Нүүр Өгүүллэг “БЭР” өгүүллэг “4-р хэсэг”

“БЭР” өгүүллэг “4-р хэсэг”

0 секунд уншина
0
0
365

Дэжи г явснаас хойш Стивен өвөөгийн гэр бүлийнхэн дуу шуу муутайхан урьдын амьдралдаа орсон гэхэд болно.Галаа нөгөө зочид буудалдаа ажил ихтэй болохоор хонон өнжин ажиллаж ,арайхийн зав

гаргаж хоёр хөгшнөө эргэнэ.Галааг очиход өнөөх 2 нь учиргүй саначихсан дайлж цайлаад сүйд болно.Галаагийн хувьд тэгж завгүй ажиллаж Дэжи г түр ч гэсэн бодохгүй байж сэтгэл санаагаа

сатааруулдаг аж.Харин Стивен өвөө хэтэрхий их ажиллаж байна хааяа сайн амрах хэрэгтэй гэж хэлдэг.Ер нь өвгөн Галаад учиргүй сайн ёстой эр хүн гэж,Райшель эмээ Дэжи гээ үзэсгэлэнт гүнж минь гэж

төрсөн охин шигээ хайрлана.Энэ хоёр сайхан хөгшний сэтгэл гэж ёстой сүү шиг.Аав ээж шиг нь л хайрлаж бас тэдний хайранд умбаж байгаа нь бас л Дэжи гийн ач гэж түүнийг улам ч их

санагалзуулна.Сүүлийн үед Галаа ,Дэжи хоёрын харилцаа нэг л ойлгомжгүй бие биенээсээ хөндийрсөн мэт болсныг хоёр хөгшин гайхаж эмзэглэж байлаа.Энэ байдлыг Стивен эерэгээр ойлгож бие

биедээ сэтгэлтэй болж гэж үзсэн бол эмгэн Дэжи г энэ хүү гомдоочихоогүй байгаа гэж бодно. Тэгээд үе үе хоёр хөгшин хоорондоо чиний Галаа,миний Дэжи гээд хөөрхөн маргаан үүсгэнээ.Хичээл номондоо шамдамгай,ажилд хичээнгүй сайхан залуус болох Галаа,Дэжи ээр монголчуудыг төлөөлөн ойлгож биширдэг байлаа.Тэр 2 г сайхан хос болоосой гэж хөгшид маань залибарна.Галаа Дэжи хоёр урьдынх шигээ чөлөөтэй жинхэнэ найзууд шиг явсаар жил гаруйг үджээ.Харин 2 дахь жилдээ тэдний харилцаанд өөрчлөлт гарсан нь тэдний чөлөөт цаг багассантай ч холбоотой байж магадгүй.Төгсөх курсийн оюутан Дэжи толгой өөд татахгүй хичээл номондоо шамдаж дипломоо хамгаалах гээд завгүй.Харин Галаа зав л гарвал энд тэнд цагийн ажилд гүйсээр зөвхөн өглөө оройны хоолон дээр л таардаг

болсон аж. Гэхдээ хоолон дээрээ урьдны хөгжилтэй яриа инээд наадам үгүй болж бие биенээ эгцэлж харахгүй сэмхэн ажиглацгаах нь хоёр хөгшний хараанаас мултарсангүй. Галаа бие бялдар сайтай царайлаг сайхан залуу ч хайр дурлалтай учирч явсангүй.Арван жилд байхад нь охидууд түүнийг шохоорхож гүйлддэг тэр ч байтугай хоорондоо муудалцдаг байсныг ч гадарлахгүй инээж хөхрөөд л туслах нэгэнд нь туслаад гүйж явдаг хүү байж. Галаа өөрт олдох зав чөлөөгөө гэртээ аав ээждээ л тусалж өнгөрүүлнэ.Учир нь бусад хүүхдийн аав ээжийг бодоход хөгшин хүмүүс болохоор өөрөөр яах билээ.Тэднийгээ л гэж үргэлж санаа тавьдаг ухаантай хүү байсан юм.Анх алс холын сургуульд явах болохдоо ч тэднийгээ бодоод больдог ч юмуу гэж бодож байсан.Аз болж аав ээж нь хүргэн ах эгч 2 ынх нь хүчинд сайн байгаад сэтгэл нь амарч сургуулиа хурдан төгсөөд ээж аав 2 тоо

очихыг илүүтэй хүснэ.Харин сүүлийн үед нэг санаа зовоосон зүйл нь Дэжи тэй холбоотой.Анх учирсан цагаас түүнийг хүний нутагт хөтөч нь болсон гайхалтай сайхан эмэгтэй найз,бас бүхнийг зааж сургасан багш гэж бодож хайрлаж хүндэлж ач тусыг хариулахсан гэж бодож явсан.Гэтэл сүүлийн үед түүнд огт өөр бүр нэг хачин мэдрэмж төрөх болжээ.Өдөр шөнөгүй түүний инээмсэглэсэн хөөрхөн царай нүдэнд харагдаж,түүн рүү ойртож тэвэрмээр санагдах болсондоо өөрөөсөө ч ичнэ.Үүнээсээ болоод Дэжи г мэдчихвий гэж айгаад эгц ч харж чадахгүй буруу хэрэг хийсэн хүн шиг дальдчина.Тэгээд л ажил хичээлээр далимдуулж зугатна.Гэвч харахыг хүснэ.Хайр дурлал гэгч ийм зовиуртай ч бас гайхалтай зүйл болохыг зах зухаас нь амсч л яваа аж.Бас нэг ойртохгүй байх шалтгаан бол хүний нутагт эцэг эх шиг нь хүмүүстэй уулзуулж сайхан орчинд таатай амьдрах нөхцлийг бүрдүүлж өгсөн ,соёлтой оронд амьдрах бүхнийг зааж сургасан

ачтандаа баярлаж хүндэтгэж явах ёстойгоо умартах ёсгүй.Гар бариад бугуй барина гэгчээр хайртай дуртай гэж эрээ цээргүй хэлж болохгүй .Тэгээд ч сэтгэлтэй тэр битгий хэл нөхөртэй ч юм бил үү бүүмэд .Энэ л олон шалтгаанаар сэтгэл дүүрэн хайраа багтааж ядан өдий хүрчээ.Галаа маань ер нь ийм л залуу.Тэрээр өөрөөсөө илүү хүнийг л боддог хүн.Харин Дэжи г явснаас хойш ядаж хайртай ,хүлээнэ гэдгээ хэлдэг байж ийм ч эр хүн байх гэж дээ хэмээн өөрийгөө ихэд голж бухимдаж байв.Тийм их өндөр ханхар эр хүнийг өчүүхэн болгож боолчилж чаддаг хайр гэх ч чухам иим их хүчтэй ажээ. Галаа зав чөлөөгүй ажиллаж Дэжи г мартах гэж зүтгэх нь шуналтай буудлын эзэнд харин ч ашигтай байсныг хэлэх юун. Эх орондоо буцаж яваа

Дэжи н хувьд бас л амар байсангүй.Хүүхэд шиг гэнэн томоогүй хүнд тусархуу цайлган Галаа түүний сэтгэлд хэзээний үүрээ зассан гэхэд болно.Түүний ямар ч хар хоргүй шулуун зан ханхар сайхан бие ,дээр нь царайлаг ажилсаг хичээнгүй гээд олон сайхан чанарууд ганц түүнд л цогцолжээ.Огт эвдрээгүй хүүхэд занг нь бодохоор бүүр өхөөрдмөөр.Анх удаа Стивенийд хооллож байхдаа муур хулганаар оролдож байгаа юм шиг том гараараа тавган дээрх махыг эв хавгүй огтлох гэж оролдосноо шууд аваад үнхчихсэнийг нь бодохоор одоо хүртэл инээд нь хүрдэг.Тэгээд хэрэг хийчихсэн хүн шиг над руу харсан нь бүүр өхөөрдмөөр.Тэр үед Галааг би эр хүн гэж хараагүй ээ.Ийм

хөөрхөн эвдрээгүй том залууд туслах ёстой л гэж бодож байсан. .Харин аажмаар зав чөлөө гармагц сэтгэлд шургалж орж ирээд байх болсныг нуух аргагүй.Тэр нэгэн өдөр бид 2 далай үзэхээр явсан тэхэд Галаагийн бие хааг ойроос хараад үнэхээр биширч миний хажууд яах аргагүй хачин сайхан эр хүн байна гэх хачин сайхан мэдрэмж зүрхэнд минь урсан орж ирж хүчтэй цохилсон.Энэ бодлоосоо ямар их ичсэн гээч.Урьд нь би эрэгтэй хүнийг ингэтлээ харж шохоорхож үзээгүй юм байна.Гэвч өөрийн өчүүхэн тусыг ихэд бодож тэр хүнрүү хамаагүй халдаж болохгүй .Нутаг орондоо сэтгэлтэй бүсгүй нь хүлээж байж ч

болно.Ер нь яагаад энэ тухай асууж байгаагүй юм болоо.Бас тэр ч надаас асуугаагүй юм байна.За за би чинь ер нь юу болоод байнаа. Галаа сүүлийн үед ажил ажил гээд нэг л зугатаад байх шиг байсан миний бодлыг мэдчихээгүй байгаа гэж бодолд умбасаар Дэжи маань нэг л мэдэхэд эх орондоо Буянт ухаад газардаж байлаа. Үргэлжлэл бий.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *