
Галбадрах ямар ч байсан сайн хөтөчтэй болсных Лондон хотод Дэжи гийн суудаг айлд хамт очиж эзэд нь зөвшөөрвөл сургуулийн дотуур байранд ортлоо тэднийд байхаар шийдэцгээв.Манан татсан юмуу
бороо орох гэж байгаа юмуу бүрсгэрдүү тэнгэртэй өндөр өндөр байшингуудын дундуур машины хөдөлгөөн гол шиг урсаж,хүмүүс ч түүнээс дутуугүй хөлхөлднө.Толгой эргэм ийм их машин хүн үзээгүй
болохоор энэ их том хотод дасдаг л байгаа даа.Ийм олон хүмүүс дунд төөрчихвөл намайг хэн ч олохгүй дээ гэхчилэн Дэжи гээс л салж болохгүй юм шүү гэж бодол болж явсаар нэг л мэдэхэд буух газраа
ирсэн байв.Таксинаас ачаагаа аваад нэг төмөр хашааны үүдэнд очиж Дэжи хаалганы хонх дарлаа.Удалгүй өндөр янхигар биетэй буурал толгойтой сааралдуу нүдтэй өвгөн хаалга нээнгүүтээ —— оо Дэжи
Дэжи гээд учиргүй баяртайгаар тэврэн авч энгэртээ нааж хэсэг зогсов.Тэрээр сая л Галаа руу том паривгар гараа сарвайж —–Стивеен гэж гар бариад орохыг урив Цэвэрхэн цэгцтэй мод бут ,маш олон

гоёмсог цэцэг бүхий цэцэрлэгтэй сайхан зассан чулуун замаар явсаар 2 давхар хуучны бололтой том биш байшин руу явж орцгоов.Ормогц хүлээж байсан бололтой цав цагаан үстэй цайвар цэнхэр нүдтэй залуудаа сайхан байсан боловуу гэмээр нүдэнд дулаахан эмгэн хайр дүүрэн баяр хөөртэйгээр Дэжи г тэвэрч энгэртээ наасаар зогсох нь их санасан бололтой. Эмгэний нүдэнд баярын нулимс мэлтэлзэн жаахан холдуулж харснаа дахиад л тэврэв. Дэжи ч уйлж маш сэтгэл хөдөлгөм уулзалт болсон нь яг л төрсөн эцэг эхтэйгээ уулзаж байгаа юм шиг бие биенээ ингэж их санасан зэрэг нь энэ гурвын хир их дотно болохыг харуулж байв.Эмгэн сая л сэхээ авч Галаа руу харснаа үрчгэрдүү зөөлхөн халуухан жижигхэн гараа сунгаж —— намайг Рашлей
гэдэг.Чи манай Дежи н найзуу гэлээ .Галаа инээмсэглэн —–‘ Галбадрах гэдэг .Ингээд л хүний нутагт хачин сайхан хоёр хөгшинтэй уулзаж танилцваа.Стивеен өвөө зочдоо хооллож амраах хэрэгтэй. Дэжи одоо явчихгүй ирж байгаа ш дээ гэж хөгшиндөө инээмсэглэн хэллээ. ——-Варвараа гэж эмгэн дуудахад дунд хирийн насны эмэгтэй яаран гарч ирснээ бидэнтэй мэндлэв.Дэжи н ачааг аваад өрөөнд нь оруул гэж эмгэн хэлэв.Алив би гээд Галаа ачаагаа аваад үйлчлэгчийг даган дээшээ шатаар гарч Дэжи н зурагтай өрөөнд оруулж тавиад бууж ирэв. ——- Галаа тэнд угаалгын өрөө байгаа гар нүүрээ сайхан угаачихаад ир гэж Дэжи хэлэв. Галааг угаалгын өрөөнөөс гарч ирэхэд аль хэдийнээ ширээ дүүрэн хоол унд өрчихсөн хүлээж байлаа.Галаа томоохон гуанз ресторанд ч орж үзээгүй болохоор их олон таваг аяга сүртэй харагдна.Бүгд ширээнд сууцгаав.Том том тавагны хажууд халбага
сэрээ ,хутганууд тавьжээ.Эхлээд үйлчлэгч шөл таваглаж өгөв.Хол аялж ядарсныг хэлэх үү өлсөж байсан болохоор Галаа хурдан хоолохыг хүсч харин тэд яарсан юмгүй хөгшин нэг юм амандаа бувтасны дараа хооллож эхлэв.Галаа нэг мэдэхэд тавгаа хоослож орхисон байтал нөгөөдүүлийн таваг дундраа ч үгүй байхыг хараад учиргүй ичиж Дэжи рүү харвал тэр үйлчлэгч рүү дохиж тавгийг дүүргэж өгөв. Галаа хүмүүсийг дууриан яаралгүй халбагадахыг хараад Дэжи нүдээ ирмэв. Харин Стивеен өвөө,Райшель эмээ хоёр юу ч мэдээгүй юм шиг Дэжи гээс элдвийг шалгааж баяр хөөртэйгээр хооллож сууна. Дараа нь 2 р хоол болох ногоогоор хачирласан жаахаан хавтгай мах ,тэгээд л загас болон далайн амьтны мах бололтой арвайсан юмнууд зөндөө өрсөн байлаа. Галаа хаширсан болохоор хүмүүсийн хооллохыг хүлээж байтал өвөө ,эмээ хоёр хоолоо идэцгээ гэж шаардацгаав.Тэд нэг гартаа хутга нөгөө гартаа сэрээгээ барин хооллож эхлэв.Галаагийн хувьд бол ганцхан аваад л үмхчих махыг ингэж ёсорхож идэж байгаа нь их гайхалтайгаар зогсохгүй тэр өчүүхэн махыг яаж идэхээ бодож тэднийг
дууриаж хутга сэрээгээ бариад нөгөө махыг даахааргүй бөөрөнхий иртэй хутгаар хэрхэн хэрчиж идэхийг харж хэсэг оролдосноо ганцхан сэрээдээд идэж орхив.Тэд хараагүйюм шиг л сууж харин Дэжи инээдээ барьж ядан тэднийг саатуулж суулаа.Ийнхүү хооллосны дараа Дэжи Галаа гэх энэ залуу монголоос анх удаа энд сурахаар ирж байгаа.Оюутны байранд ортлоо хамт байж болохуу .гэж тэднээс асуухад гэрийн эзэн дуртай зөвшөөрч Галааг нэг сул өрөөнд оруулах боллоо.Дэжи тээшээ задалж тэдний бэлгийг тараав.Стивеен өвөөд ноолууран цамц,тэмээний ноосон бэлхэнц, оймс том шилтэй Соёрхол архи өгөв. Хөөрхий өвөө баярласандаа том саарал нүд нь дүүрэн нулимстай харагдна.Райшель эмээд ноолууран цамц ,урт ноолууран оймс ,ноолууран нөмрөг өглөө.Эмээ бас л хөөрч нөмрөгөө нөмөрч бүжиглэх нь холгүй харагдна.Үйлчлэгчид ч бэлэг өгсөнд тэрээр их таалагдсан бололтой дахин дахин талархлаа гэж хэлж байв.Ийнхүү энэ цайлган сайхан сэтгэлтэй гадаад хүмүүсийн дунд Дэжи гэх сайхан бүсгүйн тусламжтайгаар орж амьдарч эхлэх нь тэрээ.Галаагийн хувьд
бас л аз бурхны бэлэг.Хаана ч явсан түүнд азтай байдаг. Дэжитэй таараагүй бол өдийд хаана яаж байхыг хэнч таашгүй.Хоёр хөгшнийг харах бүртээ нутаг орондоо үлдсэн аав ээжээ эрхгүй санаж хамар нь шархирч байв. Хооллох гэж хэрхэн будилснаа бодохоос л ядаж кино шийн дээрээс хүмүүсийн хоол идэхийг харж байхгүй яав даа гэж Галаа бодож суув.Сургууль эднийхээс их хол биш гэж байхыг сонсоод бага зэрэг тайвширав. Ийнхүү цэлмэг тэнгэр цэнгэг голтой саруул уудам талд салхи татуулан давхиж явсан Галаа хүүд харийн бүүдгэр саарал тэнгэр өндөр өндөр барилгатай гудамжаар зогсолтгүй урсах хүн,машины хөдөлгөөн огт таалагдаагүй ч одоо яалтай билээ.4 таван жил сурч боловсорч амьдрах л болж дээ.Дэжи гийн тус дэмээр соёлтой газрын олон зүйлд будилан байж дасч дадсан түүхтэй.Галаа эхлээд CVEEN MARY UNIWERSITY OF LONDOH д хэлний дамжаанд 1 жил суралцаж завсар зайгаар нь энд тэнд цагийн ажил хийж ажиллах сурах хоёрт шамдан гүйсээр орчиндоо ч дасч дараагийнхаа шатны
.Биологи эм зүйн чиглэлээр суралцах болжээ.Харин Дэжи Kings colloged of london их сургуулийн хуулийн төгсөх ангид оржээ.Ийнхүү Дэжи Галаа хоёр цагийн ажил сургууль гэж гүйлдсээр ховорхон тааралдах болов.Нэг л мэдэхэд хичээл тарж Дэжи сургуулиа дүүргээд амралтаараа монгол руугаа явж, Галаа ганцаар үлдэх болжээ.Монголдоо амарчихаад эргэж ирж магистрт сурах тул Галаа горьдлого тээсээр үлдэв.Дэжи Галаа хоёр хэн хэн нь гунигтай байсан ч эргэж ирэх болохоор учиртай гэж сэтгэлээ тайвшруулцгаана. ,Дэжи гийн захиас сургамжинд бүүр дарагдаж гүйцсэн ч өөрийг нь гэсэн сэтгэлд баяртай үлдлээ. Дэжи бүүр Стивеен өвөө Райшель эмээ

үйлчлэгчид хүртэл Галааг захиж үлдээсэн гээч.Галаа нэгэн харамч энэтхэг хүний буудалд респишен,үйлчлэгч,харуул бараг л бүх ажлыг нь гүйцэтгэж байлаа. Хааяа арайхийн зав гаргаж хоёр хөгшнөө эргэнэ.Нөгөөх 2 нь бүүр саначихсан хамаг байдгаараа дайлж бас цөөхөн ирж байгаад гомдоллож гарна.Ингэж тэгсээр нэг л мэдэхэд амралт дуусч Дэжи ирэх болчихсон байлаа.Түүнийг бүгд л санаж хүлээж байв. Үргэлжлэл бий.