Нүүр Өгүүллэг “ЗАМБУУЛИН ДУУСАХ БОЛООГҮЙ” роман “28-р хэсэг”

“ЗАМБУУЛИН ДУУСАХ БОЛООГҮЙ” роман “28-р хэсэг”

7 секунд уншина
0
0
516

Иш чаавас гэж. Чи бид хоёр мөн таарсан хоёр ч бол доо. Чиний сайхан сэтгэлд баярлалаа. Охин минь. Ах нь адаглаж охиныхоо нэрийг ч мэдэхгүй. Дөнгөж төрсөн охиноо ганц сар болоогүй байхад нь орхиод

гарсан нүгэлтэй хүн дээ би. Ер нь чи яв. Надад байгаа хэдийг ч бас аваад яв. Нас чинь залуу байна. Чи амьдрах хэрэгтэй охин минь. Яв… Түүний гарт битгий ороорой. Зөв сэтгэл зөв амьдралд хөтөлдөг юм.

Есөнтугын энэ амьдын тамд би ганцаараа үлдье дээ. – Есөнтуг миний хойд эцэг байгаа юм. Тэр намайг арван хэдхэн настай байх үеэс минь эхлэн хүчиндсээр миний амьдралыг баллаж орхисон юм. Ээж минь

өвчтэй, дүү минь бага болохоор би тэр үед шүд зуун тэсдэг байсан юм. – Есөнтуг ч өөдгүй амьтан юм даа. Чиний эцэг бас хаачсан юм бэ? – Намайг орхиод явчихсан юм. Би тэр хүнийг мэдэхгүй. Ээж минь

нэрийг нь хэлдэггүй байсан юм. – Охин минь бид адил тавилантай хүмүүс юм. Яв даа охин минь сайхан амьдар. Ягаан хэсэг зуур түдгэлзэн зогсосноо цүнхээ шүүрч авав. Телефон утас тачигнан

дуугарч тэр хоёр хирдхийн цочив. – Байна уу? За. Одоохон … Сэдэдийн дуу суларч телефон утсаа зөөлөн тавив. – Охин амжсангүй. Тэд үүдэнд ирчихсэн байна. Өнөө золгүй залууг аваад ирж… Одоо чи гарах аргагүй боллоо. Нэг хоногоор хойшилж дээ. Нэг ч гэсэн нүгэл чамд харуулахгүй гэж би үнэн сэтгэлээсээ бодсон юм. Чи хүлээж бай даа. Наадуул чинь шөнөжин үүд сахина. Тэгэхээр чамд боломж олдохгүй гэсэн үг. Харин би энэ шөнөжин ажилтай болох шиг боллоо. Халадны хормой дэрвүүлэн гарсан Сэдэдийн араас Ягаан ухасхийв. – Ахаа сүүлчийн удаа би таньтай хамт байя даа. Залуус түрдэг тэргэн дээр хэн нэгнийг цагаан даавуугаар бүтээсээр авч ирэв. – За ийш нь оруулчих. Юунд ч юм бэ? Сэдэдийн дуу уцаартай захирангуй байлаа. – Эмчээ энд гарын үсгээ зурчих. Хүлээн авсан гээд… Сэдэд өмнөө ухаангүй хэвтэх залууг харан хэсэг суув. Залуугын өмссөн цагдаагын

саарал цамцны мөрөн дээр дөрвөн жижиг шоргоолж ярайна. Есөнтуг байчихаад төр үрүү тэрсэлдэг болоо юу? Энэ залуу цагдаа байх нь… Зүгээрч нэг цагдаа биш бололтой. Хар армийн удирдагч түүнийг амьд байлгахыг хүсэхгүй байхыг бодоход энэ залуу зүгээр ч нэг хоол хороож яваа цагдаа биш бололтой. Яах учраа олохгүй сандраад байгаа Сэдэд яарч сандчин чагнуураа гарган залуугын цээжийг чагнавал зүрх нь тээр цаана бүдэг бадагхан цохилох аж. -Амьдрах хэрэгтэй залуу минь. Харин яаж амьд гарах билээ. Сэдэд ухасхийн босч хянах камерийг сэмхэн ажвал доод давхарт хүйтэн царайлсан Есөнтугын залуус залхсан байртай сууцгаах аж. “Амьд үлдэнэ гэдэг бэрхтэй байна даа” гэж амандаа үглэсэн Сэдэд мөн л яарч сандчин хөргөгчөө нээвэл тусгай суултуур бүгд хоосон байлаа. – Эмчээ… ахаа… би хамт ажиллах уу? Ард нь Ягааны дуу цангинахад нэг их цочсон Сэдэд – Наад хаалгаа хаагаач. Хүний цусанд юунд нь дурлаа вэ? чи хэмээн зандчихад Ягаан

хурдхан хаалгаа хаав. Сэдэд шилэн хоргоноос тариа авч залуугын гарын судсанд хийв. “Амьдрах ёстой залуу минь. Удахгүй зүрхний үйл ажиллагаа хэвийн болно” Сэдэд залууг аврахаар шийджээ. Харин яаж… Цаг хожих хэрэгтэй. Тэрээр утсаа аажуухан залгаж эхлэв. – Байна уу? Есөнтуг захиралаа. Энэ залуугын эд эрхтэнд шинжилгээ, оношлогоо хийж дуустал дахиад хорин дөрвөн цагын хугацаа өгөөч… – Яагаад… цаг алгуурлаад байгаа юм чи? Ямар нэг далд санаа агуулах юм бол… чи өөрөө наад ширээн дээрээ хэвтэнэ шүү. – Захиралаа би ойлгохын сайнаар ойлгож байна. Энэ залуу төрөлхийн цусны өвчтэй юм шиг шинж тодроод байна. Тэгээд нарийвчилсан шинжилгээ хийе гэж саналаа. Захиалагчдад чанарын шаардлага хангахгүй дараа нь… – Аан. Чи тэр талаар бодож байна уу? Тэр ч тийм шүү. Наад нохойгоо алдаж орхив. Санаа зоволтгүй. Наад новш чинь чанарын шаардлага хангахгүй бол зүгээр гарыг нь таслаад манай хүмүүст өгчих. Тэд золбин нохдод хаяж өгнө биз. За яах вэ? би чамд хорин дөрвөн цаг

сунгаж өгье. Мөнгө илүүдэх биш. Харин наад жандрамаа алдвал… – Санаа зоволтгүй захиралаа. Тэр юуг ч мэдэхгүй бөх нойроор нойрсч байна. – Наад гичий чинь ч удаан байлгаад хэрэггүй болсон. – Ойлголоо захиралаа. Утас тасарч Сэдэдийн харц гялалзан бодолд автана. – За охин минь. Энэ удаа хоёулаа нэг буян үйлдвэл ямар вэ? – Юу? Буян үйлдэхээ? Та бид хоёрт буян гэж юм байна гэж үү? Би ойлгохгүй байна. – Юу ч гэх вэ? дээ. Оройны ирсэн залуу цагдаагын ажилтан байх юм. – Тэгээд та эндээс яаж гаргана гэж? Үүнээс чинь болоод бид хоёр хоёулаа байхгүй болох юм бишүү? – Тэр ч тэгнэ л дээ. Ягаан, Сэдэдийг ширэв татан хялалзаад гарч одно. “Үгүй ер. Энэний ааш муутайг яана. Хүн өрөвдөөд байхад чинь цаанаа нэг хуншгүй. Эцэг эх нь гэж бас нэг ийм хуншгүй юмнууд байсан даа” Сэдэд, Ягаанд дургүйцэн бодох аж. Хөлийн чимээ ойртон төд удалгүй Ягаан ороод ирэв. Зөвхөн өөрийнхөө хувиа хичээсэн түүнийг Сэдэд тоомжиргүй харвал түүний царай цусгүй болтлоо цонхийн цайж хамаг бие нь дагжин чичрэх аж. “Өнөөх залуу үхчихээд энэний үнхэлцэг хагарах гэж байгаа юм биш байгаа” хэмээн Сэдэд хирдхийн бодов. – Яаж

орхиод үнсэн царайлчихав даа чи чинь? – Эмчээ… Үгүй ээ… Сэдэд ахаа… та надад туслаач. Ягааны хоолой чичирхийлэх аж. – Чи чинь яачихаад байгаа юм бэ? Хүнд ойлгогдохоор яриад орхиоч. – Сэдэд ахаа… тэр Батхүү байна… Миний хүүгийн төрсөн эцэг нь байна. Мэл гайхсан Сэдэд хүүхнийг харсаар байлаа. – Та ойлгож байна уу? Оройны ирсэн тэр цагдаа залуу хүүгийн минь эцэг байна. Батхүү гэдэг юм. Мөрдөн байцаагч л даа. Та түүний амийг л аварчих. Түүний өмнөөс би алуулсан ч яах вэ? намайг бодвол тэр хэзээ нэг өдөр хүүдээ түшиг болох биз. – Би бодож л байна. Ийм учиртай юм бий. Есөнтугын хүмүүс байж байдаг. Цагдаа юм болохоор нь Есөнтугыынханы хараа улам их байна. Утас тачигнан дуугарахад тэр хоёр учиргүй цочин ухасхийцгээв. – Байна уу? За сонсч байна захиралаа. Залуу унтаж байна. За ойлголоо. Бэлэн байгаа. Сэдэд чичирхийлсэн гараар харилцуурыг тавьж – Бид энэ залууг аварч бүтэхгүй нь бололтой. Есөнтуг хашир чоно болохоор бидэнд итгээгүй байсан байна. Залууг гадагш нь өглөө үүрээр авч явна гэнэ. Үүрээр авч явахыг бодоход цааш нь харуулах бололтой. Бидэнд ямарч боломж алга шүү дээ. – Гадагш нь та бид хоёр түүнийг авч гарах ямарч боломж байхгүй. Харин өшөө

арга байхгүй гэж үү? Тухайлбал цагдаа дуудаж… – Галзуурав уу? чи. Харин наадахыг чинь би хүсэхгүй шүү. Шоронд орох чинь дутаа юу? Шоронд чи бид хоёрын хоолойг Есөнтугынхан зүгээр л хэрчиж орхино. – Та новшийн амьдралдаа ямар дуртай юм бэ? – Дургүй байлаа гээд өөр боломж алга байна ш дээ. – Адаглаж ухаан ороосой. – Мөд ухаан орохгүй ээ. Гүн нойрсч байгаад л… – Үхнэ гэж үү? Ерөөсөө би Есөнтуг уруу явлаа. Очиж үнэнээ хэлээд гуйя. – Солиоров уу чи? Байдал улам хэцүүднэ. Есөнтуг чиний хүсэл сонирхлыг хүлээн сонсох хүн мөн гэж үү? – Тэгээд… би яах гэж… Нэг арга заагаад өг л дөө надад… – Би бодож л байна. Тэд чи бид хоёрын утсанд сонсох төхөөрөмж тавьчихсан. Тэгэхээр цагдаа дуудаад нэмэргүй. Цагдаа ирэхэд бид аль хэдийн байхгүй болчихсон байна. Гарах гарц алга. Үнэнийг хэлэхэд цагдаа залуу аврагдаж, харин бид шоронд ороод л дууна шүү дээ. Ягаан ийш тийш үсчин гүйсээр байлаа. Батхүүг би заавал аврах ёстой. – Хүүш чамд ер нь өөрийн ухаан байна уу? Май энэ түлхүүр. Коридорын нарийн хаалгаар гараад хажуугын больниц уруу орно. Гадагш гарах гэж байж Есөнтугын хүмүүст баригдав даа. Тэгээд чи наашаа зүглэхийн хэрэггүй ш дээ. Өөрийгөө эндээс цэвэрхэн авч гарах

ямар арга байна түүнийг хэрэглэ. Тэгээд амьд үлдэж сайхан амьдраарай. Заавал сайхан амьдраарай. – Тэгээд та яах болж байна вэ? хоёулаа хамт. .. – Цаг чамайг хүлээхгүй шүү. Хурдалж үз. Ягаан ус гүйлгэнэсэн нүдээр Сэдэдийг хэзээ ч мартахгүйгээр хараад гүйн гарав. .. … Шүүх эмнэлэгийн шинжилгээний хариуг харж суусан ахмад Амар гүнзгий гэгч нь амьсгаа авав. Таван жилийн өмнө хорлогдсон хохирогч эмэгтэйн ясанд хийгдсэн шинжилгээгээгээр хохирогч Завханаас ирсэн оюутан бүсгүй Онон мөн гэдэг тодорхойлогдсон. Саяхан ханиа алдаад удаагүй байгаа нас ахиж буй хижээл эхнэр асгартал уйлсаар охиныхоо шарилын өмнө сөхрөн унах нь түүнд харагдсаар, уйлах дуу нь сонсогдсоор байлаа. “Батхүү маань чухамдаа зөв гогцооноос зүүгдэж байж дээ. Одоо харин тэр маань ямар байдалд байгаа бол” Амар ширээнийхээ араас босч цонхны дэргэд очин амьдрал хөөх олныг ажин тэр олон хүн дотроос Батхүүг олоод харчих санаатай хэсэг зогсов. Ширээн дээрхи утас нь дуугарахад юунд ч юм бэ? ганцаардаад байгаа даа хачин их олзуурхсан Амар гүйх шахам хөдөлж утсаа шүүрч авав. -Байна уу? Ахмад Амар сонсч байна. – Ахмад

та яамны эмнэлэг дээр хурдхан яваад оч доо. Танай ажлын хэсгийн ахлагч тэнд бие нь тунчиг тааруу байгаа бололтой. Ахмад Амар харилцуураа торхийтэл шидэж цүнхээ шүүрэн авч гүйн гарав. Нойрсуулагч тариа маш ихээр хийлгэсэн Батхүүгийн зүрхний ажиллагаа суларч тархинд нь харвалт өгөгдөн биеийн байдал ихэд муу байгааг сонссон Амар хүлээх сандал дээр лагхийн суув. Батхүүгийн ээж, дүү нар хаа нэг үг солилцон эсрэг талын сандалд сууцгаана. Батхүүгийн ээжийн сандарч тэвдсэн царай түүний өмнө сүүмэлзэнэ. Утас нь дуугарч байлаа. – Байна уу? – Би өмгөөлөгч Саруул байна. Миний үйлчллүлэгч Сүрэнхүүд авагдсан цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ цуцлагдсан прокурорын тушаал гарчихсан байна. Ахмадаа би хүнээ гаргаж авмаар байна. – Ойлголоо. Өмгөөлөгчөө би одоохон очлоо. Юм ингэж эргэж байгаад би ч бас баяртай байна. – Би таныг хүлээж байя. Утас тасарч Амар мөн л гүйн гарав… … Камерын хаалга онгойж харгалзагч Сүрэнхүүг дуудав. -Сүрэнхүү өөрийн юмаа аваад гар. – За миний хамаа. Чи гарч байгаа юм шиг байна. Чамд та нарын хэлдгээр сайн сайхныг хүсье. Баяртай. – Санжаа минь чамд ч мөн адил. Би чамайг мартахгүй ээ. Харин цаад новшоо амьд мэнд байлгаж үнэнийг тогтооход тусалдаг юм шүү. – За

хам нь хэлсэндээ хүрдэг эр хүн шүү. Тэд хоромхон зуур хэдэн үг солилцож амжив. Сүрэнхүү ахмад Амарын өөдөөс харан сууж байлаа. – Иргэн таньд хариуцагдан шалгагдаж байгаа хэрэг холбогдолгүй боллоо. Манай ажилтны амь нас сүйдсэн байж болзошгүй хэргийн учир таныг саатуулан шалгаад үнэнийг тогтоолоо. Манай ажлын зарим нэг онцлог байдлыг таныг ойлгоосой гэж хүсч байна. Мөн би таниас уучлал хүсч байна. – Уучлаарай. Онц ноцтой гэмт хэргийн үнэнг тогтооход саад учруулаад байсан Гэндэн хурандаа энэ тушаалыг таньд өгсөн. Та тушаалын дагуу ажилласан юм бишүү? Саруулын дуун ихэд тод цуурайтах шиг болоход юунд ч юм бэ? Амар давхийн цочив. – Өмгөөлөгчөө би уучлал хүссэн ш дээ. Тиймээ та үнэн хэллээ. Бид тушаалын дагуу үүрэг гүйцэтгэдэг. Гэхдээ… – Гэхдээ та зөв ажиллаж хуулинд захирагдаж эцсийн шийдээ гаргаасай гэж… л… Миний хохирогч Оюунзулын эрх зөрчигдсөн хэвээрээ байна. – Өмгөөлөгч та ойлгох хэрэгтэй ш дээ. Хуулийн дагуу ажиллаж байна. – Тэгж найдъя. – Та харах болноо. Өмгөөлөгчөө. – За байцаагчаа амжилт хүсье. Та энэ хэргийн үнэнийг заавал олоорой. Баяртай. Дуунд нь зэмлэх аяс

тунарсан Саруул, Сүрэнхүү хоёрын хойноос Амар мэлрэн харсаар хоцров. Ширээгээ тасхийтэл алгадан өндийсөн Амар – Тиймээ. Би заавал үнэнийг олно. Та нарт харуулах л болно хэмээн ганцаараа ярьсаар хохирогчийн хувцсанд хийгдсэн “Криминалистик” шинжилгээг шүүрэн авав. Хувцсанд Петт болон хэд хэдэн хүний гарын хээ өөр бас нэг хүний цусны толбо байгааг шинжээчид олж тогтоосон байлаа. Прокуророос дуудсан тул Амар мөн л хавтсаа сугавчлан гарав… … Нөхөр хурандаа хорлон сүйтгэгч бүлгийг байран дээр нь бут ниргэж чадлаа шүү. Энэ ёрын саарал байшин Багдад хотыг гал утаанд гал утаанд умбаж байхад ганц тоосго ч хэлтэрч унаагүй юм гэдэг. -Энэ хорвоо гээч мөн ч эсэн бусын юмсаар дүүрэн байх юм даа. Дэд хурандаа үгүй тэгээд энэ нөхдүүд чинь хар могойн сүлдтэй… – Бас чөтгөрийг шүтэж, Бурханыг үгүйсгэх тангарагтай хорлон сүйтгэх бүлэглэл юм гэнэ. Жирэмсэн эмгэтэйг хөнөөж баярлан цэнгэцгээдэг гэлцэх юм. Итгэхийн аргагүй сонсогдож байгаа биз хурандаа? – Амьд явахад итгэхийн аргагүй зүйлтэй тулгардаг л юм байна. Үгүй тэгээд 1600-д оноос хойш оршин тогтносон гэхэд их урт удаан цаг хугацаанд ид оршин тогтсон байна шүү. Чөтгөр гэж. – Ингээд бодоход чөтгөрийн

хар хүч гэж бас байдаг бололтой юм гээч. – Бас тэгээд дөрвөн зуу гаруй жил оршин тогтнож чадсан тэр хар хүч хорлон сүйтгэх бүлэглэлийг манай Монгол цэрэг номхруулан дардаг. Афганид бас ийм хорлон сүйтгэгч нарыг манай зэвсэгт хүчнийхэн дарсан байсан. – Хурандаа. Та босоо хийморьтой дарга юмаа. – Бид бүгдийн хүч нийлээд босоо хийморьтой Монгол цэргүүд болж байгаа биз дээ. – Хурандаа энд ёрын саарал байшинд жирэмсэн эмэгтэйчүүдийн цус хэдэн зуугаараа урсч байсан гэж бодохоор ар нуруу уруу хүйт оргих юм. Толгой дохин хүлээн зөвшөөрсөн Гаадан харц өргөн харийн нутгын салхийг нэг сүрхий үнэрлэв. “Муу хүү минь яаж байгаа бол? Энд би дээрэмчин алан хядагчдыг дарж байдаг. Үнэн хэрэгтэй ганц хүүгийн минь гарт бас эмэгтэй хүн үрэгдчихсэн байдаг. Ай халаг гэж. Оюунзул тэр охин биш байсан нь бас яамайдаа. Бага ч атугай…” гэх бодол төрөхөд Гаадан гунигтайхан мушилзав. – За тэгээд дэд хурандаа минь манай энэ удаагын ажиллагаа дуусч байна. Гавьяа байгуулссан цэрэг дайчдаа эх орон алдаршуулна биз. Харин өвгөн хурандаа нь ач нараа харж дайчид та нараараа бахархсан шиг суух цаг болж байх шиг байна. Залуус та нарын өмнө энэ дэлхий тэр чигээрээ цэлэлзэж байх шиг байна даа. Эх дэлхийгээ аварч энх амгаланг сахиулах эрхэм үүрэг өмнө яинь хүлээж байна. – Нөхөр хурандаа чин сэтгэлийн үгийг тань

ойлголоо. Эсэргүүцэх нэг зүйл байна. Илтгэж болох уу? – Болно илтгэ. – Үнэнийг хэлэхэд өвөөгийн амьдарал таньд зохицохгүй юм шиг санагдаад байх юм. Гаадан инээмсэглэж дэд хурандаагын мөрөн дээр найрсгаар алгадаад хуаран тийш тэвхэлзтэл алхацгаав. – Хурандаа манай ажиллагаа дуусч байгаатай холбогдуулан Олон Улсын Энхийг сахиулах цэргийн төв штабаас дэд командлагч ирчихлээ. – Арми бэлэн байдалд… Би очлоо. Гаадангын дуун урьдын адил тасхийж харийн тэнгэрийн дор Монгол эрсийн уухайлах нүргэн байлаа. Ийнхүү Гаадан ганц хүүг нь зовлонгын мухарт шидсэн ёрын балмад үйлдлийн эзэзд Иезид гэгч алан хядагч бүлэглэлийг ор үндэсгүй устгачихаад байгаагаа өөрөө ч мэдэхгүй байлаа… … Хуурай салхи үлээсэн хаврын бүрсгэрдүү өдөр нимгэн алчуур хулгавчлан боож нүдэндээ том шил хийн нүүрээ халхалсан Ягаан сонин худалдаалах цэг үрүү гэтэх мэт зөөлөн алхлан дөхөж очив. Сонины эхний нүүрэн дээр Сэдэийн гавтай авахуулсан том зураг харагдаж “Цагдаагын ахмадын амийг хөнөөж, эд эрхтнийг нь авах зорилго өвөрлөсөн алуурчин” гэсэн сүржин том хаяг дурайх ажээ. Ягааны ар нуруу уруу ус асгах мэт хирдхийн хүйт дааж бушуухан тэндээс холдов. “Хөөрхий өвгөн. Есөнтугын бүх нүгэл дээр

уналаа даа. Би тэнд байсан бол бид хоёр хоёулаа. Ай Бурхан минь хэлэх ч юм биш. Есөнтугынхан хөөрхий амьтныг тэнд нь алчих вий дээ. Батхүүг авраад … өөрөө… бас намайг авраад ямар өрөвдөлтэй юм бэ?” тэрбээр мэгшин уйлж явлаа. Утас нь дуугарахад халуун юманд хүрэх адил сэмхэн гаргаж ирж хараад чичирхийлсэн гараараа ойролцоох бут руу шидэж орхив. Айсандаа царай нь зэвхий даан хамаг бие нь чичирхийлэх аж. Учир нь Есөнтуг залгаж байлаа. “Одоо яанаа. Тэр намайг алах гэж байна. Батхүүг аварсан нь дэмий юм боллоо доо. Өөрийгөө ч хөнөөгөөд муу Сэдэд ахыг ч хөнөөгөөд. Батхүү өөдгүй амьтан. Амиа авруулчихаад биднийг мартчихдаг. Ухаангүй байсан даа зайлуул. Намайг түүнийг авруулж Сэдэд ахыг шоронд орсныг мэдэх ч үгүй байгаа биз. Үгүй тэгээд ч амьд байгаа юм уу? Амьд гарсан л байдаг байгаа даа. За тэр хүн яах вэ? харин би яах билээ? Намууныг Есөнтугын хараанд оруулчихдаг би мөн тэнэг хүн ээ. Уг нь Намуунд миний гоёлын хайрцаг байгаа. Тамжид эгчийн өгсөн гоёлоос үлдсэн хэдэн сайхан бөгж, хоёр ч ээмэг, бугуйвч байгаа юмсан. Яаж авах билээ? Адаглаж тэднээс зарж хэдэн төгрөгтэй болохсон. Хурдлахгүй бол болохгүй. Есөнтугынхан намайг олоод ирнэ. Яах вэ? би амьд байж Сэдэд ахад туслах ёстой. Хэд хоногыг нэг газар олж толгой

хоргодох ёстой. “Жаран нэг”-н гарамын тэнд талийгаач ээжийн минь хамаатан байдаг. Тэднийх үрүү очдог байх даа” Ягаан арайхийн шийдвэр гарган ийш тийш хулмалзан харсаар автобусанд суун хамаатангын айлаа зүглэв. -Сайн байна уу? Насаа эгчээ. Гэрийн зүүн хойморт хүүхдийн баривч оёж суусан цагаан толгойт эмгэн толгой өргөн ус цийлэгнэсэн нүдээр Ягааныг удаан гэгч нь харав. – Үгүй энэ чинь хэн бэ? манай Ягаан уу даа? Хар шөнөөр яаж яваа хүүхэд вэ? чи чинь. – Тиймээ би Ягаан байна. Нагац эмгэний өмнө өвдөг сөхрөн суусан Ягаан айдсаа хөөх мэт мэгшин уйлж гарав. – За охин минь. Ягаан минь. Яалт ч үгүй чи миний цусны л хүн. Охин минь чиний яваа зам амьдрал нэг бишээ. Би муу талийгаач эхийн чинь оршуулган дээр чамайг хайгаад олоогүй. Муу дүү чинь ганцаараа бүртэлзээд өрөвмөөр гэдэг нь. Чи тэр Хятад гэгч газар юугаа доншиж явдаг хүүхэд вэ? Нас чинь явж байна. Гуч хүрлээ шүү дээ охин минь. Жаахан бодлоготой ухаантайхан байж үз дээ. Охин минь. Манай хүүхдүүд бүгд тус тусын амьдрал хөөцгөөлөө. Надтай хамт байвал байж л бай. Нэг тогтсон хань ижилтэй болж үз. Ингэхэд чи чинь ер ямар юмаа дууриасан салхин хуй шиг амьтан бэ? бүрлээч эх чинь ийм хүн байггагүй юм. Жаахан хормой султай болохоос эцэг чинь ч бас ийм

бодлогогүй хүн байгаагүй юм. Эр эмийн хооронд илжиг бүү жороол гэж. Та хоёрыг орхисон нүгэл үйлдсэн болохоос биш Сэдэд эмч алтан гартай сайн л хүн байсан даа хөөрхий. Эмгэний үглэх зэмлэхийг сонсон суусан Ягааны том алаг нүд томроод ирэх нь тэр. – Насаа эгчээ… та сая хэн гэвээ? – Чиний эцгийг Сэдэд гэдэг сайн эмч байсан юм аа. Одоо амьд мэнд яваа байлгүй дээ зайлуул. Архи дарсанд л их орсон дуулддаг юм. Траншейнд байна ч гэх шиг. Үнэн ч юмуу даа, худлаа ч юм уу зайлуул. – Юу? Сэдэд эмч… Сэдэд эмч… тэгээд .. миний эцэг байсан юм уу? Эмгэний нүдэнд зөөлөн инээвхийлэл тодорч – Ваа золиг гэж… уйлахнуудаа.. дамшиг чинь. Чи таньдаг юмуу? – Таньдаг юмаа. Таньдаг юм. Цуг амьдарч байсан юм. – Нүгэл гэм. Тэнгэр минь энэ хүмүүсийг яана вэ? эцэг охин хоёр цуг амьдарч байсан гэх… – Үгүй ээ. Насаа эгч минь та буруу ойлгоод байна. Тэр эмчтэй би хамт ажиллаж байсан. Надад яг аав шиг түшигтэй их сайн хүн байсан. – Тийм бол сайн л байна. Очоод би охин чинь байна гээд хэлээч дээ. – Үгүй ээ. Үгүй… та ойлгохгүй байна. Ийн. Ийн. Ягаан цурхиран орилж ширээ дэрлэн унаад өгөв. – Би одоо яанаа… тэр хүн… тэр хүн… үгүй …аав энд одоо байхгүй, байхгүй. Байхгүй болсон. Эмгэн өвдгөөрөө мөлхөн

Ягаанд ойртоод – Ээ харлаа. Зайлуул тэгээд… Сэдэд эмч өнгөрчихөө юу? Хариуд нь Ягаан гомдолтойёо мэгшин уйлах аж… …Петтээс мэдүүлэг авахаар өмгөөлөгчийг нь хүлээн холхиж байсан ахмад Амар өмнөө зогсох Батхүүг харан цочин дуун алдав. -Баярлалаа. Бурхан минь. Миний даргыг ирүүлсэнд… За тэгээд бие чинь тэнхэрч чадав уу? – Зүгээр дээ. Залуу минь. Урагшаа. Одоо хоёулаа хамт оньсогоо тайлах болно. Батхүү Амарын мөрөн дээр найрсагаар гараа тавив. Түүнийгар хав халуун байгааг Амар мэдэрч байлаа. – Ингэхэд ахмадаа та суугаач. Юу болоод байгааг надад тайлбарлах юм биш үү? – Түүнийг ярьвал урт түүх болно. Энэ ажлын дараа ярилцах болноо. Заавал ярьж өгнө. Харин одоо ажилдаа оръё. Ононгын гэрээс хүн ирсэн үү? – Ээж нь ирсэн. Их уй гашуудалтай байсан даа. – Түүнийг оршуулчихсан уу? – Тэгсэн. Тэр эхнэр таныг асуугаад уйлаад байсан. – Аргагүй шүү дээ. Хөөрхий минь тэр миний хойд эх шүү дээ. Амарын нүд томрон босоод ирэв. – Тиймүү? Ахмад минь та тэгэхээр … Ононгын.. – Төрсөн ах нь… Миний Арабын орнуудаар амь дүйн тэнэсэн учир бол Онон. Тэр миний цорын ганц охин дүү байсан. Батхүүгийн нүднээс сувдран урсах тунгалаг нулимсыг Амар үүлгэртэн харж зогслоо. – Ус уухуу? Хө. – Тэгье хө. Уучлаарай. Сэтгэлийн бачуурлаа барьж дийлсэнгүй. Дүүрэнгийн хэрэг ямар шатанд явж байна. – Шүүх эмнэлэгийн бүх

дүгнэлт гарсан. Хохирогчийн өмсч явсан хувцаснаас нэг үс олдсон. Генетик шинжилгээнээс харахад Петт бас Дүүрэнгийнх биш болох нь тогтоогдсон. Энэ хэргээс дараалан гарсан үйлдэл ижил хэргийн хохирогч нараас энэ үс дахин гарсан. Нэг хүнийх болох нь нотлогдсон. Гэмт хэрэгтэн одоо ч эрх чөлөөтэй явж байх магадлалтай. Дүүрэнгээс би мэдүүлэг авсан. Ер нь бол Дүүрэн тухайн үед мансуурчихсан байсан бололтой. Тэр үед дүн шинжилгээ дутуу хийгдсэн юм билээ. – Гэхдээ цаадахийн чинь амнаас өөрийгөө хаацайлах хэрэгтэй ганц үг гарахгүй байгаа биз. – Харин тийм. Өнөөдөр Петтээс мэдүүлэг авна. Тэр мэдүүлгээс их зүйл шалтгаалах болчихоод байна. батхүүгийн нүдэнд цөхрөлийн гал сүүмэлзээд өнгөрөхийг ажсан Амар түүнийг сэтгэлдээ өрөвдөн байлаа. Хонгилд хөлийн чимээ гарч өмгөөлөх багынхан цувран орж ирсэний дотор урт оосортой цүнх үүрэн бага зэрэг доголон явах Саруул байлаа. “Хөөрхий дөө. Амьдралаа авч үлдэхийн тулд Оюунзулыг өмгөөлөөд. Бас манай Сүрэнхүүг. Би тэгэхэд өчүүхэн муу мөнгөний төлөө энэ сайхан амьтныг алуулах дөхдөг.” Дөрвөн нүд эсрэг ширтэлцэх агшинд муугын уршиг Батхүүгийн цээжинд дүрэлзэн өөртөө гомдох эр хар нулимс аньсага зовхи чийгтүүлэх аж. – Бие чинь зүгээр үү? Чамайг хараад үнэхээр их баярлаж байна. Халуу төөнүүлэн,

хоолой зангируулан хэлсэн бүсгүйн үгс Батхүүг өөрийн эрхгүй сөхрүүлэх аж. Нүглийг таягдан хаях тун ч хэцүү байдаг бололтой… … – Ноёнтон та аль улсын иргэн бэ? Монгол улсын хуулийн дагуу таньд асуусан асуултанд үнэн зөв хариулахыг шаардаж байна. батхүүгийн хоолой цахиртан гарнь салгалж ирэхэд Амар мэдүүлгийг авч эхлэв. Петт, Батхүүг аймсан хараад -Тиймээ. Эрхэмээ. Би үнэн зөв хариулж байна. Би Иран улсын иргэн. – Баярлалаа. Ноёнтоон. Таныг өмгөөлүүлэх эрхээр хангасан. Та Иезидүүд хэмээгч алан хядагч “Сект” бүлэглэлд хэдийд элсэн орсон бэ? Петтийн нүд аймсан гялалзахад Батхүү түүнийг муухай хараад – Үнэнээ хэлнэ шүү ноёнтоон. Бүх нотолгоог Монголын цагдаа гаргаж чадна гэж заналтай гэгч нь өгүүлэв. – Уучил ноёнтоон. Би “Сект” бүлэглэлд арван долоон настай элссэн. – Чи ижил хүйстэн биз дээ. Хамтрагч чинь хэн бэ? – Миний хамтрагч Хенри гэгч Герман гаралтай хэрмэл цагаачлагч. – Чи өөрөө бас хэрмэл цагаачлагч биз дээ? Монголд хэдэн онд ямар зорилгоор анх орж ирсэн бэ? – Та ийм харгис байх юм бол би хариулж чадахгүй шүү дээ. – Битгий баашил. Ноёнтоон. Жирэмсэн эмэгтэй хөнөөж байхдаа жинхэнэ харгислалыг чи үйлдээ биз дээ? Асуултанд хариул. – Эрхэм даргаа би 2002 онд Монголд орж ирсэн. – Хүмүүнлэгийн Их Сургуульд уу? – Тиймээ. – Одоо жирэмсэн эмэгтэй хөнөөснөө ярь. – Эрхэмээ та

Ононг хэлж байна уу? Түүнийг би алаагүй ээ. Хенри алсан юм. – Хенри одоо хаана байна вэ? – Иракт алуулсан. – Яагаад? Хэнд алуулсан гэж? – Хар могойн байшинд. Монгол эмэгтэйг авч очиж чадаагүй гэж Эзэн дээдэс хамба лам түүнийг цаазалсан юм. – Хенри Монголд хэдэн удаа ирж байсан бэ? – Дөрвөн удаа. – Хенри ирэх болгондоо аллага үйлдэж байсан уу? – Тийм. – Гэхдээ чи Ононг алсан биз дээ? Өөдгүй амьтан минь. Чи түүний хамтран амьдрагч байсан биз дээ? – Онон тэгэхэд биднээс зугатаж цагдаа дуудахыг хүссэн. Тэгээд түүнийг Хенри алсан. – Битгий худлаа яриарай. Оюунзулыг та нар авч гарсан биз дээ? – Оюунзул мансуурчихсан байсан учраас зугатаж чадахгүй байсан. – Яах гэж хохирогч Ононд хохирогч Оюунзулын хувцсыг өмсгөсөн юм бэ? – Оюунзулын хувцас цус болчихсон байсан. Тэр Ононг тэвэрч аваад хувцасаа муухай болгочихсон юм. – Хохирогч Ононгын цогцосны дэргэд хутга барьсан Монгол залууг ямар зорилгоор орхисон юм бэ? – Бид зүгээ буруулж, зугатахын тулд тэр залууг мансууруулж ухаан алдуулаад эмэгтэйн дэргэд орхисон. – Оюунзулыг та нар ямар зорилгоор хулгайлсан бэ? – Оюунзул Онон хоёрыг бид “Сект” бүлэглэлийн их баярт авч очих гэсэн юм. Жирэмсэн эмэгтэйг авч очдог юм. Онон зугатах гэж байгаад өөрөө хохирсон. Оюунзулыг би

Эмиратаас алдсан. – Харин чи Бээжинд ямар зорилгоор Оюунзулыг хөнөөхийг завдсан юм бэ? – Оюунзулыг “Хар могойн” байшинд авч очихгүй бол би Эзэн дээдэст алуулах ёстой болчихоод байсан. Түүнийг амьд байлгах манай Сект бүлэглэлийн дүрэмд нийцэхгүй. – Ноёнтоон. Тэр хутга барьсан Монгол залууг хэн тэнд аваачсан юм бэ? – Тэр Оюунзулын сайн найз учир Хенри түүнийг урьсан юм. – Хенри Оюунзулын хамтран амьдрагч байсан уу? – Тэр түүний хайртай залуу нь байсан. – Хм. Мөн яриваа. Чи бас Ононгын хайртай залуу нь байсан тийм үү? – Тиймээ. Эх адаггүй хөвөрсөн мөрдөн байцаалт үргэлжилж байлаа… … Энхийг сахиулах армийн нэгэн ээлжийн дайчид үүргээ сайн биелүүлэн эх нутгын ариун хөрсөнд хөл тавьцгаан цэрэг эрсийн ид хавыг үзүүлэх аж. Ажиллагааг удирдсан армийн командлагч хурандаа Гаадан дээд тушаалын генералуудад илтгэл өгч хөгжимд цэргийн марш эгшиглэх сонсдоно. Арми ноомхон. Нөхөр дэслэгч генералд: Ирак улсад энхийг сахиулахаар үүрэг хүлээсэн Монголын арми үүргээ амжилттай биелүүлж эх орондоо ирснийг илтгэе. Армийн командлагч хурандаа Гаадан. -Нөхөр дайчид сайн байцгаана уу? – Нөхөр дэслэгч генералын амрыг эрье. – Монгол улсаас Ирак улсад явуулсан энхийг сахиулах ажиллагаанд амжилттай оролцож олон улсад алан хядах, хорлон сүйтгэх бүлэглэлийг илрүүлж Монгол цэргийн сүлд хийморийг өндөрт өргөн ялалт байгуулсанд баяр хүргэе.

– Монгол улсын төлөө зүтгэе. – Монголын зэвсэгт хүчний яруу алдар бадартугай. – Ура. Ура. Ура. Тамжид энэ сэтгэл догдлуулсан мөчийг нулимс дуслуулан харж зогслоо. Өвөөгөө харж хөөрч баярласан Билэгсайхануудын шулганаан хажуунаас сонсогдоно. -Миний өвөө надад сэлэм авчирч байгаа. – Надад машин авчирч байгаа. Гаадан хуран цугласан олны дундаас гэр бүлийнхнээ харан тэвхэлзтэл алхсаар хүрч ирэв. Тамжид урьдын адил нөхрөө нулимс гялалзуулан угтаж, хүүхдүүд Гаадангын хоёр талаас нь зүүгдэж авав. – Сайн сууцгааж байв уу даа? Гаадангын хоолой зангирах аж.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *