Home Өгүүллэг “ТӨӨРӨЛДСӨН ТАВИЛАН” өгүүллэг “1-р хэсэг” нэгэн бөөгийн түүхээс…болсон явдал

“ТӨӨРӨЛДСӨН ТАВИЛАН” өгүүллэг “1-р хэсэг” нэгэн бөөгийн түүхээс…болсон явдал

0 second read
0
0
933

Эрт цагт нутаг хошуундаа чинээлэг, бэл бэнчинтэй, эд хөрөнгө эрх мэдэлтэй Дэнзэн өвгөнийх байжээ. Мал ахуй нь талаар дүүрч, тариа ургац нь халиуран байдаг. -Бор толгойн энгэр, боргилон урсах голдоо

айл саахалтын хүмүүстэй эв түнжин жаахан тааруу ёдор өвгөн, ааш муутай эхнэрээ торго дурданд өлгийдөж алт мөнгөнд умбуулан, 3 хүү 2 охиноо хүний дор оруулахгүй эрх танхил өсгөж элбэг дэлбэг дутагдах

гачигдах зүйлгүй амьдардаг юмсанж. Нэгэн хавар нутаг сэлгэж нүүж яваад зам зуур гэр нь галд шатаад нурам нь хөрөөгүй буйранд амьд мэнд мөлхөж гарсан гэлтэй тал бие нь түлэгдсэн арай ядан амьсгаатай

3 настай гэмээр хүүг олж харжээ. Тэрхэн зуур аваад явах уу байх уу хэмээн өвгөн дотроо зурвас бодох төдийд, эхнэр нь “эцэг эх нь ч байхгүй эрэмдэг зэрэмдэг юмыг аваад хүн болоо ч үү үгүй ч үү орхиод

явъя” гээд хяламхийх аядахад, хүүхдүүд нь “ааваа ийм болсон жаахан хүүхдийг ингээд орхиод явж болохгүй ядаж домчид аваачиж өгвөл хүн болж юуны магад” гэж гуйжээ. Өвгөнд “Хүн тэжээвэл толгой

цусдана, мал тэжээвэл ам тосдоно” гэх бодол бууж, “Монгол хүн байна даа яаж орхих билээ. Ядаж айл хороо бараадуулъя” гээд үхэр тэрэг дээрээ эсгий дэвсэн хэвтүүлээд, яргалан ёолох хүүгийн харц руу харсанаа, – “Энэ хүү надад хожим хэрэг болно” хэмээн бодон шалзарч түлэгдсэн биеийг нь дээлээр ороон хэвтүүлээд цааш хөдлөв. “Ойр хавьд айл саахалт байхгүй гаднаа түлэх түлээгүй, түрэх тэрэггүй, малын хороо хашаагүй, ганц морины гадас шонтойг бодвол хэцүү бэрх айл байсан бололтой. Эцэг эх нь хайчсан юм бол галдаа ноцсон болов уу? Ийм жаахан хүүхэд ганцаараа байна гэж байхгүйдээ” хэмээн наян бодол хөврүүлэн цааш явжээ. Дэнзэн өвгөн ч зусландаа бууж

төвхнөөд нөгөө хүүг нутгийн хувилгаан домчид үзүүлэн тэр өвгөн ч нутаг хошуундаа зартай, шидтэй, идтэй нэгэн. Танигдахгүй болсон царай, тавирахгүй байсан биеийг нь 7 хоног өдөр шөнөгүй зууралдаж байж бяцхан хүүгийн амь насыг нь айх аюулгүй болгоод амс хийгээд Дэнзэн өвгөнд хэлж гэнэ. – “За одоо аюул холуур өнгөрлөө аваад яв даа” хэмээхэд. Дэнзэн өвгөн “Таньд маш их гялайлаа. Хүүхдээр ганц шөлний бор халзан дөхүүлж өгье дөө” гэхэд хувилгаан өвгөн ” Хэрэггүй дээ. Би учирах ёстой хүнтэйгээ учирч тусласан. Тиймээс амь аварч байж ам цагаан халуун хошууд авахгүй ээ. Харин ч энэ хүүг домнож эмнэж байхад надад маш их зүйл бодогдсон. Арвин туршлага боллоо. Миний увидас чадвар урьд өмнөхөөсөө ихээр илүү илчтэй, хүчтэй төөнөж арга ухаан зарж цаанаасаа л холбоотой мэт намайг их

хурцлан шахлаа. Энэ хүү ер бусын хүү бололтой. Тиймээс хүү ус уух тавилантай сэргэлэн буянтай сайн хүү болох байхаа. Нэрийг нь хэн гэдэг бэ?” гэж асуухад Дэнзэн түгдэрч байснаа… Ийм учиртай тохиол болсон юмаа гэж өвгөнд тайлбарлахад домч өвгөн “асарч хандах арчилгаа нэг хэсэгтээ хэрэгтэй л юм байна үлдээгээд явах юм уу?”гэхэд Дэнзэн ” Хүний өөрийн ялгаа юу байхав дээ. Хүүхэд мөр бүтэн гэдэс цатгалан бол хаана ч өссөн яахав дээ . Манай хүүхдүүдтэй олонтойгоо хүн бологээ” гээд харамлах янзтай хэлэв. Харин та энэ хүүд нэр хайрлавал дараа нь тус орсон үед нь мэнд устай байлгаж байя гэж

хэлэхэд …өвгөн хэсэг бодож сууснаа за та нар бүрий болохоос өмнө нарны голтой байгаа дээр эртхэн мордож газар дөх дөө хэмээн гаргаж өгөөд аян замдаа сайн яваарай хүүгийн бие одоо алзахгүй өвөөдөө ирж золгож байгаарай Чөдөр миний хүү хэмээн битүү утгатай аргамжаа мэт нэр хайрлаад үнсээд үлдлээ. ( үргэлжлэл бий…)

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…