Нүүр Өгүүллэг “ТӨӨРӨЛДСӨН ТАВИЛАН” өгүүллэг “11-р хэсэг” нэгэн бөөгийн түүхээс…болсон явдал

“ТӨӨРӨЛДСӨН ТАВИЛАН” өгүүллэг “11-р хэсэг” нэгэн бөөгийн түүхээс…болсон явдал

0 секунд уншина
0
0
1,414

Үүрэг хариуцлагаа ухамсарласан дөвчин зайран ( гэснээс хөөрхийг Төмөр…) маань өмнөх балагаа цэгцлээд тэнгэрийн үйлэнд шулуудахаар нэгэнт шийджээ. Цахиур зайран Төмөрт бөө хүн байхын

ухааныг тархинд нь гүн суулгаж тайлбарлаад хүн байхын учигийг сэтгэл зүрхэнд нь сайн ойлгуулж өгсөн бөгөөд “хайрхан ууландаа хуур дангаа хоршуулан өөрийгөө таниж мэд! Мөн дотоод сэтгэл хүн чанар

мөн чанараа явж олоод ир” гээд хэсэгтээ гэрээс нь хол хээрээр гэр хийн явууллаа. Энэ хойгуур Дэнзэн өвгөнийд юу болж өрнөсөнийг сураг чимээгээр мэдсэн Төмөрийн удган багшийн хорсол зэвүүцэл нь дээд

цэгтээ хүрэн хорон санаа агуулан Цахиур зайран руу холбиг жатга гүйлгэж эхлэв. Үүнтэй зэрэгцэн хувилгаан гээд байсан хүүг биш гээд хамаг юмыг нь буцааж үгүйсгэсэнд өсөрхөсөн номын багш гэх ах лам

Шарав мөн л “намайг үгүйсгэж миний айлдварыг зөрчдөг хаанаас ирсэн хэн гээч золбин бэ? Тэр хэлсэн хүний хар толгойг хага ниргэнэ” хэмээн эрхи эргүүлж маани мэгзэм таринаа уншин жодоо шидлэн

баруун зүүн хоёр талаас галтай сум тасралтгүй нүүлгэж эхлэсэнээр хатуу харын зайрангийн хамаг биеийг нь шивээ зүү мэт сүвлэж тэсвэр тэвчээрийг алдуулж уур уцаар хилэнг нь хөдөлгөж орхив. Өөрлүү нь халдах сумыг хаанаас орж ирж буйг ерөнхийдөө бүгдийг нь мэдэрсээр хажуу хавийн хүмүүсдээ ер дуулгасангүй хариу цохилт ч хийлгүй сарниулан хаасаар тэссээр хамаг тамираа баран сулран суутал унтаж байсан балчир үрийнх нь царай гэнэт цонхийж хамаг бие нь халуу шатаж, бүх бие нь цэл хөхөрч, бүлээсч хөлрөн байхыг харсан Цахиур сандарч босоод хүүгээ хартал бие нь сулраад ухаан санаа нь орж гараад дэмийрч байлаа. Айж сандарсан Цахиур яах ийх учраа олж ядан хий дэмий л дороо нааш цаашаа холхин хүүгээ дугтарч “Чөдөр хүү

минь яаж байна” хэмээн сандарч тэвдэв. “Цэнд миний охин алив түргэн Юмжир эгчийгээ дууд” гэв . Юмжир авгай удалгүй орж ирээд “яав юу болов? хүү минь” гэсээр учиргүй асарч тойглож эхлэв. Уур нь хүрсэн Цахиур угсхийж босоод удганы гэрийн зүг явлаа. Ийм ад зэтгэрийн сүнснүүдийг дууддаг болсон бөө, лам нар нь дээд тэнгэрийн гэрлийг харах боломжгүй мэлмий нь сохорч, сэтгэл зүрх нь харанхуй болж, тамын данстай болсон сүнсгүй бөө, хийморьгүй лам нар ургах нарны гэрлээс айж харанхуй орны тийрэн сүнс амилуулж тамын эзний “тарни” уншиж боолыг нь хийж суудаг байна. Нэгэнт сүнс нь бохирдож эрлэгт данслагдсан бөө, лам хүмүүс нь эрлэгийн дуудлага жод лүүжингийн ховсоо эзэмшиж “зоч” буюу харанхуй орны зочид “Амь сүг” болцгоодог. Тамын боол болж сүнсээ данслуулсан бөө, ламын гол золиос туслагч нь учраа мэдэхгүй гэнэн сэтгэлтэй хүүхэд

хүүхнүүд л болж хувирдаг. Үүнийх нь хариулга дарлагат нь нэгнээ мэрж идсэн далдын дайн тулаан өрнөж, гэм зэмгүй үр хүүхдүүдрүү үсэрч, дунд нь хорлогддогийн тод жишээ болж үлддэг. Хорон санаат хүмүүст мэдрүүлэхээр харын зайран Цахиур уур хилэнтэй очиж үгийн муугаар зүхэж, хариугаа авахаар хар гэрт нь орлоо. Мэндийн зөрүүгүй хаалгыг нь голлон тахил өөд нь харан хэсэг гөлөрч зогсоход эмээж бэргэсэн удган авгай учир байдлыг гэнэт ойлгон үг хэл нь эвлэрч ядан “та хаа хүрч явна” хэмээн ээрч муурч арай ядан үгээ зөөхөд … Цахиур зайран: “Учралаар төрүүлсэн ганц үрийн минь амийг хороох гээд хошлого эргүүлж сууна уу? Чи … Хагацалын нулимсыг минь үзэх гээд харанхуй орноос харааж сууна уу? ЧИ… Махан биед минь ирсэн лай ланчигийг минь цусанд амилуулан хорлох гэж сууна уу? ЧИ… Хийсэн үйлээ үнэнтэй гэж хэлсэн үгээ магадтай гэж, ганц хүүгийн минь амийг хороох гээд зүхэж, сууна уу? ЧИ…Халаг минь гаааг… гааг…гаг .

Үхээрийн ёр дуудсан голомт чинь үнс болон хийс, үнэг ч тоож шиншлэх үнэргүй аниргүй тонил…гуааг …гуаг…гуааааг… Өштэй гэвэл намайг хөмөрнө биз ЧИ… Өршөөлтөй гэвэл өөрийнхөө амийг авар гэж араас залбираарай ЧИ…үтэр түргэн үйлээ тат үгээ залиг… үгүй гэвэл… Цусан далай, махан овоо, ясан хавцал болохыг үзээрэй. Үхлийн муугаар үхмээр байна уу? Үгүйрч хоосорч зайлмаар байна уу? Мэнд үлдэнэ гэж бодож байвал үйлээ тат! Ган хийж, ганц ч үйлдэл чамруу би хийсэнгүй гар хоосон ирээд гараад явлаа шүү”…гэж хэлээд галд нь аргал шидчихээд муу санаж ирсэнгүй мунхаг ухаанд чинь нэгийг санууллаа. Халуун гал дээр хараалын хатуу үг унагасан болохоор галд чинь ганц аргал хийж өршөөл эрлээ. Үйлээ татаж үгээ цэгнэхгүй араас ширвэж татвал шил чинь татаж, шингэн алдаж үхэж далд орно шүү гээд гарч одов. Өөрсдөө эхлэсэн хойно нэг мөр шудраад гарна гээд ламын зүг хөдлөв. Замаасаа бул чулуу тэвэрч үүдэнд нь тавиад хэрвзэ

халирч дэвэрч хэтрүүлбэл энэ хар чулууг бут ниргэнэ биз хэмээн эмээсэндээ биш өөрийнхөө омгийг зөөллөн орж байгаа нь тэр. Ах ламтан угтаж ирэхийг тосч бэлдсэн мэт арц хүжээ уугиулан баринтагтай судраа эргүүлсээр сууж байв. _Цахиур зайран: настай хүн юм болохоор мэнд мэдэж…”Мэнд үү? Та… үйл арвин лагшин тунгалаг сайхан намаржиж байна уу?” хэмээхэд ах лам тоож буй шинжгүй таринаа уншсаар байлаа. Гэдүү нь хөдлөсөн зайран хэлэх үгээ хэлээд бушуу түргэн гарахын хүслэн болов. “Ганц амьтны амь аварч үзээгүй та чааваас даа ганлин бүрээгээр яанам. Сурч мэдсэн буян хишгээ бузар үйлэнд ашиглаж судар эргүүлж сууна уу? ТА… Хаанаас гарч ирсэн хэсмэл хар бадарчин бэ?… Бичиг гэгч эрээн цоохор наад судраа, бэх гэдэг үмхий хар шавраа арай өөр зүйлд хэрэглэж болсонгүй юу? Цэлэлзэх хоёр нүдийг чинь хон хэрээ ухаг Цэгээн оочих аманд чинь шүд чинь бутарч унаж хахаг Сонсох хоёр чихнээс чинь нойтон булаг нь урсаг Есөн онгорхой сүв чинь тагларч бөглөрч битүүрэг… Ганлин

ясан чөмгөөр чинь Гавлийн ясыг чинь ташна шүү. Ар дагзны хохимоогоор чинь аяга хийгээд үрд чинь амсуулна шүү… Хэлхээтэй махан ясыг чинь сэвсэнд чинь боогоод үлдээнэ шүү. Хийсэн нүглийг чинь би харсаан хэтрүүллээ шүү. Харин тэнгэр нь яахын таны төөрөг мэдэж… Харин чи өвгөн домчийн үлдсэн ганц охинд үйлийн өртэй үлдсэн гэдгээ үргэлж санаж яваарай” гэж Настан ах ламыг нам болгоод гарлаа. Хатуу муу үг хамаагүй хэлсэн бол энэ хар чулуунд шингэг гараараа чичээд нулимаад хүүгийнхээ зүгт яаран хөдлөв… ( үргэлжлэл бий…)

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *