
Дэжи яг очих өдрөө хэлсэнгүй гэнэтийн бэлэг барихаар шийджээ.Галаа өнөө маргаашгүй ирнэ гэж бодоод асуухад тодорхой хариу өгөхгүй болохоор арай болоогүй байх гэж бодоод хичээл эхэлтэл
ажлаа хийсээр л байв.Галааг ажил дээрээ байхад нь Стивен утасдаад Дэжи г ирчихлээ гэж хэллээ.Галаа тэгнээ тэр өглөө нэг совин татаад байсан юмаа гэж амандаа үглэсээр ажлаасаа чөлөө аваад гэррүүгээ
яарлаа.Амьсгаадсаар орж ирэхэд Дэжи хоёр хөгшинтэй ярилцаад сууж байснаа босоод ирлээ.Галаа түүнийг үг дуугүй тэврэн авав.Тэр 2 хэн хэн нь биесээ ингэтлээ үгүйлж санасан ажээ. Холдох тусам хайр
хүчтэй болдог болохыг Галаа өөрийн мэдэлгүй зоригтой алхам хийсэн энэ мөчид ойлгожээ.Дэжи н тансаг үнэрт мансууран хэсэг зогсоод сая анзаарч гараа татав.Хоёр хөгшин баяртай нь аргагүй биесээ түшин
өхөөрдөн харж байлаа.Хайртай хүмүүсийн сайхан учралтай энэ өдрийг мартах аргагүй.Хоёр залуугийн хайрын шижим ийнхүү холбогдож цаашдын асуудал ойлгомжтой болжээ.Ёстой заяаны хань

зам дээр гэдэг юутай үнэн.Хос хоёр маань хичээл номондоо шамдсаар цаг хугацаа урсан өнгөрч нэг жил юутай хурдан.Галаа ирэх жил сургуулиа дүүргэнэ.Дэжи магистраа хамгаална.Харин энэ амралтаараа Галаа нэг сарыг аав ээж дээрээ өнгөрүүлж хайртай бүсгүйгээ танилцуулахаар шийджээ.Дэжи ч зөвшөөрч Галаагийнхаа нутагт очих болсноо аав ээждээ хэлж монгол дээл бэлдэхийг үүрэгдэв.Дэжи аль эрт Галаагийнхаа тухай гэрийнхэндээ хэлж танилцуулсан ажээ.Аав ээж нь охиноо хөдөөний бэр болох гэж байгаад баяртай байлаа.Гэвч хүний л эх эцэг юм чинь хөдөөнийхөн ёс журам их баримталдаг ,их шооч хүмүүс байдаг гэсэн охин маань юу ч мэдэхгүй яах бол гэж бодоод монгол ёс заншилын тухай ном олж
уншиж Галаагаас сайн асууж суралц гэж захина. Галаад хэлвэл за тэр шооч нь ч үнэн л дээ.Ер нь хотынхноос илүү монгол ёс сахидаг шүү.За яахав монгол хүн байна болох л биз дээ гээд нэг их юм болсонгүй. Харин Дэжи монгол ёс заншилтай холбоотой ном олж уншсан ч нэг л наалдаж өгөхгүй байлаа.Галаагаас нэг юм асуухаар тоглоом хийгээд өхөөрдөөд инээгээд өнгөрөөнө.Заримдаа Дэжи чамд инээд надад ханиад чи ингэж шоолж байгаа юм чинь би ч өнгөрчээ гэж гоморхоно.Үнэндээ гадаадын олон орноор явж өссөн ч Монголынхоо хөдөө нутгаар нэг ч явж үзээгүйдээ харамсч байв.Би ч ёстой монгол гэхээс цаашгүй хүн юм даа гэж өөрийгөө голно.Яаж энэ сайхан хөдөөний залуутай учирваа гэж олзуурхна. Галаа гэрийнхэндээ очихоо дуулгасан болохоор нэг их бодож санаад байх юмгүй харина
гэсэн сэтгэл нь хөвсөлзсөөр… Хайртай бүсгүйтэйгээ эх орондоо ,аав ээждээ очно гэдэг юутай сайхан…Хос 2 хөтлөлцөн Лондонгийн гудамжаар алхалж бэлэг сэлтээ базааж ,хөх монголынхоо зүг жолоо заллаа.Галаа 3 н жил санаж сарвайсан аав ээждээ,эх орондоо очих гэж байгаа болохоор маш их догдолж байлаа. Онгоцны буудал дээр Галаагийн хүргэн ах эгч ,Дэжи н аав ээж угтаж авав.Тэнд мэнд мэдэж танилцаад 2 тийш давхин одлоо.Дэжи н аав ээж нь хүргэнээ харах гэж зориуд очжээ.Урьд нь өчнөөн явж сурсан болохоор ёстой ирж л байдаг

явж л байдаг гээд тэднийг ажил удах хэрэггүй гэж Дэжи тосуулдаггүй байв.Галаа аав ээжид нь их таалагджээ.Сайхан залуу байна эелдэг даруухан гэлцээд их талтай байцгаав.Дэжи аав ээж минь дургүйцэхгүй нь гэж ихэд баяртай байлаа.Гурав хоноод хос хоёр маань хөдөө рүү хөлгийн жолоо заллаа. Үргэлжлэл бий.