Нүүр Uncategorized 2021 оны хамгийн үзэсгэлэнтэй 100 эмэгтэйг интернет хэрэглэгчдийн саналаар тодруулжээ

2021 оны хамгийн үзэсгэлэнтэй 100 эмэгтэйг интернет хэрэглэгчдийн саналаар тодруулжээ

44 секунд уншина
0
1
2,537

Хэдий гоо үзэсгэлэн нь субьектив ойлголт ч ихэнх хүмүүсийн баримталдаг стандартад нийцсэн байх нь давуу тал юм. Тэгвэл “TC Candler” хэмээх сошиал суваг нь мэргэжилтнүүд болон цахим

хэрэглэгчдийн санал дээр үндэслэн дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй хүмүүсийг 1990 оноос эхлэн жил бүр тодруулсаар иржээ.

2021 онд тэд “Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй 100 бүсгүй” санал асуулгыг энэ оны 4-р сараас эхлэн явуулж, саяхан дүнгээ гаргажээ.

Түрүү жилийн уг шалгаруулалтад 250 мянган бүсгүйг оролцуулж байсан бол энэ жил цахим хэрэглэгчид нийт 2.5 сая бүсгүйг өрсөлдүүлдэхээр санал болгосон нь дээд амжилт болжээ.

Эдгээрээс саналаараа тэргүүлсэн 100 бүсгүйг “TC Candler”-аас YouTube дээрээ жагсаасан байна. Ингээд та бүхэнд уг жагсаалтад багтсан онцлох бүсгүйчүүд болон эхний 20 байрт орсон бүсгүйчүүдийг танилцуулъя.

Эхний 100-д багтсан онцлох бүсгүйчүүд

2021 оны жагсаалтын 100-р байранд алдарт жүжигчин Натали Портман бичигджээ. Тэрээр “Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй 100 бүсгүй” жагсаалтад 24 жил дараалан багтсан нь бүх цаг үеийн дээд амжилт юм.

ТикТок дээрх хамгийн алдартай инфлүнсерүүдийн нэг, Филиппин-Америк гаралтай дуучин Белла Порч (Bella Poarch) энэ жил анх удаа тэргүүлэгчдийн жагсаалтад багтсан бөгөөд 95-р байрт бичигджээ

Харин дуучин, жүжигчин Селена Гомез 10 дахь жилдээ дараалан хамгийн үзэсгэлэнтэй 100 бүсгүйн жагсаалтад орж байна. Тэрээр 2021 онд 92-р байрт бичигджээ.

Мөн жүжигчин Лили Коллинс 91-рт бичигдэж, 11 дэх жилдээ дараалан дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн нэг болов.

Алдарт дуучин Ариана Гранде 73-р байрт оржээ.

Шинжаан Уйгураас гаралтай Хятадын драмын од Дилраба Дилмурат 58-р байрт жагсав.

16 жилийн турш тасралтгүй топ 100-д жагссаар ирсэн, 2011 онд уг жагсаалтыг тэргүүлж байсан жүжигчин Эмма Уотсон энэ жил 55-д бичигдсэн байна.

Туркийн алдарт жүжигчин Ханде Эрчел энэ жил 42-р байрт оржээ.

BLACKPINK хамтлагийн гишүүн Женни энэ жагсаалтад 6 дахь жилдээ дараалан багтахдаа 30-р байрт бичигджээ.

Харин түүний хамтлагийн өөр нэг гишүүн Жисү 26-р байрт орсон байна.

20.Yooa (Ё Ши А) – Өмнөд Солонгосын “Oh My Girl” хамтлагийн дуучин

19. Октябрина Максимова – Оросын фото модель

18. Лиза Соберано (Liza Soberano) – Филиппиний жүжигчин

17. ROSÉ (Пак Чэ Ён) – Өмнөд Солонгосын “BLACKPINK” хамтлагийн дуучин

16. Мейка Вуллард (Meika Woollard) – Австралийн загвар өмсөгч

15.Галь Гадот (Gal Gadot) – Израилийн жүжигчин

14.Тилан Блондо (Thylane Blondeau) – Францын загвар өмсөгч

13. Seulgi (Кан Сыл Ги) – Өмнөд Солонгосын “Red Velvet” хамтлагийн дуучин

12. Даша Таран – Оросын загвар өмсөгч

11. Кэйлин Слевин (Kaylyn Slevin) – Америкийн жүжигчин, загвар өмсөгч

10. Nana (Им Жин А) – Өмнөд Солонгосын “Orange Caramel” хамтлагийн дуучин

9. Жасмин Түүкс (Jasmine Tookes) – Америкийн загвар өмсөгч

8. Лиодра Гинтинг (Lyodra Ginting) – Индонезийн дуучин

7. Tzuyu (Жоу Цыюй) – Тайванийн дуучин, Өмнөд Солонгосын “Twice” хамтлагийн гишүүн

6. Иаел Шелбиа (Yael Shelbia) – Израилийн загвар өмсөгч

5. Нэнси МакДони (Nancy McDonie) – Өмнөд Солонгосын Momoland хамтлагийн дуучин

4. Ивана Алави (Ivana Alawi) – Филиппиний жүжигчин

3. Халима Аден (Halima Aden) – Сомали гаралтай Америкийн загвар өмсөгч

2. Эмили Неренг (Emily Nereng) – Норвегийн блоггер

1. Lisa (Лалиса Манобан) – Тайландын дуучин, Өмнөд Солонгосын “BLACKPINK” хамтлагийн гишүүн

Таньд мэдээ таалагдсан бол SHARE хийгээрэй <3

Load More Related Articles
Load More By admin
Load More In Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *