Нүүр Өгүүллэг “ТӨӨРӨЛДСӨН ТАВИЛАН” өгүүллэг “3-р хэсэг” нэгэн бөөгийн түүхээс…болсон явдал

“ТӨӨРӨЛДСӨН ТАВИЛАН” өгүүллэг “3-р хэсэг” нэгэн бөөгийн түүхээс…болсон явдал

1 секунд уншина
0
0
779

Өглөө болмогц илүү гэрт орж хартал ирсэн гийчин аль эртээ босоод явсан байж. Хөөе Юмжир нөгөө хүн чинь хайчив харсан уу гэтэл. -Өө би чамд хэлээгүй юу? … Алив наад юм хум бүрэн бүтэн байна уу? Хаа

газрын явуулын гуйлгачид хамаг юм хамаад явчихсан уу гэсээр хашгирч ирээд хоосон гэрийнхээ хамаг юмыг бүртгэж үглэж гарав… – ” Чөдөр алив сэрээрэй миний хүү. Аагтай шаргал цайгаа өндийгөөд нэг

амс, атга улаан боорцогоо өвөртлөөд адуу малаа эргүүл” гэх чимээнээр нэг нүдээ онийлгож ирээд харахнээ. Галын илч төөнөж, хэдэн хэрчим борц хаясан өтгөн сайхан цай барьсан эмэг хормойгоо хумин хурган

цагаан олбог дээр суун үл ялиг инээвхийлэн өхөөрдсөн аястай үзэгдэх төдийд сэрэмгүй сайхан зүүдэндээ хүү босож ядан байтал. Юмжир авгай “хөөш тэр цэвхийсэн юм ямар гавъяа байгуулсан гэж ногоороод

байгаан алив бос” гэх бахирсан хоолойгоор орилох цуурай чихэнд нь сонсогдож гэнэт хөлс нь шавхарч хөлийн ул нь хатгаж шөрмөс нь зангиран цочоод сэрэв. Босоод харсан чинь хэнч байсангүй. Эргэн

тойрноо харлаа онгорхой цоорхой гэрт уранхай ноорхой хувцастайгаа нөгөө л зүдэрч яваа Чөдөр хэвээрээ байлаа. Ам нь жигтэйхэн их хатжээ. Бушуухан босож шанага хүйтэн усыг гүд гүд залгилаад гарлаа. Ер бусын эзэнгүй мэт чимээ анир үгүй их л сонин…Тэгсэн хаяа түшин байдаг барлаг Дулам эгч “Дэнзэн Юмжир хүүхдүүтэйгээ саяхан үүгээр бархирч бархирч урагшаа айлын найр наадамд явсан. Чи орж хурууд хүлх. Чамайг малын хашаа хорооны шалбааг бүгдийг хусаж цэвэрлэ гэсэн шүү хүүхээд” гэв. Тэр нэг өдөр найр наадам хавтгайран Дэнзэн хэдэн нөхдүүдтэйгээ чуулан дарвиж явтал уулын хормойгоор нэг согоо зурвас үсрээд явах нь тэр. Омогтой нөхдүүд хүлгийн хурдныг

үзэж цөс нь хөөрч элдэж гарав. Яах аргагүй нэг согоо сүрэгээс тасран 1 хөл доголон бололтой хурдалж чадамгүй гүйцэгдэхийн даваанд Дэнзэн уртаа баавартай мөнгөн толгойтой, алтан бүслүүртэй ташуураараа толгой дундуур нэг хүчтэй гөвөх нь тэр. Хөлчүү нөхдүүд олзтой гэж омогшоод навтасхийн унасан ангаа андын барилдлагаар унагасан газраа хуваадаг ёсонг үйлдэх гэтэл хээлтэй согоо байх нь тэр. Нөхдүүд ч учрыг ухаж зогтусаад гар хүрээгүй шүү гээд мөрөө буруулан давхицгаалаа. Дэнзэн хөлчүү сагсуурч яваад юу хийчихвээ гээд цусанд будагдсан 2 гараа харан өвөөгийнхөө аминчлан захисан захиасыг бодон хэсэг суух нь тэр. ” Амьтны аминд бүү хүр. Хээлтэй амьтанд бүр ч болохгүй. Удмаараа яарин болсон түүх байдаг юм шүү.” гэж хэлж

байсан өвөөгийнх нь үг сонсогдох шиг. Эргээд очтол эхнэр Юмжир нь ” Ээ халаг ээ халаг. Бүр мэдээд байсан юм. Юугаар дутлаа гэж тэр вэ? Энэ хошуугаар нэг цуурчлаа. Алив явъя. Бушуулаач” гээд ширэв татан сандчив. Айж сандарсан Дэнзэнгийн уусан балга архи нь гараад гэртээ буцаж ирээд нөгөө л нэг Чөдөрлүү давшлав . Муу л бол хойд талын хар овоохой гэж бүх юмыг Чөдөрт тохно… -“Хаагуур тэнэж яваад өчигдөр тэр хар хараалч гуйлгачинг гэрт чирж ирэв чи.Тэр хар хулгайч манайд ирж хоносноос чинь болж, буянд минь бузар шингэж, миний гараар хээлтэй амьтны амь тасдуулж удамд минь сэв суулаа. Чи ямар тавилангаар миний замд гарч ирж миний амьдралд гай болно бэ? Зайл чи” гэж суран ташуураар улаан эрээн болтол нь гөвөж орхив. Айж чичирсэн Чөдөр арай ядан гараас нь мултарч амь мултарсан

гөлөг шиг хойд уулын чигт хөлөө чирэн уйлсаар энэ чигээрээ ирэхгүй шүү хэмээн бодсоор түргэн түргэн алхаж гомдсоор цааш явжээ. Маргааш нь Дэнзэн өвгөний бие нэг л бишээ өндийж дийлэхгүй яасан нь мэдэгдэхгүй тархи нь ангалзаад хамаг бие нь янгинаж хөлрөөд үхлүүд юм хэвтэж, Юмжир нь үглэж яншисаар байдал бишдэж буйг гадарлах янзтай. Дуу нь цөөрч бувтанаад Дэнзэн хөнжлөөсөө өндийсөнгүй бүр дордох нь тэр… Сандарч тэвдсэн хүмүүс юу хийх яахаа олж ядан домч оточ сураг асуун хөл толгойгоо олохгүй сандралдав… Учир явдлыг асуухаар лам гэртээ залтал. Ааштай эхнэр өвгөнийхөө үйлдсэн нүглийг хаацайлан өнөө л бяцхан хүүтэй яаж зам заяагаар учирсанг ламыг ам нээж эхлэхээс урьтан ярьж эхлэв. Лам сонсож суусанаа “сэтгэлдээ тээсэн бул хар чулуугаа уудлаж,

булингараа арилгаж чадвал хүн амьтан өөрөө ариусаж байдаг учиртай. Хүн хүнийг аль муугаар зүхэж бодох тусам өөрөө өөртөө зовлон нэмж явдаг хорвоо хойно. Хүнээс алдаа хайж суухаар өөрсдийнхөө дотоод сэтгэлд гэрэл гэгээ оруулж бай” гэж хүн байхын нигүүслийг бурханы сургаальд дайлган үгээр сэтгэлийн засал айлдаж ..,”хаана хэзээ ямар гэм нүгэл үйлдсэнээ нэн даруй очиж өршөөл гуйн, өргөл хийн засахгүй бол хар лусын хорлол хар толгойг чинь авч одохоор зэхэж дээ” хэмээн хэлээд..,”ухаж ойлговол удамд чинь аюулгүй, учирлаж гэмшиж өршөөл эрэхгүй бол утсан чинээ улаан аминд чинь аюултай” гээд тэднийхээс морджээ. Хэлсэн даруйд нь ухаан муут өвгөн, эхнэрийн хамт нөгөө хээлтэй согоо гудайлгасан

хайрханы зүг арай ядан цай сүү идээ бэлдээд мордов. Өөрт оногдсон лай ланчигаа наминчлах гэж явж байж, хүүг дотроо зүхээстэй үнэнтэй нэг л эвлэрч ядан бурууг өөрөөсөө зайлуулан тэр эрэмдэг гуйлгачингаас нэг боллоо шүү хэмээн үглэн цааш явлаа… ( Үргэлжлэл бий…)

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *