Нүүр Өгүүллэг “ТӨӨРӨЛДСӨН ТАВИЛАН” өгүүллэг “8-р хэсэг” нэгэн бөөгийн түүхээс…болсон явдал

“ТӨӨРӨЛДСӨН ТАВИЛАН” өгүүллэг “8-р хэсэг” нэгэн бөөгийн түүхээс…болсон явдал

0 секунд уншина
0
0
772

Хамаг бие нь янгинасан Юмжир авгай, халуу шатаж хөлөрсөн Тулга хүү, бөөлжиж туулгаад байж суухын аргагүй болсон нөгөө дөвчин зайран гээд гар бие оролцсон арга мухардсан ээж хүү гурав багш

удганыдаа очлоо. Хоёр хүүхдээрээ хийлгүүлж үйлдсэн нүгэл балагаа ухамсарлахгүй. _Юмжир авгай: Нэг согтуу толгой өргөө гэрийн минь гал голомтыг ирж бузарлаж, харааж ерөөгөөд явлаа хэмээн өөрсдийн

ёрын үйлдэлээ ер дурьдсангүй. Өдий болтол сумлаж, шуналдаа хөтлөгдсөн удган төлөг тавиад ам дагуулан худлаа ярьж эхлэв. -“Харь хүн танай галыг самарч, хатавчинд чинь суудаг байсан балчир хүү та

нарын ясыг тогшиж байна. Үтэр түргэн засаж янзлахгүй бол хад чулуу дэрлэхэд ойрхон байна даа ай хэцүү хатуу хатуу яана даа хөөрхий” хэмээн санаа алдан айдаст автсан Юмжир авгайгаас ам асуух маягтай

хойш гэдийв. Аминдаа хайртай Юмжир авгай сандарч өмнө нь сөхрөөд “танд юу хэрэгтэй бэ? хэлж аль бид гурвыг л аварч хайрла”…хэмээн гурвуулаа сөхөрч гуйв. Удган авгай Юмжирын гарыг татаж

ханцуйндаа хийгээд гурван хуруугаа гозойлгоод нас нийлсэн бод байхад болно гэжээ. Ум хумгүй зөвшөөрч үйлээ хийлгээд буцав. Мөн л нөгөө бие хаа нь янзандаа л нэг л өөдлөхгүй дор дороо ёхлон үйл тамаа эдлэж байлаа. Нөгөө дөвчин зайрангийн чинь ханд нь дарагдаж амьд сүг мэт сүр сүлдгүй гөлөрч сууснаа Тулга дүүгээ дуудаж “алив зам заа хоёулаа нөгөө нойтон арьс тавьсан модон дээр чинь очъё хаана байна” гээд хамт мордов. Модонд очоод өвдөгөө цоорч духаа шалбартал өргөл мөргөл өршөөлийг үйлдээд буцав. Бас л хэвэндээ ер

дээрдсэнгүй арга мухардсан тэд Юмжир авгайн номын багшийг гэртээ заллаа. Лам багш айлдав.. “хутга хэдий иртэй боловч ишиндээ хэзээ ч хүрдэггүйн адил зайрантан та хэдий чадалтай гэх боловч өөрийнхөө учрыг нэг л олж дийлэхгүй явна уу?” хэмээн жаахан ёгтлон үгэн дотор үг дайлган хийсэн үйл үйлээ дааж, үнээ тугалаа хариулдаг юм даа гэх битүү утгатай үг хэлээд орхив. Ухаж ойлгож дийлэмгүй гурван мунхаг биднээрээ юунд даажигнав дээ та минь шууд л хэлэлдээ гэхэд. “Хаана юу үйлдсэнээ бод хэнтэй сөргөөцөлдсөнөө сайн сана … Тэр хүнээсээ л очиж өршөөл ирвэл наад бариа тушаа чинь тавигдана даа. Өөр ямар ч хүн тавиулж дийлэхгүй ээ. Тавиулж засах гэж оролдсон бүхэн болохоо

больж аргамжаа чөдөр ногт шиг орооцолдох хатуу амтай байна” гэв. Айж сүрдсэн дөвчингийн толгойд Цахиур зайрангийн хэлсэн үг харваж орж ирэв. Догшин хар зайрангийн шүтээнд хүйтэн хошуутны цус үзүүлчихсэн “Идсэн бүхэн чинь идээ бээр болж гоожиг, Уусан бүхэн чинь усан бээр болж урсах болно. Чи гэмээ эртхэн ухаарч нүглээ наминчлан надаас өршөөл гуйхгүй бол Эрүүг чинь зааж нурууг чинь маажина, Хэлийг чинь сугалаж бөгсийг чинь таглана шүү” гэж хэлээд хаалга саваад гарсан гэхэд …Лам багш “бөө хүний үг хатуу үйл нь бүүр ч хатуу. Хийсэн үйлээ өөрөө л мултлах учиртай өөр хэн ч тайлж чадахгүй тийм үзүүргүй дээс мэт байдаг. Цахиур зайрандаа очдоо хүү минь уяаны чинь зангилаа цаадханд чинь бий” гэлээ. Сэхүүн зантай Юмжир авгай, давилуун хэдэр ааштай дөвчин зайран хүү хоёрын

царай нь зэвхий цайж, үс нь өрвийж, чих нь хулмайж, хулхи нь бууж гудайсанаа “одоо тэр хүнийг хаанаас олноо” гэж амнаасаа арай ядан гаргалаа. Хийсэн үйлнийхээ лайг үүрээд зовлогот махан биеэ чирээд ад үзээд байсан нөгөө архичингийнхаа эрэлд бүгд гарцгааваа хөөрхий 😏 Арай гэж Цахиур зайранг олж аваад гэртээ авчираад “Хүний тавилан таашгүй юм хүрэн бор морио өгье. Амьдын ертөнц хатуу юм алт мөнгөн ембүү баръя. Хийсэн гэм нүглийг минь өршөөж амь насыг минь хэлтрүүлж хайрла, заяа төөргийг минь засаж зам мөрийг минь тэгшилж хайрла” хэмээн Дэнзэнгийхэн бүгд сөхөрч гуйхад. Цахиур зайран: Ам асуун…”Хүний зовлонгоор жаргал зугаагаа хийж Хоног өдрийг аргацааж суугаа та нарт Хурмаст тэнгэрийн үйлээр Хурсан олныг мунхаруулж суудаг нүглийг чинь…мунхаг би дэнслэнэ гэж юу байх. Зоосоор төлдөггүй үйлийн үр гэж бий. Залиар тулдаггүй туйлын

үнэн гэж бий. Зээлээр сунгадаггүй хүний нас гэж бий. Зэдээр хуурдаггүй нүглийн нүд гэж бий… Үйлийн үр үсний ширхэгээс чинь нарийн тооцогддог юм даа. Үнэн төрх замхарч сэхүүн зан чинь хайчив. Үг үйлдэл зөрж омог бардам төрх чинь хайчив. Үнэ цэнээ алдаж хэний өмнө сөхөрсөнөө одоо та нар ухаарав уу? Үйлийн үр хэзээд нөмөрдөг хойно. Нүдгүй шоргоолж нүхээ олж ордог. Нүгэл буян харин эзнээ олж таалдаг юм даа” гэж сэтгэлийн дарамт үзүүлэв. Энэ үед ёстой л тавилангаараа гэх үү? жамаараа гэх үү ? хувь заяагаараа юу? аль нэг замыг нь аль хэдийн өөрөө сонгочихсон нэг ч хүн

өндийсөнгүй дор дороо бодлогшрон мэхийсээр хэн ч юу ч дугарсангүй. Цахиур зайран халуун гал дээр нь бөөлөөд Онгод нь айлдав… Хурмаст тэнгэрийн үйлээр Хамаагүй худал өчин наадаж Хүмүүний энэхэн заяагаа Хар шуналтай хутгаж Түмэн олны тавиланг төөрүүлж, Тооцож барамгүй зовлонг зоос ембүүгээр хэмжих чинь ариун явдал уу? Хүний амьдрал баялаг оюун санаа цаглашгүй, итгэл найдвараа үргэлж асааж гэрэлтүүлж явах учиртай хүн өөрөө ТА. Нэг нь унтарлаа гэхэд бүгд унтрах ёсгүй. Хэрэв хэн нэгний амьдрал нурж хувь заяа нь эргэвэл түүнийг хэзээ ч нөхөж засах боломжгүй бүх амьдрал нь сүйрнэ. “Ганц найдвар дээр хамаг хүүхдийнхээ хувь заяаг даатгасан, үр хүүхдийнхээ амьдралд гай саад болж ханахгүй байна уу? Яг юу үзэх гэж… юугаар дутлаа гэж… Энэ их ланчиг зовлонг хүүхдүүддээ үүрүүлнэв дээ” хэмээн Дэнзэн Юмжир хоёрыг битүү үгээр яншив. Хувилгаан болгосон

хүүгийн чинь зам заяа төөрчээ. Харин энэ зайран хүүгийн чинь учрыг би олж өгнө. Танайд байсан төөрөг тавилан төөрсөн эрэмдэг зэрэмдэг тэр балчир хүү хайчив…гээд улаачийнх нь амьдрал мэлмийд нь хальт үзэгдээд онгод нь халирч гарав. Цахиур зайрангийн царай нь бараагаад нүдэнд нь нулимас дүүрээд хоолой нь зангираад хар цагаан үггүй тэднийхээс хурдан түргэн гарч одов… ( үргэлжлэл бий…)

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *