Нүүр Өгүүллэг “ТӨӨРӨЛДСӨН ТАВИЛАН” өгүүллэг “10-р хэсэг” нэгэн бөөгийн түүхээс…болсон явдал

“ТӨӨРӨЛДСӨН ТАВИЛАН” өгүүллэг “10-р хэсэг” нэгэн бөөгийн түүхээс…болсон явдал

0 секунд уншина
0
0
565

Эцэгтэйгээ уулзсан хүүгийн элэг нь дэвтэж, хүүгээ олсон эцэгт үхэх эрхгүй үүрэг хариуцлага оногдсоноор хоёр талаасаа уулзсан тэр дөрөв буцаж модон дээрээ очин Цахиур зайран хүүдээ үнэн учрыг

тайлбарлахаар боллоо. Арван жилийн өмнө чамайг гурван настай байхад ээжтэй чинь үлдээгээд аав нь айлын хатуу хар үйлэнд бөөлж, залуу насны ааг омогоор аархаж, хар бор дарсанд самуурч хийх ёсгүй

цээртэй үйлийг ширвэж хийснээр бие тавгүйрч арай ядан гэртээ иртэл гэр маань юу ч үгүй үнс нурам болсоныг харсан. Миний ухаан санаа өөрийгөө удирдах чадваргүй гурван өдөр гурван шөнө буйран

дээрээ өөрийгөө зүхэж дэнтэй дунтай хагас галзуу солиотой хий хоосон бахирч хэвтсэнээ санаж байна. Хувиа бодсон нүгэл хүмүүсийн хар бараан үйлийг нягтлаж сайн дэнслэхгүй хийсэнээс болж, өөрийн

гал голомт, гэр бүлдээ лай дуудаж золионд нь харвуулсанаа хожим ухаараад араас нь явчихмаар байвч хувхайрч цайрсан ясыг нь хараад ямар нэгэн хийж гүйцээх үүрэгтэй үлдсэн мэт санагдаад дараа төрөлд

сүнсийг нь чөлөөлөх ёстой гэж бодоод дээлийн хормойдоо хагас дутуу цуглуулж аван энэ модны дор авчирч булан үйл хийсэн юм даа. Та хоёрыг энд байдаг гэж бодоод байнга эргэж тойрч үүгээр хонож өнждөг байлаа. Ирэх бүртээ гэртээ ирж буй мэт сэтгэл тайвширч хамаг зовлон зүдгүүрээ мартдагсан. Ухаан саруул ирсэн удаа их ховордоо. Тэр цагаас хойш өдөр алгасалгүй хар ус гударч өөрийгөө мартаж хүнээ байж өндөр дээд гарвал онгод тэнгэрүүдээ сонсохгүй орхиж, бөөлөх зан үйлээ өөрийн амьдралаасаа бүр холдуулж онгодоо баалуулан, түүндээ хорлогдон үргэлж онгод болон дотоод үзэл бодол сэтгэл зүрхтэйгээ зөрчилдөн харгис хатуу сэтгэлээр хатуу хорвоог туулахаар шийдсэн юм даа. Ингэж явахдаа хүний сайн муутай зөндөө л таарч,

өлсөж цангаж, ядарч явахдаа хүний ад болж, хар гэрт орж хамаг амьтны муу үзсэн адгийн нэгэн араатан болж хувирсан. Хүүгээ олж харах хүртэл ер ухаараагүй явжээ. “миний хүү аавыгаа өршөө!” хэмээн гарыг нь атгаж уйлав. Хөөрхий ээж чинь чамайг минь надад үлдээж чадсан байхад би энэ олон жил хаагуур нь мунхаглаж яваад одоо таарч байнаа “өршөө хань минь” гэж шороо самардан мунхаг намайг өршөө гэж өөрийгөө зүхэн уйлсаар… “Миний хүү амьд байна одоо хоёулаа алзахгүй ээ аав нь хүүгээсээ алхам ч холдохгүй салах өдөр байхад учрах өдөр байдаг л юм байна гялайлаа баярлалаа тэнгэр минь” … Ээж чинь энд байдаг болохоор миний хүү үргэлж энд ирдэг байж. Хүйн холбоотой учраас ээж мод болгон аав нь тахиж тайлж, ундаалж, зовлонгоо нимгэлэн аминчлан гуйж, түмэн олны зовлон,

өвдөж зовсон бүхэн, өнчин өрөөсөн үрс бүхнийг өчиж тэнгэрт мэдүүлэн хамгаалж явсан. Өөрийн туулсан зовлон бүхэн минь өрөөл бусдад бүү тохиолдоосой, ивээлдээ авч ээнэгшин ивээж харж хандаж, хазгай гишгэсэн бүхнийг тулж өргөж явъя гэж жил бүр тахиж явдаг болохоор аавынх нь хувьд УДГАН мод, бусдын хувьд ЭЭЖ модон болон мөнхрүүлсэн. Тордож тойглон, услаж амирлуулж явдаг юм даа. Миний хүү харин ээждээ байнга ирж бэтгэрсэн сэтгэлээ дэвтээдэг байж, хоёулаа таарахгүй зөрсөн ч чулуугаар гэр хийж тоглодог байж. “Одоо бид хоёрын уулзсанг ээж чинь мэдлээ бид хоёр нь алзахгүй ээ” гэж хэлээд дөрвүүлээ Дэнзэн өвгөний гэрийн зүг явлаа. Бүхнийг нүдээрээ харсан Сэржээ охин бүгдийг ээж аавдаа ярьснаар хатуу яхир Дэнзэн, ааштай Юмжир авгайн сэтгэл ихэд уярч ухааран их л зүйлийг ойлгож авах шиг боллоо. Цахиур зайрангийн туулсан амссан бүхий л

зовлонг ойлгосон Дэнзэн өвгөнийх чухам л Чөдөр хүүг бүгд магтан саймширав. Юмжир авгай гэнэт “Хар багын л их хэрсүүд гүргэр дуугүй ер бусын хүүхэд байсандаа манай Чөдөр маань” гээд толгойг нь илэв. Хатуурхаж зовоож, ад үзэж, харааж зүхэж, зодож нүдэж, хөөж тууж байснаа ер дурьдсангүй. Чөдөр ч хүүхэд юм хойно элэг нь дэвтсэн болохоор инээгээд л мартсан аятай шилээ маажин дуугүй суулаа. Цахиур зайран, Цэнд, Чөдөр гурав бадамлах галын сүүмэлзэх гэрэлд ойртон суугаад “миний хүүг өдий болтол өсгөж хүн болгосон та нартаа маш их сэтгэлийн өртэй үлдлээ. Их баярлаж байна. Тиймээс би энэ их сэтгэлийн өрөө заавал төлж ачийг чинь хариулан дэм тусаа үзүүлэн танайхны зам заяаг засаж өгнө. Алгын чинээ үрийг минь гэсэн сэтгэл бүхний чинь төлөө сэтэрхий тэвэн сэмэрхий хадаг ч авахгүй хийж өгнө” гэж ам гарав. Цахиур зайран хэлэхдээ “нэгэн

тэнгэрийн дор хоёр нар байдаггүйтэй адил нэгэн удамд хоёр бөө байх учиргүй юмаа. Миний хүү миний удмыг хэдий залгах ч намайг амьд сэрүүн байхад онго тэнгэртэй холбох боломжгүй юм. Бөө хүний заяа тавилан нэгэнт иймээс тэнгэрийн хуулийг зөрчих эрх хэнд ч байхгүй. Хий биетэй хийсгэлэн дүртэй онгодууд чинь улаачаа сонгодог болохоос удмаа залгана гээд хэн дуртай нь бөө болж босдог зүйл бишээ. Хүний зовлон хязгаартай тул үүрэг даалгавар нь ч өөр өөр, үүрэх ачаа нь тус тусдаа тул хэн хүссэнийг нь хуяглаад хэнгэрэг хуур татуулаад бөө болгодог юм биш л дээ ай хүүхдүүд минь” гэж санаа алдав. Хэсэг дуугүй бодолхийлж сууснаа…”Бөөгийн удам залгах гэдэг чинь угсаа гарвалыг сайн шинжиж байж холбохгүй бол хий хуар зүйлтэй нэг нөхцвөл хүнээ байж хөрстийг эргүүлэх хүн араатан болж хувирдаг юм даа. Багш шавь болноо гэдэг чинь барлаг зарц мэт боолчлохыг хэлэхгүй ээ… Харсан даасан манасан тэнгэрт нь мэдүүлж

даатгаад тавихыг хэлнэ. Зовлон үзээгүй, амьдрал мэдэхгүй, хүн болж төлөвшөөгүй адын болон шуналын сэтгэлээ дарж, нүдний хороо гаргаагүй хоёр ертөнцийн заагийг ялгахгүй хүмүүнийг бөө болгох аваас өөрийн хар толгойдоо удам урагтаа хөнөөл аюулыг чирдэг учраас ухааны дээд эрдэмд шамдан, уужуу бодолтой тэр нэгэн хүмүүнийг тэнгэр таалдаг нь жам юм даа. Танай удамд бол бөөгийн удам алгаа хө. Харин эрээ хорлол, хараал жатгаар хорлогдсон хар эрчим бол байнаа. Түүнийг чинь холбож өгье учир ухаанаа ойлгож ухаарахаар чинь өөрийн шавиа болгож өндөр дээд гарвал удмаа чамтай холбож үлдээнэ” гэж ам гарсанд мэл гайхсан Дэнзэн,

Юмжирийн нүд нь бүлтийж гайхан харсанаа “ээ тэнгэр минь энэ их ач буяныг чинь дааж явж чадах юм болов уу даа миний хүү” гэж хүүгээ тэвэрч авав. Сэтгэлийн гүн хүнд байдалд орсон дөвчин зайран хүүгийн хамаг биений үс босч итгэж ядан баярлах гайхах зэрэгцэн энэ их үүрэг хариуцлагыг дааж явж чаддаг байгаадаа хэмээн дотроо эмээлттэй таг дуугүй суув. “Өөрийгөө чи бөө болсон гэж бүү бодоорой өмнөх наасан навдаг шавдаг тийрэнгүүдийг чинь намнаж хөөн тууна. Сэтгэлийн болон биеийн дэв сэв бузраа цэгцлэж цэвэрлэ одоо. Буртаг булингар албингуудыг чинь ад шидийн харанхуй ертөнц рүү нь одуулна” гэх нь тэр. _ Цахиур зайрангийн цаад санаа нь өөрийн удмаа залгах учигтай нас балчир хүүдээ яаран хүнд ачаа үүрүүлэхийг

хүссэнгүй. Дэнзэн өвгөний ууган хүүг хүн шиг хүн болгож, хүрэн зүрхнийх нь даах хэмжээнд залж чиглүүлэн, тэнгэр газрын холбоо тэртээх онгодын шаглааг ойлгуулж таалсан онгодод атгуулаад хожим хойно “намайг тэнгэрт халихаар миний үрд холбож өгнө биз” хэмээн бодож тэнгэрт мэдүүлэн дөвчинг таалж ирэх онгодтой холбохоор дуудлаа… ( үргэлжлэл бий…)

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *