Home Өгүүллэг “БЭР” өгүүллэг “2-р хэсэг”

“БЭР” өгүүллэг “2-р хэсэг”

0 second read
0
0
607

Хөөр баяр болон хүлээж байгаа хүү Галбадрах дунд сургуулиа онц сайн төгссөн агаад олон ч олимпиадад амжилттай оролцож урилгаар гадаадын их сургуульд төрийн сангийн тэтгэлгээр суралцах болсон

азтай хүү юм.Эгэл жирийн малчин Дорж 2 сайхан охинтой хүүтэй болохыг хүссэн ч чимээгүй байснаа тээр хойно өвгөний 49 ний жил хөгшинийх нь 45 тайд хүү төрж хүсэл нь биелсэн түүхтэй.Эрдэнэ шиг

ганц хүү нь аав ээжээ дуурайсан хар багын ажилсаг гэж жигтэйхэн,сурлага сайтай их ухаалаг хүүхэд байлаа.Хичээл номондоо шамдахын зэрэгцээ зав чөлөө л гарвал эцэг эхдээ туслаж байдаг нь

ёстой л бурхан өх гэж өгсөн бэлэг гэж аав ээж нь бэлэгшээнэ.Хоёул хошуу дэвсэн эрхлүүлдэг ч хүү буруу өссөнгүй.Ийнхүү амин шүтээн хүү нь алс хол өөрийн хүчээр явж чадсанд бахархаад баршгүй.Галаа

хүү том эгч дээрээ хотод жил орчим бэлтгэлд суугаад Англи хэмээх улсад суралцахаар явах дөхөж байлаа.Анх нийслэл хотдоо ирээд тэр их барилга байшин энд тэндгүй гол шиг урсах машины урсгал

,гудамжаар хөврөх хүмүүсийг хараад маш их гайхаж төөрчих вий хэмээн айж тэвдэж байснаа санахаар үе үе инээд нь хүрдэг байв.Тэгээд тэр их гүрэн том улсад очно гэхээр хааяа больдог ч юм билүү аав ээждээ ч зоргоороо очиж чадахгүй гэх бодол хааяа орж ирнэ.Өдөр хоног урсан өнгөрсөөр нэг л мэдэхэд явах цаг болчихсон аав ээж ах эгч нараараа үдүүлэн онгоцны буудал дээр очих нь тэр. Хөгшин эцэг эхээ хараад учиргүй их өрөвдөж хүргэн ах эгч хоёрыг түшиж байгаа болохоор давгүй дээ гэж сэтгэлээ чангалан инээмсэглэх аядна.Харин аав нь хүглийж чадлаараа сэтгэлээ хатамжлан ээж нь л нүдээ байн байн арчиж хол явах хүүд минь муу хэмээн нулимсаа дотогшоо залгиж байлаа.Эцэг эх гэдэг үнэхээр агуу хүмүүс ийм л байдаг аж.Галбадрах маань ийнхүү нийслэлээс анх удаа агаарын хөлгөөр Москвагийн Шермонтьевын онгоцны буудалд газардав.Буудал дээр

яах ийхээ мэдэхгүй хүмүүсийг даган явсаар баруун руу явах терминал руу орлоо.Ийш тийш гайхан шагширч ангайж яваад нэг бүсгүйтэй гайгүй чанга мөргөлдөж орхив.Айж ичин сандран хартал бүсгүйн авч явсан цүнхтэй ном шалаар нэг тарчихаж.Хурдан гэгч нь уучлал гуйсаар номыг нь цуглуулж өгөөд тэд хоёр тийш салж явцгаалаа.Сүрхий охин юм огт уурласангүй шүү.Ийм газар болгоомжтой яваарай хүмүүсээс зайгаа сайн барьж явах хэрэгтэй гээд хөөрхөн гэгч инээгээд явсан тэр бүсгүйн нэрийг нь ч асууж чадаагүйдээ Галаа ихэд харамслаа.Тэр бүсгүйг хайж олох юм бол дагаад л гүйгээд байя.Хаа хүрэх байсан юм бол гэж бодоод бүсгүйн эрэлд гарлаа.Тэгээд олсон ч юмгүй амралтын олон сандлууд дээр сууж нислэгийн зар сонсоод бүтэн 3 н цаг орчим хүлээх нь тодорхой боллоо.Ийш тийш сүлжилдэх хүмүүсийг нэг бүрчлэн харж хөх жинсэн өмд хэлхэгэрдүү цагаан цамцтай цагаан пүүзтэй хар

үүргэвчтэй хүмүүсийг бараг л гүйцээхийн даваан дээр өнөөх бүсгүй гараад ирлээ.Хүүе хэнээ үгүй ээ бүсгүй ээ гэж сандран хашгирч орхив. Бүсгүй гайхан ийш тийш харснаа Галааг олж хараад инээмсэглэсээр өөррүүгээ зааж би юу гэж байгаа бололтой.Тиймээ чи чи гэж дохисоор явж очвол — үгүй чи нээрээ гэснээ намайг хэнээ биш Дэжидмаа гэдэг.Дэжи гэж дуудаж болно гээд гараа сарвайвал Галаа баярласандаа том гартаа бүсгүйн урт нарийхан хуруутай жижигхэн цагаан гарыг атгаад — намайг Галбадрах гэдэг.Би анх удаа гадаад руу явж байна.Хөдөөнийх болохоор үнэндээ их тэвдэж байнаа.Та надад туславал сайн байна гэж нэг амьсгаагаар хэлээд санаа нь амрав бололтой атгасан гараа сая л тавив.Бүсгүй ихэд инээж за за би тусалнаа гарыг минь тавьсанд баярлалаа. Ямар чанга атгадаг юм бэ гэж хэлэв.Галаа бас л ихэд ичиж зовсондоо чимээгүй байлаа.Бүсгүй түүнээс ингэхэд та хаа хүрэх билээ гэж асуув —– Аан тийм би Лондон орно. Тэгвэл та азтай юмаа би бас Лондон руу явж байна.Бүртгэлээ хийлгэсэн үү .—–Үгүй ээ хаана тэр вэ гэхэд —– За тэгвэл цуг явъя гээд

тэр хоёр бүртгэлээ хийчхээд хооллох газарт очиж жаал жуулхан юм идэцгээлээ. Ингэж Дэжидмаа гэгч нарийхан зэгзгэр биетэй давхраагүй ч инээд цацруулсан сайхан харцтай , ,хэлбэр сайтай саран хөмсөг,шонтгордуу хөөрхөн хамар,улаахан жимбэгэр уруултай өөлөхийн аргагүй хөгжилтэй сэргэлэн охинтой танилцаж соёлтой боловсон газар олон алдаа гаргахаас аврагдаж Лондон хотод очих нь тэрээ.Галбадрах ер нь л азтай хүү бурхан түүнд үргэлж тусалдаг нь сайхан сэтгэлт аав ээжийнх нь ерөөл буйзаа. 2р хэсэг төгсөв.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…