Нүүр Өгүүллэг “АМИН ЗЭРЭГЛЭЭ” роман “4-Р ХЭСЭГ”

“АМИН ЗЭРЭГЛЭЭ” роман “4-Р ХЭСЭГ”

1 минут уншина
0
0
438

…Өлзий эх дагавар хүүгийнхээ төлөө зовнин Тулгаа хүү хайртай охины хүсэмжлэн нойр хугаслах тэр мөчид өнгө мөнгөний хорвоод аархагч баян эр Ядам ёстой л эр хүний жаргал эмс охидын сайхныг

амтлан жаргаж байлаа. Ямар ч гэсэн энэ удаа сургуулиас хөөгдөхгүй болсон гэдгээ ойлгосон Одончимэг До захирлыг даган захирлын ганган машинд орохдоо эргэн харвал сургуулийн үүдэнд Тулгаа нь

байдгаараа инээчихсэн гар даллан зогсч байлаа. Одноо ч хайртай залуудаа захирлын нүдийг хариулан хий үнсэлт бэлэглээд машинд оров. До захирлын махлаг нүүр цүлхэгнэн инээвхийлж их л сайхан

зантай явах аж. Одончимэгийн эцэг, эх, дүү нар амьдрал ахуйг нь хүртэл асууж санаа тавихад гэнэн цайлган охин сайхан сэтгэлт захиралдаа хязгааргүй баярлан бүхий л амьдралаа ярьж ноднин

жилийн зуднаар хэдэн малнаасаа салсаныг хүртэл нуусангүй. Захирал нь түүний үгийг анхааран сонсч юм л бол -За, охин минь захирлынхаа итгэлийг алдахгүй шүү гэх юм уу, сургуулийнхаа нэрийг

бодно шүү хэмээн байн байн сануулах ажээ. Тэд хотын нэгэн тохилог зоогийн газар хооллож аян замын жаал жуул юмаа базааж нөгөө хандивлагч буянтантай уулзахаар шил толь болсон гангамсаг харшийн үүдэнд очиход өмнөөс нь нүсэр том биетэй ганган хээнцэр хувцасласан нэгэн эрхэм дагуулуудаа дагуулан гарч ирээд бас л нэг гоёмсог машинд сууцгаав. Хачирхалтай нь тэр гоёмсог харшнаас Одончимэгийн хайртай залуу Тулгаа гарч намрын сэвэлзүүр салхинд энгэр нь задгай куртканы хормой дэрвүүлэн их л яаруу яваа бололтой гүйх шахам явж одов. Одончимэг Тулгааг дуудмаар санагдсан ч До захирлаас айгаад хөдөлж ч чадсангүй. Машинууд хойно урдаа орон давхилдсаар хотоос зайдуухан нэгэн амралтын газар ирж дээд зэрэглэлийн тохилог өрөөнд тухлан сууцгаав. Сургууль хамт олонд нь

авралын гараа сунгагч мөнөөх лагс том биетэй эрхэмд До захирал их хүндэтгэлтэй хандсанд Одончимэг бүр ч балмагдаж орхив. Хүний орчлонгийн худал хуурмаг тэвчингүй нүглийг үл ойлгох гэнэн цайлган охин чухам юм хийх арга ухаанаа олохгүй дэмий л захирлаа харна. Захирал нь байн байн түүнийг харж нүдээ ирмэх нь чухам юу гээд байгааг нь ойлгоход ч бэрхтэй. Буйд дайдыг чимсэн энэ ганган дэгжин амралтын газар гэнэт ирсэн зочидоо их л хүндэтгэлтэй угтаж хүссэн бүгдийг нь өмнө нь дэлгэж тавина. До захирлынх нь толгой бөхийлгөн бөндөгнөх Ядам гэгч Одончимэгийг ширүүн хар нүдээрээ нэвт шувт ширтэхэд охины биед тийм гэхийн аргагүй айдас хургана. -За До захирал. Бид өнөөдөртөө эндээ алжаалаа тайлаад маргааш ангын мөр хөөцгөөж хийморио сэргээвэл ямар вэ? Энэ жаахан бүсгүй танай оюутан уу? -Тэгэлгүй яах вэ. Бид өнөөдөр арай л оройтосхийж хотоос гарлаа. Өнөөдөр эндээ амарч хоноцгооё. Маргааш ганц нэг чоно

унагаж хийморио сэргээгээд аажуу уужуу буцацгаая! Тийм ээ. Энэ охин манай шилдэг оюутнуудын нэг. Нэр нь Одончимэг. Гуравдугаар дамжааны оюутан. Таньд шадарлахаар дагаж яваа юм. Энэ үгийг сонссон Одончимэг ичихдээ нүүр нь минчийн улайв. Захирлынх нь сүжрээд байгаа мөнөөх хүндэт хүний хөлс нэвчсэн царай гэрэлтэн инээд алдаж -Өө за за. Баярлалаа. Та надад их таалагдаж байна. Танилцъя. Намайг Ядам гэдэг гээд том гараа сунгахад Одончимэгийн зүрх зогсчих шахан бие нь салгалан чичирхийлэв. Энэ ямар аймаар хүн бэ гэх бодол толгойд нь эргэлдэж үс нь босох шиг болсон ч До захирлын шамдуулан дохих харцнаас дальдчин чичирхийлэх гараа өгч Одончимэг гэж аяархан бувтнав. Цээж ханхалзуулан баярхаж аархах энэ хөлчүү хүнээс Одончимэг үнэндээ айж байсан ч өөр яалтай ч билээ. Архийг ус минь залгилах энэ аймар хүний аманд орчихно уу гэмээр До захирал нь бөндөгнөж, харсаар байтал долгинох нь уур

хүрмээр. Оюутнуудын цөсөө цалгитал биширч хүндэлдэг До захирал нь ийн арчаагүй байдалд байгаа нь Одончимэгт бас гайхаш төрүүлнэ. Захирал өөрөө л хамт явах юм чинь гэж аавтайгаа хамт явах юм шиг санасан охины атгахан зүрх одоо айдсаар дүүрч бутаньд хярсан молтогчин мэт давхийн цочиж суув. Үе үе Тулгаагийнх нь энхрий дотно царай бодогдоно. Томчууд охины мэдэхгүй их л олон юмыг сүр бадруулан шүлсээ үсчүүлэн ярилцацгаана. Ярих зуураа хүйтэн нойтон юм сэрээдэцгээн тавгыг хоромхон хоослоно. До захирлын дохих тоолонд Одончимэг чичирч салгалан дорохноо л хоосрох болор хундагнуудыг асгаж цутган дүүргэнэ. -Улс төрчид өөрсдөө гуйлгачин байж Монгол орныг хөгжүүлнэ гэдэг ёстой нөгөө нохойн жогорхой биз дээ. -Тэр үнэн шүү эрхэм нөхөр минь. Тань шиг хүн төрийн толгойд

гарчихвал улс орны хувь заяа арай өөр тийш чиглэгдэнэ дээ. Энэ үгийг сонссон Ядамын минчийн хүрэнтсэн нүүр татвалзан, шазав татав хийн нүд нь улаанаар эргэлдэн хоромхоноо тас зангидсан баруун гараа ширээн дээр түсхийтэл буулгахад Одончимэг цочин дуу алдаж ширээн дээрх шил шаазан ойж унан хагарав. До захирлын дохиогоор Одончимэг хагарч бутарсан зүйлсийг түүв. Бахардаж уурласан Ядамын дуу тасалгаанд ахин гарч -Заяа нь орхиосон энэ муу Монголын тэнэг ард түмэн өөрсдөө харалган новшнууд. Муусайн малууд. Хохь нь, ядуурахдаа таарсан новшнууд. Түрүүчийн сонгуульд миний нэрийг дэвшүүлчихсэн бол би тэдний тусын тулд их л юмыг хийх байсандаа. Хийх л байсан юм. Ай хайран цаг хугацаа. Дахиад л хундагатай архи цалгилж Ядам уухчин амьсгаадана. -Тийм ээ. Тэр алдагдсан цаг хугацаанд би харамсаж байна. Түй, муусайн новшнууд. Та нар Мөнхийн Ядам гэж. Өнөөдрийн энэ ялзарсан улс төрийг би,

зөвхөн бидний намынхан л өөрчилж болно. Сонсож байна уу та нар. Алив миний өмнөөс дуугарах новш байна уу? Тасалгаанд таг чиг оргиж Одончимэг болон До захирлыг дагаж ирсэн өөр нэг залуухан бүсгүй хоёр саахь хөлчүү баяны агсамнахаас айж дагжин чичирч нүдээр нь нулимс гүйлэгнэв. Ай бурхан минь. Ямар аймаар агсан хүн бэ! Шаварт унасан шарын эзэн гэгчээр До захирал л түүнийг зулгуйдаж аргадан жаал номхруулав. -Эрхэм захирал та тайвшир. Таныгаа би мэдэхгүй бол өөр хэн мэдэх билээ дээ. Үнэндээ Монгол орны хувь заяаг та болон танай хөрөнгөтний намынхан л эргүүлж чадна гэдгийг олон бүгдээрэй л мэдэж байна ш дээ. Одоогийн ирэх сонгуульд л гэхэд миний мянга гаруй оюутан багш ажиллагсад мөн тэдний ар гэр гэж байна бүгд л таны, танайхны төлөө саналаа өгнө. Сонгуулийн энэ компанит ажлыг одооноос л би зохицуулж өөрийн харъяалалын хүмүүсийнхээ тархийг нь угаагаад байна ш дээ. Үүнийгээ би өөрийхөө гол зорилго үүрэг гэж бодож байгаа шүү.

Захирлын энэ үг аймшигт агсрагчийг жаахан номхруулж нүүрэнд нь мишээл тодруулав. Одоо Ядам, До захирал хоёр амрагууд шиг тэврэлдэн архинд нэвчсэн уруулаараа бие биенээ үнсэв. Ядам хүнд махлаг гараараа До захирлын тэвхэгэр зузаан мөрөн дээр алгадаж -До минь дээ, До минь. Эрхэм журмын нөхөр минь. Чам шиг надад үнэнч зуун хүн байдаг бол ч би тухайн орчин, цаг үеийг эзэгнэнхэн төрнө дөө хэмээн үглэв. – Алив архи аваад ир. Виски мөстэй. Үнэндээ сайн архи эрүүл мэндэд сайн шүү нөхөд минь. Алив До чи өөрөө бас уу. Бас энэ залуу эмст өг. Би сайхан хүүхнээс хэзээ ч буцаж яваагүй хүн. Тэгээд ч миний хишгийг хэн дуртай хүн хүртдэггүй л байхгүй юу. -Шш тэгэлгүй яах вээ. Ууцгаая та минь энэ хундагыг Ядам захирлын эрүүл мэндийн төлөө. Бас удахгүй болох сонгуульд ялахын төлөө. Болор хундаганууд харшилдаж, эрчүүд хөгжилдөнө. Ядамын харц Одончимэгийн бүхий л биеийг тэмтчин цээжин биеийг нь түрэн товойх хоёр хөхөн дээр нь шуналтайяа тогтоход охины бие

зарсхийгээд явчихав. “Би одоо яанаа” охин дотроо ийн уулгалж байлаа. -Эрхэм захирлаа. Би нэг л юмыг гайхдаг юм. Бас харддаг юм. Энхбаатарын засгийн газар их өрийг тэглэсэн гэдэгт огтхон ч итгэдэггүй юм. Ядамын нүдний харц нэгэн цэгт төвлөрч хараагаа алгуур До уруу чиглүүлж -До чи сонс. Коммунистууд хэзээ ч үнэн юм хэлэхгүй. Үнэндээ тэд юу хийсэн юм бэ. Бүтэн зууны ихэнхийг төрийн эрх барьж өнгөрөөхдөө тэд Монголын ард түмэнд үе үеийн нууц дарангуйлал хүчирхийлэл авчирч нулимс урсгаж байсан. Тэр үед улс орны хувь заяа хүртэл хутганы ирэн дээр хэлбэлзэж аль хэдийн Оросын хараат болчихсон л байсан шүү дээ. Энхбаатарын засгийн газар бол жинхэнэ улс төрийн янхандалтыг бий болгосон. Их өрийг тэглэсэн гэдэг бол шал худлаа. Түүнд итгэж л байдаг А яа яа. Монголын ард түмэн даанч тэнэг байна даа гэж шогшров. Энэ хүн агуу их удирдагч болохыг хүсч, бодол санаа нь төрийн ордны их танхимд аль хэдийн оччихсон мэт байж ядна. -До чи сонс. Оросын хөл нүцгэн

коммунистууд арван долоон онд төрийг эргүүлж чадсан. -Тиймээ эрхэмээ тэд бас Германыг ялсан. -Яг үнэн, эх орны дайнд тэд ялсан. Гэхдээ арван таван республик нэгдсэн тэр их улсыг өнөөх Горбачев унагаж л орхисон шүү дээ. Энэ чинь юу юм бэ? Оросын ард түмэн ухаантай байна. Шинэ Оросуудад коммунист дэглэм социалист ёс заншил учир дутагдалтай л байгаа байхгүй юу даа. Одоо ч Оросын төрийн Дум зөрчилтэй л байна. Нүдээ нээсэн шинэ Оросууд өөр өөрсдийнхөө улс үндэстнийг тусгаарлаж чадсан. Гэтэл манайх ямар байна даа. Түй чёрт. Тэнэг Монголчууд. Чи бод л доо. Ерэн онд манай Монголчууд ямар өрөвдөлтэй байлаа даа. Ярихаас ч ичмээр юм. – Тиймээ. Үнэндээ л тийм шүү дээ. Өнөөдөр бидний ингэж суугаа маань ч ардчилагчид та нарын л ач шүү дээ. -До чи сонс. Бид, манай намынхан Монгол орны хувь заяаг өөрчилнө. Хараал идсэн коммунистууд сөнөх л болно доо. Сөнөх л болно. Бид тэр бүхнийг энэ утгагүй төрийн тогтолцоог өөрчилж л таараа. Тэгэх ч болно. Улс төрөөр хийрхсэн энэ хүний амнаас гарах үг болгон нь хэн нэгнийг тэр ч байтугай төрийн томчуудыг хүртэл занан зүхэх тул Одончимэг л тэр

хүнээс л улам их айж байлаа. -За миний агуу их ялалтын төлөө ууцгаая! -Эрхэм Ядамын улс төрийн агуу их ялалтын төлөө энэ хундагыг тогтооё! -Байз. До чи санахгүй л байна даа. Ямар харамсмаар юм бэ. Миний нөхөр чи санахгүй л байна даа. Миний цөсийг цалгиах тэр их ялалтыг дэмжиж өргөсөн чиний чин сэтгэлийн ерөөлийн архийг хундагаар уухийг би хүсэхгүй ээ. Энэ үгийг сонссон До захирал сандран дальдчиж түүнийг царайчлангуй ширтэх нь өрөвдмөөр. -Эрхэм нөхөр минь би яах ёстойг хэлж өгнө үү. Ядам том алтан бөлзөг зүүсэн махлаг бүдүүн хуруугаараа Одончимэгийг чичлэн зааж -Тэр. Тэр залуу эмэгтэйн амнаас би архиний дээдийг уухыг хүсч байна. Одончимэгийн хамаг бие салсхийн чичирч оройных нь үс босох шиг болов. Нулимс гүйлгэнэсэн нүд нь өрөвдмөөр харагдана. Энэ удаа До захирлын ширүүн харц охиныг хайр найргүй ороолгов. Тэр харц “Нөхөр минь, сургуулийн нэрийн өмнөөс хийх чиний ажил шүү” гэж байгаа юм шиг санагдан охин салсхийтэл цөхрөв. Захирлын харц

түүнийг яаруулан ширвэнэ. “Ээжээ яадаг билээ. Би чадахгүй шүү дээ. Бурхан минь би яана даа” хамгийн хүнд энэ үед охины санаанд авралын бурхан мэт ээжийнх нь царай зурсхийн орж ирэв. -До захирлаа. Тэр яав аа. Би журмын нөхөр чиний ерөөлийн архийг залуу бүсгүйн амнаас уухыг хүсч байна. Ерөөлийн хундагыг удаадаггүй гэдэг. Захирлын харц догширч охиныг тунч ёозгүй ширэв татав. “Хохь чинь шүү. Би чамайг ердөө л хөөж орхино шүү. Бас энэ бол хариуцлага. Энэ бол чиний ч биш сургуулийн эрх ашиг”. Захирал нүдээрээ ийн хэлж байлаа. Тиймээ ганц минийх ч биш манай бүх оюутнууд бас Тулгаа минь миний ард байгаа. Захирал их л чухал ажил бүтээлгэх гэж энэ аймаар хүнийг ингэж царайчилж байгаа. Захирал тэр олон охидоос ганц намайг ийм аймаар хүний дэргэд авчирах ч гэж дээ. Би одоо яанаа. Ийн бодсон Одончимэг маш их түгшин балмагдав. Бүхний харц охин дээр тусч До захирлыг дагаж яваа ширүүхэн салхинд хийсчихмээр зэрлийсэн цагаан бүсгүй

жуумалзан инээвхийлэв. -Алив нөхөөр чи хурдлаач. Яасан хариуцлагагүй юм бэ. Би чамд юу гэж хэллээ. До захирлынх нь дуу Одончимэгийн чихэн дээр аянгат тэнгэрийн дуу мэт нүргэлэв. “Одоо би яанаа. Захирал уурлачихлаа”. -Алив чи сонсч байна уу. Хурдал нөхөөр. Охин аргагүйдэж босоход хамаг бие нь дайвалзаж байлаа. Зүрх нь цээжээ зад цохиод гараад ирэх нүү гэмээр хурдан хурдан цохилно. Одоо би яанаа. Нүд нь бүрэлзэн юу ч харахаа болив. До захирлынх нь арга нь барагдсан царай л нэг хальт харагдах шиг болов. Охины хувьд энэ газар хамгийн дотны хүн л тэр юм чинь. Өөр яахсан билээ. Ай чааваас. Хэн нэгэн том хундагатай архи өмнө нь барьж аманд нь өгөх нь тэр. Хатуу сархад залуу охины уруул, завьж, хэлийг түлчих шиг боллоо. -Өө их сайн. За эрхэм нөхөр минь. Манай бүсгүй өөрт чинь сайн үйлчилж байна шүү. Архиар амаа дүүргэсэн

охин цаазын тавцанд гарч байгаа ялтан шиг өнөөх сүрлэг эр өөд өвдөг чичрүүлэн ойртов. Ийм ч юм байх гэж. Ямарч ичмээр юм дээ. Хүн л битгий хараасай. Юу ч болоод өнгөрснийг бүү мэд. Нэг л мэдэхэд охины хэл хүчтэй сорогдон хорсч өвдөв. -Молодец. Хүмүүс хөгжилдөн хөхөрөлдөж алга ташина. -Манай Ядам захирал жинхэнэ хийморьтой эр хүн дээ. Энэ хүн юундаа ингэж хөгжиж хөөрсөн юм бол доо. Бахим хатуу гар охины цээжээр амьсгалж болохгүй болтол нь зузаан махлаг цээжиндээ наан тэвэрч урган төлжиж дөнгөж гүйцэж буй хоёр хөхийг нь өвдтөл базлана. Охин амьсгалах гээд чадсангүй их л сандрав. Амьсгал түгжин үнсэгч эрийн хууз ширүүн сахал түүний ягаахан уруулыг хорстол хатган өвтгөнө. Ямарч аймаар юм бэ дээ. -До чи сонс. Энэ эмэгтэй надад маш их таалагдаж байна. Би ядарчээ, амармаар байна. Энэ оройг та нартай сайхан өнгөрөөлөө. -Тэгэлгүй яах вэ. Цаг ч орой болж. Нээрээ цаг их орой болсон байна ш дээ таминь. Бие биенээ хөөрөгдөн улс төрөөр хийрхэцгээн Ядамын өмнө бөхөлзөгч тарган

цатгалан эрс өөр өөрсдийн дагуул болсон бага залуу охид хүүхнүүдийг дагуулан дор дороо их л сэтгэл ханамжтай гарцгаах нь цаанаа л нэг цатгалан шинжтэй. Ёстой нөгөө өнө эртнээс ард түмний ам дамжин яригдсаар ирсэн бод идсэн боохой гэдэг үгийг санагдуулна. Энгэрийн товч нь тайлагдаж задгайрсныг мэдсэн Одончимэг яарч сандчин энгэрээ товчилж ичиж айснаас дагжин чичирч, хаачихаа ч мэдэхгүй тэдний араас даган ухасхийхэд гарынх нь шуунаас бас л нэг бахим хатуу гар атгаад авав. До захирал нь аж. Охин захирлаа царайчлан харж нулимс унагав. -Захирал аа би явъя л даа. Би айгаад байна. -Би чамд юу гэж хэлсэн билээ. Хэрэв чи одоо л татгалзах юм бол ганц чи ч биш. Сургууль хамт олон чинь хохирно шүү дээ. -Би… Би чадахгүйнээ багшаа, уучлаарай. Захирлын нүднээс гал манасхийтэл уурлаж. -Битгий маяглаад бай чи. Чи заавал чадах ёстой хэмээн ширүүн гэгч нь зандарснаа дуугаа жаахан зөөлрүүлж Одончимэгийн мөрөн дээр гараа тавьж -Чи сурнаа. Энэ тийм хэцүү юм биш. Эмэгтэй хүн болгоны

л хийдэг зүйл. За зоригтой. Би чамд юу гэж хэллээ. Ингэхэд бид тохирсон биздээ. Хаалга тасхийн хаагдаж дараа нь түлхүүр гурвантаа эргүүлэх нь сонсдон охины гол харлав. Ариун цэврийн өрөөнд орж идэж ууснаа дундалсан өнөөх баян сүрлэг том биеэ ганхуулан түүнд ойртож ирэхэд охины зүрх зогсчих гэж болов. -Ахаа намайг уучлаач! Би чадахгүйнээ. Мөнөөх эр мөргөлдөх гэж байгаа бух шиг хэрэн зогсч охиныг үгээр илэрхийлэхийн аргагүй айдас хургасан нүдээр голд нь хүйт хургатал ширтэв. -Ай бурхан минь. Ямар аймаар хүн бэ! “Охины энэ бодолтой уралдан тэр аймшигт хүн нүүрэнд нь тулан алдан зогсч долоовор хуруугаараа эрүүн доороос нь өргөж нүүрийг нь өлийлгөөд аймшигтайгаар ширтэн -Туулайхан минь чи сая юу гэчихэв, аан. Аль би буруу сонсчихов уу. Хонгор минь чи чадахгүй гэчихэв үү. Тэгдэггүй л байхгүй юу. Ядам хэнийг ч гуйдаггүй юм. Бяцхан шувуухай минь. Чи ойлго. Миний өмнө хөндлөн гишгэсэн хэнийг боловч би хорхой шиг

бяц гишгэнэ. Ихээхэн дургүй хүргэвэл чамайг ч бас. Би бас хэнийг ч хайрладаггүй юм. Учир нь мөнгө надад байна. Би өөрөөсөө бусдыг мөнгөөр худалдаад авчихна. Харин намайг баярлуулсан хэнийг боловч бас баярлуулж хувь хишиг харамгүй өгнө. Гэсэн ч бяцхан хонгор минь. Чи надад таалагдаж байна. Би бас чамайг маш их хүсч байна. Алив нааш ир л дээ. Нааш ир. Намайг цэнгүүлээч. Нүүрийг нь ирвэгнүүлэн халуун амьсгаа нь ойртож, шүлс үсчүүлэн, хэл нь дультраатан шуналтах эрийг ойртох тусам даавуу цуучих мэт охины зүрхээр хатгуулна. -Хөөе чи дуулав уу. Хурдлаач. Алив миний хувцсыг тайл. Дур хүслээ хангаж байвал юу ч хийхээс буцахгүй болсон Ядам охины идэвхигүй байдалд уурсан сонссон хэн ч хирдхийн цочмоор муухай дуугаар -Хурдлаач гэж орилов. Охины хоёр чих шуугин чухам яах юу хийхээ ч эс мэдэн балмагдаж хар дарсан зүүд шиг энэ муухай орчинд зөвхөн амьд байгаагаа л мэдрэв. Хаалганы цоож торхийн

мултарч хэн нэгэн орж ирсэн нь До захирал нь байсан тул охины дотор бяцхан ч гэсэн найдвар төрсөн учир тэр аврал эрсэн харцаар захирал өөдөө царайчлан ширтэв. Нулимсан дусал хацрыг нь дагаад бөмбөрнө. До захирал Ядамын хашгирах дуунаар орж ирсэн юмсанж. Захирал нь одоо л өмөөрөөд энэ ёс бусын аашлах эрээс охиныг аврах байх гэж бодсон Одончимэг эндүүрснээ төдөлгүй мэдэв. До захирал нь юун охиныг өмөөрөхтэй манатай. Харин охины харцыг дальдартал муухай харж -Өө энэ нэг бүтэлгүй юмны байж байгааг. Ядам та түр хүлээ. Алив нөхөр чи хурдан хөдлөөч. Орыг нь засч өг. Захирлынхаа уурлах дуунд харин ч ханьсаад явчихсан Одончимэг шаламгай хөдөлж орыг нь засав. Гэсэн ч дотроо энэ аймаар хүнийг унтуулчихаад захирал намайг дагуулж гарах болов уу гэж горьдоно. -За зүйтэй. Одоо хувцсыг нь тайл. Хөөрхий охин ичиж хулгасаар Ядамын хувцсыг тайлахад өөх нь цулцагнаж харвин нь унжсан баян зөөлөн орон дээр дээш харан хэнэг ч үгүй хэвтэхэд хөлийнх нь хоёр шилбэ, хэнхдэгийг нь дагаад үс халиурна. “ Ямарч ичмээр, аймаар хүн бэ!” Ажлаа гүйцээлээ гэж бодсон Одончимэг газар ширтсээр

захирлынхаа өмнө очиж зогсоход ард нь Ядамын дуу хүнгэнэн -Хөөе чи намайг ингээд орхиж байгаа юмуу. Миний хувцсыг гүйцэд тайлаач гэхэд охины нүүрнээс гал бутрах шиг болов. Учир нь Ядамд доод эрхтнийг нь халхалсан дотоожноос өөр хувцас байсангүй. До захирал нь хачин талимаарсан нүдээр охины нүүр өөд шуналтайяа ширтэн -За хурдхан түүнийг нь тайл гэж шивнэв. Охин үгээр илэрхийлэхийн аргагүй ичиж улайн газар ширтсээр тэр бүдүүн эрийн доод биенээс дотоожийг нь арайхийн салгаж тайлахад түүний гантайтал боссон том эрхтэн хатуулдан ил гарах нь тэр. Санаа зовмоор энэ байдлаас ихээхэн цочирдож нүдээ анисан охин хий тэмтчин хойш ухартал араас нь До захирал л аргадангуй барьж авав. Дөрвөн хүүхдийн эцэг нас биед хүрсэн хоёр охинтой тэрээр аргагүй л амь голтой хүний ёсоор хүчинд автсан охиныг өрөвдсөн ч Ядамыг тэр чигт орхиод охиныг хөтлөөд гараад явчихгүй л байлаа. Уг нь тэрээр хүний амьдралын сайн мууг мэдрээгүй дөнгөж л энэ орчлонтой танилцах

амьдралын моринд дөрөөлж яваа мянга гаруй оюутны загалмайлсан эцэг билээ. Тэднийх нь нэг дөнгөж дэлбээлж буй сарнай бол яалт ч үгүй Одончимэг. Ай хайран сайхан залуу бие. Тэрээр хүчтэний өмнө хүчгүй нь буруутайн үлгэрээр Одончимэгийг хий л өрөвдөн санаа алдав. Үүдэнд хөлхөх Ядамын бие хамгаалагч нарын хөлийн чимээг сонсон гэнэт шулуудан охины цамцны товчийг тайлж эхлэв. Юм буруугаар эргэвэл Ядам юу ч хийж чадах харгис нөхөр. Түүнийг уурлуулж болохгүй. Ийм бодол түүний толгойд гялсхийн орж ирэв. -За охин минь тайвшир Ядам захирал нь сайн хүн. Тэр чамайг ивээлдээ авна. Энэ явдал чи бид гурвын дунд л болж өнгөрнө. Санаа зоволтгүй за юу. Охинд ийн хоолой чичрүүлэн шивнэсэн Ядам мөн л чичирхийлсэн гараар охины хувцсыг яаран тайлав. -Багшаа битгий л дээ. Би танаас гуйж байна ш дээ. -Чимээгүй энэ явдал чамд аз жаргал авчирна. Багш нь сайн мэдэж байна. Хоромхон зуур тэр охиныг булбарайхан хөхийг нь сэмхэн илээд авав. Захирлын болдоггүй эрхтэн нь өмдөндөө нойт оргиулж тэсвэр алдуулна. “ Ай бурхан минь аргагүй

л сайхан охин юм даа. Ер нь юм болгонд аархагч энэ муу Ядам юу юм бэ! Чи муу мөнгөгүй бол надаас ч дор гудамжинд лааз өшигчсөн л нэг гуйлгачин ш дээ. Чиний тэр муу хөрөнгөтний нам ялагдаасай! Коммунистууд ялаасай билээ” хэмээн сайхан охиныг харамласан До захирал ийн өөртөө өширхөн бодов. Хэдий дотроо ийн бодсон ч До захирал ер яаж ч чадалгүй тэр танхилхан охиныг Ядамын хажуугаар хэвтүүлж амжив. Охины хамаг бие чичирхийлэн мэгшин уйлна. Өдөр тутмын ийнхүү үйлддэг хүмүүний нүглийг гайхширан сэмхэн толидогч шөнийн саран энэ үед цонхоор шагалзан чимээгүйхэн аальгүйтнэ. Хажуугаас нь халуу төөнүүлэн чичирхийлж мэгшигч охин улам л хүсэл тачаалыг нь дээд дээд цэгт нь хүргэхэд Ядам түхэлзтэл амьсгаадан дайрахдаа цэцэг шиг охины хувь заяанд тэр чигт нь эргэлт хийж байгаагаа огтхон ч төсөөлсөнгүй. Мөнгө, архи, хүүхэн гурваар зугаагаа гаргагч бусармаг эрийн ичгүүрийн илд хатууран өндөлзөхөд Ядам яарч сандчин чичирхийлсэн гараараа охины хөхний даруулгыг тас татан хаяж дотоожийг нь шувт татан хөсөр шийдэхэд хөөрхий охины бие татвасхийн -Ээжээ гэж аяархан дуудаад чимээгүй болов. Охины хүний гар хүрээгүй гоолиг бие цавцайн цайрч хоёр томбогор хөх нь үзэсгэлэнтэй нь аргагүй

харагдахад Ядам ухасхийн хөхнийх нь толгойг нь үмхээд авав. Дээрээс нь хүнд нүсэр бие дарахад охин амьсгалж бараг чадахаа болив. Ай халаг энэ охин бусад эмсээс арай ч үзэсгэлэнтэй юмуу даа. Яахын ч арга алга даа. Хэдхэн цагийн өмнө хайртай залуу нь энхрийлэн үнсч байсан хос дэлбээ шиг ягаахан уруулыг архи тамхины эхүүн үнэр ханхалсан памбагар зузаан уруул таслаад идчихнэ үү гэмээр хүч түрэн сорно. Охины булбарай зөөлөн уруул нь хорсч байлаа. Хүч түрэгч эрд хайрлах юм гэж байдаггүй бололтой. Охин аяархан ёолов. Ядам нүгэлт орчлонгийн чивэлт эр гэдгээ нэг мөсөн үзүүлэхээр жаал бүсгүйн хархан нүднээс сувдран унах нулимс цээжийг нь норгоход уламч хорхойсч түүний ганган цагаан хүзүүг хүрэнтүүлэн доошилсоор, мөөмнийх нь товчийг хэлээрээ тэмтчин шуналтайяа хөхөхөд хөөрхий охин хирдхийтэл дуу алдаад чимээ тасрав. Бүхий л биеэр нь ямар нэг гүйдэл гүйх шиг болохуйяа Одончимэг нүдээ тас аньчихав. Чухам юу болоод байгааг ч мэдэх юм алга. Эцэг эхээс нь өөр хүний гар хүрээгүй өгзөг гуяыг нь тэмтчин илбэх эрийн гар гэнэт суларч аахилж аргасан эр охины нуувар эрхтнийг зөөлөн илбэж аажмаар хоёр хуруугаараа

хэлүүг нь хэсэг оролдсоноо хүчтэй гэгч нь сорон үнсэхэд охины бие татвасхийсэн ч гар хөлөө хөдөлгөх ямарч тэнхэлгүй болсон байлаа. Өнөөх эрийн том хэл халуу оргисон давчуухан эрхтэн дотор холхиж эхлэхэд охин дахин нэг дуу алдаад шүдээ тас зуухад охиноос дутуугүй чичирхийлсэн Ядам цаашид өөрийгөө барих тэнхэлгүй болж охины нуувар давчуу эрхтэнд чихэн оруулахад охин дахиад л часхийтэл дуу алдаад уйлж гарав. Өөрийнх нь охиноос жаахан охин өөр шиг нь бахим хүнд эрийн гарт хэрхэн үнгэгдэж тарчлан буйг харахыг хүсээгүй До захирал бушуухан гарч хаалгыг нь цоожлонгоо охины гиншин уйлахыг сонсож толгойгоо сэгсрэв. Ядамд зэвүүцэх зэвүүцэл дээд цэгтээ хүрэвч түүний зэрэг хүч хөрөнгийг бодож гараа хий сэгсрээд эргэхэд гэнэт өөрийнх нь ичгүүрийн илд чихэлдэн хөвчрөхийг мэдрэн гаднаас нь зөөлөн илснээ өөрийг нь хүлээж буй бас нэг жаал бүсгүйг санан алхаа нь хурдсав. -Одночко, чи ямар сайхан юм бэ. Одоо чи ганцхан минийх за юу гэж байж ядан шивнэсэн Ядам охины дээр аахилсаар л байлаа. Охины царай хөхөрч хамаг

биеийнх нь судас шөрмөс нэг дор хөвчрөн гогдогдоод байна уу гэлтэй хөвчрөн байснаа тас татагдах шиг болон жигтэйхэн их өвдөхөд Одончимэг -Ээжээ гэж нэг орилоод чимээгүй болов. Аав ээжээс заяасан дэндүү эмзэг турьхан охин нас нь ийнхүү нүгэлт орчлонгийн нэгэн гэсгээлт шөнө Одончимэгийг орхин одов. Намрын энэ нэгэн хохилзуур шөнө Ядамын эр биеийн жаргал үргэлжилж, өвөртөлж хэвтсэн жаал бүсгүйн уйлах, учирлан гуйхыг ч үл тоосоор өглөөн нартай золгов. Ийнхүү Мөнх эцгийн усны дусал шиг ижилхэн хоёр хүү нэгэн шөнийн турш охидыг өвөртлөн хонож өөр өөрийн жаргалыг эдэлсэн ажээ… … Чимээгүй ноёрхсон олон өрөө байрандаа хийх юм олдохгүй гиюүрч нөхрөө хүлээж буй Учрал өдөр болгон ирж дуулдаг гудамжны дуучийг ирээгүйд улам ч ганцаардах шиг болон дэмий л цонхоор харж зогсов. Нөхөр нь өнөөдөр нөгөө чухал ажлаасаа ирж магадгүй. Ирээсэй билээ. Өдөр өнгөрөх тусам Учрал ганцаардаж байгаагаа мэдэрч байлаа. “Ай хүүхэдтэй ч болоосой. Бурхан надад яагаад хүүхэд заяадаггүй юм болоо. Хэрэв хүүхдийн дуу цангинаад ирвэл манай энэ чимээгүй

оргисон хэдэн өрөө бүлээн дулаан уур амьсгалаар дүүрээд ирэх байхдаа. Тэгвэл Ядам ч ингэж олон хоногоор явж чадахгүй биз. Хүүхдээ үзэхээр эр хүн өөрчлөгддөг юм гэсэн” гэх бодол толгойд нь эргэлдэнэ. Хаалганы хонх тачигнан дуугарахад юунд ч юм жигтэйхэн баярласан Учрал хаалга уруу гүйв. -Өө , Болдоо миний дүү юу. За ор ор. -Эгчээ би танайд аавыг иртэл байж байя тэгэх үү. Хүүгийн цовоо цолгиун дууг сонсож хөөрхөн гараас нь хөтлөх Учралд сайхан санагдана. Саяхан эхээсээ хагацсан балчир хүүд ч Учралтай байх сайхан байлаа. Хүү том толины өмнө эргэлдэн хувцас болгоныг өмсөж үзэн тэр тоолондоо баярлана. -Учрал эгчээ та энэ гоё машинуудыг надад зүгээр л өгч байгаа юм уу? -Тэгэлгүй яах вэ. Өшөө ч бас авч өгнө. Чи бол аавдаа тус болж аавынхаа үгэнд ордог сайн хүү. Бас хичээлдээ сайн сурах хэрэгтэй тиймээ. Энэ өдрөөс эхлэн би чиний эгч шүү. Ямар нэгэн хэрэгтэй юм байвал нуулгүй хэлж байгаарай. Одоо харин хичээлээ хий. Жаал хүү дуулгавартай нь аргагүй цүнхээ авч хичээлээ

хийн шуухитнан сууна. Учрал хүүд саад болохгүйг хичээн өөр өрөөнд оров. Гудамжны дууч ирээгүй л байлаа. Тэр яасан юм болоо. Учрал тэр дуучийг сэтгэлдээ үгүйлсээр л. Яагаад ч юм тэр хөөрхий залууг учрал өрөвдөнө. Утас нь дуугарч дугаарыг нь харвал Ядам биш байлаа. Гайхан сонсох товчлуурыг дарав. -Байна уу гэх настай эмэгтэйн дуу тээр цаана сонстов. Өлзий эх ярьж байлаа. Ядамын хойд эх тэр сайхан сэтгэлт хөгшнийг хүндэлж явдаг тул Учрал их л дуртай ярьж биеийнх нь байдлыг асуув. -Та нартай. Та нартай ч гэж дээ, ээж нь чамтай уулзмаар байна хүүхээ. -Та одоо хаана байна вэ? -Би ч яах вэ гэртээ байна, хоёулаа яаж уулзах вэ? Хэр барагтаа л бол ингэж ажил уддаггүй хөгшинд гэнэт санаа нь зовсон бүсгүй түүнтэй уулзмаар санагдав. -За би таньтай одоохон очиж уулзая. Та гэртээ байж бай. -За тэгэж үздээ хүүхээ. Учрал жолоочоо дуудах гэснээ болив. Хойд эхтэй нь уулзсаныг мэдвэл Ядам дуртай байхгүй нь ойлгомжтой. -Болдоо миний дүү хичээлээ хийгээд кино үзээд сууж бай. Эгч нь хурдхаан нэг айлд очоод ирье, тэгэх үү? Хүү дуртай нь аргагүй нь толгой дохив. Өлзий эхийн

бие ядруухан байлаа. Түүнийг сүүлийн хэдэн жил зовоож байгаа үе мөчнийх нь өвчин энэ удаа бас л зовоож байв. Ядам Учрал хоёрын хуримын хувцастай зургийг жаазныхаа голд хүндэтгэлтэйеэ байрлуулжээ. Эх байдгаа л таваглаж бөндөгнөнө. -Таны бие жаахан тамирдангуй байнаа даа. -За яахав дээ. Гайгүй ээ. Ойрд энэ муу хөл гар янгинаж өвдөөд. Миний охин цай уу. Ээж нь одоохон аяга шөл хийгээдхий. Үрээ гэх эхийн сайхан сэтгэлийг ойлгосон Учрал хоол хийхийг нь хориглох зүрх хүрсэнгүй. Сонгино сармисны үнэр хамар цоргиосон сайхан шөл тэр дорхноо Учралын өмнө бэлэн болов. – Охин минь Ядам байгаа юу? Бие нь сайн уу? Ажил ихтэй байгаа юу? Цаадахад чинь ойрд сэтгэл зовоод болох биш. -Ядамын бие ч гайгүй дээ. Хөдөө яваад хоёр ч хоночихлоо. Ирээгүй л байна. Гэрийн бараа харахгүй л хүн байх юм. -Миний охин ажил хийж байна уу? Хүний царай харж байхаар тийм сайхан ажил мэргэжилтэй хүн чинь ажилласан л дээр байх. Олныхоо дунд явах шиг сайхан юм хаана байх вэ. Учрал өөрийн эрхгүй санаа алдав. -Би ч ажил хиймээр л байх юм. Даанч Ядам ажил хийлгэхгүй юм. Гэхдээ одоо зөрж байгаад ч

хамаагүй ажил хийнээ. -Уг нь миний охин олны дунд л явбал зүгээрсэн. Ээж нь чамтай гэнэт уулзмаар санагдаад. Цаад Ядам чинь нэг л янз муутай байгаа сураг сонсдох юм. Уг нь нэг эцгийн цус гүйсэн таван дүү нь байна даа. Даанч хүүхдүүд маань ахаасаа хөндий байх юм. Үүнд л миний сэтгэл их зовж байна. Муу эцэг нь амьд мэнд байсансан бол хамгийн түрүүнд Ядамынхаа төлөө л гүйх байсан байхдаа. Том хүүдээ бусад хүүхдүүдээсээ илүү хайртай байсан юм, муу бүрлээч минь. Би даанч чадахгүй юм даа. Сүүлийн үес цаадахын чинь зан ааш их л өөрчлөгдөж байгаа бололтой. Ээж нь Ядамдаа хий л зовоод сууж байна даа. Нөхрийнх нь төлөө сэтгэл нь зовож суугаа энэ буурайхан хөгшинд Учрал жигтэйхэн их баярлаж Ядамын дээрэнгүй бардам зан мөнгөнөөс өөрийг бодохоо больсон хачин зан авирыг цөмийг нь ярьж үр хүүхэд заяахгүй байгаагаа ч уйлан байж ярин

сэтгэлээ онгойлгов. Өлзий эх чихээ гилжийлгэн сонсч үе үе толгой сэгсэрнэ. Энэ ядруухан эх өөрийн дагавар хүүгийнхээ төлөө тун ч их сэтгэл зовинон байгаа нь түүний нүүрний хувирлаас илхэн байлаа. -За охин минь. Миний охин битгий муу юм бодоорой. Ээж нь цаадахыг чинь Дамчаа хувилгаанд үзүүлсэн. Хормой хотны их бузартай тэгээд хүүхэд заяахгүй байна гэх юм. Бас үхээрийн бузартай, амь нас нь цөвтэй байна гэнэ. Одоо яадаг билээ дээ. Тэгээд л ааш зан нь хувираад байсан юм байна. Үүнийг дуулснаас хойш санаа зовоод бүр болох биш. Яадаг ч юм билээ дээ охин минь. Май энэ рашаан утлага. Өлзий эх Учрал хоёр ийн сэтгэлээ онгойтол ярилцан оройн наран гудайх үес хоёр тийш салцгаав. Учралын өгсөн хэдэн төгрөг, авч очсон юмс Өлзий эхийг ихэд баярлуулжээ… …Нацаг ажил ихтэй байснаас оройтосхийн гэртээ ирвэл хүү нь байсангүй. Талийгаач эхнэрийнх нь ээж Цэвэл хөгшин түүнийг хүлээсэн байртай сууж байлаа. -Өө та ирээ юу. Таны бие гайгүй юу? Хүү минь хаачсан юм

бол? Цэвэл хөгшин нэг л янзгүй шилбэлзэж -Хай зайлуул. Хэн мэдэх вэ. Би аль өдөр л ирсэндэг. Тэр золбин одоо хүртэл алга л байна. Заяа муутай гуйрамч траншейгаар тэнэж ижилдээ нийлээ биз. -Та яах гэж муу хүүг минь элдвээр гоочилж байдаг юм бэ дээ. -Яадаг юм. Тэр л миний охины толгойг идсэндэг. -Та яасан муухай юм боддог юм бэ. Талийгаач анхнаасаа л зүрх муутай байсан ш дээ. -Тэгээд яагаа вэ. Хар нялхдаа эцэг эхийнхээ толгойг идсэн тэр золиг л миний охины толгойг залгисан. Заяа муутай хар үхээр. -Та одоо харанхуй шөнө юу гэж хэрүүл хийгээд байгаа юм. Тэгэж ярих юм бол таны л анхаарал халамж муугаас тэр ш дээ. Охин чинь хар нялхын л зүрх муутай байсандаг. -Өө за чи бүр байтлаа намайг охиныхоо толгойг залгисан гэж хэлэх нь үү. Тэгж ч ярьдаггүй байх шүү, залуу минь. Ташаа тулан ханхалзах хадам эхтэйгээ хэрэлдэхийг Нацаг үнэндээ хүссэнгүй. -За ээж минь одоо өнгөрсөн хойно бид хоёр хэрэлдээд яах вэ. Та ямар хэргээр ирэв? -Би охиныхоо юмнуудыг авах гэж ирсэн юм. Энэ үгийг

сонсоод Нацагийн хоолой өөд нэг юм зураад явчих шиг болов. Арай ч дээ. Гэсэн ч хэл амтай хадамтайгаа хэрэлдэхийг хүссэнгүй. -Тэгээ тэг. Бүгдийг нь аваад яв. -Дуртай ч дургүй ч би төрсөн үрийнхээ эдэлж хэрэглэж байсан юмнуудыг авах л болно. Хоромхон зуур Цэвэл тэдний ойр зуурын хамаг хэрэглээ болох телевиз, тоос сорогч, талийгаачийн бүх хувцас, ор хөнжлийн даавуу, индүүг хүртэл хамаад бөөгнүүлчихэв. Нацаг ёстой нэг гараараа нөгөө гараа барин юу ч дуугарсангүй. Сайхан хүүхэнтэй ханилж сайн сайхан амьдаръя гэж зүтгэж явсан нь Нацагт олонтой. Цус махны тасархай биш ч гэлээ өөрөөр нь овоглож гараас нь хөтлөх хөөрхөн хүүтэй ч боллоо. Би танайхаас охиныхоо юмыг авлаа. Одоо гол яриа уруугаа оръё. Танайх гурван өрөө байртай. Энэ байрыг авахад миний охины оролцоо бас байсан л байж таараа. Тэгэхээр би нэг өрөөг чинь авмаар байна. Энэ ч арай дэндэнэ ээ. Нацаг огло харайн босов. Уурласнаас нүүр нь хүртэл чичирхийлнэ. -Та одоо юу яриад байгаа юм бэ. Арай дэндэж байгаа юм биш үү. Та ямар муухай шуналтай юм бэ. -Чи, чи намайг шуналтай

гэж байгаа юм уу. Чи яасан өөдгүй арчаагүй зантай залуу вэ. Миний охин энэ байрны нэг эзэмшигч нь яалт ч үгүй мөн. Би түүний төрсөн эх. Тиймээс би нэг өрөө байрыг чинь эзэмших эрхтэй. Нэг бол чи надад нэг өрөө байрны мөнгө өг, эсвэл байраа зарж жижигрүүлээд зөрүүг нь өг. -Хм. Чадахгүй гэвэл та яах юм бэ. Би таньд мөнгө өгч чадахгүй. Би Монгол хүн болохоороо дөчин ес хоног нь гүйцээгүй байхад таньтай хэрэлдмээргүй байна. Авгайн хараа нь томсч шүлс нь үсчин ойртов. -Өө хө. Юу гэнээ чи. Юу солиорох чинь энэ вэ. Байтлаа чи намайг Монгол биш гэж хэлэх нь үү. Ёстой нөгөө алтыг нь аваад авдрыг нь хаяна гээч энэ дээ. Түй чи. Авгай хүргэнийхээ нүүр өөд нулимчихав. Санаандгүй байсан Нацаг маш их сандарч бас сэжиглэж ханцуйгаараа нүүрээ шударч арчив. -Яаж байнаа. Муу балай авгай минь. Яадаг юм, та шуналтай хөгшин хятад шиг авирлаад байгаа биз дээ. -Сайхан мэдээрэй чи. Пий тэр байж байгааг нь. Гуйгаад өгөхгүй бол гуядаад авна даа чамаас. Муу луйварчин минь, хууль гэж нэг юм байдаг юм шүү. Иш чаавас ийм юмтай ханилсан юм чинь миний охин үхэхээс ч

биш яахав дээ. Ай үйлийн үр. Тэр муу золбин хүхэдтэй хамт чи миний охины толгойг идсэн шүү. Нацаг нэг мэдэхэд хадам эхийгээ заамдан барьчихсан зогсож байлаа.Амин зэрэглээ /4-р хэсэг/ …Өлзий эх дагавар хүүгийнхээ төлөө зовнин Тулгаа хүү хайртай охины хүсэмжлэн нойр хугаслах тэр мөчид өнгө мөнгөний хорвоод аархагч баян эр Ядам ёстой л эр хүний жаргал эмс охидын сайхныг амтлан жаргаж байлаа. Ямар ч гэсэн энэ удаа сургуулиас хөөгдөхгүй болсон гэдгээ ойлгосон Одончимэг До захирлыг даган захирлын ганган машинд орохдоо эргэн харвал сургуулийн үүдэнд Тулгаа нь байдгаараа инээчихсэн гар даллан зогсч байлаа. Одноо ч хайртай залуудаа захирлын нүдийг хариулан хий үнсэлт бэлэглээд машинд оров. До захирлын махлаг нүүр цүлхэгнэн инээвхийлж их л сайхан зантай явах аж. Одончимэгийн эцэг, эх, дүү нар амьдрал ахуйг нь хүртэл асууж санаа тавихад гэнэн цайлган охин сайхан сэтгэлт захиралдаа хязгааргүй баярлан бүхий л амьдралаа ярьж ноднин жилийн зуднаар хэдэн малнаасаа салсаныг хүртэл нуусангүй. Захирал нь түүний үгийг анхааран сонсч юм л бол -За, охин минь захирлынхаа итгэлийг

алдахгүй шүү гэх юм уу, сургуулийнхаа нэрийг бодно шүү хэмээн байн байн сануулах ажээ. Тэд хотын нэгэн тохилог зоогийн газар хооллож аян замын жаал жуул юмаа базааж нөгөө хандивлагч буянтантай уулзахаар шил толь болсон гангамсаг харшийн үүдэнд очиход өмнөөс нь нүсэр том биетэй ганган хээнцэр хувцасласан нэгэн эрхэм дагуулуудаа дагуулан гарч ирээд бас л нэг гоёмсог машинд сууцгаав. Хачирхалтай нь тэр гоёмсог харшнаас Одончимэгийн хайртай залуу Тулгаа гарч намрын сэвэлзүүр салхинд энгэр нь задгай куртканы хормой дэрвүүлэн их л яаруу яваа бололтой гүйх шахам явж одов. Одончимэг Тулгааг дуудмаар санагдсан ч До захирлаас айгаад хөдөлж ч чадсангүй. Машинууд хойно урдаа орон давхилдсаар хотоос зайдуухан нэгэн амралтын газар ирж дээд зэрэглэлийн тохилог өрөөнд тухлан сууцгаав. Сургууль хамт олонд нь авралын гараа сунгагч мөнөөх лагс том биетэй эрхэмд До захирал их хүндэтгэлтэй хандсанд Одончимэг бүр ч балмагдаж орхив. Хүний орчлонгийн худал хуурмаг тэвчингүй нүглийг үл ойлгох гэнэн цайлган охин чухам юм хийх арга ухаанаа олохгүй дэмий л захирлаа харна. Захирал нь байн байн түүнийг харж нүдээ ирмэх нь чухам юу гээд байгааг нь ойлгоход ч бэрхтэй. Буйд дайдыг чимсэн энэ ганган дэгжин амралтын газар

гэнэт ирсэн зочидоо их л хүндэтгэлтэй угтаж хүссэн бүгдийг нь өмнө нь дэлгэж тавина. До захирлынх нь толгой бөхийлгөн бөндөгнөх Ядам гэгч Одончимэгийг ширүүн хар нүдээрээ нэвт шувт ширтэхэд охины биед тийм гэхийн аргагүй айдас хургана. -За До захирал. Бид өнөөдөртөө эндээ алжаалаа тайлаад маргааш ангын мөр хөөцгөөж хийморио сэргээвэл ямар вэ? Энэ жаахан бүсгүй танай оюутан уу? -Тэгэлгүй яах вэ. Бид өнөөдөр арай л оройтосхийж хотоос гарлаа. Өнөөдөр эндээ амарч хоноцгооё. Маргааш ганц нэг чоно унагаж хийморио сэргээгээд аажуу уужуу буцацгаая! Тийм ээ. Энэ охин манай шилдэг оюутнуудын нэг. Нэр нь Одончимэг. Гуравдугаар дамжааны оюутан. Таньд шадарлахаар дагаж яваа юм. Энэ үгийг сонссон Одончимэг ичихдээ нүүр нь минчийн улайв. Захирлынх нь сүжрээд байгаа мөнөөх хүндэт хүний хөлс нэвчсэн царай гэрэлтэн инээд алдаж -Өө за за. Баярлалаа. Та надад их таалагдаж байна. Танилцъя. Намайг Ядам гэдэг гээд том гараа сунгахад Одончимэгийн зүрх зогсчих шахан бие нь салгалан чичирхийлэв. Энэ ямар аймаар хүн бэ гэх бодол толгойд нь эргэлдэж үс нь босох шиг болсон ч До захирлын шамдуулан дохих харцнаас дальдчин чичирхийлэх гараа өгч

Одончимэг гэж аяархан бувтнав. Цээж ханхалзуулан баярхаж аархах энэ хөлчүү хүнээс Одончимэг үнэндээ айж байсан ч өөр яалтай ч билээ. Архийг ус минь залгилах энэ аймар хүний аманд орчихно уу гэмээр До захирал нь бөндөгнөж, харсаар байтал долгинох нь уур хүрмээр. Оюутнуудын цөсөө цалгитал биширч хүндэлдэг До захирал нь ийн арчаагүй байдалд байгаа нь Одончимэгт бас гайхаш төрүүлнэ. Захирал өөрөө л хамт ?

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *