Нүүр Өгүүллэг “ЗОВЛОНД ХЯЗГААР БИЙ” ( Бөөгийн тавилан ) өгүүллэг “10-р хэсэг”

“ЗОВЛОНД ХЯЗГААР БИЙ” ( Бөөгийн тавилан ) өгүүллэг “10-р хэсэг”

0 секунд уншина
0
0
845

Амьд явах арга нь барагдаж шантарсан Уужимын сэтгэл маш ихээр шаналан, гэрэл гэгээ харахгүй бүүдгэр бүрхэг харанхуй ертөнц дотор бачуурч ганцаардан айж байлаа. Алхаад явах хөлтэй, орчлонг харах

нүдтэйсэн бол амиа зогоогоод хэнд ч төвөг удахгүй өөрийгөө болгоод явчихна. Гэтэл өөрийнхөө ийм байдалтай ингээд сууж буйгаа бодох төдийд л зүрх нь дэлсэж, гүн ангал руу унасан намайг хэн татаж авах

бол гэсэн мэдрэмжийг өдөр шөнөгүй илүү ихээр мэдэрч айж байлаа. Өөрийг нь хээр талд яг хэн гээч нь гэнэт хаанаас гарч ирээд ийм болгосоныг, яг юу болоод өнгөрсөнийг санах гээд ч огт санахгүй байв.

Базар найздаа бага ч болов гэсэн тус нэмэр болчих юмсан, хоёр охинтойгоо уулзаад сэвлэгий нь нэг сайхан үнэртээд сэтгэл амар үхэхэд надад харамсах юм алга гэж бодсоор өдрийг аргацааж байлаа.

Онгод тэнгэр удам ураг одоо өнгөрсөн байхаа, над шиг ийм эрэмдэг хүнд онгод битгий хэл амьд хүн ч ойртох нь өнгөрсөн байх….Уужимын хуьд амьдралын цаг зогссон мэт хүндээр тусч өвдөх

өвчиндөө шаналан яргалан арай гэж тэсэж өдөр хоног хуруу даран тоолж өнгөрөөж байлаа. Уужим өөрт тохиолдсон энэ их гаслант зовлон хэзээнээс яаж эхэлсэн, ямар алдааг хаана хийсэн болоод миний амьдрал там болон хувирав. Би энэ бүхнийг тээгээд дуусах ёстой бол хамаа алга. Үлдэх үр хүүхдүүд, ураг удамд минь ямар хар толбо үлдэх бол гэж олон хоног өдөр шөнөгүй бодов. Эцсийн эцэст би л энэ бүхнийг цэгцлэж зөв замд оруулахгүй бол өөр хэн хийх билээ. Удам тасрах энэ тавиланг үргэлжлүүлэх замыг би нээхгүй юм бол өөр хэн орлуулах билээ хэмээн ухаанаа уралдуулан бодлогшров. Ихийг бодох тусам тархи толгой нь задарчих гээд лугшиж өвдөөд, энэ ээдрээг заавал тайлах учиртай хэмээн билгийн мэлмийгээ хурцлан дотоод

бясалгалаа хөгжүүлэн өөрийн ертөнцийг бүтээж эхлэжээ. Өнгөрсөн цаг хугацаагаа түргэн нөхөж, алдсан амьдралаа олж авахын төлөө чармайн мэрийж, онгодоо гүйлгэн мэлмийтэй хүнээс дутхааргүй харж, дотоод мэдрэмжээрээ бүхнийг мэдэрч байв. Базарын илүү гэрт хоноглож, илүүчлэх цай хоолонд нь идээшиж тэнхрэхгүй, ая харж амьдралын эрхээр голоо зогоож суугаа Уужимд өвчинөө чагнаад зүгээр суухаас илүүтэй ялан дийлэх тэмцэл улам бүр дүрэлзэж байлаа. Унасан нэг өдөр байхад, эргээд босох нартай өдөр бий гэж. Үхсэн биш арга нь олдож л таарна гэж бодоод зорилготой, зоригтойгоор амьдарч эхлэлээ. Ядруу амьдралтай найздаа тус дэм болохоор ойр зуурын хүмүүсийг үзэж, засал домоор аргацаан нилээдгүй хугацааг өнгөрөөж

амьтан хүний өгсөн жаал жуул юмаар болгоол байлаа. Өргөл барьц болгон өгсөн мал хуйг Базартаа өгөөд хоол хүнс, амьдрал ахуйд нь нэмэртэй болов. Базарын эхнэр ихэд ам сайтай наагуур цаагуур гүйж хол ойрын хүмүүст хэл чимээ дуулгах маягтай тархи нь ажиллаж эхлэжээ. Базарынд найз нөхөд, явуулын хүмүүсийн наргиж цэнгэх дуу хуур, хүмүүсийн хөлхөх чимээ, хэрүүл шуугиан, уйлаан майлаан тасрахгүй боллоо. Аврал хайж зорьсон хүн болгонд ач тусаа чадах чинээгээрээ хэлж хийж зааварчилсаар байлаа. Хийсэн үйл бүхэн нь тус дэмээ өгч өөдлөн дэвжиж, сайн сайхан эрүүл саруул болцгоож, хүмүүсийн баярлаж талархах хүндлэл өдөр ирэх тусам ихсэв. Тэр аймаг хошуунаас халин алс холын хот хүрээнд хүртэл идтэй шидтэй, хүчтэй чадалтай Сохор зайран хэмээх нэр түгэн дэлгэрч байлаа. Базар бахархалтайгаар бараалхах хүмүүсийн наагуур цаагуур ойр зуурын

ганц хоёр юм зохицуулж хол ойрын хүмүүсийг урдуур хойгуур нь зүтгүүлэх маягтай ар өврийн хаалга ярьсан шигээ өдрийг өнгөрөөдөг болов. Гэрийн нохойн сүүл өөдөө гэгчээр өвчтэй найзынхаа буянаар өргөл барьцны хишигт өнгө зүс засах маягтай, эхнэр Хишиг нь чухам л завгүй ямар асуудалтай юунд зорьж ирсэн хаанаас хэний хамаатан гэж ирээд л хутгалдаж суудаг боллоо. Юу өгөх барих андахгүй, хэрхэн засал дом хийлгэх зэрэг нарийн ширийн зүйлийг чадах ядахаараа л эмэгтэй хүний чамбай шаламгай зангаар амжууулж байлаа. Бас болоогүй ээ өөрийн ах дүү хамаатан садан, бүр цаашлаад найз нөхдөө хүртэл дуудан ирүүлнэ. Хишигийн унаган багын найз Жаргал гээд их

л сэргэлэн хөөрхөн, жавхалзсан хүүхэн зорьж ирлээ. Жирвийсэн өтгөн урт хөмсөгтэй, элдэв маяг байхгүй шударга шулуухан ярьчихдаг, нуруу сайтай бүсгүй байх нь тэр. Уг нүд нь их дөлгөөн аж гэтэл их л гуниг суусан харагдана. Жаргалын орох дараалал болов. Хар багаасаа хатуу хөтүүг үзэн алдаж эндэн яваа бүсгүй босго даван бөхийгөөд ортол Цааш хараад суусан Уужим төдийгөөс өдий хүртэлх туулсан амьдралыг нь алган дээр тавьсан мэт хэлээд байлаа. Үүнийг сонссон Жаргал үг дуугүй гөлөрч зогсоод хоёр нүдэнд нь нулимас дүүрч

бүрхээд зог тусаад гайхаж эхлэх нь тэр… Балмагдаж сандарсандаа өөрийн эрхгүй сөгдөж эхэр татан уйлав. Уужим гэнэт аниргүй хэсэг байснаа за байз энэ юун танил дүр зураг вэ? гэж бодсоноо гэнэт тэр бүсгүй рүү гараа сунгав… ( үргэлжлэл бий…)

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *