Нүүр Өгүүллэг “ЗОВЛОНД ХЯЗГААР БИЙ” ( Бөөгийн тавилан ) өгүүллэг “5-р хэсэг”

“ЗОВЛОНД ХЯЗГААР БИЙ” ( Бөөгийн тавилан ) өгүүллэг “5-р хэсэг”

0 секунд уншина
0
0
798

Хүний амьдрал эрээнтэй бараантай, өгөө аваатай, зовлон жаргал ээлжлэх хорвоо явах нь явж үлдэх нь үлддэг хорвоогийн жам юм хойно эрт орой хэзээ нэгэн цагт явах л байсан тавилан юм байлгүй

дээ. Эртнээс л санаагаа хэлээд байсансан ингээд явчихна чинээ санасангүй. Арга ч үгүй биздээ миний туулах зовлонг хуваалцаж цааш бэдэрнэ гэдэг хэцүү эртхэн явсан нь ч дээр биз хэмээн өөрийгөө

буруутган зүхэж, буйран дээрээ ганц авдараа налан тэнгэр өөд харан хэсэг суув. Орчлонд орь ганцаараа үлдсэн надад очих газар үгүй учир одоо юундаа ч хорогдох билээ дээ хэмээн удам дамжин ирсэн буянт

авдараа үүрээд Хүйс хайрханы зүг сажилан алхав. Хоёр бор морь нь ч ихээ номхон юм, эзэн хаашаа морьд нь тийшээ дагаад л гэлдрэх нь тэр.Түүнийг харсан хаяа дэрлэн намарждаг согтуу Базарын эхнэр

‘Ханиа Ууж хаашаа явж байгаа юм болдоо зайлуул… Эхнэр нь гэж эргүү хүүхэн хүний хань байж яасан харалсан дотортой арчаагүй хүүхэн бэ? Хамаг юмыг нь ачаад энэ муу амьтанг ингээд хаяад явах ч

гэж … Хүн хань болох хүнээ таниагүйн хар гай ийм л хувь заяатай дуусах юм даа хөөрхий’ гэхэд. Нөхөр нь цөг гэм чамд ямар хамаатай юм . Хүний амьдралд юу ч тохиож болно, юу ч болсон юм билээ. Ер нь яасан ийсэнийг чи мэдэж яахнав, хүүхнүүд бүгд л ялгаагүй гэхэд. Эхнэр нь том харсанаа давраад байгаарай та гуай тэр хачиг шиг хүүхэнтэй намайг зүйрлээд байхдаа яахав. Яаж ч ойлголцдоггүй байлаа гээд би лав аав ээжийнх нь мал хуй, үлдээсэн эд юмтай нь ингэж хамж явахгүйдэг. Тэрний хажууд би ч өрөвдөх сэтгэлтэй хүн шүү Базар минь гэв. Базар ‘хань нь хаа хүрэх гэж буйг нь асууя, хөрш айл байна даа ядаж хаа хүрэхийг нь мэдээд дөхүүлж өгөөд, хэдэн үг

солиод ойр зуурын идэж уух юм дөхүүлээд ирье дээ, алив өндий ахиухан юм боогоодох’ хэмээхэд хоёул яаравчлав. Замыг нь тосон давхиж очоод ‘Ууж хөгшөөн хаа хүрэхнүү? тогтож саат, саахалт айл байна даа хэл чимээ ч өгөхгүй ингээд дуугүй хаашаа явах гээв. Алив хөгшөөн анд нь туслая, чи ингэж ч явахаар хүн бишдээ. Аав ээж нь хичнээн буянтай улсууд байсан билээдээ. Энэ голоороо мэднэ дээ. Тэнгэртээ дэвшээд удаагүй байхад ийм юм болдог тун таагүй юм боллоо. Дэмбэрэл өвгөнтэй эртээд нэг жаахан шим хүртэхэд надад бас чамайг захиад л байсан. Учир мэдэх хөгшчүүл маань ч гаднаа гаргахгүй ч дотроо их л зүйл бодож хэлдэгдээ. ‘ гээд элдвийг ярьж

явсаар Хүйс хайрханы бэлдээ дөхөөд ирлээ. Базар ч ам нь халж жигтэйхэн их ярьсаар, бас болоогүй ээ дуртай юм болохоор өврөөсөө ганц юм гаргаад ирэв. Хоёул ганц юмаа хувааж хүртээд сэтгэлээ онгойтол ярилцаад цаг ч орой болж, Базар ‘За анд минь эзгүй тал хээр газар чоно нохойн хоол болов? Танайхныг ямар айл байсан, эцэг эхийг чинь мэдэх учир чамайг орхиод явах хэцүү юм. Өрцнөөс минь зулгааж, өөрийн эрхгүй муу андыгаа өрөвдөөд байх юмдаа. Одоо мордохоос эхнэр гайхаж байгаа байх. Ойрмогхон хүрээд ирнээ. Хэрэг гарвал хэл дуулгаж байгаарай хэцүү байвал хэзээд хамаагүй хүрээд ирээрэй. Манайх үргэлж нээлттэй андыгаа нэг багтаачих байлгүйдээ. Жижиг гэж голохгүй бол илүү гэрт маань ч тааваараа байж болно шүү

дээ гээд гарыг нь чангахан атган нэг тэврээд намуухан сартай шөнө Уужимыг эзгүй хайрханы энгэрт үлдээгээд явлаа. Уужим ч галаа нэг сайн өрдөөд авдарнаасаа хэдэн дээлээ гарган нөмрөөд, эмээлээ дэрлэн хэсэг дугхийв. Хүү минь ирэв үү? Тос даасан буянаа бас үүрээд иржээ. Тэнгэр газрын савслагаар Тэнхээ мэдэн орилмоор Тэртээх алсад дүүлэн нисэж Тэнүүчлэн орчлонг бармаар Оролдсон бүгд аюухтий Онгичсон бүгд унахтий Орчлон хорвоо дуулахтий Огт оргүйн хязгаараас ирэхтий Ирэх газраа иржээ. Сонсох бүгдээ сонсжээ. Өчих бүгдээ өчжээ. Мэгшиж бүгдийг урсгажээ. Одоо онгод бид тосож авъя даа. ҮР МИНЬ ҮНДЭС МИНЬ УДАМ МИНЬ УЛААЧ МИНЬ ээ гээд зүүдэнд нь тодоос тод хашхиран замхрав. Тархин дээр нь дүнгэнэтэл яриад,

хүний хашгирах чимээ цуурайтан тал талаас нь хээрийн боохойнууд шаваад хар хөлс нь бурзайж, хамаг бие нь шархираад сэрэв. Хоолой ам нь хатаад, хоёр уруул нь наалдчихсан, дотор базаахгүй арай хийж зүүдэндээ зоог болчихоосоо өмнө сэрэв. Энэ урт зүүднээс эргэн тодрон нэг үг тархинд буулаа. Хүү минь чи эндээс л миний чамд өгөх эрхэм нандин зүйлийг заавал олоод явна шүү гэх шивнээг дахин дахин бодогдоно. Би эндээс ямар нэгэн эрдэнэс олох юм байхдаа, яг хаанаас яаж олох юм болоо гэж өөрөөсөө асуун битүүхэндээ баярлан шуналын сэтгэл хөдлөн, үүрч ирсэн бор авдараа бургас мөчрөөр халхавчлан далдлаад төв явлаа. Эргэж ирээд учир олдоно байгаа. Ямар ч байсан тавгүй дотроо засангаа хоосон ходоод руугаа юм чулуудах санаатай, жаал жуул хүнс бас базаах гээд хөдлөв. Төвөөр байх танил хүмүүс

болон нутгийн ах дүү нартайгаа таарч айлаас айл дамжин хэдэн өдөр явав. Дайлуулж цайлуулахын завсар архи дарс ууж сүүлдээ ч агсам согтуу болцгоож, ёстой нөгөө буруу хөл дээрээ боссон мэт омголон залуу насны арслан барс шиг авир нь гараад ирлээ. Хэдий их бодол сэтгэл тээж яваа ч ганцаардлын гачланг хэн ч нөхөж чадсангүй. Ярилаа гээд ойлгох бишдээ гэж дотогшоо залгиж бачуурсаар, тархи толгой нь задарчих гээд байв. Сүүлдээ ч наашаа наашаа гээд хошуу дэвсээд байсан хүмүүс илт зай барин зугтацгаагаад байгааг мэдэрлээ. Арга ч үгүй биздээ тайван амгалан айл хотонд согтуу хөлчүү байгаад байхаар залхана. Хөтөлгөө хоёр мориныхоо нэгийг сайхан мал хуйтай чинээлэг айлд арилжаад олсон хэдэн бор зоосоороо хүнсээ базаагаад

мордлоо. Урц мануухай ядаж босгох хэрэгтэй гэж бас хэрээтэй л зузаахан бөс олж аваад явж байв. Эхнэр хүүхдүүдээсээ би юу ч нэхэхгүй ээ. Аав ээжийн маань үлдээсэн мал хуй, үнэт эдлэлээр 2 үр минь алзахгүй өсөж торничих байх. Би өөр юу ч өгөх билээ дээ. Заяа тавиланг нь л чадлаараа ерөөж явнаа. Нэгэн нартай сайхан өдөр аав нь үрстэйгээ уулзах байх. Төв орохдоо уулзах гэж танил дүүгээрээ хэл хүргүүлсэн халгаахгүй аашлаад гаргасан байх юм. Хорвоогийн тоосыг хөдөлгөж яваа цагтаа зүрхэндээ үрсээ сайн сайхан яваасай гэж сийлэн явах болноо. ( үргэлжлэл бий…)

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *