Нүүр Өгүүллэг “ЗОВЛОНД ХЯЗГААР БИЙ” ( Бөөгийн тавилан ) өгүүллэг “3-р хэсэг”

“ЗОВЛОНД ХЯЗГААР БИЙ” ( Бөөгийн тавилан ) өгүүллэг “3-р хэсэг”

0 секунд уншина
0
1
1,679

Өвгөн Уужим хүүг хэсэг ширтэн, ажиглангаа аниргүй суулаа. Хоолойгоо засан Миний хүү сая хаанаас ирэв. Бор овоохойд минь юу чирээд ирэвдээ. Наад царай зүс чинь гундуй, бие чинь чичрээд чамд

юу тохиолдоов? Бие чинь зүгээр үү? Яагаав хүү минь ? Хэрэг зориг юунд бэ? Хэлэлцээ зугаа байвал өвгөн ахдаа өч’ гээд амьсгаа даран сонсоход хэсэгхэн хором бүх зүйлс зогссон мэт мэдрэгдэв. Тэрхэн үед

дүнгэнэх ялааны чимээ, дүнсийх хайрханы бараа хаалганы хатавчаар мэлтийж үзэгдэнэ. Уужим хүү Үгүй ээ…ах минь гээд санаа алдан хоолой нь чичирч яг юунаас эхлэн асуухаа нэг л олж ядан хөлсөө

арчин сандарч тэвдээд байв. Өвгөн Алив өвөөгөө түш хоёулаа гаръя гэв. Налгар намрын шаргал талд, үе үе исгэрэн сэвэлзэх салхи сөрөн алхалж, цахилдага тойрон зөөлөн гишгэж явахдаа Уужим хүүд

өгүүлэв. Хүү минь чиний өвөг дээдсийн чинь хэдэн үеэрээ нутаглаж сүсэглэн мөргөж, даатгаж, залбирч явсан нутаг хошуу чинь энэ тал хээр газар билээ. Чиний унасан газар угаасан ус хүйн холбоотой өсөж

бойжсон газар чинь тэр ӨНДӨР ИХ ХАЙРХАН. Эрт цагтаа Хүйс нэртэй хайрхан байлаа. Цаг хугацааны аясаар нэр нь хүртэл өөрчлөгдөөд Өндөр хэмээх нэршилтэй болчих юмдаа. Нутгийн уугуул иргэддээ их хатуу гэлцдэг. Суурьшихаар ирсэн суугуул хүмүүст их л ээлтэй өгөөжтэй гэж хүмүүс ярьдаг. Нөгөөтэйгүүр тийм учигтай биш юмаа. Нутгийн иргэд маань хайрханг хаашдаа харж дааж явдаг гэх байдлаар хүндлэл нь үгүй болж, гол горхи, булаг шанд, өвс ургамал, мод жимс, ан амьтныг нь хамаагүй хүртэж халдсанаасаа болж өөрийн уугуул иргэддээ хатуу болсон гэдэг дээ. Суугуул хүмүүсийн хүндлэл, сүрлэг

хайрханаас эмээх эмээлт, өргөл мөргөлд нь ивээгдэж хайр хишгээ харамгүй өгч өсөн аривжиж өнгө орж, өөдлөн дэвжиж явдаг юм даа хүү минь. Нутаг усны хүмүүс нь тахиж тайлахгүй ихээ удсан болохоор хахир хатуу савдаг нь догширч үр өгөөжөө өгөхгүй болсон шүү. Зуу наслахгүй өвгөн ах нь ямар үзэх биш дээ. Үр хүүхдүүд та нартаа л захиж хэлэхээс цаашгүй юм даа хэмээн санаа алдав… Танай удмын хөгшчүүд л хэдэн үеэрээ Хүйс хайрханы бэлээр нутаглаж яваад дуусахын даваан дээр хүү минь чи мэндэлсэн. Танай ээж аав үр хүүхэдгүй аргаа барахдаа чамайг наад хайрханаас чинь гуйж авсныг хүмүүс мэдэхгүй ээ. Тэр нэгэн аадар бороо шаагисан өдөр өвөө нь адуунуудаа алдчихаад морин дэл дээр өдөр хоногийг барж явтал ихээ

чанга уйлалдах чимээ гарч айж гахайх зэрэгцээд очтол аав ээж хоёр нь олон жилийн цөхрөл, гунигаа уудлан байсантай таарчихсан юм. Тэр цагаас хуурай ахан дүүс бололдон жаргал зовлонгийн алинд ч бие биедээ дэмтэй явсан. Хүмүүний хэл амнаас эмээж чамайг нүдний цөцгий мэт харан олон хүнтэй ч уулзуулж байгаагүй юм. Хэзээ нэгэн өдөр зориод ирвэл учир байдлыг хэлнэ хэмээн хөөрөлдөж байсан удаатай. Ухаан суух цагт чи өөрөө олж мэдэх зангилаа их бий. Хүү минь ургах нартай уралдаж бэлээс нь адис авч, учрал ерөөлтэйгөөр шинийн арван тавны саранд нь залбирч өргөл мөргөлөө үйлдэж учир ухааныг нь тайлж олж мэдээрэй. Зүгээр нэг захисангүй зүүдэл учир их байгаа болохоор харах, хүрэх, хүртэх, мэдрэх, тэр мөч хүртэл чинь

өвөө нь үгээ залгиж үйлдлээ цэгнэе дээ. Амнаас унагах хий, андгай айлдах өчил зүгээр нэг урсаад гарчихдаг зүйл биш болохоор хэлээ хазахаас аргагүйд хүрлээ. Сонорт хүрч, сэтгэлд бууж, зүрхэнд хүрвэл онгодын базаа шахаанд ээрэгдэж сүйд хийдэг болохоор зурсан зураг төөрөг тавилангаа өөрөө олж мэд. Өвгөн ах нь тэр цагт мэнд мэлтийж байвал илүү ихийг дараа нь хэлэмз. Ерөөл сонсох гэж ирсэнг чинь өвөө нь ухсан: Оройгүй тэнгэрээс бууж Орон зайгаар гүйгчид минь Огторгуйн үүлээр дүүлэн дамжигчид минь Орон гэрээр нь эргэлдэж Овоо хараандаа татсан бол… Хэрэг үйлийг нь бүтээлцэхтүн Хэнгэрэг хөөг нь татуулахтун Зорьсон зорилгот нь хүргэхтий Зовоож хөөрхийг бүү төөрүүлэхтий…хэмээн ерөөгөөд явж үз хүү минь Хан тэнгэрээс

бууж хайрхан уулын бэлдээ дуудуулж байна. Хүйс толгой хайрхандаа үтэр түргэн хүрч оч гэхэд Уужим хүү хэлсэн бүгдийг нь марталгүй санахын тулд үг үл дугаран мориныхоо зүг хөдлөв. Өвгөн дотроо бодлоо Хөөрхий хүүгийн элэнц эмээ нь сүрхий удган байсан гэдэг. Хүйс хайрханы савдаг болон мөнхөрч үлдсэнг мэдэхгүй л яваа даа. Хүчтэй чадалтай бөө хүн тэнгэрт одохдоо өөрийгөө хайрхан ууландаа дарж онголоод, байраа зэхэж бэлдэж асарлан онго болгон дэгдээгээд тэндээ бүгэж савдаг болон шингэдэг гэдэг. Өөрийн удамдаа үргэлжлүүлэх гэж ээрч даллан дуудсаар эрээ хорлол болон зууралдаж эзэн биеэ олж удмаа босгодог. Энэ хүү ч тэр л тавилангаар шулуудчих шиг боллоо доо хөөрхий тэнгэр ивээг гэж… Хүйс хайрханы бэлд ирэхэд харуй бүрий болжээ. Ямартаа ч нөгөө өвгөн буурай надад юм шивнэх

байлгүй гэж бодсоор хэдэн хожуул түүж хээрлэх газраа түүдэг асаан, хань татаж 2 хүлгээ ойрмогхон уяатай хонохоор болов. Энэ хайрхан догшин ширүүн учир хээрийн боохой ихтэй. Сэрэмж алдаж унтаад яахав, ганц хоёр шөнийн нойр надад байгаа ч яалаа байхгүй ч ялгаагүй дээ… Мориндоо ганзагалан яваа жаахан борц, ааруулаа зулгааж, яагаад ч юм байнга атгахан будаа хүүдийлж явдаг тэрийгээ нэг сайхан өргөж аваад амьсгаа даран суув. Галын илч гэж мөн ч сайхандаа… Жаахан туламанд хийж явдаг шимийн архины дээжээ хайрхандаа бариад өөрөө хэдэн балга юмандаа жаахан халах

шинжтэй болов. Дотор нь нэг л хоосон, сэтгэл нь харин халгиж цалгиад уйлан хайлан байв. Нэг л дааж давшгүй томоо хад хавцлын өмнө ирэн яаж гарах учраа олохгүй мухардаж байгаа мэт өөрийгөө учиртай хүн гэдгийг сонсоод айдас ч хүрэх шиг. Би ер нь энэ газраас заавал учраа олоол буцдаг юм шүү гээд бодохын зууртгүй толгой нь манас гээд л ойчоод өгөв. Хэр хугацаа өнгөрснийг таашгүй… Морь тургих чимээ сонсогдож, сүүмийсэн нүдээ нээж аядахад үүр хаяарч

байх юм. Дэргэд уртаа цагаан сахалтай, бор дээлтэй, гутлын хоншоортоо гаансаа тогшин суугаа өвгөн байх юм. Өвгөн буурай өгүүлрүүн “Мэнд үү? Амьнаас тасарсан хэлтэрхий, зүрхнээс унасан үр минь, үндэс минь” гэж хэлээд инээвхийлэв… ( үргэлжлэл бий…)

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *