Home Өгүүллэг “ЗОВЛОНД ХЯЗГААР БИЙ” ( Бөөгийн тавилан ) өгүүллэг “2-р хэсэг”

“ЗОВЛОНД ХЯЗГААР БИЙ” ( Бөөгийн тавилан ) өгүүллэг “2-р хэсэг”

1 second read
0
0
1,829

Аниргүй шөнийн хийсгэлэн ертөнцөд түмэн бодол дунд төөрөн, унтаа сэрүүнээ мэдэхгүй гөлийж хэвтсээр үүр хаяарах нь тэр… Ямар учраас ижий аав нь шил даран ойрхон ар араасаа тэнгэрт одов. Юуны учир

авааль гэргийтэйгээ үл ойлголцон таарахгүй, гэр бүл хаяа дэрлэх ахан дүүс байхад ганцаардахын их гачланг мэдрэх болов. Ямар нэгэн зүйл болохгүй байгааг зөнгөөрөө мэдэх авч юу ч хийж чадахгүй, юунаас

эхлэхээ мэдэхгүй. Хүн төрөөд үхэх энэхэн ахархан хугацаанд юу эсийг туулахав, гэхдээ зовлонд хязгаар бий. Эсэн мэнд эрүүл саруул байсан хайртай хүмүүсээ улаан гар дээрээсээ алдаад байхад нүдэн балай

чихэн дүлий явбал тэнэгэрэл болно биз. Одоо ингээд бодохнээ тэр нэгэн өдөр ӨНДӨР ИХ ХАЙРХАН-ы бэлд адуугаа манан хээрлэхэд яах аргагүй чихэн дээр хоолойгоо засах өвгөн буурайн чимээ их тод

сонсогдож байсансан. Хажуухан довын цаана учиргүй чонон сүрэг улилдаж, сүрэг адуутайгаа дэрс хийн цочин мориноосоо халиран унах үед хүн түшээд авсан уу гэлтэй зөөлөн хормойлдож билээ. Тэр чухам

юу байсан бэ? Түүнээс хойш илт өөр хүн шиг болж, ааш авир минь хурц ширүүн болж, гэргийтэйгээ явган хэрүүлтэй таарахгүй, аав ээж минь ч гэнэт өвдөж, бэртэж гэмтэж эхэлсэн юм байна. Хөдөө хээр байх гүйдлийн зам таарав уу? Сүнс сүг хорогдсон газар нь хээрлэж таарав уу? Миний ухаан санаа , бие хаа ч нэг л биш болсон байдаг. Хэнээс асууж сурдаг юм билээ. Нэг л болохгүй байна” гэж бодсоор өндийв. Сөөсгөр хоёр охин нь аавдаа үнэрлүүлэн үхрийн зэл рүү хэдэн тугалаа гаргахаар дэгдээд өгөв. Сүүлийн үед таарахаа байсан гэргий нь шилэм шилэм хийн аяга цай барьж байх юм. Юм хэллээ гээд хэрүүл дэгдэхийн нэмэр биз дээ. Бодогдоод байгаа зүйлийгээ өөрөө л явж

сурж учир зангилааг гаргая даа. Муу ижий аав минь бэрдээ мөн ч их хайртай байсан даа. Гэтэл энэ минь надад гаргах ааш аягаа аав ээжид минь хүртэл гаргаад байдаг байж билээ. Хөөрхийдөө муу хоёр эрдэнэ минь үрээ гэсээр, бүх л зүйлд бууж өгч хошуу дэвсэн аргадсаар тэнгэр боллоо доо. Хорвоо гэж яасан давчуу юм бэ дээ гэж бодон ихээ урт санаа алдаад гадагш гарав. Араас нь эхнэр нь Гашуудаж дууссан байлтай. Одоо хүн шиг байж мал ахуйгаа нэг бодно байгаа. Аав ээжийн чинь малыг хажуу хамар айл нь хариулаад байгаа сурагтай. Бүрэн бүтнээр нь тууж авчраад эндээ нийлүүлнэ байгаа. Хүн хорвоод

ирж л байдаг буцаж л байдаг. Жаахан ухаантайхан бай Уужим минь гээд цангинуулж гэнэ. Юу ч дугаралгүй хатавчнаасаа эмээлээ шүүрч ганзагалаад гарч уяа руугаа дөхлөө. Хүрэн бор морь нь эзнээ таньсан мэт самсаа нь шархиран янцгаав. Дээлийн ханцуйгаараа хүлэг мориныхоо хошууг нэг шувтран хондлоог илэн хоолой нь зангиран гашуу оргихоор нь үг дуугүй эмээллээд мордлоо. Үг хэлвэл мэлмэрчих гээд уртаа гэгч амьсгаа аван алсын бараа ширтэн, нулимсаа залгиж Монгол эр хүний элэг яаж дотогшоо эмтэрдгийг харуулах мэт алсарсаар алсарсаар замхрав. Аав ээжийнхээ бүх л зүйлийг сайхан цэгцэлж болгоод, шүтэж явдаг ӨНДӨР ИХ ХАЙРХАН-д нь мөргөөд нэг

буцна даа гээд хайрханы зүг дөхөв. Эзэнгүй болсон мэт дүнсийж харагдах хайрханыхаа бэлд хормой тосон суугаад тэсвэр алдан “Ааваа, ээжээ хүү нь та хоёртоо хайртай шүү” гээд тэнхээ мэдэн хашгирав. Яг л аргадаж буй мэт салхи зөөлөн үлээж, чихэн дээр нь нөгөө л нэг өвгөн буурайн хоолой ” хүү минь, үр минь, үндэс минь” гэж хэлэх их тод сонсогдлоо. “Гэгээн цагаан өдөр юу болох нь энэ вэ, би галзуу солио тусаагүй байгаа даа. Түмэндэмбэрэл буурайд очиж учрыг асуудаг юм билүү. Тэр хөгшнөөс өөр энэ хайрханы учрыг мэдэх хүнгүй дээ. Аав

ээжид минь бас жигтэйхэн сайн байдагсан. Нэг очиж золгоё доо” гээд байдаг хурдаараа давхив. Түгшиж айсныг ч хэлэхүү, нартай бүгчим өдөр байсныг ч хэлэхүү хамаг хөлс нь асгарч, аахилан хурдалсаар айлын гадаа ” Нохой хорио” гээд чимээ өгөн мориноосоо буув. Үсээ олон салаа шүлжсэн Түмэндэмбэрэл гуайн гуч бололтой дэгдэн гарч ирж зочиноо замчлан оруулав. Буурай нас сүүдэр их өндөрт гарчээ. Багадаа харж байсан цоргисон хурц нүдтэй ах өтөл болж, нүдний цог унтарсан гэлтэй хөх нүдээрээ ширтэн таяг тулан өндийж ирэв. Манай

Мөнхийн хүү Уужимуудаа. Яасан сайхан ханагар том эр болоов. Алив өвөө нь үнэрлэе. Асууж сурах зүйлтэй ирснийг чинь би мэднэ. Аяга цай оочлонгоо хоёул хөөрөлдөе. Мөдхөн өвөө нь аав ээжийнх нь араас алс явна аа. Амжиж өвөө нь хэдэн юм хэлж өгнөө. Би хүлээж байлаа гэв… ( үргэлжлэл бий…)

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…