Нүүр Өгүүллэг “ТӨӨРӨЛДСӨН ТАВИЛАН” өгүүллэг “4-р хэсэг” нэгэн бөөгийн түүхээс…болсон явдал

“ТӨӨРӨЛДСӨН ТАВИЛАН” өгүүллэг “4-р хэсэг” нэгэн бөөгийн түүхээс…болсон явдал

0 секунд уншина
0
0
578

Тэр явдалаас хойш Дэнзэнгийн бие нэг л өөдөлсөнгүй. Мал хуй нь ч өнгө зүс ёозгүй гундуухан үзэгдэнэ. Мэр сэр мал нь намаг шаварт шигдэж үхэх, хээрийн боохойд шүүрүүлэх, хааяа нэг малын эргүү

өвчин хотонд нь үзэгдэж эхлэв. Үр хүүхдүүд нь ойр зуурхан гэмтэж бэртэхээс эхлээд өвчин ороогоод, тулга тойрсон явган хэрүүл хэл ам ер тасрахгүй байх нь цаанаа л гал голомт нь сэвтэж нэг л болохгүй

болсон шинжтэй. Тэр айлын байдал хөмөрсөн тогоонд орсон мэт буруу эргэсэн нь тодорхой байлаа. Нутаг сэлгэсэнээс болж хангай хайрхан зохихгүй догширсон хатуу байна уу? даа … холуур байсан

гайг өөртөө татаж лай ланчиг дуудчихавуу хэмээн таамаглаж, хаана л сайн гэх үздэг хардаг үзмэрч төлөгч, лам хувилгаан, гэгээнтэний эрэл сурал болж учир зангилааг олохоор ойр хавиар яваагүй газаргүй,

урьж залаагүй хүн үлдсэнгүй. Үзсэн харсан хүмүүсийн төлөгт бууснаар “үр хүүхдээс тэнгэрт таалж эрхшээсэн хосгүй заяа байгаа учраас танайх ороогдож уруудаад байна” гэх олонтой сонсогдох нь тэр.

Үзсэн хүмүүсийн таамаг дунд тэр хүүг хэн бэ? гэдгийг хэнч сайн тодорхой ойлгосонгүй, төөрөлдөж мунгинаж мухардаад байлаа. Аргаа барсан Дэнзэн “буурлын буян байна даа манай удамд алив л өнгөтэй өөдтэй бэл бэнчинтэй бүхэн байсандаг” гэж бодоод харсан үзсэн бүхэнд ураг төрлөө хуруу даран магтаж бардам зангаа гээж мэдэхгүй зүтгэсээр л байлаа. Тэрхэн үед Юмжир бодлоо..,”Айлд нэг үйлийн үр үүрсэн, эрх танхил дураараа ааш авиртай, өвчин зовлон ороосон сор хүүхэд төрдөг юм гэсэн. Тэр нь миний овилгогүй отгон хүү болж таарлаа. Нэг л болж бүтэхгүй байгаа.” гэж ахархан бодов. Юмжир хоолойгоо засан чангахан дуугаар..,”манайд тийм удам бий. Тэр

гэгээнтэн содон хүүхэд манай л удам болж таарлаа” гээд хэлээд авав. Хөндий, голоороо цуурхал тарааж хүүдээ хошуу дэвсэж хир халдаалгүй дээдэлж, тахин шүтэж эхлэв. Дэнзэн бас арай өөрөөр бодон “манай удамд ч бас хоосонгүй бөө байсан л юм даа ууган хүүг минь удам залгана гэж яалт ч үгүй 2 ч хүн надад хэлсэн дээ” гээд цай оочлон суухдаа бас л дотроо зөрчилтэй хандаж байв. Хүүхдүүддээ ялгавартай хандах болсонд бусад хүүхдүүд нь ихэд дургүйцэн хоорондоо таарч тохирохгүй муудалцаад би чи, чиний миний гэж өмч хөрөнгөө булаалдан илт хэмлэлдэж ирэх нь тэр. Эцэг эхээ амьд сэрүүнд хамаг хөрөнгөө хувиарлан хоорондоо тэмцэлдэх болсон бөгөөд шунал нь ихдэж төрсөнөө гэх сэтгэлгүй, төөрсөнөө харах заяагүй, адын сэтгэлдээ мэлмий нь сохорцгоож, Дэнзэн гэдэг айлд амьд амьтан тогтохын

аргагүй хэрүүл тэмцэл болж,дунд нь хөөрхий Чөдөр хүү хүн болгоны гарын шүүс, нүдний үзүүр болон тогтох газаргүй болтол нь нүдийг нь бүлтгэнүүлсээр олон хаврын нүүр үзлээ. Өөдлөсөн ч юмгүй улам л доройтож байдгаа барж хамаг л мал хуй нь үхэж эд хөрөнгөө зарж арилжсаар ааш авир нь ч учир олдохгүй хүн танихын аргагүй болцгоож, хүний мөсгүй байхын тод жишээг тэр голын саахалт айлуудын ам дамжих ярианаас ёстой л нөгөө хар цагаан хэл ам хүний нүдний хор шингэх, атаа жөтөө ийм аюултай амьдралд нөлөөлдөг гэдгийг тэр айлаар тод жишээ болж байлаа. Гэнэт Дэнзэн “зовлонгийн түргэн дээр аль юм болгон хүлээж харж суух билээ. Хурдан түргэн хүүгээ гэгээнтэнд шавь оруулж хувилгаан дүрийг нь тодруулж нутаг хошуугаараа зарлаж зартай найр наадам хийж олон түмэнд хүлээн

зөвшөөрүүлэхгүй бол ийм байдалтай энэ насандаа би жаргал үзэхгүй нүд аних гээд байна” гэж Юмжир авгайгаа шалавлаарай гээд өндийв. Хэдэн жилийн дараа Дэнзэн өвгөний удмаас ууган хүү нь бөөгийн угаа авсан нэртэй эдийн шуналтай, эрх ямбатай, удган багшийнхаа аманд унаж тархиа мэдүүлсэн, ураг удмаа сүрдүүлсэн, сүржин даржин давилуун бөө сүг тийрэн наалгаад бүх л хүмүүсийг айлгаж дарамтласан муу бүхнийг нь сурсан учраа мэдэхгүй дүүлдэг нэгэн болж. Зовж ядарч үзээгүй хүн, хүний зовлон жаргалыг ойлгох биш, өвдөж өлсөж, үзээгүй хүн хүний өвчин үхэл хагацалыг мэдрэхгүй учраас бөө гэсэн нэртэй бусдаас илүүд өөрийгөө бодсон дөвчин нэгэн болж тэр голдоо сүрийг үзүүлдэг болжээ. Юмжир авгай өөрийн талаас отгон хүүгээ хувилгаан хэмээн бодож эрдэм мэдлэгийн чадварыг нь гүйцэт ухаж ойлгоогүй, өргөл барьцаар нь хахуульдсаар өөрийн

удмаасаа тодорсон гэх толгой муутай отгон хүүгээ шүтэж явдаг ганц үнэнч сүсэгтэн нь Юмжир авгай өөрөө болжээ. Хүсэл нь нэг л санасанаар сайхан дүүрдэггүй заримдаа айх гайхах зэрэгцдэг байж. Шунал ихэдвэл шулам болдог гэгчийн гайг ураг удмаараа үүрч яваа Дэнзэн өвгөнийх өөрсдийн үр хүүхэд буян хишгээрээ туйлж буйг харуулсан хар он жилүүд үргэлжилсээр…Баян бардам хүнтэй тэнгэр холбогдоггүй. Балаг ихтэй тэнэг хүнийг тэнгэр ивээдэггүй үлгэрийн гол дүр болж буйгаагаа ухаарах сөхөөгүй улам л шунасаар… Харах мэлмий нь сохорч хаан мэт аашлаж хамаг бүхнийг захирч хатан

болох санаатай шунасан Юмжир авгайн шунал.., Бүхнийг мэдэгч хэмээн өөрийгөө өргөмжлөн хамаг л хор ховыг хутгаж амьтан хүний тархи толгой эргүүлэн хурааж, зэхэж, овоолсоор хүнээ байж хамаг амьтны зовлонг хар толгойдоо үүрч өөрийн гараар үр хүүхдийнхээ тавилан заяаг харлуулж яваагаа огтоос ухамсарлаж ухаарах шинжгүйдэг… ( үргэлжлэл бий…)

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *