Нүүр Өгүүллэг “ТӨӨРӨЛДСӨН ТАВИЛАН” өгүүллэг “5-р хэсэг” нэгэн бөөгийн түүхээс…болсон явдал

“ТӨӨРӨЛДСӨН ТАВИЛАН” өгүүллэг “5-р хэсэг” нэгэн бөөгийн түүхээс…болсон явдал

0 секунд уншина
0
0
614

Дэнзэн гэх айл хөл толгой нь олдохоо байж, яаж эргүүтэж буйг нь эрүүл ухаанаар харсан бага охин Сэржээ нь орох байх нүхээ олж ядан арга мухардаж үнэний эрэлд гарав. Өөрийн гэр бүлээ мухар сүсгийн

ёроолгүй эргүүлэгнээс аврахаар шамдана. Харин хаанаас эхлэж явахаа нэг л сайн ойлгохгүй байлаа. Чөдөрт бодож санаж явдаг бүгдийг мөн гэр бүлийнхээ буруудаад байгаа бүхнийг сэтгэлээ уудлан ярьдаг байв.

Бүр Чөдрийн тухай өөрийнх мэдээгүй амийг нь аварч нэр хайрласан өвгөн домчийн тухай хүртэл хальт дурьдахад Чөдрийн таталдсан нүүр үрчлээтэн татга хийж, сүүмгэр нүд нь томорч чихээ хулмаалган,

“Эгчээ тэр өвгөн хаана байдаг хэн гэж хүн бэ ?” гэж ухасхийн барьж асуутал . Эгч нь “За байз 9 жилийн өмнө гэхээр чи 3 настай би 7 настай байж. Тэр үед домч өвгөн ах их л хөгшин байсан одоо байдаг юм болов

уу даа асууж сураглая тэр өвгөн энгийн нэг хүн байгаагүй хоёулаа олж очъё асууж лавлах ч юм бна” гээд өндийлөө. Төд удалгүй сураг гаргаад хоёулаа өвгөн домчийнх руу зорихоор явлаа. Өвгөнийд очтол бие

тааруу, нүд нь юм харахгүй болсон гээд ач охинтойгоо хамт байдаг бололттой хэцүү ядруухан амьдралтай хэвтэж байх юм. Сэржээ эгч нь “өвөө таныг зорин холоос бид 2 олон зүйлийн талаар асуухаар ирлээ. Та мэнд сайн байна уу? Сайхан зусаж бна уу? гэсээр өвгөний орны дэргэж суулаа. Өвгөн “зиа хүүхдүүд хаа хүрч энэ холыг зорив. Хэзээ мөдгүй болсон надаас хэрэг зориг юусан билээ” гэтэл. Сэржээ охин “Өвөө 8, 9 жилийн өмнө манайх нүүж явахдаа гэр нь шатсан айлаас олсон балчир хүүг танд авчирч эмнэж домнуулсан санаж байна уу? Дагуулж яваа дүү минь таны нэр хайрласан Чөдөр. Өвгөн алив ойрт миний хүү гээд… гараараа нүүрийг нь тэмтэрч үзээд “яасан лут том эр

болоов дээ миний хүү толгойг татан үнэртээд чамайг би ирнэ гэж мэдэж байсан юмаа хүү минь… Бие нь сайн биз дээ өвөө нь өөрийгөө яая гэсэн хүн энэ муу ач охиндоо хорогдоод сэтгэл амар нүд аниж чадахгүй л хэвтэж байна даа хэмээн жаал хуучлав. Өвгөн хүүд ‘хүн хүнээр дутдаггүй юм хүү минь хүний сайнтай нь нөхөрлөж олонтойгоо ойрхон байж зовсон олонд дэмтэй тустай яваарай. Өвөө нь яагаа ч билээ миний ач охиныг харж хандаж яваарай” гэж чамаас гуйж байна хүү минь гээд гараас нь чанга гэгч атган дотоод сэтгэлээрээ холбогдон гуйв. Чөдөр өвгөнийг харж их л зүйлийг дотроо бодож эгчдээ хэлэв. Эгчээ та харьж бай би өвөөг тэнхэртэл хэсэг харж хандаж тойглож туслах ёстой. Өвгөн ахыг байгаагүй бол би байх ч үгүй байсан. Гар хоосон, хорогдох юмгүй надад санаа зоволтгүй ээ.

Өвөөд дэм болж охинтой нь ханьтай хэсэг асарч байгаад тэнхэрхээр нь очно гэж хэлээд эгчийгээ явуулав. Орой болгон өвгөнтэй хууч хөөрч амьдралын нарийн ширийн юмыг их судлаж асуусаар өөрийгөө олж харах, таних их олон зүйлийн учгийг тайлж ойлгож авсанд Чөдөр хүү маш их аз жаргалтай, сэтгэлийн амар амгаланг мэдэрч, урьд өмнө чөлөөтэй тухтай унтаж амарч үзээгүйгээр амарч өөрийн тааваараа сайхан байж олон зүйлийг эргэцүүлж ойлгож авав. Тэр үед та надад тусласан учраас би амьд өдий зэрэгтэй яваа. Гайхалтай сайхан сэтгэлтэй таниас хүн байхын учрыг маш сайн ухаж ойлголоо “өвөө таныхаа ачийг хүү нь насан туршдаа санаж явах болно” гэж хүү өвгөнд аминчлан хэлээд унтав. Гэртээ буцаж харихад Сэржээ охиноос ээж нь Чөдрийг асуутал. Охин болсон зүйлсийг хэлтэл ээж нь “тэр

өвгөн одоо болтол амьд байдаг хэрэг үү? Хэн тэрэнд бас заагаад өгчихөв дөө.Тэр тэндээ шингэвэл таарна гэсээр амандаа зүхэв”. Юмжир авгай хүүгийнхээ номын багшаас Чөдрийг тийшээ очсон талаар хэлж энэ хүүг ингээд явуулчихвал хэмээн хүүг муулсаар номын багшаараа тэр чигт нь цаашлуулах сэржим өргүүлэв. Харын өргөл өргөсөн лам багшийн бие нь тэр шөнөдөө нэг л бишдээд балчир хүүд өргөсөн өргөл надад ингэж нөлөөлөх учиргүй дээ. Тэр цаана байгаа өвгөн тосч угтаж байх шиг байна гэж бодоод хэвтэрт буй өвгөнийг андуурч дахин ширэвсэнээр тэнхээ муу байсан домч өвгөнийг тэр чигт нь унтуулаад эцсийн замд одуулсанаараа олон ч хүний мууг үзэж өөртөө дааж давшгүй лай ланчиг хураасаар л… мөн ч их хүнд төвөг удаж түмэн нүглийг үүрсээр… Хар багаасаа зовлон үзсэн

хэрсүү хүү Чөдөр өнчин үлдсэн охинтой өвөөгөө арай ядан хөдөөлүүлээд хүний зовлон хягаартай, одоо хангалттай, Дэнзэнгийнхээс зам заяа нэгэнт салах болсоноо зөн совингоороо мэдээд өнчин охиныг дагуулан хүн болж толгой хорогдож байсан айлаасаа чимээгүй явахыг хүссэнгүй учир байдлаа хэлээд мөрөө хөөхөөр шийдэж тэдний зүг хөдлөв. ( Үргэлжлэл бий…)

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *