Нүүр Өгүүллэг “АМИН ЗЭРЭГЛЭЭ” роман “2-Р ХЭСЭГ”

“АМИН ЗЭРЭГЛЭЭ” роман “2-Р ХЭСЭГ”

58 секунд уншина
0
0
511

Миний хүүгийн гар сайртчихаж. Миний хүү битгий гадаа тоглоод бай л даа. -Эмээ намайг загнаад байх юм байна ш дээ. Эх зөөлөн сүүрс алдаж хүүгээ тэврэв. -Ээжээ та удахгүй эдгэрнэ тиймээ. Эх гүн сүүрс

алдаж -Ээж нь заавал эдгэрнэ ээ. Хүүгээ орхиод үхэж болохгүй юм байна. Шувуу хүртэл өндгөө үүлэн сүүдрээс хамгаалдаг байхад ээж нь хүүгээ орхиж болохгүй юм байна. Ээж нь хүүгээ орхихгүй ээ. -Ээжээ,

хэрэв та намайг орхих юм бол бүдүүн эмээ намайг загнана тиймээ… Тийм гэж үгээр илэрхийлэхийн аргагүй нүдээр хүүгээ гунигтай гэгч ширтсэн эх гүн санаа алдаж ихэд амьсгаадан -Тиймээ, ээж нь хүүгээ

хэнд ч загнуулахгүйн тулд хүүгээ орхиод үхэж болохгүйг ойлголоо. Миний хүү. Хайртай ганц үр минь. Эвий минь. Өдрөөс өдөрт өсч том болж л байна. Ээждээ, аавдаа амьдрал хайрласан алаг үр минь. Эх ийн

үглэж юунд ч юм гунихарч эхэр татсанаа, хүүг улам энхрийлж шуналтайяа хэд үнссэнээ түүндээ ядрав бололтой хэсэг чимээгүй хэвтэв. Ээж хүү хоёр бие биенээ зөөлөн тэвэрч хэсэг нам гүмхэн

хэвтэв. Гэнэт хаалга онгойж хүнд нүсэр алхаа шал доргиулан -Өө хар цусаа. Овоо унтаж байсан амьтныг сэрээчихээд бүр өвөрт нь орчихсон байдаг яасан хорлонтой хар илжиг вэ гэх дуун хадахад эх, хүү хоёр давхийн цочив. “Яанаа бүдүүн эмээ ирчихэж” Хүүгийн хамаг биеийг айдас баглаж годхийн босов. Эмээгийн хүнд нударга хүүгийн нүцгэн нуруун дээр бууж нүдэнд нь гал бутраад явчихад хүү зөөлөн ёолж нүдээ анив. Амыг нь дагаад зөөлөн бүлээн юм урсах шиг болоход хүү алгаараа тэмтэрвэл гар нь цус болсон байлаа. Цус харсан хүү улам айж доош өвдөглөн сууж мэгшин уйлав. Ард нь өвчтэй ээжийнх дуун хадаад явчихав. Хүү дахиад цочив. -Та чинь одоо яаж байгаа нь энэ вэ? хүүхэд алах чинь дутаа юу. Алив.. миний .. миний хүү ээждээ ир. Нааш ир юу вэ, энэ чинь цус. Ээжээ та чинь миний хүүгээс цус гаргачихлаа

гэж үү дээ. Ай халаг. Бурхан минь. Хүү эргэж харав. Өвчинд нэрвэгдсэн бүр дуугарах ч тэнхэлгүй байсан эх нь хоёр хөл дээрээ ганхан зогсч байлаа. Үрээ гэх эхийн сэтгэлийг ужиг хүнд өвчин л лав дийлдэггүй ажээ. -За юун сүртэй юм бэ дээ, Нуруулуу нь нэг л тоншоод авсан даг. Гар цаашаа нохой. Наад цус амаа угаа. Тэгээд хичээлдээ арил. Цаг ч болохоо болилоо. Хүү годхийн угаалгын өрөөнд орж нүүрээ угааж цусаа арилгачихаад, хувцсаа өмсч, цүнхээ шүүрээд тэр чигтээ хичээлдээ явав. Ард нь хүүгээ өмөөрсөн ээж нь эмээтэй нь маргалдах сонсдоно. Хүүг ойролцоох сургууль дээрээ очиход хэн ч байсангүй. Сургуулийн жижүүр өвөө их л сайхан ааштай инээмсэглэж -За мундаг эр минь ямар эрт хичээлдээ ирэв дээ. Сайн л байна. Гэхдээ цаг эрт байна. Багш нар чинь ч алга. Дөнгөж л 7 болж байх шив дээ. Ангидаа

орох арай л болоогүй байна даа. Хүлээж бай даа гэснээ хүүгийн царай өөд хянамгай гэгч нь харж -Ингэхэд мундаг эр минь өглөөнийхөө цайг уусан биз гэв. Нээрээ өглөөнийхөө цайг уугаагүй юм байна ш дээ. Бүдүүн эмээ ууртай байсан юм чинь яаж ч уух билээ дээ. Шөнө аав ирсэн юм болов уу гэж бодсон хүү цүнхээ ухав. Хэрэв аав шөнө унтсан хойно ирсэн бол цүнхэнд нь ямар нэг амттан хийдэг байв. Харин сүүлийн үес шөнөөр ирдэг аавын хүүгийнхээ цүнхэнд хийдэг амттан нь гөөхий, хиам, талххан болсон билээ. Аав нь шөнө иржээ. Хүүгийн цүнхэнд хоёр ширхэг гөөхий, хэдэн зүсэм талх, хиам зэрэг байв. Хатуу хариг эмээгээсээ айдаг хүүгээ өглөө олигтой цайлж чадахгүй хичээлдээ явдгийг мэдэх болсон эцэг хүүгийнхээ цүнхэнд эдгээр зүйлсийг байнга хийдэг болжээ. Цүнхээ уудлаад инээмсэглэсэн хүү талх, хиам гаргаж өвгөнд сарвайв. -Өвөө май. Аав минь цүнхэнд идэх

юм хийчихээд явчихсан байна. Сайхан ааштай өвгөн инээвхийлж -Аав нь ажил ихтэй хүн үү зайлуул. Ээж нь бий юу гэж асуухад хүүгийн нүдэнд өвчтэй ээж нь харагдах шиг болж нүдэнд нь нулимс гүйлгэнээд -Ээж минь өвчтэй байгаа гээд том хүн шиг сүүрс алдахад өвгөн хүүг өрөвдөнгүй харж толгой дохин -Аа хөөрхий, тийм үү. Үгүй тэгээд ээж нь эдгэнэ л дээ. Өө өвөөд нь хэрэггүй. Өвөө нь цайгаа уучихсан. Харин хүү минь хичээлийн чинь цаг болоогүй юм чинь цайгаа уучих хэмээснээ халуун савнаас хар цай аягалан хүүгийн өмнө тавихад сэтгэл тэнийн баярласан хүү “Энэ өвөө манай эмээгээс л сайхан зантай хүн юм даа” гэж бодов. Тэр өдрийн хичээлийг Болд хүү ердөө ч ойлгосонгүй. Зүв зүгээр байхад л уйлах гээд байсан тул номоороо нүүрээ наагаад хэнд ч мэдэгдэхгүйгээр чимээгүйхэн уйлав. Ядаж байхад тэр өдөр Болдын жижүүрийн ээлж таарч хичээл тарсны

дараагаар нэг ширээнд суудаг Навчаатай ангиа цэвэрлэв. Навчаа бол хоёр салаа шодон гэзэгтэй наснаасаа өндөр зэгзгэр нуруутай зэрмийсэн цагаан цагаан охин. Болд Навчаа хоёр хааяа муудалцдаг ч тэрүүхэндээ бас аминчхан. Энэ удаа Болд яарч сандчин ангиа цэвэрлэчихээд цүнхээ шүүрч санд мэнд ухасхийв. Болд хүү гадаа гараад ч тайвширч чадсангүй гүйсээр байр уруугаа орж хаалгаа татвал ашгүй аав нь ирчихсэн байлаа. Аав нь хүүгээ тун ч зөөлөн, арга барагдангуй харцаар харсан авч юу ч хэлсэнгүй хүүгийн гараас хөтөлж ээжийнх нь хэвтэж буй том өрөөнд оруулахад эмээ нь ёозгүй хялалзав. Ээж нь өвчиндөө их л шаналж буй бололтой царай нь нэг цайж, нэг улайж толгой сэжилж амьсгаа нь өндөрсөх аж. Аавынх нь төрсөн дүү Тунгаа гэгч сувилагчийн ажилтай эгч нь ээжид нь ойр ойрхон тариа хийх ажээ. Аав ээжийнх нь ахан дүүс бүгд ирсэн бөгөөд

хоорондоо шивнэлдэхээс өөр яриа үгүй болж өрөөнд нам гүмхэн байдал ноёрхоно. Хэд хэдэн тариа хийсний дараа ээжийнх нь өвчин намдав бололтой нэг хэсэг унтав. Энэ үед муу юмыг зөн совингоороо мэдэрсэн хүү ээжийнхээ дээшлэх тусам хөрч буй хөлийг бяцхан гараараа атгалан дулаацуулах гэж ядаж суулаа. Аав нь хүүгээ өөр өрөөнд оруулах гэж дуудсан боловч хүү ээжийнхээ хажуунаас боссонгүй. Оройн наран хэлбийх үеэр Дарь сэргэж ирээд бүр орон дээрээ босоод суучихав. Хүн бүгдийн царай баяраар гэрэлтээд ирэх энэ мөчид бяцхан Болд хамгаас их баярлав. Ээжийнхээ хажууд биеийг нь түшин суух бяцхан хүүд энэ мөч сайхан байх нь ч аргагүй бизээ. Дарийн биед эм тариа үйлчилж сайжирсан тул ахан дүүс ч бүгд явав. Харин ээжид нь тариа хийх ажилтай Тунгаа эгч, бүдүүн эмээ хоёр л үлдэв. Хүү дотроо бүдүүн эмээ яваасай гэж маш их хүсч байсан ч энэ

бодлоо яахин хэлж чадах билээ. -Нацаг аа. Би жаахан тараг уумаар байна. Миний хүүд бас аваад ирээч. Ээж хүү хоёр өөд өөдөөсөө харж суугаад тараг уух их дуртай билээ. Аав нь их л дуулгавартай хүлцэнгүй болжээ. -Тэгье, тэгье. Би одоохон аваад ирье. Та хоёр минь ингээд сууж бай. Бараг л гүйн алдан гарах аавынх нь араас ээж нь их л удаан ширтэв. Ээж нь бүдүүн эмээг нь бас дуудаж -Ээжээ хонины махаар хэдэн сайхан бууз хийгээд орхиоч. Гэнэт бууз идмээр санагдчихлаа. Эмээгийнх нь тарган шар нүүр маажинтсан мэт мэлтгэнэн сайхан аашилж -Одоохон охин минь. Ээж нь одоохон. Охиндоо сайхан бууз хийгээд аваад ирье. Наад муу дэрчгэр хүү чинь ч өлсч байгаа. Өглөө эмээ нь муухай аашилчихсан юм гээд шал хотолзуулан гарч одоход ээж нь мөн л араас нь харж санаа алдав. Аав нь төдхөн ээжийнх нь хүссэн таргийг бариад гүйж орж ирэв. Тэгээд ээж, хүү хоёр өөд өөдөөсөө харж суугаад аавын авчирсан таргийг

амтархан идэв. Аав нь ээжийнх нь шингэрч өнгөө алдсан үсийг энхрийлэн илбэх ажээ. -Нацаг аа, миний хань хүүгээ битгий гараасаа салгаарай. Битгий дахиж эхнэр аваарай. Хүүг минь над шиг хайрлаж чадахгүй шүү. -Иш чи минь юу л яриад байна даа. Хайрт минь удахгүй бүх юм сайхан болноо. -Нацаг минь. Чи надад амла л даа. Юу ч болсон хүүг минь гараасаа битгий холдуулаарай. Өөр эхнэр… -Битгий тийм бэлэггүй юм ярь л даа. Хувь заяа бидэнд хатуурхсан ч би дахиж эхнэр авахгүй. Хүүгээ гараасаа салгахгүй. Хүү та хоёр минь миний амьдралын утга учир шүү дээ. Чи минь. -Нацаг минь чи дэндүү хэнэггүй шүү. Хүүгээ дааруулж өлсгөв дөө. Аав нь хариуд нь юу ч хэлсэнгүй. Хүнд ажилд бяцарч парвайсан том гараараа ээж хүү хоёрыг хамтад нь энхрийлэн тэврэв. Бүдүүн эмээ ч төдөлгүй хамар цоргисон сайхан үнэртэй цавцайсан цагаан бууз таваглан авчрав. Ээж нь тэр буузнаас дөнгөж хоёрхон ширхэгийг идчихээд унтаж эхлэв. – Та минь ээ болохоо байлаа гэх бүдүүн эмээгийн хахирган дуу хүүгийн цөсийг хагалчих шахав. Ээж нь мууджээ. Царай нь хөхөлбөртөн хөхийж,

хамар нь хавчийн, ухархайдаа ширгэх дөхсөн том алаг нүд нь аниастай бараг л амьсгалж чадахаа больжээ. Бөөн бужигнаан бий болж эмч болон ах дүүсээ зэрэг дуудав. Айж уйлсан хүү ээжийнхээ хацарт нүүрээ наавал мөс шиг хүйтэн байх тул агдасхийн цочив. Хүүгээ харсан аав нь яаран ирж хүүгээ ээжээс нь холдуулав. Эмч ирж ээжийг нь үзээд толгой сэгсэрч амандаа нэгийг бувтнан яаралтай эмнэлэгт аваачихыг зөвлөхөд хүү дотроо “ээж минь арай ч үхэхгүй байхаа. Өглөөхөн л надад ээж нь хүүгээ орхиод үхэхгүй гэж хэлсэн юм чинь гэж бодов”. Учрал хүүгийн яриаг уйтайхан сонсч, сэмхэн нулимсаа арчингаа хүүг өөрийн эрхгүй өрөвдөн суулаа. Халуун цай ууж, хоол идээд хүү ширээ түшээд зүйрмэглэв. Арга ч үгүй биз шөнөжин нойргүй зовсон амьтан. Учрал, Болд хоёр ийн танилцав. Ядам гурван өдөр дараалан гэртээ харьсангүй. Хөрөнгө мөнгөөр аархсан ихэмсэг бардам зантай Ядам царайлаг сайхан эхнэрийнхээ төрсөн өдрийг доргионтойхон өнгөрүүлж, далимд нь улс төрийн

томчуудыг залж ирж ирэх сонгуульд өөртөө ашигтай нэг гарц олох гэсэн нь ийн хойшилсонд тийм ч таатай байсангүй. Бүхнийг зангидсан гар шиг атгаж чадах мөнгө гээч дэлхийн хаан миний гарт байхад энэ нэг өчүүхэн Монголыг ч би худалдаад авчихаж чадна гэсэн омгорхол төрнө. Бас ч нөгөөтэйгүүр сайхан төрсөн эхнэрээ өөрийнхөө өмнөөс зөрсөнд жаахан хашраахаар шийдэж гурав хоног гэртээ хариагүй ажээ. Ядам зандан тавилгаар хүрээлэгдсэн ажлынхаа тохилог том өрөөний хойморт байх том зузаан памбагар буйдан сандал дээрээ тэрийн хэвтэж, үнэтэй янжуурынхаа утааг гогцооруулан үлээнэ. Өнөөдөр эхнэрийнх нь төрсөн өдөр ажээ. Тиймээс л Ядам харихыг яарсангүй. Нөхрийнхөө өмнөөс зөрдөг эхнэр баярын өдрөө тэгээд ганцаараа холхиж цонхоор хялалзаж л байг. Намайг очихгүй бол аягүй бол уйлна биз. Уйлаа, уйл. Уйлж л байг гэж эхнэрээ эрхшээлдээ оруулах омгорхол төрнө. Тамхиа татаж ч дуусалгүй тэр чигт нь өмнөө байх болор саванд хийж унтраангаа “Абсолют” хэмээх том шилтэй архинаас шил аяганд хийж нэг амьсгаагаар хөнтрөөд

гүнзгий амьсгаа авч, -Ай сайхан сайхан. Мөнхийн ганц хүү жаргаж байна даа. Жаргаж байна гэж ганцаараа ярив. Уг нь Ядам, Мөнх гэдэг хүний ууган хүү мөн боловч арай ч ганц хүү нь биш бөгөөд эх тусгаар таван дүүтэй ажээ. Мөнхийг идэр залууд нь анхных хань ертөнцийн мөнх бусыг үзүүлж Ядам хүү долоохон настайдаа эхээсээ өнчрөн хоцорчээ. Нэгэн байгууллагад нярав ажилтай Мөнх бяцхан хүүгээ өсгөж бөөцийлэн таван жилийг ардаа орхисон боловч эргэх хорвоогийн жамыг даган Өлзий гэгч эмэгтэйтэй ханилан суужээ. Хаврын нэгэн хуйсгануур хохилзуур өдөр зувцаа дээлтэй Өлзийг хөтлөн орж ирсэн эцгийгээ арван хоёр настай Ядам хүү тунч таагүй харцаар шилбэлзэн угтжээ. Дөнгөж хорин таван настай бас л өнчирч хагацахын зовлонг ханатал амссан Өлзий айлын том охин эцгээс өнчирсөн дөрвөн дүүг нь амьдралд хүргэх гэж зүдүүхэн амьдрагч эхдээ тус дэм болох гэж хирээрээ л амьдралд яарсан нь дагавар хүүтэй Мөнх ажээ. Амьдрал гээч оосор бүсгүй их давалгаан цагаа болохоор амархан үүдээ нээдэг ч зовоохыгоо чамгүй зовоодог. Жаргаахыгаа бас

харамгүй жаргаадаг л аж. Мөнх залуу эхнэртээ хайр халамж сайтай ч орж гарагсадтай сүрхий хардах учир Өлзийгийн нүд нулимстай явах нь олонтой. Ер нь бүхий л юмандаа хариг харамч Мөнх Өлзийд шинэ хувцас авч өгөх нь ч тоотойхон. Таван жилийн өмнө талийгаач болсон эхнэрийнхээ битүү саванд их удсанаас хөгц үнэртсэн хувцсыг үг дуу ч үгүй өмнө нь гаргаж тавихад Ядам хүүгийн царай барсхийн нүдээр нь нулимс гүйлгэнэж түүнийгээ сэмхэн арчихыг нь Өлзий олж хараад дотор нь палхийжээ. Бяцхан хүү хойд эхээсээ, төрсөн эхийн үнэр шингээж, энхрий дотно дүр төрхийг санагдуулсан хувцсыг харамлахын дээдээр харамлаж байсан ч ааваасаа эмээгээд дуугүй өнгөрөөсөн ажээ. Ядам хүү төрөхөөс болж эндсэн эхийгээ санах тоолондоо зургийг нь өвөртөлж унтдаг байсан бол хойд эхтэй болсон цагаасаа хойш эхийн зургийг дандаа өвөртөлж унтдаг болжээ. Ер нь Ядам багынхаа л их цэвэрч юмханаар юм хийж сурчээ. Ядам ангидаа толгой цохидог сурлагатай хүүхдийн нэгэн байлаа. Нялх балчир үр нь хоног ирэх тусам амьдралын ухаанд суралцаж буйд эцэг Мөнх ч дотроо сэтгэл хангалуун байлаа. Мөнхийн эзгүйд бяцхан Ядамын хилэнтэй харц хойд эх Өлзийн толгойноос хөлийг хүртэл ороолгож,

номхон дөлгөөн зантай бүсгүй тэр тоолонд дальдчин бяцхан гэрийн эзний өмнө буулт хийнэ. Өлзий Мөнхийн эзгүйд бүхнийг Ядамын таалалд нийцүүлэхийг байдгаараа хичээнэ. Хоолныхоо гурилыг зуурахдаа хүртэл Ядамаас асууна. Ядам түүнийг нь хяламхийн харчихаад жаахан хас лавшаа юм байгаа биз дээ. Гуравхан хүний хоол тааруулж чаддаггүй юмуу гэж зандрах юмуу өшөө жаахан нэм. Цуйван юм байгаа биз дээ. Гурилаа нарийхан хэрчээрэй хэмээн заана. Хүүгийн хэлснийг Өлзий үг дуугүй дагана. Хүүгийнхээ энэ байдлыг Мөнх мэдэвч хүүгийн бодлыг дотроо сэмхэн дэмжиж залуу эхнэрээ эх дүү нартаа гэрийн хэрэглээнээс нууцаар зөөх вий гэж хардана. Ядам арван жилийн сурагч байхаасаа л ангийнхаа сайн сурлагатны нэг гэгдэн багш нарын магтаал сонссон, олон нийтийн ажилд бусдыгаа уриалсан сайчуудын тоонд байнга ордог байлаа. Тэрбээр хичээл тарсны дараагаар ангидаа ёс юм шиг үлдэж сайн дураараа жижүүр хийж ангиа цэвэрлэх далимаар хэн нэг салан хүүхдийн хаясан

баллуур, харандаа үзгийг сэмхэн авч цүнхлэнэ. Тооны хичээлдээ гаргууд сайн түүнээс будаа идэх гэж царайчлах хүүхэд зөндөө. Тэр бүхний хариуд тоогоо хуулуулахдаа Ядам тэр хүүхдээс заавал нэг зүйл авна. Энэ байдал нь анги ахих тусам нь улам даамжирч хичээлийн хэрэгсэл ав гэж эцгийн өгсөн хэдэн төгрөг түүний сурагчийн дүрэмт хувцасных нь энгэрийн халаасанд тун ч нямбайлагдан хадгалагдана. Хичээл тарсны дараа хөвгүүд сургуулийн арын хэн ч харагдахгүй талбайд нууцаар цугларч мөнгөдөхөд Ядам л ганцаараа хавь ойрынхоо хөвгүүдийн бутархай мөнгийг халаасална. Тэр бас чиг чамгүй сүрхий зодоонч. Ангийнх нь хөвгүүд бүгд түүнээс айна. Дээд ангийнхаа хөвгүүдтэй сүрхий дотносох тул зарим хүч давуу дургүй хүргэсэн нэгнийг сэмхэн шоглуулна. Ангийнх нь охид түүнтэй үерхэхийг хүсэвч тэр хэнтэй ч дотносдоггүй байснаа аравдугаар ангид ороод ангийнхаа нэг охинд сайн болсон ч бусад хөвгүүдийн адил түүнд захиа бичдэггүй байлаа. Түүнд сайн болчихсоноо мэдэгдэхийг ч хүсдэггүй байсан ч хажуугаас нь холдмооргүй тэр охиныг мөрөөдөж

санагалзан хэдэн шөнө нойргүй хоносон ч бий. Харин нэг өдөр аз таарч сэтгэлийг нь соронзон мэт татах мөнөөхөн охинтой хичээлийн дараа хоёулахнаа үлдэх завшаан таарч билээ. Тэгэхэд Ядам гаднаас багш нарч юмуу ангийн хүүхдүүдийн хэн нэг нь ороод ирэх вий гэж хүний нүд хариулан байж барьж аваад халуу дүүгсэн уруулаараа охины ягаахан хацар дээрч үнсч орхиход охин үргэсэн янзага шиг зугтаад явчихсаны дараа өөртөө анх удаа эр хүн боллоо гэсэн бардамнал төрж чимээгүйхэн инээж байснаа одоо ч эргэн дурсч ганцаараа мушилзан суудаг ажээ. Эцэг Мөнх нь Өлзий ээжтэй ханилан сууснаас хойш Ядам таван дүүтэй болсон ч Ядам мөн л бүхнийг өөртөө өмчлөх гэдэг дураараа зандаа хөтлөгдөн өөрийгөө Мөнхийн ганц хүү гэсээр өдий хүрчээ. Эцэг Мөнх нь хэдэн жилийн өмнө нас барж хойд эх нь эсэн мэнд байгаач жилд ганцхан болдог цагаан сараар очиж гар зөрүүлэхээс өөрөөр тэр хөгшинтэй тоотойхон уулзана. Эцэг нэгтэй дүү нар нь том ахын хувьд түүнд хандан хааяа нэг тусламж гуйж ирэхэд тэрбээр үг дуугүй сонсч, хэсэг хүрлийж

сууснаа хүссэн хэдэн төгрөгийг нь өмнө нь чулуудаад үгийн солиогүй хаалга өөд хяламхийхэд цаадуул нь ахын энэ байдалд цочирдон балмагдаад гарахын түүс болно. Тийм болохоор дүү нар нь аль болохоор Ядамтай уулзахгүй хол байхыг хичээнэ. Гэсэн ч амьдралын эрхшээлээр баян ахыгаа царайчлан ирж хэдэн төгрөг гуйж түүний мөс шиг хүйтэн харцанд ороолгуулж, могой харсан хүн шиг айн хирдхийх нь бий. Аливаа бүхнээ өөрийн болгон өмчлөх дуртай Ядам эхнэрээ бүр ч их өмчилж хаа нэг төрхмөөр нь айлчлахад хүртэл дургүйцнэ. “Сайнтай нь ханил, сайхантай нь явалд” гэдэг үг Ядамд тун ч таалагддаг бөгөөд “Миний эхнэр чинь сайн ч хүүхэн, сайхан ч хүүхэн” гэж өөртөө бардана. Тэрбээр хадмуудтайгаа тун ч хүйтэн харьцах бөгөөд “хүүхэн очсондоо чулуу шидсэндээ” гэдэг үгийг байнга хэлнэ. Нөхрийнхөө энэ байдалд дургүйцдэгээ Учрал шулуухан ч хэлж орхино. Үнэнийг хэлэхэд ойр тойрныхондоо мөнгөний авдар гэгддэг энэ бардам, ихэмсэг, хахир хүйтэн хүний өмнөөс үг хэлдэг, тун ч

ширүүхэн маргадаг цорын ганц зоригтон бол түүний эхнэр Учрал л байлаа. Хадмууд нь ч, өөрийнх нь дүү нар нь ч, сайхан сэтгэлт хойд эх нь ч, компанийх нь ажиллагсад ч, тэр ч бүү хэл зарим нэг бизнесийн түншүүд нь ч түүнээс дөлж айцгаана. Үүнд нь Ядам эрэмшиж улам бүр омогшино. Ажлынхаа тавлаг өрөөнд тухлан хэвтэж архины сайныг хүртсээр байгаа Ядам өөрийнхөө байдлаас уйдах болж хүүхний сайныг бодож нэг үзэв. Яаж ч бодсон хамгийн эхэнд түүний эхнэр л ороод байлаа. “Миний эхнэр үнэндээ л сайхан хүүхэн. Боловсрол мэдлэг ч өндөр, зан ааш ч түвшин. Тиймээ. Монголдоо номер нэг хүүхэн л Ядамын эхнэр байхгүй юм бол өөр хэний эхнэр байх билээ дээ. Дараа нь зураг шиг өнгөлөг охид хүүхнүүдийн дүрс кино зураг шиг нүднийх нь өмнүүр сүүмэлзэн өнгөрсөөр л. Ай сайхан, сайхан. Мөнхийн ганц хүү жаргаж байна даа жаргаж байна. Мөнгөний эзэн Ядам байхад муусайн хүүхнүүд ер нь юу юм бэ. Арван төгрөгөөр даллахад л өмдөө бариад гүйгээд ирэх эмс охид олон болж дээ. Муусайн эмсээс өвчин авчих вий дээ. Үгүй ер тэгвэл ч мөн

баларлаа шүү. Учрал үг дуугүй л арилах байх даа. Аа цусаар урс. Мөнгө байхад тэр муу хүүхэн надаас явж чадахгүй дээ, чадахгүй. Айлгаж, жаал туниж гүйгээд л аргадахгүй болохоор арга буюу хүрээд ирнэ биз. Түүний эцэг тэр муу улаан коммунист Ху намын хэнхэг Содов уу. Ихээхэн дургүй хүргэсэн новш доо. Очиж очиж тэр муу хэнхэг Содов миний хадам эцэг болоод байхдаа ч яах вэ дээ. Үгүй тэгээд энэ Учрал тэр муу эцгийгээ дууриаж хэнхэг зантай байхдаа ч яах вэ дээ” гэх уур хүргэсэн бодол ч орж ирнэ. Урьд шөнө элгэнд нь наалдчихаад чичирч хэвтсэн жаахан бүсгүй сэтгэлд нь орж ирэхэд тэрээр таатайхан инээвхийлэв. Залуухан бүсгүйн үл ялиг чичирхийлсэн ганган цагаахан бие харагдаж зөөлөн амьсгаа нь ихэсч ганцаараа хүд хүд хөхөрч –Аа цусаар урс. Өнөөдөр ч мөн бас л жаргана даа гэж ганцаараа яриад мөн л шалтгаангүй тачигнатал инээнэ.

Түүний бодлыг таах мэт утас нь дуугарахад тэр яаран харилцуураа шүүрч авав. За сонсч байна. Харилцуурт таньдаг дуун сонсдож -Лагшин тунгалаг уу? Толгой тархи зүгээр үү? -Аа цус гэж. Зүгээр зүгээр. Би ч тэнгэр нурсан ч ажрах хүн биш шүү дээ. -Ганцаараа байна уу? Ажил дээрээ байна уу? -Тиймээ. Ганцаараа л ганихарч сууна. -Эхнэртээ очихгүй юмуу? -Очмооргүй байна. Нэгэн томоохон дээд сургуулийн захирал танил нь ярьж байх нь тэр. Харилцуурт эр хүний нүргээнт инээд сонсдон, -Өө хөөрхий миний нөхөр. Тэгээд одоо яая гэж. Эхнэртээ очдоггүй ээ. Тэгсэн мөртлөө ажлынхаа өрөөнд уйдаж суудаг. Аль эсвэл урьд шөнө жаахан ядарчихсан уу? Аан ха ха. -За харин ч ядарна л гэж байхгүй шүү. Эр биеийн хүч ид л төвлөрч буй энэ насанд чинь жаргаж л явахаас уйдаж суух онцгүй биз дээ. -Эрхэм нөхөр минь. Тэгээд би одоо юугаар чамдаа туслах билээ дээ. Аль эсвэл агаар салхинд ан харж хийморио сэргээж шинэ юм амтлах уу? -Би ч бэлэн л байна. Танилынх нь дуун илт чангарч урамшин –Замд

бэлдэхүү гэж шамдуулав. Ядам ч өөрийн эрхгүй сэргэх шиг болон хүд хүд инээж -За хө. Урмыг минь хугалахгүй сэргэлэн цовоо болж өгвөл онгон юм бэлдээрэй гэхэд –Тохирлоо гэх эр хүний баясгалант дуун нүргэлж утас тасрав. Ийнхүү өөрийнх нь үгнээс зөрдөг эхнэрээ төрсөн өдрөөр нь буулгаж авах гэсэн Ядамын төлөвлөгөө амжилттай хэрэгжиж тэрээр хөдөөгийн замд унадаг “Хаймер жип” машинаа гражаас гаргуулав.. … Ангийн багш нь өлмий дээрээ гишгэлэн ирж, тохойноос нь зөөлөн татахад Одончимэг давхийн цочив. Багшийнх нь ядрангуй дөлгөөн нүд гайхашрангуй байдалтай түүнийг ширтэн –Охин минь. Төлбөрөө хийж чадах нь уу? Яадаг ч юм билээ дээ хүүхээ. Төлбөр чинь л нэхэгдэж байгаа бололтой. До захирал чамайг дуудаад байна. Төлбөр л байх даа оч доо гэж өрөвдөнгүй өгүүлэхэд Одончимэгийн дотор палхийгээд явчихав. Сургуулийн урт коридороор толгой гудайлган алхах түүнийг араас нь хэн нэгэн бариад авав. Охиныг урам муутайхан эргэхэд найз Тулгаа нь инээмсэглэн зогсох

ажээ. -Чи хаачих гэж байгаа юм бэ? Танай хичээл тарчихсан уу? -Манайх тарах нь тарчихсан л даа. Гэхдээ надад ажил гараад. -Ямар ажил. Хоёулаа хамт хийх үү? -Үгүй ээ болохгүй ээ. Намайг До захирал дуудсан байна. Охины том алаг нүдээр нулимс мэлтэсхийн дүүрч, -Миний төлбөрийн мөнгө ирдэггүй ээ. Захирал дуудаж байхыг бодоход намайг хичээлд суулгахгүй байхаа. Жилийн чөлөө л авдаг байх даа. Залуугийн царай мөн л бодлогошрол гунигаар дүүрч, шаналаад явчихав. Хоёр залуу гар гараасаа барилцан захирлын өрөө үрүү чимээгүйхэн алхав. Одончимэгийн хоёр мөр чичигнэн чимээгүйхэн уйлах аж. Одончимэг, Тулгаа хоёр эдүгээ хорин настай бөгөөд хоёулаа гуравдугаар курсын оюутнууд ажээ. Орь залуу насны хайр дурлал, хүсэл мөрөөдөл хэн хэнийх нь цээжинд лугшин байвч хэн хэнийх нь хөлийг тушигч мөнгөгүйн зовлон хоёр залууг ийн зовоох ажээ. Яавал

хайрт охиндоо тусалж болох талаар Тулгаа санааширч явлаа. Одноогоос хол байна гэдэг ямар хэцүү болохыг төсөлөн бодох тусам Тулгаа сандарч байлаа. Захирлын өрөөний үүдэнд очоод, бие биенээ өрөвдөлтэй царайчлангуй харж гунигтайхан инээмсэглэцгээв. Одончимэгийн нүднээс нэгэн том нулимс бөмбөрч хацар дээгүүр нь өнхөрсөөр улаахан уруулд нь шингэн уусахад Тулгаа сэмхэн санаа алдаж хайртай охиноо зоригжуулан савхан цагаахан хуруунуудыг нь халуун дотноор атгав. -Өөр ямар нэгэн шалтгаан байгаа байхаа. Төлбөр төлөөгүй оюутнуудтай До захирал өөрөө уулзаад байдаггүй биз дээ. Миний найз зоригтой орчих. Чамдаа хайртай шүү. Найз нь хүлээж байя. Тийм гэж хэлэхийн аргагүй таагүй муухай зөн совинд хөтлөгдөн айдаст баглагдсан Одончимэг хаана гишгэж байгаагаа ч сайн мэдэхгүй шахам балмагдаж захирал гэсэн өрөөний хаалгыг

зөөлөн тогшино. -Орж болох уу багшаа -За ор ор. Багш оюутнуудын айж дөлдөг дөч эргэм насны толгойных нь оройноос халцарч яваа лагс зузаан эр түүнийг ширүүхэн харцаар өрөмдөн угтав. Одончимэгээс өөр нүдэнд нь айдас хурсан тав зургаан охид захирлын өрөөнд бүлтэгнэн зогсоно. -Алив чи нөхөөр яасан их уддаг юм бэ? Хэн билээ чи? -Одончимэг -Аа тийм. Намсрайн Одончимэг. За ингээд гүйцлээ гээд нөгөө охид тийш харцаараа дохин –Ийшээ зогс -За яахаараа төлбөрөө төлдөггүй нөхөд вэ? гэхэд охидын царай хувьсхийн доош шал ширтээд хэн нь ч дуугарсангүй. Захирал хуруугаараа ширээ тогшин тэднийг ширүүн харцаараа сүлбэчнэ. До захирал охидыг нэг нэгээр нь өөрийнхөө өмнө зогсоож толгойноос хөлийг нь хүртэл ажин үл мэдэг инээвхийлнэ. Одончимэгийн ээлж болов. – Алив чи нөхөр минь цаашаа эргээд зогсоодох. Буруу харж зогсохдоо охины бие салганан чичрэв. – Одоо хажуу тийшээ. За болно нөгөө тийшээ. – За

болно. Чи чинь юу билээ хө. Гадаад харилцааны анги билүү? – Тиймээ гуравдугаар курс. До захирал бодолхийлэн хуруугаа гозойлгон жаал сууснаа төдөлгүй хөмсгөө зангидан – Ингэхэд та нар чинь төлбөрөө хийхгүй яагаад хэл ам татлаад байгаа улс вэ? Өдийгөөсөө сургууль багш нараа хууран мэхлээд байдаг гээд л загнаж гарав. Загнах тутам дуу нь ширүүснэ. Одончимэг юу ч дуугарч чадахгүй нулимс тунарсан нүдээр захирлын өрөөний шалан дээр дэвссэн хивсний хээг харж зогсохдоо “захирлын уурлах ч аргагүй л дээ. Жилийн чөлөө л авч таарах нь дээ. Ээжид минь мөнгө олдохгүй л байгаа юм байж дээ” гэх бодолд автав. Бусад охид ч тус тусын бодолд автан доош тонгойно. -За нөхөд одоо яая гэж бодож байна даа. Та нараас эхлээд хариуцлагагүй нөхөд сургалтын төлбөрөө хийхгүй. Та нараас болоод багш нарыг би цалинжуулж чадахгүйд хүрч байна гэснээ баахан бичиг цаас эргүүлэн дуугаа улам чангаруулж -Тээр энэ байна. Намсрайн Одончимэг. Балжирын Алимаа гэх мэтчилэн нэрсийг нь дуудаад ноднин бас л

жилийн эцсээр төлбөр хийсэн байна. Яасан хариуцлагагүй, даварсан этгээдүүд вэ, та нар. Та нарыг гуйх ёстой юм уу. Долоо хоногийн дотор сургалтын төлбөр хий. Хэрэв хийхгүй бол сургуулиас хөөнө. Цаана чинь суръя, боловсроё гэсэн бэлэн мөнгөтэй хүмүүс зөндөө л байна. Яасан даварсан хүмүүс вэ гэж загнахад охид уйлж гарав. –Гарцгаа гэсэн захирлын дуун тасхийхэд охид үргэсэн аятай үүд уруу ухасхийхэд мөн л захирлын дуу чихэн дээр хангинаж -Тэр хөөе чи. Нөхөр Одончимэг үлд гэв. Одончимэгийн нуруу хүйт даан бяцхан зүрх нь цээжиндээ багтаж цөхөн тонгочно. -За чи тэгээд яах гэж байна вэ? Чамд нэг цагийн хугацаа олгоё. Намайг битгий хуураарай. Нэг цагийн дараа ороод ир гэхдээ захирлын дуу зөөлөрч үл мэдэг инээмсэглэв. Одончимэг уйлсаар гарав. Охины гоолиг нарийхан бие цогцсыг араас нь харсан До захирал малийтал инээд алдан -Сайхан охин юм. Аргагүй сайхан амьтан юм. Ийм амьтныг харсан Ядам захирал ч

ёстой л унаж үхнэ биз. Уг нь ийм сайхан амьтныг өөрөө эхлээд хүртсэн бол. Ай мөн сайхан даа. За одоо яая гэх вэ? Сайхан охид зөндөө л байна. Хэдийг ч хүртсэн миний л дур. Энэ амьтныг сургалтын төлбөр төлөөгүйгээр нь шантаажлан Ядамд өгье. Тэгвэл тэр аархсан баянаас ахиухан ногоон салгачихна л гэсэн үг. Цагийн дараа чамайг ороод ирэхлээр сургуулийн нэрийн өмнөөс гэж сүрдүүлээд оройхон Ядам баяны өвөрт хийхээ захирал нь дөнгөх байлгүй дээ гэж ганцаараа ярьснаа хүн сонсчихоогүй байгаа хэмээн сандарч ийш тийш сэрэмжлэн харснаа, ганцаараа байгаагаа мэдэж санаа нь амрав. Тэгээд утсаа авч хэдэн тоо эргүүлээд их ханамжтай дуугаар ярьж гарав. -Аа би байна. За миний нөхөр сонсч бай. Муу нөхөр чинь гуа марал шиг амьтан дагуулаад хоёр цагийн дараа очиноо. Ингэхэд ноён захирал явахад бэлэн биз. Хариуд нь Ядамын аахилсан дуун тодхон сонсдож -Ойлгомжтой. Всев проядке. Я хочу увидеться е прекрасной молодой женшиной. /Миний бүх юм бэлэн. Би залуу сайхан эмэгтэйг

хүсч байна/ -Молодец. Чамайг ингэж баярлуулах нь миний үүрэг гэж бодож байна. -Хөөе өвгөөн. Чиний наад хүүхэн чинь өвчтэй юм биш биз. -За ёстой болиорой чи. Салхи ч шургалаагүй хангайн согоо шиг сайхан охин бэлдэж байхад чинь арай ч ийм үг хэлж урмыг минь хугалмааргүй л юм даа чи. -Тэр ч бас тийм шүү хө. Эр нөхрийн урмыг хугалж яаж болох билээ дээ. Харин болгоомж илүүдэхгүй ээ хө. Чиний наад оюутан охидын дийлэнхи нь янхнууд байгаа нь үнэн биз дээ. -За бас ч нэг тийм тал бий нь бий л дээ хө. Гэхдээ нөгөө хэцүү нэрт охид хамгийн их овсгоотой учраас элдвийн проблемгүй байдаг юм. Харин энэ охин бол жинхэнэ хөдөөний дөлгөөн ургаж буй зулзаган хус л гэсэн үг. -Сайн л байна. Одоо арван дөрвөн цаг таван минут, миний ойлгосноор 16 цагт хөдөлнө гэсэн үг үү. -Окей. Тэгээд л ойлгочих түнш минь. Утас тасрав. Захирлын өрөөнөөс хайртай охиноо уйлсаар гарч ирэхийг харсан Тулгаагийн дотор харанхуйлаад явчихав. Тэрээр Одончимэгийн гараас зөөлөн хөтөлсөөр сургуулийн ойролцоох цайны

газарт уруу доройхон орцгоов. -За одоо миний найз битгий уйл даа. Хоёулаа үзэмний шүүс авч уух уу. Одноо чимээгүйхэн толгой дохиж өмднийхөө арын халаасыг ухаж үнгэгдэж үрчийсэн 2 ш зуутын дэвсгэрт гаргаж Тулгаагийн өмнө тавихад залуу хүү яарсан мэт энгэрийн халаасаа тэмтчин мөн л үрчийсэн 500-н дэвсгэрт гарган ширээнээ тавьж охины нүүр өөд харан инээмсэглэхэд охин мөн л саяхан давчдан хямарч байсан сэтгэл нь уужрав бололтой доголон нулимстай инээвхийлэв. Орь залуу насных нь гол утга учир болсон хайртай охиныхоо сэтгэлийг тайвшран инээвхийлэхийг харсан залуугийн дотоод сэтгэлд наран гийх мэт цэлмэж, “Найз нь хоол аваад ирье. Тэгээд нэг чухал юм яръя” гэсээр хос хоёрын хамтын хөрөнгө болсон 700 төгрөгөө барьсаар эргэв. Залуу хүү төдөж удсан ч үгүй гурван аяга үзэмний шүүс, дөрвөн ширхэг тос нэвчсэн хуушуур авчран хоёр хоёроор нь амтархан идэцгээв. -Одноо. Найз нь нэг арга олсон. Тийм болохоор миний найз битгий санаа зов. Май энэ шүүсийг

уучих. Тэгээд яръя. Шилэн аягатай шүүсийг охин амтархан уув. Тулгаа их л ажил хэрэгч байдалтай болж хуруугаа тас няс дуугарган –Ингэхэд захирал чамайг сургалтын төлбөрөө хийхгүй бол жилийн чөлөө ав гэсэн үү, Үгүй юу? Охины улаа бутарсан царай цонхийн цайж –Үгүй ээ намайг бүр сургуулиас хөөнө гэсэн. – Яагаад? -Мэдэхгүй ээ. Тэгээд л загнаад байна лээ ш дээ. Надад мөнгө байхгүй юм чинь сургуулиасаа хөөгдөх юм шиг байнаа. Жилийн чөлөө өгөхгүй гэсэн. Долоо хоногийн дотор төлбөрөө хий л гэж байсан. Одоо цагийн дараа ирж төлж чадах эсэхээ хэл гэсэн. -Одоо бас захирал дээрээ орох юмуу чи? -Тэгнэ. Хоёулаа хамт очъё тэгэхүү. Чи юу ярина гээд байсан бэ? -За миний найз сонсч бай. Одоо захирал дээр ороод долоо хоногийн дотор сургалтын төлбөрөө хийнэ гээрэй за юу. Охины нүд томорч, –Яах юм бэ? Хоёулаа худлаа ярьж болохгүй шүү дээ. Би айж байна. Тулгаа инээмсэглэн хүмүүсийн нүд хариулан байж ягаахан хацар дээр нь

зөөлөн үнсэж –За одоо тайвшир. Ийм учиртай юм. Миний том ах нэг томоохон компаний захирал, энэ ахтайгаа би дотно харьцаатай байдаггүй ч бидний хүссэн мөнгийг өгдөг юм. Ах маань энэ До захиралтай үй зайгүй найз л даа, мэдээж миний төлбөрийг хийчихдэг юм. Ах надтай их зэвүүн харьцанаа, тэгсэн ч гэсэн надад мөнгө өгдөг. Би ахаасаа чиний төлбөрийн мөнгийг гуйя тэр өгнө тэгээд л боллоо. -Яах юм бэ, ах чинь өгөхгүй бол. Тэгээд ч чамд би мөд мөнгө өгч чадахгүй бол яах юм бэ? Манай гэрээс өвлөөс нааш мөнгө ирж чадахгүй ш дээ. Тэгээд чи ахдаа юу гэж хэлэх юм бэ? -Санаа зоволтгүй ээ. Хэдийгээр ахаас мөнгө гуйх нь гутамшиг ч өөр арга байхгүй. Чамайг жилийн чөлөө авчихвал би байж чадахгүй ш дээ. За ингэж тохиръё! Тэд инээмсэглэн хөтлөлцөөд гарав. До захирал нь энэ удаа их л сайхан ааштай Одончимэгийг угтав. -За Одончимэг минь чи яаж шийдээ вэ? -Захирлаа би сургалтын төлбөрөө 7 хоногийн дотор төлье. -Ар гэртэйгээ холбоо бариа юу? -Тийм -Сайн байна. Захирлын дуу нь

их сүрлэг сонсдоход охины дотор палхийн одоо яана. Тулгаагийн ах мөнгө өгөхгүй бол би худлаа хэлчихлээ ш дээ. Одончимэг ийн аймсан бодов. -Тэгэхээр Одончимэг чи оюутны дотуур байранд байгаа юмуу? -Тийм. -Байрныхаа хөлсийг төлсөн үү? Охины сайхан царай сааралтан барайж доош ширтэн үгүй гэж бувтнав. -Зиак. Чамайг би ер яалтай билээ дээ. За тэгэхээр нөхөр минь чиний байрны төлбөрийг харж үзнэ. Харин чи сургуулийн нэрийн өмнөөс нэг ажил гүйцэтгэнэ дээ. Чадах уу? Байрны төлбөрийг харж үзнэ гэсэн нааштай үг сонссон охин хурдхан толгой дохьчихов. -Хариуцлага алдаж болохгүй шүү нөхөөр.

Хүн амьтаньд үг алдаж бүр ч болохгүй. -За би хүнд юу ч хэлэхгүй ээ. -Тэгэхээр юу л даа. Одончимэгээ. Манай сургуулийн сургалт бүхий л юманд ивээн тэтгэлэг хийдэг буянтай сайн хүнийг өнөөдөр сургуулийн эрх ашгийн үүднээс нэг арга хэмжээнд урьсан юм. Захирал би өөрөө хамт байна чи тэр хүнд зөв боловсон үйлчлэх ёстой. Чадах уу? Ёс алдаж болохгүй шүү. Чадна биз. Охин сүрдэн толгой дохив. -За тэгвэл хувцас хунараа янзал. Хүний нүдэнд олигтойхон бас даруухан харагдах сайхан хувцас өмсчих. Тэр сайн хүн бөгөөд маш их баян, буяны ажил хийж олон зүйлд хандив өргөдөг хүн. Чамд тусалж ч магадгүй. Үгнээс нь зөрж болохгүйг ойлгов уу? -Ойлголоо захирлаа. Би таны хэлснээр байж чаднаа. -За тэгвэл хувцсаа солиод одоохон хүрээд ир. Цагийн дараа бид явах ёстой… … –Тулгаа би өнөө орой До

захиралтай нэг ажилд явах боллоо. Захирлын уур гарчихсан байна. -Ашгүй дээ. Тэгээд ямар ажилд явах юм бэ? Чи тэгээд хэзээ ирэх юм бэ? -Сургуулийн нэг арга хэмжээнд орох юм байна. Манай сургуулийн нэг хандивлагч ивээн тэтгэгч нэг хүн ирэх юм байна. Түүнд үйлчил. Байрны мөнгө төлөөгүй болохоор харж үзнэ гэсэн үг. Ердөө хоёрхон өдөр л болох арга хэмжээ гэсэн. Захирал өөрөө байлцах юм билээ.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *