Нүүр Өгүүллэг “ТАСЛАЛ, ТАСЛАЛ ТАСЛАЛ, ЦЭГ” өгүүллэг “5-р хэсэг” 🔞Зөвхөн насанд хүрэгчдэд зориулав🔞

“ТАСЛАЛ, ТАСЛАЛ ТАСЛАЛ, ЦЭГ” өгүүллэг “5-р хэсэг” 🔞Зөвхөн насанд хүрэгчдэд зориулав🔞

0 секунд уншина
0
0
409

1964 он. Гиймаа авгай хөмсгөө зангидан нүдээ эргэлдүүлж орж ирүүтээ ~ Хонь малаа хаяад ингэж самбаганаж явдаг байжээ чи! Даанч яавдаа Сувдаа! Би чамайг ингэж сургасан уу? Хөдөө хээр хөсрийн

чулуун дээр хаа хамаагүй эртэй заваарч яваг гэж чамайг би төрүүлж өсгөөгүй шүү! Яасан ичдэггүй барам бэ!” гэж хашхичин гартаа барьсан сураар Сувдыг ороолгохоор далайн ухасхийтэл Бөхчулуун өмнүүр нь

орон Сувдыг хамгаалж ~ Эгчээ та аядаж хайрла. Сувдад буруу байхгүй. Зодох бол намайг зод! Гиймаа ч далайсан гараа буулгалгүй Бөхөөгийн нүцгэн цээж рүү шапхийтэл ороолгож ~ Күй ер бас нэг эр зоригтон

гараад ирж гэнэ. Чам шиг хөсрий гуйрамчнаар охиноо бузарлуулахгүй шүү! Дахиж миний охинтой ойртсон байгаад үзээрэй чи! Бөхчулуун дахин юм хэлсэнгүй шүд зуун ороолгуулж, Сувд түүний

ард яахаа мэдэхгүй уйлан зогсоно. Бөхөөгийн ханхар цээж сурны ормоор энд тэндгүй гөвдрүүтэн цус шүүржээ. Гиймаа авгай сая нэг Бөхөөг зодохоо больж чанга хахирган дуугаар ~ Миний ариун охиныг

бузарласны чинь шан мэдэв үү! Хүний нялх үрийг эзгүй хээр ууланд эзэрхийлж байдаг ямар овилгогүй шаарав чи! Бөхчулуун сая нэг ам нээж ~ Би Сувдад хайртай. Түүнгүйгээр амьдарч чадахгүй. Бид хоёрын сэтгэлийг ойлгооч дээ гээд өвдөг дээрээ сөхрөн уналаа. Сувд ч мөн түүний дэргэд өвдөглөн гараас нь атгаад нулимстай нүдээр ээж рүүгээ харж ~ Би ч бас Бөхөөд хайртай. Бөхөөтэй л хамт хорвоог туулмаар байна. Ээжээ… би хайртай хүнтэйгээ хамт байж болохгүй гэж үү? ~ Битгий донгос чи! Одоохондоо чиний толгойг би мэдчихье! Үхсэн элэнцэгний чинь хайр сэтгэл. Алив бос! Гэртээ очиж наад бузарлагдсан биеэ угаа! гээд Сувдыг татав. Гиймаатай хамт ирсэн дунд охин Сүнжид ч Сувд руу очин нөгөө гараас нь татаж чирч гулдарсаар тэд агуйгаас гарлаа. Хөөрхий Сувд ээж, эгч хоёрынхоо үгнээс зөрж

чадахгүй нус, нулимстайгаа холилдон явж, Бөхчулуун харин өнөө газартаа сөхрөн суусан хэвээр бие болоод сэтгэлийн гүн шархтай хоцорлоо. Харин Гиймаад хов хүргэж дурлалт хосыг барьж өгсөн Хандмаа хүүхэн нөгөө уулын энгэр дэх модны захад нуугдаад болж буй бүхнийг ший янгуу үзэж буй аятай их л шимтэнхэн, баясанхан харж байв аа… Ингээд Сувд гэрийн хорионд орж амраг хархүүтэйгээ уулзаж чадахаа болилоо. Хэд хоног л усан нүдэлж ээжээсээ гуйсан ч хатуу чанд Гиймаа авгай “Эцэг нь гэж хамаг л гол усны хүүхэн шуухан гүйцээсэн, хар усанд толгойгоо мэдүүлсэн амьтан байсан. Хүнээс дуулах нь тэр залуу чинь ч гэсэн болж бүтэхгүй л залуу гэх юм билээ. Тийм айлд чамайг өгчихөөд юугаа бодож суух вэ. Намайг амьд арзайж байгаа цагт та нар тэгж дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэх болоогүй шүү! Намбатайхан байж байгаад аятайхан нэр хүндтэй, бэл

бэнчинтэй айлд бэр болж орохоо бод Сувд минь” гээд хавьтуулах шинжгүй. Хандмаа хүүхэн Гиймаа авгайд хов хүргэхдээ өөрийгөө Бөхчулуунаас жирэмсэн болж зулбасан гэж худал хэлснийг хэн таах билээ дээ. Нөгөө талд Бөхчулуун ч мөн сэтгэлээр унаж гутарсан л хүн, үе үе Арслангийн хот айл руу давхиж очин хойд овоон дээрээс нь дэмий л дурандаж суухаас хэтрэхгүй. Нэг удаа тэвчилгүй гэр лүү нь ойртоод хэдэн том нохойнд нь хөөгдөн бариулангаа алдаад буцжээ. Дээрээс алтан наран шарж байвч дэргэд хайртай хүн үгүй болохоор жихүүцэм хүйт оргисон жигтэй урт хоног өдрүүд урссаар л… Хүү нь нэг л гундуухан царайлж хоол ундандаа ч муудсан тул Дулам авгайн сэтгэл санаа ч тиймхэн, яасан ийснийг нь асуугаад ч хүү нь ганц үг хэлэхгүй санаа алдаад л өнгөрнө. Хандмаа харин элдэв шалтаг гарган

тэднийхээр эргэлдсэн хэвээр бөгөөд Бөхөөгийн урвагар байгааг нүдээр харж зорьсон хэрэг нь бүтэж байгаад битүүхэн дотроо баясахын сацуу “Яхир Гиймаагийн бага охин Сувд баян айлын бэр болж байгаа гэсэн. Тэдний охид ч хажуу сумын баячуудыг дуусгах нь дээ” гэх худал үгсийг Бөхөөд ярьж яс хаяад амжжээ. Бөхчулуун түүний үгэнд итгэсэнгүй, дэмий хов гэж бодон сэтгэлээ тайтгаруулсан нь яамай… Зуны хамгийн сайхан хэсэг болсон баяр наадам болж нутаг усаараа цэнгэн баяссан өдөр хоногууд эхэллээ. Бөхчулуун юу юунаас илүүтэй зэргэлдээ сумын наадамд явахаар бэлдэж сэтгэл догдолно. Бүтэн сарын турш хараагүй хайрт хонгор Сувдтайгаа тэнд л таарах горьдлого тээж буй билээ. Хүсэн хүлээсэн өдөр ч ирж хүчит бөхийн барилдаанд орж нэгийн даваанд учирсан бөхөө шидчихээд туг тойрон дэвж явахдаа түүнийгээ олж харан зүрх нь булгилав. Онцгой сайхан төрсөн Сувд бүсгүй ээж, хоёр эгчийнхээ хамт наадамчин олны харцыг баясган зогсож байлаа. Хайртай залуугаа ид хавтай барилдан давахыг

харж харцаа ч салгаж чадахгүй инээмсэглэн улаа бутарч зогсоо Сувдыг ээж нь анзаарч харцыг нь дагуулан ажсаар Бөхөөг олоод харчихав. Бөхчулуун давсан бөхийн хишгээ түмэнд түгээн шидчихээд дээл малгайгаа өмсөх зуур байн байн Сувдын тийш харц бэлчээн яваад очих эсэхтээ тээнэглэзэн байж ядна. Гиймаа ч охидоо дагуулан бушуухан тэндээс холдохын түүс айрагны гэр өөд зүглэлээ. Хайртай залуу нь хажууханд нь байх хэдий ч уулзаж ярилцах ч эрхгүйдээ гутарсан Сувд газар ширтэн уруу царайлжээ. Уруул чимчгэнэсэн айраг шимэн сууж байсан Гиймаа авгай тээр цаана түмний дундаас Бөхөө ирж явааг охиноосоо түрүүлэн олж хараад тэндээс ер нь явахаар шийдэн босов. Гайтай юм шиг яг энэ үеэр баян Арслангийн барилддаг хэдэн найз эрчүүд ээж, охид дээр хүрч ирэн мэнд ус мэдэлцэн яриа хөөрөө өдлөө. Гиймаа авгай ч хоромхон зуур хор найруулж Балжир гэх бадриун залууг Сувдтай хамт морь эргэх болж уу хараад ир гээд явуулчихав. Сувд ч эхийн хажуунаас холдох боломж олдсонд баярлан

ухайн тас Балжирын бугуйнаас хөтлөөд гүйх шахам цааш одохыг олж харсан Бөхчулуунд хоромхон зуурын дотор хардалтын сэтгэл төрж дороо зогтуслаа. Гэнэтхэн л Гиймаа дэргэд нь хүрээд ирчихсэн: ~ Чи бас л үүгээр өлөв долив гэж явна уу! Охин минь өөрийн ханилах тулхтай эрээ олсон, тэр хөтлөлцөөд явж байгааг наад хоёр циймрээрээ сайн хар! Одоо битгий наагуур цаагуур нь үзэгдэж гай болоорой чи! гэснээ хөлөөс нь толгой хүртэл нэг ширэв татаад ~ Солиод өмсчих олигтой дээл ч үгүй хэвтэж байж бас айлын охин эргүүлэх санаатай хнн гэж үглэн цааш эргэлээ. Бөхчулууны цээжинд нэгэн том ангал үүсэж дотор нь харанхуйлан “Хандмаагийн хэлээд байсан нь үнэн байж л дээ, Сувд ийм хуурамч сэтгэлтэй байсан гэж үү” хэмээн гунихрав. Саяхан л түүнийг хараад баярлан хөөрч булиглан догдолж байсан зүрх нь даагдахын аргагүй бул хар чулуу болчихсон мэт хүнд оргиж наадмын талбайг орхин давхиж одлоо хөөрхий. Сувд харин

ээжээсээ холдов уу үгүй юу Бөхөөг хайгаад олсонгүй, баахан энэ тэрүүгээр хайж яваад урам муутайхан эргэж иртэл Гиймаа өөдөөс нь түгшингүй тосч ирээд ~ Үгүй ээ чи чинь хааччихав? гэж асуух зуураа “Өнөө хар юмтайгаа уулзчихсан байх вий дээ” гэж бодно. Сувд аман дотроо юу ч юм бувтнаад хоёр эгч рүүгээ зүглэхэд түүний урвагар байдлыг ажсан Гиймаагийн санаа амарч үргэлжлүүлэн ~ Нөгөө Бөхчулуун гээд чиний уулзаж гүйгээд байсан залуу сая үүгээр ирээд явлаа гэхэд Сувдын нүд сэргэн эргэж харсан ч юм хэлж зүрхэлсэнгүй. Гиймаа хэнэгчгүй ~ Хандмаа гээд аюулын ганган бүсгүй дагуулчихсан явна. Яагаав нөгөө баян Равжаагийн ганц охин. Би чамд хэлээгүй юу, тэр Бөхөөгийн чинь эцэг нь их овилгогүй хүн байсан юмаа гэж! Хүү нь ч тэр эцгийгээ л дуурайж таараа ш дээ. Би л чамд буруу юм хэлэв гэж. Дэмий юмтай орооцолдож яваад гэдсээ чирж хоцрох нь дутаад байсан юм, эртхэн замаа хөөсөн нь болж юухэв хэмээн худал үгсийг үнэн мэт урсгана. Эхийнх нь амнаас гарах үг бүр бүсгүйн чихээр хатгуулан орж зүрхийг нь сүлбэн цааш сонсох ч тэнхээгүй майхны хаяанд очоод

салдархийн унав аа. Бөхчулуун морио ташуурдан ухаан зулаггүй давхисаар. Харуусал гомдлын хар нулимс цээжинд нь үерлэн аньсага нүдийг давж ядан цийлэлзэнэ. Худалч эмсийн хорон явуулгад өртөн хайртай бүсгүйгээсээ хагацаж буйгаа яахин мэдэх билээ. Морины хурдаар давхисаар үд хэвийж байхад сумынхаа наадам дээр ирж нутгийн залуустай айраг, архи уун гансралаа тайлахыг хичээв. Бөхөөгийн ирж буйг аль хэдийн харсан Хандмаа бөгсөө хаялан дэргэд нь ирж суугаад хором ч холдох шинжгүй аальгүйтнэ. Хир барагтай ууж согтуурхаад байдаггүй Бөхөө айраг, нэрмэлийг хольж солин баруун солгойгүй ууж хөлчүүрхэх нь гайхмаар. Түүний сэтгэл санаа тун ч тавгүй байгааг анзаарсан Хандмаа шулам эмгэний өгсөн шидэт усыг өнөөдөр л өгөх нь зүйтэй гэж сэтгэж боломжтой мөчийг хүлээзнэн айраг шимсэн шиг суулаа. Үдшийн бүрий болсон хэдий ч айргийн гэрүүд пиг дүүрэн найр наадам ид үргэлжилж идээ, ундаа

халгиж цалгилан энд тэндгүй тоглоом наадгай тоглоцгоон ууж идэцгээх наадамчин олон мөд тарах шинжгүй. Бөхчулууны ухаан санаа дэн дун. Нүдэнд нь Сувдын инээмсэглэн буй төрх үзэгдэж хайрыг татах ч өөр эртэй хөтлөлцөөд гүйж байсан нь, Гиймаагийн хэлсэн хатуу үгс бодогдон сэтгэл эмтэрнэ. Хажуугаас нь холдохгүй наалдаж суусан Хандмаа хүүхэн гэнэт босоод ирэхдээ аяга дүүрэн нэрмэл архи мэлтэлзүүлэн барьж ирээд Бөхөөд өгөв. Шулмын өгсөн шидэт усыг энэ аягатай архинд хийсэн тул бүгдийг нь ууж дуустал нүд салгалгүй харсаар ёроолыг нь үзээд тун ч баяртай. Төд удалгүй ухаан нь самуурсан Бөхчулуун гуйвж дайвсаар гэрээс гарахад Хандмаа ч түүнийг даган ухасхийлээ. Хандмаа Бөхөөг түшин хаашаа явж байгааг асууж зүрхэлсэнгүй таг дуугүй л түүний аясаар алхсаар тэд хүний хөлөөс нилээн холдов. Усны шуугих чимээ сонстоход л Хандмаа гол руу ирж буйгаа ойлгож “Яанаа гол ус руу үсэрчих юм биш биз дээ” гэж бодон айсандаа арайхийн ам нээж ~ Хоёулаа жаахан амсхийе тэгэх

үү? хэмээн наалинхай хоолойгоор эвлэгхэн гуйлаа. Бөхөө тэр дороо шаасан гадас шиг нам зогссон ч юм хэлсэнгүй. Хандмаа ч зориг орон ~ Тэр том модны дэргэд сайхан өтгөн ширэгтэй. Тийш очиж жаал сууя гэнгүүтээ залууг хөтлөн мод руу зүглэж Бөхөө ч команд авсан цэрэг шиг л түүнийг дагав. Шидэт ус аль хэдийн үйлчилж эхэлжээ… Дээрээс саран авхай ододтой хослон анивалзаж, дэргэдээс зөөлөн салхи устай хоршин уянгалаад л үгээр хэлэмгүй сайхан шөнө болж байлаа. Залуу бүсгүй хоёр зөөлөн ширгэн дээр тэрийн тэнгэрт түгсэн түмэн оддыг ширтэн хэвтэнэ. Гадаа хэдий харанхуй болсон ч гэсэн Хандмаагийн дотор нар гийх мэт л байв. Хайртай залуутайгаа ингээд хамт хэвтэх дэндүү жаргалтай. Бүсгүй улам даварч Бөхөө рүү ойртон мөрийг нь дэрлээд ханхар цээжийг нь илж таалж эхэллээ. Дотроо бас дургүйцэх вий гэсэн бага зэргийн айдастай. Гэвч залуу дургүйцсэнгүйгээр барахгүй харин ч түүнийг чанга тэврэн өөртөө наагаад уруул амыг нь

озож эхлэх нь тэр. Хоёул галзуу мэт үнсэлцэн дээр доороо орж өнхрөх зуураа дээл хувцсаа ч тайлж амжлаа. Сарны гэрэлд бүсгүйн нүцгэн бие тун ч үзэсгэлэнтэй харагдана. Бөхөө ч хурдхан шиг л дээр нь гарч углаж аваад цохиж гарав. Бүсгүй нүдээ анин хоёр гараараа залуугийн хүзүүнээс зуураад уянгалуулан гинших нь урамтай. Нэг их удалгүй дур тавьсан Бөхөө бүсгүйн дээрээс бууж дээш харан тэрийн хэвтэв. Харин ханаж амжаагүй Хандмаа зүгээр байсангүй залуугийн хүзүү, цээж, булчинг илж таалан доошилсоор эрхтэнд нь хүрч ирвэгнүүлэн үнсэж үнгэж эхэллээ. Хэд хэдэн залуустай эр эмийн ажил хийж байсан тэрээр янаглах урлагаас чамгүй их зүйл сурсан билээ. Өмнө нь ганцхан удаа л Сувдтай ойртсон Бөхөөд харин энэ нь шинэ содон бөгөөд тун ч тааламжтай байсныг нуух юун. Хандмаа ч хамаг л мэддэг чаддагаа шавхан эр хүний бахархалыг нь эрхлүүлсээр бэлэн байдалд оруулаад гялсхан мордоод авахгүй хаачихав. Эхэндээ уян

налархайгаар урсгал гол мэт урсанхан хөдөлж байснаа яваандаа ширүүсэн эмнэг сургаж буй аятай тонгочиж гарлаа. Задарсан үс нь салхинд хийсэн намирч, хоёр хөх нь хөдлөх бүрийд савчаад л… дуу нь чангарч сулран байснаа гэнэт хэл нь татсан мэт чимээгүй болж хөдөлгөөн нь удаашран ганц хоёр оцогноод салдархийн унамуй. Бөхөө түүнийг энхрийлэн тэвэрч үсэн дээр нь үнэрлэхэд Хандмаа энэ бүхэн зүүд биш байгаадаа гэж бодон аз жаргалын дээдийг мэдэрч баясанхан байтал өнөөх нь харин “Сувдаа чи минь ямар сайхан юм бэ, чамайгаа улам ч их хайрлаж байна” гэх нь тэр ээ.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *