ухасхийж эмгэний хэмжээт хоолыг зуухан дээр
тавингаа, – Эмээ, ээжийг эзгүйд би таны бүх ажлыг хийж өгнө өө. Ээж маргааш бараандаа явна. Гоё тийм ээ? Эмгэний нүдэнд нулимс хурав. Энэ зовлонт амьдралынх нь жаргал бол энэ жаахан ач хүү, бас мөнөөхөн хүнийх болсон жаахан хүү хоёр л байлаа. Тун удалгүй үүр цайв. Наран алтлаг гэрлээрээ орчлонг гийгүүлж, хүмүүний зовлонг хугаславч эмгэний хувьд зовлонт амьдрал үргэлжилнэ. Бэр нь дахиад л эмгэнийг үзэн ядсан хүйтэн харцаар сүлбэчин гарч одов. Энэ л эмгэний зовлон аж. Бас ач хүү нь өрөөсөн гартаа цүнхээ савчуулж нөгөө гартаа малгайгаа барьсаар хөлс дааварлуулан орж ирнэ. Энэ бол Надмид эмгэний амьд яваагийн утга учир жаргал ажээ… … Ядам тун ууртай корпораци дээрээ ирэхэд ажиллагсад нь сандран мэгджээ. Ернхий захирлыг ууртай үед түүний өрөөнд орох зоригтон үгүй бөгөөд шаварт унасан шарын эзэн гэгчээр түүний нарийн бичиг өндөр зэгзгэр нуруутай, царай зүс сайтай хүүхэн л байн байн дуудах тоолонд царайчлангуй орж усан нүдлэн гарч ирэх нь олон. Ерөнхий захирлыг ууртай үед гүйцэтгэх захирлуудаас эхлээд харуул хамгаалалтын албаныхан хүртэл байж цөхөн сандралдана. Хаашаа л бол хаашаа эргэх дугуйтай, памбагар зөөлөн сандалд тухалсан
Ядамын царай хүрэнтэн минчийж, ихэд уурласнаас махлаг хуруунууд нь чичирхийлнэ. Түүний өрөөг тэр чигт нь эзэлсэн гоёмсог хүрэн ширээн дээр хэд хэдэн сонины шинэ дугаар хэвтэх бөгөөд ширээний хоёр талд байх ярайсан сандлуудыг харж улам ч цухалдаад явчихсан Ядам, – Муусайн мануухайнууд гэж харааснаа дотуур утасны нэг кнопыг дарахад эмэгтэй хүний шингэн дуун эелдэгхэн сонсогдоход улам ч цухалдан, – Хуулийн зөвлөхийг бас санхүүгийн захиралтай яаралтай нааш нь дууд гэж хашхирав. Удаж түдэлгүй бөөн бичиг цаас болсон эрэгтэй, эмэгтэй хоёр хүн орж ирээд үүдэнд бөхийн зогсоход, Ядамын хилэнт нүд тэр хоёрыг тас ороолгон долоовор хуруугаараа чичлэн, «Суу» хэмээн дохиод өнөөх сонинуудыг тэдний өмнө шидчихэв. – Энэ юу болж байгаа нь энэ вэ? Юуны төлөө би та нарт цалин өгч тэжээж байгаа билээ. Гэтэл та нарын байж байгаа царайг. Ердөө л махан мануухайнууд. Яагаад манай дотоод нууц гадагш задарчихсан юм бэ? Хэвлэл мэдээллийнхэн намайг байнга шиншилж байна. Санхүүгийн захирал аа, чи намайг хорлох гээд байгаа бол чадахгүй шүү. Эртхэн үнэнээ хэлсэн чинь дээр. Чи энэ хар. «Баян Хайрхан» корпораци 32 сая төгрөг улсын татвараас нуужээ. Үгүй, үүнийг чинь бид нараас тухайлбал бид гурваас өөр хэн мэдэх юм бэ?
Аан тийм үү, үгүй юу? Бас энэ «Дээдсийн нууц» гэх сонинд «Ноён Ядам УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшихийн тулд Хөрөнгөтний намыг 100 саяар хахуульджээ». Мөн бас энэ байна. «Өдөр тутмын мэдээ»-д «Манай улсын томоохон корпорациудын нэг «Баян Хайрхан»-ы захирал ноён Ядам солонгосын мафитай холбоотой» гэсэн байгаа биз дээ? Бас «Ноён Ядам парламснтад суудал авахын төлөө хэнийг ч золиослоход бэлэн», «Алтны магнат Ядам оюутан охидыг гарын бээлий шиг сольдог» гэчихсэн байна. Энэ чинь одоо юу гэж байгаа юм бэ? Дандаа мөнгөтэй холбоотой мэдээлэл. Тийм үү, үгүй юу? Бид гурав л мэдэх ёстой нууц яагаад задарч нийтэд дэлгэгдэв ээ? Аан. Ийм байхад чинь би яаж та нарт итгэх юм бэ? Ядамын хүйтэн харц хоёр орлогчоо тас ороолгож, өвлийн жанар шиг хүйтрэхэд санхүүгийн захирал гэх дунд ззргийн нуруундаа зохнпсон бага зэрэг махлагдуу, боровтор царайтай дөч гаруй насны эмэгтэйн царайд ямар нэг өөрчлөят гарсангүй. ‘Гүүний цайиар боровтор царайд огт зохицоогүй харааны шилийг Ядам тас ширтэн хариу хүлээнэ. – Захирал аа, сонинд гарч байгаа эдгээр мэдээллийн нууцыг надаас хайх хэрэггүй л болов уу. Харин татвараас нуун дарагдуулсан гээд байгаа тэр 32 сая төгрөг
өчигдөр улсын төсөвт шилжсэн. Татвар төлсөн баримт нь энэ байна. Энэ 32 сая төгрөгийг улсын төсвөөс нуусан ч юм биш. Манай «Заамар» дахь ашигт малтмалын гарц муугаас жилд олборлодог 400 кг алтыг энэ жил олборлож чадаагүй. Дэлхийн зах зээл дээр алтны ханш, мөн цагаан тугалганы ханш унаснаас урд жилүүдийнх шиг татвар манайх улсад тушаагаагүй. Эцсийн эцэст манай корпораци жилд, улиралд, сард олсон ашгийнхаа л бодит хувийг улсад өгнө. Тиймээс корпорацийн дотоод ажлын мөн чанараас шалтгаалж татвар өгөх ёстой. Мөнгө саатсан нь үнэн. Нийслэлийн татварын газраас ч юм уу, хянан шалгах хорооноос ч хэн нэг нь биднийг хардаж ташаа мэдээлэл бололтой. Та гомдолтой гэж үзвэл тухайн сониныг шүүхэд өгч, ташаа мэдээлэл өгсөн хүнээс тайлбар сонсож хариуцлага тооцож болно. Дашрамд манай санхүүгийн менежмент жаахан тааруухан байна. Иймд захирал та «Цагаан тугалга»-ын уурхайн даргаар өөр хүн тавьж, Бөм6өгийг төв рүү татвал яасан юм 6э? – Бөмбөг тэгээд энд юу хийх юм бэ? – Би Бөмбөгийг ерөнхий менежерээр л тавиач гэх гэсэн юм. Сайн эдийн засагч. Бас хэлний боловсрол ч өндөртэй. – За тийм байж, өөр… –
Сүүлийн үед таныг хов их дагах болж. Энэ таны карьер өссөнтэй холбоотой байх л даа. Энд нэг зүйлийг хэлэхэд таны нэрэн дээр амралт, зугаалга гэх жижиг зарлага их гарах болж. Би таны юмыг танаас харамлах гээгүй. Ер нь ялихгүй зусар баяжихад саад гэдэг үгийг нэг санаарай! Та сонинд дотоод ажиллагааг задрууллаа гэж биднийг буруутгаж байна. Эцсийн эцэст хамт жаргаж цэнгээд байгаа улс чинь л таныг идэх байх шүү. Та бид хоёр энэ аж ахуйг арван тугалтай үнээ, хорин гахай, арван тахиатай байх үеэс л алгандаа тас атгасаар өдийг хүргэсэн. Би алдаа гаргахгүй байхыг ямагт хичээсээр ирсэн. Одоо хэрэггүй гэж үзвэл та намайг зүгээр л явуулчхаарай. Ийн хэлсэн санхүүгийн захирал авгай тэр чигтээ зөвшөөрөл ч авалгүй гараад явахад Ядамын нүд улаанаараа эргэлдэн уурсаж «Үгүй ер. Хүсээд байвал зайлдаг л юм байгаа биз. Гэхдээ ч бас аргагүй дээ. Энэ муу авгайн энэ аж ахуйд оруулсан хийсэн гавьяа их. Харин энэ муу яаж ч мэдэх новш» хэмээн бодож хуулийн зөвлөх рүүгээ хурц хараагаа чиглүүлэв. Хуулийн зөвлөх хэмээх сургууль төгсөөд л эдний хаалгаар анх алхаж Ядамын корпорациас амьжиргаагаа залгуулах болсон өндөр цагаан залуу нэлээд балмагдсан бололтой хавчганана. – Чи нөхөөр, бас юу гэмээр байна вэ? Энэ авгай шиг надтай хэрэлдээд
хаалгыг минь саваад гарах уу? Сайхан мэдээрэй та нар. – Үгүй ээ, үгүй захирлаа. Манай талаар хэвлэлийнхэн ингэж сенсааци дэгдээж байгаа нь хачирхалтай юм. Би хэзээ ч энэ талаар нууц алдахгүй. Харин санхүүгийн албанд сая шинээр гурван залуу ажилд орсон. Тэдгээр шинэ мэргэжилтнүүд бүгд санхүүгийн захирлын өрөөнд суудаг. Тэдний хэн нэг нь санхүүгийн захирлын эзгүйд компьютерээс нь мэдээлэл хулгайлж болно шүү дээ. Баримтгүй л дээ. Энэ миний л санаа. Ядам том алтан бэлзэгтэй махлаг хуруунуудаар ширээ товшин «Тийм бий. Чи ч ингэж хэлээд өөрийгөө аваад гарахаа мэдэхтэйгээ толгой шив дээ. Гайгүй ээ, та нар тэгж л байг. Ямар ч тохиолдолд санхүүгийн Бумчин авгай л миний бөгсийг ухахгүй ганц хүн мөн нь мөн. Харин энэ авгай зөнөх дөхөж байгаа бололтой юм л бол уурлаж хэрэлдэх гээд. Гайгүй байлгүй. Алс нь Бумчины арга барилаар ажиллачих нэг шударга хүн хэрэгтэй болох нь. Яах вэ? Гэхдээ Бумчиныг хүний царай харахааргүй хөрөнгөтэй гаргах болно. Бас ч гэж тийм хүнээ лааз өшиглүүлээд гаргачих тийм өөдгүй хүн би биш. Ер нь ч Бумчины хэлсэн онохоос алддаггүй юм шүү бас. Харин энэ миний өмнө суугаад гөлөлзөж байгаа товарищ, гүйцэтгэх захирал гээд улхайсан шаар. Гайгүй ээ, та нар. Би үзүүлээд өгнө өө. Тэр цагт та нарт үхэх ихдэж, уйлах багадах бии вий. Гэхдээ одоохондоо та нар надад
хэрэгтэй. Ялангуяа Их Хуралд нэр дэвшихээс өмнө бүр ч болохгүй. Эд нарын дотоод сэтгэлд хэний санаанд багтамгүй хор буцалж байгаа. Би мэдэлгүй яах вэ. Гэхдээ одоо цаг нь биш. Ер нь энэ нөхрийн хэлж байгаагаар тэр шинээр ажилд орсон нөхдүүд ч осолтой. Бумчин тийм ч амар алдаа гаргахгүй. Ер нь Бумчины өрөөг тусгаарлах нь зөв. Яаж ч бодсон энэ том корпорацийп санхүүгийн албыг хариуцсан орлогч захирал оготнын нүх шиг умгар өрөөнд чихэлдээд сууж байдаг. Бумчин тулдаа л тэр шүү дээ. Цэлгэр том албан тасалгаа, тохилог тавилга иж бүрдэлтэй өрөөнд суух цаг нь Бумчинд ирсэн» Ядамын харц гэнэт тогтуун зөөлөн болж, – Хуулийн зевлөх чи эдгээр сонинуудын эрхлэгч нартай холбоо барьж, эдгээр мэдээллүүдийг бичсэн сэтгүүлчдийг илрүүлж гомдол гарган харьяалах шүүхэд өг. Миний нэр төрийг зориуд гутаан доромжилсон гэх хэргээр арга хэмжээ авахуул. Хорьж цагдуулсан ч яадаг юм бэ! Сонинд гарсан эдгээр мэдээллийг худал гэдгийг нотолж миний өмнөөс хэвлэлийн бага хурал хийлгэж энэ сонинуудад залруулга гаргуул. Гүйцэттэх захирлыг дуудаад орхи. Тун ч удалгүй гүйцэтгэх захирлын алба
залтуулдаг нэгэн залуу түүний өмнө бөхийн зогсов. – Тушаал төлөвлө. Цагаан тугалгын уурхайн дарга Бөмбөгийг үүрэгт ажлаас нь чөлөөлж корпорацийн ерөнхий менежерээр томилсугай! Уурхайн даргаар Гарьдыг томил. – Ойлголоо. – Хоёрдугаар асуудал. Санхүүгийн албаны захирал Бумчиныг тусгай тохижилттой өрөөнд оруул. Дээд зэргийн тохижилттой шүү. Гуравдугаарт нөгөө шинээр ажилд орсон гурван нөхрийн нэг намхан нь Готов гишүүний дүү байх аа? Түүнийг үлдээгээд нөгөө хоёрыг нь хөөж явуул. Ядам тушаалаа буулгаад гараар дохиход өнөөх залуу гарч одов. Захирал аа, таны эхнэр ирлээ. – Нааш нь оруул. Ядам яарч сандчин өнөөх сонинуудыг шүүрэн аваад нуухдаа «Оюутан охидыг бээлий шиг сольдог гэнэ шүү. Мөн хуцдаг эрээ. За яах вэ, чи удахгүй үүнийхээ горыг амсана. Энэ Учралтай хэрүүл хийгээд яах вэ гэж бодов. Учрал нэлээд халууцсан бололтой хацар нь улаа бутарч гадуур хувцасныхаа энгэрийг задгайлчихсан орж ирэх нь цаанаа л нэг энгийн хэр нь хээнцэр ганган харагдана. «Энэ ер нь өнөө сонинд бичсэн юмыг үзээд надтай хэрүүл хийх гэж ирсэн байх» гэсэн хар Ядамд бууж эхнэрээ ууртай байна уу, үгүй юу гэдгийг мэдэхээр
хянамгай гэгч нь харав. Учрал нөхрөө харж инээвхийлээд суухдаа, – Царай чинь хүрэнтээд уурлаа юу? Зүрх чинь өвдөө юу гэхэд Ядам баярлах шиг болон, – Аа, яах вэ дээ. Өвгөн нь жаахан нервтээд. Муусайн сэтгүүлчид баахан худлаа юм бичсэи байна. Татвараас орлогоо нуусан л гэнэ. Бүр болиод солонгосын мафитай холбоотой л гэнэ. Улс төрийн лобби хийж хөрөнгөтний намыг их хэмжээний мөнгөөр хахуульдсан л гэнэ. Бүр нэг өдөж хатгаад байх юм. Эмс охидыг гарын бээлий шиг сольдог л гэнэ. Шал балай юм бичээдбайх юм. Худлаа шүү. Чи битгий тэр худал юмыг уншчихаад уурлаад байгаарай гэж Ядам хурдан гэгч нь хэлээд санаа нь амрах шиг болов. Учрал хөхөрч нөхрийнхөө ширүүвтэр хар үсийг зөөлөн илээд, – За яах вэ, тэгж л байг. Чи минь сонинд элдвээр бичүүлнэ гэдэг чинь ча мд хүмүүс атаархаж байна. Нөгөөтээгүүр чи хүмүүсийн атаархлыг төртөл нь ажиллаж чадаж л байгаа байхгүй юу. Үүнд юунд нь сэтгэл зовдог юм бэ? гэж аргадангуй өгүүлэхэд Ядам эхнэрийнхээ савхан цагаан хуруунуудыг махлаг хацартаа наалдуулан барьж атгалан нүдээ анин
хэсэг суув. – Би хоолонд орчихсон. Ажлаа л хөөцөлдөж явна. Эрүүл мэндийн яамаар орж зөвшөөрлөө авчхаад ойрхон харагдахаар нь ороод ирлээ. – За ашгүй зөвшөөрлөө авчхав уу? Эмнэлгийн тоног төхөөрөмжид гар татах хэрэггүй шүү. Хамгийн сүүлийн үеийн найдвартай өндөр зэрэглэлтэй тоног төхөөрөмж аваарай. Нөгөө хоёр давхар байрныхаа үнийг төлчих. Түрээс энэ тэр гээд яах юм бэ. Шууд л худалдаад авчихсан нь дээр. Энэ Улаанбаатарт Ядамын эхнэрийн эмнэлэг толгой цохих ёстой юм шүү гэж хэлэнгээ «Ер нь энэ нь зөв. Дандаа эмэгтэйчүүдтэй зууралдаад, толгойг нь эргүүлэх эрчүүд бараг гарахгүй биз. Харин найдвартай хүнээр машиныг нь бариулъя. Хэнтэй уулзсаныг нь надад хэлж байг. Нөгөө муу сохор дуучид өнөөдөр гарын амт үзүүлье» хэмээн бодож суулаа. Нөхөртэйгөө ярилцангаа хооллох Учралд сайхан байлаа. Хоол идчихсэн байсан ч нөхөр нь тоолгүй хоол авчруулсан ажээ. – Чи өнөөдөр эрт харих юм уу? Эсвэл оройтох уу? – Яасан эртхэн орондоо орж, эрхлэн жаргамаар
байна уу? – Болохгүй ч юм юу байх вэ? Ганц орой ч гэсэн цонхоор харуулдмааргүй байна. Ганцаардлын зовлонг чи ямар мэдэх биш. – Чи ийм эрт харих юм уу? Миний ажил ч гайгүй л байна. – Ямар ч их ажилтай байсан би 20:00 цагаас өмнө амжуулчхаад эхнэрийн үүргээ биелүүлдэг юм. – За тэгвэл өвгөн нь 21:00 цагт «готов» за юу. – Болтугай болтугай. За би явлаа. Би ч бас ажилтай хүн шүү. Орой эртхэн хариарай. – Гүйцэтгэе хатагтай би хэлсэн амандаа хүрнэ ээ. Учрал хиргүй цагаахнаар инээмсэглэн гарч одоход Ядам малилзтал инээмсэглээд, – Мөнгө гэдэг ийм л хүчтэй дээ. Хувийн эмнэлгийн босс эхнэр маань одоо л мөнгөний амтанд орж байна. Хоёр сарын дараа муу өвгөнийхөө гарт лавхан гэгч нь атгагдана даа. Хонгор хайртай эхнэр минь гэсээр ганцаараа ярин сууснаа дахиад л малилзтал инээж ад зэдийн хорлолт бодолд эзлэгдэх нь тэр. – Аа алтаар урс гэж. Мөнхийн ганц хүү жаргаж байна аа, жаргаж байна. Мөн адтай золиг шүү, манай Учрал. Хамаг хүсэл тачаал бадраагаад хаячих юм. Тэрээр гэнэт өндөсхийн ширээн дээрх телефон утсыг шүүрч дугаарт залгав. Тун ч удахгүй харилцуурт танил дуун сонстоход сэтгэл амсхийх шиг
болсон Ядам, – Эрхэм захирлын амрыг эрье. Өчнөөн хоног эр нөхрөө мартчихдаг. Эр хүний нүнжиг муу л байна даа. – Өө эрхэм захирал Ядам. Өдрийн мэнд. За за, шүүмжлэлийг хүлээн зөвшөөрье. Нэг намын журмын нөхөр До би өнөөдөр таны мэдэлд бэлэн байна. Юу санасан есөн хүслээ хэлж болгоо. Харилцуурт сонстох эр хүний егөөтэй инээд Ядамын сэтгэлийг улам ч яаруулах шиг болохуйяа амьсгаа нь дээрдээд ирэв. – Хм, чи тэгж хүний хүсэл биелүүлдэг шидтэн үү? Нээрэн ч тийм дээ. Харин миний хувьд чамаас нэг л зүйлийг хүсдэг шүү дээ. Хэлүүлэх ч юу байх вэ дээ. Айн… – Ха ха ха… Нөгөө Одончимэг үү, арай өөрийг сонгох юм уу? – За даа, ер нь цаашид ганц нэг гайгүйхэн юм бодож бай. Өнөөдрийн хувьд Одончимэгийг аваад ир. Би «Маргад» зочид буудалдаа та нарыг хүлээж байя. Чи ч бас эр хүиий хувьд боломжийг ашиглах юм байгаа биз дээ. – Үгүй хө, эрхэм найз минь, би хэдэн цагийн хавьцаа очих юм бэ? эсвэл оройхон болох юм уу? – Хөөе тэгж ярихгүй шүү хө. Би 21:00 цагт гэртээ харих ёстой. – Юу? Ийм давчуу юу? Энэ чинь тэгээд ямар жаргал болох юм
бэ? – Түр зуурдаа. ‘Түр зуур. Би эхнэртээ 21:00 цагт очно гээд амлачихсан юм. – Манай Ядам захирал яваандаа эхнэрийнхээ гарт орчих юм биш биз дээ аан. Ха ха ха… За за, наргиан байсан шүү хө. Таны эхнэр ч бас сайхан бүсгүй шүү. Яарахаас биш яах билээ. Яриа ингээд дууслаа гэх шиг утас тасарч Ядам зандан ширээнийхээ шургуулгыг нээж өөрийнхөө уудаг дээд зэрэглэлийн гэж сайрхдаг архинаас шилэн аяганд хийж хөнтрөв. – Аа алтаар урс гэж. Мөнхийн ганц хүү жаргаж байна даа жаргаж байна. Муу бүрлээч эцэг минь амьд байсан сан бол би өдийд муу аавыгаа Энх- Амгалан хаан шиг залах байсан юм даа. Өөрийнх нь дуртай уул устай газар үзэмж төгс сайхан хаус барьж өгчихөөд юу санасан есөн хүслийг нь биелүүлээд муу аавыгаа жаргаах байсан юм. Хоёр дахь эхнэр нь гэж нэг навсайсан заяа муутай амьтан. Түүнээс гарсан хэдэн хүүхдийг тэжээх гэж зовж явсаар муу эцэг минь цагаасаа эрт өөд болсон доо, зайлуул. Хойд эх гэх тэр заяа муутай хөгшин өөд болох болоогүй л юм байлгүй. Муу юм дуулдаагүй байна. Харин тэр аавыг бас намайг өвчөөд төрчихсөн юм
шиг адилхан тэр хамгийн бага дэрчгэр шар уу. Нөгөөдүүлээсээ арай л нэг өөр золиг доо. Нүдэнд арай л дотно харагдаад байдаг юм. Хууль ч болно гээд байгаа. Дээгүүр зантай их эдээ, сөөсийчхөөд. Алс нь надад хэрэг болоо ч уу. Хэн мэдлээ. Муу аав минь тэр сөөсгөрийг дандаа л эрхлүүлж хүзүүн дээрээ суулгаж миний уурыг бардагсан. Аав минь дээ, аав минь. Арай л эрт намайг, тэр сөөсгөрийг орхисон юм. Таны нээж гаргасан энэ зам бидний дагаж мөрдөх гэгээн замнал мөн гэдгийг би бахархалтайгаар хэлж байна. Энэ хундагыг ноён Качалкин таны нөр их амжилтын төлөө, бидний хоёр намын цаашдын сайн харилцааны төлөө ууцгаая. Болор жүнзний харшаан тасалгаанд жингэнэж орос Монгол эрсийн сүрт уухай тасалгааг доргиулна. Ноён Качалкины баргил дуун дахиад цууриалж “Аливаа сонгуулийг эрх баригчдад зөв ашигтайгаар эргүүлдэг манипуляц үргэлжилсээр байвал наад тал нь хоёр жилийн дараа задарч тогтвортой гээд байгаа эрх баригч өнөөгийн систем маш хурдан нурж унах болно. Аа за энэ хундагыг танай намын ялалтын төлөө ууцгаая. Эрчүүдийн уухай дахиад л тасалгааг доргиулж болор хундагууд харшилдана. –Ямарваа
нэгэн улс төрд их ч бага ч яалт ч үгүй цус урсгалгүйгээр хувьсгал хийж чаддаггүйтэй адил улс төрийн ямарч хүчин төрд хохиролгүй ялалт байгуулна гэж байдаггүй. Зорилго нэгт нөхөд минь бүү шантар улс төр хийхэд нэр төр хэрэгтэй. Мэдээж энэ хэцүү. Танай намын дэргэд олон арван жил ноёрхсон. Улс төрийн том хүчнээс давж гарна гэдэг танайх шиг жижиг намд их хүндрэл учрах нь зайлшгүй. Нэг зүйлийг сайтар ойлго. Өнөөгийн энэ цаг үед улс төрийн машиныг жолоодогч нэр хүнд тогтвортой байдлаас гадна бүхнийг зохицуулагч мөнгө байх ёстой. Танай энэ муу ядуу Монголд ноён Ядам шиг арван баян хүн нэгдэхэд тайван замын энэ хувьсгалыг төвөггүй хийж чадна. Ядамын баргил дуун тасалгаанд нүргэлж “энэ хундагыг ноён Качалкины төлөө . энэ хундагыг өргөе. Ууцгаая. Журмын нөхдөө бидний дагаж мөрдөх зам бол ноён Качалкины заасан зам мөн. Ноён Качалкин бид таны заасныг дагах болноо. Энэ бол зөвхөн миний үг биш манай намынхны чин сэтгэлийн үг билээ. “Танай засгын газар ганхаж байгаа гэж би сонссон. Ганхуулах л хэрэгтэй шүү. Гэдэс нь
өлссөн хөл нүцгэн борчууд гудамжинд жагсаж засгын газраа ганхуулж буй чимээг би сонслоо. Тэднийг турхирч засгийн газрыг ганхуулаад зогсохгүй бүр унагаах нь чухал. Дараа нь парламентруугаа дайралт хийх хэрэгтэй. Цаг нь ирэхэд парламент ч болов унадаг л юм. Нуугүй хэлэхэд танай засгийн газар ядуу айлын гуйлгачин хүүтэй адилхан өрөвдмөөр харагдах юм. –Аа харин энэ ч үнэн шүү. Энхтөрийн засгийн газар дэндүү гуйлга гуйж, бадар барьж байгаа нь үнэн. Улс орны эдийн засаг хамарсан энэ үе бол чухамдаа л бидний замыг нээсэн алтан үе. Тиймээс бид энэ цаг үеийг алдаж болохгүй. Цаашид хийх ажлаа ярилцан тохирч улмаар ирэх сонгуульд ялах мөрийн хөтөлбөрөө боловсруулсан, хөрөнгөтний намынхан их л сэтгэл хангалуун тарцгаажээ. …Өвлийн атгахан өдөр дорхноо дуусч цонхигор шаргал наран бүүдийсээр ээгэл саарал болос үес их хотын хөл хөдөлгөөнийг хага зүсэн өнгө үзэмж хүч чадлаараа аархаж гайхуулсан хэдэн машин Баянзүрхийн шалган нэвтрүүлэх постынхнийг цочтол сигналдсаар давхин өнгөрч хотоос нилээд алслагдсан нэгэн тохилог амралтын газрыг зорин довтолгов. Хурд
саалгүй довтолгогч энэ ганган дэгжин машинуудын нэгэнд ноён Ядам мөнөөхөн оросын улс төрч Качалкины хамт нилээд хөлчүүхэн духайн сууж арын суудалд нугдайн суусан ээрмэгэр цагаан охиныг өмнөх толиндоо харж маасайн инээмсэглэж явлаа. Амралтын газрынхан урьдчилж удирдамж авсан тулхүндэт зочдыг морилон ирэхэд бүх юм бэлэн зэлэн цалгилж байлаа. До захирлын тушаалыг толгой бөхийн сонсож сургуулийнхаа хойч ирээдүйд чухал хувь нэмэр оруулах үүрэг хүлээсэн Солонго охин өөрийнх нь мэдэхгүй улс төр ярьсан томчуудын яриаг сонсож зүрх сэтгэлдээ тэднийг хүндэтгэж байсан тул өөртэй нь хамт төрийн зүтгэлтнүүдэд хүлцэнгүйгээр үйлчилж тэргүүн бөхийлгөн хэлсэн үг болгоныг нь анхааралтай сонсож аль болох ёс алдахгүйг хичээж байлаа. Эзэн хааны ширээнд залран харь гүрний төрийн зүтгэлтэнд бэл бэлчингээ гайхуулж далд утгаараа түүнтэй битүүхэн өрсөлдсөн Ядам залуу охины уян зөөлөн ааль, туяхан бие цогцос, хатуу дарсны ааг хоёрт мансууран нүд нь талимаарсан орос хоёрыг харж доогтойхон мушийж дотроо хөх инээдээр инээж , -Хн их оросын төрийн Думыг цөсийг нь цалгиулж цахиур хагалагч айхтар сөрөг хүчин нэрт улс төрч Качалкин өнөөдөр миний атганд ингээд гүйн орж ирээд атгагдах гэж. Ай алтаар урссан золиг болмор чамайг.
Цаг нь ирж ядам миний цаг ирсэн бололтой. Маргааш өглөө өнөөх айхтар Качалкин миний өмнө сөхрөх л болно. Эцсийн эцэст Качалкин хүн л юм чинь. Тэр дундаа эр хүн л болсон хойно. Мөнөөхөн ууж иддэг улаан хоолой, унжиж явдаг улаан хоолой хоёртоо захирагдаж л таараа. Харин би өнөөдөр энэ хоёр улаан хоолойноос татгалзах ёстой шүү. Энэ Оросын амнаас буцааж залгихын аргагүй хэдэн үг хэрэгтэй. Эрхтнээ гозойлгож нүцгэн хүүхэн тэвэрсэн янаг халуухан зураг хоёрыг гартаа атгасан тохиолдолд өглөө мандах тэр улаан наран миний алган дээр бас бууж ирж байгаа нь тэр. Ай алтаар урс гэж Мөнхийн ганц хүү жаргаж байна даа жаргаж байна гэхчилэн бодож өмнөх хундагатайгаас ёсын төдий тамшаалан амсаж Орос ноёнтонд ихээхэн халамж анхаарлаа хандуулж залуу охидын тонтгор өгзгийг шунамхайран ширтэж суув. Баян хүний бийлэгнүү зангаар инээж хөхөрч бусдыг дайлж эрдүү баргил хоолойгоор эвлэхэн л аргагүй дуулж бусдыгаа цэнгүүлсэн Ядам энэ оройн цайллагын аргагүй л ганц шүтээн байлаа. Өөрсдын эгнээнд Ядамыг багтааж улмаар үлэмжхэн хөрөнгө оруулалт хийлгэж чадсан хөрөнгөтний намын удирдлагын аргамжаа бол ирэх сонгуульд Ядамыг ялуулж парламентад суулгах
явдал мөн гэж үзэн намын зүгээс Ядамыг ялуулахын төлөө бүх хүчээ дайчлах болно хэмээн амлаж ялалтын хундагыг удаа дараалан өргөцгөөв. Шөнийн тэнгэрт царцсан мэт цайвалзах ододыг харж шуналтай гэгч нь цэнгэг агаар амьсгалсан Ядам анх удаа архи тамхины эхүүн муухай үнэрийг жигшин ярвайж –Үгүй ер нь энэ архи тамхины үнэр ч даанч нэг тус алгаа. Архи идээний дээж ч эр хүнийг дэндүү доош нь хийж алинг нь алдуулагч өөдгүй золиг байна шүү. Үгүй тэр Качалкины байж байгааг. Өмнөх хундагаа ч тогтоох тэнхэлгүй тасарчихаад байгаа хирнээ л хүүхэн харж өлөн нүдлээд. Энэ золигийг одоо ингээд танаг нь барагдаагүй дээр амраахгүй бол юун хүүхэн тэврүүлж зургийг нь авахтай манатай. Энэ Солонго уг нь их дажгүй охинсанж хайран юм. Энэ Орос золигч бүр нэг баллаж орхино доо. Одончимэгийг арай л гүйцэхгүй юм. Уг нь өөрөө нэг ээлж өнгөрүүлсэн болч их зүгээрсэндээ. Гэхдээ болохгүйээ. Ядам чи парламентын өндөр босгоор алхан орж зөөлөн суудалд заларсан цагтаа урьдын адил эмс охидоор тоглох хэрэгтэй. Энэ байтугай нь чиний өмнө хормойгоо шуугаад гүйгээд ирэх болно. Тэр цагт хүссэн
жаргалаа ханатал бүр хэтэртэл эдэл Ядамаа. Сэтгүүлч нарын өлөн нүд чамайг байнга дагаастайг санаж яв. Их хэргээ бүтээхийн өмнө эмс охидтой садарлах хэрэггүй хэмээн дотор хүнтэйгээ ярьсан Ядам утсаа дуугарахад л сая анхаарлаа сарниулав. Эхнэр нь ярьж байлаа. Яагаад ч юм бэ? Сүүлийн үес гудамжны сохор дуучтай сүжирч өөрийг нь доромжлоод байгаа эхнэрээ тэр гудамжны гуйлгачинтай арай ч өвөр түрүүдээ орохгүй гэдгийг мэдэж байсан ч хов жив цуглуулж хэрэгт дурлагч сэтгүүлч нараас жийрхээд өөрийг нь улайм цайм доромжлогч увайгүй эхнэртэй хуруугаа ч ширүүхэн хөдөлгөж чадахгүй хий л дотроо зэвүүрхэж явсан Ядам дэргэдэх залуухан эмсийг бас л яаж ч чадахгүйгээ тачаадан байсан тул эхнэрээ ярьсанд жигтэйхэн баярлаж уриалгахан гэгч нь сонсох товчлуурыг дарав. Эхнэрийнх нь дуу уцаартайхан сонсдоход,мань хүн намайг хардаж байна даа гэсэн таатайхан бодол цээжийг эзэмдэх нь тэр. Бүхнийг өмнөө сөхрүүлэгч мөнгийг гартаа атгасан Ядам эхнэртээ хардуулах нүгэл ихтэй ч энэ удаа хардуулж байгаадаа цаанаа нэг баяртай байлаа. – Чи ажил ихтэй явна уу? Хаана байна вэ? Би хүнд хүнтэй ноцолдоод дөнгөж сая л ирж байна. – Би хотоос арай зайдуухан намынхаа нөхөдтэй, Бас Оросын нэг
том улс төрчтэй хамт байна. Гэхдээ өвгөн нь нэг их уугаагүй шүү. – Тийм юм шиг байна.Дуу чинь эрүүл сонсогдож байна.Тэгэхээр чи өнөө шөнө ирж амжихгүй юм шив дээ.Хоол унд зэхэлгүй амрах минь. – Хүүе чи юундаа залхуураад байгаа юм бэ? Аягахан хоол хийж идээд хэвтээч ! Ер нь ч тэгээд чиний ингэж сөхөртлөө зүтгэдэг илүү ш дээ.Чи бол тэр эмнэлгийн эзэн хүн. Чамд хүчин зүтгэж хоолоо олж залгуулагч эмч нар байгаа биз дээ.Тэд нараа ажиллуулаач. Нэгэнт л цалинг нь өгч байгаа юм чинь сөхөртөл нь зүтгүүл. – Тэгж болно л доо. Бидний алдсан нэг буруу алхам хормын төдийд хүний аминд хүрэх нь байдаг.Тэгэхээр хүнд хүнтэй үед хажууд нь байхаас өөр аргагүй ш дээ. Ядам минь. Мөнгө байлаа гээд хүний амийг төлж чадах биш. Чи тэгээд ирж амжихгүй юм шив дээ. Эхнэрийнх нь тунирхуу ч юм шиг энэ дуун түүний доторыг маажих шиг болж – Яасан бэ? Орондоо ганцаараа

унтаж чадахгүй байна уу? Миний хэрэг их байгаа биз. Аан . ха-ха .ха. – Маяглаад бай л даа. Чамайг ирэхгүй гэвэл би хоол хийлгүй хэвтэж амармаар байна. – Өөрөө мэд дээ. Хонгор минь. Өвгөн нь очиж амжихгүй нь шиг байна. Өнөөдрийн энэ уулзалтаас ирэх сонгуулийн бүх үүд хаалга нээгдэх ёстой. Бүх юм шийдэгдэх гээд байна. Миний хань аяга юм хийж идээд эртхэн амар даа. Эхнэртэйгээ ярьчихаад бас ч гэж сэтгэл тайвшираад ?