Нүүр Өгүүллэг “ТАСЛАЛ, ТАСЛАЛ ТАСЛАЛ, ЦЭГ” өгүүллэг төгсгөлийн “10-р хэсэг” 🔞Зөвхөн насанд хүрэгчдэд зориулав🔞

“ТАСЛАЛ, ТАСЛАЛ ТАСЛАЛ, ЦЭГ” өгүүллэг төгсгөлийн “10-р хэсэг” 🔞Зөвхөн насанд хүрэгчдэд зориулав🔞

0 секунд уншина
0
0
590

1964 он. Уулан дахь урцандаа яг арав хоносны эцэст хоол хүнс ч үгүй болж зутарсан хоёр маань зориг шулуудан Бөхөөгийн гэрт ирээд араас нь хэн ч нэхэл дагуул болоогүй тухай мэдэн санаа амар аж төрөх

болов. Ээж нь одоо өөрийг нь нэг нүдээрээ ч үзэхгүй гэдгийг Сувд мэдэж байсан болохоор гэр лүүгээ зүглэсэнгүй хүлээзнэхээр шийджээ. Энэ хугацаанд тэр хоёрын хайр дурлалын ээдрээт явдлын тухай гол

усаараа мэдсэн байх бөгөөд сүйт бүсгүйгээ алдсан Балжир сэтгэлээр унан өдөр бүр согтуу байгаа сурагтай. Хаа очиж эр хүний зангараг гарган Бөхчулуунтай зарга шүүж, хэрүүл зодоон хийхээр ирсэнгүйд нь

Сувд баярлана. Ийнхүү хоёр талд хэсэг зовсон хос маань тоонот гэртээ толгой холбон хоёр идэхгүй, хоосон хонохгүй ч инээд хөөр, аз жаргал дүүрэн амьдарч эхэлжээ. Дулам, Сувд хоёр биедээ халамжтай,

хүндлэлтэй гэж жигтэйхэн эв найртай сайхан байлаа. Улс орон даяар эхэлсэн нэгдэлжих хөдөлгөөнд Пэлдэнгийнх элсэж, дагаад Бөхчулууных ч орон хэдхэн ямаа малладаг байснаа болиод хот дүүрэн

хонь хариуцан авч манай гурав ажил ихтэй болжээ. Сувд энэ их ажлын хажуугаар ижийгээ үгүйлэн санаа зовох тул сураг ажиг тавина. Гиймаа авгай нэгдэлд элсэхгүй гэж зөрүүдлээд үлдсэн л сурагтай. Ямартай ч хүргэний хаяанд, хоёр эгч нь хамт байгаа болохоор дажгүй байх байлгүй хэмээн сэтгэлээ аргадна. Их ажил ундарсан завгүй өдрүүд хөвөрсөөр. Тун ч удалгүй Сувд бие давхар болсноо мэдэж бөөн баяр хөөр болцгоолоо. Сувд хамгийн түрүүнд л ээждээ энэ баярт мэдээг дуулгамаар байсан ч очиж зүрхэлсэнгүй. “Ирэх цагаан сараар л Бөхөөтэйгөө хамт очиж золгоё, том гэдэстэй болсныг минь хараад эрх биш сэтгэл нь зөөлрөх байлгүй” гэж боджээ. …Гэртээ хэвтрийн дэглэм сахин хэвтэж буй Хандмаа тэр хоёрын сайн

сайхан яваа сургыг сонсоод атаа жөтөө, уй гунигтаа идэгдэн бие хаа нь ч дээрдэхгүй хэвээр өвөлтэй золгов. Ээжээрээ түшүүлж барин ямбалж байж гарч биеэ засахаас өөрөөр гэрээсээ цухуйсанчгүй. Сэтгэл санаа гэж авах юмгүй болохоор царай зүс нь ч дордож урьдны гал цогтой Хандмаа оргүй алга болсон гэлтэй… 1965 он. Цагаан сарын шинийн нэгэн. Бөхчулуун, Сувд хоёр ургахын улаан нарнаар Дулам ээжтэйгээ золгон цай цүйгээ уучихаад Гиймаа ээждээ золгохоор мордлоо. Гэр нь ойртох тусам Сувд догдлох, түгших, айх зэрэгцэнэ. Гэсэн ч дотроо “Хатуу ч гэсэн төрсөн ээж минь шүү дээ. Уйлаад л угтаж авах байх даа” хэмээн баярт учралыг төсөөлсөөр очсон ч… Гиймаа авгай тэр хоёртой золгох нь бүү хэл аяганы амсар зуулгаж, аятайхан ч

мэнд мэдэлгүй хүйтэн үгсээр хөөрхий охиныхоо зүрхийг хайран босгон дээрээсээ хөөх нь тэр. Голдоо ортол гомдсон Сувд замын турш мэлмэртэл уйлсаар бүлцийсэн нүдтэй харьж хадам эх нь түүнийг аргадан тайвшруулжээ. …Бие нь овоо дээрдэж морь унахтайгаа болсон Хандмаа хүүхэн шинийн хоёрны өглөө Дуламд золгох нэрийдлээр Бөхөө, Сувд хоёрын байр байдлыг харах зорилготой тэднийхээр айлчилж ирэв. Түүнийг гэнэт ингээд ирсэнд Бөхөө өмнөх тэр нэг явдлыг санан эвгүйрхэж, Сувдад хэлчихвий хэмээн хирэндээ сандарлаа. Гэвч Хандмаа цүндгэр гэдэстэй Сувдыг хараад хорсол дүүрэн сэтгэлээ хуурамч инээмсэглэлээр нуун дотроо “Би энэ гэрт энэ хүүхний оронд ингээд том гэдсээ илээд Бөхөөтэйгөө сууж байх байсан шүү дээ. Миний тавиланг булаасан чамайг сайн сайхан явахыг чинь

харъя л даа” гэж бодсоор тэндээс гараад шууд л шулам эмгэнийх рүү давхижээ… Шулам эмгэн нөгөө л байдаг янзаараа хиртэй хөнжилдөө шигдэн хэвтэж Хандмааг угтав. Цагаан сар, наадам гээд л ер нь тэмдэглэлт өдрүүдэд тун ч дургүй нэгэн болохоор орноосоо ч босолгүй өнгөрүүлдэг билээ. Хандмаа ч мэнд ус мэдэж сүйд болсонгүй шулуухан л ирсэн зорилгоо хэлэн Сувдыг хорлож өгөхийг гуйх нь тэрээ. Эмгэн огт гайхсан шинжгүй урдаас бэлдсэн аятай дэрэн доороосоо нөгөө шидэт шингэнтэй адилхан жижиг савтай ус гаргаж түүнд өгөөд: ~ Үүнийг хийхэд миний бие дийлэхгүй. Чи өөрөө залуу хүн байна даа, миний хэлснээр хий. Бүтэн сартай шөнө бүлээн цустайгаа холиод шившсэн хараалаа шивнэж шингээгээд тэр хүнийхээ байгаа зүгт цацаарай… гэхэд Хандмаа ч ухайн тас усыг

шүүрч аваад босох гэтэл эмгэн хэрзгэр савраараа гараас нь татан зогсоогоод ~ Үйлийн үрээ өөрөө даах юм байгаа биз дээ. Үр хүүхэд чинь нүглийг нь үүрч магадгүй шүү гээд зэвүүнээр инээлээ. Хандмаа хүйтнээр гараа угз татан авч ~ Үр хүүхэд минь аль хэдийн гайг нь үүрчихсэн хэмээн хорсолтой өгүүлээд гэрээс гарав… …Бүтэн дугариг саран тэнгэрт заларч бүдэгхэн гэрлээрээ орчныг гийгүүлж ядна. Хурган дотортой дээл нөмгөн хэдэрч үсээ задгайлсан Хандмаа гэрээсээ гарч ирээд баруун хойш харан зогсов. Гартаа өнөөх шингэний хамт жижиг тонгорог барьжээ. Хэрэв энэ үед түүнийг хүн харсан бол айж хирдхиймээр үзэгдэнэ. Бүсгүй тонгорогоор гараа эсгээд цусыг нь нөгөө савтай шингэндээ тосон зогсохдоо аман дотроо хүн сонсохоос айж цочирдмоор муу муухай зүйл шивнэн байлаа. “Үеийн үед үр хүүхдээ алдах зовлонг үзэж яваг. Үртэй болсон ч үнсэж амжилгүй үхэж далд

орог!” 1969 он. Томоо гэдэстэй Сувд эмнэлгийн орон дээр хүүхдээ эсэн мэнд төрүүлэхээр тэмцэн хэвтэнэ. Анхны тээсэн хүүхэд нь гэдсэндээ зулбаснаас хойш дахин хоёр жирэмсэлсэн боловч бас л хүн болоогүй ажээ. Энэ удаад харин Бөхөө, Дулам хоёр эрвийх дэрвийхээрээ Сувдыг тордсоных уу овоо зулбачихалгүй явсаар төрөх цаг нь болж эмнэлэгт ирсэн нь энэ. Бүтэн хоёр цаг эмч, сувилагч, эх хүүхэд бүгд л хичээсний эцэст хоёр яс салж хорвоод нэгэн шинэ амь мэндэлсэн ч хөөрхий Сувд хүсэн хүлээсэн охин үрээ амлуулж ч амжилгүй нүд аньлаа… Бөхчулуун охиндоо Долгор гэж нэр хайрласан бөгөөд талийгаачаас хойш архинд нэвт орж, ажил амьдрал нь уруудаж явсаар охиноо таван нас хүрдэг жил амиа хорлон өөд болжээ. …Хайр дурлал нь эцэстээ хараал зүхэл болон хувирсан Хандмаа хүүхэн жаран таван

оны тэр нэг бүтэн сартай шөнөөс хойш жил дарааллан эцэг эх хоёроо зуурдаар алдаж хөдөө хээр амьдрах боломжгүй болсон тул хэдэн малаа зараад хот бараадсан билээ. Ажил төрөл хийхээсээ илүү зугаа цэнгэлд дурлан алдхан биеэрээ аавын хөвгүүдийг жаргааж, амь зуулгаа ч болгож явсаар хань ижил ч үгүй дөчин насыг шүргэж байхдаа хэнээс олсныг өөрөө ч мэдэхгүй ганц охин төрүүлж өсгөсөн нь Сэргэлэн юм… 2017 оны 1 сарын 1. Билгүүн сэмхэн гэтсээр өрөө рүү орвол Гансувд халууцсандаа хамаг хөнжлөө тийрчихсэн нам унтаж байв. Цонхоор тусах бүдэг гэрэлд охины царай, бие дэндүү үзэсгэлэнтэй, халуухан харагдана. Унтлагын богино өмдний цаанаас ондойх хөөрхөн өгзгийг нь хараад Билгүүн шүлсээ залгин ойртож очоод гараа явуулан зөөлөн илж үзлээ. Охин сэрсэнгүй. Өгзгөнд нь хүрэх төдийд л бэлэг эрхтэн нь өндийгөөд хатуураад ирлээ шүү. Шуудхан л хувцсаа тайчин хажуугаар нь орж хэвтэнгүүтээ сэрээд

хашхирч магадгүй гэж санан амыг нь дараад өөр лүүгээ наан тэврэв. Гансувд ч гэнэт хүн өөрийг нь тэврэн амыг нь дарахад сэрж айсандаа орилох гэсэн ч дуу нь гарсангүй. Билгүүн амыг нь чанга дарсан хэвээр тас тэврэн чихэнд нь “Би байна аа. Битгий хашхираарай” гэж шивнэлээ. Түүнийг таньсан охин тэмцэлдэхээ болин бие нь сулрахад Билгүүн ч гараа аваад бас л шивнэсэн хэвээр ~ Битгий хашхираарай, гуйж байна. Би чамайг санаад тэсэлгүй ороод ирлээ… Гансувд айх, догдлох, сандрах зэрэгцэн яахаа мэдэхгүй, ямартай ч түүнээс хөндийрөн холдоод мөн л шивнэн ~ Та чинь юу яриад байгаа юм бэ? Сэргэлэн эгч мэдчихвэл яах юм бэ? Ингэж болохгүй шүү дээ… ~ Цаадах чинь мэдэхгүй ээ. Нам унтаж байгаа. Би…би чамайг анх хараад л дурласан. Чамайг хүсээд бүр галзуурлаа ш дээ, намайг ойлгооч дээ Сувдаа… Охин юу ч хэлж чадахгүй бүлтгэнэн гацаж орхив. Таалагддаг залуу нь өөрт нь дурласан гээд хэлэхээр хэн ч сандрана шүү дээ. Гансувдыг юм хэлэхгүй байсанд дуртай байна гэж ойлгосон Билгүүн

түүн рүү ойртон уруул дээр нь зөөлөн үнслээ. Анхны үнсэлтээ өгч буй Гансувдын зүрх савлан хамаг бие нь салганаж орхиод эсэргүүцэл үзүүлж чадсангүй. Билгүүн ч бүр шунахайран довтолж уруул амыг нь идчих шахам озонгоо түүнийг тэврэн илж таалж эхлэв. Түүний амнаас архины эхүүн муухай үнэр үнэртэхэд яагаад ч юм аавынх нь согтуу дүр нүдэнд нь харагдаж ухаан орсон охин залууг түлхэж орхиод орноос хурдхан шиг босч холдон зогсоод ~ Ингэж болохгүй ээ. Та яг одоо эндээс гар! Үгүй бол би хашхирлаа шүү! Хамаг сэрэл тачаал нь хөдөлсөн Билгүүн сандран босч ирээд ~ Ээ битгий л дээ Сувдаа… Би чамд хайртай ш дээ… Би чамайг жаргаанаа амлая хэмээн үглэж түүн рүү ойртоход охин годхийтэл зугтан гараад гүйчихэв. Билгүүн харин хойноос нь элдэж хөөсөнгүй. Нүүрэндээ доогтой инээмсэглэл тодруулан хувцсаа өмсөөд өрөөнөөс гарлаа. Түүнийг гарч шатаар өгсөхөд шүүгээний ард нуугдан зогсож байсан охин өрөө рүүгээ орон хаалгаа түгжиж аваад түг түг цохилох зүрхээ даран хэвтэв. Тэр шөнө

бараг л унтаж чадсангүй… Энэ явдлаас хойш Билгүүн охиныг хэд хэдэн удаа оролдсон боловч Гансувд нүүр өгсөнгүй. Өөрийг нь зүгээр л зугаа болгон ашиглах гэж байгааг нь ойлгосон болохоор түүнд дургүй болжээ. Билгүүн харин охиныг ингэх тусам улам ч шунан дурлаж галзуурах шахаж байлаа. Өмнө нь хэн ч түүнд татгалзаж байгаагүй болохоор ч тэрүү охид бүсгүйчүүдийг байдаг л нэг эд зүйл мэт үздэг, хэнийг ч тэгтлээ хайрлаж дурлаж явсангүй. Эхнэртээ ч огт хайргүй, зүгээр л мөнгө төгрөгтэй, галзуу секс хийчихдэг, халамжтай болохоор нь хамт амьдардаг билээ. Харин Гансувд гэх энэ жаахан охин түүний хүслээс зөрж буй нь дэндүү аазгайг нь хөдөлгөж сонирхол татаад байв… Ахиад гурван сар өнгөрч Билгүүн энэ хооронд эхнэртээ мэдэгдэхгүйхэн шиг Гансувдыг найрах гэж хамаг л аргаа барсан ч амжилт олсонгүй. Гансувд Сэргэлэнг төрсөн эгч шигээ хайрлаж хүндэлдэг болсон болохоор араар нь муухай зүйл хийхийг огтхон ч хүсэхгүй тул Билгүүнийг халгаахгүй зугтан шөнө өрөөнийхөө хаалгыг

нам түгжиж унтдаг болжээ. Тэр энэ хэдэн сар ажилласан цалингаа данс нээж хураагаад хөөрхөн хэдэн төгрөгтэй болсондоо урамших бөгөөд Сэргэлэн ч түүнд сайн гэж жигтэйхэн, хүүхдээ төрөхөөр асрагч, үйлчлэгчийн давхар цалин өгөхөөр болсон билээ. Гансувд нөхөр нь өөрийг нь эргүүлж хоргоогоод байгааг Сэргэлэнд хэлэх үгүйдээ эргэлзэн жирэмсэн хүний сэтгэл санааг хямраагаад яахав, удахгүй би ч эндээс явчих юм чинь гэж бодоод хэлсэнгүй. Сэргэлэнгийн гэдэс нилээн томорч удахгүй мэндлэх хүүхдээ хүлээн жаргалтай байх авч нөхөр нь сүүлийн үед нэг л хөндий, халамжгүй болохын зэрэгцээ гомдмоор хүйтэн үгс амнаас нь унах болсонд жаахан түгшүүртэй байх болов. Эмч түүнийг бэлгийн харьцаанд орохыг хориглосон болохоор тэр хоёр ойртолгүй удсанаас болоод Билгүүнийг ингээд байна гэж ойлгоно. Гэвч үнэндээ Билгүүний зэс нь цухуйж эхэлсэн юм. Ганган гоолиг байсан эхнэр нь таргалж, нүүр нь цоохортон доожоогүй, царай муутай харагдаад ийм эмэгтэйтэй цаашид амьдрана гэхээр нэг л сэтгэлд нь багтахгүй болсон аж. Харин нүдэнд нь үйлчлэгч охин л

тэнгэрийн дагина мэт өө сэвгүй харагдаж түүнийг өөрийн болгох хүсэл нь өдрийн бодол, шөнийн зүүдэнд ирэн тарчлааж байлаа. Яваандаа бүр эхнэрээ үзэн ядаж салахыг хүсдэг болсон ч өөрийн гэсэн юу ч үгүй хувхай хоосон, бүх эд хөрөнгө Сэргэлэнгийн нэр дээр байдаг болохоор шууд салчихаж чадахгүй хоргодно. …Сүүлийн хэд хоногт бие нь нэг л сульдаад байнга нойрмог байх болсон Сэргэлэн нөхрийгөө мансууруулах эм уух юманд нь хольж өгөөд байгааг гадарласанчгүй. Хүйтэн хөндий болчихоод байсан нөхөр нь гэнэт л сайхан харьцдаг болж орой бүр уух дуртай шүүсийг нь найруулан оронд авчирч өгөөд л сүрхий байгаад байхаар нь гайхсан авч хирэндээ баярлаж л байлаа.. Гурван сарын гучинд Гансувдын төрсөн өдөр болж тэр гурав гэртээ ширээ засан баяраа тэмдэглэжээ. Сэргэлэн Гансувдад үнэтэй гоёмсог даашинз бэлэглэж охин бөөн баяр болон түүнийг нь өмсөж

харуулахад Билгүүн барьц алдан эхнэрээ дэргэд байгааг ч умартаж Гансувдаас хэсэг нүдээ ч салгаж чадсангүй. Нөхөр нь үйлчлэгч охин руу шунал тачаал дүүрэн харцаар ширтэхийг анзаарсан Сэргэлэн сэрдхийн нэгийг бодоод амжив. Орой ч болж гурвуулаа өрөө өрөөндөө орлоо. Сэргэлэнгийн сэтгэл санаа дундуурхан дуугаа хураан Билгүүн, Гансувд хоёрыг араар нь тавьж буйгаар төсөөлөн зэвүүцэж, хэрэв үнэн байвал яахаа бодно. Билгүүн харин орондоо орсонгүй хувцасны өрөөнд орж хэсэг байснаа гарч ирээд нэг их халамжтай хүний дүр эсгэн ~ Миний хайр унтахгүй юмуу? Хайр нь чиний дуртай шүүсийг аваад ирэх үү? гэснээ хариулт ч хүлээлгүй гараад явчихав. Сэргэлэн анх удаа л “Чи гэнэт юу болоод ингэж наалинхайтаад байна? Буруу юм хийсэн хүн л…” гэж бодон зэвүү нь хүрч хурдхан босон өлмий

дээрээ гишгэлсээр араас нь гарлаа. Билгүүн хөргөгчнөөс жимс гарган холигчинд хийж хутгаад шүүсийг нь аяганд хийснээ халааснаасаа жижигхэн цаастай зүйл гаргаж ирээд амандаа дуу аялсан шигээ шүүс рүү нөгөө юмаа хийн халбагаар сайтар хутгахыг шатны завсараар харсан Сэргэлэн золтой л хашхирчихсангүй. Энэ шүүсийг уучихаар л толгой нь манараад нойр нь гэнэт ихээр хүрдгийг сая ухаарч Билгүүнийг ийм зүйл хийсэнд нь итгэж чадахгүй салгалсаар арайхийн өрөөндөө орж хөнжлөө бүтээн хэвтлээ. Билгүүн ч аягатай хороо барин амандаа дуу аялсаар орж ирээд ~ Май миний хань энийг уучихаад унт хэмээн шүүгээн дээр тавиад өөрөө угаалгын өрөө рүү оров. Шүдээ угаах зуураа “Энэ эмийг удаан хугацаанд их тунгаар уугаад байвал амь насанд аюултай шүү. Маш багаар жилд ганц хоёр удаа л хэрэглэж болно” гэсэн эмчийн үг бодогдон хөх инээд нь хүрч

“Удахгүй чамайг үүрд явчихаар би бүх хөрөнгөн дээр чинь үлдээд Гансувдыгаа эхнэрээ болгож аваад жаргана даа” хэмээн бодлоо. Сэргэлэн гомдол харууслын хар нулимсаа цааш нь залгин аягатай шүүсийг орон доогуур цацаж орхиод нам унтсан дүр эсгэн хэвтэв. “Арай ч дээ. Одоо л амьдрал сайхан болох нь гэж бодсон минь алдаа байж. Хайртай хүн минь намайг хорлох гэж байдаг, яасан хараал идсэн азгүй амьтан бэ би. Одоо би яах юм бэ? Хэнд итгэж амьдрах вэ?” Бодлыг нь тасдан Билгүүн угаалгын өрөөнөөс гарч ирээд ~ Хайраа шүүсээ уусан уу? хэмээн ойртож ирснээ хоосон аяга, унтаж буй түүнийг хараад санаа амарсан янзтай мушийн өөрөөс нь өөр хүн хүрдэггүй шүүгээний хамгийн дээд шургуулганаас хайрцагтай зүйл аваад өрөөнөөс гарлаа. Түүний гарахыг сонссон Сэргэлэн хэсэг хөдлөлгүй хэвтэж байгаад сэмхэн босч хойноос нь гэтэв. Дээд давхарт алга, доошоо шатаар мяраасаар уруудаж явтал ямар нэг хаалга тогших чимээ гарснаа Билгүүний дуу гарч ~ Сувдаа хаалгаа нээчих л

дээ гэх дуулдав. “Муу хоёр новш намайг унтуулчихаад ингэж заваардаг байсан байх нь ээ” гэж бодон уур хорсол нь хүрсэндээ байж ядсан Сэргэлэн ямх ямхаар түүний араас ойртсоор байлаа. Билгүүн дахиад л аргадсан хоолойгоор ~ Хаалгаа тайлчих л даа, би чамайг яахчгүй ээ… гэхэд Гансувдын дуу гарч ~ Та ямар хэцүү юм бэ? Эхнэртэй хүн байж одоо ингэхээ болиоч дээ. Эсвэл би эгчид таныг хэлнэ шүү гэхийг Сэргэлэн сонсоод Билгүүн л охиныг хоргоогоод байгааг ашгүй ойлгов. Билгүүн шазуур зуун “Чамайг хүчээр ч болтугай нэг өвөртөө оруулчихсан байхад чи юу хийж чадах вэ дээ. Сэргэлэнд хэлэх байсан бол аль эрт л хэлэх байсан биз. Өөрөө цаанаа дуртай л байгаа” гэж бодоод ~ Би зүгээр л чамд төрсөн өдрийн бэлгийг чинь өгөх гэсэн юмаа амлая! Би дахиж чиний хойноос зууралдахгүй. Бэлгийг минь л авчих тэгэх үү? Тэгээд л дахиж чамайг зовоохгүй. Хэсэг чимээгүй байснаа хаалганы түгжээ торхийн онгойж Гансувд шагайгаад ~ Нээрээ биз? Дахиж намайг эргүүлдэх юм бол би шууд эгчид хэлнэ шүү! гэтэл Билгүүн гэнэт гараас нь татан тэвэрч аваад ~ Чи яагаад ингээд байгаа юм бэ? Миний сэтгэлийг ойлго л доо. Би чамд үнэхээр дурлачихаад галзуурах гээд байна… Сувд түүний тэврэлтээс мултрахыг оролдон

сарваганангаа ~ Намайг тавиач! Та чинь ямар ичдэггүй хүн бэ? Удахгүй төрөх гэж байгаа хүүхдээ, эхнэрээ боддоггүй юмуу? Билгүүн солиорсон аятай түүний үс, хүзүү, нүүрийг үнсэнгээ ~ Надад хамаагүй ээ, угаасаа удахгүй байхгүй болно. Чи л надад хэрэгтэй, чамтай л жаргамаар байна гэж үглэн охиныг тэвэрч өргөсөн чигтээ өрөө рүү нь дайрч орон ор луу зүглэв. Гансувд хүчин мөхөсдөн аргагүй эрхэнд ~ Сэргэлэн эгчээ, авраарай, туслаарай хэмээн чангаар хашхирч гарлаа. Билгүүн түүнийг даран орон дээр унагаад хувцсыг нь урж тасдан тайчих зуураа ~ Хашхир, хашхир. Бүр чанга хашхир. Тэр хайртай эгч чинь угаасаа сонсохгүй хаха хэмээн бахдалтай инээнэ. Гэнэт ард нь “Бузар амьтан минь болиоч” гэх дуу гарахад цочин эргэж харав уу үгүй юу том хайруулын таваг толгой дээр нь буух нь тэр. Билгүүн хажуу тийш ханаран орноос унасан боловч ухаан алдсангүй. Нус нулимстайгаа хутгалдсан Гансувд үсрэн босч хайруулын таваг барин зогсоо Сэргэлэнгийн араар нуугдав. Уурандаа минчийтэл улайсан

Сэргэлэн ~ Сэжгийн, бузрын новш. Адгийн амьтан. Намайг яаж доромжилж чадаж байна аа чи хэмээн хашхична. Билгүүн толгойгоо барьсаар босч ирээд бантсандаа юм хэлж чадахгүй ёолно. ~ Муу гуйлгачин, гаж донтой новш минь чамайг цагдаад өгч ясыг чинь цайлгана мэдэв үү! Надад өгөөд байсан юм чинь юу юм новшоо! Хор өгсөөр байгаад алах гээ юу чи намайг! Сэргэлэн бүгдийг мэдсэнг ойлгосон Билгүүний дотор палхийн “Муу санаатай гичий яаж мэдчихэв ээ, тэгээд л унтаагүй явж байгаа юм байна ш дээ, ээ пязда, ээ пязда, одоо юу гээд ч нэмэргүй биз” гэж бодоод нэгэнт цайран ~ Чам шиг хөгшин жингэр намайг доромжлохгүй шүү! Чамайг тоогоод хамт амьдарсан нь буруудаж л дээ. Одоо зүгээр байгаа юмаа хуваагаад салъя пязда минь! Чамайг харахаар ой гутаад, нүд хорсоод үхэх нь би! ~ Хахаха байгаа юмаа хуваагаад гэсэн үү чи? Битгий горьд хулгайч минь. Чамд би сохор зоос ч хялайлгахгүй. Харин ч цагдаад өгч ясыг чинь цайлгана мэдэв үү! гээд хаалганы хажуугийн шүүгээн дээр байсан Гансувдын гар утсыг шүүрэн авч цагдаа руу залгалаа. Билгүүн уурсан гараа зангидаж түүн рүү ойртоод ~ Тэгээд үзэхгүй юу муу

гичий минь. Одоо би чамайг тонилгоод өгье л дөө гэснээ улаан нүүрэн дундуур нь цохиод авав. Сэргэлэн хаалга мөргөн коридорт унахад Билгүүн түүнийг хайр найргүй өшигчин дэвсэлж гарав. Гансувд чанга хашхиран түүнийг салгах гэж ойртоод мөн л том нударганы амт хүртэн хол уналаа. Билгүүн яг л галзуурсан мэт эхнэрээ зодсоор, хөөрхий жирэмсэн бүсгүй гэдсээ хамгаалан тэвэрч нүүр нүдгүй өшиглүүлнэ. Гансувд нулимстай нүдээр арга ядан харав. Түүнд өөр арга байсангүй… Цагдаа дуудсан ч ирсээр байтал Сэргэлэн бараг үхэх биз… Гал тогоо руу ухасхийн очиж байнга мах хэрчдэг том балиусаа аван чанга атгасаар гүйж очоод бөөр лүү нь дүрж орхилоо… Сугалж аваад ахиад нэг…ахиад нэг… Билгүүн хана налан унаж цус нь шалаар нэг нэлийв. Тэр Гансувд руу хорсонгуй ширтэн амандаа “Бүх юм чамаас боллоо, бүх юм чамаас боллоо” гэж үглэсээр байв. …Эхнэр, нөхөр хоёул ухаангүй эмнэлэгт хүргэгдэж яаралтай хагалгаанд орлоо. Цусанд будагдсан Гансувд цагдаад гавлагдан уйлсаар ачигдав. Хэдэн

цаг үргэлжилсэн хүндхэн хагалгааны дараа Билгүүн шархаа даалгүй нас барж, Сэргэлэнгийн хүүхдийг хийсвэр хагалгаагаар амжилттай гарган авчээ. Дутуу төрсөн хэдий ч хүн болох хувьтай хүү инкубаторт өдөр өдрөөр өсч бойжсоор байв. Сэргэлэн харин дотуур гэмтэл, тархины бэртэл ихтэй тул хоёр ч хагалгаанд дараалан орж тун муу байлаа. 2017 оны 7 сарын 8ны өдөр. Гансувд шүүх хурлын танхимаас эрх чөлөөтэй нэгэн болон гарч ирлээ. Өмгөөллийн баг маш сайн ажилласан тул түүний хэргийг аргагүй хамгаалалт гэж үзсэн учраас таван жилийн тэнсэн харгалзах ял өгчээ. Охин эд зүйлсээ хүлээж аваад гудамжинд гаран хаачихаа мэдэхгүй хэсэг суулаа. Болж өнгөрсөн бүхэн зүүд зэрэглээ мэт санагдана. Гэнэт дэргэд нь хүн ирж суухад харвал сая өөрийнх нь шүүх хурал дээр байсан өндөр цэвэрхэн залуу байв. Залуу түүн рүү инээмсэглэн гараа сунгаад ~ Сайн байна уу,

намайг Гантулга гэдэг. Би хуульч, эрхзүйч хүн байгаа юмаа гэхэд Гансувд гайхангуй толгой дохиод гарыг нь атгаж ~ Намайг Гансувд гэдэг. Та ямар хэргээр… ~ Би хувийн хуульч, өмгөөлөгч хийдэг л дээ. Сэргэлэн гээд үйлчлүүлэгч маань талийгаач болохдоо гэрээслэлээ өөрчилсөн юм гэснээ цүнхнээсээ хавтастай бичиг баримт гарган түүнд өгөөд ~ Бүх эд хөрөнгөө таньд гэрээсэлж үлдээсэн. Энэ бичиг баримт нь байна. Хөөрхий эмнэлгийн орон дээр амь тэмцэж байхдаа хүнээс гуйж намайг дуудуулаад… таньд их л хайртай юм билээ. Гансувд шоконд ороод юм ч хэлж чадсангүй ангайн суухад өнөө залуу

үргэлжлүүлэн ~ Танд хувийн хуульч хэрэгтэй бол би ажиллахдаа дуртайяа байх болно шүү. Аа бас тийм… Талийгаач таньд “Хүүг минь яг өөр шигээ сайн хүн болгож өсгөөрэй” гэж дамжуулсан… Энэ хүүхдийн гэрчилгээ… гээд сарвайв. Гансувд нулимс мэлмэрүүлэн хоёр гардаж аваад гэрчилгээг нээж үзвэл “ГАНСУВДЫН ИТГЭЛ” гэсэн овог, нэр дурайж байлаа… Төгсөв.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *