Нүүр Өгүүллэг “ТӨӨРӨЛДСӨН ТАВИЛАН” өгүүллэг төгсгөлийн “13-р хэсэг” нэгэн бөөгийн түүхээс…болсон явдал

“ТӨӨРӨЛДСӨН ТАВИЛАН” өгүүллэг төгсгөлийн “13-р хэсэг” нэгэн бөөгийн түүхээс…болсон явдал

0 секунд уншина
0
0
845

Идэр настай том залуу болсон Чөдөр хүү удмынхаа үргэлжлэл, эцгийнхээ залгамж халааг авахаар онго тэнгэрээ холбуулах зан үйлдээ шамдсаар… Жил бүр аавынхаа хээрийн онгон дээр ирж их хүндэтгэл

үзүүлж заасан бүгдийг нь эргэцүүлэн гурван өдөр гурван шөнө бодлоо цэгцлэж, хүчээ нөөн өдий хүрлээ. Онгодын шахаа айхтар хүчтэй болж, ээрч чангаагаад, эргэж дугтраад халуун биедээ онго тэнгэрээ буулгаж

орчлон хорвоог нэгтгэн огторгуйн орон зайгаар тэнүүчлэх өдөр ойртох нь тэр. Төмөр ч учир юуг ухаж, Чөдөрийгөө замчлан хээрийн онгын зүг явахдаа хүн ороох эсгий, хүрэл тагш зэхээд гарах нь тэр.

Онгодоо буулгана гэдэг наадгай биш, үхэх сэхэхийн заагт амьсгал тасарч тамир барагдах мөчид энэ хүүг босгоод тавихнуу, амийг нь аваад одохнуу гэдгийг хэнч таашгүй. Үхээд өгвөл эсгийнд нь ороон

онголно, сэхээд ирвэл хүрэл тагшин аяганд нь ундаалга цалгиулж барина. Ямар ч байсан багшийнхаа захиасыг санаж, өөрийгөө бас бэлдэн хүчээ нөөж явлаа. Чөдөр Төмөр хоёр хоолоо сойж өлөн чоно

шиг ходоодоо хоослоод, сэтгэлээн чангалж бодлоо цэгцлээд, хар цагааны бүхий л үйлийг өөрсдөндөө хийж ариусгаж биеэ бэлдээд авлаа. Хад асга ихтэй халтирч унавал үхээд өгөхөөр газар байдаг тул тэрхэн газраа өөд уруугүй хэнгэрэгээн үүрэн шогшиж хөлөрч тоосорч хөлөө чангалан машигнан, цовхорч харайн явахад гэнэт аавынх нь хоолой ” хүү минь, үр минь, амь минь, амьдрал минь…аав нь хүүгээ унахад нь тулж байя, босоход нь дэмнэж өгье, буруу хазгай гишгэвэл багана болж өндийлгье, огшиж уйлж мэгшвэл зүрх сэтгэлд чинь хүч өгнө” гэж чихэнд нь шивнэв. Хүү ч цаг ирснийг мэдээд хөлсөндөө нэвчсэн хуягаа тайлалгүй урт уужуу амьсгаа аван майхавчаа тохон хэнгэрэгээ дэлдэж эхлэв. Яах ийх зууртгүй ихээ бүрэлзсэн зүйл хүүг нь гэнэт нөмрөөд авахад нь тэр. Тогтоож барьж дийлэхгүй халирч

мултраад гарчихлаа. Амьсгал давхцаж, сэтгэл огшоод хашгираад ахин дайрч үзлээ. Тэрхэн зуур зүрх нь хором зогсов. Төмөр суга үсэрч хүчтэй нэг манжигдан битүү хамгаалалт зэхэн хуурдаж, хүүг хоёр дугтараад сэхээлээ. Учиргүй их уйлан мэгшиж босож ирээд, хэнэгэрэгээ тас атган нулимсаа шудраад, шүдээн зуун ахин туллаа. …Чөдөр чаджээ…Хүү сөхөрч суугаад амьсгаагаа даран мөргөл үйлдээд гэнэт эрс шийдэмгий дүр төрх царайнд нь тодорч нүдний харц нь яг л шөвөг мэт үзүүртэй, сүвэгчлэн харвахад зүүний үзүүр мэт хурц шовх болжээ. Хуяг хөдрөг майхавчаа нөмрөөд түнэр харанхуйн гүн рүү живэхэд хурд нь цуурайнаас илүү, хариулга нь гэрлийн хурд мэт түргэн, хэнгэрэг дэлдэх хүч нь тэнгэрийн чимээ дуунд газар доргих мэт болж, хуурын уянгалах нь салхины эсгэрээ жигүүртэн ганганах мэт, хүрэх үйл нь цахилгаан цахилж аянга ниргэх мэт хурдтай агсав… Чөдөр… ” Гомдох

хэрэггүй, голох ч эрхгүй амьдралын төөргөө хэрхэн зурах нь зөвхөн өөрөөс нь хамаарна. Зовох хэрэггүй, зугтах ч эрхгүй оноогдсон энэ тавилангаа хэрхэн цогцлоох нь ганцхан өөрөөс нь шалтгаална. Тэр хувь заяандаа хүн өөрөө л эзэн юм.” гэж хэлээд хийсэн үйл хэлсэн үг бүхэн нь хүмүүний төөрөг тавиланг зурдаг бөө хүний тавилангаар бэдэрч, эргэж буцаж элдэвлэж буруутаж болдоггүй хатуу заяанд оногдсон улаач төрхөмдөө уусаж, эгэлгүй гайхамшигтай ч нөгөө талаараа зовлон бүхний үзүүрийг атган явах заяандаа дөтлөв. Балга шар тос байсан ч эмнэж домнох шидтэй, атга сур байсан ч удмаар нь босоо явуулах увидастай, жаргал зовлонгийн алинд ч хөл алдан

сөхөрдөггүй бядтай, ямар ч эд баялагийн өмнө мэлмий нь сохордоггүй иртэй. Түүний туулах замнал хамгийн бартаатай ч зовлон тоочих эрхгүй Түүний сонсох зовлого хичнээн их байсан ч зугтах эрхгүй Тив дэлхийн хаана ч байхгүй энэ гайхам чадвартай увидаст хүмүүнээ үеийн үедээ өнө мөнхөд тархины оргил, сэтгэлийн тэргүүндээ залж явах нь хөх нуруут хүмүүн бүрийн зүрхэнд үүрд оршин байх болтугай. Төгсөв.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *