Нүүр Өгүүллэг “ТАСЛАЛ, ТАСЛАЛ ТАСЛАЛ, ЦЭГ” өгүүллэг “4-р хэсэг” 🔞Зөвхөн насанд хүрэгчдэд зориулав🔞

“ТАСЛАЛ, ТАСЛАЛ ТАСЛАЛ, ЦЭГ” өгүүллэг “4-р хэсэг” 🔞Зөвхөн насанд хүрэгчдэд зориулав🔞

0 секунд уншина
0
0
2,088

1964 он. Зарим нэгний хувьд аз жаргал, хайр дурлал, сайхан мөрөөдлөөр дүүрэн гэгээлэг өдрүүд гэрлийн хурдаар урсана. Нөгөө нэгнийх нь хувьд атаа хорсол, атгаг бодлуудаар тэжээгдсэн бараан

хоногууд арайхийн өнгөрсөөр… Урин хавар ирж уулсын цас хайлан цоохортжээ. Болзоот хоёрын маань бусдаас нууцаар уулздаг жижигхэн хадат цохио л сүүдэрт байдаг болоод тэрүү цастай хэвээрээ.

Бөхчулуун мөн л морио хол орхидогоороо орхиод дурлалт бүсгүйдээ яаран нисэх мэт дэгдсээр иртэл Сувд нь нилээн баргар царайтай угтах нь тэр. Хамгийн түрүүнд л бие нь өвдсөн байх вий гэж айсан залуу

хайртай хонгор бүсгүйнхээ булбарай гарыг шүүрч аваад ~ Юу болоо вэ? Бие чинь өвдөө юу? гэж асуунгаа дух санчиган дээр нь дарж үзээд амжлаа. Сувд харин юм дуугарсангүй гунигаар дүүрсэн том мэлмэгэр

нүдээр түүн рүү ширтэнгээ толгой сэгсрээд ~ Манайх нүүхээр болсон… гэснээ шүүрс алдан газар ширтэв. Бөхөө эхэндээ юу ч ойлгосонгүй. Угаасаа л айлууд бүгд нүүдэл суудал хийж хаваржаандаа бууж байгаа

шүү дээ. Тэрэнд юунд нь ингэж гунигласан юм бол… ~ Аа тийм үү… хүн хүч дутаа юу? Би нүүлгэлцээд өгвөл ээж чинь яах бол? Сувд түүн рүү ундууцангуй огцом хараад ~ Чи ойлгохгүй байна гэж үү? Манайх бүр хол нүүх гээд байна. Эгчтэй гэрлэх гэж байгаа Арслан гэдэг ахын сум руу нүүнэ гэсэн… Тэгэхээр чи бид хоёр өдөр болгон уулзаж чадахгүй ш дээ! Болзоот залуугийн царай барайн хөмсөг нь атирч хэсэг дуугүй сууснаа ~ Хоёулаа танай ээжид бүгдийг хэлээд үзвэл яасан юм бэ? Зөвшөөрөх ч юм билүү… ~ Болохгүй ээ Бөхөө минь. Чи ээжийг сайн мэдэхгүй байна. Цаг нь болохоор би өөрөө хэлнээ. ~ Би тэгвэл ээжийг тийш нүүе гэж ятганаа. ~ Уг нь тэгж болдогсон бол сайхансан… гээд бүсгүй түүний ханхар мөрийг дэрлэн санаа алдав аа… …Баахан муу үйл хийж тамирдсан Молом эмгэн духныхаа хиртэй

хөлсийг хэрзгэр гараараа шудран махир гаансаа асааж шуналтай гэгч нь хоёр сороод өөрөөс нь нүд салгахгүй ширтэн суугаа Хандмаад хандан ~ За ямар ч байсан учирч нийлсэн төөргийн утсыг нь тасдаад орооцолдуулчихлаа. Одоо чиний ааль ааш, ур ухаан чинь л мэднэ дээ. Яг сайхан гуниж гутарсан үед нь миний өгсөн усыг уух юманд нь холихоо мартуузай! Салгалж яваад энд тэнд хаячихав даа чи! ~ Заа мэдлээ шу… бишээ эмээ. Одоо тэгэхээр тэр хоёр салсан гэсэн үг үү? ~ Битгий солиор чи. Дураараа хар ягчис вэ. Хайр сэтгэлээр нийлсэн хоёр хүн тийм хурдан салж сарнина гэж юу байсан юм. Тэгж байгаад аандаа болно мэдэв үү! Юу юу ч болоогүй байхад ангалзаад гүйж ирээд байвзай! Одоо зайлж үз. Тэр хэлсэн юм хум маргааш авчраарай!

~ Заа тэгнээ гялайлаа танд гэсээр Хандмаа бүсгүй хар гэрээс ухран гараад сэтгэл хангалуун уруудан алхав. …Хэцүүхэн мэдээ сонссон Бөхчулуун толгой гудайлган морио гэлдрүүлсээр явтал саахалт айлын бага хүү хар гүйхээрээ урдаас нь чавхдаж айсуй. Бөхөө ч гайхангуй өөдөөс нь тосон шогшлоо. “Бөхөө ахаа, ээж чинь…” гээд л хүүгийн царайнаас муу юм болсныг ойлгосон Бөхөө цааш нь сонссон ч үгүй улаан галзуу морио ташуурдан гэрийн зүг давхив. Ганц өвчин хэлдэггүй бие хаа сайтай, хөл гар чанга Дулам авгай гэгээн цагаан өдөр, гэрийнхээ ойролцоох жижиг гүвээн дээр аргал түүж яваад хий гишгэн ойчиж бэртсэн байлаа. Бөхөөг ирэхэд саахалт айлын бариач өвгөн аль хэдийн ирчихсэн Дуламыг үзэж суув. Тархи нь доргиж, шилбэний яс нь хугарсан байна гэнэ. “Тийм ч амар хугарчих яс биш дээ. Үгүй мөн хачин юмаа. Нэг их өндрөөс ч унасан биш дээ” гэж

халаглан толгой сэгсэрч баахан илж барьж байгаад чиг тавин боов. Дулам хүүгийнхээ санааг зовоохгүй гэсэндээ өвдөхгүй байгаа мэт дүр эсгэвч хэр их өвдөж буй нь нүүрэн дээр нь илхэн харагдана. Бөхөө сандарсандаа дэмий л ижийнхээ гарыг атган сууна. Бариач өвгөн Дуламын толгойг ч мөн барьж боож өгөөд хэвтрийн дэглэм сахихыг анхааруулаад явав. Ингээд Дулам хэвтрийн дэглэм сахихаар болж Бөхчулуун ээждээ хажуу сум руу нүүх тухай хэлж ч чадсангүй… Удалгүй баян Арслан баахан залуустай ирж Гиймаа авгайнх сүр бараатай нүүж одов. Нүүдэл суудалд бэлдээд хайртай залуутайгаа ч тухтай уулзаж амжаагүй Сувд морин дэлэн дээр нулимс мэлмэрүүлэн явах үед баруун уулнаас түүнийг дагуулан дурандаж суусан Бөхчулуунд ч таатай биш байсан нь ойлгомжтой буй за… …Хавсарган шуурга нь халуун нар, усан бороотой ээлжилсэн хаврын урт өдрүүд шувтарлаа. Бөхчулуун ээжийгээ асрах, хэдэн ямаагаа маллах гээд

гадаа гарч эр, дотор орж эм болоод түмэн завгүй ч Сувдыгаа тэсэхийн аргагүй санах тул хэд хоноод л давхиж очин хонины бэлчээр дээр нь уулзаж сэтгэлээ дэвтээнэ. Сувд ч өдөр бүр л хонио хариулангаа түүнийгээ давхиад ирээсэй гэж харуулдан суудаг болжээ. Хандмаа харин боломжийг алдахгүй Дуламд сумын эмнэлгээс эм тан авчирч өгөнгөө Бөхөөг эргүүлдэнэ. Өнөөх нь даанч түүнд нүүр өгөх янзгүй. Гэвч Хандмаа цөхрөх тухай бодох ч үгүй, харин ч Сувд тэр хоёр холдсонд баярлан, Бөхөөтэй таарах бүртээ аальгүйтэхээ мартахгүй. Зургаан сар гарлаа. Нар бороо нь тэгширсэн сайхан зун болж малчдын сэтгэл тэнэгэр. Дуламын хөл ч овоо дээрдэж таяг тулахгүй ойр зуурын юмаа хийчихдэг болсон тул Бөхчулууны хажуу сум руу давхидаг нь ихсээд иржээ. Хүү нь бүсгүй хүнтэй уулзаж учирдаг болсныг аль хэдийн гадарлаж мэдсэн Дулам хаачсан ийчсэнийг нь ч асуухгүй нь

амар. …Тэнгэрт бүртийх ч үүлгүй цэлмэг, нар шарсан сайхан өглөө Бөхчулуун хэдэн ямаагаа туусаар хад асгатай том хайрхан руу гаргачихаад Сувд руугаа давхилаа. Хэд хоног усан бороо ороод түүнтэйгээ уулзаж чадаагүй болохоор яарах нь аргагүй шүү дээ. Харин хэт яарсандаа болоод тарган хээр морьтой, тансаг торгон дээлтэй бүсгүй хүн бараа харагдах төдий газраас өөрийг нь даган давхиж явааг анзаарсангүй. Цэв цэлмэг байсан тэнгэрийн хаяанаас нэглийсэн бараан үүлс наашлан наашилсаар юу юугүй л тэнгэрийг тэр аяар нь бүрхээд авсан ч нэгэнт сэтгэл шуударсан залуу мориныхоо амыг татсангүй. Хөөрхий муу морь нь эзнийхээ сэтгэлийг ойлгох мэт хамаг чадлаараа давхисаар дурлалт бүсгүйд нь хүргэж өгчихөөд одоо миний ажил дууссан гэсэн янзтай өвс зулгаан болзоот хоёроос холдов. Бараан үүлсээс бороон дуслууд ганц нэг дусалж хонь ямаад тайван

идээшилнэ. Хандмаагийн тарган хээр морь ойрд ингэж их давхиагүй тул хөлөрсөн гэж тоймгүй хөл нь чичрэн модны нөмөрт зогсох бөгөөд дээр нь заларч буй эзэн морио ч анхаарах сөхөөгүй тэртээ доохно талд тэврэлдэн уулзаж буй хос хоёрын зүг гөлөрчээ. Хэд хоног уулзаагүй болохоор санасан гэж жигтэйхэн. Хонгор бүсгүйгээ тэврэн үнсэж жаргалдаа мансууран суутал бороо ширүүсээд эхлэлээ шүү. Хажуу уулын хадан дунд жижигхэн агуй байдгийг Сувд мэддэг тул мориндоо сундлан тийш очиж борооноос хорогдлоо. Тэр хоёрыг агуй руу ортол харан зогссон Хандмаа хорсолтой харцаар ширэв татаад голын бэлчир дэх хот айлын зүг жолоогоо эргүүлэв. Яг л тэр хоёрт зориулсан мэт жижигхэн, дулаахан агуйд ормогцоо Бөхчулуун дээлээ тайлан дэвсэж хоёул тэврэлдэн суув. Бороо зогсох янзгүй орсоор. Бүсгүй хониндоо санаа зовж байвч ингээд хайртай хүндээ тэврүүлэн суух дэндүү

сайхан тул энэ мөчийг эвдэж түвдсэнгүй. Залуу харин юун хонь мал бодох манатай. Нүцгэн цээжинд нь бүсгүй хүн наалдмагц нөгөөх нь өмдөн дотроо өндийчихсөн яахаа мэдэхгүй сандарч суутал тэгэхээс тэгэх гэсэн шиг Сувд эргэж харан хацар дээр нь зөөлөн үнсээд уруул руу нь зүглэлээ. Залуу ч өөрийн эрхгүй бүсгүйн уруулыг озон тэд удаан, янаг халуунаар үнсэлцэнгээ биесээ илж таалан хойш хэвтээд авав. Нимгэн дээлний цаана сэрийх хөх, гоолиг бэлхүүс, зузаан гуя… Залуугийн чангарч зангирсан булчин, өргөн мөр, чийрэг нүцгэн цээж… Хэн хэнийх нь биес халуу дүүгэн бие биенээ хүсч тачаадна. Бөхөө зориг гарган бүсгүйн дээлийг тайлж эхлэхэд Сувд эсэргүүцсэнгүй… Дурын шингэн, үрийн шингэнтэйгээ уусалдан нэгдэж дурлалт хос анхны нандин бүхнээ солилцож дуусахтай зэрэгцэн зогсохгүй л мэт асгарч байсан аадар бороо гэнэтхэн татарч зөөлөн зүсэрч эхлэв. Хоёул ичингүйрэн юу ч ярилгүй тас тэврэлдэн хэвтэж байтал хүний хөлийн чимээтэй хамт “Сувд аа” гэж дуудах

эмэгтэй хүний хоолой дуулдав. Яарч сандран хувцсаа хам хум өмсөж амжив уу үгүй юу агуйн хаалгаар хүний толгой цухуйн Гиймаа авгайн ширүүн дуу хадаад явчих нь тэр ээ… 2002 он. Бүхэл бүтэн хоёр жилийн турш бүсгүй хүний хайр халамжаас хол хөндий явсан Ганбат ганцхан шөнийн учралдаа ухаан жолоогоо алдан тэр шөнөөс хойш Ундармаагаас салж хагацахаа болив. Ердөө долоо хоногын дараа гэхэд Ундармааг дагуулан гэртээ очиж ээж, охин хоёртойгоо танилцуулжээ. Ээж нь ч хүүгээ бүсгүй хүнтэй уулзаж учирч байгаад магнай хагартал баярлаж шинэхэн бэрдээ хөл алдан сүйд. Бяцхан охин Гансувд харин үл таних урт сэгсгэр үстэй эгчээс айх маягтай дөлнө. Ундармаа ч охинд нэг их ойртож дотносохыг хүсэхгүй байгаа нь илт, анх танилцахдаа охиныг тэвэрч хошуу хүргэсэн болоод л түүнээс хойш нэг ч тэвэрч өхөөрдөж байсангүй. Гэвч дурлалдаа сохорсон Ганбат энэ бүхнийг огтхон ч анзаарсангүй ээ. Удалгүй тэр хоёр Ундармаагийн

хөлсөлдөг нэг өрөө байранд хамт амьдрах болсноор Ганбат охинтойгоо ховорхон уулзах болов. Хөөрхий охин аавыгаа ирэх болов уу гэж өдөр бүр харуулдавч тархи нь хамуурсан тэнэг эцэг нь долоо хоногтоо ганц удаа л бараагаа харуулдаг байлаа. Зальт үнэгэн эм гал халуун секс, наалинхай ааш аягаараа Ганбатыг аль хэдийн өөрийн эрхэнд оруулчихсан ажээ. Ундармаа өөрийгөө бүтэн өнчин гэснээс өөрөөр ар гэрийнхээ тухай Ганбатад юу ч хэлээгүй бөгөөд Ганбат ч түүнээс асууж шалгаасангүй. Талийгаач эхнэр нь ч бас бүтэн өнчин байсан болохоор энэ бүсгүйтэй учирснаа хувь тавилан гэж бодно. Гэвч Ундармаа түүнд анхнаасаа бүгдийг худал ярьсныг гэнэн тэнэг эр яахин мэдэх билээ. Улсын их дэлгүүрт ажилладаг нь ч худлаа, Ундармаа гэдэг нэр нь ч хуурамч байсныг мэдсэнгүй. Хамт амьдрах хугацаанд хайрлаж буй бүсгүйдээ хамааралтай хэнтэй ч танилцаагүй, ядаж тэр худалдагч хийдэг гээд байгаа лангуун дээр нь ч очсон удаагүй. Их дэлгүүрийн гаднаас л тосож аваад харьдаг байж. Зүгээр л

орой бүр халуун хоол, халуухан секс хийчихдэг хөөрхөн хүүхэнтэй учирсан нь түүнд хангалттай сайхан байсан биз ээ… Яг хоёр сар хөлсний байранд хамт амьдарсны эцэст Ундармаагийн ятгалга, хүсэлтээр тэд өөрийн гэсэн орон байртай болохоор шийдэж Ганбат цалингийн зээл авч дээрээс нь хашаа байшин, машин гээд л хамаг үнэтэй цайтай бүхнээ зарахаар болов. Ундармаагийн танил хүүхэн нь гадагшаа явах гээд дөрвөн өрөө байраа боломжийн үнээр зарах гэж байгаа гэнэ. Мань Ганбат ч энэ үлгэрт нь итгэлгүй хаачихав. “Хашаа байшин зарагдчихвал ээж, охин хоёрыг чинь наашаа авч ирж хэд хонуулаад тэр хооронд шинэ байраа тохижуулчихна ш дээ. Дөрвөн

өрөө байр юм чинь дөрвүүлээд хангалттай. Удахгүй дахиад ч хүүхдүүдтэй болно, том байр ер нь зүгээр. Өөрийн гэсэн орон байртай болчихсон байхад бусад нь яахав болно доо” гэх Ундармаагийн үгс чихнээ чимэгтэй сонстоно. Ээж, охин хоёртойгоо, дээрээс нь хайртай бүсгүйтэйгээ хамт амьдарна, удахгүй дахиад олон хөөрхөн хүүхэдтэй болно, элэг бүтэн сайхан амьдарна гэдэг сайхан бодолдоо хөөрөөд хамаг мөнгөө шавхан авах гээд байгаа байраа ядаж ганц удаа очиж үзье гэх ухаан ч Ганбатад байсангүй. Ингээд хашаа байшин, машин ч зарагдаж ээж, хүү, ач охин гурав хөгцтэй хөлсний байрны умгар

өрөөнд өр ширэндээ баригдан хоцорч, урт хар үстэй, улаан цувтай Ундармаа хүүхэн тор дүүрэн мөнгөө банкин дах Сэргэлэн нэртэй дансандаа хийж аваад мөнгөн цагаан онгоцоор мөрөөдлийн гадаад руугаа нисэн одов оо хөөрхий.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *