Нүүр Өгүүллэг “ТӨӨРӨЛДСӨН ТАВИЛАН” өгүүллэг “2-р хэсэг” нэгэн бөөгийн түүхээс…болсон явдал

“ТӨӨРӨЛДСӨН ТАВИЛАН” өгүүллэг “2-р хэсэг” нэгэн бөөгийн түүхээс…болсон явдал

0 секунд уншина
0
0
544

Нилээн хэдэн жилийн дараа …Чөдөр хүү Дэнзэн өвгөний хамаг л хар бор ажлыг хийдэг зарц боол шиг хорвоогийн хатуу хөтүү амьдралыг гундуухан өнгөрөөж, тоглож наадах хүүхэд насандаа эрт хэрсүү санаа

сууж бэрх бүхнийг бяцхан зүрхэндээ тээн биедээ баймгүй ухаан зарж, хөвөрсөн олон бодолдоо ойлгож ядан “Би айлын бага нь атлаа яагаад ингэж явах ёстой юм бол… Энэ гэрийнхэн намайг юм болгонд морь

нохой мэт үзэж, өнгөтэй өөдтэй бүхнийг ах эгч нарт өгч надад гологдож шилэгдсэн бүхнээ илүүчлэн, нохой хоолноосоо дор юм идүүлж, үргэлж загнаж, нүд үзүүрлэн яагаад хөөгөөд байдаг юм

болдоо…” гэж бяцхан хүүхэд ойлгож ядан хором бүр ухаан суун, өөрийн гэсэн зожиг ганцаардмал ертөнцтэй болсоор л байв. Айлын хүүхдүүд намайг муухай царайт хэмээн шоолж дээрэлхээд байхад

надад өмөөрч хамгаалж хайрлах ах эгч, аав ээж байхгүй гэж ихээ урт санаа алдан хонь малаа хариулан явахдаа байнга очиж мэгшин уйлж суудаг өнчин ганц модондоо очин шимширсэн сэтгэлээ уудлан, хамаг

зовлонгоо тайлагнаж тайвширдаг байжээ. Тэр модондоо очих бүртээ чулуугаар гэр хороо хийн өрж тавиад өөрийгөө их жаргалтай болгох гэж үргэлж мөрөөдсөөр нар буух үест гэрийн зүг буцдаг байв. Ургах улаан нартай уралдан ирэх тоолонд тэр чулуунууд нь амьдралын ээдрээ бүхнийг тайлаад байгаа юм шиг байрлал тэмдэгт нь өөрчлөгдөж, хэлбэр дүрс өнгө нь солигдсон байдаг байж. Хүүд гайхал төрж “Ямар учир байгаа юм бол?” хэмээн бодож хүүхэд болсон хойно үргэлж түүнийгээ харж манан эргэж тойрдог болов. Ямар нэгэн холбоос далдын юм нааш татаад, захиас сургамж юм заагаад байгааг зөнгөөрөө мэдрээд байлаа. Дэнзэн өвгөний бага охин Чөдөр хүүд их

сайн, хааяа нууцаар тараг ааруул, идсэн яс махны цөвдөл өгч бор ходоодыг нь өлтэй залгаж хааяадаа хоёулаа талын салхинд илбүүлэн хээр талаар гүйлдэн тоглож, сонин хачин зүйлсийг ярилцаж суухад Чөдөр эгчдээ хорвоогийн эгэлгүй сонин хачныг өөрийн мэдэлгүй гайхширтал ярьж тайлбарлаж өгдөг байж. Охин ч хүүгийн ярианд их сониучирхан дүүгээ ихэд хайрлаж ойлгох болж. Чөдөр эгчээсээ асууж гэнэ.”Эгчээ надад яагаад манайхан ийм муу ханддаг юм бэ?” гэхэд эгч нь дүүдээ үнэнг хэлж гэнэ, “Эгчийн дүү намайг хэлсэн гэж хэнд ч хэлж болохгүй шүү чи надад амла! Чамайг жаахан байхад чинь гэр чинь шатаад ганцаараа үхэх гээд түлэгдсэн байхыг манайх нүүж яваад олж авсан. Аав домчид авчирч үзүүлээд амийг чинь аварсан юм л даа. Чи

үнэндээ манай аав ээжээс гарсан хүүхэд биш л дээ” гээд хүүхэд л болсон хойно юу ч бодолгүй хэлсэнд Чөдөрт тэнгэр харанхуйлаад дотор нь бачууран хоолой нь зангираад “Тэгээд би танайд толгой хорогдож буй төөрсөн гөлөг шиг хоолыг чинь хороож буй буг байсан байна шүү дээ” гэж ихэр татан уйлаад хэлтэл . Эгч нь “ээж аав чамд хэлж болохгүй гэж бидэнд хэлдэг эгч нь чамд хэллээ. Намайг хэлсэн гэж битгий хэлээрэй ээж аав загинана” гээд дүүгийнхээ толгойг илэн аргадах аядав. Чөдөр хүү ” Та харьж бай! Надад очих газар байна” гээд нөгөө модруугаа явлаа. Тэр модондоо очоод “миний ээж аав хаана бна? би хэн юм бэ? яах гэж намайг ингэж амьдруулсан юм. Тэр галд нь хамт үхүүлэхгүй яасан юм. Би одоо хэнд хэрэгтэй гэж?”… дээлээ нэвчтэл уйлж, хоолойгоо сөөтөл бахирч хашгирсаар тэндээ унтаад өгөв. Маргааш боллоо. Хүүд гэртээ харих хүсэл ер төрөхгүй тэндээ

хагдарч хатаж үхтэлээ бна гэж бодсоор хоол ус ч үгүй ангаж харангатан муужирч хэвтсээр 3 хонов. Ухаангүй хэвтэх хүү дээр явган нүцгэн ядруухан өвгөн ирж үзэхэд хүү арайхийж нүдээ нээж байгаа үзэгдэв. Өвгөн “Хүү минь амьд уу? гэрээ олохгүй төөрсөн үү? Яагаад энд хэвтэж байдаг билээ … танайх хаана уу? Энд ирж чулуу өрж тоглодог хүү чи юу? Ах нь энд ирж зовлонгоо нимгэлэн суудаг юмаа. Ганцаардсан хүүхдийн хүсэл мөрөөдөл гэлтэй чулуугаар өрсөн бүхнийг чинь хараад явдаг байсан. Чи ширхэг чулуу бүрт өнгө, сэтгэл, хүч нэмэн шивнэж гэрэл гэгээ, урам зоригийг уул овоо болгон өрдөг хүү чи байж” гэж танимхайрлаа. Хүүг үүрээд гэрийн зүг алхсаар харуй

бүрий болох алдад хүүгийн гэрт аваад очтол тэнд ердөө хүүг гэсэн санаа зовсон дүр төрхтэй хүн алга, хаана байсан хаанаас олж ирэв хэмээн асуух ч хүн байсангүй. Өвгөн гайхан учир байдлыг тэдэнд хэлээд “Орой болж нар шингэсэн тул эртхэн хажуулдаад өглөө газар дөхөж болно биздээ хүүхдүүд минь” хэмээгээд хажуу илүү отрын гэрт нэмнээ шидэн амрахаар болов. Гэрийн эзэнтэй ч олон үг сольсонгүй хажуулдав. Дэнзэн эхнэрээсээ асуув “энэ сайн эр чинь хаанахын хэнсэн билээ” гэхэд эхнэр нь “мэдэхгүй ээ… цагтаа мундаг чадалтай явсан Цахиур зайран гэж байсан гэсэн одоо ч хар усанд толгойгоо мэдүүлсэн хараал ерөөл их хийдэг. Хар гэрт байнга л орж гардаг гэж хүн үнэмшихийн аргагүй худлаа яриад амьтан хүний мал хуй

зувчуулсан сайн эр юм гэсэн. Хэн энийг гэртээ хонуул гэсэн юм.Хөөгөөд явуулахгүй яасын?” гэж толгой хаялан суухад, Дэнзэн “шөнө орой болсон байхад яаж үгүй гэх билээ. Өглөө эрт явна биз эр хүний замын хүзүү урт гэдэг өглөө аяга хоол хийж өгөөд өвөрт 5 ааруул боож өгнө биз” гэж хэлээд унтлаа. ( Үргэлжлэл бий…)

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *