Нүүр Лайфстайл “2022 онд таныг юу хүлээж байна вэ?” – Ордуудын товч зурхай

“2022 онд таныг юу хүлээж байна вэ?” – Ордуудын товч зурхай

18 секунд уншина
0
0
1,023

Айлчлан ирж буй 2022 онд дэлхийн хүн бүр эргэн хэвийн амьдралдаа орно гэсэн хүлээлттэй байгаа билээ. Мэдээж, жил бүр өөрийн гэсэн

өвөрмөц шинж тэмдэгтэй бөгөөд ордуудын хувьд тухайн жилдээ хэрхэх нь астрологи хэмээх ухаантай холбоотой. Тэгвэл астрологч

Тиана Атлас нь ирэх жил ордуудын хувьд хэрхэн өрнөх талаар товч тайлбарыг хүргэсэн байна. Ингээд 2022 онд таныг юу хүлээж байна?

1.Хонины орд (3-р сарын 21 — 4-р сарын 19)

Зурхайгаас харахад, хонины ордныхон дараа жилд санхүүгийн эрх чөлөөнд хүрэх бололтой.

“Тэд албан тушаал ахих, эсвэл нэмэлт орлогын эх үүсвэртэй болж өөрийн орлогыг нэмэгдүүлж чадна” хэмээн одон орон судлаач хэлжээ.

Ялангуяа 2022 оны хавар хонины ордныхон илүү амжилттай байх гэнэ. Та илүүдэл жингээ хаяж, эрүүл мэндээ ч сайжруулах боломжтой. Хайр сэтгэлийн асуудалд ч амжилт гаргахыг үгүйсгэхгүй.

2. Үхрийн орд – (4-р сарын 20— 5-р сарын 20)

2022 оны хувьд үхрийн ордны гол түшиг тулгуур нь найзууд нь байх гэнэ. Магадгүй та амжилттай гэрээ хэлэлцээр байгуулж ч болох юм.

“Та гадаад хэл сурах хүсэлтэй байсан ч нэг л эхлүүлж чадахгүй байсан бол 2022 он танд энэ боломжийг олгоно” хэмээн Тиана Атлас хэлжээ.

Үхрийн ордны хүмүүсийн хувьд 2022 онд хайр сэтгэлийн харилцаа нь чухал байр суурийг эзлэх гэнэ. Танд өөрт тохирсон хостойгоо учрах боломж нээгдэж байгаа бөгөөд хамгийн гол нь өнгөрснөөрөө амьдрах хэрэггүй.

3. Ихрийн орд – (5-р сарын 21 — 6-р сарын 21)

Зурхайгаас харахад Ихрийн ордныхон сүүлийн 1.5 жил маш их өөрчлөлтийг давж туулсан бөгөөд энэ нь сэтгэл зүйд нь тийм ч сайнаар нөлөөлөөгүй байх магадлалтай.

“Ихрийн ордны хувьд энэ жилийг нийгэмд чиглэсэн байдлаар өнгөрүүлнэ гэж хэлэх боломжгүй. Харин эсрэгээр нь та өөрийнхөө юу хүсэж байгааг олох гэж хичээх болно” гэж одон орон судлаач Тиана Атлас хэлжээ.

2022 онд Ихрүүдийн хүсэл мөрөөдөл биелэх бүрэн боломжтой. Гэхдээ энэ хүслээ биелүүлэхийн тулд эхлээд өөрийнхөө хүсэж буй зүйлийг тодорхойлох нь чухал. Ямар нэгэн шагнал урамшуулал, өв залгамжлалаар их хэмжээний мөнгөтэй болох магадлалтай. Эсвэл ямар нэг ажилд ялалт гаргаж ч болно

4. Мэлхийн орд (6-р сарын 22— 7-р сарын 22)

2022 он мэлхийн ордныхны хувьд ерөнхийдөө амжилттай жил байх бөгөөд гэр бүлтэй болж, өв залгамжлагчтай болох магадлалтай.

“Оны эхэнд хууль зүйн асуудлаа шийдэх, аялалд гарахад нэн тохиромжтой” хэмээн шинжээч хэлжээ.

Зурхайгаас харахад 2022 он Мэлхийн ордныхонд хувийн амьдралд нь төдийгүй ажилд нь ч амжилтыг дагуулах гэнэ. Албан тушаал ахих ч магадлал бий. Гэхдээ үүний тулд Мэлхийн ордныхон илүү нээлттэй байх хэрэгтэй. Энэ жилийн хувьд хамгийн гол асуудал нь ажил, хувийн амьдралаа зохицуулах явдал юм.

5. Арслангийн орд – (7-р сарын 23— 8-р сарын 22)

2022 он нь Арслангийн ордны талд 100% зогсох бөгөөд тэд ажилдаа гайхалтай амжилтыг гаргах болно.

“Ялангуяа жилийн эхэнд та ямар ч эрсдэлтэй алхам хийсэн байсан амжилтанд хүрэх боломжтой. Харин 2-р сараас та эрч хүчийг мэдрэх болно” гэж одон орон судлаач Тиана Атлас хэлжээ.

2-р сард Арслангийн ордныхон онцгой нэгэн хүнтэй танилцах бөгөөд тэр таны амьдралд чухал үүргийг гүйцэтгэнэ. Үүнээс гадна Арслангийн ордныхон албан тушаал ахихад туслах хүнтэй танилцах болов уу.

6. Охины орд (8-р сарын 23 — 9-р сарын 22)

2022 он Охины ордныхонд олон таатай дурсамжийг үлдээх бөгөөд тэд энэ жил сонирхолтой хүмүүстэй таарах гэнэ. Эдгээр бүх хүмүүс өөр орны хүмүүс байх магадлалтай бөгөөд охины ордныхон амьдарч буй орноо ч өөрчлөх хүсэлтэй болж магадгүй.

“Энэ жилийн хувьд ялангуяа 2022 оны зун та шинэ төсөл эхлүүлвэл амжилтанд хүрэх магадлал өндөр. Үүнээс гадна романтик харилцаатай учирна” хэмээн шинжээч хэлжээ.

Зурхайгаас харахад 2022 онд Охины орд бүл нэмэх магадлалтай. Гэхдээ энэ нь зөвхөн өөрт нь хамааралтай биш. Ойр дотны хүмүүс нь ч шинэ хүнээ угтаж авч болох юм.

7. Жинлүүрийн орд – (9-р сарын 23 — 10-р сарын 23)

2022 онд Жинлүүрийн ордныхон өөрчлөлтөнд бэлэн байх хэрэгтэй. Ялангуяа таны санхүүд сөргөөр нөлөөлөх магадлалтай учир хэмнэлттэй байж сураарай.

“Орлого, зарлагаа хянаж сурах нь нэн чухал” хэмээн одон орон судлаач хэлсэн байна.

Та 2022 онд эрүүл мэнддээ анхаарал хандуулж, уг асуудлаа шийдвэрлээрэй. Мөн таны амьдралд чухал нөлөө үзүүлэх шинэ танилтай ч болж магадгүй.

8. Хилэнцийн орд (10-р сарын 24— 11-р сарын 22)

Хилэнцийн ордныхныг энэ жил шинэ танил, асар том худалдан авалтууд хүлээж байна. Энэ ордны хүмүүс удаан хугацааны турш ажилгүй сууж чадахгүй л болов уу.

“Шинэ уран бүтээлийн төсөл эсвэл шинэ хувийн бизнес эхлүүлэх тал дээр анхаарал хандуулаарай” хэмээн одон орон судлаач зөвлөсөн байна.

2022 онд Хилэнцийн ордныхон өөртөө болон өөрийн хэрэглээнд анхаарал хандуулах хэрэгтэй. Хэдийгээр санхүүгийн хямралд орох, эсвэл орлогын эх үүсвэр нэмэгдэх таамаг байхгүй ч санхүүтэй холбогдолтой ямар нэг өөрчлөлт гарах болно.

9. Нумын орд – (11-р сарын 23— 12-р сарын 21)

Зурхайгаас харахад 2022 он болон нумын орд хоорондоо хэл амаа гайхалтайгаар олох бололтой. Гэсэн хэдий ч нумын ордныхон энэ жил болгоомжтой байх хэрэгтэй бөгөөд ялангуяа кофе болон бусад төрлийн энергийн ундаанаас татгалзах нь зүйтэй.

“Өөрийн хуваарьт өөрчлөлтийг хий” гэж одон орон судлаач зөвлөжээ.

2022 онд Нумын ордныхон санхүүгийн хувьд өөрчлөлттэй тулгарах бөгөөд санхүүгийн хямралд орох магадлалтай. Эсвэл сугалаанд ч хожиж болох юм.

10. Матрын орд (12-р сарын 22 — 1-р сарын 20)

2022 онд Матрын орд эртнээс тулгарсан асуудлаа шийдэх боломжтой боловч үүний тулд илүү хөдөлгөөнтэй, нийтэч байх хэрэгтэй. Үүнээс гадна гадаад төрхөндөө анхаарал хандуулаарай.

“Энэ жилийн хувьд та романтик явдлаар дүүрэн байх болно” хэмээн одон орон судлаач хэлжээ.

Цэнхэр Бар жилд та маш болгоомжтой хандах хэрэгтэй бөгөөд эс тэгвээс эхэлсэн ажлаа сүйрүүлэх магадлалтай. Хайр сэтгэлийн хувьд хамтрагчдаа тавих өөрийн шаардлагыг бага зэрэг бууруулах хэрэгтэй болов уу.

11. Хумхын орд (1-р сарын 21 — 2-р сарын 18)

2022 он Хумхын ордны хувьд маш чухал жил байх гэнэ. Ойр ойрхон аялал зугаалга хийснээр таны хувийн амьдралд эерэг өөрчлөлт гарах бөгөөд аялалаар явж байхдаа хэн нэгэнтэй танилцах магадлалтай.

“Хосуудын хувьд тодорхой шийдвэрийг гаргахгүй бол харамсалтай нь салах магадлал өндөртэй” хэмээн одон орон судлаач ярьсан байна.

Цэнхэр Бар жилд та боловсролын хувьд амжилт олох бөгөөд гадаад хэл сурах, өөр төрлийн сургалтанд бүртгүүлэхээс битгий айгаарай.

12. Загасны орд (2-р сарын 19 — 3-р сарын 20)

Загасны ордныхны хувьд 2022 он хүслээ биелүүлэх жил байх болно. Магадгүй таны эртний хүсэл биелэх болов уу. Гэхдээ бүх зүйл тийм ч хялбар биш гэдгийг санаарай.

“Мөрөөдлөө жагсааж бичих нь шилдэг санаа байх болно” хэмээн одон орон судлаач зөвлөжээ.

2022 он загасны ордныхныг ихээр дэмжинэ. Гэхдээ та өөрийн биеэ авч яваа байдлыг өөрчлөх хэрэгтэй. Ичимхий байдлаа орхиж, өөрийгөө нээх нь зүйтэй.

ЭХ СУРВАЛЖ : CAAK.MN

Load More Related Articles
Load More By admin
Load More In Лайфстайл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *