Нүүр Өгүүллэг “ЗОВЛОНД ХЯЗГААР БИЙ” ( Бөөгийн тавилан ) өгүүллэг “4-р хэсэг”

“ЗОВЛОНД ХЯЗГААР БИЙ” ( Бөөгийн тавилан ) өгүүллэг “4-р хэсэг”

0 секунд уншина
0
0
869

Хажууд хүн буйг харсан Уужим гэнэт ухасхийн цочиж, нүдээ нухаад итгэж чадахгүй цоо ширтэнэ. Өнөөх өвгөн нэг үзэгдээд л нэг сарниад л… Их сонин амьд хүний нүдний гал нас ахих тусам унтардаг бол энэ

өвгөн буурайн харц биеийг нь нэвт шувт хараад байх шиг. Аажим аамжаар замхарч, инээд нь чангаа гэгч сонсогдлоо. Өтгөн манан буужээ. Эргэн тойрноо хартал өчигдрийн хээрэлсэн газар биш байлаа.

Хүйс хайрханы хормойд байвч уулын нөгөө талд ирсэн байж. Яаж ирсэнээ ч санах юм алга, ядаж хий юманд дайрууллаа гэхэд муу хоёр бор морь минь мэднэдээ. Мал адгуус цаанаа нэг зөнтэй байдагсан.

Тэгэхээр муу зүйл лав биш байж таарлаа. Манан сарнихыг хэсэг хүлээнгээ жаал гал ноцоож дулаацаад авъя байз гээд өндийлөө. Түрүүний буурайн сууж байсан газар багширалдаж ургасан дүүрэн

Цагаан уул цэцэг байх юм. Мөнх амьдралыг бэлгэдэх цагаан уул цэцэг хүртэл учир байдлыг тодхоноо надад хэлээд байх шиг. Магад энэ л газар аав ээж минь намайг гуйгаа биз хөөрхий. Төрсөн буйран дээрээ

ингэж ирэх л учигтай байждээ. Хүний амьдралын төрөөд үхэх тэр цаг хугацаа бүгд учиртай, төөрөг тавилан зураатай байдаг гэдэгдээ. Би ийм л заяатай хүн байж. Тэгэхээр яадаг ч байсан энэ бүхнийхээ учир зангилаа болгоныг алхам алхамдаа тайлж намайг манаад хараад байгаа буурайтай ойртох чухал. Нар ч сайхан мандаад ирлээ. Байгаа газраа ахин нэг хартал ихээ содон газар юм. Хүрээлсэн хад асгатай, сайн ажвал хад нь нарийн бүслүүртэй байх аж. Яг л хүн зороод тавьсан юм шиг нарийн нягт нямбай байгалийн өөрийн тогтоц бүхий бүслүүртэй. Түүний дотор цагаан уул бас тойрон хүрээ үүсгэн ургажээ. Жаахан дээшихнээ хартал тэр хүрээн дотор орой дээрээсээ орсон агуйтай байв. Уужим мацаж гаран агуйны амсар дээр очтол ихээ

гүехэн харанхуй байлаа. Хөл алдчихгүйхэн эвтэйхэн буугаад харанхуйд нүдээ дасгаад хартал бүр эртний бололтой бөөгийн дээл хувцас, тахил шүтээн байлаа. Хүн байна гэж хараад цочсоныг хэлэхүү огол харайн хойш үсрэхдээ хаданд тээглэн бүдрээд уначихав. Унахдаа духаа чулуунд цохин эгээтэй л толгойгоо хагалчихсангүй. Босох гээд тэмтчин байхад газар нэг л бишээ. Шороо тоос босох юм алга юу байгаан бол гээд атгаж гэрэл өөд сарвайн хартал дүүрэн арц ганга болон эмийн, үнэртний төрлийн ургамал дэвссэн байлаа. Түүний дор аргал хомоолыг нямбайлан тарааж тавьсан байна. Энэ хуяг хувцасыг нь харахаар эмэгтэй хүнийх бололтой жижгэвтэр юм, хэнгэрэг тойвуурыг нь харахаар эмэгтэй хүн дийлэмгүй том байх юм, тахил шүтээн нь жигтэйхэн цэмбэгэр авсаархан бараг үүрээд л явчихдаг

гэлтэй байв. Хэсэг хөдлөлгүй суутал хажууханд нь ус дуслах чимээ сонсогдоод, тэр чимээг дагаад явтал тусгаарласан өрөө шиг бас нэг жижигхэн агуй, түүн дотор нэг тагш байх юм. Тэр тагшинд рашаан гэлтэй унжуу мөлгөр хаднаас ус дусалж байна. Ангаж цангаад байсныг хэлэхүү тагштай рашааныг аваад хүртчихлээ. Энэ насандаа ийм амттай ус ууж явсангүй яасан сайхан зөөлөн амттай ус вэ гээд өөрийн эрхгүй дуу алдав. Ирэх газраа олоод ирсэнээ зөнгөөрөө мэдсэн Уужим хүндэлж мөргөөд эргэж ирнээ гээд хүнтэй ярих мэт хэлээд агуйгаас гарав. За одоо бушуухан гэрийн бараа харахгүй бол эхнэр аашилж загнаад амар заяа үзүүлэхгүй байхдаа. Бор морин дээрээ үсэрч мордоод шогшуулан явж одов. Хоёр бор морио сэлгэн давхисаар

гэрийнхээ хаяанд ирэв. Өнөөх маань ширэв татаал гэртээ орж байх юм. Араас нь яваад ортол эг маггүй л уурлаж ундууцаад, Уужим ч үг дуугарсангүй, гал дээр тос гэдэг юу ч хэлээд одоо ойлгох бишдээ гээд аяга цай ууж ганц боорцог үмхээд намрын их ажил өвс тэжээл, хадлан тариандаа гарлаа. Сайхан урт намрыг ч хэлэхүү, нар илчээрээ төөнөж өвс ногоо ч сайхан хатан сагсайж хадлангаа хэдэн өдөртөө хийгээд авав. Өдөрт ч ажилд дарагдаад юун юм бодох манатай өдөр өнгөрчихөөд, шөнөдөө жигтэйхэн их зүүд зүүдэлж олон зүйлийг харж сураад байв. Бүдэг бадагхан харуулдаг ч Уужимын өмсөх хувцас, эдлэх хэрэглэлийг л нэг бүрчлэн үзүүлээд байсан аж. Өвлийн бэлтгэлээ базаагаад хааяа жаахан зав зай гарах бүрийд Хүйс хайрхан руугаа давхиад өнөөх агуй руугаа орон нэг бүрчлэн үзэж сонжиод л явдаг

болов. Хүнд хэлэлтэй биш солио гажигтай болсон гэж цуурах биз. Дотогшоо залгин явахад болнодоо хө гэж өөрийгөө зоригжуулж байлаа. Төрсөн ах дүү байдагсан бол ингэж ч ганцаардахгүй байсан байхдаа гэж бодох бүрийдээ аньсага нь чийгтээд ирдэг байв. Энэ агуйндаа ирэхээр л жигтэйхэн сайхан аав ээждээ ирсэн юм шиг л сэтгэлд дотно санагдах юм. Үнэр нь их содон… Анхилам сайхан болохоор дорхноо дасаж орхиж дээ. Намайг ч нэг юм цангаахгүй өлсгөхгүй л байдаг газардаа…. Рашаан нь зөөлөн тунгалаг уугаад л баймаар, агуйны ойр айраг гишүүнэ их ургадаг идээд л баймаар сайхан. Зүүдэндээ харж үзсэн бүгдээ зурж тэмдэглэсээр өдөр өнгөрөв. Харуй бүрий болсон болохоор яах аргагүй хайрханыхаа бэлд хоноглоод өглөө нар ургах үед гэрийн зүг гэлдэрлээ. Гэр ойртох тусам

холоос утаа суунаглах бараа үзэгдээд яаравчлан очтол гэрийн буйран дээр аргал хомоол уугиулан орхиод хамаг юмаа хураагаад явчихсан байлаа. Айл болохдоо үе дамжин ирсэн будаг нь халцарсан бор авдар л байлаа. Дотор нь аав ээжийнх нь хөрөг зураг, урд нь байсан хоёр зул өөрийнх нь хуучин муусайн, хувцас хунар дээл нь байв. Уужим хүүг чинээлэг айлын эрх танхил охин ийм байдалтайг нь удаан хараад сууж чадалгүй орхиод явжээ. Учир байдлыг нь ойлгохыг ч хүссэнгүй

болох ёстой зүйл болж байгаан байлгүй гэсэн аятай тоосон шинжгүй хоёр охин минь л гэж халаглан санаа алдаж. Хоёр гараараа толгойгоо барин өвдөг сөхрөн гудайн ийш намайг ойлгох ухаан байсангүй юу хэмээн бодон суулаа… ( үргэлжлэл бий…)

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *