
Гэгээн хайрын баяр болоход хэдхэн хоног үлдлээ. Хайртай хүнтэйгээ цагийг хэрхэн өнгөрүүлэхээ хараахан шийдээгүй байгаа бол энэ нийтлэл танд тус болно хэмээн найдаж байна. Мартагдашгүй, дурсамж дүүрэн өдрийг өнгөрүүлээрэй.

Өмнө нь хэзээ ч очиж байгаагүй газрыг цугтаа зориод үзвэл ямар вэ? Хот дотор өмнө нь очиж байгаагүй шинэ уушийн газар, тоглоомын төвөөр орж, хотын ойролцоо үзэсгэлэнтэй байгальд зугаалж, бүр хөдөө байрлах амралтын газар очиж хоёулхнаа аялангаа тэр газрынхаа сонирхолтой газруудаар яваад үзээрэй.


Найзууд, тэгээд бүр бүгд хостой бол цагийг хамтдаа хөгжилтэй өнгөрүүлж, бөөнөөрөө Валентины баяраа тэмдэглэх боломж байна. Хөгжилтэй тоглоом тоглон, кино үзэж, дуртай газраа орж суугаад буу халаад үзээрэй. Танд үнэхээр таалагдаж магадгүй юм.


Мэдээж уламжлалаа дагалгүй яах вэ? Гэхдээ зөвхөн шоколад биш зүрхэн хэлбэртэй пицца байвал бүр догь биз дээ? Пицца Хатаас 2/14-нд зүрхэн пиццатай хайрын багц авсан хосууддаа зүрхэн шоколад бэлэглэж байгаа юм байна шүү.


Олон нийтийн газраар болзож, хамт гараагүй удсан юм биш биз? Тухтай, амттай хоолтой ресторанд болзонгоо өмнө нь огт туршиж байгаагүй тийм л романтик зоог баримаар байна уу? Тэгвэл Нагоми рестораны зүрхэн сүши хосуудад үнэхээр таалагдана.


Хамтдаа гулгаж, чаддаггүй бол яаж гэдгийг зааж өгөөрэй. Зөвхөн гулгах ч биш мөсөн дээр бүжиглэж болно. Ямар романтик байхыг төсөөлөөд үз дээ. Кино шиг л байх болно. Ингэж гулгахыг хүсвэл Steppe Arena-Мөсөн өргөөг зориорой.


Гэрээсээ гармааргүй санагддаг гэр амьтай хосууд байдаг даа? Хэрэв та тэдний нэг бол Netflix-ийн “Romance” цэсээс кино сонгож, байж болох хамгийн романтик байдлаар гэрээ чимээд, амтат дарс зуушны хамтаар оройг өнгөрүүлээрэй.
Жич: Хэтэрхий олон лаа асаах нь эрсдэлтэй тул аюулгүй байдлаа сайтар хангаарай.


Юу гээч? Ор, шалан дээгүүр нь сарнайн дэлбээ цацаж, лааны гэрэлд оргилуун дарс бариад хайртай хүнтэйгээ хамгийн сайхан зүйлсийн тухай ярилцаж байна гээд төсөөлөөд үз дээ. Та хоёрын дуртай аялгуу эгшиглээд л, хундага тулгах чимээ жингэнээд л… Тансаг зочид буудлын өрөөнд мартагдашгүй баяр тэмдэглэх боломж байна. Кемпински зочид буудлаас хосууддаа зориулан 247,000₮-с эхлэх олон төрлийн багцыг гаргасан байна.


Тэгээд шууд галт тэргэнд дагуулаад суу. Хайртай хүнээ гэнэтийн адал явдалд дагуулаад гар! Цүнхэндээ хөнгөн зууш, амттан, дарс хийгээд хаа ч юм очиж агаар салхинд зугаалаарай.


Та хайртай хүндээ маш гоё зүйл хийж өгмөөр байвч ямар нэг шалтгааны улмаас болоод чадахгүй болчихсон уу? Бүү санаа зов. Дэргэд нь байхгүй байлаа ч удахгүй хамт байхаа хэл, бие нь өвдсөн бол удахгүй эдгээд нөхөн тэмдэглэхээ амлаарай. Маш их ажилтай байлаа ч түүндээ бяцхан бэлэг барьж очихоо бүү март. Хамгийн гол нь хайртай шүү гэдгээ заавал хэлээрэй.
Бүх хосууддаа ГЭГЭЭН ХАЙРЫН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ!
Эх сурвалж: ub.life