Нүүр Өгүүллэг “ЗОВЛОНД ХЯЗГААР БИЙ” ( Бөөгийн тавилан ) өгүүллэг “11-р хэсэг”

“ЗОВЛОНД ХЯЗГААР БИЙ” ( Бөөгийн тавилан ) өгүүллэг “11-р хэсэг”

0 секунд уншина
0
0
528

Зовлон нэгтийн заяа нэг гэж юунд уйлав. Бүсгүй минь бос амьдрал баялаг шүү дээ. Нэг хаалга хаагдахад нөгөө хаалга нээгдэнэ гэдэг дээ чи цагаа олж зөв газраа иржээ. Би чамд туслаж чадах үгүйгээ сайн

мэдэхгүй ч сэтгэлийн дэм, ухаарал, замыг чинь нээж өгч чадах байхаа. Орчлон ертөнцийг харах хувьгүй надад хүний дотоод сэтгэлийг гэрэлтүүлэх дэнлүү харин байгаа шүү. Жаргалын сэтгэл хөдөлсөндөө

ихэд тулгамдаад, хэсэг хугацааны дараа тайвшираад эргээд уулзанаа хэмээгээд гараад явав. Уужим амсхийж амрах завгүй хүмүүсийн хөлд дарагдан хол ойр, хот хүрээний хүмүүс уван цувж байлаа. Сум орон

нутагтаа Сохор зайран хэмээн алдаршсан Уужимыг ядарч зовсон, өнчин өрөөсөн, үхэл хагацал үзсэн, үр хүүхэд гуйсан, туйлдаж ядарч аргаа барсан, архичин түүлэгчин гээд есөн шид нь бүрдсэн хүмүүс

зорин ирж байлаа. Нүдэнд үзэгдэж гарт баригдтал өөдлөж дэвжээд, амар амгалан сайн сайхан болоод явж буй хүмүүсийн сэтгэлийн талархалд Уужим өөрийгөө хурцлан өдөр хонгийг өнгөрүүлж байлаа.

Өвчин зовлон, шаналах шаналал нь илаар болж сэтгэлээ тайтгаруулж, дотор нь уужирч өдөр хоног өнгөрөх тусам бага багаар бие нь сайжирч байв. Саар бодол санаа муутай хүмүүс байдаг ч сайхан сэтгэлтэй нь олон. Хүний сайнтай нь учирч, олонтой явах нь түүнд илүү их эрч хүч урам зоригийг өгч харанхуй орчлонд ганцаардах зовлонгоо мартаж байлаа. Нэг өглөө хүн амьтны нүднээс далдуур эртхэн ороод гарах санаатай тэр нутгийн баян чинээлэг эхнэр нөхөр хоёр хүмүүсийн сиймхий харж байгаад ороод ирэв. Яг тэр хоёртой давхцан олон хүүхэдтэй бэлэвсэн ядарсан эмэгтэй ээлж

дарааллаараа хамт орж таарав. Эхнэр нөхөр хоёр өнөөх эмэгтэйг жаахан яаруу явж байгаа юмаа хүлээж байгаад дараа нь орчих бид хоёр уулзаад нээх удахгүй ээ гээд өмнүүр нь дайрч дээрэнгүй үйлдэл гарган тухлав. Хөөрхий тэр эмэгтэй хоёр балчир хүүхдээ хөтлөсөөр хаалганы хатавч хавьд сууж хүлээлээ. Нөгөө хоёр Уужим руу дөхөн суугаад Ажил алба амьдрал ахуй ч сайхан л байна. Үр хүүхэд заяахгүй олон жилийн нүүр үзэж явна арга чарга байна уу? Арилжаа наймаа хийдэг болохоор дутагдах гачигдах зүйлгүй. Найз нөхөд олонтой, нэр хүндтэй болохоор манай нөхөр гашуун бор дарс их хүртчих гээд биеэ ер бодохгүй юмаа. Бас тэгээд аар саар хэрүүл гэрт оронд тасрахгүй

байна хэмээн эхнэр жуумалзан юу гэх бол хэмээн чих тавин сонсож байлаа. Нөхөр нь Уужимын хөдөлгөөн бүрийг нь ажин, юм хардаггүй гэдгийг мэдэх юм хойно хэгжүүн маягтай хуучин муу бор гэрт нь хойморлох маягтай тамхи татан өвдөг тулан займчин суулаа. Уужим нөхрийг нь сонжин засал хийлгэх бол ганц шил архи аваад ир гээд гаргав. Нөхөр өөрийн уудаг бор дарсаа нэг харсанаа энэ хурцдах биз, засалд хэрэглэх бол энэ л болох байлгүй гээд хямд жижиг архи аваад очив. Буцаж очоод архиа өгтөл Сохор зайран авчирсан архийг нь шившээд буцаан өөрт нь өгөв. Наадахаа өөрөө ууна биз архины дэв бузраас чинь салгаж, архинаас чинь гаргах дом засал шүү хэмээн

атгуулав. Эхнэрт нь долоон хоногийн дараа ирээрэй, Одоо чамтай юм ярихгүй, учир бий гээд өөр олон долоон үг амнаасаа огт унагсангүй. За танд баярлалаа тэгье дөө дараа ирье гээд гарах гэснээ бас яаж хоосон гарах билээ хэмээн бодоод халааснаасаа мөнгө гаргаад бүгдийг нь барих гэснээ гар татан, засал гэх зүйл нээх хийгээгүй юм чинь гэж бодоод хэдэн бор цаасаа имэрч байгаад гурван ширхэг мөнгө өвдөг дээр нь тавиад бушуухан үүд рүү чиглэв. Хараагүй юм чинь хэд байх нь сонин биш биз гэж бодтол Уужим араас нь хөөе залуу би авчирсан юмыг чинь уух бишдээ. Засал хийх байлаа ч хүний гар дээр тавьж буй наад хямд зүйлээ заавал бүгдийг нь чи өөрөө ууж дуусгаарай гэхэд хөмсөгөө үрчийлгэн царай нь хувираад, жуумалзаад гарав. Хүүхдүүдээ хөтлөсөн эмэгтэй байдгаа барин орж ирээд дугарч ядан ээрч, хамаг

юмаа тайлбарлах гэж хичээж буй нь мэдэрсэн түүнд хандан сэтгэлийн зовлон, даашгүй их ачааг нь Сохор зайран шууд тольдон сууж байлаа. Бүх зүйлийг нь хэлж зааж өгөөд урдаа байсан хүмүүсийн өгсөн мөнгийг бүгдийг нь ядарсан эмэгтэйн гарт атгуулав. Гайхсан эмэгтэй яаж болох билээ дээ. Таны минь тус их билээ. Би авч чадахгүй гэхэд… Баян хүний балаг их, задарч яваа хүний өргөлд бүү татгалз. Хүүхдүүддээ хоногийн хоолыг нь залгуул гээд үлдэв. Эцсийн мөчид хүмүүс бүгд өөрсдийгөө л боддог. Хүний шунал хязгааргүй учир зорьсон бүхний хүслийг гүйцэлдүүлэх шидтэн би биш байлтай. Хүслээ гүйцэлдүүлэх хүмүүсийн шунаг сэтгэл өөрсдийнхөө мөн чанарыг таниулан, өчүүхэн болж танигдах нь хөөрхийлөлтэй байх юм даа

хорвоо гэж бодон суув… Хүний асаргаанд ор тэргэнцэр хоёрын хооронд өдөр хоногийг шүд зуун барж суухдаа агаар салхинд гарахын хүслэн, амьтан хүнтэй өөрийн чин сэтгэлээ уудлан амьдралын эгэл жирийн өнгө дүрсийг ярилцмаар байвч санасанаар болохгүй хатуу хорвоо юм даа гэж өөртөө халаглан сууна. Бодол болон сууж байтал хаалга тогших чимээнээр хамаг зүйл сарнин алга болохтой зэрэгцэн нэгэн эмэгтэй ‘Уужим зайран та сайхан халуун цай ууж, хоолоо идээрэй’ гээд дөхүүлж тавиад үүд чиглэн чимээгүй алхав. Гэнэт Уужим ‘ Жаргалаа чи надад сэтгэлээ нээж ярилцах болоогүй юу. Чамтай таарсан өдрөөс хойш нилээдгүй хугацаа өнгөрлөө. Чи миний хоол цай дөхүүлж өгөх болгондоо чимээ аниргүй дуугүй гарах юм. Алив нааш суу хоёул одоо нэг сайхан хөөрөлдөе’ гээд хажуудах олбог руугаа заалаа. Жаргал эхэндээ таг түг гээд туулж өнгөрүүлсэн зовлон

бэрхшээлээ хоолой чичрүүлэн барин ярьж, сэтгэл нь онгойсон уу гэлтэй ихэр татан учиргүй их мэлмэрч гэнэ. Бүх л зүйлээ уудлан сэтгэлийн амар амгаланг олоод ‘ Таньд гялайлаа. Миний туулж барах үйлийн үрийг хугаслаж байгаад маш их баярлалаа. Та энэ бүх ачааг минь хөнгөлж байгаа нь надад илт мэдрэгдэж байна. Энэ бол гайхамшиг…Миний чадах зүйл байвал би таньд хэзээд ч дэм тус болоход бэлэн. Та надад заавал хэлээрэй’ гэв. Уужим хэсэг бодолхийлж сууснаа ‘За Жаргал минь. Надад нэг хүсэх зүйл байна аа. Би их удаан энэ бор гэрээсээ холдохгүй өдөр хоногийг өнгөрүүлсэн. Хайрхан дээрээ очмоор бодогдоод ер болдоггүй чи надтай хамт тийш явах боломж байна уу? Би хайрхан өөд авирч чадахгүй учир чиний нүд, хөл надад хэрэгтэй байна’ гэж хэлэв. Жаргал ч шууд л зөвшөөрч, би морьд

эмээллээд таньд дуулгая. Та ойр зуурын юмаа зэхээд байж байгаарай. Цаг алдалгүй таны хүссэн газар луу хамт мордоё гэлээ. Уужим ч бөөн баяр болж хоёул хайрхан тийш зорив. Дөхөх тусам үнэр нь үнэртэж, сэтгэл нь догдолж тогтож ядан хурдлах нь тэр. Хайрханы хормойд хоёул ирээд өргөл мөргөлөө сайхан хийгээд хайрхан хэрхэн харагдаж байгааг асуув. Нүд хальтрам энд тэндээс ухсан байна аа. Өвс ногоо нь халцарч хатаад, тоос шороо бужигнасан их л өрөвдмөөр харагдаж байна гэлээ. Уужимын зүрх шимширч, нулимас цийлэгнэн хоолой нь зангираад ‘ Тэр дээш жаахан өгсөөд нэг агуй байгаа, тийш орохоор салаалсан агуй бий, баруун хойхно байх жижигхэн шургаж ордог агуйнд тагш, хуур хоёр байх ёстой. Тэрийг л чи надад авчираад өг. Би чамаас үүнийг л гуйя’ гэлээ. Жаргал дээш мацсаар агуйн амсар дээр

ирлээ. Харуй бүрий болсон болохоор харагдах байдал муу хөл алдан унахын даваан дээр хий биет тосох мэт зөөлөн буух нь тэр. Айх гайхах зэрэгцэн цааш зориг гарган явлаа. Тэмтчин явсаар тагш, хуурыг нь өвөртлөн агуйнаас гаран уруудлаа. Эргээд ирэхэд Уужим хэдийнээ хараа орчихсон хүн шиг өөдөөс ширтээд зогсож байлаа. Таны тагш, хуур энэ байна гээд энгэрээ уудлан гаргаж өгөхөд Уужим бушуухан тосон авлаа. Хайрлаж гамнан имэрч үзээд, хайрхан минь хатсан бололтой дусал ч рашаангүй болж, хайрхан минь эзэнгүй мэт болжээ хуур минь зэвэрч, ээ халаг даанч яав даа. Би бүгдийг эргүүлнэ. Үеийн

үед өнө мөнхөд ариун дагшин байж, үр хойч минь сүслэн ирдэг болтол хайрханыгаа сэргээх болно гээд тагшаа дүүртэл шим хийн хуурынхаа хэлийг ундаалаад татахад орчлон тэр чигтээ хөглөгдөх мэт болов. Хайрханы ширхэг бүр амь орж, удамын буурлууд баясан, уулын савдаг огшин байлаа. ( үргэлжлэл бий…)

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *