Нүүр Өгүүллэг “ТАСЛАЛ, ТАСЛАЛ ТАСЛАЛ, ЦЭГ” өгүүллэг “3-р хэсэг” 🔞Зөвхөн насанд хүрэгчдэд зориулав🔞

“ТАСЛАЛ, ТАСЛАЛ ТАСЛАЛ, ЦЭГ” өгүүллэг “3-р хэсэг” 🔞Зөвхөн насанд хүрэгчдэд зориулав🔞

1 секунд уншина
0
3
1,577

1964 он. Өндөр уулсаар хүрээлэгдсэн өргөн талыг цагаахан цас бүрхэн хучиж нүд гялбам гялалзана. Сувд хэдэн хонь ямаандаа өвс тарааж өгчихөөд ямар нэг зүйл хайсан мэт баруун уулын тийш хараа бэлчээх

бөгөөд төд удалгүй нүд нь очтон гялалзаж инээд алдаад гэрийнхээ хойхно байх хад асгатай өндөр уул руу зүглэн алхав. Ээжийнхээ гоёлын хурган дотортой ногоон торгон дээлийг өмссөн нь зохьсон гэж

ванлий. Болзоонд явах гээд л гангалж буй нь энэ шүү дээ. Хурдан хурдан алхсаар хойд уулын энгэрт байрлах хэсэгхэн хадны араар очин байнга суудаг чулуун дээрээ суугаад амьсгаагаа даран чимээ чагналаа.

Зүрх нь түг түг, түг түг гээд л догдлол дүүрэн цохилно. Цас чахран дуугарах сонстсоноо эрэгтэй хүн хий ханиалган чимээ өгөх дуулдав. Хүн харчих вий гээд морио уулын цаана орхичихоод гүйхээрээ ирсэн

Бөхчулууны нүүр нь халууцсандаа улайж духных нь хөлс бурзайсан харагдана. Хоёул зэрэгцэн сууж ойр зуурын сонин хачин ярилцангаа бие биенээ хайрласан, санасан харцаар ширтэх нь уярмаар… Тэд энэ

хадны ард болздог болоод гурван сар болжээ. Өдөр бүр энд уулздаг ч гэсэн Сувд ээжээсээ айгаад нэг их удаан байж чаддаггүй болохоор хэдэн минут л биесээ харан үг солилцож аз жаргалыг амталдаг байлаа. Энэ удаад ч Сувд мөн л хэсэгхэн байж байгаад гэртээ харихгүй бол болохгүй гээд босов. Бөхөө ч түүнийг даган босоод хоёул өөд өөдөөсөө харан тэврэлдлээ. Халгайгаар угаасан бүсгүйн үс хачин гоё үнэртэж энгэр цээж нь халуу дүүгээд ингээд л зогсоод баймаар нэг л сайхан. Бөхөө Сувдтай уулздаг болсноос хойш тэврэхээс хэтэрч байсангүй. Ганц удаа ч болов үнсэж үзэхсэн гэхээс байж ядавч Сувдыг уурлах байх гэж эмээгээд чаддаггүй байлаа. Энэ удаад харин зориг гаргахаар шийджээ. ~ Сувдаа… ~ Айн? ~ Би…би чамайг ганц үнсэж

болох уу? Бүсгүй юу ч хэлсэнгүй ичингүйрэн толгой дохиод нүдээ анин зогсох нь өхөөрдмөөр. Өмнө хэнийг ч үнсэж байгаагүй хос уруул золгон хайр дурлал, хүсэл тачаалын бал бурамны дээжээс амсцгаалаа… Хэн хэн нь тэр гэх аргагүй догдлол баяртай хоёр тийш салан одмогцоо л хурдхан маргааш өдөр болоосой гэж боджээ. Бөхөө галзуу хүн шиг ганцаараа маасайтал инээн алхсаар тушаад орхисон мориндоо хүрч мордоод салхи исгэрүүлэн давхихдаа “Би чамд хайртай-ай-ай” гэж тэр хавийн уул хадаар нэг цуурайттал хашхирах нь тэртээ уулын цаана гэрийнхээ үүдэнд зогсоо Сувдын чихнээ сонстон жаалхан бүсгүйг дахин нэг догдлуулаад авав аа… Дурлалдаа шатсан залуу дуу аяланхан давхисаар гэрийн гадаа иртэл зэлэн дээр нь баян Равжаагийн тарган цоохор морь дүүхэлзэн зогсож байхыг

хараад ахиад л Хандмаа ирснийг ойлгов. Хандмаа ойрд цагаан сарын дээлээ ээжээр нь оёулах нэрийдлээр тэднийд өдөр бүр ирж өнждөг болсон билээ. Бөхөө гэрт орохыг төвдсөнгүй морио услан өвс өгчихөөд гадуур хашаа хороогоо янзлан хэдэн ямаатайгаа тоглож наадан саатсаар. Гадаа морьтой хүн ирэхийг гэрийн дотроос сонссон Хандмаа тун ч их баярлан дээл хувцас, үс гэзгээ янзлан хүлээсэн ч Бөхөө орж ирэхгүй удаад байхаар нь тэсэлгүй өөрөө гарлаа. Бөхөө их л сайхан ааштэй дуу аялан хороогоо цэвэрлээд Хандмааг дэргэд ирснийг анзаарсангүй. Хандмаа хашааны модыг тулаад Бөхөөгийн араас ширтэхдээ “Уул шиг ханагар мөртэй сайхан залуу шүү, яг л миний нөхөр байхад тохирох залуу даа. Чамтайгаа хос дээл өмсчихөөд дөрөө харшуулаад давхиж явахсан” хэмээн бодно. Бөхөө эргэж хараад Хандмаагаас цочин хашхирч эгээтэй л барьж байсан савраа

шидчихсэнгүй. Хандмаа түүнд нь баясан тас тас хөхөрч сүйд болоход залуу ичсэндээ нүүр нь час улайчихав. “Ичиж улайх нь хүртэл хөөрхөн юм гээч” гэж бүсгүй бодож амжаад: ~ Ямар аймар цочдог юм бэ хихи мэнд сайн уу хө? ~ Юм бодоод хүн ирснийг мэдсэнгүй ээ хэхэ. Сайн, сайн байна уу? ~ Би сайн сайн. Чи минь хаагуур юу аялаад гэртээ тогтохгүй байгаа юм бэ дээ? Ирэх болгонд л эзгүй байх юм. ~ Аа хүнтэй уулзаад аа… гэж хэлэхдээ ахиад л Сувдыг бодон нүүрэнд нь мишээл тодроод ирэв. ~ Хэнтэй тэр вэ? Уулзаж учирдаг хүнтэй болчихоо юу хихи “Энэ нэг хүүхэн манайхаар эргэлдээд улаан цайм намайг эргүүлдээд болохгүй нь ээ. Уулздаг хүнтэй гэдгээ хэлчихвэл тайван орхих юм биш үү” гэж Бөхөө бодоод: ~ Тиймээ. Нэг сайхан бүсгүй бий. Уулзаж учирдаг болоод удаж байна. Удахгүй гэргийгээ болгож авна даа хэмээн палхийтэл хэлж орхилоо. Хандмаагийн баясгалантай царай илт хувьсхийн барайж, хоолойны өнгө нь

өөрчлөгдөн: ~ Тэр чинь тэгээд хэн юм бэ дээ? Ямар азтай бүсгүй Бөхчулууны гэргий болох юм бол? ~ Тэрийг дараа хуриманд ирэхдээ хараарай гэчихээд Бөхчулуун хариу хүлээлгүй гэр өөдөө зүглэн алхав. Хандмаа байж ядан нүүр ам нь мурчилзаж хүзүүн дэх торгон алчуураа тасдах шахан зогсож хоцрохдоо “Сувд л биз. Тэр муу шулам ч эхийгээ дуурайгаад айхтар эм болжээ. Би ч зүгээр харж суугаад та хоёрыг гэрлүүлнэ гэж байхгүй шүү!” …Эргэн тойрон ямар ч айлгүй хэсэгхэн шигүү модтой уулын энгэрт ганц хар гэр бөртийн байх бөгөөд яндангаас нь тас хар утаа олгойдон гарах нь жихүүцмээр харагдана. Хандмаад нэг л эвгүй санагдаж жийрхэн мориныхоо амыг татаад хэсэг эргэлзэн зогссоноо харц нь шулуудан гэр лүү шогшлоо. Энэ хачирхалтай хар гэр бол нутгийнханд шулам гэж адлагддаг Молом эмгэнийх. Эмгэн гэртээ орь ганцаар амьдардаг бөгөөд хань ижил, үр хүүхэдгүй, ча гэх ганц ямаа ч үгүй түүнийг яаж амь зууж

өдийг хүргэснийг бүгд гайхацгаана. Харин эмгэн дээр бусдаас нууцаар нэг болон нилээн хэдэн удаа ирсэн цөөн тооны хүмүүс л үүний учрыг мэдэх буй за. Хандмаагийн унасан хээр морь гэр лүү ойртох тусам хамар нь сарталзан янцгааж сүүлдээ цахлаж гэдийгээд хичнээн ташуурдсан ч урагш алхахаа больсон тул бүсгүй мориноосоо бууж чөдөрлөж орхиод гэр лүү явган мацлаа. Хар гэрийн дээгүүр хэдэн хэрээ эргэлдэн чанга гуаглалдахын сацуу яндангаас гарах тас хар утаа дээшээ тэнгэр лүү бус доошоо сарнин буух нь нэг л аймаар. Бүсгүйн зүрх түгшингүй хөл нь салгалж байсан эргэж буцалгүй алхсаар гэрийн навсархай хаалгыг татан яваад орчихов. Гэр дотор гаднах харагдаж байгаагаас дээрдэх зүйл байсангүй. Өрх нь хагас татаастай тооноор өвлийн бүүдгэр нарны туяа арайхийн орж ирж байна уу гэлтэй харанхуй оргино. Хандмаа нүдээ дасган үүдэнд хөдөлгөөнгүй хэсэг зогстол ~ За баян Равжаагийн эрх ахайтан сайн морилж явна уу?

Урд шөнийн зүүдэнд урт хумстай саарал өлөгчин үзэгдээд байсан, эмэгтэй хүн ирэх нь гэж мэдээд байсан юмаа хихи гэх хахирган хоолой баруун орон дээрх хир даарьтай хөнжил доороос гарахад Хандмаа хэдий айсан ч гараа чанга атган өөрийгөө зоригжуулж ~ Сайн ирлээ. Та сайн сууж байна уу? Бие тэнхээ тань данги уу? Молом эмгэн хөнжил дороос зугуухан өндийн босч ирээд ~ Миний сайн муу чамд ямар хүртээлтэй байхав. Олон юм донгосолгүй наашаа суугаад гол юмаа ярь гэж захиргаадлаа. Сэгсийсэн саарал үс, арьсаа цоолоод гараад ирэх нь үү гэмээр товойсон хацар шанааны ясыг нь хараад Хандмаа “Нээрээ л шулам шиг харагддаг юм байна” гэж бодож амжаад эмгэний урд очин дуулгавартай нь аргагүй газар сөхрөн суугаад ~ Би…би нэг хүнд сэтгэлтэй юмаа. Даанч тэр…нөгөө… ~ Чамд сэтгэлгүй, өөр хүүхэнд наалдаад гүйгээд байна гэж үү хихи… Тэгээд яамаар байна? Тэр жарвагар юмнаас нь салгаад өөрийн болгомоор байна уу?

Хандмаагийн нүд сэргэн эмгэний хорчгор гарыг ухасхийн атгаж аваад ~ Яг тийм. Та л тус болж үз. Би өөрөө яаж ч хичээгээд нэмэр алга. ~ Хнн энэ хүүхнүүд гэж эр хүнгүй бол үхэж хатчих гээд байдаг загатнасан шуламнууд шүү хи хи хи ~ Тиймээ би түүнгүйгээр амьдарч чадахгүй. Та надад туслаач дээ. Би шан харамж хайрлахгүй шүү! ~ Зазаза би мэдэж байна, наад гар тавиад аль барам минь! Чамаас юу авахаа би мэдчихье. Алив тэр цайнаас аягалаад аль гэхэд Хандмаагийн нүүрэнд мишээл тодрон өндийлөө… 2002 он. Ганбат ажлаа таран машиндаа суугаад хөдлөхөөр яарсангүй рулиэ тэврэн хэсэг суув. Өнөөдөр сунаж ажиллаад нилээн орой таржээ. Өчигдрийн улаан цувтай хүүхэн өдөржин бодлоос нь салаагүй бөгөөд одоо ч мөн түүний тухай, залгах эсэхээ бодон эргэлзэж байлаа. Үнэндээ тэр талийгч эхнэрээсээ өөр эмэгтэй хүнтэй учир ургуулж байсан удаагүй билээ. Эр хүний амьдралд юу эс тохиохов, өөрийг нь гэж наалинхайтан ханд өгөх

бүсгүйчүүл нэг биш удаа байсан ч тэрээр эхнэрээ хуурахыг хүсдэггүй учир эвтэйхэн татгалздаг байсан. Талийгчаас хойш бол угаасаа эмэгтэй хүн шохоорхож ч харалгүй бүхэл бүтэн хоёр жил болжээ. Харин энэ удаад… тэр бүсгүйн үнэр, инээд, урт хар үс гээд л бүх зүйл нь бодогдоод болохгүй, нэг л хачин. Тэсэлгүй утсаа авч бүсгүйн бичиж өгсөн дугаар луу залгав, дуудаж байна шүү. ~ Байна уу? гэх танил шингэн хоолой сонстоход сандарсандаа юм дуугарч чадсангүй. Бүсгүй их л чимээтэй газар байгаа бололтой дуулдана. ~ Байна уу? Бай…на уу уу? гэж бүсгүй дахин дахин чангаар асуухад Ганбат арайхийн ам нээж ~ Сайн уу? Уучлаарай би нөгөө… ~ Сайн сайн. Өөжгий юу? ~ Үгүй ээ. Би нөгөө өчигдөр орой…нөгөө бороо орж байхад…нөгөө машин…юу яасан ~ Аан хихи таньлаа, таньлаа. Чамайг залгана гэж бодсонгүй. ~ Яагаад

залгахгүй гэж… Чи залгаарай гэсэн ш дээ… ~ Тийм л дээ. Чи надтай нэг их юм ярихгүй, бас дугаараа өгөөч гэж асуугаагүй болохоор чинь би таалагдаагүй юм болов уу гэж бодоод л хихи ~ Аан. Би угаасаа л дуу цөөнтэй хүн л дээ хэхэ ~ Тийм байхаа… Чи хаана явж байгаа юм бэ? Намайг ирээд авч чадах уу? ~ Тэгье, тэгье. Би ажлаа тарчихаад л явж байна. Хаана очих вэ? ~ Хороололд. Өчигдрийн газраа ирээд залгаарай, хүлээж байя… Ганбат энгийн явдгаасаа арай л хурдтай давхисаар дорхноо хороололд ирээд Ундармаа руу залгав. Түүнтэй уулзана гэхээр догдлоод ч байх шиг, ойрд мэдрээгүй сайхан мэдрэмж төрнө. Ундармаа өнөөх л улаан цуваа, урт хар үсээ намируулан гунхсаар ирээд машинд суулаа. Сүрчгийн үнэртэй хамт архины эхүүн үнэр түүнээс сэнгэнэнэ, уусан бололтой. Тэд мэнд мэдэлцэн жаахан ярьж суугаад бүсгүйн санаачлагаар тухтай газар орж суухаар хөдлөв. Сүүлд эхнэрээ алдаад сар гаран ууснаас хойш дахин огт амсаагүй байсан

Ганбат Ундармаагийн шахалтаар нилээн хэдэн пиво уучихлаа. Дотор нь ч халж, нүүр хагарч инээж хөхрөн баахан ярьж суусаар нэг мэдэхэд л шөнө болчихож. Хоёул гадагш гараад цэвэр агаар амьсгалан зогсож байтал Ундармаа гэнэтхэн л түүнийг тэвэрч аваад үнсэх нь тэр. Ганбат ч эр хүн гэсэндээ боломжийг шүүрэн авч бүсгүйн турьхан бэлхүүсээр тас тэвэрч аваад булбарай уруулыг шуналтай озон үнсэлцэв. Удаан хугацаанд эм хүнтэй ойртоогүй бие хаа, бахархал нь хөвчирөн чангарч дур хүсэл тэр гэхийн аргагүй оргилон асгарна… Ундармааг сугадан зочид буудал руу орж явахдаа Ганбат аавыгаа хүлээн бүлтийтэл хүлээж суугаа охиноо бодох ч сөхөө байсангүй. Өрөөнд ормогцоо л тэд нэгнээ хүзүүдэн озолцсоор ор луу очоод уруулаа салгаж ядан хувцсаа тайчлаа. Ганбатын эрхтэн аль хэдийн мод чулуу мэт хатууран боссон байсан тул хурдхан шиг л бүсгүйг алцайлган нууцын орон руу нь нэвтрэхээр довтлов. Хос бэлгэс халуухнаар

уулзалдан нийлэхэд бүсгүй гийнан дуу алдмуй… Ганбат яаж ч хичээгээд чадалгүй хэдхэн хөдлөөд л дур тавьчихсандаа санаа зовон бүсгүйн дээрээс бууж хажуу тийш хэвтэхэд Ундармаа босч ирээд шууд л нүүрэн дээр нь алцайн мордож умдаг хэлүүгээ уруул аманд нь наагаад өөрөө бэлэг эрхтэн, төмсгийг нь эвсэлтэй гэгч нь долоон хөхөж гарлаа. Ганбат өмнө нь хэзээ ч ингэж үзэж байгаагүй ч сандарч барьц алдсангүй бүсгүйн салтаа руу нүүрээрээ шумбан ороод явчихлаа. Эхнэртэйгээ есөн жил амьдрахдаа ч иймэрхүү зүйл хийж байгаагүй түүнд үнэхээр галзуу мөртлөө сайхан санагдаж дур хүсэл нь дахин оволзож болдоггүй бор нь ч чангараад ирэв шүү. Ундармаа ч гялсхан доошилж түүн рүү нуруугаа харуулсан чигтээ өнөөх дээр нь

мордож аваад уян налархай хөдлөхийн сацуу уянгалуулан гиншихээ ч мартсангүй. Ийнхүү тэд шөнөжин янз бүрийн байрлалаар ядартлаа хурьцал үйлдээд үүрээр л дугхийв. Өглөө нь Ганбат ажилдаа ч явсангүй. Уг нь тэр шалтгаангүй ажил тасалдаг, ар гэрээ мартдаг хүн биш. Ундармаа гэх энэ гайхалтай бүсгүй түүнийг ганцхан шөнийн дотор өөрчилчихлөө гэж үү…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *