Нүүр Өгүүллэг “ТӨӨРӨЛДСӨН ТАВИЛАН” өгүүллэг “7-р хэсэг” нэгэн бөөгийн түүхээс…болсон явдал

“ТӨӨРӨЛДСӨН ТАВИЛАН” өгүүллэг “7-р хэсэг” нэгэн бөөгийн түүхээс…болсон явдал

0 секунд уншина
0
0
849

Уур хилэнтэй гарч одсон Цахиур зайранд өөрийн гэсэн залаалж замчлан босгосон багш байгаагүй. ТЭЭРИН бөөгийн тавилангаар явж буй нэгэн ба онгод нь өөрт нь замчилсаар боссон сайн эр юм. Ийм бөө

нь маш ховор байдаг. Хатуу үг дайлгаж ерөөж харааж буй мэт зангаргаараа дөвчин зайран бандийг нэг хэсэгтээ мэдрүүлэхээр чимхэсэн нь ухаарч сайн ойлгог гэсэн бодлоор нэг хэсэг зөнд нь

орхижээ… Хар бараан зүүдэндээ бодлогшрон унтаж амарч чадаагүй Цахиур зайран олон зүйлийг эргэцүүлэн өмнөх амьдралаа санан ухаан санаа нь орж гаран зорилгогүй гиюүрч алхсаар нутгийн олон

хүүхэдтэй настангийнд ирэв. Гундуу яваа түүний нүд нь лааны гэрэлд сүүмэлзэн өлсөж цангаж ядарсан нь илт байв. Алив наашаа суу хаанаас хаа хүрч явна даа та ойрд манайхаар үзэгдэж харагдахгүй

хаачив. Бие хаа чинь гайгүй юу? -” Алив цай өг наад ахдаа” гэж хүүдээ хэлээд удахгүй хоол болно хө энэ орой болсон хойно сайхан хоол идээд эртхэн унтаж амардаа гэж эмгэн амандаа бувтнав. Эмгэн ч хүүхдүүдээ

зэмлэн эхнэр хүүхэдтэй болж ач зээг минь ч үзүүлэхгүй архи дарс уугаад амьтан хүнтэй муудалцаад хэрэг төвөгт орчих гээд чих халууцуулаад байна шүү. Энэ хэдэн хүүхдүүд минь яадгийн байгаан Цахиур минь би ч энэ хэдийнхээ сайн сайхан явахыг үзэхгүй өнхрөөд өгөх бололтойдог. Намайг өнхрөөд өгөхөөр надаас хойш энэ хэд маань яах юм байгаан бүү мэд хэмээн ёр дуудаж билэггүй үг хэлсэнд: Цахиур халуун цай оочин хэсэг чимээгүй сууснаа …”Эгч минь ингэж зовлонгоо дуудаж буянаа барж үхэх сэхэх хоёрын хооронд өөрийгөө зүхэж байхаар эрхтэн үхэж далд орвол яасын дээ. Өвчин зовлон тусаж ядарч туйлдахад чинь асарч тойглох, жаргааж чадах хүүхдүүд

байхгүй бол…өөд болохоор чинь булаад өгөх олон үр хүүхэдтэй л харагдах юм” гэж амнаасаа билэггүй үг унагасанд … Эмгэн ууж байсан цайндаа зогтусан хахаж ханиагаад “хэммм юу ярих нь энэ бэ?” гэхэд хүүхдүүд бүгд амьсгал сонсох мэт чимээгүй болон Цахиурыг бүгд нүдээ томруулан харав. Цахиур “та л өөрөө амны алдаа хийлээ эгч минь… Хүүхэд уйлхаараа айлгаж хөгшид үхэхээрээ айлгадаг гэдэг. Та л өөрөө үхээд өгье гэх билэггүй үг амнаасаа унагалаа. Харин би муу үгийг чинь муу үгээр нь үргээж заслаа” хэмээн хэлээд цайгаа оочив. Ёстойчиг дээ тийм л байхдаа гэж эмгэн санаа алдахад хүүхдүүд нь ахын амруу орон та ч сонин ёжтой хүн шүү гэж инээлдэв. Та бидэнд яаж яваад бөө болсон тухайгаа сайхан хөөрөөч хэмээн цогшин асах

галаа тойроод уур савссан хоолны үнэрт нам гүм сууцгаав. Цахиур: “ахых нь ам хуурай байнаа дотор муу алив хоолой норгох юм байна уу?” гэхэд үгэнд дурлах хүүхдүүд орны хөндийд 2 литр юм бий ахад хийгээч хэмээн гөлөөнд дуртай том хүү хань татан тамшаан суув. Эрт дээр үест бөө хүн замчлах хүнгүй, туслаж дэмнэх асууж лавлах зүйлгүй, харанхуйг энэ биеэрээ туулдаг эгэл биеэрээ шууд онгод тэнгэртэйгээ харилцан өөрөө өөрийгөө хар толгойдоо даатган оногдсон лай ланчигаа зовлогот биеэрээ үүрч төгсдөг замналтай, хээрээр гэр хэцээр дэр хийж тухайн үеийн шилийн сайн эр гэх билиг танхай , яахаас ч буцахгүй, айх эмээх зүйлгүй, бүдүүн зүрхтэй , харамсаж , хагацаж, халаглаж, хорогдох эхнэр, үр хүүхэд ар гэргүй амьдын ертөнцөөс тасран шулуудсан атман хулгарууд уул ус, газар тэнгэртэй өчих өчил нь хар цагаангүй, хуулирч шууруулдаг, онгодууд

нь ёс дэг жаяг тахил шүтээн дүрэм журамд баригдахгүй тэнгэрийн хуулинд ч дарагдахгүй дүүлж явсаар дуусдаг байсансан. Амьдралын эрээн барааныг тэнцүүлж, төртэй тэрсэж түмний төлөө ядуу ардын өмнөөс энэ биеэ гаргуунд гарган үйлээ тэнцүүлж, харвуулж, бааллаж, унаж босож явдаг хатуу тавилантай. Хэлсэндээ хийдэг, хариасандаа дүүлдэг зоргоороо яваад золгүй мөхдөг. Цус үзэж улангарсаж цуу алдар нь тив тэнгэрт танигдсан лус савдаг, тэнгэр хөллөж бөөлөх чадалтай. Этүгэн тэнгэрт даатгаж ижий буюу удган ганц модонд өөрийгөө тушааж тахин шүтэж, таниулж явдаг ийм ТЭЭРИН бөөгийн шинжтэй юмсанж. Баруун зүгийн дархад ёсонд эетий модны хуулар бөө хэмээн ТЭЭРИН бөө гэж түүх домогт тэмдэглэдэг ба ийм улаач нарт өргөл барьц нь сэтэрхий тэвэн сэмэрхий хадаг байхад өөрийн биеэ

дэнчин тавин тэнгэрт мэдүүлж хүмүүний үйлийн үрийг үүрч тэнгэрт үйлийн өртэй, богино настай, босоо заяатай түмний манлай төрийн ад болж явсаар төөрөг тавилан нь эмгэнэлтэй төгсдөг хувь заяатай тэнгэрийн зараал бөө нар багагүй байсан. Үйл хийхдээ хар цагаан үг хэллэг, тайлбар тамлага, дуудлага байхгүй олон долоон юм ярьж тайлбар тавьж үзүүр оосрыг оньсгүй хол ойр хамаагүй алс зайнаас харавдаг нь хаанаас хэн юугаар юу хийж буй нь хаалттай битүү дүрсгүй хийдэг харгис, үйл нь аймшигтай . Тайлах оньсоо өөртөө үлдээдэг өршөөл уучлалыг заавал өмнөө сөхрүүлж байж тавьдаг учиртай. Оюун бодолдоо бүхнийг оршоож, оройн дээд хязгааргүй үйлийг гүйлгэдэг нь өөрөө бүхнийг ухаж, үндэс мөчир бүхний оньсыг олж тайлж чаддаг байснаараа тухайн цаг үеийнхээ омогшил бахархал нь болж байсан хосгүй эрдэм чадалтай явдаг бөө нар байсан. Айл

саахалт хэсч аяга тагш сувас шим эргүүлж сонин содон зүйл хууч хөөрөн ам нь халаад баганаас доогуур суусан Цахиур зайран шүлсээ үсэргэж мөлхсөөр нэг мэдэхнээ айлын хойморт гараад халж согтоод сөөм хэрээтэй газраас хөөрөхийг нүдээрээ харсан хүүхдүүд мэл гайхав. Айл гэрийн засал хийхдээ хуучин муу хүний энергитэй авдар сав, хувцас хунар, алт мөнгийг нь хаяулж засдаг сонин арга барилтай яг бөөлж хэнгэрэг дэлдээд байдаггүй ч зайран гэж авгайлан дуудагддаг гэж ам дамжин сонсож байсан. Хар шар нь хамаагүй ёстой халирч хавхарч үйл дом шившлэг хийдэг эгэлгүй хувилгаан гэмээр хар хууларын удамтай догшин зайран гэдэг нь үнэн байж гэцгээн хоорондоо нударан суув. Маргааш ч боллоо босоод харсан чинь Цахиур зайрангийн бараа ч үзэгдсэнгүй. Ширээ өөд харахнээ хоосон

аяганаас уур савсах мэт үзэгдэх аж. Эргээд бодохнээ зайран өөрийн тухай болон удам судар өвөг дээдсээ энгийн үгээр хүүрнээд бахдаж, бахархаж явдаг сэтгэлээ нэг уудлаад морджээ. Ярих хүнгүй ганцаар хорвоог барж яваа түүнд хаа нэг сэтгэлээ уудалж, шим шүүс хүртэнгээ таних танихгүй бүхэнтэй хөөрөлдөх нь өдрийн од мэт ховор. Хүн л юм болсон хойно хань бараа хийж л яваа байлгүй. Гэтэл энэ хүний үр удам нь хавь ойрын нутаг хошуунд ургаж буй гэдгийг хэн мэдэх билээ. ( үргэлжлэл бий…)

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *