Нүүр Өгүүллэг “БЭР” өгүүллэг “1-р хэсэг”

“БЭР” өгүүллэг “1-р хэсэг”

0 секунд уншина
0
0
516

Зусландаа хүргэнийхээ гадаа буусан хоёр хөгшин сая л нэг санаа амарч хаяагаа сөхөж үүдээ дэлгэчихээд цайлж сууна.Хаваржаанаасаа сэлгэж зусланд буухад хөгшин гэлтгүй бие сэтгэл хөнгөрч цаанаа л нэг

сайхан.Биеэ даахгүй шахуу аахилж ядаж байсан эмгэн бүүр сэргэчихсэн шаламгай нь аргагүй нааш цааш гүйх нь алс хол сурахаар явсан хүү нь ирэх тухай охиныхоо хэлсэн үгэнд баярлаж хөөрснийх

бизээ.Үрээ санасан эхийн сэтгэл ямар билээ өвдсөн байсан ч өндийж босдог нь зөвхөн эх хүнд л байдаг чанар ажээ.Хүргэн хүү малдаа явчихсан ,охин нь хоёр зээг нь дагуулаад хэдэн үхрээ услах гээд худаг

руу явжээ.Тав зургаахан настай 2 зээ нь жижигхэн шилбүүр бяцхан гартаа атгачихаад худаг руу дайрах өөрсдөөсөө хавьгүй том үхэрнүүдээ эмх цэгцэнд нь оруулж дөнгөдөг нь бас л хөөрхөн тустай.

Жижигхэн явган ширээн дээр өрсөн ааруул өрөм боорцогноос аягандаа хийж цайлах зуураа эмгэн Хөгшөөн хүү маань тэгээд ганцаараа ирэх юмуу цаад хүргэн чинь юу гэж байна Нэг охинтой

ирнэ гэсээн.Танайд шинэ бэр чинь ирэх нь дээ.Та 2 минь гялайх нь тэр дээ гээд өөрөө ч их л баяртай байна лээ. За ашгүй дээ миний сайхан хүү.Их өндөр болсон байх даа .3 н ч жил барааг нь харсангүй эвий үр минь гэж нулимсаа шудрав. Юундаа нус нулимс болчихвоо цай хоолоо л сайн бэлдээд сууж бай.Ямархуу бүсгүй дагуулж ирэх юм бол доо.Их л эрдэм номтой улс дуулдсан.Эцэг эх нь эрдэмтэн дооктор гэсэн шүү.Уг нь нутаг орноосоо таньж мэдэх айлаас бэртэй болсон бол зүгээр байсан юм гээд өвгөн гаансаа тог тог тоншин тамхиа нэрэв. Ямар ч бүсгүй байсан яах вэ .Миний хүү сонгосон юм чинь гайгүй л хүн байж таарна.За тэгээд чи нэг их сонжиж гоочлоод байв.Аль болох аятайхан хэд хонуулчихая.Удахгүй буцна гээ биз дээ Харин тэгж байна

гэнээ. Сургууль соёлоо төгсч ирээд гэр барьж хурим найраа хийнэ гэсэн гэнэлээ.Яаран сууж барина гэхгүй одооны хүүхдүүд ер нь гэрлэхийг яарахаа болж .Одоо ч бидний үетэй адилгүй болж дээ Өвгөн эмгэн хоёр 2 охин нэг хүүтэй аж. Том охин хотод бага охин аав ээжтэйгээ айлсаж асарч тойглон амьдардаг ажээ. Өвгөнийг Дашдорж гэдэг нутгийнхан Дорж гуай гэж дууддаг,эхнэрнь Цэвэлмаа хүмүүс Цээмаа эмээ гэж авгайлна.Орсон гарсанд ундтай цайтай зан ааль сайтай өвдсөн зовсонд тустай өглөгч сайхан эмгэнд айл хөршийнхөн ихэд ам сайтай.Чухам л зан сайтынд хүн цуглаж замаг сайтынд шувууд цугладаг гэдэг шиг орж гарах хүмүүс үл тасарна.,Ойр тойрны хүүхдүүд чихэр амттанд дурлахаараа Цээмаа эмээ дээр очиж юухан

хээхэн хийж өгч атга дүүрэн чихэртэй баяр хөөртэй буцацгаана.Дорж гуайн ганц хүү Галбадрах дунд сургуулиа онцсайн дүнтэй төгсөөд улсын тэтгэлгээр алс холын оронд суралцахаар яваад энэ удаа түр амрахаар ирэх гэж байгаа гэнэ.Том эгчийндээ ганц хоноод л аав ээжрүүгээ унасан нутаг ус руугаа тэмүүлж ирэх гэсэн нь аргагүй бизээ.Унаган нутаг аав ээжээсээ салж үзээгүй хүү санаж сарвайж зүтгэлгүй яахав.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *