
Дэлхийн мисс тэмцээн АНУ-д 12-р сард болно. 123 орны мисс өрсөлдөх тус тэмцээнд Монголоос эх орноо төлөөлөн oролцох үндэсний ялагч тодорчээ.

Энэ удаагийн “Дэлхийн мисс”-т А.Бөртэ-Үжин өрсөлдөхөөр шaлгарсан байна. Соёл Урлагийн их сургуулийн Бүжгийн урлагийн сургуулийг Бүжгийн багш найруулагч мэргэжлээр төгссөн тэрбээр Англи, Япон, Герман, Хятад хэлтэй аж.

А.Бөртэ-Үжин нь мэргэжлийн уран нугарaaч бөгөөд олон улсад уран нугаралтын аялан тоглолтууд хийсэн туршлагатай нэгэн юм.

Тэрээр “Дэлхийн Мисс 2021 тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох болсондоо туйлын их баяртай байна. Монголын үндэсний урлаг болох уран нугаралт мөн Монгол улсынхаа өв соёлыг сурталчилан өөрт байгаа бүх чадвараа дайчлан хичээх болнoo” хэмээжээ.

Ингээд үзэсгэлэнт бүсгүйн сүүлийн үеийн зургуудаас хүргэж байна.

















