Нүүр Өгүүллэг “ЗОВЛОНД ХЯЗГААР БИЙ” ( Бөөгийн тавилан ) өгүүллэг “9-р хэсэг”

“ЗОВЛОНД ХЯЗГААР БИЙ” ( Бөөгийн тавилан ) өгүүллэг “9-р хэсэг”

0 секунд уншина
0
1
749

Уужим хэдий хугацаанд босох тэнхэлгүй замын хажуу жалга хонхорт хэвтсэнээ ч мэдсэнгүй…Энэ хугацаанд удмын буурай, онгодууд нь манаатай сууж байлаа. Зовлон хязгаартай жаргал бас ирдэгийг

харуулах хүртэл туулах ёстой тавиланг нь мэдрүүлсээр байлаа…Базарын зүүдэнд Уужим орж ирлээ. Анд минь, найз минь хоёулаа манайх руу аав ээж дээр очоод ирье. Чамтай хамт очвол тэр хоёр

маань жигтэйхэн баярладаг юм. Ээж минь зөндөө их амттан бэлдсэн хүлээж байгаа. Хурдан явъя хоёулаа гээд их л тод үзэгдэв. Өглөө босоод Базар эхнэртээ за хөгшин нь Ууж дээрээ нэг очоод ирье. Эртээд жаахан

халамцуу бас уналагагүй гараад явсан. Хөтөлгөө ганц морь дөхүүлээд жаал жуул идээ будаа өгчихөөд ирье. Миний хөгшин бушуухан бэлдээрэй. Зүүд нойронд бас тод үзэгдээд санаа зовоод байна гэв. Хүйс

хайрхан дөхөж явтал урдхан хонхорт нь сэг зэм байгаа бололтой бөөн шувуу тойрон эргэлдэж байлаа. Зам дагуу юм байна даа харчихаад цаашлая гээд дөхөж очтол хүн харахын аргагүй цус шороондоо

холилдсон Уужим хэвтэж байлаа. Базар санд мэнд мориноосоо үсэрч буугаад муу андыгаа тэврээд автал амьтай голтой амьсгалж байв. Юу болох нь энэ вэ? Ээ харлаа муу найз минь даанч яавдаа. Ээ халаг ээ халаг. Бушуухан эмнэлэг бараадъя, намайг сонсож байна уу? Уужимаа гэтэл хариу үйлдэл байсангүй. Хөтөлгөө мориндоо эвтэйхэн мордуулж, өөрийн өмсөж явсан дээлээ нөмрүүлээд, цулбуураар давхар бэхлээд яаравчлан хөдөллөө. Цус их алдсан бололтой хамаг үе мөч нь санжигнаад нэг л бишээ. Базар дотроо их л айж сандран тэснэ шүү анд минь хоёулаа одоохон очно. Хорвоо чамд арай л хатуу хандаад байна даа. Ямар хүн гэхээр ганц хүнд баймгүй ийм их зовлон гасланг амсдаг

байна. Хэзээ чи минь энэ бүхнээс салж сэтгэл амар байх юм болдоо хөөрхий гэж бодсоор эргэн харан харан цааш шогшуулж байлаа. Арай гэж суурин газар авчираад эмнэлэгт оруулаад үзүүлтэл эмч нар Пээ энэ хүнийг яачихна энэ бэ? гээд толгой сэгсэрч байлаа. Сумын төвийн эмнэлэг болсон хойно энэ хүнийг энд ямарч тогтоох боломжгүй яаралтай хот хүрээ бараадуулахгүй бол болохгүй хэмээн Базарт зөвлөв. Юу ч гэсэн цус нөжийг нь цэвэрлэж ариутгал хийхгүй бол бохир орлоо гээд яаравчилж байлаа. Эмч нурууг нь тэмтэрч үзээд Ээдээ хүү минь энэ тун горьгүй базаахгүй болж, нуруу нугас нь хугарч бяцраад сүйд болсон байна шүү дээ. Тархи толгойд нь цус хуралдаж

хавантаад харвалт өгсөн бололтой. Хөл гар нь хөхрөөд мэдээгүй болсон бишүү хэмээн олон жилийн туршлагаар шууд оношлон ёстой хэмхэрсэн яс үлдэж дээ эгч нь эргэлзэж байна яанав дээ. Амьд үлдэх тун хэцүү шүү гэсээр дуугаа хураан амьсгаа даран хүрч ядаж байлаа. Манайх сумын төв болохоор нарийн зураг хөрөх гаргадаг аппарат байхгүй ээ. Ядахдаа хот орж тэсвэл нөгөө ховор нарийн ширийн хэлдэг аппарат томографд нь бас үзүүлэх шаардлагатайдаа. Базар сандран эмчээ одоо яах бэ? Танд арга чарга байна уу? гуйя туслаач гэхэд эмч: Дүү минь яах ч арга алга даа энд тогтоож барих тун хэцүү. Явдалын ая даахааргүй байна даа дүү минь… Одоо ёстой нөгөө харсан даасан бурхан тэнгэр нь гэж байдаг бол тэр нь энэ залууд туслах байхдаа хэмээн халаглан хэлээд арга мухардав. Амь тавьчихгүй л бол

арга нь олдох биз. Явдалын ая даахгүй юм бол сайн бариач хэрэгтэй юм байна гэж бодон Базар гарч гүйлээ. Нутаг хошуундаа нэртэй бариач Бууяа гуайг эмнэлэг дээр авчран нуруу нугас бэртэж гэмтсэн ясыг нь эвлүүлж, тархи толгойг илүүлж арай ядан торгоож өвчин намдаах эм өгч, тариа тарин бие нь дээрдэхийг хүлээж байлаа. Ухаангүй хэдэн долоо хоног хэвтсэн Уужим би хаана байна аа… хэмээн амаа ангалзуулан дуу авиа нь гарч ядан амандаа үглэж байлаа. Түүнийг харсан эмч нар ёстой залуу хүн юм даа хэмээн шагширч хүү минь яаж бна хэмээн асуутал. Уужим надад юу ч харагдахгүй байна харанхуй болж байгаа юмуу? Би хаана байна аа миний бие хөдлөхгүй бул чулуу шиг хөндүүр байна би яасан бэ хэмээн өөрийгөө хүчлэн амьсгаа даран асуух үед эмч нар Уужимын биеийн байдлыг ерөнхийд

нь ойлгочих шиг боллоо. Базарт хандан найзын чинь тархинд харвалт өгсөн байна. Тархины хаван буусан ч цус хуралдан нөжирч мэдрэл даран хараагүй болсон байх магадлал өндөр байна. Мөн үе мөч мэдээ орсонгүй нуруу ууцнаасаа болж бөгсөн бие мэдээгүй болж мэдрэлийн эд эсүүд ажиллахгүй болсон бололттой гэж товч тайлбарлав. Базар юу ч асуулгүй дотроо найз минь чи минь яав даа хэмээн нүдэнд нь том том нулимс дүүрээд, уртаа амьсгаа авч шүлсээ залгиад гайгүй болох байлгүй дээ хэмээн дотроо бодон Уужимын өрөөнд орон гарнаас нь барин хэсэг суулаа. Үг дуугарвал уйлчих гээд байсан учир хэсэг чимээгүй сууж тайвшраад Найзаа би Базар байна. Намайг харж байна уу? Миний найз хүнд үеэ давсан цаашдаа

алзахгүй ээ анд нь үргэлж дэргэд чинь байна аа гээд нулимасаа нуун дотроо мэгшиж байтал. Уужим өөрийгөө ямар болсоныг ерөнхийдөө гадарлан, сэтгэлээ хатамжлан, найзынхаа атгасан гарыг нь тамир муутай гараараа атган Найз нь зүгээрээ…хэмээн шанаа даган нулимас нь урсаж байлаа. Одоо надад юу ч хэрэггүй ээ, найз нь их ядарч байна, сайхан унтмаар байна, анддаа маш их баярлалаа хэмээгээд гараа тавихад Базарын дотор бачуурч бушуухан гарлаа. Би одоо юу хийх үү? Яаж туслах билээ? Яг одоо андыг минь хоёр охин нь босгох учиртай олж авчирч уулзуулна хэмээн эхнэрийнх зүг морьдлоо. Уужимын эхнэр гэртээ байсангүй хот хүрээ тийш хоёр охинтойгоо яваад удаж байгаа гэж сонссон Базарын арга нь мухардаж сөхөрч байлаа. Энэ бэрх цаг хугацаа хэдэн сарыг үдэж эмнэлэгээс найзыгаа гэртээ гаргахаар түрдэг тэргэнцэр, суга таяг барин ирж авч явав. Орчлонгийн гэрэл

гэгээг харахгүй дотоод ертөнцөөрөө хорвоог тэмтчин, хүний гарт асрамжинд орсон Уужимд амьсгалах ч хэцүү байлаа. Муу амьд явахаар сайн үх гэдэг бодол өдөр бүр тархинд нь хөвөрч ямарч урам зориггүй дотроо шантарч байлаа. Би ийм эрэмдэг биетэй одоо хэдий амьдрах билээ. Миний амьдрах тоотой хоног минь дуусаж байгаа бололтой хэмээн бодоод . Айл амьтан хүнд дараа болохгүй хэмээн санаа зовохдоо Уужим Базараас хоёр зүйл хүслээ. Миний найз намайг ядарч зовж явахад чи л дэргэд минь хань болж тус дэм боллоо. Одоо чинийхээ ачийг хариулах сэтгэл байвч над шиг хүн чамд юу ч хийж өгөх билээ дээ. Тиймээс найздаа эцсийн хоёр хүсэлтийг минь биелүүлж өгөөч гуйя гэхэд. Базар юу гэсэн үг бэ? анд минь битгий тийм балай юм яриад бай хө, Чи бид нэгнээ мэдэхгүй биш дээ. Миний

чадахгүй юмыг л битгий хүсээрэй бусдаар бол хамаагүй ээ найз нь бүгдийг нь хийж биелүүлж өгнө хэмээн сөөнгө хоолойгоор дуугаа өндөрсгөн хариулахад. Уужим Баярлалаа…найздаа миний хоёр охиныг надтай уулзуулж ганц үнэрлүүлээч, дараа нь намайг Хүйс хайрханд минь хүргээд өг. Би тэндээ шингэх болно гэхэд. Хөгшөөн чадахгүй ээ одоо болно. Чи тэр хайрханд очлоо гээд тэнд чиний яг юу? байгаан тэнд очоод чи ингэхэд яаж гийгүүлээв. Хар гай л дуудсан одоо больж үз өгөөжтэй юм цаанаа л өөр байдаг. Чи тэнд очсоноор өнөөдрийн өөрийн яаж амьтай голтой буйгаа эргээд нэг сана! Одоо наад бодлоо орхи гэв. Уужим үгүй ээ найзаа би тэндээ шингэх учиртай гэхэд чадахгүй ээ чаддаг юм бол өөрөө босоод алхаад яв, хардаг юм бол өөрөө олоод оч хөгшөөн. Би лав хүргэж өгч өөрийн гараар найзыгаа

алдахгүй. Харин тэр орхиод явсан ааштай самган дээр чинь очоод хоёр охиныг чинь харин уулзуулах гээд үзье гээд хаалга саван гараад явав. Миний найз чи ингэж болохгүй шүү дээ хэмээн нударгаараа цийлэгнэсэн жаахан нулимсаа шувтраад өврөөсөө тал юмаа гарган гүд гүд хийн залиглаад уяа руугаа том том алхлав. Эхнэр нь Хөөш хар уус уугаад чи бас хайчихна вэ? эрүүл согтуу өвчтэй хүмүүсийг адгуулж асрах гэж сөхөрч байна шүү барагтайхан байгаарай гэх цангинуулж гарав. Хэлэх бүгдийг сонссон Уужимын дотор палхийн, өөрийгөө айлд төвөг удаж буйгаа илүү ихээр мэдэрч тэвчээрийн туйлыг шүд зуун тэсэж байлаа. Зорилгоо мартсан Базар маань зам зуураа гөлөөн эргүүлж явсаар орой согтуу ирж эхнэртэйгээ хэрүүл

тэмцэл болон уур амьсгал их л тавгүй болов. Хүний л амьдрал болсон хойно хэцүү бэрх зүйл зөндөө л гарна. Амьдрал гэдэг эрээнтэй бараантай. Хүмүүст төвөг удахгүйг хичээсэн Уужим идэхгүй, туслуулахгүй, дэмнүүлэхгүйг хичээн их зүйлийг бодон тэргэнцэр дээрээ арай ядан тэвчээртэй сууж байлаа. ( үргэлжлэл бий…)

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *