Нүүр Өгүүллэг “БЭР” өгүүллэг “7-р хэсэг”

“БЭР” өгүүллэг “7-р хэсэг”

0 секунд уншина
0
0
414

Зүүн урд хөтөл дээгүүр тоос босч машины шил наранд гялалзахыг олж харсан хоёр зээ хүү нь хорьж байсан үхрээ хаячихаад хар хурдаараа амьсгаадан гүйсээр ирж Өвөө эмээ Гал Галаа ах ирж явна

гэж ээрч садран уралдан хэлсэнд Өвгөн үг дуугүй авдар дээрээс дурангаа авч шаламгай нь аргагүй гараад явчихлаа.Энэ хооронд чанаж байсан тогоотой цай дэвэрч эмгэн самарч данхандаа уудлаад

санд мэнд алчуураа шүүрч аваад гарч ирвэл хүргэний цаахантай цав цагаан машин дөнгөж ирээд зогсч байв.Төдөлгүй хаалга онгойж өндөр ханхар цагаан залуу бууж ирлээ.Цаад хаалганаас цэнхэр дээлтэй ,үсээ

ардаа годойтол боочихсон нарийхан бүсгүй инээмсэлэн гарч хоёул зэрэгцэн гэррүү зүглэв.Өвгөн чийгтсэн аньсгаа шударч дурангаа өвөртлөөд гараа сарвайн хүү рүүгээ дөхлөө.Бүхэл бүтэн гурван жил

санаж сарвайсан үр нь жигтэйхэн өндөр ханхар залуу болсныг хараад баяр хөөр цалгиулан хүүгээ тэврэн авлаа.Галаа ч аавынхаа хөлс тамхи ханхалсан цээжинд наалдан хэсэг болоод улам ч намхан болсон ээж

рүүгээ очиж тэвэрлээ.Хангайн нуруу шиг өндөр хүүгийнхээ цээжинд тэврүүлж өөдөө өлийн үнсэх гэж тэмүүллээ.Хоёр нүднээс нь хайрын халуун бороо асгарч хүүгээ ханатлаа үнсэж аваад дэргэд нь гэрэвшиж зогсоо бүсгүйг тэврэн үнсэв.Галаа тэднийг бүлтийтэл харж зогсох хоёр дүүгээ сая л анзаарч өхөөрдөн өргөж үнслээ.Дэжи ч мөн тэднийг өхөөрдөж тэврэв.Ийнхүү халуухан уулзалт завсарлаж За та хоёр минь сайн явж ирцгээвүү гэрт орцгооё гэж аавыгаа хэлэхэд тэд орцгоов.. Гэрт оронгуут Галаа малгайгаа авч аавынхаа бурханд мөргөж ширээнд суулаа.Ээж нь нүдээ арчин арчин хүүгээ бахархан харсаар мөнгөн аяганд аавд нь болон хүү бэрдээ цай аягалан барив.Удалгүй

ширээ дүүрэн идээ цагаа өрөгдлөө.Дэжи сүүтэй цайнаас хоёр гурав балгаад тавив..Галаа хөлсөө гартал ээжийнхээ гарын цайг ууж ааруул өрөм идэж байгаа нь Дэжи д бахтай харагдна.Ийм тансаг ширээг хаанахын юутай ч зүйрлэмгүй гагцхүү Дэжи д ууж идэх юм байхгүй байлаа.Машиндаа баахан ус кофе цай ачиж ирснээ уух юмсан л гэж бодож суулаа.Юунд ч гар хүрэхгүй байгааг анзаарсан ээж нь Алив миний охин цай ууж идээ ид наад өрөмнөөсөө боорцогтой холиод ид гэж шавдуулав. Ээжээ нэг их шахаад хэрэггүй ээ .Тусдаа ууж идэх юмтай.Аажмаар цай идээ ууж идэж сурнаа гэж Галааг хэлэхэд өвгөн эмгэн хоёр гайхсаар хоцров. За хүүхдүүд минь холоос их ядарч ирэвүү.Ах эгч нь сайн байна уу яагаад ирсэнгүйв гэж аав нь давхцуулан асуугаад хүүтэйгээ хөөрөглөөд Дэжи рүү өхөд нилээд

сандран аваад Галаа руу харвал тэрээр инээмсэглэн үнэрлээд өгчихөө гэлээ.Байдлыг гадарлаж ойлгосон өвгөн хөөргөө авч үгүй ер харахад монгол охин шиг байх юм гэж дотроо голонгуй байсан ч хүрлэгэр хүрэн царай нь юуг ч үл илтгэнэ. Аав хүү ээж гурав зогсолтгүй ярилцсаар Дэжи гэр дотрохыг ажиглан танилцаж суулаа.Гаднаас эгч нь орж ирэхэд Галаа ухасхийн босч очиж золголоо. За сайн явж ирцгээвүү.Миний дүү чинь ямар том эр болоо вэ.гэж бас л нулимс мэлтрүүлэн уулзацгаав.Дэжиг духан дээр нь үнсэхэд сүү сааль нар салхи үнэртэж байв.Галаатай адилхан царайлаг хүүхэн байлаа.Монгол хүмүүсийнх шиг ийм нандин үнэн сэтгэлээсээ хайртай баярын нулимстай уулзалт хаа ч үгүй бизээ гэж Дэжи бодож суув.Эгч нь хоёр хүүгээ харж Энэ муу хоёр золиг намайг хаячихаад шууд

явчихаж байгаам даа за одоо гарч хонио хар гэв.Эгч нь дорхноо гарч удалгүй цар дүүрэн мах оруулж ирэв. Ээж нь нэг том хутга авч Галаад өгөөд за хүүхдүүд хоололцгоо гэлээ.Галаа дээлээ сугалдрагалан махнаас том том нимгэн огтолон идэж ,нэг жаахаан бор мах авч Дэжид өглөө.Шинэхэн хонины мах нэг л өвөрмөц үнэртэй байсан ч идэж үзвэл амт нь сайхан ч юм шиг.Галааг ингэж идэж суухыг хараад Стивенийд анх хоололсон санагдаад ингэж иддэг хүн чинь тэр жаахан махыг аргагүй ш дээ гэж тэгж идэхээс яахав гэж бодоод инээд нь хүрч суулаа.Ээж нь босч баруун урд ханандахь хөхүүрнээс том хуланд айраг дүүргэн хүүдээ барив.Галаа хүд хүд залгилан уухад тэр их махны хаагуур нь ордог байнаа гэж Дэжи гайхлаа.Дараа нь Дэжид өгөв.Уруулаа дүрвэл чимчигнэн ер бусын сайхан үнэртэж хэд балгаад буцааж өгөв. Ааваа ааваа Галаа агаа ирсэн гээд хоёр хүү ааваараа гул барин орж ирэв.Хүргэн ах болох хүдэр бор залуу мэнд асуугаад дүүгээ үнсэж,Дэжи тэй гар бариад ширээнд суулаа.Ийнхүү хөдөө

монголчуудын хооллох ёс үнэхээр өвөрмөц ёс заншил эрс өөр болохоор л аав ээж нь Дэжи д санаа зовж байсан хэрэг.Дэжи халууцаж хурдан гарч хүйтэн ус ууж дээлээ тайлахсан гэж боломж харж суув.Дэлхийн хүн төрлөхтөн үндэстэн бүрийн хэдэн зуунаар уламжлан ирсэн өөр өөрийн унаган төрх ахуй оршихуйгаасаа хамааран өөр өөрөөр эдүүгээ дамжин иржээ.Гүү саах боллоо гэх дуунаар Галаа хүргэн ах 2 сая нэг юм гарахад Дэжи далимдуулан гарч машин руугаа очиж жаал ус ууж авав. 2 дүүг нь дуудаж зургийнхаа аппаратыг аваад гүүн зэл рүү очлоо.Эгч хүүхэн гүүгээ сааж байгаа нь урамтай дор нь очиж хэд шувтраад л дараагийнх руу тэгсээр 20 гаруй гүүг дор нь саачихлаа. Дэжи ч хэдэн сайхан зураг дарж авлаа. Галаа чи минь ядарч байна уу цомцойгоод л суугаад их чилсэн үү.За хайртдаа одоохон майхныг нь босгоод өгье орж амар кофе гоо чанаж уу гэв.Дэжи Ашгүй дээ тэгье ээ гэхдээ зүгээрүү.аав ээж чинь юу гэх бол. Санаа зоволтгүй ээ чи өөрийнхөөрөө л бай удахгүй даснаа монгол бүсгүй минь гэж өхөөрдөөд хоёул очиж машинаасаа ачаагаа буулгалаа.Бэлэг сэлтээ оруулж тарааж өгөв.Энэ хойд гэрийг чи бид 2 т

барьсан гэнээ.Майхан барилтгүй боллоо.Би чамайг төвхнүүлээд өгье гэж Галаа баяртай нь аргагүй хэлээд гэррүү юмаа зөөлөө.Цоо шинэ гэрт 2 модон ор ширээ сандал тавьж хойгуур нь том хивс дэвсчээ.Цүнх савтай хувцас хөнжил гудсаа оруулж тавьж байтал ээж нь ирэв.Хоёр хүүхэд минь наанаа төвхнөөд ав.Орой баахан улс шаваад энэ охин ядарчихна гэж хэллээ.Галаа ашгүйдээ ээж минь баярлалаа. Энэ маань хөдөө анх удаагаа л явж үзэж байгаам та сайн туслаарай гэж ээждээ захив.Галаа газын плиткээ угсарч Дэжи д кофе г нь буцалгаж өгөөд юм хумаа ууж идээд эндээ сайхан амраад ав.Би хэсэг байж байгаад ирье гээд гарлаа.Дэжи ядарсандаа нам унтчихаад нэг сэрвэл гадаа хонь ямаа майлалдаад жигтэйхэн.Гарч хартал Галаа нэг уяа барьчихсан ямаа холбож байв.Дэжи аппратаа аваад хүрч очвол хоёр жаал ямаа гаа хорьж өгч ах нь хоёр гурваар нь эврээс нь бариад холбоонд хүргэж өгнө.Эгч нь хувингаа бариад захаас нь сааж байлаа.Дэжи бас л баахан зураг дараад зогсож байтал Галаа чи ямаа сааж үзэх үү гэж асуув.Тэгье

л дээ гэхэд дүү нэг сандал аваад ир гэсэнд хүү ч годхийн удалгүй жижиг сандал барьсаар ирэв.Сул байсан хувинг авч холбооны нөгөө талд суулгаад за саагаад үз гэв.Дэжи ямааны сэрийсэн дэлэнд гараа хүргэтэл хөлөөрөө тийрээд тонгочоод болдоггүй.Галаа инээгээд алив ингээд гэж зааж өгсөн ч нэг л болдоггүй сайн чанга шувтар .Тийм ч амар ажил биш юмаа чадахгүй нь гэхэд Галаа сурамгай нь аргагүй сааж нэг бүрчлэн зааж өгөв.Дэжи чармайсан ч энэ удаа амжилтгүй нэг ямаа тийрээд золтой сүүгээ асгачихсангүй гэвч гүрийсээр хоёр ямаа саах аядаж байтал эгч нь хэдийнээ гүйцээд иржээ.Хувин дүүрэн сүү хүр хүр гээд л нэгл хэмтэй сааж байхад Дэжи шор шор гээд нэг л бишээ. Ямаагаа сааж дуусаад хувинтай сүүнээс нь барьсаар саалийн гэрт орвол аарц сүүний үнэр ханх тавив.Том тогоонд сүүгээ шүүж хийгээд илүү гарсныг нь хувинд шүүдэг аж.Галаа орж ирээд одоо хоёулаа сүү хөөрүүлнээ хө гээд тогоотой сүүний доор галлав.Галаа сүү

яаж хөөрүүлэх ,тараг бүрэх тухай зааж өгөв.Энэ өдөр анх удаа ямаа сааж сүү хөөрүүлж үзсэндээ маш их баяртай байлаа.Хувин савыг нь зад угааж дараагийн саалинд бэлдлээ.Эгч дахиад л гүүгээ сааж ирээд саамаа том хөхүүррүү хийхэд Галаа хүржигнэтэл бүллээ.Сүү саалийн ажил ийнхүү амсхийх завгүй үргэлжилдэг ажээ.Дэжи эгчийг нь ихэд өрөвдөж сайн туслаж аль болохоор хурдан сааль сааж сурах хэрэгтэй гэж бодлоо. Тогоонд байсан хөөс буугаад цоохортож орхисныг Галаа орж ирээд доор нь дахиад жаахан гал хийж дөвийлгөөд орхивол өрөм сайн загсдаг гэж хэллээ.Ийнхүү гүүгээ тавьж ,сүү саалийн ажил дуусах үед морьтой,мотоцикльтэй хэдэн хүн ирсэн нь Галаагийн найз болон саахалтын залуус ажээ.Гэрлээ эгч нь хэдийдээ ч амжуулсан юм бууз хийчихсэн идэцгээж байтал залуус мэнд мэдсээр орж ирцгээлээ.Орны хоёр талаар хуваагдан сууцгааж мал ахуй,зун зуншлага өвс ногоо ярьсаар.Залуус эрээ цээргүй бүсгүйг харцгаах нь Дэжи д тун хэцүү

санагдаад тэсч чадалгүй би гарч болох уу гэж Галаа руу шивэгнэвэл тэгээ тэг гэв.Дэжи зайчлан гарч нэг юм амьсгал аван зогстол хоёр дүү нь хүрч ирлээ.Тэр хоёртой гэртээ ортол хав харанхуй .2 жаал эгчээ гэрлээ асаа гээд нарны зайнд гэрлийг холбосноор гэр дүүрэн гэрэл цэлсхийн аслаа.Дэжи унтахаар ороо засч байтал том том эрвээхэй гэрэл тойрон нисч ,хар хорхойнууд под подхийн тооноор унаж эхлэв.Та гэрлээ унтраахгүй бол баасны хорхой дүүрчихдэг юм гэж хүүхдүүд хэлэв.Гэрлээ унтраагаад 2 жаал ч баяртай эгчээ сайхан амраарай гээд гараад явчихлаа.Гэрт хүмүүс шуугилдсаар.. Дэжи овоо

унтах гэж байтал нүүрэн дээр нэг том хар хорхой унаад ирэв.Гэрийн ар өврөөр шир шир хийн ногоо хазлах чимээ хонь мал яраглан шуухитнаад унтаж чадалгүй нилээд удаж удаж нэг юм мотоцикль дуугарч хүмүүс шуугилдсаар тарж байгаа бололтой.Ашгүй Галаа чи минь унтаа юу гэсээр орж ирэв.Дэжи Галаагийнхаа цээжинд наалдан сая л нэг санаа амран унтлаа. үргэлжлэл бий.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *