Нүүр Өгүүллэг “ЗОВЛОНД ХЯЗГААР БИЙ” ( Бөөгийн тавилан ) өгүүллэг “12-р хэсэг”

“ЗОВЛОНД ХЯЗГААР БИЙ” ( Бөөгийн тавилан ) өгүүллэг “12-р хэсэг”

0 секунд уншина
0
0
656

Жаргал ойр хавиас хатсан хожуул түүн гал бадрааж, Уужимд авчирсан цайгаа хоёр гараараа барьж их л хүндэтгэлтэй дэргэд нь харах нүд, сонсох чих нь болон суув. Хол ойр гэлгүй зорих газар нь

түшээд ч болтугай хүргэнэ хэмээн бодож урам зориг орон байлаа. Алдаж эндэж явсан он жилүүддээ уягдалгүй, хүсэл мөрөөдлөө даган Уужимын дэргэд хэсэгтээ байхаар шийдэв. Хоёул өнчин өрөөсөн

үлдэцгээсэн тул нааш гэх хүнгүй хоёр биенээ түшин хамтдаа тэнгэрийн үйлнээ зүтгэн нэг зүгт харан суух нь тэр. Хуурын аяс сайхан эгшиглэн явган бөөлөө хийж эхлэнгүүт Уужим ихээ хөнгөн шингэн

болж, суумгай ч эрүүл хүн шиг л займчиж салхи шиг найган тоосорч байлаа. Мөнх тэнгэр эцэг таньдаа Мөнх гэж мөргөн сөхөрч андгайлъя Тоостын хорвоод таны үгийг Тогтоож сайн тунгаан дамжуулъя Төө

биеэ түмэндээ зориулъя Төрсөн биеэ олондоо зориулъя Зовлонтын жолоог залъя Золгүйтны гайг зайлуулъя Бөөгийн удмыг сэргээж явна Бүхий л хүмүүст тусаа хүргэе Үнэн үгийг хэлж бөөлнө Үйлийн үрийг

хөллүүлж бөөлнө Тал дүүртэл хэнгэргээ дэлдэж Тангарагаа тэнгэртээ дуудан андгайлъя хэмээн дуудлагаа чангаар өчин явган шогшоруулж хөнгөн займчин бөөллөө. Гал улам өөдөө бадамлан тэр хоёрыг тойрон хүний дайтай хуй босож хуйсагнаж эргэлдлээ. Яг л хайрхан өөрийгөө цэвэрлэж байгаа мэт хамаг л хог шороог туугаад явчих мэт хуйлран хурааж байлаа. Төд удалгүй ойрхон нэг чоно улихад, цуурайтаж байгаа мэт цаана нь дагаад олон чоно улилдаж байв. Уужим онгод буурлуудаа дууджээ… Дэргэдээ суулган хараатай хүн шиг тэднийгээ харж, хөөрөлдөж, баясгаж, захих захиас бүгдийг тогтоон авч байлаа. Юм гэдэг учиртай, жаргал зовлон ээлжтэй. Энэ хугацаанд Уужим их ч

зүйл үзлээ, намба ч сууж. Бүхий л зүйлсийг ухан ойлгож чаддаг болж, хүний амьдралын туулах зовлонг өөрийн биеэр мэдэрсэн учир зовлон үзсэн хүн тусламж гуйн ирэхэд өөрөө зовж буй мэт хүнийг өөрийн биеэр мэдэрч сайн ойлгодог болж. Ингээд эргээд бодохнээ нас залуу цус шингэн байхдаа тэр үедээ зөв гэж бодож хийсэн үйлдэл бүр нь аагтай омогтой хийгддэг байж. Одоо гэтэл сууриндаа ганхалгүй нам сууж үйлийг давах ухаантай болжээ. Дөвчигнөж явах биш дөнгөтэй юм шиг буурьтай суурьтай үйлийг дүүргэх тэнхээтэй болсон байна. Жаргал ч өөрийн эрхгүй хажууд нь уяарч тайвширан хамаг биеэ суллан хөлөө эвхэн налж хайр нь хүрч харц нь баясан тагшинд нь шим хийн хоёр гарнаас нь барьж зөнгөөрөө зайранг ундаалж суулаа.

Айдаа энэ хүний дэргэд ямар их амар амгалан байна вэ? Нэг л өөр ертөнцөд байгаа мэт…Ямар ч айх айдасгүй нөмөр нөөлөг түшигтэй ёстой л сэтгэлийн жаргал эдлэн хуурын аялгуунд уяарч суухдаа. Бодолд минь буртаг үгүй болж, сэтгэлд минь сэв ч үлдээгүй хов хоосон цагаан цаас шиг санагдаж байна. Өөрт нь хандаж хэлсэн амьдралын алдаа оноо гэмшил үйлдэл бүхнийг нь тархинд нь гүн лав ойлгож ухааруулж байлаа. Хэлсэн бүхнээс нь ундарсан бодолдоо би зөв зүйтэй явбал ирээдүйд үлдэх үр хүүхдийнхээ замыг гэрэлтүүлж чадах байх. Энэ хорвоод эмэгтэй хүн ХҮН БҮТЭЭХ ГЭЖ ИРДЭГ БУРХАН БОЛОХООС, ХҮНИЙГ АЛАХ ГЭЖ ИРДЭГ АЛУУРЧИН биш юм. Намайг сонгоод ирсэн тэр бяцхан амийг таслуулсандаа би гэмтэн мэт явсан үе бий. Надтай

ижил бүсгүй дүрийг олж төрсөн л бол тийм нүгэл бүү үйлдээсэй, үрийн заяагаа битгий гомдоогоосой, эрхэм нандин ариун биеэ авч явж байгаасай гэж бодон бодон залбирч суув. Түрүүний боссон хуй ч хайрхан тойроод явлаа. Дээш хартал шөнийн тэнгэрт түмэн одод гялалзана. Уужим ч явган бөөлж дуусаад хоёулаа ааруул хүлхэн эмээлээ дэрлэн галаа тойроод хэсэг дугхийхээр хэвтэцгээв… Уужим хэсэг юм бодлоо. Хайрхан уулыг минь онгичин ухаж, хамаг голомтыг минь самарсан энэ биеийг минь эрэмдэг болгон хар бараан амьдралд түлхсэн хорон санаат хүмүүсийг би уучлаж байна. Хан тэнгэрийн дор хоёр мөрөн дээр толгой минь байгаа цагт хорон санаатнууд амь гуйн дөрвөн хөллөөд хатавчаар минь мөлхөж орж ирэхийг сая би харлаа. Тэр цаг тун удахгүй бололтой хэмээн бодлогшрон хэвтэв… Энэ бүсгүй

үрийг бас онгодууд минь дөхүүлжээ. Төөрсөөр төөрсөөр төрөлдөө гэдэг шиг намайг түшиж, нартыг хамт барах бүсгүй байж. Ай хөөрхий зовлон нэгтийн заяа тэгш байх байлгүйдээ. Би ч одоо гутарч гуниж суухгүй ээ, хүн шиг байж овоохой оромжоо аятайхан өөд татая даа. Амьдралын бүхий л хүнд бэрх үед муу Базар анд минь намайг чирсээр өдий хүрсэн дээ. Хөлчүү ч гэсэн хүний дээд найз минь. Онгодуудынхаа буянаар муу андыгаа өнгөлөг болгосон. Одоо нэг өөрийгөө өөд татаж, зөнгөөрөө ирсэн энэ нэг бүсгүй үрийг халамжилж харж хандая даа. Амьдрал гэдэг хичнээн баялаг юм бэ дээ. Хоёр охиноо үргэлж сэтгэлдээ тээсээр өдөр бүр залбирч гуйх юм даа. Одоо алзахгүй биздээ өвөг эмгийн буян түшнэ дээ миний охидыг гэж бодсоор унтаад өгөв. Өглөө

ч болов хоёул гэрийн зүг мордлоо. Тогоо шанага авчраагүй тул эртлэн буцахаар болов. Хайрханаасаа алсраад гэнэт Уужим хазаар татан эргэн харж зогсоод байдаг тэнхээгээрээ хүү нь мөдхөн эрүүл болоод ирнэ ээ. Заяагдсан тавиландаа эзэн болж бүгдийг эргүүлнэ. Эр хүний замын хүзүү урт. Эзэн ч байна уу? эрлэг ч байна уу? хайрхандаа би мөнхөрнө өө гэж хашгиран урсах нулимсаа шувтран цааш явлаа. ( үргэлжлэл бий…)

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *