Нүүр Өгүүллэг “ТӨӨРӨЛДСӨН ТАВИЛАН” өгүүллэг “6-р хэсэг” нэгэн бөөгийн түүхээс…болсон явдал

“ТӨӨРӨЛДСӨН ТАВИЛАН” өгүүллэг “6-р хэсэг” нэгэн бөөгийн түүхээс…болсон явдал

2 секунд уншина
0
2
1,074

Чөдөр охиныг дагуулаад Дэнзэн өвгөнийд очтол Юмжир авгай их л ууртай угтаж үг хэлэх завсар өгсөнгүй толгой түрүүгүй загинав. Энэ нэг юм өөрийгөө яая гэж байж, бас нэг хоолны сав дагуулаад ирж гээд

“Манайх та нарт илүүчлэх хоол алга, толгой хорогдох газар байвал барав. Хаагуур тэнээд том толгой гаргаад явнаа…яв чи тэр хонь эргүүл” гээд хөөв. Чөдөр хүү : _Одоо болноо би дахиж та нарын нүдэнд

үзэгдэхгүй алга болно. Харин намайг өдий болгож ээж аав шиг минь өсгөж хооллож гэртээ байлгаж байсан та бүхэндээ талархаж явдагаа хэлчихээд явах гээд ирлээ гэхэд. Юмжир авгай “ээээ энэ нэг юманд

манай хоол гологдож тоотой хоногийнх хугацаа дуусаж, хүний хүү хүрэн бөөртэй гэж ёстой энэ дээ. Хүн тэжээвэл толгой цусдана мал тэжээвэл ам тосдоно гэж энэ байхдаа. Түргэн далд орж үз яв яв.

Манайд чиний гэх юу ч байхгүй, юунд хорогдох билээ. Чамайг манайхаас өөр гэртээ ганц хонуулах айл олдохгүй байхдаа бушуу түргэн явж үз” хэмээн түлээ авч чулуудав. Чөдөр хүүгийн нүдэнд

нулимс цийлэгнэж сэтгэл нь урагдах шиг болсоор эргээд алхав. Бараа нь харагдах талаас ивээж өссөн газартаа, элэгнэсэж өссөн ах эгчдээ, өдий болгосон ижий аав минь юм даа хэмээн мэгшин сөхөрч адислан газарт мөргөөд ширэв татан нулимсаа ханцуйгаараа шувтарч шүд зуун хойд зүгт байх өнчин ганц модон дээрээ очихоор хоёул алхав. Дэнзэн ганц үг ч ган хийж дугарсангүй тамхиа нэрсээр тэнэг хүний дотор уужуу гэсэн аятай “хэмм энэ бид 2 энэ голоос хаа холддог юм” гэсэн аятай суув. Юмжир дунд хүүгээ дуудаад араас нь яваад аль зүгт хаа явах нь мэдээд ир гэж сэм мөрийг нь мөшгүүлэв. Нөгөө хоёрыг ганц модонд очсоныг дунд хүү Тулга хараад ээждээ бүгдийг хэлэв.

Юмжир авгай: -“Тийм байхаа би мэдээд байсан юм. Чөдөр үе үе алга болоод байдаг байсан очдог газартай байж л дээ. Манайх нэг л өөдлөхгүй болж өгөхгүй байсан энэ нэг юм тэнд ямар нэгэн зүйл манайхруу хийдэг байж” гэсэн нөгөө л булингартай санаа бодолдоо хөтлөгдөөд том зайран хүүдээ учрыг хэлтэл … Нөгөө овилгогүй дөвчин зайран хүү нь бүхнийг мэдэгч тэнгэр эзэгнэсэн онго шүтээнтэй мэт сүрийг үзүүлж шүлсээ савируулан айлдахдаа. -“Муу ёр дуудаж үхээр газраас хий дагуул газрын гай манайд их чирж ирдэг байж. Очдог тэр газрын замыг хааж хөлийг нь тушаж яс маханд нь жаахан мэдрүүлэх хэрэгтэй бна” гээд хар ямааны цустай нойтон турсага тэр очсон газарт

дэвсэж модонд нь чагтлаж тэмдэгт хий хэмээн их мэдэмхийрч дунд дүү Тулгыг аваачиж тавь хэмээн юу ч мэдэхгүй гэмгүй дүүгээ үйлэнд дайлгалаа. Хар ямааны цустай турсага морин дээр ганзагалаад цусыг нь савируулан модны зүг хатирав. Тулга дүү нь газар товчлон очихдоо булаг хөндлөн хариалгаад ганзагатай арьсны цус дуслахыг анзааралгүй очоод модны хаяанд арьсыг доош харуулан дэвсээд буцах замдаа хальт морио услангаа буртагтай гараа булагт угааж гэрийн зүг хатирав. Ингээд хөөрхий Тулгын хувь заяа хорон санаатнуудын зараалаар үйлдсэн хөдөлгөөн бүр нь хар лусын хорлолд гүн бариулсан нь ойлгомжтой боллоо. Хээрээр гэр хийж хэцээр дэр хийж айл саахалт хэсэж аяга тагш эргүүлж малгай тавьбал манайх гэж өл залган

зовлонтой нэгэнд нь дэмтэй, заяа муутад нь хатуу ширүүн явдаг Цахиур зайран хээрээр хөлчүү тэнэж яваад хоног төөрүүлэх газар нь эргэж тойрдог байсан модондоо ирж цустай нойтон арьс дээр дулаахан гэхч атиралдаад унтаад өгөв. Шөнөжин хөрвөөж, туулсан амьдралаа зүүдэндээ нэгт нэгэнгүй харж их л тавгүй үүрээр сэрэн зүүдээ санан гөлөрч хэсэг суусны эцэст дор нь байсан нойтон арьсыг шинжиж үзээд нэг л биш болоод буйг анзаарсан Цахиур зайран алдаж байсан бүхнээ эргэн санаж үйлийн араа ухаж “мөрөө баллаагүй гэрчтэй үлдээдэг, үйлний ард гэсгээл хүртэх эзэнтэй байдаг, амьд бүхэн сүнстэй, амьгүй бүхэн эзэнтэй гэж хэн энд ийм зүйлийг хийв. Хэлтгий тавилантай надаар яах гэж оролдов. Хэндээ гэж хорогдох юмгүй намайг хэн хорлох гэж сэдэв.” гэж Улаа бутарсан улаан үрчгэр

царай нь хөмхийгөө зуун утсан чинээ улаан аминаасаа уйдсан байхдаа үе удмаараа үгүйрэхээ мэдэж л хийсэн байгаа даа хэмээн цустай нойтон арьсыг шүүрч аваад жим мөр гарсан Дэнзэнгийн зүг алхав. Зайран хүүгийн гадаа ирээд гэрт нь орохдоо арьсаа босгоных нь үүдэнд хаяад дотогш оров. Цахиур зайрангийн сураг сонссон дөвчин зайран. -“Зиа ах хүү хаанаас хаа хүрч явна даа . Хэлэлцээ зугаа хэрэг зориг юусан билээ. Тэнгэр нь хаясан ах хүү хар усаар цангасан уу ? Алив суу хол ойроор чимээ сураг юу байна.” хэмээн их басамжлан ёврох маягтай егөөдөж мэнд мэдэхэд . -Цахиур зайран “За дүү хүү тэнгэр газрын савслагаа танихгүй байж таалсан заяагдмал хоёр удмаа ялгаж мэдэхгүй хэвтэж. Хаана хэзээ хэнд юу хийж өгсөн зам мөрөө

сайн баллаж бай. Өргөө гэрийн чинь хойморт залрах эрхэс дээдэс шүтээний чинь үүд хаалга босгонд чинь өлмий дор нь дэвсэх хар ямааны нойтон арьс авчирлаа хө…Догшин хар зайрангийн шүтээнд хүйтэн хошуутны цус үзүүлсэн бол долоон үеийнхээ махан овоог өөрийн гараараа үйлдэж дээ хүү минь. Цэхийх мэлмийнд нь цусан нулимс урсаг, Цэвдэг хүйтэн сэтгэлд чинь зовлонгийн далай урсаг, Махан биений чинь арьс өмөрч зумарч унаг, Ясан биений чинь хэлхээ талаар нэг шагай шиг тараг… Идсэн бүхэн чинь идээ бээр болж гоожиг, Уусан бүхэн чинь усан бээр болж урсах болно ЧИ. Гэмээ ухаарч эртхэн нүглээ наминчлахгүй бол Эрүүгээр чинь зааж нурууг чинь маажина, Хэлийг чинь сугалаж, бөгсийг чинь таглана шүү” хэмээн хэлээд хаалгыг саваад гарч одов. Нөгөө омог бардам хэл амтай дөвчин зайрангийн хэл нь татаж өвдөг нь чичирч дотор нь эвгүйрхэн

ганц ч үг хэлж чадалгүй хөшиж орхив. Амьтай үгийг ширүүн чулуудвал алж ч мэднэ, Аядуу сайхнаар хүлээж сонсвол ерөөлч болно гэдгийг хуучны бурхи толгой зангаргаараа хэлээд “хохчинь шүү хэрээ мэдээрээ” гэсэн хатуу үгийг тархинаас нь нэг хэсэгтээ гарахгүй болтол үгээрээ ташуурдаад гарав. Түүнээс хойш дөвчин зайрангийн нүдний гал нь унтарч, царай зүс нь зонхийж бүрсийж үгийн муугаар дайрсан Цахиур зайрангийн үг сум мэт шигдэж шингэсэн бололттой гудайж эхлэвээ. ( үргэлжлэл бий…)

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *