Home Өгүүллэг “ТАСЛАЛ, ТАСЛАЛ ТАСЛАЛ, ЦЭГ” өгүүллэг “9-р хэсэг” 🔞Зөвхөн насанд хүрэгчдэд зориулав🔞

“ТАСЛАЛ, ТАСЛАЛ ТАСЛАЛ, ЦЭГ” өгүүллэг “9-р хэсэг” 🔞Зөвхөн насанд хүрэгчдэд зориулав🔞

0 second read
0
0
838

1964 он. Хайр гэдэг бол тэр хүнийхээ хүсэл хэрэгцээг өөрийнхөө хүслээс өмнө тавих сэтгэл юм. Хайрлаж дурласан хүн чинь өөр нэгэнд сэтгэлтэй бол зүгээр л түүнд аз жаргал хүсээд тайван орхиж чаддаг

байх хэрэгтэй… Хайртай хүнийхээ араас ухаан зулаггүй нэхэн хөөж буй Хандмаад харин тийм ухаан байсангүй. Яагаад ч юм түүний ухвар мөчид бодолд хэвлийд нь өөрийн хүүхэд бойжиж байгааг Бөхөө мэдэх

юм бол Сувдыг орхиод түүн дээр ирэх юм шиг, Сувд ч энэ тухай мэдвэл тэр хоёрт зайгаа тавиад өгөх юм шиг санагдаад, хаана ч явж буйг нь мэдэхгүй хүмүүсийг хар таамгаараа элдэн хөөж байлаа. Хол замд

тасралтгүй нааш цааш давхисан тарган хээр морьны дөрвөн хөл сарвайж хамаг хөлс нь цувсан хэдий ч завсаргүй ташуурдах эзнийхээ хүслээр эцсийн чадлаа шавхан гүрийсээр гүвээнээс уруудах үедээ

гэнэт бахардан унаж, өөрийн ухаангүй явсан Хандмаа хөсөр шидэгдэн ойчихдоо хад мөргөн унаж ухаан алдав аа… Бөхчулуун, Сувд хоёр хойноос нь баахан зэр зэвсэгтэй цэргүүд хөөж байгаа аятай зогсолтгүй

жороолсоор нутаг нугаасаа зэгсэн холдсон хойно шигүү мододтой том уулын энгэрт сая нэг жолоо татан модны гүн рүү морьдоо хөтлөн орлоо. Энэ хавиар айл амьтан үгүй бололтой хүний хөлийн жим байхгүй бөгөөд өтгөн өвс бутан дундуур ойн гүн рүү нилээн явсны эцэст яг л тэдэнд зориулсан мэт тохилог, нууцхан газар олж цайлахаар болов. Бөхөө хормын дотор тулгын гурван чулуу олж гал асаан Сувд нь цайгаа чанаад хоёул ээжийнхээ боож өгсөн боорцог, өрөмнөөс амтархан иднэ. Өглөөнөөс хойш ундгүй явсан Сувдын хамрын хөлс нь бурзайчихаад цай оочлон суухыг Бөхчулуун хайрлангуй ширтэхдээ ирээдүй нь ямар байх бол гэдгээс, энэ жаахан бүсгүйг элбэг хангалуун амьдруулж чадах боловуу хэмээн санаа нь зовно. Цаашид яг яах ийхийгээ хэн хэн нь мэдэхгүй ч ямар ч байсан дахин салахгүй гэдгээ мэдэж байгаа болохоор том саглагар модны

ёроолд гудсаа дэвсээд бодож санасан юмгүй эрхлэлдэн, хэн хэнийгээ хүсэмжилсэн сэтгэл нэн их тул хэдэнтээ хурьцал үйлдэн биеийн жаргал эдэллээ. Дээр цэлмэг тэнгэрт алтан наран тэднийг гэрэлтүүлж, дууч шувууд хоршин жиргэлдэх нь нэн таатай. Эргэн тойрон болц нь гүйцсэн жимснүүд бут бутаар сагсайн ургасан байх бөгөөд Сувд түүнээс тасдан авч хайртынхаа аманд хийн эрхлүүлнэ. Яг энэ мөрөөдөл шиг цаг мөчид хэн хэн нь ард үлдэж хоцорсон ээж нарыгаа, удахгүй болох хурим найр, улс амьтны хэл амыг бодохыг ч хүсэхгүй байлаа. Өдөржин биесээ энхрийлэн жаргалд умбасан хоёр маань энэ газартаа хэд хоноглохоор ярилцаж тохирон гишүү, бургас цуглуулж урц маягын юм хийсээр оройн сэрүү орохоос өмнө тохижиж аваад дулаан хөнжилдөө халуун биесээ тэврэн нам унтацгаав… …Хамаг бие нь шархиран өвдсөөр Хандмаа ухаан оров. Нүдээ нээвэл ямартай ч бүрэнхийд унь тооно үзэгдэх нь хөдөө хээр биш буйг илтгэнэ. Яагаад

толгой тархи нь янгинаад байгааг эхэндээ үл ойлгон өндийхийг оролдсон ч тэнхэл хүрсэнгүй. Юу болсныг нэхэн бодоод сая л нэг санав. “Бөхчулууны араас явж байгаад…морь бүдрээд…тэгээд л юу болсон мэдэхгүй…би ухаан алджээ дээ…даанч яавдаа. Одоо тэр хоёр бүр талийж одоо биз” Түүнтэй уулзаж чадалгүй ийм болсондоо уур гомдол нь хүрэн чангаар уухилтал галын урд суугаагаараа зүүрмэглэн байсан ээж нь сэрж ухасхийн хүрч ирээд ~ Миний охион, миний охин ухаан оров уу хэмээн уйлж хайлав. Хандмаа гэртээ байгаагаа ойлгон ~ Аав хааччихсан юм бэ? Намайг хэн авчирав? ~ Аав чинь хөгшин ламыг залж ирэхээр явсан. Чи минь яаж яваад унаж бэртчихэв дээ? Долир Гомбо чамайг эзгүй хээр ухаангүй хэвтэхийг олж авчирч буян боллоо…ижий нь ганц охиноо алдчихлаа л гэж бодлоо шүү ий…ий…ий ~ За битгий уйл даа ээжээ, би амьд л байна ш дээ. Харин ам хатаж

үхэх нь, уух юм өгөөч гэхэд ээж нь ухасхийн босч зэлгээн цай авчран охиноо өндийлгөн уулгав. Төд удалгүй баян Равжаа хөгшин ламын хамт ширүүхэн давхисаар хүрч ирлээ. Охин нь ямартай ч ухаан орсон байхыг үзээд эцгийн санаа бага ч атугай амрав. Хөгшин лам Хандмаагийн судас, толгойг барьж үзээд ~ Тархи нь хөдөлчихөж, нуруу нугас нь нэг их хугарч бэртсэн юм алга. Хэд хоног тан уугаад хэвтвэл аяандаа гайгүй болчихно. Харин…гэснээ үгээ таслан Хандмаа руу учиртай харлаа. Хандмаа саяхан энэ ламтан дээр очиж бие давхар гэдгээ мэдсэн бөгөөд хүнд хэлэхгүй байхыг аминчлан захисан болохоор өвгөн ламтан ийнхүү амаа хамхисан нь учиртай. Өвгөний харцнаас гэдсэн дэх хүүхэд нь зулбасан гэдгийг ойлгосон Хандмаагийн царай үнсэн саарал болон цонхийж нулимс нь цийлэгнэн уруул нь чичрэхийг аав, ээж нь анзаарсангүй. Өвгөн ч цааш үргэлжлүүлэн ~ Миний өгсөн тангуудыг сайн уугаад хэвтрийн

дэглэм сахина шүү хүүхээ гэснээ санаа алдан цааш харлаа. Охиных нь амь нас аюулгүйг дуулсан аав, ээж хоёр нь санаа амарч дуу шуу орон хоол цай болцгооно. Хандмаа хана руу харан гашуун нулимс урсгаж хэвтэв. Одоо түүнийг Бөхөөтэй холбож байсан, холбох байсан ганц шалтаг шалтгаан үгүй боллоо. Сэтгэл зүрх, оюун бодол нь үзэн ядалтаар лугшиж дотроо хайртыг нь булааж одсон Сувдыг хамаг муухайгаар хараан зүхэж байв… . 2016 он. Эцгийнх нь зүрх сэтгэл, эд хөрөнгөөр тоглож амаар нь шороо үмхүүлээд явсан хүүхнийг Гансувд таньсангүй. Арга ч үгүй дээ, тэр үед даанч жаахан байсан юм чинь яаж санах вэ дээ. Сэргэлэн ч түүний аавыг ор тас мартсан учир охиныг огтхон ч таньсангүй. Тэр Ганбатад нэр, насаа худлаа хэлэн залилах үедээ дөнгөж хорин нэгэн настай байсан бөгөөд өсвөр насандаа их юм үзсэн толгой болохоор гэнэн эрийг хөнгөхөн тархидаж дөнгөсөн билээ. Түүнээс хойш гадаад орноор олон ч эрийн өвөр дамжин залилан хийж явсаар нилээн хөрөнгөжиж чаджээ. Энэ олон жилд хэдэн ч айлын

амьдралыг орвонгоор нь эргүүлж, хичнээн эхнэр, хүүхдийн нулимсаар тоглосныг чөтгөр л мэдэх буй за. Эцэст нь өөрөөсөө үе мултарсан дүү, царайлаг нуруулаг монгол залууд ухаан алдталаа дурлаж уйгагүй хичээл зүтгэл гаргасны эцэст хамт амьдрах болж Монголдоо ирэн суурьшсан билээ. Одоо тэр хувийн хаустай, хоёр ээлжийн унаатай, жижигхэн бизнестэй. Хайртай залуу нь дэргэд нь байна. Ганц л дутуу юм нь үр хүүхэд ажээ. Олон жил хүлээсэн тайван тогтвортой амьдрал, хайртай хань ижилтэй болсон болохоор үрийн зулай үнэрлэхийг ихээр хүсэвч хясал дүүрэн орчлон түүнд хатуурхсаар хамтын амьдрал зохиогоод гурван жил болсон ч үр хүүхэд заяасангүй. Нөхөр нь харин хаа очиж хүүхэд шуухад нэхэхгүй ч Сэргэлэн өөрөө хүүхдийн хүслэн болоод аль л үнэтэй гэсэн эмнэлэг, сувилалаар уйгагүй явсны эцэст хэвлийд нь үр тогтож саяхан жирэмсэн болсноо мэдээд бөөн баяр хөөр болон гэрийн ажил хийж

биеэ ядраахгүй гэсэндээ үйлчлэгч авахаар болсон нь энээ. Үнэндээ Сэргэлэн Гансувдыг хараад л энэ залуухан, хөөрхөн охиныг ажилд авахыг хүссэнгүй. Нөхөртөө дэндүү их хайртай, хартай болохоор жоохон охидод алдчихвий гэсэн битүүхэн айдастай явдаг аж. Гэвч Гансувдыг бүтэн өнчин, амьдардаг айлаасаа зодуулж хөөгдсөн гэдгийг сонсоод өөрийнх нь өсвөр нас тэр чигтээ нүдэнд нь харагдан түүнд боломж олгохоор шийджээ. Өмнө нь ямар ч өрөвч нинжин сэтгэлгүй байсан тэрээр жирэмсэн болсноосоо хойш их л уяхан болсныг хэлэх юун. Ингээд Гансувд энэ айлд амьдарч ажиллахаар боллоо. Цалин мөнгө нь тун боломжийн, хоол унд нь үнэгүй, тохилог байранд амьдрахаар болсондоо тун ч баяртай. Сэргэлэн түүнд байрлах өрөөг нь зааж өгөөд, өдөрт ямар ажил хийх болон гэрийн дотоод дүрэм журам зэргийг тодорхой хэлж өгчээ. Дүрэм журам гээд байгаа зүйл нь ердөө л

задгай хувцаслах болон гэрийн эзэнтэй сээтэгнэхийг хориглоно. Үүнийг нь сонсоод Гансувд эхэндээ гайхсан ч тэр орой нөхрийг нь хараад л ойлгов. Сэргэлэнгийн нөхөр Билгүүн үнэхээр ямар ч эмэгтэй дурламаар дэндүү сайхан залуу ажээ. Бие хаа, царай зүс, хувцаслалт, дуу хоолой нь хүртэл яахаараа ингээд цогцолчихдог юм гэмээр. Өөрөөс нь зөндөө ах ч гэлээ Билгүүнтэй танилцаад л Гансувд анхны харцаар дурлаж орхилоо. Гэвч хүний нөхөр, хүүхдийн эцэг болох гэж байгаа хүнийг сонирхоод, догдлоод байгаа өөрийгөө зэмлэн том болохоороо яг ийм л хүнтэй гэрлэнэ дээ гэж мөрөөднө. Ингэж болохгүй гэдгийг мэдэж байсан ч орой болж Билгүүнийг ажлаасаа ирэх дөхөхөөр л өөрийн мэдэлгүй догдлоод зүгээр л түүнийг харах, сонсох нь аз жаргал авчирдаг боллоо. Санаа дагаад ч тэр үү Билгүүн ч өөрийг нь нэг л учиртай хараад байх шиг… Бурхны авралаар

Гансувдын энэ болчимгүй дурлалыг Сэргэлэн анзаарсангүй өдөр хоногууд өнгөрсөөр, охин энэ байшинд гэртээ байгаа юм шиг л байх болжээ. Угаалга цэвэрлэгээ, хоол унд гээд гэр орны ажилд багын л сайн болохоор Сэргэлэнд гологдсонгүй. Өдөр ирэх тусам л Билгүүнийг гэх цагаахан шохоорхол нь алга болсонгүй, харин ч түүнтэй ярилцах, харах тусам улам л татагдаад болохгүй. Цаанаасаа л ингээд байгаа сэтгэл зүрхийг яалтай ч билээ. Түүнтэй таарахгүй байя гэвч нэг гэрт хамт амьдарч байгаа л хойно яаж ийгээд л таарчихна. Тэр бүрийд Билгүүн нөгөө л учиртай харцаараа ширтэж, дур булаам инээмсэглэн зүрхийг нь догдлуулж орхино. Харин гурвуулаа хамт байх үед Билгүүн ч түүн рүү хардаггүй, Гансувд ч өөрөө Сэргэлэнгээс эмээгээд нөхөр лүү нь ширтэж зүрхэлдэггүй байв. Эхнэрээ бие давхар болсноос хойш Билгүүн гадуурх ажлаа ганцаар хариуцан Сэргэлэн гэр зуур байх болсон бөгөөд байнга эмчийн хяналтанд байх ёстой болохоор бараг

өдөр бүр эмнэлэг домнологоор явна. Гансувд ар гэрийн ажлыг жимбийтэл хийгээд, Билгүүн бизнесээ амжилттай явуулж хажуугаар нь эхнэртээ тавих халамжаа ч сулруулахгүй тул Сэргэлэнгийн сэтгэл санаа амар тайван, хэвлий дэх үрдээ л хамаг анхаарлаа хандуулаад араар нь ямархан дурлалын гал өрдөгдөж буйг мэдсэнгүй. Аргагүй дээ, Билгүүн түүний дэргэд байхдаа үг үйлдлийн ямар ч алдаа гаргахгүй байж сурсан хойно. Үнэндээ Билгүүн Сэргэлэнтэй амьдарсан гурван жилд огт баригдалгүй нилээн хэд араар нь тавьж амжсан хүүхэмсэг гар билээ. Угаасаа сайхан залуу болохоор охид хүүхнүүд ч улаан цайм түүнтэй сээтэгнэдэг, харин мань эр гаднаа төлөв төвшин дүр эсгэж нүүр өгөхгүй байж байгаад дараа нь гай болохгүй гэсэн нэгнийг нь сонгож зугаагаа гаргаад хаядаг ажээ. Энэ удаад Гансувд ч түүний овоо хараанд багтсан байлаа. Үзэсгэлэнтэй, гэнэн, харваас юу ч үзээгүй

онгон гэдэг нь ойлгомжтой энэ охиныг амтлах хүсэл нь анхны өдрөөс хойш л түүний дотор байсан хэдий ч боломжтой нөхцлийг хүлээзнэн охиныг өөртөө бага багаар дасгасаар л… …Шинэ жилийн баяр болж орчлон хорвоод дахин нэг шинэ он айлчлан ирлээ. Гансувд эднийд ирээд аль хэдийн гурван сар өнгөрчээ. Сэргэлэнтэй ч тун дотносож эгч дүүс шиг л байх болов. Харин Билгүүн энэ хугацаанд ямар нэг алхам хийсэнгүй, Сэргэлэн үргэлж дэргэд байсан болохоор тийм боломж нь ч гарсангүй. Гансувд ч Билгүүнээс сэтгэлээ татахаар нэгэнт шийдэж түүнээс зугтан харц тулгарахгүйг хичээх бөгөөд энэ нь Билгүүний аазгайг бүр ч хөдөлгөн өөртөө татаж буйг мэдсэнгүй. Шинэ жилийн үдэш Сэргэлэн, Билгүүн хоёрын найз нөхөд гээд баахан хүмүүс тэднийд ирж баяраа тэмдэглэн оройжин наргицгаав. Энгийн цамц өмдөн дээр хормогч зүүсэн хэдий ч эдгэлгүй хөөрхөн харагдах

үйлчлэгч охин руу эрэгтэй найзууд нь харц унагахыг Билгүүн анзаарч дотроо нууцхан харамлахын хирээр хурдхан шиг л өөрийн болгох хүсэл нь төрж байлаа. Гансувд идээ ундаа зөөн, аяга таваг угаагаад залуусын шохоорхсон харцыг мэдрэх ч зав байсангүй. Он солигдож, зочид ч тарцгаасан хойно цэвэрлэгээгээ дуусгаад ядарч сульдсан амьтан орондоо оров. Гэдэс нь овоо томорчихсон Сэргэлэн баахан хүний шуугианд байсаар ядарч орхисон тул дэрэн дээр толгой тавиад л нам унтжээ. Харин нилээн ууж халамцсан Билгүүний нойр хүрэх шинжгүй эргэж хөрвөөн хэсэг хэвтэв. Толгойд нь Гансувд л эргэлдээд болсонгүй тул уусан юмандаа зориг орсон бололтой гэнэт шийдэн сэмхэн босч доод давхар дахь Гансувдын өрөөг зүглэлээ…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…