Нүүр Uncategorized “ЗАМБУУЛИН ДУУСАХ БОЛООГҮЙ” роман төгсгөлийн “29-р хэсэг”

“ЗАМБУУЛИН ДУУСАХ БОЛООГҮЙ” роман төгсгөлийн “29-р хэсэг”

2 секунд уншина
0
0
377

Гайгүй ээ хө. Эд мөн сайн эрсээ. Та нарыгаа их саналаа даа. Хүү зүгээр үү? Ингэхэд охин… Саруул ирээгүй юмуу? Тамжид нөхрийнхөө гараас зүүгдэн халуун төөнүүлэн атгаж – Охин ажил ихтэй. Сонин ихтэй

өвгөөн. Хүү маань удахгүй гарч ирнэ. Миний хүү, бидний хүү хүн алаагүй юм билээ гэсээр Гаадангын чихэнд халуун оргиулан шивнэв. Гаадан нүдээ анин өлийн толгой дээрх цэлмэг хөх тэнгэрийг ажиглаж,

хаврын цэнгэг агаар гүнзгий гэгч амьсгалаад – Ашгүй дээ гэж тод хэлээд эхнэрээ харахад түүний нүднээс нэг том нулимс бөмбөрөн ойчив. .. … Хурандаагын амрыг эрье. Хүнд амьсгаа ард нь гэнэт

сонсдоход Гаадан хурдхан эргэн харахад Балбар түхэлзтэл амьсгаадан зогсч байлаа. -Хөгширч байгаа юм байлгүй дээ хө. Чиний рапортыг сонсч нүдний нулимс гарч байх юм. Гаадан Балбар хоёр үг дуугүй

тэврэлдэн удтал зогсов. Хэн хэнийхээ зүрхний цохилтыг сонсох мэт удтал зогсов. – Гаадан минь сайн явж ирэв үү? Чи минь гялалзаж байна даа. Хөгшрөх болоогүй байна. маажинтсан мэт мэлтэгнэн инээд

алдсан Мөнхжин тун ч жаргалтай тас тас инээх аж. “Ашгүй дээ. Энэ хоёрын маань сэтгэлийн зовлон арилж.” Гаадан хоромхон зуур ийн бодов. – Гаадан ахаа. Туниа муутай дуун гарахад Гаадан хамаг биеэрээ эргэн ухасхийж хуучин хэвдээ арай хийн орж буй Оюунзулыг тэврэн авав. – Гаадан ахаа… – Иш охин минь. Охин минь дээ. Чи минь ингээд нэг зогсч байгаа нь ямар сайхан юм бэ? Баярлалаа охин минь. Зүүд… Зүүд шиг л санагдаж байна. хүүхдүүд минь дээ. Хүүхдүүд минь. Та нар. Та нар л аз жаргалтай байвал тэгээд болох нь тэр дээ. Гаадан хоолой зангируулан үглэсээр Оюунзулыг үнсч байлаа. – Гаадан ахаа… би их зовлоо. – Тэр муу зовлонг битгий ярь охин минь. Охин минь жаргал өмнө чинь байна. жаргана шүү дээ охин минь. Гай гамшиг бидний ард хоцорсон. Тэр өөрийн эрхгүй эхэр татан байлаа. Мөн ч их зовлон дундуур зүся гарсанаа Гаадан санан зүрх нь шимширч байлаа. – За

хөдөлцгөөе. Өнөөдөр чинь өлзий ерөөл дүүрэн их сайхан өдөр болж байна гэсээр Балбар түрүүлэн алхаж, Тмажид Мөнхжин хоёр нүд ирмэлцэн нудралцахыг Гаадан хараад “маягтай гэдэг нь” гэж өөртөө дургүйцэв. Гаадан Оюунзулыг хөтлөн тэдний араас дагахыг харсан Товуу гүнзгий сүүрс алдав. Тэдний аз жаргалтай амьдралд тэр өөрийн эрхгүй унтууцах аж… … Гаадан машинаас буугаад таг хөшиж орхив. Гэрийн хөнгөн хувцастай хүү нь багынх шигээ түүнийг хүлээн зогсож байлаа. Хажууд нь Саруул инээмсэглэн зогсч задгай үс нь салхинд намиран хийснэ. -Миний хүү өө. – Ааваа хүү нь гэртээ бүр хүрээд ирсэн. Хүүгийнх нь халуун нулимс эцгийнхээ хүзүү үрүү урсан нойт оргиулна. – Миний хүү өө. Аавыгаа баярлуулсан хамгийн сайн хүү шүү чи. Гаадангын шорвог нулимс Дүүрэнгийн дал мөрийг норгох авай. – За хө. Гаадан гэртээ ор. Ингэж нэг элэг бүтэн болдог байжээ. Манай хоёр гэр… Боллоо. Боллоо. Энүүн шиг том баяр хаана байх билээ. – Шал

балай юмаа. Одоо Гаадангынхаас хол яаж амьдарнаа. Гайнуудаас болоод байшингаа зарчихдаг. – Мөнхжин. Охин байхад энэ муу байшин юу юм бэ? болноо. Болно. Балбарын дуу хүнгэнэж Мөнхжин тас тас хөхрөн бусад нь дагаж хөхрөлдөхийг сонсох Гааданд сайхан байлаа. – Ааваа хүү нь хилс хэргээс цагаатсан. Зэвсэгт хүчин намайг буцааж авах боловуу? Бас нэг эрдмийн ажил хийчихсэн байдаг. Сахиусан Дарь эх Дүүрэнгийн баруун мөрөн дээр заларч Бурхадын гэгээ Гаадангын гэрт туяарах аж. – Миний хүүг Алдар генерал асууж байсан. Миний хүү Жанжин штабын даргатай уулзаарай. Тамжид гэнэт ярианд оролцож – Миний хүүгийн тэр газраас гарч үнэн олддог охины минь ач шүү дээ гэж хоолой зангируулав. – Манай Саруул гайхалтай дайчин бүсгүй. Саруулынхаа ачийг Дүүрэн Оюунзул хоёр мартах эрхгүй шүү. Балбар ийн хүнгэнүүлэн хэлээд Саруулыг үнсэв. – Миний бэр ховорхон хүн байхгүй юу? Нэг их баярлаж хөөрсөн Гаадан ийн ханхалзана. – Өвөө миний сэлэм хаана байна вэ? Билэгсайхан бэлэг нэхэж тэд хөгжилдөн инээлдэнэ. – Өвөө нь хүүдээ жинхэнэ Араб

сэлэм авчирсан даа. За чи хар даа. Энэ байна. Том Билэгсайхан Гаадангын өгсөн бэлгийг үг дуугүй аван тожир тожир алхан Тамжидын хажууд гунигтайхан суухыг Дүүрэн гайхашран, Гаадан өрөвдөн харж суулаа. Аль ч учрыг нь мэдэхгүй Тамжид түүний толгойг илбэн эрхлүүлж суулаа. Дүүрэн Саруул хоёр хайр шингэсэн жаргалтай харцаар биесээ харан жаргаж, Билэгсайхан хүү нь дунд нь тарвалзана… …Хаврын цэнхэр зэрэглээ уул, толгод ноолсон тунгалаг сайхан өдрийг хөглөх мэт Туул гол мяралзан урсана. Голын эрэг дээрхи өөхөн цагаан чулууд сандаалан суусан Дүүрэн, Батхүү, Сүрэнхүү гурав урсан өнгөрсөн жилүүдийн зовлонт дурсан өдөржин сууцгаав. Хатуу хүнд зовлонг туучин гарч хал үзэж, халуун чулуу атгахаас бусдыг үзсэн идэр чийрэг гурван эрийн нүд нулимстай нүүр нь халтартсан харагдана. – Энэ таван жилд юу болоод өнгөрөв дөө. Би ч бүр цөхрөнгөө барж та хоёрын царайг харахаас өнгөрлөө хэмээн гутарч харанхуй газар бачуурч байлаа шүү дээ. Үгүй тэгээд хамгийн харгис хэрцгий хар хэргийн эзэн гэж адлагдсан нэг хүн надад, надад ч гэж бид бүгдэд их тус болсон доо зайлуул. Би тэр хүнийг хүнийх нь

хувьд өрөвдөж, харамсах юм даа хэмээн гунигтай хэлсэн Сүрэнхүүгийн хоолой зангирч доошоо харав. – Тиймээ таван жил. Хана хэрэм мэт хөндөлдсөн хаалт хавчлагатай таван жил. Энэ таван жилд хорвоогийн бүхий л гэсгээл миний толгой дээр бууж байгаа юм шиг аймшигтай санагддаг байлаа. Саруулыгаа, хүүгээ, аавыгаа, ээжийгээ бодно. Бодох болгондоо зүрх шимширнэ. Гэхдээ энэ хорвоогийн нууцыг би тайлж чадсан. Хорвоогийн утга учрыг би ойлгож хэн нэгэнд гомдож, буруутгахаа больсон. Амьдралын энэ хүнд нугачаанд зовж явахад хоёр талд минь түшиж хамт байсан та хоёртоо, хоёр найздаа баярласан шүү. Дүүрэн нулимс мэлтэлзүүлэн хэлээд дээш өлийн хаврын цэнгэг эгээрыг ханатал амьсгалав. – Хорвоо ертөнцийн сайн, саарыг олж мэдсэндээ найз нь нэг талаар баярлавч ард хоцорсон саар мөрөөсөө зовохгүй байж бас болохгүй юм. Батхүүгийн хоолой хар аяндаа зангирч чичигнэх аж. – Та хоёр надад гомдсон ч болно. Сүрэнхүү надад тусалсныхаа хариуд шоронд орж зовлоо. Дүүрэн минь… Дүүрэн минь чи надад гомдсон ч болно. Найзад нь чөтгөрийн ухаан шүглэж байсан үе бас бий шүү дээ. Чиний зовлон

дээр чинь зовлон нэмж байсан хүн бол өөр хэн ч биш чиний хамгийн сайн найз чинь байсныг мэдэж аваарай. Чи намайг өршөөх эсэх нь чиний хэрэг. Харин би энэ бүгдийг хэлж нэг сэтгэлээ амраах гэсэн юм. Өөдгүй хүн шүү дээ би… хүүгээ хүртэл… Батхүү цааш нь ярих тэнхэлгүй болов бололтой тагжран чимээгүй болов. – Бүх юм сайхан болноо гэхээс өөрийг хэлж чадаагүй Сүрэнхүү доголон нулимстай нүдээр дээд хөх тэнгэрийг ажиглав. Тэртээ дээр хоёр бараан шувуу өндөр аван элин халин нисэх аж. – Найзуудаа тэрийг хар даа. Тэр хоёр ямар өндөрт ниснэ вэ? – Тиймдээ. Шувуудын амьдрал шувууддаа жаргалтай. Тэр дээр дандаа жаргал байдгыг харсан хүн бас үгүй шүү дээ. Харин биднийх бол өөр юм даа. Бид жаргалын хэрмийг босгоно уу, зовлонгын үүдийг нээнэ үү өөрсдөөс маань шалтгаалах хэрэг. Дарь сумны дунд амь дүйж явж үнэнийг тогтоосон найздаа баярлалаа. Дүүрэн Батхүүгийн гарыг чанга атгахад түүний хамаг бие чичирч байлаа. Тэр гурав халуун дотноор тэврэлдэн удтал зогсов. “Энэ хоёртойгоо ингээд зогсох ямар сайхан юм бэ” гэх бодол төрөхөд Сүрэнхүүгийн дотоод сэтгэлд төөнөсөн халуун дээш огшиж хамрын уг уруу шархирна. Хүний амьдралын хүнд хэцүүд эрчүүд бүдэрч босч

тэнцдэг ажээ. Амьдралд ялагч болохын дэндүү сайхныг тэд мэдэрцгээв. Эрчүүд амьдралыг жолоодон хөтлөгч билээ…. … Ягаан жижигхэн тортой юм барьсаар хорих газрын эргэлтийн байр өөд алхаж явсанаа зогтусан доорхи газартай гагнагдсан мэт зогсов. Нүднийх нь хараа томорч хэн нэгнийг ширтэх аж. -Хөөе эмэгтэй эргэлтийн цаг дуусах дөхөж байна. Гуйгаад байхаар чинь өрөвдөөд оруулсан шүү. Яагаад наанаа зогсоод байгаа юм бэ? харгалзагч нарын нэгний чанга дуун чихэн дээр нь нүргэлэхэд Ягаан сая сэхээ авч цааш гүйнгээ эргэн харав. Есөнтугыг олон дагуулынх нь хамт гарыг нь гавлан нэг хаалга уруу түлхэн оруулж байлаа. Ашгүй нэг араатан түүнээс холдож буйд түүний сэтгэл тайвшраад ирэв. Ямартай ч Ягаан зуны халуунд нүүрээ битүүлж нуугдан гүйхгүй болсон ажээ. Нар салхинд гараагүйгээс Сэдэдийн царай цонхийн ацйж сахал нь ургасан ч нүднийх нь харц дөлгөөн тайван болсон харагдана. Тэр Ягааныг хараад цочих шиг болж инээх гээд чадалгүй ярвайв. “Энэ муу хүүхэн зайлуул нөгөөдүүлд баригдаагүй амьд мэнд яваа нь их юм даа. Сэтгэл нь хаана байх билээ. Сэтгэл сайхантай амьтан юм. Эцэг нь гэж нэг

өөдгүй амьтан хаяж явж Есөнтугын гарт ороогүйсэн бол бусдын нэгэн адил зовохдоо зовж, жаргахдаа жаргасан айлын эзэгтэй байхгүй юу. Ээ харлаж хоцор гэж. Энэ сайхан охиныг ингээд замыг нь алдуулчихдаг Есөнтуг гэж нэг новшийн амьтан” Сэдэдийг хүлээх цонхонд ойртон харилцуур авах үед Ягаан асгартал уйлахад түүний дотор палхийгээд явчихав. “За хэрэг бишидлээ дээ. Энэ золиг өнөөх Есөнтугт баригдчихаж. Өнөөх нь хэргийг надад үүрүүлэхээр тулган энүүгээр хэлүүлсэн бололтой” Сэдэд хоромхон зуур ингэж бодоод нүүрэнд нь зовиур тодров. Нэг юм хэлэх гээд байгаа бололтой хүүхний ам ангалзана. “Хэргийг Есөнтуг надад тохож байгаа юм байна. Үхсэн хойшоо эргэлзээ алга. Хэдэн сайхан залууг эрхтэн дутуу болгож, талийгаач нарыг ч тайван байлгаагүй нүгэлтэй хүн би. Ганц охиноо ч танихгүй юм чинь. За тэгээд охиноо оллоо ч охин маань надаас айж зугатахаас ааваа гээд ирэхгүй нь лавтай. Тэр хэргийг нь хүлээгээд бушуухан шиг зүйл дуусах минь. Энэ мууг ч зовоогоод яах билээ” Сэдэд хоромхон зуур шийдвэр гаргаад Ягааныг зоримог харав. – Ягаан чи өөрийгөө бод. Цаад араатандаа санаа битгий зов гэж хэлээрэй. Би өөрөө бүхнийг дааж дуусгана. Сэдэдийн үгийг сонсоод хүүхний царай цонхийн цайв. – Бурхан минь. Тэгж болохгүй шүү. Ааваа… ааваа..

Хүүхний нулимсандаа хахаж цацан хэлсэн үгийг Сэдэд сонссонгүй. – Ямар юм гэнээ? Юу гээд байгаа юм бэ? Сайн дуулдахгүй байна. – Ааваа… та миний… миний аав… юм байнаа. Ягааны дуу тодхон гэгч нь сонсдоход Сэдэд дайвалзаад явчихав. – Юу гэнээ? чи сая юу гэсэн бэ? тэр чихэндээ итгэлгүй дахин лавлан асуув. – Тиймээ. Ааваа. Би таны охин. Бас Пунсалын охин Ягаан байна. – Ээ тэнгэр минь. Муу охин минь ингэж зовж явах гэж. Би.. би .. Сэдэд үг хэлэх гээд чадалгүй хий л амаа ангалзуулав. Биед нь байгаа дотоод шингэн үерлэх мэт дээш огших аж. – Ааваа Есөнтуг баригдсан. Бүх үнэнийг хэлээрэй. Та надад хэрэгтэй шүү ааваа. Ааваа… ааваа… – Цаг дууслаа. Дараагийнхаа хүнийг уулзуул. Хэдэн минутанд сайн ярьж хөөрөөд авахын оронд усан нүдлээд… Ямар хаашаа хүн бэ? та. Май энэ охин чинь өгч байна. Өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй гэдэг биз дээ. Үр хүүхдээ битгий зовоогооч. Харгалзагчийн хэлсэн үгийг ойлгоогүй хирнээ толгой дохин зөвшөөрөөд Ягааны өгсөн жижиг ууттай зүйлийг элгэндээ наан тэвэрсэн Сэдэд “Охин минь байж. Охины минь өгсөн зүйл элгэнээс халуун төөнүүлээд ямар сайхан юм бэ?” хэмээн амандаа үглэн харгалзагчид туугдан явсанаа гэнэт сөхрөн унахдаа ууттайгаа

элгэндээ чанга наасан байлаа. “Ээ харлаж хоцор. Муу охиноо би… би өөрөө Есөнтуг биш би өөрөө … Даанч тэнэг хүнээ. Яах гэж муу охиноо орхивоо. Энэ орчлон хатуу гэдгийг мэдсээр байж. Би охинтой хүн. Одоо муу охиноо орхиж ёстой болохгүй. Охин минь их ганцаардаж байгаа. Охиндоо очих минь.” Харуусал хайрлахын түмэн бодлууд тархинд нь сүлэлдэж нүдийг нь нэгэн хүчит зүйл харахын аргагүй таглан дарах шиг болоход бүхий л хүч нь суларч буйг Сэдэд мэдрэв. – Эмч дуудайрай. Энэ өвгөн цочролд орчих шиг боллоо. Эргэлтэнд гараад уначихлаа. Хурдлаарай. Залуугын халуун амьсгаа нүүрийг нь сэрвэгнүүлэн ойртохыг Сэдэд мэдэрч байв. Элгэндээ тэвэрсэн охиных нь өгсөн зүйлийг хэн нэгэн авахыг ч тэр бас мэдрэв. Мөнөөх жижигхэн ууттай зүйл халуун оргиулсаар түүнээс холдов. – Охин минь өгсөн юм. Миний охин… охин… түүний хэл ээдрэн тультраатах аж. – Тэгэлгүй яах вэ? ах минь. Охины чинь юмыг таньд өгнө ш дээ. Та харин тайван байгаач дээ. Хүний амьсгаа дахин ойртон гарыг шүүрч судсыг нь барьж байх аж. – Дамнуурга авчир. Эмнэлэгт аваач. Даралт нь их байна. Бас зүрх … эмэгтэй хүн сандран захирамжлах сонсдоно. –

Би … охинтой хүн… үхэхгүй ээ… Сэдэд өөртөө бат нот бодсон ч нүдэнд нь их гэрэл асах шиг болон дээш хөөрөв. Сэдэд охиноосоо алхам алхмаар холдож байгаагаа өөрөө яахин мэдрэх билээ…. … Ягаан зүрхшээсэн бололтой хаалга зөөлөн онгойлгон орж ирэхийг Намуун харж суулаа. Нүүр нь нулимсанд халтартсаныг харж Ягаан хирдхийн цочив. -Намуун чи яагаа вэ? Дүү минь зүгээр үү? – Би зүгээрээ. Харин … харин… аав…аав. Ягааны царай цонхийн цайв. – Ямар… аав гэнээ?… Чи сая аав гэсэн үү? Тэр дүүгийнхээ өмнө сөхрөн суухдаа ийн асуув. – Тиймээ аав. Миний аав… Есөнтуг аав шоронд хоригдчихлоо. – Тэгээд тэрний төлөө чи ингэж шаналахдаа яадаг юм бэ? – Үгүй дээ. Эгч минь… муу ч гэсэн тэр чинь миний аав шүү дээ. Уйлагнаж хэлсэн Намууны үг Ягааны зүрхийг зүсэх шиг болов. – Тийм дээ. Муу ч гэсэн миний аав байсан даа. .. Аваачиж өгсөн хоол цайг нь нялх хүүхэд шиг элгэндээ чанга тэврэн өрөвдөлтэйеэ эргэсэн Сэдэдийн царай харагдан Ягааны нүдийг хоромхон зуур ус бүрхэн авав. – Миний аав энэ дэлхийн ахмгийн сайхан аав. Аав минь… та даанч.. Ягааны цахиртан өөртөө хэлсэн үг Намуунд тод сонсдох аж. – Та.. та ингэж байхын оронд зул асаачихаач. Энэ юу хэлчихэв гэх шиг Ягаан Намууныг том харав. – Чи

мэдэж байсан юм уу? Намуун зүгээр л толгой дохин хойморь тийш заав. Сэдэдийн зургийг жаазлан дээрээс нь есөн тахилт тэнэгрийн өнгөт хадгаар бүтээн том зул бадраасан байлаа. Ягаан нүдээ ойр ойрхон анивчин дүү өөдөө асуунгуй баярласан харцаар харав. – Таны нуусан бүхнийг би мэднэ. Нүүрээ угаагаад хувцсаа соль. Хоёулаа талийгаачийн араас буяны ном уншуулъя. Нэг мэдэхэд Ягаан дүүгээ тэврэн мэгшин уйлж байлаа. – Эгчээ дотогшоо зовлонг битгий хадгал. Гадагшаа цацаад хая. Тэгвэл тайвширдаг юм. Тэд халуун дотноор тэврэлдэн хэсэг сууцгаав. Намуунаас багынх шиг нь эхийн сүүний үнэр үнэртэх шиг болоход Ягааны сэтгэл эвгүйцэн түүнээс бага зэрэг холдож суув. “Харин надаас… харин надаас нүгэл үнэртэж байгаа боловуу” гэх бодол өөрийн эрхгүй төрнө. – Эгчээ. Битгий мууг бод.

Март. Өмнөх ирээдүйгээ хар. Болоод өнгөрсөн юм болоод л өнгөрөө биз. Харин ирээдүй үрүү итгэлтэй алх. Би таньд хайртай. Бид энэ орчлонд хоёулхнаа шүү дээ. Түүний бодлыг мэдсэн мэт ийн хэлсэн дүүдээ Ягаан хязгааргүй баярлав. Утас нь дуугарахад авбал Батхүү ярьж байлаа. – Ягаан чи сайн уу? Би хүүгээ өчигдөр гэртээ авчирлаа. – Тиймүү? Тэгээд хүү чамд дасч байна уу? – Дасч байгаа. Харин хүү минь Тамжид эгчид их дасч. Тэр хоёх салж чадахгүй байгаа учир өдөр тэднийд аваачдаг юм. – Чи тэдэнтэй учраа ололцож чадлаа гэжүү? – Би бүх үнэнээ хэлсэн. – Харин би тэдэнд харагдахын ч хэрэггүй юм байна. – Ягаан тэд чамайг яах ч үгүй. Харин чи зөв амьдар. Би чамд ажил хайж байгаа. – Баярлалаа. Та хоёр сайхан амьдраарай. Ягааны хоолой зангиран бушуухан утсаа таслав. “Ашгүй дээ. Хүү минь аавтайгаа цуг амьдрах болж” нэг их баяртай хирнээ гунигтай бодол түүнийг эзэмдэн

тэр уймран байлаа. – Эгчээ явъя. Намууны итгэлтэй дуунд удирдагдан Ягаан босов. Цэнгэг агаар шуналтайяа амьсгалсан Ягаан дүүдээ хөтлөгдөн урагшлав. Тэр итгэлтэй алхаж байлаа. Зовлонг сөрөн алхах Ягааны алхаа жигд тайван харагдана. Амьдралын олон янзын хөг аялгуутай зам түүний өмнө зурайж байв. Ягаан өөрийн сонгосон замаа зөв гэж бодож байлаа… Төгсөв.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *