Нүүр Өгүүллэг “БЭР” өгүүллэг төгсгөлийн “8-р хэсэг”

“БЭР” өгүүллэг төгсгөлийн “8-р хэсэг”

0 секунд уншина
0
0
554

Анх ирснээ бодвол өнгөрсөн хэд хоногт хоол цай идэж ууж сурснаар барахгүй ямаа саачихдаг ,сүү хөөрүүлж өрөм байлгачихна,тараг бүрж,айраг бүлээд Гэрлээ эгчийнхээ энд хүрэхгүй ч гайгүй дөртэй

болсондоо Дэжи маань их баяртай байх боллоо.Хааяа нилээд айж эмээж байсан ч гүү саах гэж мэрийнэ.Галаа аль болох номхон гүү сонгож өгнө.Галаагийн аав анх Дэжи г ихэд голж хүү маань хаанаас

ийм монгол царайтай гадаад хүүхэн олоод ирдэг байнаа гэж бодсон ч цээжнийхээ мухарт нуучихаад хүглийж суудаг байснаа их мэрийлттэй юм юм хийж сурч байгааг нь хараад духных нь үрчлээс

бага багаар тавигдаж эхэлжээ .Харин ээж нь их айхтар эрдэм номтой хүн гэсэн ирэх жил хүнд шалгалт давах ёстой хүн ингэж зогсоо чөлөөгүй хөдлөөд ядарчихвий дээ хөөрхий минь гэж бодно.Сүүний

гэрт л өглөөнөөс үдэш болтол тонголздог эгч нь харин жаахан завсарлагатай болсондоо баяртай гэж жигтэйхэн орой цуглардаг айл саахалтынхантай дуулж хуурдаж,хуруу дэмбээ гаргаж дуу нь

цангинаад хөгжилтэй байх болсноо Дэжи н ач гэж үзнэ.Малчид гэгч ёстой ядрахыг мэддэггүй хачин хүмүүс нөр их ажлынхаа хажуугаар орой бүр цуглаад шөнө дөл болтол дуулж хуурдан хөгжицгөөх ажээ.Айл саахалтын болон Галаагийн найзууд ангийхан гээд баахан залуус ирж шуугилдах учир Дэжи Галаагаа олж харах цаг ч цөөрлөө.Хааяа Дэжи г дуудаж тэдэнтэй танилцуулж хамт суухыг хүсдэг ч бүсгүй дургүй учир шалтаг хэлээд гараад явчихна.Учир нь тэр хүмүүсийн сонирхон шохоорхсон ,шоолсон мэт эрээгүй харцнаас эмээж сэтгэл нь ихэд эвгүйцнэ.Тэрэнд орвол Гэрлээ эгчийнхээ дуусашгүй ажлаас дундалж сүүний сав суулга угаах тогоо хусч

цэвэрлэх ,аргал түлшээ бэлтгэнэ сүүгээ хөөрүүлчихээд Галааг иртэл айраг бүлж суух нь дээр санагдна.Тэдэн шиг нур нур хүр хүр гэж нужигнатал бүлж сурах гэж уйгагүй оролдно.Түлш гэснээс анх аргал түүх гэж явснаа санахаас инээд хүрдэг юм.Галаа тэр 2 нэг нэг араг үүрээд аргал түүх юм болов.Галаа аргалаа савраар сурмаг нь аргагүй аргандаа хийнэ.Харин Дэжи яаж ч оролдоод чаддаггүй.Арагны гадуур ойчоод байлаа.Сүүлдээ аргаа газар тавиад хормойндоо түүж дүүргэсэн ч үүрч дийлсэнгүй Галаа баахан шоолж байснаа аргаа давхарлаж үүрээд явчихаж билээ.Галаа эхлээд Дэжи д санаа нь зовж дахин дахин гүйж ирэн —— чи орохгүй юмуу энд ганцаараа зүгээр үү ядарч байвал ороод унтаж бай гэж аргадна.Дэжи түүнд саад болохгүйн тулд —- надад санаа зовох хэрэггүй чи минь сайхан наргиад ав.Би энд ажил

сурч сайхан байна.Ганцаараа унтах эвгүй тэгээд ч хүмүүс муу хэлнэ.Бас наад хүмүүс чинь намайг эвэртэй туулай үзсэн юм шиг хараад байхаар надад хэцүү санагддаг. Би удахгүй даснаа хайрт минь олон л юманд дасч байгаа биз дээ гэхэд Галаа —–тийм шүү чи минь ёстой мундаг.Чамд минь амаргүй байгааг ойлгож чамаараа их бахархаж байгаа шүү .Одоо чамайг монгол бүсгүй биш гэж хэн хэлэх билээ дээ.Чи минь ядарч харимаар байвал хэлээрэй гэж дотно сайхнаар үнсээд гарна. Дэжи н хэлсэн үнэн манай монголчууд хүнийг харж байж мэдэрч таньдаг гадаадынхан яг уулзаж ярилцаагүй л биш бол хүн рүү ширтдэггүй.Дэжи ийнхүү хөдөөний бэр болж олон шалгуур давж байгаа ч хүмүүсийн дэл сул ярианд эмзэглэн нэг хэсэгтээ жаахан шаналсан юм.Найрлаж байгаа хүмүүс дунд нилээд

хэлэмгий нүүрэмгий хоёр хүүхэн байнга ирнэ.Нэг удаа нилээд орой хоёр бүсгүй айргандаа овоо халсан бололтой гэрийн гадаа гарснаа —— Үгүй ээ энэ Галаа ёстой сайхан нүд сэтгэл булаам залуу болжээ.хи хи хи—– харин тиймээ нэг инээдтэй нь нутгийх нь энэ олон сайхан бүсгүйчүүд байсаар байтал энэ олж ирсэн хүүхнийг нь ээ яг л шоргоолж шиг нарийхан хугарчихмаар бэлхүүстэй бас тэгээд цай хоол ч идэж чаддаггүй гэсэн ш дээ ха ха ха гээд л баахан инээснээ —–Манай сургуулийн ганц Юндэн гөөгөө л байсандаг мөн ч олон охидууд дурлаж нойргүй хонож байсан даа.Харин Галаа мангартаад тэр үед хайр дурлал гэж мэддэггүй байсан байхаа нэг л их инээд алдсан хүн амьтанд туслаад л гүйж явдагсан.—–Цаадахад чинь нөгөө манай сургууль байтугай сумын мисс Нандиад их сайн байсан юм

биш үү. Нандиа л лав их сайн байсандаг.Тэр 2 ч зүгээргүй байсан л байж таарна.2 уулаа олон ч олимпиадад хамт оролцдог ийш тийш их явдаг байсан ш дээ.—– Нээрээ тийм юм байна. Нандиа чинь МУИС т урилгаар орсон доо.—–Тэгээд энэ 2 больчихсон юм боловуу гээд л баахан инээлдэж байгаад буцаж оров бололтой. Дэжи тэдний яриаг сонсоод л сүүгээ хөөрүүлж суухдаа нээрээ л манай Галаа сайхан залуу тэр олон сайхан охидтой суусан бол юу гэж ингэж амьтны ярианы бай болж байхав.Би л саад болсон юм боловуу.Хөдөөний бүсгүйчүүд ажилтай сэргэлэн чадалтай жавхаатай сайхан юмаа.Айрагийг эрчүүдээсээ огт дутахгүй ууж хуруудаж дэмбээдэхдээ ч янзтай юм. Элдэв маяггүй чихэндээ том том сүүжин ээмэгтэй сүрлэг сайхан хүүхнүүд бүгд л Галааг минь харж дурлаж байжээ.Би ч азтай бүсгүй

юм бишүү гэхчлэн бодол уралдуулна.Өөрийгөө монгол зан заншлаас хэт хол өссөндөө харамсна.Ийнхүү Галаа ахдаа тусалж Дэжи эгчдээ тусалсаар хоног өдөр харавсан сум шиг өнгөрч сар шахам болчихжээ.Ирсэн шувууд буцдаг гэгчээр Галаа Дэжи 2 буцахаар юмаа төхөөрч байтал энд тэндээс өнөөх л хүмүүс үдэж өгөхөөр өрөм ааруул бяслаг хонь мал ч дүүрээд ирцгээлээ.Цайлган цагаан сэтгэлтэй малчин залуус хөгшид Галаа Дэжи 2 г сургуулиа амжилттай дүүргээд ирж хөдөө хотыг доргиосон сайхан хурим хийгээрэй бид өндөр боловсролтой мундаг бэртэй болж байгаадаа баяртай байгаа шүү.Хоёр биенээ сайн халамжилж яваарай энэ тэр гээд л үнсэх нь үнсэж,тэврэх нь тэврээд сүйд болцгооход Дэжи тэдний хээ шаагүй илэн далангүй сайхан чанарыг сая л ойлгож хариу талархав.Аав ээж нь яг л төрсөн

охин шигээ халуун дотноор захиа даалгавар өглөө.Ах эгч хоёр нь та 2 минь сайн яваарай та 2 тоо маш их баярлалаа гэж хөөрхөн дүү нар нь баяртай агаа аниа та нар хурдан ирээрэй гэсээр үлдлээ.Машин дүүрэн идээ цагаа мах сүү ачиж аваад хүмүүсийн сайхан ерөөлөөр үдүүлэн 2 баатар маань хот руугаа буцав. Тэдний хойноос ээж эгч хоёр нь сүүгээ өргөсөөр үлдлээ.Галаа аав ээж нутаг орноо эргэн эргэн харсаар ээж нь жижигрэн жижгэрсээр харагдахаа болиход сая замаа ширтэн санаа алдаснаа аав ээж 2 минь их хөгширчээ гээд нүдээ арчлаа. Жилийн дараа Галаа сургуулиа төгсөж Дэжи магистраа амжилттай хамгааллаа. Гадны олон алдартай хуулийн фирмүүд өндөр цалин

хангамж амалсан ч Дэжи эх орноо сонгож гэдсэндээ энхрий үрээ тээсээр гурвуулаа Буянт ухаад газарджээ. Дараа жил нь Англиас Стивен өвөө эмээ 2 оо монголд хуримандаа урьж авчраад хот хөдөөг дамнасан нижгэр хурим хийлээ. Стивен Райшель хоёр ч магнай тэнийн баярлаж насан туршийн хүслээ биелүүлсэн бололтой сэтгэл өндөр хэдэн насаар залуужин нутаг буцацгаажээ.Тэд монголд сайхан хүү охинтой,Монголын хот хөдөөд олон найз нөхөдтэй болсноо энэ насны гайхамшиг хэмээн ихэд бэлэгшээж байлаа. Төгсөв

Load More Related Articles
Load More By admin
  • “БЭР” өгүүллэг “7-р хэсэг”

    Зүүн урд хөтөл дээгүүр тоос босч машины шил наранд гялалзахыг олж харсан хоёр зээ хүү нь х…
  • “БЭР” өгүүллэг “6-р хэсэг”

    Дэжи яг очих өдрөө хэлсэнгүй гэнэтийн бэлэг барихаар шийджээ.Галаа өнөө маргаашгүй ирнэ гэ…
  • “БЭР” өгүүллэг “5-р хэсэг”

    Дэжидмаагийн аав ээж 2 хүү нэг охинтой насаараа л дипломатч гэдэг алба хашиж олон улс орон…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *