Нүүр Uncategorized МУУ ЗҮҮДИЙГ БУЦААХ ТАРНИ ХАДГАЛААД АВААРАЙ

МУУ ЗҮҮДИЙГ БУЦААХ ТАРНИ ХАДГАЛААД АВААРАЙ

1 секунд уншина
0
1
291

Муу зүүдийг буцаах 7 янзын арга байдаг бөгөөд үүнээс тарни тоолж буцаах арга нь ийм буюу: ( 7 удаа уншаад зүрхэн тушаагаа үлээвээс муу зүүдний хорлол буцна.)

НАМО РАДНА ДРАЯА ЯА, НАМО САРВА ВҮДА АБРАДИ ХАДА ШАСА НАНАМ ДАДЯАТА УМ ХА ХА ХА ХИ ХА ХИ ХУМ ХУМ ЗУЛА ЗУЛА БРА ЗУЛА БРА ЗУЛА ДИСТА ДИСТА ХАДИ ПАД ПАД СУУХАА.

ЗҮҮД ТЭНЭХ БУЮУ МУУ ЗҮҮД ЗҮҮДЭЛБЭЛЗүүд тэнэх буюу муу совинтой зүүд зүүдэлбэл тухайн зүүдэлсэн хүн муу зүүдээ хэн нэгэнд өгүүлнэ. Цаад сонсож байгаа хүн та сайхан зүүд зүүдэлжээ гэж сайхнаар тайлж, хөөрөг зөрүүлэн зүүдний муу үр дагавар гарч болзошгүйг тасалдаг байна.

Ийнхүү зүүдэлсэн хүн итгэнэ. Муу совин татсан зүүд зүүдэлж, сэтгэл хямарвал: Ширнэн, Дугар, Ногоон дарь эх уншуулбал зүүдний муу совин арилна. Мөн Ногоон дарь эхийн тарни “ УМ ДААРИЙ ДҮДААРИЙ ДҮҮРИЙ СУУХАЙ”-ийг унтахын өмнө 108 буюу 7-21 удаа уншвал муу зүүд зүүдлэхгүй.Шүд уналаа гэж зүүдэлвал гэр орон тарах, элгэн садан, найз нөхдөөс хүн эндэхийн шинж гэдэг.

Дом нь “Хэзээ чи шүд уналаа гэж зүүдэлж байлаа” гэж хэлээд самны шүд хугалж хаяна. Мөн “ДАДИЯАГА УМ ГАДИЙ ГАДИЙ БРА ГАДИЙ БРАЙСАМ ГАДИЙ БОДМИ СУУХАЙ” тарнийг уншиж болно.

Талийгаачийг амьд байна гэж зүүдэлбэл буян гуйж байна хэмээн маань олонтоо уншиж, зул өргө. Мөн Маанийн ерөөл, Санжид молом, Дуншиг, Манал уншуул. Мал, мах зүүдэлбэл өвчин ирэхийн шинж тул Ногоон Цагаан дарь эх, Доржнамжим уншуул гэнэ ээ. Үүнийг мэдэхэд илүүдэхгүй байх гэж бодлоо

Ямар нэг муу зүүд зүүдэлвэл аль болохоор сайнаар тайлахыг хичээх хэрэгтэй. Аль эсвэл бодлоороо өөр тийш нь хариулах хэрэгтэй байдаг. Энэ миний зүүд биш байлаа гээд сэрэнгүүтээ зүүн мөрөө давуулж гурван удаа нулимах хэрэгтэй.

Тэгээд усанд орж байх даа миний бие сэтгэл ариусаж байна гэж хэлнэ. Дараа нь арц эсвэл гангаар бас лаагаар өөрийгөө гурван удаа тойруулан аривлана. Хүн гэдэг сэтгэлийн амьтан даа. Гэх дээ л хүний зүүд гэдэг ямар нэг байдлаар чамтай холбоотой байдаг тул тандаж тайлж сурах хэрэгтэй, зохих урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч байх хэрэгтэй.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *