
Дэжидмаагийн аав ээж 2 хүү нэг охинтой насаараа л дипломатч гэдэг алба хашиж олон улс оронд албаа хариуцлагатайгаар хааж тэтгэвэртээ суужээ.Том хүүгээс бусад нь гадаадад төрж өссөн
аж.Дэжидмаа хамгийн бага охин нь Францад төрсөн.Эдүүгээ 2 ах нь гэр бүлтэй болж тус тусын амьдрал хөөж гадаадад амьдарцгаадаг.Дэжи н аав ээж 2 ганц охинтойгоо монголдоо амьдрах
юмсан гэж бодоцгооно.Харин өөрсдийн ажлын байдлаас болж үр хүүхдээ монгол ахуйгаасаа холдуулсандаа сэтгэл нь ихэд эмзэглэж явдаг аж.Эх орондоо амьдарч эхэлсэн энэ үед хэдийгээр хөгжилтэй улс
орны энтэй зэрэгцэхгүй ч төрсөн газар угаасан ус шиг сайхан юм гэж хаа байх билээ.Монголынхоо цэнхэр тэнгэр өсч ториносон нийслэл хотоо учиргүй их санадаг байлаа. Нөхөр Гомбосүрэнтэйгээ ЗХУ д олон
улсын харилцааны дээд сургуульд суралцаж байх оюутан үедээ л танилцаж удалгүй гэрлэж ,эхнэр Цэндээ нь анхны хүүгээ оюутан байхдаа тээж эх орондоо аав ээж дээрээ ирж төрүүлжээ. 3 н хүүхэд нь

хар багаасаа аав ээжээ дагаж олон улс оронд амьдарч ирсэн нь нэг талаар сайхан ч монгол ёс заншил ахуйгаас холдосныг аав ээж нь тэтгэвэрт суусан цагаасаа улам их мэдэрч байлаа. Хүүхдүүд нь эрүүл агаарт зуслангийн газар тохилог хаус барьж өгсөн болохоор хоёул тав тухтай нь аргагүй жимс ногоо тарьсан шиг амьдарч байгаа билээ.Охиноо ирэх сургаар сэтгэл нь хөөрч сүүлийн хэд хоногийг тэсч ядан нойртой нойргүй хүлээцгээж байлаа.Бас тэдний найз Дэлгэр охиноо ирэхэд хэлээрэй тосч авна гэж утасдав.Ийнхүү хүний өөрийн хүмүүсийн хүслэн болсон охин Дэжи гийн ирэх хугацаа тун ойрхон болжээ. Гомбосүрэнтэй хамт сурч бас дипломат ажилд зүтгэж, явсан
найз Дэлгэр нь нийгэм солигдоход алба ажлаа орхиж бизнес хийх болсон аж.Тэрээр одоо томоохон компаны захирал хийдэг үе үе айлчлан ирж очдог болжээ. Дэлгэр найз нь Гомбосүрэнг бодоход нилээд хөдөлгөөнтэй арилжаа наймаанд сонирхолтой ажлынхаа хажуугаар хууль бус наймаанд ч холбогдож явсан зайтай эр.Түүний ах нар хуулийн томоохон албан тушаалтангууд байсан ч бас л элдэв асуудалд ороогдож байжээ.Энэ нь шудрага шулуун зантай Гомбосүрэн эхнэр 2 т таалаг ддаггүй ч найз нөхдийн журмыг бодож наанатай цаанатай л явдаг байв.Сүүлийн үед Дэлгэр охин Дэжи г нь ихэд сонирхож асууж сурах болсонд эхнэр нөхөр хоёрт таатай санагдсангүй.Тэдний нэг хүү нь Дэжи гээс 3 орчим ах одоогоор гэрлээгүй тэр хүүтэйгээ суулгах гэж сонирхоод байж магадгүй гэж Дэжи н аав ээж хоёр таамаглан бага зэрэг зай барих болжээ. Дэлгэрийн
хүү өндөр боловсролтой ч хүмүүжил муутай архи дарс зугаа цэнгэл хөөцөлддөг гэж мэр сэр яриа сонсогддог байлаа.Тиймээс Дэлгэрийн санаархал бүтэхгүй нь ойлгомжтой .Ганц охиноо гэх аав ээж 2 сэтгэлд тохирсон хүргэнтэй болох хүсэл байгаа ч охин өөрөө сонгох учиртай. Дэжи нь дээд сургууль төгссөн ч цааш дор хаяж 2 жил магистрантурт суралцах нь дамжиггүй Түүний дараа л хань ижилтэй болох байх гэж бодоцгоож байв.Охиноо хань ижилтэй болохоор үр хүүхдийг нь өсгөлцнө дөө гэж аав ээж нь мөрөөдөцгөөж байлаа. Хүсэн хүлээсэн өдөр ирж аав ээж 2 нь охиноо тосоод бөөн баяр хөөртэй уулзацгаав.Ийнхүү гэрийн зүг хөдөллөө.. Дэжи ч аав ээжээ учиргүй санажээ.Тэр 3 ын яриа хөөрөө зогсолтгүй урсгасаар яваад нэг л мэдэхэд гэрийнхээ үүдэнд ирчихлээ.Өөрийн орон гэр шиг сайхан юм хаа ч үгүй ажээ.Дэжи аав ээжийнхээ энгэрт дахин дахин тэврүүлж эрхэлж нялхарч байлаа.Хүсэн хүлээсэн хүмүүс уулзаж учрах юутай сайхан. Лондонд бороотой бүүдгэр өдрүүд үргэлжилэх нь Дэжи г
явснаас хойш сэтгэлийн гунигийг нь улам сэдрээнэ.Галаа бүсгүйг ирэх хүртэл яаж тэсэхээ мэдэхгүй тийм ихээр үгүйлж байлаа.Тэр ирэхгүй бол яанаа гэж бодохоор цээж нь хөндүүрлэнэ. Дэжи д ийм их хайртай болсноо одоо бүрч илүү ойлгож мэдэрчээ.Түүний байнгын хөгжилтэй байдал,уйдах аргагүй яриа хөөрөө,хайр татам хөөрхөн төрх инээд хөөр үргэлж нүдэнд харагдаж зүүдэлнэ.Үгүй ер ийм их хайрыг яаж хэлж чадахгүй хадгалж байсан юм болоо гэж өөртөө гайхна.Хулчгар золиг гэж өөрийгөө зэмлэнэ.Энэтхэг эзэндээ цаг наргүй зүтгэж өдрийн ихэнхийг барах нь түүнд амар байлаа.Дэжи харьснаасаа хойш 4 дэх хоног дээрээ утсаар ярилаа.Галаа баярласан гэж юухэв.Утасдахгүй нь намайг мартсан бололтой гэж гоморхон бодож байтал утасдлаа. Сайн уу Галаа би Дэжи байнаа гэж цангинаад л Галаа дуугарч ч чадахгүй сонссоор.Байна уу байна уу гэхэд нь Байнаа байна чи сайн харьсан уу. Та нар сайн биз дээ.гэж доройхон хариулав Яасан бэ дуу чинь яагаад сул сонсогдоод байнаа бие чинь зүгээрүү гэж Дэжи сандран асуув
Зүгээрээ санаа зоволтгүй гэж овоо дориун хариулсанд өө одоо сайн сонсогдож байна. Та нар сайн уу.Хөгшчүүдтэй ярьсан чамайг хааяа л ирдэг гэсэн.Чи наад буудалдаа хонон өнжин ажиллаад байгаамуу биеэ бодоорой. За за надад зоволтгүй дээ.Гэртээ хариад их сайхан байгаа биз дээ.Аав ээждээ мэнд хүргээрэй.Дэжи минь чи байхгүй болохоор их гунигтай байнаа.Чи энд буцаж ирнэ биз дээ. Би буцаж очноо.Битгий их ядартлаа ажиллаарай.2 хөгшнийгөө сайн эргэж байгаарай.Чи намайг үгүйлж байгаад чинь баярлалаа. Би ч гэсэн чамайг боддог шүү.Ойр ойрхон яринаа чи дургүйцэхгүй биз дээ. Яриарай би ёстой их баярлана шүү. ЧАМД ХАЙРТАЙ.гэж өөрийн мэдэлгүй хэлж орхих нь
тэр. Хэсэг чимээгүй болсноо Дэжи би ч бас … Галаагийн зүрх хүчтэй цохилж баяр хөөрөөр цалиглав.Ийнхүү алс газраас хоёрын зүрх сэтгэл бие биенээ хүсэмжлэн тэмүүлвээ.Баяр хөөрөөр жигүүрлэсэн Галаа бөөн баяр Стивен өвөөгийндөө очихоор шийдлээ.Галаагийн уйтгар гуниг хийсэн арилж хайраар гэрэлтэн гийлээ.Түүнийг хараад хоёр хөгшин бас баярлаж Дэжи маань сая ярьсаан гэсээр угтав.Үүнээс хойш Галаа Дэжи хоёр үргэлж утсаар харилцна.Дэжи Галааг зав зайтай ажил хийж хотоор зугаалж бай хоёр хөгшинтэйгээ хамт бай гэж хэлнэ.Хоёр талд хайртай хосууд биесээ хүлээхэд өдөр хоног уртассан юм шиг санагдна.Дэжи д олон газраас ажлын санал ирлээ.Олон улсын хэлтэй болохоор олзуурхаж байх бололтой.Аавынх нь найз Дэлгэрийн хүү аав ээжтэйгээ айлчилж ирснээс хойш утасдаад,ийш тийш

зугаалая гэж шалгаах нь төвөгтэй.Шалаад байхаар нь аав ээжийнхээ хамт тэдний томоохон сүлжээ ресторанд дайлуулсан биш үргэлж л тэнд энд уриад төвөг удна.Хөөцөлдөх бага сага ажлаа амжуулаад хоёр сар орчим болоод буцахаар шийдэв.Нэг хүнтэй үргэлж яриад байхыг ажсан аав ээж нь охиноо ханьтай болж байгаа бололтой сайн л хүн таараасай гэж залибараад үлджээ. үргэлжлэл бий.