Нүүр Өгүүллэг “ТӨӨРӨЛДСӨН ТАВИЛАН” өгүүллэг “12-р хэсэг” нэгэн бөөгийн түүхээс…болсон явдал

“ТӨӨРӨЛДСӨН ТАВИЛАН” өгүүллэг “12-р хэсэг” нэгэн бөөгийн түүхээс…болсон явдал

0 секунд уншина
0
0
804

Цахиур зайранг эргээд ирэхэд хүүгийн бие тавирсан байлаа. Аяга хар шөл уулгаад нэг сайхан хөлөргөж хамаг сэвийг нь шувтарч аваад хүүдээ хамгаалалт зэхэн зүүлгээд, өөрийгөө ч мөн хүн шиг тордож

хэдэн хялгасаараа домнон буртагаа гөвөөд удган модныхоо зэргэлдээ гэр ахуйгаа төвхнүүлэн алдсан бүх он жилүүдээ нөхөн аятай сайхан амьдарлыг босгон, ариун галаа нэг бадрааж авах нь тэр. Зовох

зовлонгүй, бэтгэрэх сэтгэлгүй хэдэн жилийг ардаа үдлээ. Тэртээ уулын хаяанаас нэг бадарчин гэмээр навсайсан сахал үсэндээ баригдаж хүн гэрийн зүг доглон сажилж явааг харлаа. Их л удаан явж байх юм. Нар

буугаад бүрэнхий болохын алдад нөгөө хүн Цахиур зайрангийн гэрийн гадаа ирэн сөгдөн мөргөөд өндийсөнгүй. Гэнэт цурхиран уйлаад, ер газраас өндийхгүй мөлхсөөр Цахиур зайрангийн хөлнөөс

адис аван өндийлөө. Босоод ирэхэд нь хартал ТӨМӨР хүү байх нь тэр…хичнээн ч он жил өнгөрсөн юм. Ар гэрийхэн нь ч сураг тавиад олоогүй байсанг хэлэхүү. Гаднаас нь харахад их л зовлон үзжээ.

Дотроос нь ажвал үйлийн үр нь их л нимгэрсэн үзэгдэх аж. Дотогш оруулан атга борцны үйрмэгхэн шидсэн амттайхан цайг амаа олохгүй оочиж байгаа нь хараад сэтгэл зүсэгдэх шиг. “Аав ээжийн буруу шийдвэрийн том золио болсон энэ хүүд ч буруу юухан байхавдээ. Гэмээ ухаарч гэлдэрч яваад эсэн мэнд ирж байгаа нь аштай юу даа. Ажаад харахнээ их ухаан сууж учраа олсон харагдана. Гаднаас нь үзвэл эдийн шуналгүй энгийн увидас хүчийг өөртөө шингээсэн навсайсан бөө болжээ.” Өөрийн эрхгүй зайрангийн нүдэнд нулимас хурж, сэтгэл нь хөдлөн тэвэрч аваад зулайг нь нэг үнэрлэж толгойг нь илээд түүнийг өөрийн хүү шиг сайхан болгоод тордлоо. Дайсан хүртэл зүгээ олж, өөрийгөө олж чадваас жинхэнэ анд итгэлт хүн байдгийн тод жишээ энэ юмуу даа. Маргааш ч боллоо хэдэн жил хүнтэй

дугаралгүй байснаас хэл нь татсан Төмөр хэдэн үг хэлж эхэллээ. Явсан газар, сурсан эрдэм, мэдэрсэн мэдрэмж, үзсэн бүхнээ багшдаа бүгдийг ярьж эхлэв. Сэтгэл зүрх нь нэгдэцгээж яг нэг хүн шиг уусан байх багш шавийн нандин учиг үүнд харагдах шиг. Хэзээд урвахгүй чин зориг, хэдийд ч ард нь зогсох нумрашгүй багана ингэж бүрэлдлээ. Зүсийг олсон хүү аав ээж дээрээ очиж золголоо. Хүний л төрж өссөн гэр юм гэсэндээ ороход халуу төөнөж жигтэйхэн сайхан үнэртэж байлаа. Зайран хэлсэндээ хүрч тэр айлыг айл шиг айл хүн шиг хүмүүс болгосон байж. Төмөр ч баярлан уясаж (хэлсэндээ байдаг зайран хүний зан, хийнэ гэснээ төгс дүүргэдэг тууштай байдлыг) бахдаж байлаа. Ургах нартай уралдан, үдшийн бүрий тасартал Чөдөр, Төмөр хоёр хүүдээ жинхэнэ бөө хүн ямар байх суурийг нарийн нягт нямбай зааж эхлэх нь тэрээ. Цахиур зайран их л царай зүс нь ядруу нэгэн

өглөө босоод Төмөр Чөдөр хоёрыг дагуулаад нэгэн асгатай хайрханд хамт очоод ирье гээд явжээ. Хаашаа явж байгааг нь хэнч асуусангүй чимээгүй л дагасаар очтол. _”Цахиур за миний хоёр хүү энэ их учиртай газар юмаа. Энд хүнтэй хамт ирж үзээгүй ээ. Би сэтгэлийнхээ амар амгаланг олж огшиж дүүлдэг ганцаардалаасаа салж хүн араатнуудын орчлонгоосоо хагацаж хөх тэнгэрийн орноор, хөрст орчлонгийн завсар харанхуйн ертөнцөөр минь хоршуулан жолоо цулбуураа сольж дүүлж нисдэг газар минь юм даа”…гээд нулимсаа арчихад нөгөө хоёр нь ухаж үл ойлгов. “Миний хүү тийшээ гар даа тэр жижиг амаар шургаад ор” гээд Чөдөрт хэлтэл “за ааваа” гээд мацав. Шургаж ороод буцаж толгойгоо гаргаад “ааваа энд бөөгийн хуяг байна” гэхэд. Цахиур “миний хүү гаргаад ирээ аавынх нь юм байгаан.” Мэл гайхсан Төмөр асуухад “хээрийн онго гэж ийм байдаг юмаа. Ах нь энэ хуяг хөөгөө их ховорхон өмссөн дөө одоо нэг нөмрөх болсон байхаа

миний тоотой хоногийн минь тоо гүйцэж байх шиг байнаа дүү минь” гэсээр айхлан ханиав. Тоосонд бүрхэж нар салхинд үжирч сэмэрсэн хуяг нь гарын ая даахгүй урагдаж салмайсан ч толгой дээгүүрээ ганц дүүгүүрдээд углав. Өмөрч үрчийж илжирсэн хар дүнгэр нь суларч шаларсан байсан ч өвгөн миний эцсийн хүсэлтийг минь холбож өгөх хувь байгаа байлгүй дээ гээд хэнгэрэгээ дэлдсээр тоосорч хуйсагнаж эрчилээд ёстой л огштол сайхан хөнгөн дэгдэж буйг харсан хоёр хүүгийн нүд мэлмий нь баясаж байлаа. Өндөр дээд өвгөд буюу онго тэнгэр буугаад шагшиж ангасан байдалтай самнаж хариагаад тогтож ядаад тухлаж ядахгүй бэргэж дэвхцээд бахархалтай баавартай гэгч аархаж газар тэнгэр хоёрыг нийлүүлж байх нь тэр шүү. Арай ядан тогтоож мэнд мэдэхэд хүүрнэн өгүүлж сургаал айлдав. “Ураг удамын хэлхээ чи сонс! ухаарч наад тэргүүндээ шингээ үг ширүүн ч үнэн, бөө хүний тархи оюун ухаан хязгааргүй, зүрх сэтгэл хатуудаа хатуу

зөөлөндөө зөөлөн өр нинжин, сайнтай муутай хар цагааныг дэнслэж явдаг, хүн байхын мөн чанарыг тархиндаа суулга! байгаль ертөнцийн зүй тогтолыг амьд амьтан агаар мандал өвс ургамал, булаг шандтай нь хоршуулан амирлуулах хүйн холбоосыг бүгдийг задлан ойлго!” гэж өчиж ил далд ертөнцийн хуулийг толгойд нь гүн ухааруулж, ураг удамаа яаж өртөөлүүлэн өрнүүлэх хийгээд хүмүүнийг соён гэгээрүүлэх бүхий л эрдэмийг заан сургав. “Хэзээ ч мартаж болохгүй шүү” гээд хүнд гурван гал, гурван шүтээн, гурван засал байдгийн учигийг хэлж өгөв. “Сэтгэл зүрхнийхээ галаа үргэлж, цацруулж гэрэлтүүлж яв… Өргөө гэрийн гал голомтоо бадрааж ариун байлган тахиж дээдлэж яв… Хүн төрөлхтнийг гэрэлтүүлж гийгүүлж буй алтан шаргал нараа үргэлжид дээдэлж хайрлаж яв… Байгаль эх дэлхийгээ хайрлан шүтэж яв… Эцэг эхээ хүндлэн хайрлан шүтэж яв… Уг гарвал өвөг дээдэс шүтээнээ дээдлэ… Мөн бөө хүний заавал хийдэг гурван засал байдаг. Сэтгэлийн засал нь учир шалтгааны гаргалгаа гарцыг нь тайлдаг… Үйлийн лайны засал нь орон зайн нөлөөлөлд оруулан хүрч

домнох засал байдаг… Үйлдлийн засал нь тухайн зорьсон хүндээ өөрөөр нь хийлгүүлэх үүрэг гэж бий… Хүмүүний орчлон ердөө ийм л цомхон үүнийг үргэлж санаж яв” хэмээжээ. Өөрийгөө яаж онголох дэг жаягийг захиж хэлээд ширэв татаж угсхийж онгод нь хавхарч мордоод савж татаад хөөрхий Цахиур зайран маань тэр чигтээ бие нь хөшиж тэнгэртээ халиваа. Учир ухаанаа олохгүй сандарсан хоёр маань ингээд тэнгэртээ залрахын чинээ огт бодоогүй сандчиж байв. Чөдөр хүүгийн амьсгаа давчдаад “ааваа ааваа ааваа” хэмээн салж ядан зууралдаж цурхиран уйлав. Хэсэг ухаан балартан яахаа мэдэхгүй гөлийж сууж байснаа “гашуудахгүй шүү” гэж хэлсэн захиасыг нь санаж шүд зуун нулимсаа арчин дуугүй болов. Төмөр халуун биеийг нь хөрөхөөс өмнө хавцал хадны энгэрт хажуу тохойг нь дэрлүүлэн баруун өвдөгнөөс нь адис авч мөргөөд сүнсийг нь одуулан зүүн улруу өшиглөх домыг хийснээр энэ үдшийн тэнгэр бүрхэг бүүдгэр аниргүй нэг л хамаг сэтгэл эзгүйрч хоосорсон мэт дэмий л гөлөрч хоёулаа

зогссоор үүр цайхаас урьдаж гэрийн зүг явлаа. Залуу халуун насны ааг омогоор хатуу харын үйлийг хамаагүй хийж явсаны эцэст үр хүүхдэдээ үйлийн үр болгон үлдээлгүй өөртөө хураан тэнгэртээ явсан түүний ухаан цаглашгүй. Нэг хар үйл хийхэд л энэ яваа насандаа гэтэлгэж баршгүй үйлийн төлөөс болдог гэдгийг маш сайн хэлж өгсөн. Аливаа үйлэнд хуруу дүрэх гэж л байгаа бол тогтож суугаад сайн бод, нягталж нямбай бодолтой хий. Учир нь нэгийг аврах гэж нилээд их хүнийг хорлохвий. Нэгхэн хар үйл хийхэд удам дамнах хэмжээний хатуу золионд явдагийг бүүү март!!!!!! гэж захиас хэлээд тэнгэртээ явсандаа. Чөдөрийн харцанд амьдрал гунигтай үлдэв. ( үргэлжлэл бий…)

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *