Home Лайфстайл 2021 оны хамгийн царайлаг 100 залууг цахим хэрэглэгчдийн саналаар тодруулжээ

2021 оны хамгийн царайлаг 100 залууг цахим хэрэглэгчдийн саналаар тодруулжээ

38 second read
0
0
3,678

“TC Candler” платформоос дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй 100 бүсгүйг уламжлал ёсоор тодруулсныг өмнө нь хүргэсэн билээ. Тэгвэл өнөөдөр та бүхэнд 2021 оны хамгийн царайлаг, сэтгэл татам 100 эрийн

жагсаалтыг хүргэж байна. Цахим хэрэглэгчдийн саналыг гол шалгуур болгодог энэ жагсаалтыг өнгөрсөн жил Шведийн интернет од

Pewdiepie буюу Феликс Кьеллберг тэргүүлж, BTS хамтлагийн гишүүн Ким Тэхён, Энэтхэгийн жүжигчин Шахрух Хан нар удаалж байв. Тэгвэл энэ жил ямар өөрчлөлт орсон бол?

Эхний 100-д багтсан онцлох эрчүүд

Алдарт жүжигчин, “Хад” хочит Дуэйн Жонсон 8 дахь удаагаа энэ жагсаалтад багтахдаа энэ жил 100-р байрт орсон байна.

“Тэнгэрээс дээш 3 метрт” киноны гол дүрээр нь бидний мэдэх Испанийн жүжигчин Марио Касас 94-рт бичигджээ.

Харин агуу Кристиано Роналдогийн хувьд 86-р байрт оржээ.

Олон жилийн турш бүсгүйчүүдийн харцыг булаасаар ирсэн жүжигчин Зак Эфрон 82 дугаарт орсон байна.

People сэтгүүлээс өнгөрсөн оны хамгийн хүсэмжит эрээр тодорч байсан жүжигчин Майкл Б.Жордан энэ жагсаалтад 74-рт бичигджээ.

Алдарт Арнольд Шварценеггерийн хүү Патрик энэ жил 47-р байрт оржээ.

Дэвид Бекхэмтэй ч юм ярилтгүй биз… Энэ жагсаалтад 9 дэх жилдээ багтаж буй тэрээр энэ удаа 39-т бичигдсэн байна.

Токиогийн олимпын 100 метрийн гүйлтийн төрөлд аварга болсон Италийн тамирчин Марселл Жэйкобс 33-р байрт орсон байна.

Харин жагсаалтын эхний 30 дотор Туркийн жүжигчин Жан Яман багтаж чаджээ.

Сүүлийн үед гадаад төрхөөрөө байлдан дагуулж буй Сири гаралтай Германы загвар өмсөгч Тони Махфуд 23-р байрт бичигджээ.

20. Херо Файнс Тиффин (Hero Fiennes Tiffin) – Их Британийн жүжигчин, загвар өмсөгч

19. Харри Стайлс (Harry Styles) – Их Британийн дуучин

18. Ni-ki (Нишимура Рики) – Японы дуучин, Солонгосын ENHYPEN хамтлагийн гишүүн

17. Трой Сиван (Troye Sivan) – Австралийн дуучин

16. Идрис Элба (Idris Elba) – Их Британийн жүжигчин

15. Винни Хакер (Vinnie Hacker) – Америкийн интернет од

14. Jimin (Пак Жимин) – Солонгосын дуучин, BTS хамтлагийн гишүүн

13. Зэйн Малик (Zayn Malik) – Их Британийн дуучин

12. Hyunjin (Хван Хён Жин) – Солонгосын дуучин, Stray Kids хамтлагийн гишүүн

11. Шиао Жан (Xiao Zhan) – Хятадын жүжигчин

10. Жэйсон Момоа (Jason Momoa) – Америкийн жүжигчин

9. Pewdiepie (Феликс Кьеллберг) – Шведийн интернет од

8. Дин Шнайдер (Dean Schneider) – Швейцарийн амьтан хамгаалагч

7. Люсьен Лависконт (Lucien Laviscount) – Их Британийн жүжигчин

6. Хенри Кавилл (Henry Cavill) – Их Британийн жүжигчин

5. Jungkook (Чон Жонгүг) – Солонгосын дуучин, BTS хамтлагийн гишүүн

4. Тимоте Шаламе (Timothée Chalamet) – Франц гаралтай Америкийн жүжигчин

3. V (Ким Тэхён) – Солонгосын дуучин, BTS хамтлагийн гишүүн

2. Крис Хемсворт (Chris Hemsworth) – Австралийн жүжигчин

1. Паинг Тахон (Paing Takhon) – Мьянмарын жүжигчин, дуучин, загвар өмсөгч

ЭХ СУРВАЛЖ : CAAK.MN

Load More Related Articles
Load More By admin
Load More In Лайфстайл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…