Нүүр Өгүүллэг “ТӨӨРӨЛДСӨН ТАВИЛАН” өгүүллэг “9-р хэсэг” нэгэн бөөгийн түүхээс…болсон явдал

“ТӨӨРӨЛДСӨН ТАВИЛАН” өгүүллэг “9-р хэсэг” нэгэн бөөгийн түүхээс…болсон явдал

0 секунд уншина
0
0
911

Гадаа гүйж гарсан Цахиур зайран сувд адил гялтганан үзэгдэх оддыг харан хэсэг бодлогшрон, нам гүмхэн шөнийн аниргүйд өөрийгөө арай ядан барьж, бодох тусам зүрх нь дэлсэж, хамаг шөрмөс нь чангарч,

гараа тас атгаж, шүдээ зууж алсыг харан зогсов. Өөрийн эрхгүй мэлмэрэн урсах түүний нулимсыг салхи элбэн арчиж байлаа. Асгарах нулимас нь тогтохгүй урсан байгааг хэн ч мэдэхгүй хэн ч хараагүй.

Ухаан санаа нь тогтворгүй орж гараад…Цахиур зайран муу буурал толгойгоо илэн “Би юу харах нь энэ вэ? тэнгэр минь. Үр минь амьд гэжүү. Мэнд мэлтийж энх явааг онгодууд минь харуулах юм. Өдий

хүртэл хэлээгүй атлаа энд хэлэхийн учиг юусан билээ. Ухаангүй байхад нь тэвэрч ирсэн тэр балчир яг мөн байж, одоо яагаад энд харагдахгүй байна хаачив. Ямартаа ч би ойрхон байгаан байна тэнгэр

минь. Мулгуу миний мэлмий сохороо юу? юугаа харж өдий хүрсэн бэ? Ураг удам мах цусны тасархай минь энд байхад яагаад бид хоёрыг онгодууд эртхэн уулзуулаагүй бэ? Модон дээр байнга очдог нь учиртай

байж тэнэг би таниагүй байна. Хөлчүүрхэн явдаг аавыгаа уучлаарай үр минь”…гэсээр ихэр татан ирж өөрийн эрхгүй бархирч уйлав. Атгасан гараараа газар самардаж, дээлийн хормойгоо балбан газар шааж үсээ зулгаан өөрийгөө зүхэв. Би яагаад үүнийг өдий хүртэл мэдэхгүй ганц ч бодож үзээгүй байдаг байнаа. Хар усанд толгойгоо мэдүүлэн явсандаа дахин дахин өөрийгөө зэмлэн нүдний харц нь гурвалжин болж томорч ирээд, Дэнзэнгийн гэрийн зүг нэг харсанаа ширэв татан нулимасаа арчаад, уужиртал гүн амьсгаа аваад хөмхий зуун гэрлүү орлоо. …Яг ийм зүйл болохтой зэрэгцэн нөгөө талд Чөдөр хэсэг дуг хийж байгаад хашгиран цочиж сэрэх нь тэр. Өөд болсон ламын охин Цэнд ” яасан бэ ? Хар дараа юу? харанхуйгаас эмээгээ юу?”

гэтэл Чөдөр үг дуугүй мэлмэрүүлээд ирэх нь тэр. Ингээд нэг тэнгэрийн дор Эцэг хүү яс махны хэлтэрхийнүүд тэр нэгэн шид бүрдсэн өдөр өнчин өрөөсөн биш гэдгээ мэдэцгээж сэтгэл нь хайлан уяран уйлцгааж байхыг дээд тэнгэр эцэг өвгөдийн сүнс тольдон байхыг хэн мэдэх билээ. Чөдөр: “Энэ бүхэн надад ямар нэгэн дохио өгөөд хаа нэгэн газараас далдын юм татаад дуудаад байх шиг байна. Би яг яах ёстойн болоо өөрийгөө нэг л сайн ойлгохгүй, ухаан балартаад үймрээд, үргэлж хар дараад ямар нэгэн юманд хөөгдөөд байгаа юм шиг ойрд миний бие сэтгэл маш тавгүй дотроо айдастай байна юуны учир бэ? Намайг нэгэн өвгөний сүнс үргэлж хайгаад ч байгаа юм шиг, хараад ч байгаа юм шиг, хаашаа ч хамаагүй хөтлөөд чирээд дуудаад би айгаад

байна” гэхэд Цэнд “надад ч гэсэн бүх зүйл тавгүй байна. Өвөөгөө өөд болсоноос хойш би ч гэсэн айдсаасаа салахгүй байна. Чи байгаагүй байсан бол би яах байсан болоо төсөөлж ч чадахгүй байна. Бид хоёр өвөөгөө хөдөөлүүлэхдээ гэрээсээ нээх холдуулж дийлээгүй ойр хөдөөлүүлсэн мөн араас нь ямар нэгэн буян үйлдэж, зул барьж зам мөрийг нь сайн хийж өгч чадаагүй болоод сүнс нь эргэлдээд байна уу? Би ч гэсэн айгаад байна” гэхэд… Чөдөр хоёулаа маргааш өглөө гэхэд эртхэн эндээс нүүнээ. Цэнд: Хаашаа явах гэж… Чөдөр “хаашаа ч хамаагүй. Замаараа хоёулаа миний очдог модон дээр сүүлчийн удаа очиж салах ёс хийгээд холоо явна гээд эртхэн унтаж амар” гээд хэвтэв. Цахиур зайран: Гэрт буцаж орж ирээд “Тэр жаахан хүүхэд энд алга

одоо хаана байна!!! хаана байна???” ….. гэсээр асуухад Юмжир юун хүүхэд билээ. “Хурдан хэлээдэх хаана байнааа хаана байна?”гэхэд…. Сэржээ охин ээжээ “Чөдөрийг асуугаад байна шүү дээ” гэв. Юмжир аан тэр хүү юу тэр яасан гэж … Дахиж ирэхээргүй манайхаас явсаан хө гэхэд . -“Юу? яг хаашаа явсан гэж надад заагаад өг” гэхэд бүгд мэл гайхан чимээгүй болсоноо. Юмжир авгай Сэржээ охин руугаа нүд ширвэн хаана очсон чи л мэдэж байгаа гэхэд. Сэржээ охин “би хаана байгааг нь мэднэ ээ ахаа” гэж хэлмэгц алив ахдаа заагаад өг яг одоо, бушуу түргэл гэж яаравчлав. Маргааш нь эртээ боссон Чөдөр, Цэнд хоёр маань гэр бараагаа чадан ядан зэхээд үхэр хөсөгт ачаад хэдэн малаа туугаад Ганц модны зүг хөдлөв. Хугас нойртой хоносон Цахиур зайран Дэнзэн өвгөнийхөөс морь гуйгаад Сэржээ охинтой хүүгийнхээ

зүг замдаа ганц ч сааталгүй яаравчлан гэлдрэв. Толгод даваад бараа нь харагдах газраас айлын хоосон буйрыг харсан Цахиурын сэтгэл морин дээрээ тогтож, байж ядан охиныг орхин түрүүлээд давхиж очин үсэрч буугаад ойр орчмыг нүдээ гүйлгэн хайж эхлэв. Холгүй харагдах булшны чулууг харсан Цахиурын нүд нь томорч арай үгүй байлгүй дээ гэж нүдэндээ итгэж ядан ухаангүй гүйж очоод арай л биш болохыг нь мэдрэмжээрээ тольдон үнэрч нохой шиг гэрийн буйр ойр орчмын газрыг бүгдийг шиншлэн ийш тийшээ эргэн тойрон харж өөрийн ухаан мэдрэлгүй зогсов. Сэржээ охины толгойд гэнэт зурвас бодол орж ирэн “ахаа Чөдөр модруу явсан байж мэдэх юм” гэхэд . “Алив түргэн морьд охин минь” гээд тэр зүгт мориныхоо жолоог

эргүүлээд давхив. Цахиурын хувьд цаг хугацаа яг л зогссон мэт удаан, сэтгэл зүрх нь тэс өөр газар очсон мэт хоосон, цаг хугацааг товчлоод хагас ухаан мэдрэлгүй явах нь яг л согтуу мэт дүүлээд байгаа юм шиг байв. Зогсолтгүй давхисаар модны бараа харагдахад тэнд юу ч байсангүй. Сэтгэлээр унасан Цахиур шөнөдөө багтан энэ тал нутгийг самнаж заавал олно гэсэн бодолтой модон дээрээ очтол. Дөнгөж ирээд явсан бололтой үхэр тэрэгний шинэхэн мөр, модны хаяанд өрж тавьдаг байсан чулуугаа овоолж орхиод явсанг харахнээ дахиж ирэхгүй дохио мэт тэмдэг болохыг Цахиур хараад шууд ойлгов. “Хүү

минь чи хаана байна аавыгаа битгий орхиоч” гэж хавь ойрыг цуурайдтал хашгирахад дөнгөж толгод даваад холдож амжаагүй Чөдөр хүүгийн чихэнд тодоос тод сэтгэлд хоногших цуурай дахин дахин сонсогдов. Чирч явсан үхрийнхээ цулбуурыг орхиод буцаад гүйхэд Цэнд хаачих гэж байгаан гэхэд “байж бай би одоохон” гээд толгод даваад гарч ирэхэд араас морьтой хоёр хүн модны зүгээс давхиж явааг олж харав. Цахиур морин дээрээсээ хүүгээ олж хараад “миний хүү Чөдөр аавыгаа хүлээ аав нь байнаа” гэсээр үсэрч бууж ирээд үгийн зөрүүгүй хүүг тэвэрч аваад “аавыгаа өршөө би чиний аав чинь байна” хэмээн хөлд нь сөхөрч мөргөөд эрэмдэг нүүрийг нь илж үнссээр байлаа. Чөдөр юу болоод буйг ойлгож ядан гайхаж байтал араас нь Сэржээ шогшиж ирээд. “Чөдөрөө миний дүү энэ хүн чиний

аав чинь” гэж хэлмэгц Чөдөрийн багтарсан бяцхан зүрх маш хурдтай цохилж өөрийн эрхгүй ААВАА хэмээн солонгорсон хоолойгоор хашгирч чанга гэгч тэврэн уйлалдав. Амьдын хагацал үзэж бэтгэрч эмтэрсэн хоёр сэтгэл бүхэл болж уулзсанаар дахиж хэзээ ч салахгүй юм шүү гэсэн аятай гар гараасаа тас атгалцан амсхийн сууцгаав. ( үргэжлэл бий…)

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *