Нүүр Өгүүллэг “ЗОВЛОНД ХЯЗГААР БИЙ” ( Бөөгийн тавилан ) өгүүллэг “7-р хэсэг”

“ЗОВЛОНД ХЯЗГААР БИЙ” ( Бөөгийн тавилан ) өгүүллэг “7-р хэсэг”

0 секунд уншина
0
0
644

Уужим төөрсөөр төрөлдөө гэгчээр уулын савдаг болох удмын эмэг эхтэйгээ зууралдаж, ухаан жолоогүй дайруулан ээрэгдэж буй нь эрээ хорлол бөөгийн замнал гэлтэй. Энэ тохиолдол нь бөөгийн замналд

ховор учирдаг хатуу тавилан юм. Ийм зүгийн бөө нар алив л эрсдэлтэй хатуу ширүүн муу муухай үйлийг хайрхан уулын савдаг хөллөж хийдэг учир тухайн улаач өөд болон тэнгэрт халихдаа сүнс нь

онгод биш савдаг болон тухайн үйлээ хийсээр шүтэж мөргөж тахиж явсан тэр хайрхандаа эзэн савдаг нь болон газартаа шингэж сүнс нь хорогдон оршиж үлддэг. Өнчин Уужим хүү буурайн залгамж халааг

өрнүүлэхээр өөрийн эрхгүй зугтах, бултах замгүйгээр гүн оржээ. Савдаг нь харгис зэрлэг догшин учир улаач болон удмыг яаж ч голомтоор нь самарч мэдэх учир мэдэмгүй хүн эзлэгдэн бөөлвөөс

хамаг хүчээ шавхан онгодоо сэвтээн, тамир тэнхээгээ алдаж сульдан доройтдог нь үнэн юм. Уужим онгодтойгоо цэвэр ариун оюун санаагаар бүрэн дүүрэн холбогдож, маш хүчтэй хурдтай байж

хүмүүний ааш араншингаас тэс өөр хагас зэрлэг танхай хэрцгий бөөлж гэнэ. Он жил цаг хугацааны урсгалд хайрханы савдагууд хувьсан өөрчлөгдөн уулын бэл, орой, мод чулуу, ан амьтан, өвс ургамал, жалга суваг, ар өвөр, адаг эх гээд өмчирхсөн олон эзэнтэй болж эд баялаг ширхэг бүрийг аминчлан харамлан хамгаалдаг гэдгийг биеийн эд эс бүхнээрээ нэвт шингээн ойлгож гэнэ. Уужим ууландаа бүгэж, учир ухаанаа олох гэж өлөн чоно шиг хоолоо сойж, голоо тасартал бөөлж олон хоног хэнгэрэгний дуу таслалгүй дэлдэж Хүйс хайрханы лус савдаг амьтадыг ёстой нэг сэрээн огшоож байлаа.

Хэнгэрэгний цуурай хадах чимээнд тэр хавийн хамаг эрчим сэргэж, хур бороо хурмаст нь даган баясаж, араатан амьтан жигүүртэн чуулж, өөрийгөө махлан зовоож тамлага дуудлагыг халуун амьсгаанаасаа урсган хүүрнэж байлаа. Хэсэг хормын дараа бие нь ч тавирч, зангирсан булчин шөрмөс нь суларч, цээж дүүрэн амьсгаа авахтайгаа болов. Хайрханы нөгөө бэлд машин техникийн дуу үе үе сонсогдох нь тэр. Уурхайн олборлолт хийхээр бэлтгэж байгаан боловуу. Энэ юу байдаг билээ гэж Уужим гайхаж орой руу мацан гараад алсыг хартал уул уурхай компани бололттой бөөн машин техник эгнүүлэн зогсоогоод ухаж эхлэж буй дүр зураг харагдах нь тэрээ. Дотроос нь гал дүрэлзэх мэт огшоод тэдний зүг рүү улангарсан чоно шиг хар

хурдаараа гүйн очоод нүүр тулан халз таг дуугуй зогсов. Хүн цочмоор үс гэзэг сахал самбай, өмссөн зүүсэн ноорхой хувцасыг нь харсан уурхайн хүмүүс хэсэг харж зогссоноо юун хүн бэ өөрөө хаанаас гэнэт гараад ирэв? Чамд юу хэрэгтэй юм явж үз. Галзуу солиотой юм уу хаашаа юм лав л эрүүл хүн биш бололтой хөөгөөд явуул наад хүнээ. Хаанаас ийм элий балай буг чөтгөр шиг жихүүдэс хүрэм хүйтэн царайтай юм хүрээд ирэв. Эндээс түргэн зайлуул хэмээн дарга даамал нь бололтой хүн өндөр дуу гарган хамгаалагч нартаа тушаав. Битгий энэ зоонд оруул! Машин тэрэгний юм хум хулгай хийж магад хүний оронцог золбин юм гэх мэтээр амандаа үглэн үл ойшоон дорд үзэн

доромж үгээр загнаж хуруу гараараа чичиж байв. Бүх л үг үйлдлийг нь сайн харж тогтоогоод, хэзээ ч мартхааргүй ой тоондоо санаад, шүдээ зуун буцахдаа та нарыг энд хэр удахыг чинь харнаа. Хэн нь энэ хайрханы эзэн бэ гэдгийг мэдрүүлнэ. Хүч мөхөс байж болноо. Хүний орчлондоо та нар өнөөдөр данагар пээдгэр дээрэлхүү байж болно. Харанхуй ертөнцийн хар юмаар яаж наадхаа би мэдье гайгүй. Хөрстийн хууль та нарт үйлчлэхгүй бол тэнгэрийн хуулийг та нарт мэдрүүлж амсуулна. Амьтай голтой, үргэлжлэх үндэстэйгээ үлдэх үгүйг чинь би шийднэ хэмээн амандаа зүхэж алхсаар байгаад бор овоохойндоо иржээ. Уур нь хүрсэн Уужим уур хилэнгээ барьж ядан

энэ хайрханы эздийг бүгдийг хилэнтүүлж тавихаар шийдээд хэнгэрэгээ дэлдэн өдөр шөнөгүй тарчлаан тамлав. Удалгүй цаад талд техник тоног төхөөрөмжүүд нь эвдэрч, осол аваар гарч хүмүүс нь бэртэж гэмтээд, ар араасаа асуудлууд ундарч ёстой л нэг шоглож эхлэх шиг боллоо. Хүйс их хайрханыг нь онгичин ухаж сэндийчиж байгаа нь онгодын хилэнг хөдөлгөж, амин судал болох хөрсийг нь хуулах хүн араатнуудыг зүхэхдээ онгодоо ч гүйлгэж өөрөө ч байн байн очиж хорлон сүйтгэж байв. Холоос мод чулуу нүүлгэн, бахирч хашгиран

занаж тэдний тэвчээрийг нь барж байлаа. Хоорондоо хонь чоно мэт тэмцэлдэн, хэн хэнийхээ үйлийг үзэн, хөмхий зуун өширхөн хэдэн сарыг үдэв. Харуй бүрийн завсараар алсуур хайрханыг тойрон хэдэн машин цуваа болон ирж яваа үзэгдэнэ. ( үргэлжлэл бий …)

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *